Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
Сүрьеэ өвчний үеийн плеврит, асцит, перикардитийн ялган оношлогоо
( Илтгэлийн хураангуй )

Ж.Түмэндалай, Э.Сүхээ, Б.Цагаан, П.Сэлэнгэ, Г.Ариунболд

ХӨСҮТ

 
Абстракт

The purpose of the study was to perfectly diagnose in early stage of tuberculosis poliserositis in Mongolia and improving the diagnostic methods.

In these hospitals 80,8% of medical specialists, who were attended in diagnosis for poliserosit, were worked more than 5 years. In patients (559) with poliserosits were diagnosed the tuberculosis in 24,8% (139) by his­tological method, 9,1% (51) of all patients had abiop­sia, others were treated with surgical method. 5 (71.4%) of 7 equipments were old for diagnosis poliserosit.

Conclusion:

1. The poliserisit of TB were diagnosed in 10% during first half year of 2009.

2. The Adenosine De-Aminase test is necessary for the diagnosis of TB.

3. We should increase the percentage of biopsy to 80-90%.

Recommendation:

1. To improve the diagnostic capacity of 21 prov­inces, 9 districts, specialized private hospitals and dis­trict’s outpatient clinics for diagnosis poliserosit with method biopsy

2. To order reagents and equipments for the Ad­enosine De-Aminase test.

3. To supply the equipments for biopsy

4. To update the standard for the poliserosit.

5. To involve the doctors in online education pro­gram for poliserisits.

Сүрьеэгийн полисерозит өвчний оношлогоонд орчин үеийн АДА /Аденозин-де-аминаза /фермент үзэх, Эд эсийн шинжилгээ (Fujinon EG-250WR5 /2200/ ), LN (Lymphocyte/Netrophile), PCR(Полимеразын гинжин урвал), Сүрьеэгийн сорил зэрэг аргуудыг хэрэглэж байна. 2007 оны дүн бүртгэлээр сүрьеэ өвчин нийт халдварт өвчний 12,8%-ийг, 2008 онд 15,4%-ийг эзэлж байна. Сүрьеэ өвчин ихэсэх хандлагыг тодорхойлдог хүндрэлүүд нь плеврит, менингит байдаг.Зөвхөн ХӨСҮТ-ийн мэс заслын тасагт 2006 онд-228,2207 онд -460, 2008 онд-421 хүн хатгаш хийлгэж ус авахуулжээ. Энэ ажилбар нь СК-т хийгдэж буй хатгашын 2/3 эзэлж байна. Нийт ажилбарын 9-10%-ийг асцит, 1-2%-ийг перикардит эзэлж байна.Үйлчлүүлэгч эмчлүүлэгчдийн 30%-ийн шинжилгээг ХСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд оношийн баталгаажилт 50 орчим хувьтай байна.

Зорилго: Сүрьеэгийн полисерозит өвчний оношлогооны өнөөгийн түвшинд үнэлгээ хийж, цаашид оношлогоог боловсронгуй болгож эрт, төгс оношлоход зорилгоор дараахь зорилтуудыг шийдвэрлэв.

1. Сүрьеэгийн полисерозит өвчний оношлогооны өнөөгийн түвшинд үнэлгээ хийх

2. Сүрьеэгийн полисерозит өвчний оношлогооны орчин үеийн шинэлэг аргыг судлах

3. Сүрьеэгийн полисерозит өвчний ялган оношлогоооны боловсронгуй технологийг нэвтрүүлэх, зөвлөмж боловсруулах

Материал, арга зүй: Судалгаанд ХӨСҮТ-ийн мэс заслын тасаг, Уушигны 5 тасаг,УКТЭ-ийн уушигны тасаг,мэс заслын тасаг, ШКТЭ-ийн уушги, мэс засал, Зүрхний мэс заслын тасаг, БЗД,СХД-ийн сүрьеэгийн диспансер, Зүтгэл-Найдвар уушигны доторын эмнэлэг, Мишээл-Бурам уушигны мэс заслын эмнэлэгт полисерозит оноштой хэвтэн эмчлүүлсэн болон амбулаториор үйлчлүүлсэн нийт 559 өвчтөний өвчний түүх, амбулаторийн картанд эргэмж судалгааны аргаар дүн шинжилгээ хийж уламжлалт статистик аргаар боловсруулалт хийв.

Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмнэлгийн байгууллагад полисерозит өвчнийг оношлох ажилбарт оролцдог эмч нарын судалгаа хийхэд 80,8% нь улсад 5 ба түүнээс дээш жил ажилласан, уг өвчнийг оношлох туршлага хуримтлуулсан мэргэжилтэн байсан. Полисерозит оноштой нийт 559 тохиолдолын эмнэлгийн бичиг баримтын материалд дүн шинжилгээ хийхэд 24,8% /139/-д сүрьеэ онош эд эсийн шинжилгээгээр батлагдсанаас 9,1% /51 тохиолдол/-д хатгаш, үлдсэн хувьд мэс засал хийсэн байна. Полисерозит өвчний оношлогоонд хэрэглэдэг дурангийн 7 ш аппаратын 5 нь /71,4%/ хуучин аппарат байна.

Дүгнэлт:

1. 2009 оны эхний 6 сарын байдлаар сүрьеэгийн полисерозит өвчний оношлогоо 10%-тай байна.

2. Сүрьеэгийн өвчний оношлогоонд аденозин-де-аминаза фермент үзэх шаардлагатай.

3. Сүрьеэгийн өвчний оношлогооны эд эсийн шинжилгээний хувийг 80-90% хүргэх хэрэгтэй.

Санал зөвлөмж:

1. 21 аймаг, 9 дүүрэг, мэргэшсэн хувийн эмнэлэг, дүүргийн диспансерт хатгаш шинжилгээ хийх боломжоор хангах

2. АДА / Аденозин-де-аминаза/ ферментийн анализатор, урвалжийг захиалах

3. Эд, эсийн шинжилгээ авах бодис төхөөрөмжийг нийлүүлэх

4. Полисерозит өвчний стандартыг шинэчлэн боловсруулах

5. Полисерозит өвчнийг алсын зайны сургалтанд хамруулах

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1095
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК