Эрүүл мэндийн яам
This paper reviews historical development of health policy in Mongolia during the last 70 years and draws priorities in the health care policy in current situation of the country. pp.33-44.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах явдал төр, засгийн бодлогын нэн чухал хэсэг болж, хүний эрүүл мэндтэй холбогдсон асуудлын бүx талыг хамарсан бодитой тогтолцоо бүрэлдэн хөгжиж ирсэн нь Монгол улсын түүхийн сүүлийн 70 гаруй жилийн маргашгүй чухал ололт мөн.
Монгол улсад эрүүлийг хамгаалах явдал үүсч хөгжсөн түүхийг 1921 оны ардын хувьсгалын өмнөх ve, 1921 оноос хойшхи ve гэж ерөнхийд нь хөгжлийн 2 ve шат болгон авч үзэж болох юм.
1921 оны ардын ардчилсан хувьсгалаас өмнөх үед Монгол оронд Дорно дахины анагаах ухаан, ялангуяа монгол, төвд анагаах ухаан хөгжиж, уламжлалт эмнэлгийн арга зүй, дадлагыг эзэмшсэн эмч, маарамба, оточ нар өвдсөн, зовсон хүмүүсийг гэрээр үзэж эмчлэх эмнэлгийн тусламжийн өвөрмөц хэлбэр дагнаж байжээ. Улсын эмнэлэг, байгууллага буюу эрүүлийг хамгаалахын бие даасан бүрдмэл тогтолцоо байсангуй. Харин Хаант Оросын консулын газрын болон цэргийн жижигхэн эмнэлгүүд ажиллаж, монгон хүмүүсийг үзэ эмчилдэг байсан тухай зарим баримт бий.
Олон зуун жилийн түүхтэй монгол, хүн эмнэлэг xvн амын өвчин, эмгэгийг анагаах талаар тухайн цаг үедээ түүхийн үүрэг гүйцэтгэж ирсэн боловч эрүүлийг хамгаалах системтэй арга хэмжээ болж чадаагуй байснаас Монголын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд хэт доод түвшинд байлаа. 1921 оны өмнөх үеийн Монголд хүн амын нас баралт 1000 хүн ам дутамд 25-30-д хурч, шинэ төрсөн 1000 хүүхэд дутмын 500 нь ойндоо хүрэлгүй нас барж, хүн амын дундаж наслалт дөнгөж 32 байв. Цагаан цэцэг, тарваган тахал зэрэг гоц халдварт өвчин газар сайгүй дэгдэлт хэлбэрээр гарч, нийгмийн халдварт өвчнүүд өргөн дэлгэрч байжээ.
Энэ байдлаас дүгнэж үзвэл Монголд эмнэлгийн тусламж хөгжсөн түүхэн замналыг Ардын хувьсгалаас хойшхи үед голлон хамааруулж авч үзэх нь илүү зохимжтой юм.
1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялж, энэ үеэс эхлэн Монгол оронд нийгэм, эдийн засгийн асар их өөрчлөлт гарсны дотор xvн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн цоо шинэ тогтолцоо бүрэлдэн тогтох үe эхэлсэн юм.
Ер нь дэлхий дахины хөгжлийн түүхээс задлан шинжилж үзэхэд анагаах ухааны хөгжил, улс орнуудын эдийн засаг, нийгмийн байгуулал, чадавхийн дэвшил нь хүний эрүүл мэндтэй холбогдох бараг бүх асуудлыг нийтийн эрх ашгийн төлөө төр, засгийн бодлогын хүрээнд авч үздэг болоход хүргэсэн нь тодорхой байна. Ингэснээр одоо үед хүн амынхаа эрүүл мэндийн асуудлыг хариуцсан төр улсын албагуй тусгаар тогтносон улс орон байхгүй болжээ.
Анх 1921 оны 8-р сарын 15-нд Монгол ардын цэргийн дайчид болон ард иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх өвчтэй хүмүүсийг эмчлэх Хороо байгуулах тухай бүх цэргийн зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар Монгол улсад эрүүлийг хамгаалах тогтолцоо, орчин үеийн шинжлэх ухааны эмнэлэг үүсч хөгжих эх суурь тавигдсан юм. Тиймээс ч энэ өдрийг бид Монгол улсад эрүүл мэндийн улсын алба үүссэн өдөр гэж үзэж жил бүр өргөн тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
Харин Монгол улсаа хүн амын эрүүл мэндийн асуудал төр, засгийн бодлогын хүрээнд орж албан ёсоор хуульчлагдсан нь 1924 он болно. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд батлагдсан "БНМАУ-ын Үндсэн хуул"-ийн "Улсын дээд эрхийг барих газрын тухай" хоёрдугаар бүлгийн тавдугаар зүйлд заасан "улсын дээд эрхийг хадгалах газрын эрхлэн шийтгэвэл зохих зүйлүүдийн “ ийн арвангуравдугаарт “ хүний өвчин эмгэгийг анагаан засах, сэргийлэх дүрэм хэмжээг тогтоох" хэмээн заажээ. Мөн Улсын анхдугаар их хурлын 1924 оны 11 дугээр сарын 13-ны 5 дугаар тогтоолын хоёрдугаар зүйлийн тавд "Ардын эрүүлийг хамгаалах явдлыг цэргийн захиргаанаас Дотоод явдлын яамнаа шилжүүлэн өгч , Ардын эрүүлийг хамгаалах газрыг байгуулахад бэлтгэвэл зохино" хэмээн заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 1925 оны 7 дугаар сарын 1-ний тогтоолоор Дотоод яамны дэргэд Ардын эрүүлийг хамгаалах газрыг байгуулахаар шийдвэрлэсэн нь манай оронд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг анх бий болгосон нь бөгөөд 1930 онд Улсын зургадугаар их хурлын шийдвэрээр Ардын эрүүлийг хамгаалах яам болон өргөжсөн билээ.
Дотоод яамны дэргэдэх Ардын эрүүлийг хамгаалах газрыг байгуулах тухай шийдвэрт бас заасны дагуу тус газрын Европын ба Түвд ёсны амбулатори болон больниц хэмээх эмчлэн сувилах газруудыг 1925 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус нээн байгуулснаас гадна Богдхан, Хан Хэнтий, Заяын хүрээ, Улиастай, Ховдод 5 эмнэлгийн газар байгуулахаар төлөвлөсөн байна.
Гэвч байр олдоогүй гадаад мэргэжилтэн хүрэлцэн ирж амжаагүй байсны учир дурьдсан 5 газарт түвд ёсны эмнэлэг нээхээр болжээ. Ийнхүү эрүүлийг хамгаалах төрийн байгууллагыг байгуулсан нь хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх ариун цэврийн ажлыг сайжруулахад нөлөөлөхүйц зохион байгуулалтын чухал алхам болсон байна. Ардын эрүүлийг хамгаалах газар байгүулагдаад газрын дүрмийг боловсруулан батлуулж, 1926 он гэхэд эмнэлгийн ажилтан бэлтгэх анхны курсыг зохион байгуулж амжжээ. 1926 онд багтаан 35-аас доош насны, ажиллаж буй түвд эмнэлгийн эмч нараас 30 хүнийг цуглуулж 6 сарын хугацаагаар курс хийлгэж, Европын эмнэлгийг мэргэжүулэх, түвд эмнэлгийг давтан сайжруулахаар тогтсоны дагуу ахмад эмч Д.Рэгзэн тэргүүтэй 23 хүн суралцаж төгссөн нь эмнэлгийн мэргэжлийн үндэсний боловсон хүчний анхдагчид байв.
Тус Ардын эрүулийг хамгаалах газар 1926, 1928, 1929 онуудад Зөвлөлт Оросын эмнэлэг-ариун цэврийн 1,2,3-р экспедицийг хүлээн авч, хамтран ажиллаж, эмнэлгийн цэг салбарыг өргөтгөх ажлын эхлэлийг тавьсан юм.
1929 оноос иргэний больницын дэргэд 2 жилийн хугацаатай сувилагчийн курс байгуулжээ. Мөн онд нян судлалын лаборатори байгуулсан нь урьдчилан сэргийлэх, оношлох анхны байгууллагын үндэс суурь болсон билээ.
- онд байгуулагдсан Ардын Эрүүлийг хамгаалах яам тус улсад хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион байгуулалт, арга барил, мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үүргийг хүлээлгэсэнээс хойшхи жилүүдэд эрүүлийг хамгаалахын нарийн мэргэжлийн албад, салбаруудыг байгуулах дэс дараатай арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн байна.
- онд тарваган тахлын лаборатори, 1932 онд хүн эмнэлгийн техникум, эмээр хангах газар, 1933 онд бактер шинжилгээний газар, 1941 онд Ариун цэвэр гэгээрлийн ордон, 1942 онд Монгол улсын их сургуулийн анагаах ухааны салбар тус тус байгуулагдаж, улмаар эдгээрээс салбарлан тус улсын эрүүлийг хамгаалахын одоогийн иж бүрэн тогтолцоо бүрэлдэн тогтож хөгжин 1932 бэхэжсээр ирэв.
Эрүүлийг хамгаалах яамны аппарат ч хөгжлийн тухайн үe шатны хэрэгцээ, шаардлагад нийцэн бэхэжсээр иржээ. 1932 онд Ардын эрүүлийг хамгаалах яамны эмчлэн сэргийлэх хэлтэс дарга, нэг мэргэжилтэнтэйгээр байгуулагдсан байна. 1938 оноос тус хэлтэс нь эмчлэн сэргийлэх газар болж өргөжин зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтэс , эмнэлгийн хэлтэс, ариун цэвэр ба сэргийлэх хэлтэстэйгээр ажиллах болжээ. Аймгуудад эрүүлийг хамгаалах хэлтэс, Улаанбаатарт Эрүүлийг хамгаалах газар байгуулагдсан байна.
- оноос Эрүүлийгг хамгаалах яам нь коллегтой болсон бөгөөд
- онд яамны зохион байгуулаагыг халдварт өвчнийг эсэргүүцэх хэргийг эрхлэх хэлтэс хот, хөдөөгийн эмнэлгийн хэргийг эрхлэх хэлтэс Эх нялхасын хэлтэс, урьдчилан сэргийлэх хэрэг эрхлэх хэлтэс байгуулагджээ.
1948 он гэхэд ЭХЯ 49 орон тоотой болсон ба аймаг, хотын эрүүлийг хамгаалах хэлтсийн дурмийг батлан мөрдүүлсэн байна.
Яамны аппарат хөгжлийн тодоохой ve шатны зорилтуудтай уялдан өргөжин бэхэжсээр ирсний нэг баримт бол тус яам 1982 он гэхэд 10 газар, хэлтэс, тасагтай ажиллах болсоны дотор Улсын ариун цэвэр, халдвар судлалын байцаан шалгах газар, боловсон хүчин, захиргааны газар, эх нялхсын газар, эмчлэн сэргийлэх хэлтэс (1986 онд газар болж өргөжсөн) төлөвлөгөө, санxvv статистикийн хэлтэс, хөрөнгө оруулалт, материал хангамжийн хэлтэс, гадаад харилцааны тасаг, анагаах ухааны эрдэм шинжилгээний тасаг, эоүүлийгийн хянан шалгах тасаг, аж ахуйн тасаг байв.
Одоо Эрүүл мэндийн яам 4 газар, 1 хэлтэстэй. 1930-аад оны үед Монголын төр, засгийн бодлого ЭХЯ-ны үйл ажиллагааны чиглэл нь тус оронд Европ ёсны эмнэлгийг байгуулах, үндэсний боловсон хүчин бэлтгэх, өнгөний өвчинтэй тэмцэх, ариун цэврийг сайжруулах, цагаан цэцэг, галзуу, гэдэсиий балнад болон бусад халдварт өвчинтэй тэмцэх ажлыг хүчтэй болгож, вакцин үйлдвэрлэн хүн амыг урьдчилан сэргийлэх тарилгад өргөн хамруулах, эрүүл мэндийн сурталчилгаа, тариулгыг зохион байгуулах, Зөвлөлтийн эмнэлгийн байгууллагатай холбоо тогтоож эмч, мэргэжилтэн урьж ажиллуулах, эмнэлэг-ариун цэврийн экспедиц зохион байгуулж хүн амыг эрүүлжүүлэх явдал байсан байна. Чухамдаа эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр хүн амаа өсгөх төрийн бодлого боловсруулах олох байх.
н гэхэд эмнэлгийн салбарын тоо117-д хүрч, 185 суманд сумын сестрагаар толгойлуулсан түргэн тусламж үзүүлэх салбар бий болсон байв. Эмнэлгийн салбаруудын ор 1431, их эмч 83, бага эмч 111, сувилагч 169, сумын сестра 340, багийн сувилагч 169, эх баригч 70, эм найруулагч 25, лаборант 15 бэлтгэгдсэн байв.
1930-1940 онд жил бүрийн дундаж өсөлтөөр хүн амын тоо 0,97 хувь, эрүүлийг хамгаалахын зардал 22,4 хувь, эмнэлгийн дунд мэргэжилтний тоо 27,5 хувиар тус тус өссөн бөгөөд нэг их эмчид 6,4 сувилагч ногдож байснаас үзвэл эмнэлэг, үйлчилгээний гол ажлыг сувилагчид гүйцэтгэж байжээ. 13 аймаг, Улаанбаатар, Сүхбаатар хотод эмнэлгийн хэлтэс зохих орон тоотойгоор ажиллан орон нутгийн эмнэлгийн байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах болов.
1930-аад оны төгсгөл ve бол анагаах ухааны шинэ цагийн эмнэлгийн ач тусыг ард иргэд ойлгож, эмнэлгийн байгууллагад туслах хөдөлгөөн орон нутагт өргөнөөр шинэ дутам байгуулагдсан эмнэлгийн салбаруудыг орон байр, хоол унд, аж ахуйн хэрэглэлээр хангахад ихээхэн дэмжлэг болсон он жилүүд байв.
1930 оноос хойшхи 10 жилийн хугацаанд Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар Д.Пунцаг, Ө.Бадрах, Н.Гонжоон (Ардын гэгээрүүлýх ба Ардын эрүүлийг хамгаалах яам нэгдэн 8 cap ажиллах хугацаанд) Д.Өлзийбат, Ц.Баттөмөр, Санжмятав, С.Галиндив нар, дэд сайдаар Довдооровын Пунцаг, Дамбийням, Дамдин, Ч.Жүгдэрнамжил нар тус тус ажиллаж байсан байна.
- оноос хойшхи ve бол манай оронд эмнэлгийн цэг, салбарын тоо мэдэгдэхүйц өсч бэхжсэн, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоо бий болж, боловсон хүчнээр хангамж сайжирсан, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлж бодит vp дүнд хүрсэн он жилүүд юм. Тухайлбал, 1940 он гэхэд Монгол улс цагаан цэцэг өвчнийг устгасан Ази тивийн анхны орон болов. 1941-1945 он бол Дэлхийн 2-р дайны хүнд хэцүү үе байсан боловч ЗХУ-ын шууд туслалцаатайгаар БНМАУ-д (хуучин нэрээр) Монгол улсын их сургууль байгуулагдаж, түүнд хүн эмнэлгийн факультет нээгдсэн явдал эмнэлгийн дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх эх уурхай болов. 1940 оноос хүн эмнэлгийн техникумд 7 жилийн боловсролтой хүүхдийг элсүүлэн сургах болсон нь чанарын томоохон алхам байв. Дайны үед эмнэлгийн салбар, цэгийг өргөтгөх, шинээр байгуулахад хөрөнгө мөнө дутагдаж байсан боловч төр, засгаас ард олны эрүүл мэндийг төр, засгийн бодлогын
гол асуудал болгож байнга анхааран хүн бололцоог дайчилснаар бага эмчийн салбарын тоо 1945 онд 1940 оныхоос 90-ээр нэмэгдэж 257-д хүрчээ. Ардын эрүүлийг хамгаалах яамны бодлогын төвд өнгөний болон халдварт өвчинтэй тэмцэх ажлыг улам хөгжих болгох явдал байсан бөгөөд энэ тэмцэлд сурталчилгааны ажлыг чиглүүэн, арга барил нь ч ихээхэн өргөжсөн байна. 1940 онд яамны дэргэд Улсын Ариун Цэврийн Байцаан Шалгах Ерөнхий газар байгуулагдаж, 1941 онд Улаанбаатар хотод Ариун цэвэр гэгээрлийн ордныг байгуулсан нь хүн ардад эмнэлэг, ариун цэврийн мэдлэг боловсрол олгох, ариун цэврийн соёл нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлан таниулж, хэрэгжүүлэх үйлст чухал нэмэр оруулсаар иржээ. 1946 онд Арьс өнгөний больницыг 150 ортойгоор, 1947 онд Халдварт өвчний больницыг байгуулсан нь халдварт өвчинтэй тэмцэх, эмчлэх ажлыг сайжруулах тухайн үеийн томоохон арга хэмжээ болсон байна. 1948 онд бүх аймагт арьс өнгөний өвчинтэй тэмцэх тус бvp 2 бригадыг гарган ажиллуулсан бөгөөд аймгийн нэг бригад нь морин өртөөгөөр суманд, сумаас багт хүрч үзлэг хийж, өвчнийг илрүүлэн эмчлэх ажлыг зохион байгуулж байв. Сумын бригадад нэг бага эмч, нэг сувилагч ажиллан бүх арга хэмжээг хэрэгжуулж байснаас үзвэл манай салбарын дунд мэргэжилтнүүд ямар их үүрэг хүлээж үр дүнтэй ажиллаж чаддагийг нотолж байгаа юм. Эдгээр бригадыг гаргахын тул Эрүүлийг хамгаалах яам 30 гаруй хүнийг 45 хоногийн тусгай күрст суралцуулан сургаж, ажлын заавар, зөвлөлгөөнөөр бүрэн хангаж өгсөн ба үүний дараа арьс өнгөний өвчинтэй тэмцэх Монгол-Зөвлөлтийн хамтарсан бригад 36-г 1958-1961 онд ажиллуулснаар хүн амыг эрүүлжүүлэх үндсэн нөхцлийг бүрэлдүүлсэн юм. 1948 онд эрүүлийг хамгаалах салбарт хүрсэн түвшинг дараахь байдлаар илэрхийлж болох байна.
Үүнд үндэсний их эмч 36 (бүгд 122 их эмчийн 86 нь Зөвлөлтийн эмч нар байв) бага эмч 371, эх баригч 91, сувилагч 743, эм найруулагч 94, лаборант 67, ариутгагч 36, асрагч 717, гэрлийн техник 3, щудний техникч 2, багийн сестра 1695, бvx ажилчид 4014, эмнэлгийн ор 3162, их эмчийн салбар 39, бага эмчийн салбар 335, сурьеэ эсэргүүцэх газар 2, тахал эсэргүүцэх газар 5, эмийн сан 34, лаборатори 19, ххүдийн зөвлөлгөө өгөх газар 27, эмэгтэйчүүдийн зөвөлгөө өгөх газар 26, ясль 16, үүний ор 420, эрүүлийг хамгаалахын төсөв 24,5 сая төгрөг, нэг хүнд 31 төгрөг ногдох болов.
■38
1940-өөд оны төгсгөл, 1950-иад оны эхэн уеийг хамарсан цаг ve бол манай орны улс ардын аж ахуйг таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх тухай удирдах нам,засгийн шийдвэрийн дагуу бүx салбарт 5 жилийн төлөвлөгөө боловсруулах ажил өргөн хүрээтэй хийгдэж, салбарын хөгжлийн xvpсэн түвшинг дүгнэж, цаашдын зорилтод тодорхойлон ажиллах болсон цаг ve юм.
Энэ үед Эруулийг хамгаалах яам гол анхаарлаа эмнэлгийн тусламжийг хөдөөгийн хүн амд ойртуулах асуудалд чиглүүлж аймаг дундын эмнэлэг байгуулах, аймгуудыг үндэсний мэргэжийн боловсон хүчнээр хангах ажлыг өргөжуулэх, сумдад их эмчийн салбар байгуулж, материаллаг бааз бий болгох, өнгөний өвчнийг устгах, тургэн тусламжийн үйлчилгээг өргөжүүлэх талаар шийдвэртэй алхмуудыг хийсэн байна. Тухайлбал,1950 онд сүрьеэгийн больниц, 1952 онд Дорнод, Ховд, Архангайд аймаг дундын больниц, Улаанбаатарт хүүхдийн больниц, 1954 онд мэс заслын больниц. Архангай, Дорнотод сувилагчийн сургуулиудыг тус тус байгуулжээ. Аймаг, хотын эруулийг хамгаалах хэлтсийн удирдлагыг их эмчээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.
1950-1955 онд жил бүрийн дундаж өсөлтөөр улсын хүн амын тоо 1,99 хувь болж хүн ам эрчимтэй өсөх замдаа орсон байна. Эрүүлийг хамгаалахын төсвийн зардал 13,6 хувь, их эмчийн тоо 22,8 хувь, эмнэлгийн дунд мэргэжилтний тоо11,6 хувиар тус тус өсч, нэг их эмчид 6,9 дунд мэргэжилтэн ногдох болов.Энэ үеэс БНМАУ-ын (хуучин нэрээр) нэр хүнд гадаад орнуудад эсч байсан таатай боломжид тулгуурлан улмаар эруулийг хамгаалахын гадаад харилцааг хөгжүүлэх асуудалд ЭХЯ онцгой анхаарал тавих болов1940-өөд оноос 1960-аад оны эхэн хүртэлх хугацаанд Эрүүлийг хамгаалах яамны сайдаар Б.Гонгоржав, Ж.Шинин, З.Дугар, Г.Туваан нар, дэд сайд, орлогч сайдаар Ж.Шинин, Г.Туваан, Т.Шагдарсүрэн, Д.Ринчин, Б.Жанчив, Д.Балдандорж, Гомбо, Д.Түмэндэлгэр, С.Равжаа, Цэрэн,О.Раднаадорж, В.Гаамаа, Д.Цагаанхуу, С.Щаадай, Д.Самбуу, Б.Дэмбэрэл, С.Вандагдорж нар тус тус ажиллаж байв.1966 оноос 1990 оныг хүртэл Эрүүлийг хамгаалах яамны сайдаар Б.Дэмбэрэл, Д.Ням-Осор, Ч.Цэрэннадмиднар, орлогч сайдаар Д.Түмэндэлгэр, С.Шаадай, С.Вандагдорж, Д.Самбуу, Д.Ням-Осор, Мо.Щагдарсүрэн, Г.Жамба, Б.Жав, Ж.Раднаабазар, Щ.Жигжидсvpэн, И.Дүгэржав, Ч.Нямдорж, Д.Мөнхөө, П.Нямдаваа нар тус тус
ажиллаж байв. 1990-1992 онд тус яамны орлогч сайд, дэд сайдаар С.Гончиг, Р.Бямбаа, Д.Баярсайхан нар ажиллав.
1966-1973 он бол сум дундын эмнэлгийг нэмэгдүүлэн өргөтгөх, суманд их эмчийн салбар байгуулах, суманд байгаа бага эмчийн салбарыг ХАА-н нэгдлийн бригадад шилжүүлэх ажлыг зохион байгуулах, материаллаг баазыг бэхжуулэх өрнөлтийн он жилүүд байлаа. Энэ хугацаанд эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх, сургах хугацаа, мэргэжил олгох, дээшлүүэх талаар системчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлснээс гадна анагаах ухааны эрдэм судлалын ажлыг хөгжүүлэхэд ЭХЯ-ны бодлого чиглэгдэж байв. Эмнэлгийн материаллаг баазыг байгуулах талаар 1965 онд БНМАУ-ын (хуучин нэрээр) Ардын Их Хурлын Чуулганаас гаргасан шийдвэрийн дагуу тодорхой арга хэмжээ авсны дунд Улсын Клиникийн Төв эмнэлэг, Дархан хотын нэгдсэн эмнэлэг, Мэрек, Чойбалсан хотын нэгдсэн эмнэлэг зэрэг олон томоохон барилга байгууламжийн ажил эхэлж, зарим нь ашиглалтад орсон байна.Эрүүлийг хамгаалахын зарим чухал үзүүлэлтээр жил бүрийн дундаж өсөлтийг 1965-1970 оны байдлаар авч хүн амын тоо 2,46 хувь, эрүүлийг хамгаалахын төсвийн зардал 7,91 хувь, их эмчийн тоо 8,37 хувь, эмнэлгийн дунд мэргэжилтний тоо 4,55 хувиар тус тус өссөн байна.Төр, засаг, ЭХЯ-наас энэ жилүүдэд баримталж байсан гол бодлого нь эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах ажлыг улам хүчтэй болгож, нялхсын эндэгдлийг тууштай бууруулах, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг бий болгож, вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг сайжруулахад чиглэгдэж байлаа,1970-аад оны дунд үеэс хойшхи хугацаанд хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг улам ойртуулах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжзэг тодорхой болгох, халдварт өвчинтэй тэмцэх ажилд эргэлт гаргаж, урьдчилан сэргийлэх, ажлын vp дүнг дээшлүүэх, анагаах ухааны эрдэм судалгааны ажлын vp өгөөжийг нэмэгдүүлэх, эрүүлийг хамгаалах байгууллагын материаллаг баазыг улам өргөжүүлэн бэхжүулэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд бvx ажил чиглэгдэж, мэдэгдэхүйц тодорхой vp дүн гарсан бөгөөд төв, орон нутгийн эрүүлийг хамгаалах байгууллагуудын материаллаг бааз ихээхэн сайжрав. Энэ хэрэгт ЗХУ-ын эдийн засгийн буцалтгүй болон техникийн тусламж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Улаанбаатар хотын Клиникнйн 3-р эмнэлэг, Халдвартын больниц, Хавдар судлалын
төв, Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв зэрэг томоохон барилга байгууламж баригдав. “БНМАУ”-ын Эрүүлийг хамгаалах хуулийг анх удаа баталж, улс, олон нийт , аж ахуйн байгууллага, ард иргэдийн хооронд эрүүлийг хамгаалах асуудлаар үүсэх харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг би йболгосон нь түүхэн чухал арга хэмжээ болсон юм.
Түүнчлэн энэ хугацаанд эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар улсын хэмжээний хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан нь эрүүл мэндийн бодлогийн асуудлууд байв. Дээр дурдсан баримтад үндэслэн доорх дүгнэлтийг хийж болохоор байна.
Монгол улсад үүсч бий болсон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөгжлийнхөө эхний 60 гаруй жилд өөрөөр хэлбэл 1990 оныг хүртэл тэр үеийнхээ нийгэм эдийн засгийн байгууллын хүрээнд социалист эрүүлийг хамгаалах чиг баримжааг баримтлан ажилласан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний орчин үеийн дэд бүтцийг бий болгож, хүн амд ногдох эмч, эмнэлгнйн ажилтны тоо, эмнэлгийн орныхоо тоогоор дэлхийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрч, цагаан цэцэг, бөөсний (эсэргэнэт) хижиг зэрэг өвчнийг устгаж, нялхсын эндэгдлийг 8 дахин, эхийн эндэгдлийг 4 гаруй дахин бууруулснаар хүн амынхаа тоог 4 дахин өсгөх боломжийг бүрдүүлсэн юм.Гэвч нийгмийн нийт тогтолцооныхоо адил хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт нь 1970-аад оны төгсгөлөө тогтонгошилд орж, оруулсан хөрөнгө оруулалттайгаа тэнцэхүйц vp ашгийг өгч чадахаа больж эхэлсэн билээ. Манай эрдэмтэн, судлаачид, эруүлийг хамгаалахын зохион байгуулагчид 1980-дад оны сүүлчээс энэ мухардлаас гарах арга замыг эрэлхийлж эхэлсэн бөгөөд нэн тэргүүндхүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь хүн хамтлаг (гэр бүл, аж ахуйн нэгж) төр засгийг тэнцүү оролцоог хангаж, эрүүл мэндийн албаны өмчлөл, санхүүжилтын механизмыг олон хэвшилт хэлбэрт шилжүүлэх шаардлагатай гэдэгт санал нийлсэн юм. 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт (Монгол улсын иргэн), эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлдэг болгоë, журмыг хуулиар тогтооно.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг" хэмээн заасан нь дээрх хандлага хууль зүйн дээд
баталгаагаа олсон хэрэг юм. Энэ томъёолол нь цаашдаа Монгол улсын бусад хууль тогтоомжууд, тухайлбал, "Монгол улсын Үндэсний аюулгуй байдлын үзэл баримтлал", "Монгол улсын Засгийн газрын тухай хууль","Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль", "Төрийн албаны тухай хууль", "Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль" зэргээр тодотгогдож зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн Монгол орны эрүүл мэндийн бодлогын үндсэн суурь болж байна. Монгол улсын сүүлийн гурван Засгийн газар дээрх хуулиудын хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог өмчлөлийн болон санхүүжилтын хувьд олон хэв шинжит бүтцэд оруулах, дэлхийн олон орны ялангуяа, шилжилтийн болон эрчимтэй хөгжлийн шатнаа яваа хөгжиж буй орнуудын туршлагыг харгалзан эрүүл мэндийн албаны эдийн засгийн үр ашиг болон анагаах ухааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Хэдийгээр санхүүжилтын болон материал хангамжийн ихээхэн бэрхшээлтэй тулгарсан боловч орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын уйгагүй зүтгэл, дэмжин туслагч олон улсын байгууллагууд, хандивлагч улс орнуудын санхүүгийн тусламжид түшиглэн шилжилтийн энэ үеийн туршид эрүүл мэндийн үндэсэрхэг үзэлтнүүдээ ухраалг¿й, дэвшүүлэх замаар авч гарч чадлаа. Нялхсын эндэгдлийн гол шалтгаан болсон амьсгалын замын цочмог халдвар, суулгалт өвчин, вируст гепатитын тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулж, 1992 оноос улаанбурханаар хүүхэд эндэх нь зогсч, 1994 оноос полиомиелит бүртгэгдэхээ больсноор 1994 оны үзүүлэлтүүд1990 оныхтой харьцуулбал нялхсын эндэгдэл 60 гаруй хувь буурч, НҮБ-ын хүүхдийн сангийн ангиллаар нялхасын өндөр эндэгдэлтэй орноос дундаж эндэгдэлтэй орны тоондорлоо. Төрөлтийн тоо нилээд багассан боловч нялхсын болон нийт нас баралтын үзүүлэлт буурч яваа тул хүн амын жил бүрийн өсөлт нэг хувиас дээш байгаа нь манай орныг хүн амын өсөлт ихтэй орнуудын тоонд оруулах хэмжээнд байсаар байна.Гэхдээ энэ бол эрүүл мэндийн бодлого маань бүрэн төгс төгөлдөр болж, бүx юм тэгш сайхан болчихсон гэсэн хэрэг биш ээ.Эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг бааз, багаж төхөөрөмж, түргэн тусламжийн унааны хангамж ихээхэн доройтож, эмийн болон лабораторийн урвалж бодисын хангамж бүрэн тэгшрээгүйгээс эмчилгээ, оношлогоо саатаж, хэврийн төрөлт, эхийн эндэгдэл нэмэгдэж, хувийн болон хот суурины ариун цэврийн доройтлоос шалттаалдаг хамуу, цусан суулга, сальмонеллёз, A гепатитийн өвчлөл ихэсч, импортын болон дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үзүүлэлтүүдэд тавих хяналтыг xvч хүрэхгүй, нийгмийн шинэ харилцаанд хөлөө олохгүйгээс архи, мансуүруулах бодист донтсон, гудамжинд rapсан, биеэ үнэлэн худалдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа зэрэг шийдвэрээ хүлээсэн олон асуудал байсаар байна.
Өөрчлөлт шинэчлэлтийн эхний үеийн ололтоо бататгаж, амьдралаар шалгагдаж ёявцгүй нь илэрхий болсон арга барилаа шинэчлэн, боловсронгуй болгох зорилт бидний өмнө зогсч байна. Энэ талаар юун түрүүнд анхаарч эрүүл мэндийн бодлогын хэтийн төлөв болгож хэрэгжүүлэх чиглэлийг дараахь байдлаар тодорхойлж байна.
Үүнд:
- Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг тухайн нөхцөл байдал, чадавхийн хурээнд хамгийн үp ашигтайгаар шийдэхэд чиглүүлэн эрүүл мэндийн бүx шатны удирдлагын хүн амзүй, тархвалзүй, эдийн засаг, анагаах ухааны технологийн нэгдсэн дүн шинжилгээ хийх чадварыг дээшлүүлэх
- Хувь хүн , хамтлагийн өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө үүрэг хариуцлага, эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах, үүнд нөлөөлөх хөшүүргүүдийг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийцтэй болгох.
- Хүн амын төлбөрийн чадвар дээшлэх хирээр эрүүл мэндийн төлбөргүй тусламжаас эмчилгээнд чиглэсэн зардлыг шатчилан багасгаж, улсын нэгдсэн төсвөөс гарах зардлыг нийгмийн эрүүл мзндийн арга хэмжээнд төвлөрүүлэн эмчилгээний зардлыг даатгал, шууд төлбөрөөр нөхөх чиглэлийг барих.
- Эрүүл мэндийн ажилтны мэдлэгийн хүрээг дэлхий нийтийн жишигт хүргэж, түүний хэрээр нийгмийн баталгааг нь ч дэлхийн жишигт ойртуулах замаар эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах,
5.Эрүүл мэндийн хувийн хэвшлийн үйлчлэх хүрээ
мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх замаар үлйчилгээний чанарын
төлөө эрүүл өрсөлдөөнийг бий болгох,
6.Эх орны рашаан ус, амьтан, ургамал, эрдэсийн баялгаас болон биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар хүний өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, тэдгээрээс сэргийлэх бэлдмэлийг боловсруулж, практикт нэвтрүүдэх ажлыг эрчимжүүлэх,
- Хамгийн бага зардлаар хамгийн олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн үйлчилгээний нэн шаардлагатай багцыг улсын хэмжээнд болон орон нутгаар тодорхойлсны үндсэн дээр эруул мэндийн санхүүжилтийг байгууллагаар хийдэг зарчмыг халж, тодорхой хугацааны дотор хүрэх үр дүнг зорилтот хөтөлбөрөөр буюу нэг иргэнд ногдох зардлаар тооцдог дэлхий нийтийн хандлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх.
- Эмнэлэг, үйлчилгээний ажилд нийгмийн шудрага ёсыг тогтоон хэвшүүлж хүн амын эмзэг бүлгийн эрүүл мэндийг баталгаатай хамгаалах тогтолцоог бий болгох. Энэ зорилгоор хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуй, үйлчилгээний нэгжийг шинээр бий болгох зөвшөөрөл, шийдвэр гаргахдаа ажиллагсдынхаа болон нийгмийн эрүүл мэндийн асуудлалд хүлээх үүрэг хариуцлагыг яв цав хүлээлгэсэн байх зарчмыг хуульчлан тогтоох.
- Эрүүл байх үндсэн нөхцөл нь амжиргааны түвшин нь ямагт сайжирч байх явдал мөн гэдгийг нийгмийн бодлого болгож, ядуурлыг багасгах, арилгах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх. Энэ хүрээнд ядуурлыг бууруулах Үндэсний болон орон нутгийн хөтөлбөрүүдийг эмнэлэг үйлчилгээний үндсэн зор илтуудыг хангах ажилтай нягт холбон уялдуулан хэрэгжүүлэх .
Ядуучуудын эрүүл мэндийг хамгаалах нийгмийн хамгааллын аюулгүйн сүлжээг бий болгох.
- Эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг хөгжлийн үe шат бүрт нарийвчлан тодорхойлж, хүн амын өвчлөл, эндэгдэлд зонхилох шалтгаан болж буй 10 өвчнийг бүртгэн тогтоож, тэдгээртэй тэмцэх тодорхой хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зэрэг болно.