Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
ОТГОНТЭНГЭРИЙН РАШААНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ИДЭВХИЙГ IN VIVO ОРЧИНД СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Д.Зоригтбаатар, М.Амбага, С.Олдох

 
Абстракт

 

Abstract:
There is a tendency of increasing inflammatory diseases tract caused by autoimmune reaction of skeletal system. According to annual report Ministry of health, Mongolia above mentioned chronic diseases such as inflammatory disease of digestive system nomely hepatobiliary tract diseases kidney and urinary tract disease are mostly common cases inpatients.
The aim of this study is to investigate treatment activity «Otgontenger» resorts treatment experimental conditions. «Otgontenger» resorts is liver-protective antioxidants and its effects on the membrane pereoxidation, on the ulcer sample created at a white rat’s stomach
However, a complex study on «Otgontenger» resorts treatment effect is not touched by researchers until today however, scientific significant complex study on the spring’s treatment has not been studied yet by researchers. At Monos Scientific Research Center we took 30 rats of Vistar breed with the weight of 200g. We divided them into three groups as following: 10-normal group; 10-control group; 10-experimental group taken «Otgontenger» resorts (1st group, №18 spring) were give to the test animals per 4,32 mg/kg, 2 times a day during 10 days.
Our experimental work has showed «Otgontenger» resorts is liver-protective antioxidants and its effects on the membrane pereoxidation, were give to the test animals per 4,32 mg/kg, 2 times a day during 10 days. By testing the «Otgontenger» resorts we have determined that the on the ulcer sample created at a white rat’s stomach was increased ulcer area 1.61-2.0 times in comparison with control group. This data proves that the treatment effect of Otgontenger’s spring was increasing. The Aspartateaminotransferase (ASAT) U/L, Alanineaminotransferase (ALAT (U/L), glutamicoxaloacetictransaminase (GOT) U/L, Lactatedehydrogenase (LDH) U/L, Alkaline phosphatase (ALK) U/L, billirubin mmol/gl etc. were reported. (Table 1).
Amount of Aspartateaminotransferase (ASAT) was after the dose of Otgontenger’s spring was 1,02 times lower (r<0.05) more than the control group’s. Alanineaminotransferase (ALAT ) was after the dose of Otgontenger spring was 1.51 times lower (r<0.05) more than the control group’s, and glutamicoxaloacetictransaminase (GOT) was after the dose of Otgontenger’s spring was 1,6 times lower (r<0.05) more than the control group’s (Figure 1)
As we see in case «Otgontenger» resorts bread has the effects to decrease the inflammation area of the stomach mucous membrane and to accelerate renovation process .
Conclusions:
Having studied the effects of «Otgontenger» resorts on the digestion process, we have made the following conclusions:
We have compared the serum of animal’s blood, proves the hepatoprotective effect of the «Otgontenger» resorts
It decreases the area of the mucous membrane ignition and accelerates its renovation in a stomach ulcer case.
 

 

Товч агуулга
Ходоодны салст бүрхүүлийн гэмтэл, элэгний эсийн архаг үрэвсэл, үе тулгуур эрхтний архаг үрэвслийн үед тухайн эрхтнийг бүрдүүлж байгаа эсийн биоэнерги, бионийлэгжилт, дахин нийлэгжилтийн үйл ажиллагаа алдагдах, эсийн хуваагдал нөхөн төлжилтийн процесс алдагдах гол урьдчилсан нөхцөл болдог ба эд эсийн зүгээс гипокси, ишеми, реперфузи, цусны бүлэгнэлтийи болон микроциркуляцийн алдагдал, антиоксидантын дутагдлыг тэсвэрлэх чадамжийг эрс бууруулан, антирадикаль идэвхийг сулруулдаг бөгөөд Отгонтэнгэрийн рашаанд агуулагдаж байгаа макро, микроэлемент, биологийн идэвхит нэгдлүүд нь дээрх өвчний үед эрс багассан, эмгэг жамын гол хүчин зүйл болж хувираад байгаа биологийн зохицуулгын хүчин зүйлийг орлон, эмчилгээний идэвх үзүүлдэг байж болох юм гэсэн шинэ концепцийг дэвшүүлэн, тэр хүрээнд томоохон хэмжээний судалгааг хийж гүйцэтгэлээ.
Отгонтэнгэрийн рашаан нь сорил туршилтын нөхцелд элэгний эсийн гэмтлийг багасгах, ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг багасгах, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах үйлдэлтэй болох нь тус тус тогтоогдлоо.
Түлхүүр үг: Отгонтэнгэрийн рашаан, элэгний архаг үрэвсэл, ходоодны шарх үүсгэх эмгэг загвар Судалгааны ажлын үндэслэл
Насанд хүрсэн архаг өвчтэй нийт хүмүүсийн 1000 хүн амд 35.5, хоол боловсруулах тогтолцооны эмгэгийн 37.5, цус эргэлтийн тогтолцооны эмгэгийн 16.0, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн 14.3, яс, булчин холбогч нэхдэсийн эмгэгийн 12.5 тохиолдол нь тус тус рашаан сувиллын тусламж үйлчилгээ авах шаардлагатай гэжээ.1’6
2008 онд 10000 хүн амд хоол боловсруулах тбгтолцооны эмгэг 839.45, яс, булчин холбогч нэхдэсийн эмгэг 82.26 байгаа бөгөөд энэ нь 2001 онтой харьцуулахад 25-40%-иар нэмэгдсэн байна.1
2001 онд хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүдийн 18.9% нь элэгний архаг үрэвсэлт өвчин, 14.6% нь цөсний архаг үрэвсэлт өвчнүүд эзэлж байсан бол 2008 онд элэгний архаг үрэвсэлт өвчин 25.6% болж нэмэгдсэн байна.1»6
Сүүлийн жилүүдэд Отгонтэнгэрийн рашааны физик, химийн шинж чанар, найрлага нь харьцангуй судлагдсан боловч уг рашааны эмнэлзүйн үйлдэл, ач холбогдолыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан дорвитой судалгааны ажлууд хараахан хийгдээгүй байна.
Судалгааны ажлын зорилго ба зорилт
Хүн амын зонхилон тохиолддог зарим эмгэгүүдийн үед Отгонтэнгэрийн рашааны үзүүлэх эмчилгээний идэвхийг сорил туршилтын болон эмнэл зүйн нөхцөлд үйлдлийн нарийн механизмтай нь холбон судлах зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Отгонтэнгэрийн рашааны эмчилгээний идэвхийг туршилтын амьтанд үүсгэсэн ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн загвар дээр судлах, гистоморфологийи судалгаагаар хянах
2. Отгонтэнгэрийн рашааны эмчилгээний идэвхйг туршилтын амьтанд ССЬ4-өөр үүсгэсэн элэгний эсийн архаг үрэвслийн гэмтлийн загвар дээр судлах, гистоморфологийн судалгаагаар хянах
 
Судалгааны ажлын материал арга зүй
Судалгааг 2009-2011 онуудад ЭМШУИС-УАУС, «Монос» АУДС-ийн дэргэдэх эрдэм шинжилгээний төв лаборатори, АУХүрээлэнгийн эмгэг судлалыи лаборатори, ХААИС-ийн мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторыг түшиглэн явууллаа.
Судалгааг явуулахдаа ЭМШИУС-ийн ёс зүйн хорооны 2010 оны 05 сарын 14-ны өдрийн №80/18 тоот тушаалын дагуу зөвшөөрөл авч хийж гүйцэтгэлээ. Судалгаанд статистик боловсруулалтыг SPSS-16 программаар хийж гүйцэтгэв.
синусоид хялгасан судас хэвийн байдалтай болж байгааг дээрх рашааны нөлөөгөөр элэгний биохимийн ферментийн үйл ажиллагаа сайжран эд эсийг нөхен сэргэхэд эерэгээр нөлөөлж байгааг харуулж байна.
 
 
Дүгнэлт
1. Отгонтэнгэрийн рашаан нь сорил туршилтын нөхцөлд элэгний эсийн гэмтлийг багасгах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо.
2. Отгонтэнгэрийн рашаан нь сорил туршилтын нөхцөлд ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг багасгах, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо.
Ном зүй
1. Эрүүл мэндийн үзүүлэлт. Товхимолын: Содномпил Ц. Редактор: 2008.x.35-38
2. Доржсүрэн П, Пүрэвсүрэн С, Оюун Ц. Туяа Б. Отгонтэнгэрийн халуун рашааны орд. УБ. МҮЭТЗ-ийн олшруулах тасаг.1984. х. 10-25
3. Намнандорж О, Цэрэн Ш, Нямдорж Ө, Бүгд найрамдах Монгол ард улсын рашаан.Улаанбаатар.Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо. 1966. х. 402-411
4. Содном С. Отгонтэнгэр рашаан. Улаанбаатар. Ганпринт хэвлэлийн газар. 2004. Х.37-40
5. Жанчив Б. Бальнеологийн үндсүүд, манай орны зарим рашаан сувилал.Улаанбаатар. 1978
6. Намбар Б, Баклыков Л.И. Рашаан сувиллын эмчилгээ.Улаанбаатар. 1987.
7. Цэдэнжав Н. Ходоодны архаг өвчтөнийг рашаанаар эмчлэх тухай. Улаанбаатар. 1958
2. Цагаан харханд үүсгэсэн элэгний эсийн гэмтэл, үхжлийн эмгэг загвар дээр IV бүлгийн 18 дугаартай булгийн рашааныг хэрэглэсэн нөхцөлд ийлдэсний АсАТ ферментийн идэвх эмчлээгүй хяналтын бүлгийт эрүүл бүлгийн амьтадтай харыгуулахад (хяналтын бүлэг 165,36±10,17; эрүүл бүлэг 32,01±8,98; р<0.1) 5.16 дахин нэмэгдэж байсан бол рашаанаар эмчилсэн бүлгийн амьтдыг эмчлээгүй хяналтын бүлгийн амьтадтай харыгуулахад (хяналтын бүлэг 165,36±10,17; рашаан хэрэглэсэн бүлэг 109,36±10,36: р<0.1) 1.51 дахин багасч байгаа нь илэрлээ (Хүснэгт 2)
*- эрүүл бүлгийт хяналтын бүлэгтэй харыгуулахад р<0.5
**- хяналтын бүлгийг рашаанаар эмчилсэн бүлэгтэй харьцуулахад р<0.5
Мөн ийлдэсний АлАТ ферментийн идэвх эмчлээгүй хяналтын бүлгийн амьтдыг эрүүл амьтадтай харыгуулахад (хяналтын бүлэг 144,96±5,1; эрүүл бүлэг 27,15±6,64; р<0.5) 5.33 дахин нэмэгдэж байсан бол рашаанаар эмчилсэн бүлгийн амьтдыг эмчлээгүй хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад (хяналтын бүлэг 144,96±5,1; рашаан хэрэглэсэн бүлэг 141,42±4,38: р<0.5) 1,02 дахин багасч байгаа нь илэрлээ.
Ийлдэсний ГГТ ферментийн идэвх эмчлээгүй хяналтын бүлгийн амьтдыг эрүүл бүлгийн амьтадтай харыгуулахад (хяналтын бүлэг 79,08±1,67; эрүүл бүлэг 49,4±3,08; р<0.1) 1,6 дахин нэмэгдэж, рашаанаар эмчилсэн бүлгийн амьтдыг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад (хяналтын бүлэг 79,08±1,67; рашаан хэрэглэсэн бүлэг 141,44±18,2: р<0.5) 1.26 дахин багассан байна. Энэ нь элэг болон бусад эрхтнүүдийн эсийн дотор гаммаглутамил бүлгийг зөөн аминхүчлийг эс рүү гаммаглутамин хүчил хэлбэрээр зөөн оруулдаг нэн чухал ферментийн эмгэг алдагдал эрс багасч байгааг харуулж байна.
Ийлдэсний ЛДГ ферментийн идэвх эмчлээгүй хяналтын бүлгийн амьтдыг эрүүл бүлгийн амьтадтай харыгуулахад (хяналтын бүлэг 180,88±5,47; эрүүл бүлэг 131,5±1,34; р<0.5) 1,37 дахин ихэсч, гликолиз-Кребсийн циклийн уялдаа тасран, эсэд лактат зэрэг хорт нэгдлүүд нэмэгдэх нөхцөл байдал бий болж байснаа, харин уг рашааны нөлөөгөөр элэгний эсээс эсийн гадаад орчин руу чиглэсэн ЛДГ ферментийн эмгэг алдагдал эмчлээгүй бүлгийн амьтадтай харьцуулахад (хяналтын бүлэг 180,88±5,47; рашаан хэрэглэсэн бүлэг 141,44±18,2: р<0.7) 1,27 дахин буурч байгаа нь харагдаж байна.
Ийлдэсний билирубины агууламж эмчлээгүй хяналт амьтдыг эрүүл бүлгийн амьтадтай харыгуулахад (хяналтын бүлэг 14,7 ±0,25; эрүүл бүлэг 8,4±0,12; р<0.5) 1,75 дахин нэмэгдэж элэгний эсийн плазмын мембранд зэрэгцэн орших цөсний канакул хүчтэй гэмтсэн шинж тэмдэг илэрч байсан бол рашааны нөлөөгөөр (хяналтын бүлэг 14,7 ±0,25; рашаан хэрэглэсэн бүлэг 9,17±1,02: р<0.7) 1,6 дахин багасч байгаа нь илэрлээ.
Зураг 2. Рашаанаар эмчлээгүй эрүүл (А), эмчилсэн (В) бүлгийн амьтдын элэгний эсийн зураглал. НЕ*400
Зураг 2-оос харахад IV бүлэг 18 дугаартай булгийн рашаанаар эмчилсэний дараах элэгний эдийн бичил бэлдмэлийт микроскопоор харахад элэгний төвийн цус хураагуур (вен) судсыг читлэсэн элэгний эсүүд ялгаран хөгжин үржиж түүний баганцарын байрлал сэргэж (Б), цөөн тооны хоосовч (А) ажиглагдах ба
 
8. Сүхбаатар Т. БНМАУ-ын нөхцөлд элэг цөсний архаг үрэвсэлийг рашаан сувилалд эмчлэх нь. АУ-ы докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар.1980.
9. Нямдорж Ө. Элэгний архаг үрэвсэлт өвчтэй хүмүүст хийх рашаан шавар эмчилгээ. ШУА сэтгүүл. Улаанбаатар.1978. х.29-32
10. Намбар Б. Рашааны анагаах увидас.Улаанбаатар.2004.
11. Сүхбаатар Т. Хоол боловсруулах замын зарим өвчний үед рашаан сувиллын эмчилгээний үр нөлөөг судлах критери. ШУА сэтгүүл.Улаанбаатар.1976.
12. Самбуева З.Г. Артишевский Э.В. Фармакотерапевтическая эффективность экстракта горца, птичьего при повреждениях почек и желудко. Тибетская медицина: Состояние и перспективы исследований. Улан-Үдэ. 1994 с. 188-195
13. Алтанцэцэг А. Машбат Г. Самбуева З.Г. Хархны элэгний эсэд цөс нийлэгжих процесс болон цөсний биохимийн зарим үзүүлэлтэд нийлмэл бэлтгэмлийн (сэрдэг: банздоо 2:1) үзүүлэх нелөө. Монос компани байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 2000. Х.61-63
14. Саранцэцэг Б. Фармакологическое изучение суммы алколоидов хиазоспирмума прямого (Chiazospermum erectum L.) // Автореф. Канд. Дисс. Улан-батор. 1994.
 
 
Ном зүй

.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 543
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК