1 “Монос” Дээд Сургууль, 2 “Монос” Групп
Introduction: The medicine market is the rapidly developed, but the following negative consequences are faced with the field. Today, 42 drug factories, 158 drug supply centers and more than 1.200 drugstores conduct their services in our country and 543 of the total drugstores are located in Ulaanbaatar city. Total 2.476 medicines with or without prescription are sold through the drugstores. As of December 2011, 78.8% of total medicines, entered to the registration are the medicines which must be issued with the prescription.
Goal: Discovering the reasons issuing the prescription medicines without the prescription among the drugstores of Ulaanbaatar city.
Materials and method:
• Legal documents on making the medicine prescription
• Prescription, provided by doctors
• Questions for doctors
• Questions for pharmacists
• Questions for the users Total 60 pharmacists of the 42 drugstores, 30 doctors of the Health Centers and Family Hospitals of Songinokhairkhan, Bayanzurkh, Chingeltei and Sukhbaatar district, Ulaanbaatar and 321 users who were served by the 30 drugstoresattended in the research work. The first questionnaire was provided on March 20-28, 2012 and subsequent questionnaire was made on October 18-30, 2012. The survey estimating the standard measurement on the doctor’s medicine prescription was carried out and I had worked on the 500 prescriptions, collected from the drugstores on March 2012 for a week.
Results: As the result of this research work, 39.5% of total users who attended in the research work answered that there were high loads to take the medicine prescriptions, 31.6% of them answered that theywere busy to go to the doctor due to hospital high loads and 41.5% of doctors answered that they did not write the prescription when high loads. 78.3% of the pharmacists who attended in the research answered that their customers did not have the prescriptions. 32.6% of the prescriptions, attended in the research were not registered in the prescription form and 17.1% of the doctors answered that prescription forms were not enough. As the total prescription mistakes, name of patient was written wrong (31.4%), the diagnosis was not written (68.8%), medicine dose was written wrong or not written (31.4%), the usage instructions were not written /26.2%/, name of hospital was not written /73.2%/, doctors did not sign /52.2%/ and date of prescription was not noted /54.0%/ .
Оршил: Монгол улсын Эмийн талаар төрөөс баримтлах бодлого 2002 оны 12 сард Монгол улсын их хурлаар батлагдсанбилээ. Энэхүү бодлогын гол зорилго нь чанарын баталгаатай, аюулгүй, өндөр идэвхитэй эмийн хүртээмжтэй байдлыг баталгаажуулах, тухайн хүнийг хэрэгцээтэй үед нь боломжийн үнэ бүхий эмээр хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд оршдог [1]. Эмийн зах зээлийн хөгжил хурдацтай явагдаж байгаа хэдий ч үүнтэй холбоотойгоор дараах сөрөг үр дагаваруудтай учирч байна. Үүнд:
- Эмийн нэр төрөл өссөнөөс тэдгээрийн хэрэглээний хүрээ өргөжиж эмийг зөв зохистойгоор хэрэглэх асуудал чухал болж байна
- Эмийн сангуудын жороор олгох эмийг олгох үйл ажиллагаа стандартын дагуу хэрэгжихгүй, түүнд тавих хяналт хангалтгүй байна.
- Эмийн сангийн тоо өссөнөөс болж тэдгээрийн хооронд зах зээлийн өрсөлдөөний сэтгэхгүй давамгайлж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 42 эмийн үйлдвэр, 158 эм ханган нийлүүлэх байгууллага, 1,200 гаруй эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүний 543 эмийн сан нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг [2]. Эдгээр эмийн сангаар 2,476 нэр төрлийн жороор олгогдох болон жоргүйгээр олгогдох эмийн бэлдмэл борлуулагдаж байна. 2011 оны 12 сарын байдлаар бүртгэлд хамрагдсан нийт эмийн нэр төрлийн 78.8% нь жороор олгох эм байна[3]. Дээрх нөхцөл байдлаас үүдэн эмийн хэрэглээг боловсронгуй болгох, эм олгох үйл ажиллагааг сайжруулах шаардлага гарч ирж байгаа юм.
Судалгааны ажлын зорилго: Улаанбаатар хотын эмийн сангуудад борлуулагдаж буй жороор олгох эмийг жоргүйгээр олгож байгаа үйл ажиллагааны шалтгааныг илрүүлж, боловсронгуй болгох
Судалгааны ажлын материал:
• Эмийн жор бичилтийн талаарх хууль эрх зүйн баримтууд
• Эмчийн бичсэн жор
• Эмчээс авах асуумж
• Эм зүйчээс авах асуумж
• Хэрэглэгчээс авах асуумж
Судалгааны ажлын арга зүй: Орчин үеийн эмийн зах зээл (марке тинг), менежментийн онолд тулгуурласан арга зүйг үндэслэл болгож түүвэрлэх, бүлэглэх, харьцуулах, эдийн засаг, статистик, нийгмийн зэрэг аргаар судалгааг явуулсан. Судалгааг явуулахдаа эмийн жор бичилт, жороор олгох эмийн олголтын талаарх холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүд, ижил төстэй хийгдсэн судалгааны материалуудыг судалсан болно. Эмч нараас авах асуумжийг хэрэглэгчийн хамгийнтүрүүнд хандан тусламж авдаг өрхийн эмнэлгүүд болон эрүүл мэндийн нэгдлүүдийн эмч нараас, эм зүйчээс авах асуумжийг Улаанбаатар хотын төв болон захын хороололын эмийн сангуудад ажиллаж буй эм зүйч нараас, хэрэглэгчээс авах асуумжийг эмийн сангаар үйлчлүүлж буй хэрэглэгч, мөн хотын төв болон зах орчмын хэрэглэгч нараас түүвэрлэн авч үр дүнг асуулт бүр дээр тус тусад нь гаргаж, нэгдсэн дүгнэлт хийсэн. Эмчийн бичсэн жоронд хийх судалгааг “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2011 стандартын “эмийн жор бичих” гэсэн хэсэгт байгаа заавал мөрдөх шаардлагуудад нийцэж буй эсэхийг судлан, нэгтгэх аргаар дүгнэлт гаргасан.Стандартын хэрэгжилтийг үзэхдээ эмийн сангуудаар үйлчлүүлж буй хэрэглэгчийн эм худалдан авахаар барьж ирсэн 500 ширхэг жорыг цуглуулан авч стандартын шаардлагын дагуу бичигдсэн эсэхийг тодорхой шалгуурын дагуу нэг бүрчлэн бүртгэн, үр дүнг нэгтгэн гаргасан.
Судалгааны ажлын үр дүн: Жороор олгох эмийн олголтийн стандарт, хууль эрх зүйн хэрэгжилтийг дараах байдлаар нийт 321 хэрэглэгч, 30 эмч, 60 эм зүйч, 500 ширхэг жорыг хамруулан 2012 оны 3 болон 10 дугаар саруудад судалгааг явууллаа. Судалгааны үр дүнгүүдийг нэгтгэсэн байдлаар үзэхэд дараах үр дүнгүүд гарч байна
1. Эмийн сангуудын жороор олгох эмийн олголтын стандарт, түүнтэй холбоотой хууль эрх зүйн хэрэгжилтийн үр дүн Стандарт, хууль эрх зүйн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар судлахын тулд эмч, хэрэглэгч, эмийн санчаас асуумж судалгаа аван, мөн эмчийн бичсэн жоронд жор бичилтийн стандартыг хэрэгжилтийг үзсэн судалгаа хийснээр уг хууль эрх зүйн хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагдаж байгаа юм. Хийсэн судалгааны үр дүнгүүдийг харуулахдаа:
1. Х эрэглэгчийн судалгааны үр дүн
2. Эмчээс авсан судалгааны үр дүн
3. Эм зүйчээс авсан судалгааны үр дүн
4. Жорын алдааг тооцсон судалгааны үр дүнг гэсэн дараалалаар харуулсан болно.
Үүний үр дүнгээс харахад 67,8% нь эхлээд эмчид очиж үзүүлсний дараа эмийн сангаар үйлчлүүлдэг байна.Иймээс эмийн жор бичилтийг стандартын дагуу бичдэг болгож хэвшүүлж, бүх өвчтөнд эмийн жороор эм олгох боломж өндөр байгаа нь харагдаж байна.Өөрөөр хэлвэл үлдсэн 32,2%-ийг эзлэж байгаа хэрэглэгчидэмийн жор бичилтийн талаар болон жороор эм худалдан авч хэрэглэхийн ач тусыг ойлгуулан, эхлээд эмч дээр очиж үзүүлсний дараа эмийн сангаас эмээ авдаг болговол эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх болон эмийг жороор олголтын үйл ажиллагааг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Дээрх үр дүнгээс харахад дийлэнх нь буюу 39,5% нь эмийн жор бичүүлж авахад дараалал их байдаг, удаан хүлээх нь хүндрэлтэй, 31,6% ньэмчид очих зав зай багатай гэж хариулсан байгаа нь эмч нарын ачаалал их учраас хэрэглэгч жороор олгогдох ёстой эмийг жоргүйгээр авах шалтгаан болж байна. Мөн 23,2% нь эмчид үзүүлэх төлбөр өндөр гэж хариулсан байна. Энэ нь улсын эмнэлгүүдийн эмч нарын ачаалал их учраас хувийн хэвшлийн эмнэлгийн тоо өссөн нь сайн хэдий ч нөгөө талаар эдгээр эмнэлгүүдийн үзлэг хийх төлбөр өндөр байдаг тул эмчид үзүүлэх дараалал, өндөр төлбөрөөс айсан хэрэглэгчид шууд эмийн сангаар үйлчлүүлэх тохиолдол их байгаа нь харагдаж байна. ОХУ-ын хийсэн судалгаанаас харахад өвчтөний эмийн жор бичүүлдэггүй шалтгааны 38% нь дараалал их байдгаас, 28% нь эмчид очих зав байдаггүй гэж хариулсан нь энэ судалгааны хариутай ойролцоо гарч байгаа юм [4].
Дээрх асуумжийн үр дүнгээс харахад нийт эмч нарын 41.5% нь ачаалал их үед эмийн жор бичдэггүй гэсэн нь өвчтөний эмч дээр очдоггүй шалтгааныг судалсан судалгааны дүнтэй мөн нийцэж байгаа юм.Өөрөөр хэлвэл эмч нарын ачаалал их байдгаас өвчтөнд дараалал их үүсч, хүлээх хэрэг гардгаас болж хэрэглэгч эмч дээр очинжор бичүүлж авахаас татгалздаг, нөгөө талаас эмч нарын ачаалал ихээс болж эмч өвчтөнд зарцуулах цаг бага, үзлэг оношлогоог дутуу хийх, жор бичихгүй байх байдал их байна. Ажлын ачаалал ихтэйгээс болж эмч өвчтөний картан дээр бичсэн эмчилгээнд хэрэглэх эмийг жорын маягтан дээр дахин хуулж бичих зав зай хүрэлцэхгүй зөвхөн картан дээр бичээд гаргадаг байна. Мөн жорын маягт хүрэлцдэггүй гэж 17,1% нь хариулсанаас харахад жорын маягт хангалттай байдаггүйгээс болж жор бичилт хийгдэхгүй буюустандартын шаардлага хангаагүй жор бичих асуудал үүсч байна. Хэрэглэгч өөрөө шаарддаггү учраас жор бичдэггүй гэж 19,5% нь хариулсан байна. Эмч хүн өвчтөний хүсэлт шаардлагын дагуу биш эмч хүний хүлээсэн үүргийн дагуу өвчтөнд эмийн жорыг бичин өгч, хэрэглэх аргыг тайлбарлаж өгөх ёстой юм.
Picture 4. In what case do you provide a prescription medicine without a prescription of a doctor?
Үүнээс харахад дийлэнх хувь буюу 78,3% нь хэрэглэгч өөрөө жоргүй маягтгүй ирдэг учраас жороор олгогдох эмийг жоргүйгээр олгодог томоохон шалтгаан болж байна. Энэ нь дээрх эмчээс болон хэрэглэгчээс авсан судалгаануудын үр дүнтэй адил гарч байгаа юм. Мөн эмийн сангуудын байршил ойрхон, тэдгээр эмийн сангуудын дунд зах зээлийн үнийн өрсөлдөөн болон үнийн бус өрсөлдөөн их байгаа учраас борлуулалтаа бодон эмийн жорын маягт, жор бичилтийн стандартын шаардлага, түүнтэй холбоотой хууль дүрмийг баримтлан ажиллахгүй байна. Эдгээр өрсөлдөөнөөс болон жороор олгогдох эмийг жоргүйгээр ихээр олгож байна.
Эмчийн бичсэн жоронд жорын стандарт шаардлага хангалтыг үзэхэд гарсан үр дүн
Эмчийн бичсэн жорын алдаан дээр хийсэн судалгаанаас харахад эмчийн болон эмнэлгийн нэр, хаяг, холбоо барих утас, тамга тэмдэг бичээгүй байгаа нь ноцтой зөрчил юм. Энэ нь хэрвээ өвчтөнд тухайн эмчилгээнээс үүдэн ямар нэгэн сөрөг үр дагавар гарсан тохиолдолд эргээд эмчээс зөвлөгөө авах, эмчилгээний яаралтай арга хэмжээ авах боломжгүй болоод зогсохгүй цаашлаад хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд тухайн жор нь хууль ёсны баримт болж чадахгүй юм. Эмийн жор бичсэн огноо байхгүй байгаа нь тухайн жорын хүчинтэй хугацааг тодруулах боломжгүй, жорын стандартад заагдсан “жор бичигдсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор хүчинтэй ” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Хэрэв жор бичигдсэн өдрөөс хойш 10 хоног өнгөрсөн тохиолдолд хэрэглэгч эмч дээр дахин очиж үзүүлэн эмийн жорыг бичүүлэн авах ёстой байдаг. Энэ нь эмчилгээний дэглэм алдагдахаас сэргийлэх, хэрэглэгч эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх зэрэг ач холбогдолтой юм. Өвчтөний нас хүйсийг тодорхой зааж бичихгүй байгаа нь тухайн жоронд бичигдсэн эмийн тун хэмжээг тогтоох боломжгүй болгож байгаа юм. Энэ нь хорт наркотик эмүүд болон эмийн хэрэглэх тохиромжтой арга, дэглэм, эмийн тунг зөв эсэхийг тогтоох ямар ч боломжгүй болж байгаа юм. Нийт жорын 32,6% жорын маягтанд бичигдээгүй нь жорын стандартын заалтуудыг зөрчин, алдаатай жорын хэмжээг ихээр нэмэгдүүлж, жороор олгох эмийн олголтыг стандартын дагуу хэрэгжүүлэх боломжгүй болгож, эмийн зохистой хэрэглээг алдагдуулж байгаа юм. Жорын маягтын хангалт муу байдаг гэсэн дээрх судалгааны үр дүнтэй тохирч байна. Эмийг хэрэглэх заавар тодорхойгүй байгаа нь мөн маш том алдаа юм. Эмийг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй хэрэглэгч эмчилгээний дэглэмийг буруу баримтлах, эмчилгээг буруу хийх, түүнээс болж эрүүл мэнд, амь нас хохирох аюултай байдаг. Энэхүү судалгаанаас харахад 26,2% нь эмийн хэрэглэх зааварыг бичээгүй байгаа нь харагдаж байна. Стандарт болон хуулинд заасны дагуу эмийн сангийн ажилтан эмийн жороор үйлчлэх шаардлагыг өвчтөнд тавилаа гэхэд хэрэглэгч тухайн ачаалалаас үүдэн төвөгшөөх, уцаарлах, бухимдах байдал ихээхэн үүсдэг юм. Тиймээс эмч-өвчтөн-эмийн сангийн ажилтан гэсэн дараалалын дагуу эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгаа юм.
Хэлцэмж : Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад борлуулагдаж байгаа жороор олгох эмийн олголтын стандартын шаардлагын хэрэгжилт ямар түвшинд явагдаж байгааг судлахад чиглэсэн билээ. Жороор олгох эмийн олголт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар хийсэн судалгаануудтай харьцуулж үзвэл: Эмийн жороор эм олгох үйл ажиллагааг судлаж үзэхэд 2010 оны ЭМГ-ын судалгаагаар эмийн санчид үйлчлүүлэгчид эмчийн жорыг маш бага авчирдаг, голдуу картаар үйлчлүүлдэг гэж хариулсан байна. Мөн 2011 онд хийсэн судалгаанаас харахад эмч нараас эмийн жорыг бичихэд ямар хүндрэл гардаг тухай асуухад ажлын ачаалал их, цаг зав багатай, картан дээр бичсэн жорыг дахин жорын маягтан дээр хуулж бичих зав зай байхгүй гэж хариулсан байна. Мөн цөөн хувь эмийн жор бичилтийн стандарттай танилцаагүй, мэдэхгүй гэж хариулсан байна. Миний судалгааны үр дүнгээх харьцуулалт хийн харвал судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 39,5% нь эмийн жор бичүүлж авах дараалал их, дараалал ихээс болж 31,6% нь эмчид очих зав зай багатай, эмч нарын 41,5% нь ажлын ачаалал их үед эмийн жор бичдэггүй гэж хариулсан байна. Иймээс энэ нь эмчийн ажлын ачаалал их байдгийг харуулж байна. ОХУ-д хийсэн судалгаанаас харахад 38% нь эмчид үзүүлэх дараалал их байдаг, 28% эмчид очих зав байдаггүй хэмээн хариулсан байна. Судалгаанд оролцсон эмийн санчийн 78,3% нь эмийн сангаар үйчлүүлэгч жорын маягтгүй ирдэг хэмээн хариулсан байна. Энэ нь эмч дээр очсон хэрнээ жоргүй ирдэг үйлчлүүлэгч мөн эмчийн дараалалаас болж шууд эмийн санг зорьдог үйлчлүүлэгчийн тооны нийлбэр юм. ОХУ-д судалгаанд хамрагдсан эмийн сангаар үйлчлүүлэгчийн 98% нь жорын маягтгүйгээр үйлчлүүлсэн дүн гарсан байна. Мөн дээрх ЭМГ-ын 2010 оны судалгаан дээр эмийн жор бичилт стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үзэхэд өвчтөний нэрийг бичээгүй-26,24%, оношийг бичээгүй-42,55%, эмийн нэрийг алдаатай бичсэн-39%, эмийн тунг бичээгүй-10,63%, хэрэглэх зааврыг бичээгүй-7,8%, эмнэлгийн нэр бичээгүй-70%, эмчийн гарын үсэггүй-32,62%, эмчийн тамгагүй-29,78%, жор бичсэн он сарыг бичээгүй-30% гэсэн үр дүнгүүд гарсан байна. Харин 2012 оны миний судалгааны үр дүнгээс харахад эдгээр үзүүлэлтүүд өссөн буюу өвчтөний нэрийг бичээгүй-31,4%, оношийг бичээгүй-68,8%, эмийн тунг алдаатай бичсэн буюу бичээгүй-31,4%, хэрэглэх зааврыг бичээгүй-26,2%, эмнэлгийн нэр бичээгүй-73,2%, эмчийн гарын үсэггүй-52,2%,жор бичсэн он сарыг бичээгүй-54,0% болж жор бичилтийн стандартын зөрчлийн хэмжээ ихэссэн харагдаж байна. Иймээс эмчийн жор бичилтийг стандартын шаардлагын дагуу бичүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. ОХУ- ын судалгаанаас харахад өвчтөний нэрийг бичээгүй-31,0%, оношийг бичээгүй-25,0%, эмийн тунг алдаатай бичсэн буюу бичээгүй-51,0%, хэрэглэх зааврыг бичээгүй-28,0%, эмнэлгийн нэр бичээгүй-57,0%, эмчийн гарын үсэггүй-60,0%, жор бичсэн он сарыг бичээгүй-6,0% гэж гарсан нь Улаанбаатар хотын эмч нарын жор бичилтийн зөрчилтэй ойролцоо байна. Энэ нь улсын, хотын хүн амын тоо болон эмч нарын тоотой хамааралтай байж болох юм. Жороор олгох эмийн олголт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал нь хотын хүн амын нягтрал, эмч нарын хүрэлцээнээс ихээхэн хамаарч байна. Өөрөөр хэлвэл хүн ам ихтэй газар эмчийн тоо цөөхөн, үйлчлүүлэгчийн тоо олон байдгаас болж эмч нарын ачаалал ихсэж эмийн жор бичилт стандартын дагуу бичигдэхгүй байна. Судалгааны үр дүнгээс үүдэн эмийн зохистой хэрэглээ болон жороор олгох эмийн олголтонд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж үзэж байна. Үүнийг шийдвэрлэх арга замууд: - Эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн жороор олгох нийт эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувиар хөнгөлдөг болгох замаар эмийн жорын хуудасыг үнэт цаасны зарцуулалтын түвшинд хүргэх - Эмчийн жор бичих, хэрэглэх хариуцлагыг чангатгах , стандартын шаардлага хангуулах - Эмнэлэг болон эмч нарын нэгдсэн сүлжээтэй болгох - Жороор олгох эмийг жоргүй, тэр ч байтугай хортой, хүчтэй үйлдэлтэй эмийг жор бичилгүйгээр өвчтнийг өөрийг нь эсвэл ар гэрийнхэнийг нь хайлган явуулж буй эм нартай хариуцлага тооцох системтэй болох - Эмийн сангийн ажилтан үйлчлүүлэгчээс эмийн жор авч ирэхийг шаардах - Эмчид үзүүлэн жороор үйлчлүүлэхийн ач тусыг хэрэглэгчдэд таниулах - Эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэг олоход нь туслах - Эмийн мэргэжилтнийхээ хувьд мэдлэг чадвараа нэмэгдүүлж, хууль журмаа баримтлан ажиллах гэсэн арга замууд байна. Дүгнэлт: Бид энэхүү судалгаагаараа Улаанбаатар хотын эмийн сангуудад нийтлэг зөрчигдөж байдаг эмчийн жороор олгогдох эмийг жоргүйгээр олгож байгаа шалтгааныг судлан, түүнийг хэрхэн боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьсон билээ.
Судалгааны үр дүнгээс харахад дараах нэгдсэн дүгнэлтэнд хүрч байна:
1. “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2011 стандарт болон жороор олгох эмийн олголтын талаарх бусад хууль, эрх зүйн орчны дүрэм журмын хэрэгжилт алдагдаж, жороор олгох эмийн олголтын үйл ажиллагаа стандартын дагуу явагдахгүй байна. Иймээс эмч нарын жор бичилтийг стандартын шаардлагын дагуу бичүүлэн, мөрдөн ажиллуулах шаардлагатай байна.
2. Судалгаанд оролцсон нийт хэрэглэгчийн 39,5% нь эмчид үзүүлэх дараалал их байдаг, харин эмч нарын 41,5% нь ачаалал их үед эмийн жор бичдэггүй гэсэн үр дүнгээс харахад Улаанбаатар хотын хүн амын өвчлөлийн хэмжээ их, эмнэлгийн байгууллагын эмч, ажилтаны тоо харьцангуй бага байгаа ба үүнээс шалтгаалан эмч нарын ачаалал ихээс жор бичилт хангалтгүй явагдаж байна .
3. Эмчийн бичсэн жорын жор бичилтийн стандарт хэрэгжилтийг тооцон үзэхэд нийт 500 жоронд давхардсан тоогоор 2662 алдаа гарч байгаа нь эмийн зохистой хэрэглээ алдагдах томоохон шалтгаан болж байна.
1. Мөнхдэлгэр.Ч. Эм зүйн тусламж, үйлчилгээний эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл. –УБ: 2012.х.6
2. Т уул.С. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал сэдэвт илтгэл. –УБ:2012.11.16.
3. Эрүүл мэндийн газрын эмийн бүртгэлийн албаны мэдээ.–УБ:2011.www.moh.mn
4. Елена Шуванова. Провизор сэтгүүл. –ОХУ: 2011. У врачей нет стимулов выписывать рецеп ты.