Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
ГЭДЭСНИЙ НЯНГИЙН БИЧИЛ ОРЧИН, ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
( Судалгааны өгүүлэл )

Ц. Сарантуяа.

 
Абстракт
ГЭДЭСНИЙ НЯНГИЙН БИЧИЛ ОРЧИН
300 жилийн өмнө Левенгук микроскопоор хүний баасан дах нянг анх удаа ажигласан байна. Баасны хуурай бодисын 55 - 60 % - г нян эзэлдэг билээ.
Ходоодны хүчиЛпэг орчин, ходоод ба нарийн гэдэсний хүчтэй гүрвэлзэх хөделгөөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нянгийн тоо хэмжээ нь цутгалан гэдэоний төгсгөл болон бүдүүн гэдсэнд хамгийн их байдаг. Өөрөөр хэлбэл будүүн гэдсээр хоолны холимог маш удаан өнгөрөх байдал нь нарийн нийлмэл бүтэц бүхий, харьцангуй тогтвортой экосистем бүрдэх тааламжтай орчин болно.
Мухар гэдэсний 1 г агуулагдахуунд 17 төрөл, 45 овог, 400 гаруй омгийн 12 тэрбум орчим нян амьдардаг байна. Бүдүүн гэдэсний нянгийн 90 - 97 % - ийг агааргүйтэн нян / үүнээс грам сөрөг нян - бактеройд 30%, грам эерэг нян -бифчдумбактер 25% / эзэлнэ. Харин, гэдэсний нянгаас хамгийн их судлагдсан агаартан нянгууд багахан хэмжээтэй агуулагдах ба агааргүйтэн ба агаартан нянгийн харьцаа 10:1 байдаг. Бүдүүн гэдсэнд амьдрах эдгээр нянг тоо хэмжээ болон физиологийн гүйцэтгэх үүргээс хамаарч 3 бүлэглэж үздэг/ Haenel., 1970 /:
1. Үндсэн буюу бүдүүн гэдсэнд байнга орших нян - грам сөрөг / бактеройд /, грам эерэг / бифидумбактер /. Эволюци хөгжлийн явцад эдгээр нян нь бүдүүн гэдэзний агааргүй орчинд гайхамшигтай дасан зохицсон байдаг.
2. Дагалдах буюу сонгомол агаартан нян - гэдэсний савханцар, сүүн хүчлийн савханцар,энтерококк
3. Үлдэгдэл буюу түр амьдрах нян - болзолт эмгэг төрөгч нян / стафилококк, хөгц төст мөөгөнцөр, протей, энтеробактер, лактоз сөрөг гэдэсний савханцар /.

Хүний нарийн гэдэс, ялангуяа түүний эхлэл хэсэг нь нян бараг агуулахгүй чанераараа судпаачдын анхаарлыг ихэд татдаг. Судлаачдын тогтоосноор дээд гэдсэнд ойролцоогоор 1000 - аас илүүгүй нян амьдарна / Марко О. П, 1970; Gorbach S, 1967; Moore W, Holdmen L, 1972. /.
Гэдэсний нянгийн бичил орчин нь хүний биед ойролцоогоор 18 төрлийн үйл ажиллагаанд оролцдог болохыг эрдэмтэд тогтоожээ. Үүнээс зарим чухал үүргийг дурдвал:
1. Хамгаалах - гэдэсний нянгийи бичил орчинг бүрдүүлэгч агааргүйтэн нянгийн амьдралын явцад үүсдэг бодисын солилцооны бүтээгдэхүүн нь бусад нянгийн үржил, өсөгтийг зогсоох антагонист - харш чанарыг үзүүлдэг. Энэ нь хүний биеийг эмгэг төрөгч нянгийн халдвар авахаас сэргийлдэг байна.
2. Дархлаа тогтоох - гэдсэнд цөөн тоотой боловч байнга амьдрах грам сөрөг агаартан нянгаас ялгарах эндотоксины эсрэг бие махбодод эсрэг төрөгч бие үүсч, эдгээр нянгийн халдварын эсрэг дархпаа тогтдог байна.
3. Боловсруулах - нарийн гэдсэнд боловсордоггүй ургамлын эслэг нь бүдүүн гэдэ:ний нянгийн тэжээлийн эх үүсвэр болж, эдгээр нянгийн оролцоотойгоор бүдүүн гэдсэнд задарч боловсроно.
4. Ургамлын эслэгийн ферментийн задралын явцад их хэмжээний дулаан үүсч, хэвлийн эрхтэнд бодисын солилцоо явагдах тааламжтай дулаан орчинг бүрдүүлнэ.
5. Бодисын солилцоонд оролцоно. Бүдүүн гэдсэнд орших тоо томшгүй нянгууд нь нуүрс-ус ба уургийн задрал, цөсний хүчил ба стеройдын хувирал, ксенобиотик бодисын өөрчлөлт, зарим аминдэмийн нийлэгжилт, бодисын солилцооны явцад үүсэ< мутаген чанартай бүтээгдэхүүний идэвхижих болон саармапжих зэрэг олон үйл явцад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бүдүүн гэдсэнд амьдардаг ихэнхи нянгууд сахар задлагч нянгууд бөгөөд нар!/йн гэдсэнд задардаггүй рафиноза, лактулоза, чихрийн алкоголь - ксилитол, сорбитол нь бүдүүн гэдсэнд идэвхитэй задарна. Задралын дүнд үүссэн богино гинжит өөхний хүчил, карбоксилжсэн амин хүчил, устөрөгч, нүүрс хүчлийн хий зэрэг нь нянгийн бодисын солилцооны гол бүтээгдэхүүн болно.
ГЭДЭСНИЙ НЯНГИЙН БИЧИЛ ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ
Сүүлийн 20 жилд анагаах ухааны салбарт бичил биетийг агааргүй нөхцөлд болон сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөх аргачлал өргөн нэвтэрсэнтэй уялдан, гэдэ:ний нянгийн бичил орчны өөрчлөлтийн талаархи ойлголт ихээхэн тэлсэн билээ. Энэхүү эмгэг нь зөвхөн, бүдүүн гэдэсний нянгийн TOO хэмжээний өөрчлөлт төдий бус, хоог боловсруулах замын бусад эрхтэнд ялангуяа нарийн гэдсэнд нян үржих өөр^лөлтийг хамардаг байна.
Гэдэсний нянгийн бичил орчныг бүрдүүлэгч НЯНГИЙН TOO хэмжээ болон бүтэц бүрзлдэхүүн өөрчлөгдөх, түүнчлэн хоол боловсруулах за"Мын бусад эрхтэнд нян өсч уржих эмгэг байдлыг нийтэд нь гэдэсний нянгийн бичил орчин өөрчлөгдөх хамшинж гэнэ
Бүдүүн гэдэсний нянгийн бичил орчин өөрчлөгдөх үед :
1. Бүдүүн гэдсэнд амьдрах үндсэн нянгийн тоо цөөрч, дагалдах болон болзолт змгэг төрөгч нянгийн тоо олшрох байдлаар тэдгээр нянгийн зохистой харьцаа алдагдана.
2. Бүдүүн гэдсэнд байнга амьдрах зарим нянгийн биохимийн ба ферментийн ^эехижил өөрчлөгдөн, хоруу үйлчлэлтэй болох
3. Бүдүүн гэдсэнд байх ёсгүй эмгэг төрөгч нян үржих
4. Хоол боловсруулах бусад эрхтэнд нян үржин , нутагшин тархах үзэгдлүүд ажиглагдана.
Бүдүүн гэдэсний нянгийн бичил орчны өөрчлөлт нь хоол боловсруулах эрхтний өвчнүүд, гэдэсний халдварт эмгэг, нян устгах бэлдмэл замбараагүй хэрэглэх, — з.-элогийн хэрэгцээ хангаагүй , тэжээл муутай хоол хүнс хэрэглэх, хэвлийд
хийгдсэн том хагалгааны дараа болон их хэмжээний түлэгдэл зэрэг биө махбодийн дасан зохицох урвал хямарсан үед үүсдэг.
Гэдэсний нянгийн өөрчлөлтийн нэгэн хэлбэр^ бол нарийн гэдсэнд нян үржих хамиинж болно. Нарийн гэдсэнд нян үржих хамшинж - Small Intestine Bacterial Ovet growth Syndrome гэдэг нь бүдүүн гэдсэнд амьдардаг болон баасанд тодсрхойлогдох нянгууд / бифидумбактер, энтерококк, сүүн хүчлийн савханцар, пептококк зэрэг байнга орших нян, түүнчлэн гэдэсний савханцар, протей, стафилококк, идээ үүсгэгч стрептококк, хөгц төст мөөгөнцөр Candida зэрэг болзолт эмгэг төрөгч нян г.м. / нарийн гэдсэнд өсч үржих эмгэг байдлыг хэлнэ / King С. F, Toskes P. Р, 1979; Bjirneklet A, 1983; Van der Reis V, 1995; Иванова Jl! M, 1966; Мисаутова A. A, 1971; Канарейкин A. C, 1985; Шептулин A. A. 1999. /.
Ходоодны хүчлийн шүүрэл, нарийн гэдэсний байнгын гүрвэлзэх хөдөлгөөн, ходсод гэдэсний салст бүрхүүлээс ялгарах иммуноглобулин А, гэдэсний ханын бүрэн бүтэн байдал зэрэг хүчин зүйлс нь нарийн гэдсэнд нян үржихээс сэргийлдэг. Энэ хамгаалах тогтолцооны бүрэн бүтэн байдал алдагдахад уг хамшинж үүсдэг байна.
Элэг - нойр булчирхай - цөсний архаг өвчний эмгэг жамд нарийн гэдсэнд нян үржих хамшинж ихээхэн үүрэгтэй. Ялангуяа цөсний чулууны улмаас цөсний гэр авахуулах хагалгаа хийлгэсэн хүмүүст өвдөлт болон зовиур дахих шинж олонтаа / 5 - 20 % / тохиолдох эмгэг жамын нэгэн хүчин бол нарийн гэдсэнд нян үржих хамиинж байж болох юм / Дорофейчук В. Н, 1979, Г. А. Григорьева 1980, Н. А. Агафонова 1986, М. Knoke, Н. Bernhardt 1989. /. Цөсний гэр авсны дараа цөсний ялгаралт багасч, түүний химийн найрлага өөрчлөгдсөний улмаас нян устгах чадвар буурахын зэрэгцээ гэдэсний хөдөлгөөний алдагдал нь дээд гэдсэнд нян үржих таатай нөхцөл бүрдүүлдэг ажээ.
Гэдэсний нянгийн бичйл орчны өөрчлөлтийг оношлох зорилгоор баас, гэдэсний шүүс, түүнчлэн гэдэсний эдэд нянгийн өсгөвөр хийх, электрофорезын аргаар баасанд нянгаас ялгарах бодисын солилцооны зарим бүтээгдэхүүнийг тодорхойлох хурдавчилсан арга, амьсгалаар ялгарах устөрөгчийн хэмжээг тодорхойлох зэрэг шинжилгээний аргуудыг хэрэглэдэг.
ГЭДЭСНИЙ НЯНГИЙН БИЧИЛ ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭМЧЛЭХ
Юуны өмнө энэ хамшинж нь биеэ даасан өвчин биш учир түүнд хүргэж буй шал ггааныг тодруулж, улмаар уг өөрчлөлтийг засах эмчилгээг явуулна. Гэдэсний НЯНГ/1ЙН бичил орчны өөрчлөлтийг засах эмчилгээний зарчим нь эмгэг үүсгэж буй няныйн үржил тодорхой тохиолдолд нян устгах бэлдмэлийг сонгох, гэдэсний үндсэн нянг эмийн бэлдмэл байдлаар хэрэглэх, биеийн эсэргүүцлийг сайжруулан, дархлааг дэмхих аминдэм эмчилгээнээс бүрдэнэ.
1. Нян устгах эмчилгээ: Ямар нянгийн үржил давамгайлсан байгааг харгалзан эмийг сонгоно. Жишээлбэл:
Стафилококкийн үржил давамгайлсан үед нийлэг пенициллин 250 мг тунгаар өдөрт 3 - 4 удаа уух, эритромицин 250 мг тунгаар өдөрт 3 - 4 удаа уух;
Гэдэсний савханцар - стрептомицин 500 мг тунгаар өдөрт 2 удаа булчинд тарих, сульфаниламид / фталазол, сулыин 0.5 г тунгаар өдөрт 3-5 удаа уух /, 8 -оксихинолины бүлгийн эм / энтеросептол 250 мг тунгаар өдөрт 3-4 удаа хоолны дараа уух/;
Энтерококк - эритромицин, олеондомицин 250 мг тунгаар өдөрт 3 - 5 удаа уух;
Протей - нитрофуран / фуразолидон 0.05 г тунгаар өдөрт 3 удаа уух /, 5 - нок, 8 - о<сихинолины бүлгийн эм / энтеросептол 250 мг тунгаар өдөрт 3 - 4 удаа уух /;
Хөх идээр үүсгэгч савханцар - гентамицин 40 - 80 мг тунгаар өдөрт 1 - 2 удаг булчинд тарих;
Хөгц төст мөөгөнцөр - нистатин 250 мг тунгаар өдөрт 3 - 4 удаа уух, , амфотерицин 500 мг тунгаар судсанд тарих байдлаар тус тус сонгоно.
Хэрэв нарийн гэдсэнд нян үржсэн хамшинж илэрсэн үед төтрациклин 250 мг тунгаар өдөрт 4 удаа уух, цефалоспориний бүлгийн антибиотик 250 - 500 мг тунгаар өдөрт 3 удаа уух, хлорамфеникол, эритромицинийг эмичлгээнд хэрэглэнэ.
Нэг антибиотикоор эмчилгээ хийх курс нь 7 - 10 хоног үргэлжилнэ. Хэрэв нян устгах бэлдмэлийг дахин хэрэглэх шаардлагатай бол 2 -р сонголтын эмээр эмчилгээг үргэлжлүүлнэ.
2. Будуун гэдэсний агааргуйтэн нянг биологийн бэлдмэл хэлбэрээр 1 - 2 сарын хугацаатай ууна.
Бифидумбактерин /1 шилэнд 5 хүн тун, 1 шахмал 1 хүн тун /,
Лактобактерин /1 шилэнд 3 хүн тун, 1 шахмал 1 хүн тун/,
Бификол / бифидумбактер ба гэдэсний савханцрын холимог, 1 шилэнд 5 хүн тун /,
Колибактерин /1 шилэнд 3 хүн тун, 1 шахмалд 1 хүн тун /
Бактисубтил 1-2 капсулыг өдөрт 2 - 3 удаа уух, энтерол өдөрт 2 - 4 шахмалыг ууна.
Сүүлийн үед дээр дурдсан амьд сулруулсан нян бүхий биологийн бэлдмэлээс гадна тэдгээр нянгийн бодисын солилцооны явцад үүсдэг бэлэн бүтээгдэхүүнийг агуулсан эмийг / хилак 30 дуслаар өдөрт 3 удаа уух / гэдэсний нянгийн бичил орчныг засахад өргөн хэрэглэж байна.
3. Гэдэсний нянгийн бичил орчны өөрчлөлтийг эмчлэхэд биеийн дархпалыг дэмхих болон төрел бурийн аминдэм эмчилгээг хавсран явуулна.
ДҮГНЭЛТ
Ийнхүү гэдэсний нянгийн бичил орчин өөрчлөгдөх хамшинж бол биеэ даасан эмгэг бус юм. Энэ хамшинж нь тухайн өвчний явцыг хүндрүүлж, өвчтөний тавиланд таагүй нөлөө үзүүлэх эмгэг жамын чухал хүчин зүйл болохыг судлаачид зөвшөөрч байиа. Гэдэсний нянгийн бичил орчны өөрчлөлтийг засах эмчилгээг үндэслэлтэй хийснээр өвчний эдгэрэлтийг түргэсгэнэ.

 

Ном зүй

1. Бондаренко М. М., Боев Б. М., ЛыковаУ. И., идр., Дисбактериозы желудочнокишечного тракта // Рос. журн. гастроэнтерол, гепатол, колопроктол. - 1998. - Т. 8, № 1. - С. 66 - 70.
2. Гребенев А. Л., Мягкова Л. П. Кишечный дисбактериоз // Руководство по гастроэнтерологии: В 3 т. - М.: Медицина, 1996. - Т. 3. - С. 324 - 332.
3. Григорьев П. Я, Яковенко Э. П. Справочное руководство по гастроэнтерологии. М. МИА 1997. С.
4. Шептулин A. А. Синдром избыточного роста бактерий и \" дисбактериоз кишечника \" : их место в современной гастроэнтерологии // Рос. журн. гастроэнтерол. , гепатол., колопроктол. - 1999. - №3. - С. 51 - 55.
5. Macfarlane G. М., Macfarlane S. Human colonic microbiota: ecology, physiology and metabolic potential of intestinal bacteria // Scand. J. Gastroenterol. - 1997. - Vol. 32, suppl. 222. - P. 3 - 9.
6. Yakovenko E., Grigoriev P., Tcerenchimediin S., et al. Is irratable bowel syndrome / IBS / related to altered gut flora ? // GUY. - 1997. - Vol. 41, suppl. 3. - P. A. 123.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2325
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК