Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
МОНГОЛ УЛСЫН “ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
( Товч мэдээлэл )

 

О.Амгаланбаатар, М.Нармандах ХХААХҮЯ
 
 

 

Манай улсын Засгийн газраас хүн амын хүнсний баталгаат байдлыг хангуулах чиглэлээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг 2001 оны 242 дугаар тогтоолоор  батлан хэрэгжүүлж байсан. Тус хөтөлбөр нь 2 үе шаттай явагдсан бөгөөд I үе шат 2001-2005 онуудад, II үе шат 2006-2010 онуудад 14 зорилтын хүрээнд, хэрэгжүүлэх 46 үйл ажиллагаатай хэрэгжсэн.     
Энэхүү “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд НҮБ-ийн ХХААБ, Хөгжлийн хөтөлбөрийн газар, Хүүхдийн сангийн  хамтарсан багаас хийсэн үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилт тааруу, гол зорилтууд хангагдаагүй гэж дүгнэсэн байна. Үүний шалтгаан нөхцөл нь нэгдүгээрт, Санхүүгийн эх үүсвэр, хариуцах  эзэн  тодорхойгүй олон ажил төлөвлөсөн, хоёрдугаарт, Хөтөлбөрийг зохицуулах үүрэгтэй орон тооны бус  Үндэсний  Хороо тогтмол ажиллаж  салбар хоорондын уялдааг хангаж чадаагүй байв. 
“Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл хөтөлбөр”-ийн хангагдаагүй зорилтууд: 
1. Хөтөлбөрт  хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс мах, сүү, төмсний талаар тавьсан зорилт нийт дүнгээрээ биелсэн боловч хүнсний хангамжийг  тогтворжуулах, хүртээмжийг  жигдрүүлэх зорилт хангагдаагүй. 
Хөдөөгийн иргэд хотынхоос 3 дахин их мах, сүү хэрэглэж байгаа 
Хотын хүмүүс хөдөөгийнхөөс 2 дахин их төмс, ногоо, жимс, өндөг хэрэглэж  байгаа 
Хүйтний  улирлын  мах, сүү, төмс, ногооны хангамж дулааны улирлынхаас 2 дахин бага, үнэ нь  25-40 хувь өндөр байгаа 
2. 2008 оны байдлаар үйлдвэрийн аргаар нийт махны 7.8 хувь, сүүний 1.7 хувийг боловсруулж  байгаа нь хөтөлбөрийн зорилт хангагдаагүй. 
3. Орон нутгийн эмнэлэг, сувиллын газрыг түшиглэсэн бага насны хүүхдийн нэмэгдэл хоолны цех байгуулах, эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлэх, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хүнсний хэрэглээ, шимт чанарыг сайжруулах зорилт хэрэгжсэнгүй.
Улмаар дээрх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах үндэслэл бүрдэж, хууль эрх зүй, бодлогын  баримт бичгүүдтэй уялдуулах шаардлага гарч ирсэн. Тухайлбал:
“Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 
Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл хөтөлбөрүүд уялдаа холбоо муутай болсон.  
 
Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах практик шаардлага 
2006 онд НҮБ-ийн ХХААБ, Хөгжлийн хөтөлбөрийн газар, Хүүхдийн сангийн  хамтарсан багаас манай улсын хүнсний  аюулгүй байдалд үнэлгээ өгөхдөө энэ хөтөлбөрийн хэрэгжилт тааруу байгаа учир түүнийг дахин шинэчилж боловсруулах зөвлөмж өгсөн. 
2001 онд батлагдсан хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйн болон бүтцийн зохицуулалт хийгдээгүй, төлөвлөсөн ажлуудыг  санхүүжүүлэх, хэрэгжүүлэх яам, санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй  байсан зэрэг удирдлага, зохион байгуулалтын хүчин зүйлүүд  сөргөөр нөлөөлсөн. 
Сүүлийн жилд дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь огцом нэмэгдэж байгаагаас  олон  улс орон хүнсний хангамж, аюулгүй байдлынхаа бодлогод өөрчлөлт, шинэчлэлт хийж, төрөөс хөдөө аж ахуйд хийх санхүүжилт, татаас дэмжлэг, зохицуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа 
Хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж дотоодын хэрэгцээгээ хангадаг болох, хүнсний аюулгүй байдлын болон стратегийн нөөцийг нэмэгдүүлэх,  хүн амын хоол тэжээлийн дутал, халдварт бус өвчний тархалтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгаа 
 
Шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулах явц 
НҮБ-ийн ХХААБ-аас өгсөн зөвлөмжийг ХХААЯ зөвшөөрч түүнийг шинэчилэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг НҮБ-ийн ХХААБ хүлээн авч, арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж 2007 оны 8 дугаар сард ХХАА-н сайдтай санамж бичигт гарын үсэг зурсан. 
Хөтөлбөрийг шинэчилэн боловсруулах ажлыг 2008 оны 3 дугаар сараас эхэлсэн.
Шинэчилсэн хөтөлбөрийг дэпхийн дахинд буй болсон хүнсний хомсдол, үнийн өсөлт, НҮБ, бусад олон улсын байгууллагаас гаргаж буй шийдвэр, стандарт, арга зүй, зөвлөмж, Монгол улсын хүнсний хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, Засгийн газраас энэ чиглэлээр сүүлийн үед батлан хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан юм. Улмаар Зазсгийн газрын 2009 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “Хүнсний батлагаат байдал” үндэсний хөтөлбөрийг батласан. Энэ хөтөлбөр нь 4 тэргүүлэх чиглэл, 13 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 77 үйл ажиллагаанаас бүрдэнэ. 
Мал аж ахуй, газар тариалан, статистик мэдээллийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн “Мах”, “Сүүний үхэр”, “Өндөг”, ”Загас”, ”Усалгаатай тариалан”, ”Тариалангийн техник шинэчилэл”, ”Бордоо”, ”Ургамал хамгаалал”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлын статистик мэдээлэл,” зэрэг 9  төсөл, дэд хөтөлбөрийн  саналаас бүрдэнэ. 
 
Энэ хөтөлбөрийн хуучин хөтөлбөрөөс ялгагдах онцлог 
Дэлхийн олон оронд бий болсон хүнсний хямрал, хомсдолтой өнөөгийн нөхцөлд дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хэрэглээ, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрийн зохицуулалт хийж байхаар төлөвлөсөн 
Хүнсний   баталгаат  байдлыг  хангах  стратегийн   бодлогыг  үндсэндээ  агуулж байгаа 
Хүнсний түүхий эд, бутээгдэхүүний гарал үүсэл, чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад илүү их анхаарсан
Малыг эрүулжүүлэх, газар тариаланд хэрэглэж буй химийн бодисын хэрэглээнд хяналт тавих, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэхээр тусгагдсан. 
2016 он гэхэд мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, өндөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж тодорхой хэмжээгээр экспортод гаргадаг болох, хот суурингийн хүн амын хэрэгцээний 60-70 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүгээр хангасан байхаар тусгав. 
Хөтөлбөрийн зорилго нь иргэн, төр, олон  нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар нийт хүн амыг тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжийг нь  дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино. 
 
Хөтөлбөр нь 2009 – 2016 онуудад хэрэгжинэ:
Эхний үе шат 2009 – 2012 он
Хоёр дахь үе шат 2013 – 2016 он 
Тэргүүлэх 4 чиглэл 
1-дүгээр: Хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах эрх зүй, эдийн засаг, бүтэц зохион байгуулалтын таатай орчинг бүрдүүлэх.
2-дугаар: Хүн амыг тэжээллэг, аюулгүй хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангах, хэрэглээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хувийн жинг нэмэгдүүлэх.
3-дугаар: Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох
4-дүгээр: Хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хооллолтыг дэмжиж хоол тэжээлийн дутлыг бууруулах, зонхилох халдварт бус  өвчнөөс сэргийлэх 
Нэгдүгээр тэргүүлэх чиглэлээр дараахь үр дүнд хүрсэн байна: 
2009-2012 онд: 
Хүнсний баталгаат байдлыг хангахад чиглэгдсэн хөрөнгө оруулалт, зээл, даатгал, лизингийн үйлчилгээ 2007 оныхоос 2.5 дахинаас доошгүй нэмэгдсэн байна. 
Стратегийн хүнс, буудайн үр, малын тэжээлийн нөөцийг Хүнсний асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад харъяалуулсан байна. 
Хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ 2007 оноос 30 хувиар  нэмэгдсэн байна. 
Хүнсний аюулгүй байдлын хяналтын бүтэц, зохион байгуулалтын шинэ тогтолцоонд шилжиж, нэгдсэн арга зүй, удирдлага, мэдээллийн тогтолцоонд шилжсэн байна. 
2013-1016 онд: 
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн хяналт олон улсын нийтлэг жишигт хүрсэн байна. 
Хүнсний баталгаат байдлын үнэлгээг олон улсын нийтлэг арга, үндэсний стандартад нийцүүлэн хийж үр дүнг нийтэд мэдээлдэг болсон байна. 
 
Хоёрдугаар  тэргүүлэх чиглэлээр дараахь үр дүнд хүрсэн байна:    
2009-2012 онд 
Хот, суурингуудын орчимд сүүний үүлдэрийн 8 мянгаас доошгүй үнээтэй фермерийн аж ахуй бий болж 20 -оос доошгүй мянган тонн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж  хүн амын хэрэгцээнд нийлүүлдэг болсон байна. 
Мах үйлдвэрлэл 2007 оноос 35 хувиар  нэмэгдэж, 50 мянган тн мах үйлдвэрийн аргаар бэлтгэж 20.0 мянган тонн мах экспортолно. Үүнээс 10 мянган тн-ыг   эрчимжсэн аж ахуйгаас бэлддэг болсон байна. 
Хүн амын мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн, өндөгний 65-70, цөцгийн тосны 15, загасны 15, ургамлын тосны 5-10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болсон байна. 
Гурил, цагаан будаа, элсэн чихрийн аюулгүйн нөөцийг нийт  хүн амын 10-14 хоног, хүнсний буудайн стратегийн нөөцийг нийт хэрэгцээний 30-35 хувьд хүргэж байршлыг шинэчлэн тогтоож хангамж, үнэ  тогтворжино. 
2009-2012 онд 
Усалгаатай буудайн талбай 53 мянган га-д хүрч нийт ургацын 25 хувийг усалгаатай талбайгаас авдаг болно. 
Таримлын нэр төрөл, сэлгээний ээлжийн тоо нэмэгдэж цулгуй уриншийн хувийн жин 20 буурна. 
Хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд технологийн шинэчилэл хийгдэж, хот, суурингийн хэрэгцээнд нийлүүлэх махны 30 хувийг, сүүний 20 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болсон байна. 
Нийт сумдын 25–аас доошгүй хувь нь хүнсний бөөний худалдааны сүлжээнд хамрагдсан байна.
2013-2016 онд: 
Хот орчмын сүүний фермерийн аж ахуйнуудаас жилд 40.0 мянган тонн сүү нийлүүлдэг болж үйлдвэрийн аргаар боловсруулах сүүний хэмжээ 2012 оноос 2 дахин нэмэгдүүлнэ. 
Махны экспортыг 38.0 мянган тоннд хүргэж, хот суурингийн хүн амын хэрэгцээт махны 60-иас доошгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болсон байна. 
2013-2016 онд: 
Өндөгний хэрэгцээг бүрэн, цөцгийн тосны 20, загасны 25, жимсний 15, будааны 5, ургамлын тосны 40-өөс доошгүй хувийг тус тус дотооддоо үйлдвэрлэдэг болсон байна. 
Гамшигийн үеийн нөөцийн гурилыг 20 хоногийн, цагаан будаа, элсэн чихрийг 15 хоногийн хэрэгцээтэй тэнцэх, стратегийн нөөцийн буудайг нийт хэрэгцээний 50 хувьд хүргэсэн байна. 
Газар тариаланд хэрэглэх бордооны 30 хувийг, ургамал хамгааллын бодисын 20 хувийг дотооддоо үйлдвэрлэж, тариалангийн чиргүүл, дүүжин машины 50 хувь, өөрөө явагч техникийн 70 хувийг шинэчилсэн байна. 
Бүх сумдын 60-70 хувь нь бөөний худалдааны сүлжээ, салбартай болсон байна. 
Хот суурингийн орчимд хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрүүдийн 25 - аас доошгүй  цогцолбор бий болно. 
 
Гуравдугаар тэргүүлэх чиглэлээр дараахь үр дүнд хүрсэн байна:    
 
2009-2012 онд: 
Мах, сүүний  гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэвэрт тавих хяналт сайжирна. 
Хүнсний импортод урьдчилсан хяналтын тогтолцоо бий болно. 
Хүнсний түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртлэх технологийн бүх шат дамжлагад хяналтын нэгдсэн системтэй болсон байна. 
Фермерийн аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 20-иос доошгүй хувь нь хөдөө аж ахуй, үйлдвэр, эрүүл ахуйн зохистой дадлуудыг эзэмшиж гэрчилгээтэй болсон байна. 
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх үлдэгдэл, хорт бодисын хяналт, танадалтын чадавхи сайжирна. 
2013-2016 онд: 
Хүнсний үйлдвэрүүдэд дотоод хяналтын тогтолцоо бүрэн нэвтэрч чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг буцаан татах журам бий болж мөрдөгдөнө. 
Хүнсний үйлдвэрүүдийн 60 хувьд аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн /НАССР/, үйлдвэрийн эрүүл ахуйн зохистой дадал /GHP/, үйлдвэрийн зохистой дадал /GMP/нэвтэрсэн байна. 
Хөдөө аж ахуйн фермерүүдийн 55-иас доошгүйд нь ХАА-н зохистой дадал /GAP/ нэвтэрсэн байна. 
Хоол хүнсээр дамжих  өвчлөл  буурсан байна. 
 
Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэлээр дараахь үр дүнд хүрсэн байна:  
2009-2012 онд
Бүх насны хүн амын хоол тэжээлийн сургалтын хөтөлбөр, стандартууд бий болж, 200-аас доошгүй сургагч багш нар бэлтгэгдсэн байна. 
Бүх аймгийн төв,Нийслэлийн дүүргүүдэд бага насны хүүхдийн эмчилгээ-сувиллын хоолны газар, сургалтын танхим тус бүр 1-ээс доошгүй байгуулагдсан байна. 
Зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний үйлдвэрлэл 2007 оныхоос 50 % нэмэгдсэн байна. 
Тав хүртлэх насны хүүхдийн дунд Д амин дэмийн дутал 1.2 дахин, уураг, илчлэгийн дутал, цус багадалт, А амин дэмийн дутал, жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт тус бүр 1.5 дахин буурч, 7-12 насны хүүхдийн бахлуур 3 дахин багассан байна. 
Хүнс, тэжээлийн дутагдалтай эмзэг бүлгийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тогтоож, тэдгээр иргэдийг нийгмийн хамгааллын хөнгөлөлтын карттай  болгосон байна. 
2009-2012 онд 
Асран хамгаалах хүнгүй бага насны хүүхэд, өндөр настан, тахир, дутуу иргэдэд халуун хоолоор үйлчилэх цэгүүдийг  Аймгийн төв, Нийслэлийн бүх дүүрэгт бий болгосон байна. 
Эмзэг бүлгийн хүн амын хүнсний үйлчилгээнд оролцох дэлгүүр, хоолны газруудын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж Нийслэл, дүүрэг, аймгийн төвүүдэд үйлчилгээ буй болгосон байна. 
2013-2016 онд: 
Тав хүртлэх насны хүүхдийн дундах тураал 3.8 %, өсөлт хоцролт 9.8%, туранхай 0.2%, Д. Амин дэмийн дутал 25%,А амин дэмийн дутал 6%, цус багадалт 10.7%, 7-12 насны хүүхдийн бахлуурын тархалт 3%, хөхүүл эхчүүдийн дундах А амин дэмийн дутал 11.5%, жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт 10% болон буурч Монгол Улсын Мянганы Хөгжлийн зорилт хангагдсан байна. 
Хоногт 5 нэгжээс бага жимс,хүнсний ногоо хэрэглэж буй хүн амын хувь 2012 оныхоос 50 хувь буурсан байна.  Хүн амд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үндэсний тогтолцоог  бүрдүүлсэн байна. 
 
“Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт. Нийт шаардлагатай санхүүжилт 780.98 сая ам.доллар, Үүнээс: 
Улсын төсвөөс 39.5% - 308.5 сая $ 
Хувийн хэвшлээс 45.7%- 356.91 сая $ 
Гадаадын зээл тусламжаар 14.8%- 115.57 сая $ 
 
Хөтөлбөрийн дагуу цаашид хийгдэж буй ажил 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 06 сарын 04–ны өдрийн 125 тоот тушаалаар батлуулан ажиллаж байна. 
2009 оны 08 дугаар сарын 17-нд Үндэсний зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлыг зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл болон хандивлагчдын чуулга уулзалтын бэлтгэлийн ажлын талаар хэлэлцэв. 
Хөтөлбөрийг танилцуулах Дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг энэ оны 10 дугаар сарын сарын 8-нд зохион Төрийн ордноо байгууллаа. Энэхүү уулзалтад НҮБ-ийн ХХАА-н байгууллагыг төлөөлөн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Ази Номхон далайн бүсийн суурин төлөөлөгч ноён Чанчуй Хэ оролцсоноос гадна гадаад дотоодын 170 гаруй төлөөлөгч оролцсон болно. 
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд холбогдох байгууллагуудын саналыг тусган боловсруулж, ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 тоот тушаалаар батлуулан, хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн гишүүдэд хүргүүлээд байна. 
Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ийн ХХААБ, БНХАУ-ын Засгийн газартай  гурвалсан уулзалтыг хийж, 2009 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-аас 7 шинжээч, 15 мэргэжилтэнг өөрийн оронд ажиллуулах гэрээг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд итгэлцлийн сангаас /1.404.375 ам.доллар/ техникийн туслалцаа авахаар тусгагдаад байна. 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2224
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК