Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
ЖОНШ-5 БЭЛДМЭЛИЙН МАКРО, МИКРО ЭЛЕМЕНТИЙН АГУУЛАМЖИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ч.Алтанчимэг1, Д.Цэнджав2, Х.Даариймаа1, С.Сээсрэгдорж2

1ЭМШУИС, Эм зүйн сургууль, 2ЭМШУИС, Уламжлалт Анагаахын сургууль  99025597

 
Абстракт

Орчин үеийн дэлхий нийтийн хандлага нь нийлэгжлийн аргаар гарган авсан эмнээс илүү ургамал амьтан, байгалийн гаралтай бэлдмэлүүдийг хэрэглэх сонирхолтой болж байна.. Ургамлын гаралтай эм бэлдмэлийн эрдэм чадлыг судлан тогтоосны үндсэн дээр шинэ эмийн технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж импортын эмийн бэлдмэлийг орлох идэвхи өндөртэй, гаж нөлөө багатай, хямд үнэтэй эмээр хүн амыг хангах нь зайлшгүй чухлаар тавигдаж байна.    Монгол улсад  төрөл бүрийн ослын улмаас  ясны бэртэл гэмтэл  их  тохиолдож байна. Мөн  дэлхий нийтээр цагаан тахал гэгдээд байгаа яс сийрэгжих өвчинд нэрвэгдэж буй өвчтөнүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.             Жоншинд кальцийн агууламж өндөр (64%) бөгөөд нөөц сайтай, хадгалах тээвэрлэхэд өндөр технологи шаардагдахгүй, бохирдох муудах  нь ховор зэрэг давуу талуудтай юм. Иймээс эх орны түүхий эдийг ашиглан ясны нөхөн төлжилтийг сайжруулах  биологийн идэвхит бүтээгдэхүүн гарган авч чанарын судалгааг хийх нь бидний судалгааны үндэслэл болж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилт
Жонш-5 бэлдмэлийн макро, микро элементийн агууламжийг тодорхойлох
Судалгааны материал, арга зүй: Жонш-5 бэлдмэл нь Жонш (Calcitum), Ажигцэрэн (Cardus crispus L), Мана (Inula helenium L.), Ар үр (Terminalia chebula Retz), Давсан (Fraxinus forsythia suspense) гэсэн 5 зүйл найрлагатай. Судалгааг Геологийн төв лабораторийн  Цацраг идэвхт материалын лабораторит 4500С-т үнсжүүлэн Рентгенфлуоресценцийн аргаар шинжлэв.
 

Судалгааны ажлын үр дүн хэлцэмж:
Ургамал болон ургамлын гаралтай бэлдмэлд агуулагдах хүнд метал (хар тугалга, кадми, мөнгөн ус, мышьяк)-ын зөвшөөрөгдөх хэлбэлзэлийг ДЭМБ-аас: Pb-5мг/кг, Cd-2мг/кг, Hg-0.1мг/кг–аас ихгүй, харин As агуулагдахааргүй байхаар тогтоосон байдаг.        Жонш-5 бэлдмэлийн макро, микро элементийн агууламжийг тодорхойлоход макро, микро  элементүүдээс Ca 32.75%, K 2.29%, Na 0.089%, Mg 0.744%, P 0.418%, Fe  0.297%, Al      0.174 хамгийн их, Mn 0.0012% хамгийн бага агууламжтай байв.( Ca > K > Mg > P > Fe > Al  > Na > Mn )    Жонш-6 бэлдмэлийн найрлага дахь хүнд металлын агууламж нь ДЭМБ-ын шаардлагыг хангаж байгаа нь судалгааны дүнгээс харагдсан.

Ном зүй

1. Б.Уянга, С.Сээсрэгдорж, Т.Соёлт. Шимжүүлж номхотгосон жоншны эрдэсжилтийг тогтоосон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан танин мэдэхүйн дорно дахины уламжлалт анагаах ухаан сэтгүүл. Анхны дугаар.х.86-87, Улаанбаатар. 2011
2. Государственная фармакопея-XI
3.Лигаа.У Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. УБ1996
4. С.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа, С.Хишигжаргал, Д.Цэрэндагва, Б.Чулуунчимэг. Монголын уламжлалт анагаах ухааны өвчнийг анагаах увидас. Улаанбаатар хот 2005он
6. Я.Ганбаяр Монгол эмийн жорын хувилбар нэрийн түүвэр Улаанбаатар 2010 он
7. С.Олдох, Б.Цэрэнцоо, П.Батхуяг Монгол эмийн судлал Улаанбаатар 2009 он
8. Дагвацэрэн Б., Хишигжаргал Л., Наранцэцэг Г., Наранцэцэг Д., Бархасдорж Б., Туул Л. “Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж”. УБ. 2003 он
9. Баясгалан Б. “Монголын уламжлалт зарим эмийн чанар үнэлэх ба стандарчилалыг боловсронгуй болгох асуудалд”. Эм зүйн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ 2000 он.


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 380
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК