1 ЭМШУИС, Био-Анагаахын сургууль 2 ЭМШУИС, Эм Зүйн сургууль
Дэлхий дээр элбэг ургадаг 300 орчим зүйлтэй Банздоо (Saussurea DC) цэцэгт ургамлыг эрт дээр үеэс эмийн ашиг тустай хэмээн уламжлалт анагаах ухаанд хэрэглэсээр ирсэн. Монгол оронд Банздоогийн 49 зүйл ургадаг ба S.involucrata, S.amara, S.salicifolia зүйлүүдийн талаарх судалгаа олон хийгдсэн байна. Бид Saussurea DC ургамлын талаарх зарим судалгаануудын үр дүнг нэгтгэн харахад S.lappa, S.amara, S.involucrata, S.medusa, S.costus, S.salicifolia ургамлуудын биологийн идэвхи өндөр байна. Эдгээр ургамлууд нь нян болон хавдрын эсийн өсөлт, үржлийг зогсоох зэрэг нийтлэг идэвхитэй байгаа нь орчин цагийн анагаах ухаанд том асуудал болоод байгаа нянгийн антибиотик тэсвэржилт, хавдрын эмчилгээ зэргийг шийдвэрлэхэд тус болох боломжтой юм.
Удиртгал
Дэлхий дээр 300 орчим зүйлийн Банздоо (Saussurea DC) цэцэгт ургамал ургадаг. Энэ ургамлын нилээд олон зүйлийг уламжлалт анагаах ухаанд янз бүрийн өвнийг анагаахад хэрэглэж ирсэн боловч шинжлэх ухааны түвшинд гүйцэд тайлагдаагүй байна. Saussurea DC ургамал нь гол төлөв төв Азийн хүйтэн ширүүн уур амьсгалтай нутгууд болон Гималайн уулсын өндөрлөг хэсгүүдээр ургадаг. Хойд Америк, Европ, Австралид Saussurea alpina L, зэрэг цөөн хэдэн зүйл ургадаг. Монгол оронд 49, Пакистанд 23, Энэтхэгт 61 зүйл Банздоо ургадаг бол Хятад улсад хамгийн их буюу 264 зүйл Банздоо ургадгийн улмаас судалгаа их хийгддэг байна [1,2]. Судалгаануудаас харахад S.lappa, S.amara, S.medusa, S.involucrata, S.costus, S.salicifolia, S.laniceps зэрэг ургамлуудын анагаах ухаанд ач холбогдол бүхий идэвхүүд цөөнгүй тогтоогджээ. Монгол оронд S.amara, S.involucrata, S.salicifolia зэрэг ургамлуудын фитохимийн найрлага, эсийн өсөлтөнд нөлөөлөх идэвхи, геном судалгаа, цөс хөөх үйлдэл зэргийг тогтоосон судалгаа байна. Банздоо төрлийн ургамлууд нь терпеноид, флавоноид бодисуудыг агуулахын зэрэгцээ макро, микро элементүүдийг ихээр агуулдаг тул эмийн гоц ашиг тустай байх боломжтой ургамал юм [3]. Сүүлийн үед Saussurea DC ургамлын шинж чанар, биологийн идэвхийг эрчимтэй судалж эмчилгээнд түгээмлээр хэрэглэхийг эрмэлзэж байна. Бид Saussurea DC ургамлын биологийн идэвхийг тогтоосон зарим судалгаануудын үр дүнг нэгтгэн харуулахыг зорилоо.
Saussurea involucrata
Монголчууд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata) ургамлыг вансэмбэрүү цэцэг гэж нэрлэдэг ба уг ургамлыг амьсгалын замын өвчнийг эдгээх, халууныг бууруулах, тархины цусан хангамж нэмэгдүүлэх, түрүү булчирхайн болон эмэгтэйчүүдийн өвчнийг эдгээхэд тустай хэмээн уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байна.
Зураг 1. Saussurea involucrata
Нянгийн эсрэг үйлдэл. S.involucrata ургамлын үндэс, навч, цэцэгнээс молекул биологийн аргаар 49 төрлийн endophytic fungi ялган авч E.coli, Staphylococcus aureus, Bacillus subtilis, Candida albicans, Cryptococcus neoformans, Aspergillus fumigatus гэсэн 6 эмгэгтөрүүлэгч нянгуудад диск нэвчүүлэх аргаар нянгийн өсөлт, үржлийг зогсоох идэвхийг тогтооход E.coli, Staphylococcus aureus нянгуудад эмийн ургамлын үйлдэлгүй, Bacillus subtilis нянд сул үйлдэлтэй, Candida albicans, Cryptococcus neoformans, Aspergillus fumigatus нянгуудад өндөр үйлдэлтэй байна [4].
Сульдалтын эсрэг идэвхи S.involucrata ургамлын спиртэн хандны уусмалыг туршилтын ижил зүйлийн хулгануудад уулгасны дараа усанд сэлүүлж үзэхэд өндөр концентрацитай уусмал уусан хулгана бага сульдаж, бага концентрацитай уусмал уусан хулгана хурдан сульдаж байсныг тогтоосноор S.involucrata ургамал нь биеийн тамир тэнхээг сайжруулах идэвхитэй болохыг харуулж байна [5].
Үрэвслийн эсрэг идэвхи. S.involucrata ургамлын иш, навчны спиртэн ханднаас 2.6% флавноид агуулсан ургамлын эдийн өсгөврийг бэлдэж, түүний идэвхийг диметилбензин, ацетийн хүчлээр үүсгэсэн хулганы чихний хаван, хэвлийн хөндийн үрэвсэлт өвчнүүдэд хэрэглэхэд уг өсгөвөр нь өвчин намдаах, үрэвслийг бууруулах үйлдэл үзүүлж байв [6].
Хавдрын эсэд нөлөөлөх идэвхи. In vivo болон in vitro нөхцөлд S.involucrata ургамлын спирт болон усан ханд хүний андроген даавраас хамааралгүй түрүү булчирхайн хавдрын РСЗ эсийн өсөлт, үржлийг зогсоох өндөр идэвхитэй ба үүнд ургамлын хандны концентраци ба хугацаа нөлөөлж байна. Мөн S.involucrata ургамлын ханд caspase-3, caspase-8, caspase-9 зэрэг апоптозын идэвхижүүлэгч уургуудад нөлөөлдөг нь тогтоогдсон байна [7,8].
Saussurea lappa
Гол төлөв Хятад, Япон улсын уламжлалт анагаах ухаанд Saussurea lappa ургамлын үндсийг хэвлийн хөндийн өвдөлт, ходоод гэдэсний хямрал, бөөлжилт зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. S.lappa ургамлын найрлаганд биологийн идэвхитэй олон чухал бодис агуулагддаг тул олон эмгэг өвчнүүдийг анагаах увьдастай гэж үздэг [9].
Нянгийн эсрэг үйлдэл. S.lappa ургамлын үндэснээс гаргаж авсан KSR1-KRS4 флавноидын идэвхийг Aspergillus niger, Aspergillus Ochraceus, Aspergillus versicolor, Aspergillus flavus, Penicilium Ochrochloron, Penicillium funiculosum, Trichoderma viride, Cladosporium cladosporioides, Alternaria alternate гэсэн 9 мөөгөнцрийн нянд MIC аргаар үзэж тодорхойлоход хамгийн бага концентраци нь 95% -аар устгаж байсан [10]. S.lappa ургамлын үндэсний хуурай хандыг ус болон метилийн спиртэнд тус тус уусган S.subtalis, E.faecali, S.aureus, P.aeruginosa, S.thypi гэсэн эмгэг төрүүлэгч нянгуудад диск нэвчүүлэх аргаар туршиж үзэхэд усан хандны үйлдэл 8-13 мм, метанолын ханд 10-18 мм нянгийн өсөлтийг зогсоох цэвэр бүс үүсгэж байсан ба P.aeruginosa нянд арай өндөр идэвхитэй, бусад нянд жигд ойролцоо идэвхийг үзүүлсэн байна [11].
Цусны эсүүдэд нөлөөлөх үйлдэл. S.lappa ургамлын спиртэн хандны уусмал in vitro нөхцөлд ямааны захын цусны лейкоцит эсийн фагоцитын механизмыг нэмэгдүүлж, лимфоцит эсийн өсөлт үржлийг саатуулж, интерферон гаммагийн INF-ү ялгарлыг өдөөж өгч байсан [12].
Хавдрын эсэд нөлөөлөх идэвхи. S.lappa ургамлын үндэснээс гаргасан хандыг 0-1000 мг/мл концентрацитайгаар бэлтгэн хүний ходоодны хавдрын AGS эсийн өсгөвөр дээр хийж ургамлын үйлдлийг тодорхойлсон. Үр дүнг харахад ургамлын хандны концентраци нэмэгдэх буюу 200 мг/мл хүрэхэд эсийн өсөлт 80%-аар буурч, апоптозыг 86.25%-аар идэвхжүүлсэн байна [13].
Дотоод шүүрлийн булчирхайнд нөлөөлөх үйлдэл. S.lappa ургамлын үндэснээс гаргасан спиртэн хандыг туршилтын хулгануудад 400 мг/кг байхаар тооцон уулгаж захын цусанд глюкоз, элгэнд гликоген болон плазмд инсулины агууламжуудыг хянасны үр дүнд уг ургамлын ханд инсулины ялгарлыг нэмэгдүүлж байгаа боловч гипогликеми болгохгүй, бусад дотоод шүүрлийн булчирхайн ялгаруулалтанд нөлөөлөхгүй байгаа нь тогтоогдсон [14].
Saussurea costus
S.costus нь Пакистан, Энэтхэг, Гимлайн уулсын баруун хэсгээр ургадаг ба Япон, Хятад улсуудын ургамлын үйлдвэрүүдэд экспортлогддог ургамал юм. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд астма, ходоод гэдэсний хямрал, үрэвсэлт евчнүүдийн үед хэрэглэдэг [15]
■
Нянгийн эсрэг үйлдэл. S.costus ургамлын үндсээс гарган авсан метанол болон тосонд хандны үйлдлийг 14 эмгэгтөрүүлэгч нянгуудад диск нэвчүүлэх болон бичил шингэрүүлэх аргаар гүйцэтгэн тодорхойлоход Shigella flexneri болон Salmonella typhimurium нянгуудын есөлт, үржпийг зогсоох (цэвэр бүс 25-28 мм ) ендөр идэвхитэй нь тогтоогдсон [16]:
Мөн S.costus ургамлын хавдрым эсийн еселт, үржпийг зсгсоох идэвхи тогтоогдсон. Saussurea атага
Samara буюу Гашууун банздоо ургамал нь монгол орны нутаг дэвсгэрт элбэг ургадаг ба уламжлалт анагаах ухаанд нянг устгах, халууныг бууруулах, хорыг тайлах, хатгалгааг дарах, цөс хөөх идэвхтэй гэж үзэн Банздоо-2, Банздоо-4 тангийн найрлаганд хэрэглэж байна. Манай улсын судлаач нар S.amara ургамлын талаар олон судалгаа хийж уг ургамлын фитохимийн найрлага, цөс хөөх идэвхи, эсийн өселтөнд нөлөөлөх үйлдэл зэргийг тогтоогоод байна.
Зураг 2. Saussurea amara
Нянгийн эсрэг үйлдэл. Уг ургамлын газрын дээд хэсгийн усан хандны үйлдлийг E.coli, Salmonella enteritidis, Helibacter pylori, Neisseria gonorrhoeae, Streptococcus pyogenes, Staphylococcus aureus, Candida albicans нянгуудад диск нэвчүүлэх болон шингэрүүлэлтийн аргаар тогтооход E.coli, С.albicans, N.gonorrhoeae нямгуудын өсөлт үржлийг зогсоох идэвхи сайтай кь тогтоогдсон.
Хавдрын эсийн өсөлтөнд нөлөөлөх үйлдэл. Хулганы нойр булчирхайн р эсээс гаралтай инсулинома хавдраас гаргаж авсан INS-1E эсийн өсгөвөр дээр S.amara ургамлын хандыг хийж өсгөвөрлөн 24, 48, 72 цагийн дараах үр дүнг тооцоход ургамлын хандны концентраци болон хугацааны нөлөөтэйгээр INS-1E эсийн өсөлт, үржил саатажбайсан [17].
S.amara ургамал нь хавдрын эсийн апоптозыг идэвхижүүлэх, инсулины ялгарлыг нэмэгдүүлэх үйлдэлтэй нь судалгаагаар тогтоогдсон.
Saussurea medusa
S.medusa ургамлыг Хятадын уламжлалт анагаах ухаанд гэмтлийн гаралтай цус алдалт, ревматойд артрит, толгойн өвдөлт зэргийн үед эмчилгээнд хэрэглэдэг. S.medusa ургамлаас ялгаж авсан терпенойд болон флавноидуудыг альдоз редуктаз ферментэд нөлөөлөх идэвхийг туршилтын хулгана дээр хийж гүйцэтгэхэд чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас үүсч болох нүдний болор цайхад нөлөөлдөг альдоз редуктаз ферментийг саатуулах идэвхитэй нь тогтоогдсон. Мөн уг ургамлын хавдрын эсийн өсөлтийг саатуулах идэвхийг тогтоосон судалгаа хийгдсэн байна
Saussurea salicifolia
S.salicifolia буюу Бургас навчит банздоо нь монгол оронд элбэг ургадаг. S.salicifolia ургамлыг монголын уламжлалт анагаах ухаанд халуун буулгах, ханиалга намдаах, вирусын эсрэг үйлдэлтэй гэж амьсгалын замын халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэж ирсэн [19].
Зураг 3. Saussurea salicifolia
Хавдрын эсрэг үйлдэл. S.salicifolia ургамлын этанолд уусгасан хэд хэдэн концентрацитай хандыг хүний ходоодны аденокарцинома хавдрын AGS болон хулганы элэгний хавдрын Нера 1с1с7 эсийн өсгөвруүдэд нөлөелөх идэвхийг судлахад ургамлын хандны тун - эсийн үржил сааталт хоорондоо хамааралтай ба апоптозд нелөелөх үйлдэл сайтай байгаа нь тогтоогджээ. [20,21].
Дүгнэлт
Saussurea DC ургамлын үндэс, иш, мөчир, навч, цэцэг зэрэг бүх бүтцүүд нь биологийн идэвхитэй байна. Мөн нянгийн өсөлт, үржлийг зогсоох идэвхи ургамал бүрт янз бүрээр илэрч байна.
S.lappa, S.amara, S.medusa, S.involucrata, S.costus, S.salicifolia зэрэг ургамлууд нь хавдрын эсийн өсөлт, үржлийг зогсобхын зэрэгцээ апоптозыг идэвхжүүлэх өндөр үйлдэлтэй нь судалгаагаар тодорхойлогдож байна. Иймд Saussurea DC змийн ургамлын судалгаагаар тогтоогдсон биологийн идэвхийг ашиглан эмчилгээнд ергөнөөр хэрэглэх нь чухал юм.
2. Энхжаргал Д, Баясгалан Б, Пүрэвсүрэн С. Эмийн ургамал судлал 2004, 11-12
3. Даариймаа X. Гашуун банздоо (Saussurea amara (L) DC) - ийн фитохимийн судалгаа, 2006
4. Tzong-Der Way, Jang-Chang Lee, et al., Diversity and Antimicrobial Activity of Endophytic Fungi Associated with the Alpine Plant Saussurea involucrata, Biol.Pharm.Bull 2010, 33: 1300-1306
5. Jang-Chang Lee, et al., Antifatigue and Antioxidant Activity of Alcoholic Extract from Saussurea involucrata, Journal of Traditional and Complementary Medicine 1, 2011, 64-68
6. Jing Ming Jia, et al., Antiinflammatory ang Analgesic Activities of the Tissue Culture of from Saussurea involucrata, Biol.Pharm.Bull, 2005, 28(9), 1612-1614
7. Ya-li Lv, Fu-sheng Zhang, et al., Inhibition of Epidermal Growth Factor Receptor Signaling by Saussurea involucrata, a Rare Traditional Chinese Medicinal Herb, in Human Hormone-Resistant Prostate Cancer PC-3 Cells, J.Agric. Food Chem., 2010, 58 (6), 3356-3365
8. Оюун-Энх П, ЯнгЖ, Чойжамц Г, Амарсайхан Б, Вансэбэрүү (Saussurea Involucrata) болон Сүүт өвсний (Euphorbia Fischeriana Steudal) хавдрын эсрэг үйлдлийг судалсан дүн, 2012
9 Fei WANG, Zheng-Hong XIE, Yuan GAO, et al., Sulfonated Guaianolides from Saussurea lappa. Chem. Pharm. Bull, 2008, 56(6) 864—865
10. Kolisetty Sambasiva Rao, Goriparthi Venu Babu, et al., Acylated Flavone Glycosides from the Roots of Saussurea lappa and Their Antifungal Activity, Molecules 2007, 12, 328-344
11. Kalid A, et al., Antimicrobial activity analysis of extracts of Acacia modesta, Artimisia absinthium. Nigella sativa and Saussurea lappa against Gram positive and Gram negative microorganisms. African Journal of Biotechnology, 2011, 10(22), 4574-4580
12. Anas S, Enbergs H, Effects of Saussurea lappa Roots Extracts in Ethanol on Leukocyte Phagocytic Activity, Lymphocyte Proliferation and Interferon-Gamma, Pak. J. Pharm. Sci., 2007, 20(3), 175-179
13. Seong-Gyu Ko, et al., Induction of Apoptosis by Saussurea lappa and Pharbitis nil on AGS Gastric Cancer Cells, Biol.Pharm.Bull, 2007, 27(10), 1604-1610
14. Chaturvedi P, et al., Effect of Saussurea lappa Alcoholic Extract on Different Endocrine Glands in Relation to Glucose Metabolism in the Rat, Phytotherapy Resaerch, 1993, 7, 205-207
15. A review of the Status of Saussurea costus (Fale), Lipsch in India and Impact of its listing in Cites, 1-4
16. Pgndey M, et al., Antimicrobial Activity of Methanolic Extract and Oil of Saussurea costus Roots. Nigerian Journal of Natural Products and Medicine, 2008, 18
17. Оюунгэрэл Б, Сарантуяа Ж, Пүрэвсүрэн С, Гашуун банздоо (Saussurea amara (L) DC ) ургамал эсийн өсөлтөнд нөлөөлж буйг тогтоосон судалгаа, Эрүүл Мэнд Шинжлэх Ухаан Сэтгүүл, тусгай дугаар, 2012
18. from Chinese Natural Medicines. XV. Inhibitory Effects on Aldose Reductase and Structures of Saussureosides A and B from Saussurea medusa, Chem. Pharm. Bull, 2005, 53(11), 1416-1422
19. Chunsriimyatav G, Hoza I, et al.. Determination of Phenolic Compounds in Saussurea salicifolia (L.)DC by HPLC, Czech J.Food Sci, 2009, 27, 259-261
20. Chunsriimyatav G, Hoza I, et al., Anticancer Activity of Lignan from the Aerial Parts of Saussurea salicifolia (L.) DC, Czech J.Food Sci, 2009, 27, 256-258
21. Kyungsu K, et al., The Chemopreventive Effects of Saussurea salicifolia through Induction of Apoptosis and Phase II Detoxification Enzyme, Biol.Pharm.Bull, 2007, 30(12), 2352-2359