Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
Арьсны өвчний эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

И.Дүүмаам, Л.Хүрэлбаатар Д.Дүнгэрдорж  

 
Абстракт

 

Abstract 
The market study of some medicines used for skin diseases
1. Introduction 
According to the statistic report of 2002 through 2008, the rate of skin disease was ranked as 8 (4.5%) among common diseases, and as 7th (4.07%) among aimag level, but on the other hand the skin disease rate has increased by 58355 cases compared between 2002 and 2008.
2. Goal and Objectivis
The main goal of the study was to determine the drug needs used in dermatological diseases where the results were compared with the current standard and to develop future recommendations to improve the proper usage of medicines. 
3. Materials and Methods
In order to calculate the drug cost and demands, the main marketing methods were used such as calculation of past, current and future prognosis of drug demands. For example: 
The calculation of drug expenditure 
Calculation of drug demands by number of registered disease cases
Development of the future prognosis of the disease based on the assessment of experts
4. Result and Discussion
The number of inpatiens was 1092 in Ulaanbaatar city, and in remote areas of 12 aimags 464, respectively. There were totally 1725 patients, which used dermatological medicines during the study period. 
It is to discuss that the current situation in the health sector, especially the limited budget of health insurance, the inpatient treatment cost is higher that the real expenditure followed by 

 

Ñóäàëãààíû àæëûí ¿íäýñëýë
Äýëõèéí óëñ îðíóóä áîëîí Ìîíãîë óëñûí õýìæýýíä ýìèéí ¿íäýñíèé áîäëîãûí ãîë ÷óõàë àñóóäëóóäûí íýã áîë ýìèéí çîõèñòîé õýðýãëýý þì. Ýíý õ¿ðýýíä ìàíàé îðîíä çîíõèëîí òîõèîëäîõ ºâ÷íèé ýì÷èëãýý, îíîøëîãîîíû ñòàíäàðòûã óëàì áîëîâñîðíãóé áîëãîí òîãòîîí ìºðäºæ, ýìèéí õýðýãëýýíèé ñºðºã ¿ð äàãàâàð,  ç¿é çîõèñã¿é õýðýãëýýã çîãñîîõ, ¿íäýñíèé çàéëøã¿é øààðäëàãàòàé ýìèéí õºòºëáºðèéã õýðýãæ¿¿ëýõ, ýìèéí õýðýãöýýã îíîâ÷òîé  òîãòîîõ áîëîí õàíãàëòûã çºâ çîõèîí áàéãóóëàõ çýðýã á¿õýëäýý ýìèéí ìàðêåòèíãèéí óõààíû îíîëûí ¿íäñýí ¿çýë áàðèìòëàëóóäûã ýìèéí çàõ çýýëèéí ¿éë àæèëëàãààíä õýðýãëýõ àðãà ç¿éí ¿íäýñëýë¿¿äèéã ñóäëàæ õýðýãæ¿¿ëýõ ÿâäàë þì. 
 
Судалгааны зорилго, зорилт
Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолддог арьсны  өвчний  эмчлгээний үндсэн эмийн хэрэглээнд судалгаа хийж, хэрэгцээг гаргахад судалгааны ажлын зорилго тавив. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг тавьж ажиллаа.
• Монгол оронд зонхилон тохиолддог арьсны өвчний эмчилгээний үндсэн эмүүдийн бодит хэрэглээнд судалгаа хийж, харьцуулан дүгнэлт хийх.
• Арьсны өвчний стационарын эмийн хэрэгцээг эмчилгээний стандартыг ашиглан ДЭМБ-аас зөвлөмж болгосон өвчлөлийн үзүүлэлт буюу өвчлөлөөр болон зарцуулалтаар тооцох аргуудаар тодорхойлох.
• Арьсны өвчний  эмчилгээнд хэрэглэгдэх эмийн хэрэглээний  прогноз  гаргах
 
Судалгааны материал, арга зүй.
Монгол улсад мөрдөх зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний  стандартыг үндэс болгон арьсны өвчний цочмог ба  архаг хүнд, нэн хүнд хэлбэр гэсэн оноштой 0-86 хүртэл насны 1725 өвчтний өвчний түүхээс энгийн санамсаргүй тохиолдлын аргаар түүврийн 17 нэгжийг сонгон  стационарт хэрэглэсэн эмийн түүврийг эмийн хэрэглээний судалгааны олон улсын АТХ ангиллын дагуу явуулав.
Ажлын үр дүн:  Судалгаанд Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв (АӨСҮТ)-т  2007, 2008,  - онуудад  хэвтэж эмчлүүлсэн 1092 өвчтөн, 12 аймгийн нэгдсэн эмнэлгийн арьсны өвчний тасагт хэвтэж эмчлүүлсэн 464 өвчтөн нийт 1725 өвчтний түүхээс эмийн  хэрэглээний судалгааны түүвэрлэлт хийлээ, дундаж ор хоног 12,7 байсан ба эрэгтэй 867(50,3%)  эмэгтэй 858(49,7%) нийт хүүхэд 283(16,4%), насанд хүрэгсэд 1442 (83,6%) хамрагдав. Судалгаанд хармагдсан нийт хүний дотор эмнэлэгт анх удаагаа хэвтсэн 1090 (63,2%) , давтан хэвтсэн 635 (36,8%) байна. Эмнэлгээс гарсан хүний 1055(61,2%) эдгэрсэн, 670(38,8%) сайжирсан байна. 
Судлагдсан нийт өвчний  баталгаажсан оношийг хамгийн их тохиолдлоор нь эрэмбэлэн үзэхэд: Бүх  төрөл ангиллын арьстас (дерматит) 605(35.1%), бүх явц хэлбэрийн хайрст үлд ( псориаз ) 355 (20,5%), бүх явц ангилалын намарс (экзема) 266(15.4%) –р тус тус тэргүүлж байсан тул дээрхи гурван оношын эмчилгээний стандартаар  нэг өвчтөнд ногдох эмийн хэрэглээний дунджийг бодит болон өвчлөлөөр тооцсон дүнтэй харьцуулан судлав.
 
Удиртгал. 
Эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгоход системчлэгдсэн үнэн зөв мэдээллийн тогтолцоо нэн чухал  юм. Эмийн эрэлт хэрэгцээг судлан тогтоох нь маркетингийн нэн тэргүүний зорилт байдаг бөгөөд энэ нь нэг талаас эм үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмийн санчдад ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг бол нөгөө талаас хүн ам, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг эмээр зүй зохистой нотолгоонд тулгуурлан хангах, эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх бүхэлдээ нийгмийн сайн сайхан байдлыг хангахад чиглэгддэг.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн  арга зүй
Эмийн хэрэгцээг тодорхойлох ажлыг дараах үе шатаар явуулав.
1. Эмийн бодит зарцуулалтыг нэр төрлөөр судлан  дүгнэж, тухайн эмээр эмчлэгдсэн өвчтний хувийг үндэслэн эмийн хэрэгцээг тогтоов. 
Эм тус бүрийн бодит зарцуулалтыг, өвчний түүх нэг бүрээс, эмийн нэр төрөл тун хэмжээ тус  бүрээр түүвэрлэн дүгнэв.
2. Монгол улсын хүн амын арьсны стационарын өвчлөлийн 7 жилийн тайлангаас /2002-2008 он/  өвчний  тохиолдлын тоог гаргав.
Монгол улсын сүүлийн 7 жилийн / 2002-2008/ судалгааны дунджаар арьсны өвчлөл жилдээ  59213 бүртгэгдэж , эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 10000 хүн амд улсын дундаж 68,9 байна. 
Манай улсын стационарын нийт өвчлөлийн улсын 2313 дундаж (10000 амд ) байдаг. Түүний 2,97%-г арьсны өвчлөл эзлэж байна. 
Арьсны өвчнөөр жилд  стационарт эмчлүүлэх өвчтний дундаж 16883,4 өсөлт дунджаар 608.7 нийт  17492.1 хүн эмчлүүлэх урьдчилсан тооцоог авч эмийн хэрэглээний судалгаанд ашиглав. Эмийн хэрэгцээг өвчлөлөөр тооцох хамгийн гол үзүүлэлт нь тухайн эмээр эмчлэгдсэн хувийг бодитоор гаргах явдал байдаг. Энэ үзүүлэлт нь тухайн эмийг хэрэглэсэн өвчтний, нийт  арьсны өвчний тохиолдолд эзлэх хувийн жин юм. Хүснэгт 1-т хамгийн өндөр хувьтай эмүүдийг эмийн ангилал тус бүрээр гарган эрэмблэв
ДЭМБ-аас зөвлөмж болгосон уг аргачлалыг баримтлан жилд хэрэглэх эмийн прогноз гаргахад гол үзүүлэлт нь уг эмээр эмчлэгдэх өвчтний хувь байдаг учраас уг үзүүлэлтийг судлагдсан 223 нэрийн эм, эмнэлгийн жижиг хэрэгсэл дээр гаргасан явдал нь судалгааны гол ач холбогдол юм.
Өвчтний тохиолдлын тоог насны бүлэглэлээр авч тархвар судлалын судалгааны орчин үеийн аргуудыг ашиглан уг өвчний хөдлөл зүйг гаргасны үндсэн дээр эмийн эмчилгээний үндсэн эмийн бодит хэрэглээг судлан, эмчилгээний стандарттай харьцуулж эмийн зохистой хэрэглээг бодит судалгаанд тулгуурлан гаргасан нь судалгааны ажлын шинэлэг тал юм.
Эмийн нийт хэрэгцээгээ савлагааны хэлбэрт шилжүүлэн эм нэг бүрийг, нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүнгээр урьдчилан тооцож жилийн прогнозыг гаргав. 
Арьсны стационарын өвчлөлөөс эхний байруудад эрэмблэгдсэн бүх явц, төрөл, хэлбэрийн арьстас, хайрст үлд, намарс зэрэг өвчний эмийн эмчилгээний стандартаас эмийн хэрэглээний дундажийг гаргаж , бодит хэрэглээгээр тооцсон дүнтэй харьцуулах ба шинжээчийн аргаар судалгааг нарийвчлан тогтоох зэрэг ДЭМБ-аас зөвлөмж болгосон судалгааны аргуудаар шинжилгээг явуулав.
Дүрслэл 1  Судалгаанд хамрагдсан арьсны өвчний оношийн ялгаа.
Арьсны өвчлөлийн орчин үеийн эмчилгээний чиг хандлага, 
Өвчний эмгэг жамд нөлөөлөх биологийн агентууд гэж нэрлэдэг альфасепт, этанерсепт, эфализумав, инфликсиав, адалимумав зэрэг бэлдмэлийг хэрэглэх болжээ. Эдгээр эмүүдийн үйлчилгээний механизм нь Т-эс болон антиген илчлэгч эсүүдийн рецепторуудыг хориглосноор хоорондоо холбогдохыг саатуулдаг, Мөн кератиноцит эсийн хэт үржлийг нөхцөлдүүлж өгдөг TNF-б- гын ялгаралтыг саатуулснаар эмчилгээний үр дүнгээ өгдөг.
Хэсэг газрын эмчилгээнд кортикостероид, Кальципотрейн / довонекс/, Давирхай, Тазаротен, Антралин зэрэг эмүүдийн хэрэглэнэ.
 
Арьсны өвчний тархалт
Монгол улсын хүн амын (амбулаторит бүртгэгдсэн ) өвчлөлийн 2002-2008 оны улсын статистик тайлангийн материалаас, арьс халимын   өвчний ангилал нь улсын хэмжээнд нийт өвчлөл дотор, өвчлөлийн тоогоор (4.5%) 8-р байранд, аймгуудын дунджаар (4.07%) 7-р байранд байгаа боловч 2002 оны арьсны өвчлөлийн тохиолдлыг 2008 онтой харьцуулахад 2,8 дахин өссөн    байгаа нь  ажиглагдаж байна. Амбулаторит бүртгэгдсэн нийт өвчлөлийн 30% нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн дүн гарч байна.  
Дүрслэл 2. Монгол улсын хүн амын дунд тохиолдох арьсны өвчний тархалт
 
Судалгааны ажлын үр дүн
Нэг. Эмийн хангалтыг зөвхөн арьсны өвчний эмчилгээний үндсэн 2 бүлэг дээр үзэхэд 
• Гистамины эсрэг эмийн бэлдмэл давхардалгүйгээр 46 эмийн нэр төрлөөс 26 эмийн нэр төрөл нь хангагдсан 56 %-ийн хангалттай .
• Кортикостероидууд давхардуулалгүйгээр 30 гаруй нэр төрлөөс 20 нэр төрлийн эмийн хангалт байгаа нь 66%- ийн хангалттай тус тус байгаа нь эмийн сонголтыг оновчтой хийх нөхцөл дутагдалтайгаас гадна сүүлийн үеийн эмчлгээний дэвшилтэт эмүүдийг монгол улсын эмийн бүртгэлд оруулах ажиллагаа удааширалтай байна гэсэн дүгнэлт өгч болох талтай. Энэ дагуу монгол улсын эмийн бүртгэлд ороогүй,тасалдалтай , хангалт жигд бус эмийн нэрсийн жагсаалт болон ЗШЭ, ЭМД-ийн жороор үнийн хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтуудад нэмж оруулахаар зарим эмийн нэрсийг зөвлөмж болгосны дагуу судалгааны ажлын явцад 2009 онд батлагдсан ҮЗШЭ-ийн 6 дахь жагсаалтанд зарим эмүүд шинээр нэмж орсон болно. Үүнд:
• Харшлын ба анафилаксын эсрэг эмийн бүлэг 
Цетризин 10 мг шах, Нафазолин 0,01% 10 мл
• Нянгийн эсрэг эмийн бэлмдэл Цефазолин 1 г тарилгын нунтаг, кларитромицин 250мг,500 мг капсул, хлорампеникол натрийн сүкцинат 1 гр , ципрофлоксацин сироп 250мг/5 мл, азитромицин 250,500 мг кап, сироп 250 мг/5 мл, спектиномицин г/х 2 гр тарилгын нунтаг
• Арьсны өвчнийг эмчлэх бэлдмэлүүдээс Калийн перманганатын усан уусмал 1:10000, синфланы тосон түрхлэг 0,025% 15 г
• Давс ус хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх эмийн бүлэг Реамберин 500 мл судсаар сэлбэх уусмал
 
Хэлцэмж
Нэг. Арьсны өвчний эмчилгээнд зарцуулсан 209 нэрийн эм, 14 нэрийн эмнэлгийн жижиг хэрэгслэлд тухайн эмээр эмчлэгдсэн өвчтний хувийг тогтоосон нь эмийн тендерийн захиалгыг оновчтой, нотолгоонд тулгуурлан гаргах ач холбогдолтойгоос гадна эмийн хэрэглээний ойрын болон хэтийн прогноз гаргаж төсвийн төлөвлөлтийг бодит үндэслэлтэй болгоход үр дүнгээ өгнө.
Хоёр. Монгол улсын эмийн бүртгэлд оруулах, ЗШЭ, ЭМД-ын жороор үнийн хөнгөлөлттэй олгох эмийн жагсалтуудад оруулах эмийн нэрсийн санал гаргасан нь ҮЗШЭ-ийн жагсаалтуудыг болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамжийг шинээр боловсруулахад үндэслэл болгох боломжтой гэж үзэж байна.
Гурав. Судалгаанд хамрагдсан нэг өвчтөн дунджаар 12-14 хоног эмчлэгдэж, нэг ор хоногт дунджаар 1888,5 төгрөгний эм хэрэгсэл зарцуулсан дүн гарч байгаа нь стандарт эмчилгээний дунджаас 3 дахин доогуур байна. 
Эрүүл мэндийн байгууллагуудыг стандарт өртөг, технологид суурилсан оношийн бүлгээр санхүүжүүлэх нь чухал байна.
 
Дүгнэлт 
1 . Эмийн бодит хэрэглээний судалгаагаар арьсны өвчний стационарын эмийн эмчилгээнд хэрэглэсэн эм нэг бүрийг, эмийн нэр төрөл , тоо хэмжээ, эмчлэгдсэн өвчний эзлэх хувь зэргээр гаргаж эмийн хэрэглээний АТХ ангиллаар бүлэглэн дүгнэв. Үүнд:
• Гистамины эсрэг эмийн бэлдмэлүүдээр эмчлэгдсэн өвчтний хувь 62,8
• Антибиотик ба нянгийн эсрэг эмийн бүлгийн бэлдмэлүүдээр эмчилэгдсэн өвчтний хувь 94
• Кортикостериодуудын ангиллын эмийн бэлдмэлээр эмчлэгдсэн өвчтний хувь 87,4
• Вирус,эгэл биетний эсрэг эмийн бэлдмэлүүдээр эмчлэгдсэн өвчтний эмчилгээний хувь 16,9
• Антидот ба сорбентуудаар эмчилгээ хийлгэсэн өвчтний хувь 21 
• Бие мах бодь, эрхтэн системын үйл ажиллагааг дэмжих эмийн бэлдмэлүүдээр эмчилгээ хийлгэсэн өвчтний хувь 81,7 
• Арьс гуужуулах нөхөн төлжүүлэх эмийн бэлдмэлээр эмчилгээ хийлгэсэн өвчтний хувь 51
• Ариутгал халдваргүйжүүлэх эмийн бэлдмэл хэрэглэсэн өвчтний хувь 45,3 тус тус хэрэглэсэн нь тогтоогдлоо.
2. Эмийн хангалтын нэр төрөл, жигд тогтвортой байдлыг авч үзэхэд эмчилгээний стандарт бүр дээр 5-6 нэрийн эм тасалдалтай байдаг ба арьсны өвчний цочмог ба архаг хүндэвтэр хэлбэрт дунджаар хэрэглэвэл зохих эмийн нэр төрлийн хангалт 61,0 % -тай гарлаа. 
3. Нийт 209 нэр төрлийн эм хэрэглэсний дотор ЗШЭ эмийн нэр төрөл 103 (49,3% ) , бусад эмийн нэр төрөл 106 (50,7% )-г эзлэж байна.
 
 
 
Ном зүй

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ.

1. Ц. Мухар Эрүүл мэнд УБ 1999 х171. 179. 247.
2. Монгол улсын хүн амын эрүүл мэнд. УБ 2005 он х. 180-269 УБ 2005 он х. 180-269
3. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн 2002-2008 оны Эрүүл мэндийн Статистик тайлан.
4. Р. Цэрэнлхагва. Эмийн маркетинг УБ 2005 х 199. 201. 207.
5. Ц. Мухар . Монгол улсын хүн ам зүй, хүн амын эрүүл мэндийн байдал Эрдмийн бичиг. –УБ 2001 х 7-14
6. Онош 2008 №2 х 4-9.
7. Эмийн мэдээлэл УБ 2007 , 2008 №5 х.7-17, №6 х. 19-21
8. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд УБ 1998
9. Филлп Котлер. Маркетингийн онол. х 156-189
10. Марк Ж.Робертс, Уильям Шиао, Петер Бэрман, Майкл Р.Рэйх Эрүүл мэндийн шинэчлэлийг зөв хийх нь х 122
11. Ж.А.Муир Грей Нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж
12. Ж.Дэмбэрэлсүрэн. х233 Анагаах ухааны статистикийн хичээлийн тойм ба Epi Info 2000 х17,88
13. ДЭМБ. Номхон далайн баруун эргийн бүсийн төв. Эрүүл мэндийн судалгааны арга зүй. Хоёр дахь хэвлэл 2001 х.71- 73,94
14. Т.Тулчински, Е.Варавикова. Шинэ нийгмийн эрүүл мэнд. XXI зууны удиртгал 2005 х. 138,156
15. Женний Найдуу, Жейн Виллс. Эрүүл мэндийг дэмжих нь. Практик ажлын үндэс 2000 х 391-395
16. Ч. Хишигдорж. Ходоод,цөс,нойр булчирхайн өвчлөл нь арьсны өвчнийг сэдрээдэг. х 56-72
17. Ч.Чулуунбаатар Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн зарим асуудлууд УБ 2006 х 23
18. Эрүүл мэндийн үзүүлэлт 2007 он х-93,94
19. Эрүүл мэндийн үзүүлэлт 2008 он х-96,97
20. Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ЭМХҮТ. Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж. УБ 2005 он х. 180-269
21. Эрдмийн чуулган -50. УБ 2008 он хуудас 131-134
22. Эрдмийн чуулган -51. УБ 2009 он хуудас 8-10
23. Эрүүл мэндийн яам. ДЭМБ Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн эмчилгээний удирдамж УБ 2001 он хуудас126-129
24. ДЭМБ. Луанга С,К, Чо-Юук Тай Эйени О. Женев хот Эрүүл мэндийн статистик. Хоёр дахь хэвлэл 2004 он х-62,106,208
25. Монгол улсын эмийн бүртгэл УБ 2006 2008 о
26. Эмч / сэтгүүл/ УБ,2008 03/01 х,26- 29.
27. Монгол улсын Эм зүйн салбар үнэлгээний тайлан 2004 он х.7,17, 23
28. Эмийн үндэсний бодлогын V бага хурлын илтгэлийн эмхэтгэл УБ хот 2005
29. М. Чүлтэмсүрэн Ч. Ерөөлт Л. Хүрэлбаатар Эмийн лавлах. Улаанбаатар 2003. 2008 он
30. П. Батхуяг, Зайлшгүй шаардлагатай эмийн зохистой хэрэглээ. УБ 2009 х 89-90
31. Л.Буджав Анагаах ухааны статистикийн судалгааны арга зүй ба арга, УБ 2000 х 9-76
32. ДЭМБ-аас 1996-2000 онд хэрэгжүүлэх ажлын 9-р ерөнхий хөтөлбөр. Женев 1996 х 15
33. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн тав дугаар жагсаалт УБ 2005 он
34. Монгол улсын эмэмнэлгийн хэрэгслийн тухай Монгол улсын хууль УБ 2002 он
35. ЭМЯ, НҮБ, ДЭМБ Эм зүйн тусламж, үйлчилгээний эрх зүйн лавлах УБ 2007 он х ,106,186,246
36. Өвчний олон улсын ангилал.10-р хэвлэл 1-р боть ДЭМБ1996 х186-190
37. Ц. Содномпэл. Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого УБ 2001 х 10-12
38. vidal®.Справочниквидаль. Лекарственные препараты в России i. издание XII. 2006 г XIV. 2008 г
39. И.В. Волкинд, И. Я. Гуревич, О.Ю.Урюпов Рецептурный справочник для врачей и фармацевтов. Москва 1976 х.207,289, 532
40. Государственная Фармакопея СССР Одиннадцатое издание a. Выпуск 2 Москва 1990 ст 38
41. Справочник. Лекарственные средства. Москва 2005
42. Государственная Фармакопея СССР десятое издание 1968 a. х 587, 910, 912
43. Управление и экономика фармации (Фармацевтическая деятельность организация и регулирование) Москва 2003 г ст 143-150
44. К. Н. Суворова. /Профессор кафедры дерматовенерологии Российской медицинской академии последипломного образования, доктор мед. Наук/ ДЕРМАТОЛОГИЯ СЕГОДНЯ ст 115-136
45. Дерматология, Иммунология, Аллергология №12 /107/ Лечение в Китае, дерматология.
46. Управление и экономика фармации Том 2 ( Учет в аптечных организациях ) Москва 2004 г ст 56-58
47. Фармация 2003,2004 №3,4 ст 156-158
48. Фармацевтический вестник 2006 №41 №42 ст 102-10
49. К.Г. Гуревич, А.П. Мешковский Определение биоэквивалентности сравнительный анализ российских и международных требовании. Москва 2008
50. Экономический вестник фармации, 1998 ст 64-74
51. Криков В,И Определение потребности в медикаментах. Организация и экономика фармации, 1983 с 256-264
52. Мак Дональд М,Стратегическое планирование маркетинга, ст200 ,320 С. А. Крыжановский М.Б. Вититнова
53. Полный современный справочник лекарственный препаратов. 2-е издание, переработанное и дополненное. Москва 2002
54. Дерматология, Иммунология, Аллергология №12 /107/ Эволюция глюкокортикоидов, применяемых в дерматологии
55. Эндокринология, Неврология, Дерматология. №3 /99/ Псориаз: современные подходы к наружной терапии
56. Эндокринология, Неврология, Дерматология №16 /79/ Особенности наружной терапии у больных экземой
57. Эндокринология, Дерматология, Иммунология, Аллергология №12 /89/ Топические кортикостероиды в дерматологической практик
58. Перечень жизненно необходимых и важнейших лекарственных средств
59. Левин Алексей Викторович Врач-терапевт, кандидат медицинских наук. Кожные болезни
60. WHO medicines strategy; Framework for action in essential drugs and medicines policy 2000-2003. p 48
61. WHO. Drug information. Using of the antihystamines . 2002 № 4 World Health Organization (2005) Essential Drugs WHO Model List (revised March 2005).
62. WHO Drug information. Vol 14.№2. 2000 р77-78
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3697
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК