Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
ШИМЖҮҮЛЖ НОМХОТГОСОН ЖОНШНЫ ЭРДЭСЖИЛТИЙГ ТОГТООСОН ДҮН
( Тойм өгүүлэл )
1.ЭМШУИС, УАС
Абстракт
Орчин үед дэлхийд химийн найрлагатай эмийн хэрэглээ 2,1-2,8%, байгалийн
түүхий эдээр хийсэн эмийн хэрэглээ 3,5-4,8% өсч байгааг судлаачид тогтоожээ.
Гэхдээ байгалийн гаралтай ургамлын эмийн нөөц ховордож тэдгээрийг хамгаалах
болон тарималжуулах асуудал ихээр яригдаж байна. Харин уламжлалт анагаах
ухааны эмийн эмчилгээнд өргөн хэрэглэгдэж ирсэн эрдсийн гаралтай эмийн түүхий
эд нь нөөц сайтай, хадгалах тээвэрлэхэд өндөр технологи шаардагдахгүй бохирдох
муудах нь ховор байдаг зэрэг давуу талуудтай байгаа юм. Дээрх үндэслэлийн хүрээнд бид судалгаандаа жоншийг номхотгож түүнд
агуулагдах эрдэсжилтийн бүрэлдэхүүнийг судлах зорилго тавин ажиллалаа. Бидний
судалгаанд сонгон авсан эр жонш нь Баянхонгорын Баянлиг сумын Цагаан агуйн
дунд палеозойн шохойн чулууны хурдастай, 750 сая жилийн настай, талс шинж
чанартай болно. Уламжлалт анагаах ухаанд жонш (архагийг амирлуулагч)-ийг чулууны эрхэм,
ясны шим гэх нэлэж ирсэн ба суулгахыг зогсоож, бадган халууныг арилгаж, ясыг
залгах үйлдэлтэй [1] гэж тэмдэглэсэн байна. Сонгон авсан жоншоо уламжлалт
аргуудаар сүүнд болон архинд номхотгоод [2], HOBIRA-500W рентген
флюресценцийн багажийг ашиглан туршилт явуулсан. Энэхүү багаж нь хатуу, нунтаг
төлөвт орших дээжинд химийн элементүүдийн чанар ба тоог стандарт шаардлагын
дагуу рентгенфлюресценцийн аргаар (MNS JIS K 0119 : 2003) өндөр хүчдэлээр
хоолойд рентген туяа үүсгэн шарж үүссэн флюресценцийн туяаны эрчмийг хэмжиж
эрдэсжилтийг нь тогтоодог. Номхотгоогүй жоншны гол бүрэлдэхүүн нь CaCO3 болох
бөгөөд Si, P, Fe, Mn, Al, S, Na, Mg зэрэг элементийн хольцтой ба эдгээр нь исэл буюу
нүүрсхүчлийн давсны хэлбэрээр оршиж байна.
Ном зүй
1. “Анагаах ухааны дөрвөн үндэс”, 1991, УБ, х:91
2. “Монгол эмийн номхотгол судлал”, 1989, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо,
х:131
3. Данзанпунцаг “Эмийн хиргүй болор эрхи”, х:92-98
4. Анагаах ухааны язгуурын үндэсийн бүрэн тайлбар”, 1989, Өвөр монголын шинжлэх
ухаан техник мэрэгжлийн хэвлэлийн хороо, х:621
5. Лувсан “Монгол эмийн судлал”, 1989, Үндэстний хэвлэлийн хороо, х:172,173
6. Даваахүү С, 2005, УБ, “Эрдэс элемент эрүүл мэнд”, х:38-61
2. “Монгол эмийн номхотгол судлал”, 1989, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо,
х:131
3. Данзанпунцаг “Эмийн хиргүй болор эрхи”, х:92-98
4. Анагаах ухааны язгуурын үндэсийн бүрэн тайлбар”, 1989, Өвөр монголын шинжлэх
ухаан техник мэрэгжлийн хэвлэлийн хороо, х:621
5. Лувсан “Монгол эмийн судлал”, 1989, Үндэстний хэвлэлийн хороо, х:172,173
6. Даваахүү С, 2005, УБ, “Эрдэс элемент эрүүл мэнд”, х:38-61
Нийтлэлийн нээгдсэн тоо: 566
Сүүлд хийгдсэн