Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үүсч хөгжсөн түүхэн тойм
( Тойм өгүүлэл )

С.Сээсрэгдорж

ЭМШУИС. УАС.

 

Монголын уламжлалт ухааны тусламж үйлчилгээ олон зууны өмнөөс эхэлж шинжлэх ухааны мэдлэг болтлоо өргөжин тэлж төгөлдөржин нүүдлийн соёлын нэг томоохон өв болж өнөө бидний үед хүрч ирлээ.

Ер нь нийтийн тоолын XIV зуунаас эхлэн монголын мэргэд болох Чойжи-Одсэр нар "Анагаах ухааны дөрвөн үндэс", "Алтан гэрэл" судруудыг орчуулан гаргаж эхэлсэн нь Эртний Энэтхэгээс улбаатай "Аюурвед"-ийн анагаах ухааны онол, тусламж үйлчилгээ Түвдээр дамжин монгол хөрсөнд идээшин дасч хөгжиж эхлэх үндсүүд бүрэлдсэн байна. Түүнчлэн Монголын мэргэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр олон арван ном судар бүтээж ирсний зэрэгцээ эртний дорно дахины анагаах ухааны сурвалж зохиолд Монголчуудын нэрээр эмчилгээний заслын аргыг оруулж чадсан байдаг.

Их түүхийн хугацааны саяхан 1681 онд ламын гэгээн Лувсанданзанжанцан эмнэлгийн анхны сургууль (Мамба дацан) байгуулсан нь үндэсний мэргэжилтэй хүний нөөцийн эхлэл болж уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хүн ардаа үзүүлэх үндэс суурь тавигдсан байна. Өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухаан хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө халаа сэлгээгүй үйлчилж эхэлжээ гэж үзэх үндэстэй юм. Улмаар хүрээ хийдүүдийн дэргэд мамба дацангууд байгуулагдаж эхэлсэн бөгөөд манай судлаачид монгол оронд 100 томоохон мамба дацан үйл ажиллагаа явуулж байжээ гэж тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл Монгол оронд Энэтхэг-Түвдийн анагаах ухааны уламжлалыг өсгөн дамжуулж шилжин хувьсах замаар XVII зуунд анагаах ухааны тогтолцоо бүрэлдэн тогтож хөгжсөн байна. Хэлмэгдэлтийн он жилүүдэд уламжлалт анагаах ухаанд хүнд гарц тохиолдсон нь мартагдашгүй үнэн билээ. Гэхдээ 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн ачаар уламжлалт анагаах ухаан эргэн сэргэх таатай нөхцөл бүрдсэн төдийгүй манай улсын эрүүл мэндийн салбарын томоохон хэсэг болж харин ч бус нутаг дэлхийд даяарших шинжтэй болж ирлээ.

Ном зүй

[1] Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламжийн өнөөгийн
байдлын талаархи судалгааны тайлан. УБ. 2003. тал 8, 12,
[2] Байгалмаа Р. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Тэмүүлэл дүүрэн он жилүүд\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Өндөр хаан. 2007. тал 6
[3] Нийслэлийн засаг даргын дэргэдэх уламжлалт анагаах ухааны элэг судлалын
клиник төв. танилцуулга УБ. 2009. тТал 5.
[4] УАШУТҮК-ийн танилцуулга УБ. 2010. тал 3.
[5] Ламбаа Л. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, өнөөгийн
байдал, хэтийн төлөв\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Монголын уламжлалт анагаах ухааны андугаар чуулганд
тавьсан илтгэл. Монголын анагаах ухаан сэтгүүл. УБ. 2009. № 3 тал. 7, 13, 14.
[6] Мэндсайхан 3. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Эмнэлзүйн салбар дахь уламжлалт анагаах ухааны боломж\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\".
Монголын анагаах ухаан сэтгүүл. УБ. 2009. № 3 тал 125.
[7] \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Мажаа\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" эмнэлгийн 10 жилийн ойд зориулсан танилцуулга. Эрдэнэт хот 2006.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 302
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК