Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
Хамуу өвчний тухай
( Лекц )

Л. Жигжидсүрэн

Ардын армийн клиникийн төв эмнэлэг

 

Хүн төрөлхтөн хамуу өвчнийг эрт үеэс мэдэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд нэлээд оронд ихсэж тахал (эпидеми) байдалтай болж байгааг судлаачид тэмдэглэж байна (5, 6, 11, 13).

Хэвлэлийн мэдээ, судлаачдын ажиглалтаас үзэхэд биоритмийн хуулиар хамуу өвчний өселт 10—13 жилд давтагддаг гэж үзэж байгаа ба ээлжит давтагдах үе нь 1990-ээд онд болно гэж тооцож байна (11).

Зарим судлаачид хамуу өвчний тархалтыг нарны идэвхт өөрчлөлттэй холбож знэ өсөлтийг экологийн тэсрэлт хэмээн нэрлэж байна (11).

Н. С. Смеловын (11) үзэж байгаагаар энэ таамаглалыг онолын бүрэн үндэстэй гэж үзэж болохгүй. Харин хамуутай тэмцэх ажлын арга туршлага, түүний тархалтад хийсэн судалгаа, эмчлэн сэргийлэх байгууллагаас хийх ажлын алив нэгэн дутагдлаас болдог гэж үзэж байна.

Хамуу өвчний тархахад хүн амын амьдралын нөхцөл, эрүүл ахуй, зан заншил нөлөөтэйгээс гадна аялал жуулчлалаар явагчид өвчин тархах нэгэн хүчин зүйл болдог (3, 7, 8; 9).

Үүний зэрэгцээ өвчтөн эмнэлэгт оройтож ирэх, өвчнөө үгдрүүлж хүндрүүлэх, ариутгал хийлгэхгүй байх, хамууны хачиг эмийн бодист дасах, энэ өвчний талаарх хөдөлмөрчдийн мэдлэг хомс байгаа зэрэг нь хамуу өвчин тархах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Манай оронд хамууны өвчлөл тууштай буурахгүй байна.

Хүн амын материаллаг аж байдал, орон сууцны нөхцөл, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал заншил сайжирч байгаа өнөө үед хамууны өвчлөл нэмэгдэж байна (3, 11).

Өөрөөр хэлбэл амьдрадын таатай нөхцөлд амьдрагсдын дунд хамуугаар өвчлөгсөд цөөнгүй байна. Энэ нь нэг талаас хөдөлмөрчдийн ахуй амьдралтай холбоотой боловч нөгөө талаас эмч, эмнэлгийн ажилчдын үйл ажиллагаатай холбоотой юм. Тухайлбал өвчний шинж тэмдэг бүдгэрч балархай болсон хойно оношлох, эмч нар хамууны хачигны биологийн онцлогийг мэдэхгүй байх, хүн амын дунд өвчнөөс сэргийлэх ухуулга сурталчилгааны ажил хангалтгүй зохиодог нь өвчинтэй тэмцэх агцлыг сулруулж улмаар хамуу өвчин тархахад хүргэж байна.

Хамууны хачиг нь Sarcoptes scabiei, homihis-саркопид хэмээх загатнуулдаг хачгийн бүлэгт багтана. Нүдэнд үзэгдэхгүй.

Эм хачиг нь эр хачигнаас арай том, шар, тод хүрэн, бор өнгөтэй, эр нь цагаан буюу цайвар өнгөтэй. Том хачиг 4 хос хөлтэй, эр хачиг нь хүчирхэг эрүүтэй, түүгээрээ арьсны эвэрлэг үеийг амархан гэмтээнэ. Тэр гэмтсэн хэсгээр нь эм хачиг арьсанд нэвтэрч хачигны (хамууны) жим үүсгэнэ. Жимийн урт нь 0,8-1 см шулуун буюу S- хэлбэртэй, заримдаа 10 см хүртэл урт байдаг тухай мэдээлж байна. (3, 5, 11, 13). Эм хачиг нь жимд буюу арьсны гадаргуу дээр өндөг (саг)-өө орхиж өөрөө түүний ойр орчимд байдаг.

Хамууны жим нүдэнд үзэгдэхгүй учраас 2%-ийн иодын ханд, бэх, бусад будагч бодис ашиглан жимийг тодруулан үзэж болно. Эм хачиг хоногт 1 мм буюу арай урт жим үүсгэн өндөгөө орхин цаашилж жимээс гарч шинээр жим үүсгэнэ. Орхигдсон өндөг авгалдай болж гуужин 6 хөлтэй протонимфид шилжинэ. Дараагийн үе шатанд дахин гуужиж 8 хөлтэй темонимфид шилжээд гуужин эм хачиг болно.

Хамууны хачигны амьдралын мөчлөгийг судлах, оношлох аргыг төгөлдөржүүлэхэд, хамууны хачиг олох түүний үе шатыг зөв тодорхойлох асуудал бэрхшээлтэй байна.

Хамууны хачгийг эсийн зүйн аргаар тодорхойлдог байсан бол одоо түргэвчилсэн аргаар тодорхойлон оношилж байна.

Тухайлбал арьсаар гарсан гүврүү, цэврүү, тав болон хачигны жимд 40%-ийн сүүвий хүчлийн уусмал дусааж 5 минут болгоод тэр хэсгийн арьсыг хусаж аваад тавиур шилэн дээр тавиад дээрээс нь мөн уусмалаас дусаан бүрхүүл шил тавьж микроскопоор харна (4).

Сүүний хүчил нь ямар нэгэн хортой үйлчилгээ үзүүлэхгүй, удаан хадгалагдахын зэрэгцээ хоёрдогч халдвараас хамгаалдаг.

Хамууны гол щинж тэмдгийн нэг нь загатнаа юм. Биеэр ямарч язгуур эд гараагүй байхад загатнана. Ихэвчлэн сарвуу, шуу, хэвлий, сүвээ, хөх, гуя, бэлиг эрхтний орчмоор гүвдрүү (зангилаа), цэврүү, бэлцрүү гарч тав хайрс үүсэн хачигны жим тодорно.

Сүүлийн үед үе мөчөөр үечилсэн буюу цусархаг тав тогтох, өвчин эдгэрсний дараа гүвдрүү үлдэх явдал элбэг тохиолдож байгааг Н. С. Потекаев(11) хэвлэлд тэмдэглэж байгаагаас гадна манайд хамуу эдгэрэх нь удааширч байна. Энэ үзэгдлийг хамууны дараах лимфоклакии гэж нэрлэдэг. Зарим гүвдрүү нь үрэвсэж вандуйн чинээ болтлоо томрон, хөхөвтөр улаан буюу ягаавтар өнгөтэй, толигор гадаргуутай болж ихэвчлэн өгзөг, сугаар байрлаж өвчний явцыг хэдэн capaap удаашруулж ужгируулдаг байна.

Зарим судлаачдын (11) үзэж байгаагаар хамууны гүвдрүүний жамыг иммуноаллергийн урвал гэж үзэж байна. Эмгэг гистологийн щинжилгээгээр гүвдрүүнээс хамууны хачиг олдоогүйгээс гадна зангилаа нь хамууны эмчилгээнд тэсвэртэй тул эмчилгээний тактикийг зөв боловсруулах шаардлагатай юм.

Хэвлэлийн мэдээллээс үзэхэд сүүлийн үед хамууны эмнэл зүйн шинж өөрчлөгдөж байгаа тухай олонтаа бичих боллоо. Тухайлбал хамууны тууралт сарвуу, хөх, бэлиг эрхтний орчмоор гарах нь багассан (3, 11), өвчний шинж тэмдэг балархай болж загатнахгүйгээр илэрч байгаа тухай мэдээлжээ.

Ю. К. Скрипкин бусад судлаачид (11,12) балархай, бүдэг хэлбэрийн хамуу голдуу буруу эмчилсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Хамуугаар өвчлөгсөд өөрсдөө буюу зарим эмч нар кортикостероидын болон бусад түрхэц хэрэглэх харшил тайлах, гистамины эсрэг эмчилгээ хийснээс өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж буруу оношлоход хүргэдэг байна.

Одоо үед хүүхдийн хамууг оношлоход бэрхшээлтэй байна. Учир нь хүүхдийн хамуу түүхий, намарс, чонын хөрвөс мэтийн арьсны, өвчинтэй хавсрах, хамуугаар өвчилсөн хуүхдийн тэн хагаст загатнах шинж илрэхгүй хэвлийгээр цөөн тооны бүдгэвтэр язгуур эд гардаг тухай мэдээлжээ (3, 10, 11).

Б. И. Илыший (9) тэмдэглэснээр хамууны хүндрэлүүд эс арьсны идээт үрэвсэл 27,5%; намарс 17,5%; арьсны үрэвсэл 15%-ийг тус тус ззэлж байна. Судлаачид хамууны халдвар аваад 6 cap өнгөрсний дараа хамууны халдвар арьсанд тавьсан сорилоор илэрснийг ажиглажээ. (11, 12, 13). Хамуугаар давтан халдварлахад түүний эмнэл зүйн шинж өөрчлөгдөх ба ялангуяа иммунологийн өөрчлөлттэй хүмүүст илүү хүчтэй өөрчлөлт илэрдэг. Хамуугаар өвчилсөн хүний эмгэг эсийн зүйн өөрчлөлтийг судлахад арьсны өнгөн хөрсөнд (эпидермист) экзематозын урвалын шинжтэй жигд биш акантоз цэврүүтэх буюу эсүүд хөндийрөх, спонгиоз (ургац үүсэх), экзоцитоз (эс гадгашлах) болж цэврүүнцэр үүссэн байдаг. Зарим хэсэгт нь спонгиозын хаван нейтрофил, эозинофил, арьсны өнгөц хөрсөнд бичил буглаа үүсэх нь бий.

Хамууг эмчлэхэд хэрэглэдэг хамууны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдийг 4 үндсэн бүлэгт хамааруулдаг.

 Үүнд:

Нэгдүгээрт: Хүхэр агуулсан бэлдмэлүүд (Хүхэртэй түрхэц- Ung.Sulfurati 3.3%, Вилькиносоны түрхэц, Д. П. Демьяновичийн аргаар:

а)       Гипосульфат натрий —Sol. Natri hyposulfurosi 60%

б)      Давсны хүчил —Sol. acidi hydrochlorici 6%;

Флемингс, Myp, Элерс, Милианы шингэн, Дьяковын хүхрийн саван, Добронравын 20—25%-ийн нафтений түрхэц, Нолля Ведровын полисульфидийн түрхэц, Ябленикийн хүхэр нафталаны түрхэц).

Хоёрдугаарт: Инсектицид паразитын эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд (Пиретрумын нунтагтай түрхэц, Флищид маягийн шивгэн, керолин, лиэолын уусмал)

Гуравдугаарт: Ардын эмчилгээний арга (Цэвэр давирхайгаар арчих, керосиныг дангаар буюу талд нь ургамлын тос хийж арчих, бензив, автолын масло, мазут, боловсруулаагүй нефть, үнс).

Дөрөвдүгээрт: Синтетик аргаар үйлдвэрлэсэн бальзамын бэлдмэлүүд (Стирекс, бензил-бензоат-бензойны эфир, этиленгликоль).

Эдгээрийн дотроос манай практикт «S» (хүхэр) агуулсан бэлдмэлүүдийг өргөн хэрэглэж 2 аргаар эмчилж байна. 33%-ийн хүхэртэй буюу Вилькинсоны түрхэцийг ашиглаж байгаа бөгөөд сүүлийн үед скабицид, скабитолыг хэрэглэх боллоо.

Демьяновичийн түргэвчилсэн аргаар эмчилж байна. Суүлийн жилүүдэд ЗХУ-д бензилбензоат гэдэг синтетик бэлдмэлийг өргөн хэрэглэж байна. Бензилбензоат нь өнгө, үнэргүй, тослог шингэн. Түүний 20%-ийн уусмалыг 3 хоног түрхэхэд хамуугаар өвчлөгсдийн 99,7 %-д нь сайн үр дүнтэй болсон тухай мэдээлжээ (1, 2, 3, 11, 12, 13).

Бензилбензоатаар арьсыг арчаад 10—15 минут болоход хачигны идэвх нэмэгдэж, 30 минут болоход идэвх нь буурч, 60 минут болоход хачигны хөдөлгөөн зогсоож, 24 цаг  өнгөрөхөд     амьд хачиг олдохоо больсныг тогтоожээ.

Гэвч зарим судлаачид хамуут эмчлэхэд сайн үр дүн өгч байгаа эм бэлдмэлүүд нь нөгөө талаар хүндрэл өгдөг тухай тэмдэглэсэн байв(1, 2, 12, 13).

Зарим оронд тиабендазолоны түрхлэг зэрэг шинэ эмээр хамууг эмчилж үр дүн сайтай байна.

Гэвч хамгийн гол нь хамуу өвчнөөс сэргийлж өвчтэй хүмүүсийг эрт илрүүлэн эрүүл хүмүүсээс тусгаарлах, төгс эмчлэх нь хамуутай тэмцэх үндсэн арга мөн. Үүний хамт хавьтагсдыг судлаж халдаагчийг тогтоох ажлыг аль болохоор шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Т. Г. Ковалвшвва, Т. Г. Воронова нар (11) хамууны өвчлөл нэмэгдэх тохволдол бүрт арьс өнгөний диспансер, ариун цэвэр халдвар судлалын станц хамуутай тэмцэх арга хэмжээг хамтран авахын чухлыг заасан байна. Ийм хамтын ажиллагаанаас энэ өвчинтэй тэмцэх ажлын үр дүн шалтгаална.

Хамуу өвчнөөс сэргийлэхэд, зохион байгуулалттай, хамт олныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах (сургуулийн сурагчид, ясли цэцэрлэгийн хүүхдүүд, дотуур байр, үйлчилгээний ажилчид, армийн дайчид) ажлыг зохион байгуулах нь чухал юм.

Өвчин гарсан голомтод давтан үзлэг хийж, хавьтагсдыг хяналтанд авах, өвчтөний ойрын хавьталд нэг удаагийн сэргийлэх эмчилгээ хийх, ариун цэвэр гэгээрлийн сурталчилгааг сайжруулах, энэ ажилд эмнэлгийн. эмч, ажилчдаас гадна улаан загалмай нийгэмлэгийн гишүүд, ариун цэврийн идэвхтэнг өргөн оролцуулах хэрэгтэй юм.

Редакцид ирсэн 1987. 05. 05

 

Ном зүй

1. Д. X. Абдиева, Е. В. Ocunoв, Р.Ф.Федоровская, В. А. Буробин, А. Ш. Мандель, С. М. Федоров -Вестн. Дерматол 1936. 12. 47—49.
2. Б. Г. Белкин- Вестн. дер.матол, 1986, 12, 44—46
3. Ф. А.Зверькова, В. П. Качанов, В. И. Балясников, Н. В. Лшивинок—Вестн. дерматол. 1983, 2, 54—57
4. Д. В. Колотило—Вести. Дерматол. 1986, 10, 40—44
5. А. Б. Данге, Р. Ф. Федоровская, Т. В. Соколова—Вестн. дерматол, 1984, 12, 22—29
6. A.А.Левков—Вестн.Дерматол. 1980, 12, 28—31
7. Л.Н. Машкиллейсон— Инфекцнонные, паразитарные болезни кожи.М., 1990, 319-335
8. С. Т. Павлов—Руководство по дерматовенерологии. Том П М. , 1951, 430—453.
9. С. Т.Павлов, О. К. Шапойшников, В. И. Сомцов, И. И. Ильин—Кожные и венерические болезни. 1985. 106—109.
10. И.И.Потомкий—Справочик дерматовенеролога,Киев 1935, 200—201.
11. А. Студницин, Г. ф. Романенко—Вестн, дерматол, 1981\", 9, 29—36
12. Р. Ф. Федеровская, Г. Н. Чучелин, Т. В. Соколоза, В. Б. Стоянов, М. Н. Бухароеич, Н. П. Гордиенко—Вестн. дерматол, 1985, 7, 31—33.
13. Р. Ф. Федеровская, Г. В. Соколова, А. Б.Ланге—Вестн, дерматол, 1986, 8, ,37—43.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 12752
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК