Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газар
Эмчилгээний практикт хоёр буюу түүнээс дээш эмийг хавсран хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг.
Эмийн санд бэлтгэж байгаа жорын 50 хувийг нийлмэл жор эзэлж байна.
Эмийн эмчилгэзний орчин үеийн ололт амжилтын нэг бол эмийг хавсран хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл бий болсон явдал юм. Эмийг хавсран хэрэглэх үед тэдгээр нь өөр хоорондоо болон хүний бие махбодтой харилцан үйлчлэлцэнэ. Эмийг эмчилгээнд зөв хослуулан хэрэглээгүйгээс бэрхшээл гарч болзошгүй. Энэ бол үл нийцэл юм. Энэ нь нэг талаас эмийн бодисуудын харилцан үйлчлэлийн улмаас үүсэх физик, хими, физик-химийн, нөгөө талаас эмийн бодис хүний бие махбодод шимэгдэж хувирах явцад үүсэх гажуу нөлөө юм.
Үл нийцлийн хэлбэр бүр өөрийн онцлогтой үүсэх тодорхой нөхцөл, шалтгаантай бөгөөд үүнийг эмч, эмийн сангийн ажилтнууд мэдэж байж түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг сонгож чадна. Өөрөөр хэлбэл эмч, эмийн мэргэжилтэн бүр эмийн талаар гүн бат мэдлэгтэй, түүнийгээ амьдралд бүтээлчээр ашиглах чадвартай байхыг шаардаж байгаа хэрэг юм.
Физик, химийн үл нийцэл нь эмийн бодис ходоодонд орсны дараа хоорондоо болон байгаа хоолны үлдэгдэл, хоол боловсруулахад оролцдог ферментүүд, цусны плазм, эдийн шингэн бусад бодисуудтай харилцан үйлчлэлцсэний дүнд үүснэ.
Физикийн үл нийцлийн улмаас эмийн бодис нь уусах, хоорондоо таарах, дэгдэх гадаргуугийн идэвхт чанар, эмчилгээний идэвх алдагддаг.
Тухайлбал: Алмагель, сульфат магнийг алкалоид, глюкозид антибиотик ферменттэй хамт хэрэглэхэд хоорондоо үл зохицон эмчилгээний идэвх алддаг бол алкалоид, хүнд металлын давс, идээлэх бодистой тундасжиж хамт хэрэглэж болохгүйд хүрнэ. Химийн үл нийцэл нь ихэнхдээ исэлдэх, ангижрах, задрах урвалаар явагдах бөгөөд эцэстээ идэвх чанараа алдах, химийн хортой нэгдэл үүсэх явдал ч байдаг.
Эмийн бодис нь хоол боловсруулах эрхтэнүүдээр шимэгдэх явцдаа зөвхөн өөр хоорондоо урвалд ороод зогсохгүй ходоод, гэдэсний орчны нөлөөгөөр гол шинж чанар нь өөрчлөгдөхийн зэрэгцээ хамт хэрэглэсэн бусад эмүүдийн үйлчилгээнд ч нөлөөлдөг байна. Неомицина, пара-аминасалицилины хүчлийг удаан хугацаагаар хэрэглэхэд витамин Bi2, төмрийн бэлдмэлүүдийн шимэгдэх шинж чанарт муугаар нөлөөлдөг бол ихэнх тохиолдолд анткбиотик нарийн гэдэсний ердийн микро орчинд нөлөөлж сальвосульфапиридины шимэгдэлтийг удаашруулдагийг дурдаж болно.
Тетрациклин нь 2—3 валенттай төмөр магни, хөнгөн цагаан зэрэг металлтай комплекс нэгдэл үүсгэж цусанд шимэгдэхгүйд хүрнэ. Ер нь антибиотикийн эмчилгээний үед кальц, магни, хүнд металлын давсуудыг хэрэглэхгүй байж болно.
Тетрациклинийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр даруулан уухыг хориглодог. Учир нь сүүнд кальци их байдагтай холбоотой юм. Сүүг зөвхөн эмийн ядэвх бууруулдгаар ойлгож болохгүй. Сүү нь ацетил салицилийн хүчил оутадион, дифенин, резерпин, төмрийн давсууд, фурадонины ходоод гэдэсний салст бүрхэвчийг цочроох үйлчлэлийг багасгах нөлөөтэйг мэдэхэд илүүдэхгүй.
Кальцийн нэгдлүүд нь цууны болон өөх, тосны хүчлүүдтэй уусдаггүй комплекс нэрдлүүдийг үүсгэж болзошгүй учир эдгээрийг хооллохоос 30—40 минутын өмнө ууж хэрэглэх дэглэм баримтлана.
Кальцийн хлоридийн уусмалыг 50—60мл буцалсан усанд уусгаж ходоодны салст бүрхэвчийг цочроох үйлчлэлийг нь багасгаж хэрэглэх нь чухал.
Эмийн бодисыг хэрэглэх арга зам, бие махбодод ороод хувьсан өөрчлөгддөг чанарыг нь зөв тооцож зохицуулж чадаагүй үед үр дүн муутай байна. Тухайн эмийг ямар хэлбэрээр бэлтгэх, хэрэглэх асуудал ч бас хамаатай. Гексаметилен-тетрамин (урогропин) нь ходоодны хүчлийн нөлөөнд аммиак ба формальдегид болж задардаг учир гексаметилен тетраминыг зөвхөн судсанд тарьж хэрэглэх жишээтэй.
Полимиксин, неомицин, нистатин зарим антибиотик нь цөсний үйлчлэлд муу уусдаг комплекс нэгдэл үүсгэдэг бол харин тосонд уусдаг витаадин, гормоны бэлдмэлүүдийн шимэгдэлт идэвх ихсдэг байна. Иймд дээрх бэлдмэлүүдийг хооллохоос 30 минутын өмнө буюу өөрөөр хэлбэл цөсний ялгаралт хамгийн бага явагдах үед хэрэглэх нь зүйтэй.
Эмийн бодисын шимэгдэх хурд нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөс шууд хамаарна. Антидепрессантууд, хар тамхины бэлдмэлүүд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгаж эмийн шимэгдэлтийг идэвхжүүлдэг бол туулгах эмүүд холиноимиметикуүд, антихолиностеразны бодисууд дээрхийн эсрэг нөлөөтэй байдаг. Мөн ходоод гэдэсний ханын эмгэгийн улмаас эмийн бодисын шимэгдэлт өөрчлөгдөж болно.
Бүдүүн нарийн гэдэсний үрэвслийн үед түүний ханаар эмийн бодис шимэгдэх хэвийн ажиллагаа алдагдсанаас бүрэн задраагүй уургийн бодис цусанд нэвтэрч аллергий үүсэх урхагт хүргэдэг байна.
Антибиотикууд нь гэдэсний микрофлорьвд орчинд витамин К-гийн нийлэгшилтийг саатуулж улмаар цус бүлэгнэлтийн эсрэг бодисуудын үйлчилгээг идэвхжүүлнэ.
Эмийн бодис эсийн бүрхүүлд нэвчих явц нь их концентрацтай орчноос бага концентрацтай хэсэг рүү шилжих биологийн зүй тогтол юм. Нэвчих шилжих хурд нь эмийн бодисын диссоциацын хэмжээ, хүчиллэг, шүлтлэг чанараас хамаарна. Сул органик хүчил шүлт эсийн бүрхүүлд хялбархан нэвчих шинж чанартай.
Мөн тодорхой бодисын тусламжтайгаар эмийц бодисыг эд эсэд оруулах арга байдаг. Эс бод эмийг идэвхтэй зөөгч юм.
Төмрийн бэлдмэл, салицилат, барбитурат, аминазин, зүрхний гликозид зэрэг ихэнх эмийн бодис идэвхтэй зөөгдөх шинж чанартай бөгөөд энэ нь зарим тохиолдолд эд эсийн дотор хуримтлагдал «гажуу үйлчилгээ» үүсэх шалтгаан болдог байна. Зүрхвий гликозидуудыг их тунгаар хэрэглэх үед зүрхний булчингийн эсүүдэд калийн ионд дарамт үзүүлж натрийн ионы илүүдэл үүсэх иөхцөл бүрдүүлдэг байна. Хэрэв хуруувчин цэцгийн бэлдмэлийг хэрэглэж байгаа үед диакарб, лазикс, урегит зэргийг хавсран хэрэглэвэл зүрхний гликозядийн хордлого үүсч болзошгүй юм. Ийм тохиолдолд тухайн эмийг хэрэглэхээ зогсоож калийн давсны бэлдмэлүүдийг хэрэглэх нь зүйтэй.
Ихэвх эм цусанд орж цусны плазмын уурагтай нэгдэл үүсгэнэ. Энэхүү комплекс нэгдлийн бат бэх байдал, үндсэн шинж чанар нь эмийн бодис бие махбодод тархах хугацаанд нөлөөлнө. Орчны РН нь 7,0-оос бага эмийн бодисууд нь уургийн нэгдэлд, бусад эмийн бодисоор амархан солигдож цусан дахь тэдгээрийн концентрацийг ихэсгэнэ. Үүнээс гадна эдийн бодисын үйлчлэлд эмийн метаболизм чухал нөлөөтэй.
Фөнобарбиталыг үргэлжлүүлэн хэрэглэх үед бэлдмэлийн исэлдэх хурд ихсэж нойрсуулах үйлчлэл нь буурна. Барбитуратууд нь эмийн идэвхийг бууруулахад оролцдог элэгний микросомальны ферментийг идэвхжүүлдэг болохыг илрүүлжээ. Тухайлбал: Автикоагулявтуудыг февобарбаталтай хамт хэрэглэхэд элэгний микросомальны ферментийн нөлөөгөөр аятикоагулявтуудын задрал идэвхжинэ. Фенобарбиталыг хэрэглэхийг зогсооход антикоагулянтын задрал удааширч цусанд түүний концентраци ихэсч цусны бүлэгнэлт багасдаг байна. Орчин үед эмийн метаболизмыг түргэсгэгч 200 гаруй эмийн бодис мэдэгдээд байна. Эдгээрт амидопирин, мепробрмат, чихрийн шижин, уналт таталтын эсрэг бодисууд бэлгийн гормонуудыг багтааж болно. Эмийн метаболизмыг цай, кофе, архи зэрэг нь идэвхжүүлдэг байна.
Хар тамхины бүлгийн өвчин намдаагч (морфин, промедол) амьсгалын наркозууд (эфир, хлорформ) левомйцетин нь элэгний микросомалны ферментийн ажиллагааг дарангуйлна. Эмийн бодисын үйлчлэл нь метаболизмд оролцдог бодисууд, ферментүүдийн нөлөө бие махбодын төрөлхийн онцлог зэргээс хамаарч өөрчлөгдөж болно.
Эмүүд бие биеийнхээ үйлчилгээг дэмжих буюу үгүйсгэх шинж чанартай билээ. Энэ чанарыг амьдралд зохистой ашиглах нь онол практикийн чухал ач холбогдолтой юм. Эмийг хавсран хэрэглэхдээ- эадийн бодисуудын дээрх чанарыг урьдаас мэдэж зөв хэрэглэх нь эмчилгээний гол зорилго юм.
Гэхдээ эмийг олноор нь хавсран хэрэглэхийн ач холбогдлыг хэт үнэлж болохгүй. Тухайлбал галоген агуулагдсан амьсгалын наркозуудыг адреналин, норадреналинтай хамт хэрэглэвэл адренорецепторын мэдрэг чанарыг ихэсгэж аритми үүсэх шалтгаан болдог. Зарим эмийн бодисууд нэг нь нөгөөгийнхөө үйлчилгээг устгана. Тухайлбал: сульфаниламидийн бүлгийн эмийг параминобензоины хүчлийн бодисуудтай (дикаин анестезия) хамтруулан хэрэглэхэд сульфаниламидууд нь микробын эсрэг үйлчилгээгээ бүрмөсөн алддаг байна. Үүний үндсэн шалтгааныг эмийн бодис, бие махбодын нэг төрлийн буюу өөр өөр рецепторт янз бүрээр үйлчилдэгтэй холбож үздэг ажээ. Ер нь эмийн харилцан үйлчлэл буюу үл нийцлийг онолын талаар тайлбарлахад хялбар биш юм. Витамины бэлдмэлүүдийн химийн үл нийцэл маш сонирхолтой юм. Нэг шприцэнд тиамив гидрохлорид, циаяокоболамввыг хольж тарьж болохгүй. Учир нь цианокоболамины молекулд агуулагддаг кобальт нь тиамин болов пвридоксввыг задалдаг байяа. Витамины бэлдмэлүүдийг их тунгаар хэрэглэх үед зарим тохиолдолд фармакологийн үл нийцтэйг үүсгэж болзошгүй байна.
Химийн аж үйлдвэр эрчимтэй хөгжиж үйлдвэр төрөлд синтезийн бэлдмэлүүдийн эзлэх хувийн жин өсч байгааг авхаарахгүй байж болохгүй юм. Энэ нь сайн эмч, мэргэжилтэн байхын тулд химийн зохих мэдлэг зайлшгүй чухал болж байна гэсэн үг. Эмч эмийн мэргэжилтэн бүр зөвхөв эмийн үйлчилгээ, зориулалтыг мэдээд зогсохгүй бүтэц найрлага химийн байгуулалт үйлчлэх механизм, гадагшлах зам, үлдээж болзошгүй уршигт нөлөөг урьдаас тооцож эмчилгээг хийх ёстой.
Эмийн бодисын харилцан үйлчлэлийг онол практикийн талаар цаашид улам гүвзгийрүүлэн эрчимтэй судлах нь эмчилгээний практикт эмийг хамгийн их үр дүнтэй хамгийн бага гажуу нөлөөтэйгээр хэрэглэх өргөн бололцоог олгох юм.
Редакцид ирсэн 1985—06—19.