Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 4(53)
Академич П.Нямдаваагийн бүтээлийн ишлэл нэг мянгын заагийг давав
( Товч мэдээлэл )

 М.Алтанхүү

 

Академич П.Нямдаваа багшийн англи хэл дээр нийтлүүлсэн бүтээлээс иш тасан тоо энэ оны хоёрдугаар сард мянгын заагийг давлаа (Зураг 1).

2013 оны 2 дугаар сарын 5-ны байдлаар академич П.Нямдаваа багшийн англи хэл дээр нийтлэгдсэн 45 бүтээл GoogleScholar-ийн бүртгэлд орсон нь нийтдээ 1002 удаа, 2008 оноос хойших 5 жилд 487 удаа иш татагдсан байна. Түүний англи хэл дээрхи бүтээлүүдээс сүүлийн 5 жилд жил тутам ойролцоогоор 100 орчим удаа иш татдагаас үзвэл 2013 оны 2 дугаар сараас хойш түүний бүтээлээс иш татах нь сар тутам 8- 9-өөр нэмэгдэх болно.

Түүний бүтээлийн дотор 10 ба түүнээс дээш удаа иш татагдсан бүтээл 11, үүнээс 2008 оноос хойш нийтлэгдсэн 9 бүтээл байгаа ажээ. Иш таталтын үзүүлэлтийг уг хэмжүүрийг анх бодож олсон америкийн эрдэмтэн Ю.Гарфилд “судлаачийн идэвхи, чадварын үзүүлэлт” [1] гэж тодорхойлсон буй. Иш таталтын үзүүлэлт судлаачийн тухай төгс хэмжүүр биш нь мэдээж боловч, шинжлэх ухаан судлаачид түүнээс илүү сайн хэмжүүр олж чадаагүй л байгаа бөгөөд 1000 ишлэлтэй эрдэмтэн бол 1000 судлаачдын дунд нэг л байх хэмжээний “гарамгай” (outstanding) судлаач гэж үзсээр байна [2-3].

Бидний хайлтаар зөвхөн англи хэл дээрхи бүтээл нь мянга давж ишлэл татагдсан өөр монгол эрдэмтэн байхгүй байгааг харгалзан үзвэл академич П.Нямдаваа багш Монголын хамгийн бүтээлч эрдэмтэнмөн юм.

Багш дор мөргөмүү.

 

 

Ном зүй

1. E.Garfield (1973): Citation frequency as a measure of research activity and performance, Current Contents,v.1, p.406-408;
2. Citation index, http://en.wikipedia.org/wiki/Citation_index accessed on March 5, 2013;
3. J.M.Nicholson, J.P.A.Ionnidis (2012): Conform and be funded, Nature,492:34-36;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 278
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК