Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 3(157)
Эгэл годил (acorus calamus l.) Ургамлын фармакологийн зарим судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Саран, Г.Чойжамц 

ЭМШУИС

 
Абстракт

Some pharmacological investigation of  acorus calamus l. 

Background: Acorus calamus L. was included in the Red Book of Mongolia, it was registered as a destroyed plant and it has high significance of productivity. Therefore on the base of natural resources and abundant fund of tradi­tional medicine, it is important to study of biological and pharmacological action of medicinal plant. It is important for treatment and economy. The plant which we are studying is a valuable plant its action is widely used in decreasing high temperature, relieving pain and anti-inflammation. It’s chemical for structure and pharmacological action have not been studied in Mongolia. This became base of studying this plant.

Aim: The aim is to study some of pharmacological study. We prepared dry extract and used it for our study.

Objectives:

1. To study of anti-inflammatory effect of Acorus calamus L

2. To study of cholegonic and cholekinetic effect of Acorus calamus L.

3. To study of diuretic action of Acorus calamus L

4. To study of cardiovascular effect of Acorus calamus L

Material and Мethods: Acorus calamus L. preparation action against inflammation by the method of Martin G.J.Winter (1954) and Cotton Fielt. Action which affects to gall secretion by Rozuet, Jousse (1980) method in com­parison with Allochol, action which affect to urine secretion by Treindlendburg method;

Action which affects to hypertension by Electrocardiogramme (ECG) 8800 apparatus.

Results: Acorus calamus L. preparation is active anti inflammation, when we compared our group which used drug with control group swelling the inflammation was decreased by 95.5% in the process of experiment which was formed by Histamin. When we studied affecting action of Acorus calamus L to gall secretion it activates action of gall secretion and form of gall liver, at 120 minutes in comparison with Allochol it affects to gall secretion by 3.8%, with the group used distilled water by 22.2%, when we studied affect to urine secretion in the period of experiment urine secretion of mouse of experimental group is by 52.2%, more than urine secretion of mouse of control group. When we studied change of some elements in urine composition Natri increased by 15.5%, in the group which used Acorus calamus L. but Kali ion secretion decreased by 7.6%. When the dosage of Acorus calamus L. increase action activity improves more and it shows decreasing hypertension, in ECG activity positive inotrofe, shows down heart rhythm a little reducing number of contraction chronotrofec, slowing down heart inner sense transmitting negative dromotrofec.

Conclusions: By our experiment it was proved that preparation Acorus calamus L. has an action increasing of bile secreting diuretic, and negative chronotrofe, positive inotrofe and negative dromotrofec effects decreasing. 

Үндэслэл: Эгэл годил (Acorus calamus L.) нь БНМАУ-ын Улаан номонд (1987) нэн ховордон устаж байгаа ургамлаар бүртгэгдсэн [1] эмчилгээний өндөр ач холбогдолтой эмийн ургамал юм. Дорно дахины анагаах ухаанд гэдэс дүүрэлтийг намдаах, халуун бууруулах, ходоодны шүүс багадсан үед, нян эсэргүүцэх, тайвшруулах, агшилт базлалт тавиулах, холестрины хэмжээг бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг өргөн хэрэглэдэг [2, 3, 4, 5] байна. Эх орны байгалийн баялгийг ухаалаг зөв ашиглах зорилтыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлагад эмийн ургамлын фармакологийн судалгаа [11, 12] чухал байр суурь эзэлж байгаатай холбоотой Эгэл годил ургамлын судалгаа [6, 7] хийх шаардлага урган гарч байна.

Зорилго: Монгол оронд ургадаг Эгэл годил (Acorus calamus L.) ургамлын фармакологийн өвөрмөц ба өвөрмөц бус [8, 9, 10] үйлдлийг туршилтын амьтан дээр судлан үр дүнг тооцоход энэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Зорилт:

1. Эгэл годилын үрэвслийн эсрэг үйлдлийг судлах

2. Эгэл годилын цөс ялгаруулалтад нөлөөлөх үйлдлийг судлах

3. Эгэл годилын шээс ялгаруулалтад нөлөөлөх үйлдлийг судлах

4. Эгэл годилын зүрх судасны системд нөлөөлөх үйлдлийг судлах

Материал, арга зүй:

Эгэл годил ургамлын үндсийг 2008 оны намар Булган аймгийн Тэшиг сумын Хар ямаат нуурын эргийн усан дотроос үндэслэг иштэй нь авч бэлтгэсэн.

- Үрэвслийн эсрэг үйлдлийг G.T.Martin, C.A.Winter (1954) нарын аргаар туршилт судалгаа хийв.

- Зүрхний биоцахилгаан идэвхид нөлөөлөх үйлдлийг ЕСG–8800 маркийн аппаратын тусламжтайгаар зүрхний бичлэг хийж судлав.

- Цөс ялгаралтад нөлөөлөх үйлдлийг Rozu­et, Jousse (1980) нарын аргаар Аллохолтой харьцуулан туршилт судалгаа хийв.

- Шээс ялгаралтад нөлөөлөх үйлдлийг Трейндленбург (1980)-ийн аргаар туршилт судалгаа хийв.

-

Үр дүн. Эгэл годил ургамлын бэлдмэл үрэвслийн эсрэг идэвхтэй, судлаж буй эмийн бэлдмэл хэрэглэсэн бүлгийг хяналттай харьцуулахад хулганы сарвуунд Гистаминаар үүсгэсэн үрэвслийн хаванг туршилтын явцад 95.5%-иар буурсан байна.

Хэлцэмж:

Эгэл годилын бэлдмэл Викалин, Викайр зэрэгэмийн найрлагад ордогбөгөөд ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэлд хэрэглэгддэг нь бидний хийсэн судалгааны үр дүнтэй тохирч байна.

Эгэл годилын бэлдмэл нь цөс хөөх үйлдэл үзүүлж байгаа нь уламжлалт анагаах ухаанд ашиглаж байсан практик хэрэглээний чиглэлтэй тохирч байгаа нь ажиглагдаж байна. Эгэл годилын бэлдмэл цөс хөөх болон элгэнд цөс үүсэлтийг идэвхжүүлэх үйлдэл үзүүлдэг ба Аллохолтой харьцуулахад цөс ялгаралтанд илүүнөлөөлж байв. Нэрмэл ус уулгасан бүлэгт цөсний ялгаралт харьцангуй бага байлаа.

Салс агуулсан ургамал шээс хөөх идэвхтэй үйлдэл үзүүлдэг болохыг тогтоосон эрдэмтэн Д.Мягмар, Б.Банзаагаяа (2009) нарын судалгаатай дүйж байна. Шээсний ялгаралтанд нөлөөлөхдөө натрийн ионы эргэн шимэгдэлтийг, калийн ионы секрецийг саатуулдаг шинж чанартай болох нь харагдсан.

Эгэл годилын бэлдмэл нь зүрхний биоцахилгаан идэвхид нөлөөлж зүрхний булчингийн агших чадварыг багасган сөрөг инотроп, зүрхний хэм түргэсгэх эерэг хронотроп, зүрхний ховдлын бүрдлийн үргэлжлэх хугацааг богиносгож, зүрхний дотоод сэрэл дамжилтын хурдыг сайжруулах эерэг дромотроп үйлдэл үзүүлж байна.

Дүгнэлт:

1. Эгэл годилын бэлдмэлийн ханд цагаан хулганы сарвууны шүүдэст үрэвслийг багасгаж үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлсэн.

2. Эгэл годилын бэлдмэлийн ханд амьтны цөс ялгаралтыг нэмэгдүүлж байв.

3. Эгэл годилын усан ханд амьтны шээсний ялгаралтыг ихэсгэх нөлөө үзүүлсэн.

4. Эгэл годилын бэлдмэл зүрхний булчингийн агших чадварыг багасган сөрөг инотроп, эерэг хронотроп, эерэг дромотроп үйлдэл үзүүлж байна. 

Ном зүй

1. БНМАУ- ын Улаан ном. УБ 1987. х.91
2. Ч.Баавгай, Б.Болдсайхан. Монголын уламжлалт анагаах ухаан Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар; 1990. х.67-73
3. Ц.Хайдав, Б.Алтанчимэг, Т.С.Варламова. Лекарственные растения в Монгольской медицине. Улаанбаатар; 1985. с.22-25
4. Ц.Хайдав, Т.А.Меньшикова. Лекарственная растения в Монгольской медицине. Улаанбаатар; 1978.с.110-119
5. Ц.Володя, Д.Цэрэнбалжир, Д.Ламжав. Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар; Эдмон; 2008. х.26-37, 73-77
6. Д.А.Харькевич. Руководство к лабораторным занятиям по фармакологий 1977. с.159, 162-163
7. В.Б.Прозоровский, М.П.Прозоровский, В.М. Демченко. Экспресс метод определения средней эффективной дозы и ее ошибки. Фармакология и токсикология. 1978/ 4;497 – 502.
8. Н.П.Максютина, Н.Ф.Комиссаренко, А.П.Прокопенко, Л.И.Погодина, Г.Н.Линкан. Растительные лекарственные средства. Киев; Здоровья; 1985.с.140-141
9. П.Д.Соколов. Растительные ресурсы СССР цветковые растения их химический состав использование семейства Rutaceae- Elaeagnace¬ae. Санкт- петербург; 1994. с.144-147
10. И.Э.Акопов. Важнейшие отечественные лекарственные растения и их применение. УзССР; Медицина; 1986. с.270-271, 340-341,304- 307
11. Н. Ариунцэцэг. Зүрхний цахилгаан бичлэг. Улаанбаатар: Арилдал; 2008. х.131
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1740
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК