Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Эрүүлийг хамгаалах 1985 онд
( Түүх )

Эрүүлийг Хамгаалах Яамны Орлогч Сайд Ч.Нямдорж

 

 

МАХН-ын XVIII иx хурлаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт амжилттай хэрэгжиж байна. Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх VII таван жилийн эхний 4 жилд эмнэлгийн ор 14,1 хувь, их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн 7,7-оос 37,6 хувиар өсч, их эмчийн салбар 17, бага эмчийн салбар 44, ясли 39, эмийн сан 33, ариу«н цэвэр халдвар судлалын станц, гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах салбар станц 11, амбулатори поликлиник 21, сүүний газар 90, хүүхдийн хэсэг 111-ийг тус тус байгуулав. Эмнэлэг урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан техникийн орчин үеийн ололт амжилт, дэвшилт арга нэвтэрч байна. Бөөр орлох аппарат, цөмийн оношлол, хөндий эрхтэн дурандах хэт дууны болон эс молекулын түвшинд оношлох лабораториуд, эмчилгээнд чихний хэнгэрэг нөхөх, нүдэнд хиймэл болор суулгах, элэг тайрах зэрэг арга нэвтэрснээр нүд, чих, тархи бөөр, дотоод шүүрлийн булчирхайн өвчнийг амжилттай оношлон эмчилж, зүрх, тархи-мэдрэлийн мэс заслын төрөл, чиглэл өргөжиж байгааг дурдахад хангалттай юм. Хөдөөний хөдөлмөрчдийн эмнэлгийн үйлчилгээ хэлбэрэлтгүй өсч байна. Өнгөрсөн дөрвөн жилд нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн больниц, диспансер, их эмчийн салбар, сум дундын эмнэлэг 80 шахамыг шинээр барьж, өргөтгөн ашиглалтанд оруулан, сумын эмнэлгүүдийн 38,0 хувь нь 2 ба түүнээс дээш эмчтэй болов. Хэсгийн эмнэлгийн үйлчилгээ нэмэгдэж хүүхэд болон насанд хүрэгчдийн хэсгийн эмнэлгийн тоо 42,3 хувиар нэмэгдэж хүүхдийн нэг хэсгийн эмчид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 940, аймагт 1145 хүүхэд ногдох боллоо. Сүүлийн 4 жилд эмнэлгийн дээд, дунд мэргэжилтэн 6 мянгыг бэлтгэв. Одоо 10000 хүн амд эмнэлгийн 110 ор, 23,6 их эмч, 80,3 дунд мэргэжилтэн ногдож байна. Энэ хугацаанд салбарын төсөвт зардал ихээхэн нэмэгдэж 1984 оны байдлаар улсын төсвийн 10 гаруй хувь, нийгэм соёлын арга хэмжээний зардлын 30 гаруй хувийг эзэлж, нэг хүнд 198 төгрөг ногдох болов. 1981—1984 онд 27,7 сая төгрөгийн үнэ бүхий 7 мянган аппарат тоног төхөөрөмж, 17,5 сая төгрөгийн 704 авто машин авч эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудад олголоо. 1981—1984 онд нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө 2,2%-иар буюу 2,3 сая төгрөгеөр, эм бараа борлуулалт 31,2%-иар буюу 133,4 сая төгрөгөөр тус fyc давж биелэв. 1984оны төлөвлөгөөт зорилт амжилттай хэрэгжин, эмнэлгийн цэг салбар байгуулах төлөвлөгөө бүрэн биелэв. Ор хоног, амбулаторийн үзлэг, урьдчилан сэргийлэх тарилга яслийн ор өдөр ашиглалт 100—114%-иар биелэх урьдчилсан гүйцэтгэл гарч байна. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө. 100,8%-иар,  эм бараа борлуулалт 100,9%-иар, ашиглалтад орох барилга объект 100%-иар тус тус биелэв. 1985он тус улсын эрүүлийг хамгааЛахын хөгжлийн түүхэнд тэмдэглэлт он болно. 1985 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районд 155 ортой нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Заамар суман дахь геологийн анги, Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай, Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхай, Галт сумын Зүрх бригад зэрэг газарт их эмчийн салбар шинээр байгуулагдах ба нийт их эмчийн салбарын 40,7% нь 2 ба түүнээс дээш эмчтэй ажиллах юм. Мөн бага эмчийн салбар 34, эмийн сан 9, сүүний газар 55, хүүхдийн хэсэг 21, хүүхдийн амбулатори дөрвөн аймагт тус тус байгуүлагдана. Ховд аймгийн Булган суманд ариун цэзэр халдвар судлалын салбар станц байгуулна. 1985 онд эмнэлгийн орны тоог 4,9%-иар их эмчийн тоог 6%-иар, эмнэлгийн дурд мэргэжилтний тоог 4%-иар нэмэгдүүлснээр 10000 хүн амд 115 ор, 25 их эмч ногдох болно. Эрүүлийг хамгаалах салбарын үйлдвэр аж ахуйн газруудын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө 22,2, борлуулалт 19,9, үйлдвэрлэх таваарын бүтээгдэхүүн 20,8, ашиг 5,4 саяар тус тус өнгөрсөн оныхоос нэмэгдэн таваар бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардал 73,9 мөнгө болж өнгөрсөн оныхоос буурах юм.  Экспортод чихэр өвс, зээргэнэ зэрэг эмийн ургамал нилээдийг бэлтгэн гаргана. Материал түүхий эд, шатахуун, эрчим хүчнээс 91,3 мянган төгрөгийн арвилан хэмнэлт гаргана. 34 нэрийн бүтээгдэхүүний материал зарцуулалтын нормыг хянаж шинэчлэн, 41 нэрийн бүтээгдэхүуний стандарт боловсруулж 32 нэрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Эрүүлийг хамгаалахын эрдэм шинжилгээ судалгааны ажил өргөжиж практикт нэвтрүүлэх шинэ дэвшилтэт арга, шннжлэх ухаан техникийн ололт нэмэгдэнэ. Улс ардын аж ахуйн бусад салбарын нэгэн адил эрүүлийг хамгаалах салбарын 1985 оны төлөвлөгөө үндсэн үзүулэлтээр дайчин шахуу болсон бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүч чармайлт шаардагдах юм. МАХН-ын Тев Хорооны IX бүгд хүрал (1984 оны) дээр нөхөр Ж.Батмөнх хэлсэн үгэндээ „өнгөрсөн жилүүдийн тасалдлыг нөхөн таван жилийн төлөвлөгөөг бүхэлд нь биелүүлэх, эдийн засаг нийгмээ шинэ таван жилд өндөр хурдацтай хөгжүүлэх баттай суурь тавих намын XIX их хурлыг хөдөлмөрийн өндөр амжилтаар угтахад 1985 он шийдвэрлэх ач холбогдолтой урьд урьдаас илүү хариуцлагатай жил болох юм" гэж онцлон тэмдэглэсэн юм. Ирэх оны төлөвлөгөөт зорилтын биелэлт нь V]I таван жилийн төлөвлөгөөний болон намын XVIII их хурлаас тус салбарын талаар дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг шууд илтгэн харуулах учир нөөц бололцоог дээд зэргээр илрүүлж дайчлан ашиглах, хүч анхаарлыг төлөвлөгөө биелүүлэхэд чиглүүлж ажиллах нь нэн чухал зорилт болж байна. Аливаа төлөвлөгөөт зоралтын биелэлт нь хамт олны хөдөлмөрийн сахилга, ажлын хариуцлага, идэвх санаачилгаас шууд шалтгаалдаг тул тэдний идэвхийг өрнүүлэх гол хэрэгсэл болсон социалист уралдааныг олон хэлбэрээр зохион богино хугацаанд дүгнэх, ажлын арга барилыг үндсээр нь өерчлөн сайжруулах, газар сайгүй өндөр зохион байгуулалттай, эвсэг хамт олон бий болгох нь чухал юм. Төлөвлөгөөт зорилтыг жилийн эхнээс жигд биелүүлэх, үйлчилгээг хөнгөн шуурхай хүртээмжтэй болгох ажлыг цаг алдахгүй хангах арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн хамт олныг оролцуулж төлөвлөгөөт бүх үзүүлэлтээр нь биелүүлэхэд анхаарлыг нь чиглүүлэн биелүүлэх график арга хэмжээний төлөвлөгөө гаргаж хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. Төлөвлөгөөт зорилтын биелэлт эмнэлэг үйлчилгээний ажлын байдалд тогтмол дүн шинжилгээ хийж доголдлыг таслан зогсоох зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байвал зохино. Эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагууд төлөвлөгөөт зорилт эмнэлэг үйлчилгээний ажилд тавих хяналтыг хүчтэй болгож энэ ажилд олон нийтийн байгууллагыг өргөнөөр оролцуулж, хамтын арга хэмжээг системтэй явуулж, эмнэлэг үйлчилгээг удидах арга барилыг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэстэй удирдах талаар ЗХУ, социалист бусад орны эрүүлийг хамгаалахын удирдлагын шинэ шинэ хэлбэрүүдийг цуцалтгүй нэвтрүүдэхэд ажлаа чиглүүлэх ёстой. Эмнэлгийн байгууллагууд ашиглагдаагүй аппарат тоног төхөөрөмжийг засварлан ажилд оруулах, ээлжээр ажиллуулж ашиглалтыг нь сайжруулах арга хэмжээг авах нь уйлчилгээг өргөжүүлэн чанаржуулахад чухал нөлөө үзүүлэхийг анхаарах хэрэгтэй. Хүн амын дунд зохиох урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг сайжруулж, диспансерийн хяналтын чанарыг дээшлүүлэх, анхдагч сэргийлэлтийг хүчтэй болгох талаар шинэ дэвшилтэт арга, анагаах ухааны орчин үенйн ололт, тэргүүн туршлагын өрөн нэвтрүүлэх нь чухал байна. Хөдөөгийн хүн ам, үйлдвэрийн ажилчдад газар дээр нь үзүүлэхэ эмнэлгийн явуулын тусламжийг улам ойртуулж нүүдлийн амбулаторийн болон нарийн мэргэжлийн диспансериудын үйлчилгээг өргөтгөх, өгөөжийг нь дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 323
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК