1Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 2Эрүүл мэндийн яам
In order to pay particular attention on children's health, number of research works have been done for evaluating children's physical growth and standardize children's organizations equipment.
Many local and foreign researchers underlined that to estimate children's state of health is important.
Scientists investigated that children's physical growth depends on their genealogy, parent's health, age, amounts of birth-rate, process of pregnancy, geography, feature of weather, social economical growth of country and also parent's education and living conditions.
According to the research conducted in 2000, malnutrition level among children under 5 year old have not decreased since 1992 and some negative aspects among them have increased.
Measuring and estimating of physical description of the children who are up to 16 years old have to be considering standard norms of children's organizations equipment. It required renewing and following standard norms researching average level of children's physical growth every 10 years.
There is lack of complex research works of basic description of children's physical growth since 1982 in our country. So there are some requirements to ratify standard norms of children's physical growth of each age description to have evaluation of hygiene and to make conclusion and in order to evaluate children's physical growth and development that will helpful public health policy and controlling children's health.
Pp.38-41, References 24
Хүүхдийн бие бялдрын өсөлт нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт, ахуй амьдралын нөхцөл, амьдарч буй нутаг орны онцлог зэрэг байгаль, нийгмийн хүчин зүйлүүдээс шалтгаалан хувьсах шинжтэй ч удамшлаар нөхцөлдөн тухайн үндэстний биологийн онцлог, нөхөн үржихүй, хүн ам зүйн байдлыг харуулах чухал үзүүлэлт болдог.
Хүүхдийн бие бялдрын онцлогийг судлах нь хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлын үр дүнг тооцоходзайлшгүйшаардлагатайтулгамдсан асуудлын нэг юм.
Түүнчлэн хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийг онцгойлон анхаарч түүнийг байнга хянаж, дүгнэж байх нь хүүхдийн хувцас, сургууль, хүүхдийн байгууллагын тавилга, тоног төхөөрөмжийн стандарт боловсруулах үндэслэл болдог.
Хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлын үр дүнг тооцоход бие бялдрын өселт хөгжилтийг судлах зайлшгүй шаардлагатайг гадаад, дотоодын олон судлаачид онцлон тэмдэглэж, хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжилт, түүний зүй тогтлыг судалсан ажил багагүй байна.
Хүүхдийн бие бялдрын хөгжил нь тэдний амьдралын түвшин, хүүхдийн бие махбодод орчны үзүүлэх нөлөөг үнэлэх, эмнэлэг урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг хянах, хүүхдийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт өгөх үндсэн шалгуур шинжийн нэг болдог учраас аливаа улс орны анагаах ухаан, хүүхдийн бие бялдрын хөгжлийг нэг аргачлалын дагуу тухай газар нуттийнхаа яс үндэстэн, нас хүйс, газар зүй, цаг уурын онцлог, ард түмний амьдралын байдлыг харгалзан судалж, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилтийн түвшинг тогтоон хэрэглэж улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан 5-10 жил тутам дахин судалдаг байна (Бунак.В.В.,1962 Ставицкая А.Б., Арон Д.И.1959).
Гадаад орчин, улс орны нийгэм эдийн засгийнэрсөөрчлөлтгарсанүедүүнээсбогино хугацаанд судалгаа явуулах шаардлагатай гэж үздэг.
ДЭМБ-аас хүүхдийн өсөлт хөгжилтийн байдалд үнэлгээ өгөх лавлагаа хэмжээний жин, насны үзүүлэлт дээр үндэслэн антропометрийн хөтөлбөр боловсуулан гаргаж хөгжиж буй улс онуудад хэрэглэхийг зөвлөмж болгосон байна [Wheitlay R.J. 1990, WHO Technical report Series, 1995].
Манай оронд хүүхдийн өсөлтийг хянах тогтолцоо 1996 оноос хэрэгжиж байна. 2000 онд явуулсан судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн дунд тураалын хувь 1992 оны үеийнхээс буураагүй, харин зарим сөрөг үзүүлэлтийн эзлэх хувь өссөн байна.
Монгол улсад бага насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил, түүний хэвийн хэмжээг тогтоосон, хүүхдийн өсөлт хөгжилтийг бүс нутгийн онцлогтой нь холбон судалсан болон хүүхэд.өсвөрүеийнхнийэрүүлмэндийнталаар судалгааны ажлууд урьд өмнө хийгджээ (Ч.Чүлтэмдорж, 1961; ГНавчсан,1975,1986; Д.Батчулуун, 1975, 1981, Г.Оросоо,1990; Ч.Цолмон,1994; Ш.Оросоо,1994, Б.Бурмаа, 1992, 2000, 2001). Тухайлбал, 1957-1958 онуудад Е.И.Корневская, Ч.Чүлтэмдорж нар Улаанбаатар хотын 3500 сургуулийн насны хүүхдийн бие бялдрын еселт хегжилтийн үзүүлэлтүүдийг үнэлэх, 1958 онд Б.Загд Сүхбаатар аймгийн 9-20 насны 800 хүүхэд, есвер үеийн бие бялдрын өсөлт хөгжилтөөр насыг нь тодорхойлох, мөн бэлгийн бойжилтын үеийг тогтоох, Ч.Чүлтэмдорж (1961) Монголын 0-16 насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн үзүүлэлтүүдийг судалж 8-18 насны хүүхдүүдийн дунд идэвхтэй өсөлтийн нас нь хөвгүүдэд 1415, охидод 10-13, хамгийн их хэмжээний биеийн жин хөвгүүдэд 14-15, охидод 12-13 насанд байна гэсэн дүгнэлт гаргаснаас гадна уг судалгаагаар хүүхдийн байгууллагын орчинд эруүл ахуйн үнэлгээ өгсөн, судлаач Д.Батчулуун (1981) Улаанбаатар хотын 017 насны хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилтийг судлаж, Улаанбаатар хотын 817 насны хөвгүүдийн биеийн дундаж өндөр 122.34-164.0 см, охидод 120.48-155.90 см буюу жилд ойролцоогоор хөвгуүдэд 2,606,40 см, охидод 2,27-6,96 см-ээр нэмэгдэж байсан, жилийн дундаж өсөлт нь хөвгүүдэд 12-13 насанд (6,40см), охидод 10-11 насанд (6,96см) хамгийн их ажиглагдаж байсныг тогтоож, мөн хүүхдийн өсөлтөд гарах анхны өөрчлөлт охидод 3,6-4,6 насанд, хөвгүүдэд 45,5 насанд ажиглагдаж, хоёр дахь өөрчлөлт нь охидод 10-11 насанд, хөвгүүдэд 12-13 насанд гарч байсныг судалж тогтоожээ.
1986 онд Г.Навчсан 0-1 насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн үзүүлэлтийг, 1989 онд Г.Оросоо Улаанбаатар хотынО-1 насныэрүүл хүүхдийн бие бялдрын болон оюун санааны хөгжлийг судалж, бүс нутгийн стандарт хэмжээ, мөн хүүхдийн цусан дах зарим микро ба макроэлементийн агууламжийг тогтоосон.
1991 онд Ш.Оросоо Улаанбаатар хотын 0-3 насны хүүхдүүдийн бие бялдрын болон оюун санааны хөгжилд үнэлгээ өгч, бүс нутгийн хүүхдийн стандарт хэмжээ ба үнэлгээний хүснэгтийг тогтоон, хамт олны дунд хүүхдийн дасан зохицох зарим асуудлуудыг боловсруулан гаргасан. Мөн 1994 оны байдлаар 16 настай хөвгүүн 1961 оны өөрийн үеийн хөвгүүнээс 9,6 см-ээр, 1973 оныхоос 6,0 см-ээр тус тус өндөр болсон байгааг судлан тогтоожээ (Ч.Цолмон, 1994).
М.Нансалмаа нарын (1999) Хөвсгөл аймгийн чийглэг хүйтэн, чийглэгдүү сэрүүн бүсүүдэд амьдарч буй хүүхдийн өсөлтийн харьцуулсан судалгаагаар хөвгүүдийн өсөлт 2 нас 3 cap, 2 нас 9 cap, 4-5 насанд, охидынх 2-3 нас. 4-5 насанд, Хөвсгөл аймгийн хүүхдийн бие бялдрын өсөлт 3-5 насанд эрчимтэй явагдаж байгаа, хүүхдийн бие бялдрын өсөлтөд үнэлгээ өгөхөд эрүүл гиэндийн хувьд өөрчлөлттэй хүүхдийн бие бялдрын өсөлтийн дунджаас доогуур байдал эрүүл хүүхдийнхээс 6-8.2 хувиар илүү (t>2) байсан нь хүүхдийн эрүүл мэндийн байдал өсөлтөд нөлөөлж байна гэжээ.
Ш.Оросоо нар(1999)Улаанбаатар хотын 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилд хурдсалт явагдаж байгаа эсэхийг 20 жилийн өмнөх судалгаатай харьцуулж нас, хүйсийн ангиллаар биеийн өндөр, жин, цээжний бүслүүрийн хэмжээсийг хамарч тодорхойлоход бүх үзүүлэлтийн 25 хувьд нь үнэн магадтайгаар хурдсал явагдсаныг тогтоожээ.
Ш.Оросоо (2000)-ийн нийтлүүлсэн өгүүлэлд бичсэнээр Улаанбаатар хотын аль ч нас, хүйсийн хүүхдийн биеийн жин, өндөр, толгой, цээжний бүслүүр хэмжээ нь бүс нутгийн хүүхдүүдийнхээс харьцангуй тоон үзүүлэлтээрээ зарим нас, хүйсэнд илүү, монгол орны цаг уурын өөр өөр бүс нутгийн хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил нь харилцан адилгүй байгааг харгалзан цаашид судалгааг гүнзгийрүүлэх, мөн бүс нутгийн 0-3 насны хүүхдийн өсөлт, хегжлийг зайлшгүй судлах шаардлагатай, хүүхдийн өсөлт, хөгжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийг гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ ч их байна гэжээ .
Б.Бурмаа нарын (2000) судалгаанаас агаарын бохирдлоор ялгаатай хот, суурингийн хүүхдийн бие бялдрын өсөлтийн үзүүлэлтийг харьцуулж үзэхэд бие бялдрын өсөлт, хөгжлийн үндсэн үзүүлэлтээр зарим нас, хүйсийн хүүхдэд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдавч нийтлэг зүй тогтол ажиглагдаагүй, бие бялдрын өсөлтийг хүүхэд бүрээр сигма хэлбэлзлийн аргаар үнэлгээ өгөхөд Улаанбаатар хотын хүүхдийн биеийн өндрийн үзүүлэлт харьцангуй илүү байгаа бөгөөд үүнд амьдралын таатай нөхцөл илүү нөлөөлдөг, харин биеийн жин, цээжний бүслүүрийн хэмжээнд агаарын бохирдол сөргөөр нөлөөлөх хандлагатай байна гэжээ.
М.Эрдэнийн судалгаагаар (2004) Улаанбаатар хотод төрж буй нярайн дундаж өндөр 3423.98e479.57rp (эрэгтэй), 3290.0e450.04 rp, урт нь 51.17е2.01см (эрэгтэй) 50.72-2.06см (эмэгтэй) байсан бөгөөд хүүхдийи жин тодорхой хугацааны үечлэлтэйгээр хэлбэлзэх хандлагатай ба энэ хугацаа эрэгтэй хүүхдэд 4-6 жил, эмэгтэй хүүхдэд 6 ба түүнээс дээш байдаг, хүүхдийн төрөх үеийн жин, өндрийн хэмээнд нийгэм, эдийн засгийн байдлын тааламжгүй нөхцөл тодорхой нөлөөтэй, эрэгтэй хүүхэд гадна орчны нөлөөнд илүү өртөмтгий байхад эмэгтэй хүүхдийн бие мах бод харьцангуй тогтвортой байдаг гэж дүгнэсэн байна.
Ш.Шатар, Г.Отгонтуяа нар (2005) Улаанбаатар хот болон экологийн янз бүрийн бүсэд амьдарч буй Монгол сургуулийн бага нас (7-11 нас)-ны хүүхдийн физиологийн зарим үзүүлэлт (биеийн өндөр, жин, толгой, цээжний бүслүүр хэмжээ, захын цусны үзүүлэлт)-ийг судлан анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан бүтээлээс харахад судалгаанд хамрагдсан бүх хүүхдийн биеийн өндөрийн өсөлт урьд нь хийгдсэн судалгаатай харьцуулахад_ илүү, Улаанбаатар хотын хүүхдүүд биеийн өндөр, жин, толгой, цээжний бүслүүрийн үзүүлэлтээр бусад бүсийн хүүхдээс илүү байгаа ажээ. Энэхүү судалгаагаас Дорнод аймгийн хүүхэд биеийн өндөр, жин, цээжний бүслүүр хэмжээгээр бусад аймгийн хүүхдээс бага, харин Завхан аймгийн хүүхдүүд толгой, цээжний бүслүүр хэмжээгээр бусад аймгийн хүүхдээс илүү байгаа нь харагдсан байна.
ОХУ-д агаарын бохирдол ихтэй Новотройцка, агаарын бохирдол багатай Кувандыка хотод хийсэн судалгаагаар 2-6 насны, эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд бие бялдрын өсөлтийн үзүүлэлтээр (өндөр, жин) бараг адил, ихэнх хүүхдүүд дундаж өсөлттэй (Новотроицка-д 73%±1.3%, Кувандык-д 74.2%±2.1%, р<0.1), нийт хүүхдийн 1/3 нь бие бялдрын өсөлтийн өөрчлөлттэй, Новотроицка-д жингийн илүүдэлтэй хүүхэд 1.5 дахин илүү, Кувандык-д жин, өндрийн үзүүлэлтээр доогуур хүүхэд 1.7 дахин илүү байсан нь антропоген бохирдолт нь бодисын солилцооны алдагдалд хүргэж ялангу^.а липидийн солилцоо хямарснаас таргалах хандлагыг нэмэгдүүлж байна гэж үзсэн байна. Новотроицка-дбиеийнгалбирынөөрчлөлттэй хүүхдийн тоо бараг 2 дахин илүү (5.5 ба 2.7 %, р<0.001) байсан бөгөөд 6 насанд ялангуяа Новотроицка-д ийм хүүхдийн тоо өссөн нь булчингийн эд, холбогч аппаратад хүхэрлэг хий, нүүрс хүчлийн хий шууд нөлөөлсөнтэй холбоотой байж болох юм гэж үзсэнтэй санал нэг байгаагаа дурдсан байна.Бие бялдрын өсөлт хөгжлийн гажуудалтай хүүхдийн тоо судалгааны үндсэн бүлэгт ендер байсан бол И.Н. Ильиченко нарын судалгаагаар бохирдол ихтэй дүүргийн хүүхдүүдэд биеийн өсөлтийн судалгаагаар статистикийн үнэн магад бүхий ялгаа ажиглагдаагүй ажээ.
Дүгнэлт:
- Олон жилийн туршид хийгдсэн зарим судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээс харахад сүүлийн 20-40 жилийн дотор Улаанбаатар хотын хүүхэд, өсвөр насныхны бие бялдрын өсөлт хөгжилт хурдтай (акселераци) явагдаж энэ нь аль ч насны хүүхдүүдийн хувьд өсөлтийн темп хурдасч байгаагаар илэрч байна.
- Хүүхдийн бие бялдрын өсөлтийн дундаж хэмжээг10жилтутамдсудлан,стандарт хэмжээг шинэчлэн тогтоож мөрдөх шаардлагатай байдаг бөгөөд манай улсад 1982 оноос хойшхи 24 жилийн хугацаанд 0-16 насны хүүхдийн бие бялдарын өсөлтийн үндсэн үзүүлэлтийг цогцолбороор нь үндэсний болон бүс нутгийн түвшингийн хэвийн хэмжээг харуулахуйц нас, хүйсийн телөөллийг хамруулан судлаж үнэлгээ өгсөн тухай эрдэм шинжилгээний бүтээл хараахан байхгүй байна.
- 0-17 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн үзүүлэлтүүдийг судлан, эрүүл ахуйн үнэлгээ өгөх нь хүүхдийн эрүүл мэндийн байдалд иж бүрэн дүгнэлт хийх, хүүхдийн байгууллагын тоног төхөөрөмжийн стандарт, хүүхдийн хувцасны норм хэмжээг зөв тогтооход чухал шаардлагатай байна.
2. Батчулуун Д. Физическое развитие детей от 1-го месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акцелерации развития школьников г Улан-Батора. Автореферат дисс. к.м.н., Улан-Батор, (1981) , х.22
3. Батчулуун Д. «Улаанбаатар хотын 17 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт ба сурагчдын бие бялдрын өсөлт хөгжлийн хурдсалтын эрүүл ахуйн зарим асуудалд» Анагаах ухаан 1986, °2, х. 70-71
4. Бунак В.В. Факторы, определяющиө физическую деспособность и физическое развитие в период роста. Tp.V науч. Конф.По возрастной морфологии, физиологии и биохими. М: АПН. СССР. 1962. 37-44 с.
5. Бурмаа Б. Гигиеническая оценка условия обучения и показатели здоровья подростков, освайвающих базовые профессии металлообработки в МНР, Автореферат дисс... на соискание уч. ст. км.н, Москва, 1992, 17с
6. Бурмаа Б. Здоровья детей Монголии в зависимости от экологической напряженности: диагностика и профилактика, Авторерерат дисс... на соискание уч. ст. дм.н, Улаанбаатар, 1992, 17с
7. Бурмаа Б, Энхцэцэг Ш, Эрдэнэчимэг Э, Ичинхорлоо Б, Татъяна С. Агаарын бохирдлоор ялгаатай хүүхдийн бие бялдрын өсөлтийг судалсан дүн, эрүүл ахуйн үнэлгээ, Монголын анагаах ухаан, 2000, 3, х.14-17
8. Карпов Е.Г, Архиреева В.А, Скачкова М.А, Куксанов В.Ф, Сурначева Р.Н, Тарасенко Н.Ф, Лаптева Н.М. Здоровье детей дошкольного возраста в городах с разным уровнем загрязнения окружающей среды. Гигиена и Санитария. (1998). No6, с. 35-37. [164]
9. Книжников В.А, Шандала Н.К, Комлева В.А, Лиховайдо Н.В, Швецов A.M. Сравнительная оценка канцерогенного риска при воздействии радиации и загрязнении атмосферного воздуха угольной золой и бенз а- пирена. Гигиена и санитария, (1993), No6, с.4-6 [159]
10. Коломийцева М.Г, Габович Р.Д. Микроэлементы вмедицине. М.,(1970), [173]
11. Навчсан Г. «Активность некоторых протеолитических ферментов и ингибитора щелочных протеаз в сыворотке крови при острой пневмонии у детей раннего возраста» Автореферат дис. ... соискание уч.ст. к.м.н., 1972 он.
12. Нансалмаа.М, Бурмаа.Б., Оюунчимэг. Г. Хөвсгөл аймгийн 1 -5 насны хүүхдийн бие бялдрын өсөлтөд хийсэн судалгааны дүн, Монголын анагаах ухаан, 1999, 2, х.9-11
13. Оросоо. Ш, Даваахүү.Т, Гантулга Д. Улаанбаатар хот, бүс нутгийн 4-7 насны эрүүл хүүхдийн бие бялдрын хэвийн хэмжээ, Монголын анагаах ухаан, сэтгүүл, 1999, 3, х.11-13
14. Оросоо Г. «Физическое и нервоно-психическое развитие детей первого года жизни г. Улан-батора» Авторефөрат. дис. ... соискание уч.ст. к.м.н., 1990
15. Оросоо Г. «Нэгхүртэлх насны хүүхдийн бие бялдрын үзүүлэлтүүд «Анагаах ухаан 1989, °3, х.11-14
16. Оросоо Ш. «Сомато-психическое развитие и особенности адаптации детей от года до трёх лет жизни города Улан-Батора. Автореферат дис. ... соискание уч.ст. к.м.н., 1994.
17. Оросоо Ш. Улаанбаатар хот, бүс нутгийн 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийг жишсэн нь, Монголын анагаах ухаан, 2000, 1, х.8-9
18. Отгонтуяа Г. Физическое развитие и некоторые показатели периферической крови детей младшего школьного возраста, проживающих в Улаанбаатаре и различных экологических регионах Монголии. Автореферат дисс. на соискание ученой степени магистра медицинских наук. Улаанбаатар, 2005, 21с
19. Ставицкая А.Б,.Арон Д.И «методика исследования физического развития детей и подостков. М.медгиз, 1959,с.79
20. Wheitlay R.J. Reference values in pediatric medicine (comment) Mayo Clen Proc 1990, Mar 65 (3) pp.431-5.
21. WHO Technical report Series 6854. Physical status: the use and interpretation of anthropometry. Report of Who Expert Committee. Geneva.1995.
22. Цолмон Ч. Сосотояние здоровья школьников ряда регионов Монголии с учетом факторов его определяющих. Автореферат дисс.к.м.н, Москва, (1994)
23. Чүлтэмдорж Ч. Физическое развитие шольников и новорожденных детей г.Улан-Батора, Диссертация на соискание ученой степени кандидата медицинских наук, Москва, (1963) с. 163
24. Шандала М.Г, Звиняцковский Я.М., Вайнруб Е.М, Петриченко А.Е, Панасенко Г.И, Бердник О.В, Зайковская Ю. В, Серых Л.В. Заболеваемость, физическое развитие и функциональные состояние организма при разном характере и степени загрязнения окружающей среды. Гигиена и Санитария, (1988), No4, с.26-29
25. Шатар Ш. Физическое развитие и некоторые показатели периферической крови детей младшего школьного возраста, проживающих в Улаанбаатаре и различных экологических регионах Монголии. Автореферат дисс. на соискание ученой степени магистра медицинских наук. Улаанбаатар, 2005, 21с
26. Эрдэнэ М. Улаанбаатар хотын нярай хүүхдийн төрөх үеийн жин, өндрийн хэмжээ, Монголын анагаах ухаан, 2004, 2, х. 4-6