Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Насанд хүрсэн монгол хүний архины хэрэглээ
( Судалгааны өгүүлэл )

Н.Нарантуяа1, О.Чимэдсүрэн2, М.Даваасүрэн1

 1Нийгмийн эрүүл мэндийн хурээлэн, 2Нийгмийн Эрүүл мэндийн Сургууль, ЭМШУИС

 
Абстракт

 

Introduction. The survey was conducted to establish the midterm evaluation of the National Program on NCD Prevention and Control, and to establish baseline data for a health project funded by the Millennium Challenge Account (MCA).

Goal
The goal of the survey was to determine the prevalence alcohol consumption pattern among Mongolian adults using WHO-approved methods, and to inform on NCD and injury control activities.
Objectives:

To compare the current prevalence of alcohol consumption to that identified in the previous STEPS survey. Alcohol consumption patterns, frequency of drinking and risks associated with alcohol consumption will be studied according to gender, age and place of residence of the survey respondents.
Materials and Methods
The cross-sectional survey used WHO STEPS survey methodology adapted to the countries specifics. A total of 5638 randomly selected 15-64 year-old Mongolian residents of both sexes from 36 soums of 20 aimags and 6 districts of Ulaanbaatar city participated in the survey. The survey data was fully collected using small handheld computers (PDAs). Because the data was comprised of only a sample of the large population, it was necessary to weight the data, Thus sample weighting and adjustments to correct the differences in the age-sex distribution of the sample compared to the largest population were performed. Data analysis was conducted using EPI INFO version 3.5.1 using appropriate methods for the complex sample design of the survey. Outcome measures (prevalence and mean variance) and differences between groups (age, gender and urban\ rural groups) were calculated with 95% confidence intervals (95%).

Results:
34.2% of Mongolian adults did not use alcohol in their life-time and 65.8% of them used alcohol to some extent. The prevalence of binge drinking was 39.7% in men and 15.1% in women, and binge drinking was 2.5 times more common in males compared to females

 

Товч утга
Архины хэрэглээний талаар монгол улсад бие даан хийгдсэн судалгаа маш цөөхөн байгаа ба архины хор уршгийг бууруулах, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох шаардлага өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Йимээс ХБӨ-ны анхдагч ба завсрын хүчин зүйлийг тогтоох үндэсний судалгааны хүрээнд архины хэрэглээг тодруулан судалгааг  2009 онд хот, хөдөөгийн 15-64 насны  нийт 5694 хүн амыг  хамруулан хийв. Судалгаанд хамрагдагсдын 34.2 хувь нь архийг амьдарлын туршид хэрэглээгүй, 7.4 хувь нь сүүлийн 12 сард архи хэрэглээгүй, 19.8% нь сүүлийн 12 сард архи хэрэглэсэн өөрөөр хэлбэл ер нь архи хэрэглэдэг, 38.6% нь сүүлийн 30 хоногт архийг хэрэглэсэн байна.
Удиртгал
Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөний нийгэм, соёл, иргэншил, ахуй амьдралын хэв маяг, зан үйл өөрчлөгдөн буруу дадал хэвшлийн улмаас халдварт бус өвчлөл хурдацтай нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжил, эрүүл мэндэд давхар дарамт учруулах болсон нь Монгол оронд төдийгүй дэлхий дахинд Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна.  Халдварт бус өвчний эрсдлийн нэг болох согтууруулах ундааны хэрэглээ нь нийгмийн олон сөрөг үр дагаварыг араасаа дагуулж байдаг. Тухайлбал, архидалтын улмаас элдэв төрлийн гэмт хэрэг,  гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн хэв журам зөрчих явдал, автозамын болон үйлдвэрлэлийн осол гэмтэл ихсэхийн хамтаар Дэлхийн хүн амын нэг жилийн нийт нас баралтын 3.2 хувь буюу 1.8 сая нь архидан согтуурсны улмаас үүссэн ба архидалтаас шалтгаалсан нас баралт, өвчин эмгэг болон гэмтлийн 82% нь “хөгжиж буй” улс орнуудад ноогдож байна [1].
Судлаачид урьдчилан сэргийлж болох өвчин, нас баралт, гэмтлийн шалтгаануудын нэг бол–согтууруулах ундааны хэрэглээ гэж үздэг.  Гэтэл дэлхийн олон оронд нийгэм, эдийн засгийн шилжилт явагдаж байгаа энэ үед хүн амын амьдралын хэв маяг, зан үйл, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэхийн хамт энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа улс орнуудын архидалтын эсрэг бодлого түүнийг хэрэгжүүлэх арга зам хангалтгүй байгааг ДЭМБ онцлон тэмдэглэж байна [2]. Нэг жилд тохиолдож буй дэлхийн хүн амын нас баралтын 3.2 хувь буюу 1.8 сая нь архидан согтуурсны улмаас үүссэн болох нь тогтоогджээ [3].  Мюррей, Лопез (1996) зэрэг судлаачдын тооцоолсноор 1990 онд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэн 773 600 хүн нас барсан ба эндээс нийтдээ 19.3 сая жилийн амьдралын хугацаа, 47.7 сая жилийн хөдөлмөрийн чадвар алдагдсаныг тооцон гаргажээ. Архидалтаас шалтгаалсан нас баралт, өвчин эмгэг болон гэмтлийн 82% нь “хөгжиж буй” улс орнуудад ноогдож байна [4]. Хүн төрөлхтнийг цаг бусын үхэлд хүргэдэг шалтгаан нь түгээмэл  тохиолдох 10 эрсдэлт  хүчин  зүйлээс хамаарч байна. Үүний нэг нь архины хэрэглээ юм. Хэрэв архины хэрэглээгээ хянаж чадвал хүний нас 10 – 20 жилээр уртасна [5]. Монгол улс дахь согтууруулах ундааны хэрэглээний улмаас үүссэн эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. Монгол улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байгаа бөгөөд архинд донтох өвчний тархалт хотод 1000 хүнд 6.4, хөдөөд 1000 хүнд 2.4 оногдож байна. [6]. Сүүлийн 5 жилийн байдлаар монгол улсад жилдээ 150.000 мянган хүн эрүүлжүүлэх байранд архи хэтрүүлэн хэрэглэж согтсоны улмаас баригдсан байна. Архинаас шалтгаалсан өвчин эмгэг, хордлого, гэмтлийн улмаас жилдээ 1000 гаруй хүн цаг бусаар нас барж байна [7]. Архины хэрэглээний талаар монгол улсад бие даан хийгдсэн судалгаа маш цөөхөн байгаа ба архины хор уршгийг бууруулах, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох шаардлага өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Ийм учраас ХБӨ-ны анхдагч ба завсрын хүчин зүйлийг тогтоох үндэсний судалгааны хүрээнд   архины хэрэглээг тодруулан судалж шинжлэх ухааны үндэстэй бодит тоо, баримтыг гаргаснаар бодлого боловсруулагчид, нотолгоонд суурилсан үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд  чухал ач холбогдолтой юм. 
Хэлцэмж.
2005 оны Халдварт бус өвчний эрсдэлт хүчинн зүйлсийн судалгааны үр дүнтэй харьцуулан авч үзэхэд архи согтууруулах ундааг амьдарлын туршид огт хэрэглээгүй хүний тоо [8] өссөн, архи хэрэглэгчдийн тоо багассан, эмэгтэйчүүдийн дийлэнхи хувьд архины хэрэглээг зохицуулах эерэг зан үйл эрэгтэйчүүдээс илүү байгаа гэх мэт эерэг үзүүлэлтүүд харагдаж байна. Хуучин нэрээр сэтгэц эмгэг наркологийн төвийн 2005 онд хийсэн судалгаагаар хүн амын 51.2% нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг ба архины хэрэглээ Улаанбаатар хот болон Өвөрхангай аймагт бусад аймгуудтай харьцуулахад их байна [9] гэсэн үр дүн гарч байсан бол манай судалгааны үр дүнд архины хэрэглээ, давтамж хот, хөдөөд статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй явдал нь архины хэрэглээний тархалт монгол оронд жигд байна гэж дүгнэж болохоор байна. Судлаач Л.Эрдэнэбаярын удирдсан судалгааны баг монгол улсын насанд хүрсэн нийт хүн амын 51% нь архийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж 1997 онд анх  тогтоож байжээ. [10]. Сарогост эмэгтэйчүүдийн 37%, Наварт 46%, Женевийн тойрогт 57% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан байна. Мөн АНУ-д испани хэлтэй америкчүүд архинд донтох өвчөний ихэнхийг эзэлдэгийг тогтоохын зэрэгцээ Филиппин гаралтай эмэгтэйчүүдийн 3.5%, эрэгтэйчүүдийн 29% нь “архийг хэтрүүлэн” хэрэглэдгийг дурьджээ.
Манай судалгааны хүн амын дунд сүүлийн нэг сард архи хэтрүүлэн хэрэглэгчдийн эзлэх хувь 54.8 байгаа нь дээрхи дотоод, гадаадын судалгааны зарим үр дүнтэй ерөнхийдээ дүйж байна.  Харин эрэгтэйчүүдийн 39.7 хувь,  эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн дүгнэлтээс үзэхэд манай орны архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо гадаадын бусад орны дээрхи үзүүлэлтээс харьцангуй өндөр байна.
Дүгнэлт:                                                                                                                                          
1.  15-64 насны нийт хүн амын  65.8 хувь нь ямар нэг хэмжээгээр согтууруулах хэрэглэж байна.
2.  Эрэгтэйчүүдийн 39.7,  эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна.
3.  Архийг хэрэглэх явдал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.5 дахин илүү байна.
4.  Архийг 1 удаад уухдаа эрэгтэйчүүд 9.2 стандарт, эмэгтэйчүүд 5.1 стандарт уултаар тус тус хэрэглэж байна

Ном зүй

1. Иванец Н.Н . О роли личностного фактора при Алкоголизме. В кн.: вопросы психоневрологии. Баку, 2008 с.54-56
2. Дэлхийн эрүүл мэндийн илтгэл, ДЭМБ, 2002 он
3. Ludvig Arnold M, M.D. understanding the Alcoholic’s Mind. New York: Oxford University Press, 1988
4. Edwards G. The Treatment of Drinking Problems. A Guide for the Helping Professions. London, 1982
5. Дэлхийн эрүүл мэндийн илтгэл, ДЭМБ, 2002 он.
6. Л. Эрдэнэбаяр – Архинд донтох өвчний тархалт хүн амын дунд хийсэн клиник эпидемиологийн судалгааны дүн Улаанбаатар хот 1989, Сэтгэл мэдрэлийн эмч нарын онол практикийн 9-р бага хурал, х. 61-62
7. Л.Эрдэнэбаяр – Архинд донтох өвчин Улаанбаатар хот 2009, х..33-38 .
8. И.Болормаа, Н.Болормаа, Б.Цогзолмаа, ба бусад., Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогттох судалгаа – 2006, тайлан, ДЭМБ, НЭМХ, 2007 он, х.49-51
9. К. Елена, Сэтгэцийн эмгэг наркологийн төв, Монгол улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн эпидемиологийн судалгаа, тайлан, УБ хот, 2006 он
10. Л. Эрдэнэбаяр– Архинд донтох өвчин Улаанбаатар хот 1997, х.18
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4875
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК