Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Хуучин монголд тэмбүү өвчин дэлгэрсэн тухай
( Судалгааны өгүүлэл )

Ш. Очирбат

 
Абстракт

История распространения сифилиса на территории старой Монголии окончатель-но не изучена. По этому вопросу нсследоватгли имеют разные мнения. Нгкоторые зарубежные и отечественные авторы предполагагот, что спфилис был зашсэниз Китая. Это мнение подтверждается исследованиями советских, китайских, японских и мон-гольских авторов (Я.Жорно, М.Туранов, Ван Гуан, Указкн, Ч.Долгор, Ч.Нямдорж и т.д.). Основываясь на литературно-архивных данных, автор пишет, что сифилис проник из Китая в Монголию на рубеже XVII—XVIII вв.

Китайские колонизаторы в своей коварной политике умышленно использовали ламаистскую религию и массовое paci ространение вензаболеваний как фактор для ист-ребления монголов без оружия и без войн.

Дэлхий дээр анх хаанаас тэмбүү өвчин дэлгэрч тархсан тухай олон янзын онол санал байдаг боловч, ерөнхийдээ 3 үндсэн онол байна.

Нэгдэх нь тэмбүү өвчнийг Америкаас гаралтай, Христофор Колум^ бын усан цэргүүд тэндээс халдааж ирж Европод тараасан гэдэг нэг онол бий. Хоёрдохь нь Ази, Европын газар нутаг дээр эрт дээр үед оршин сууж байсан хүмүүст тэмбүү өвчин эртнээс байсан гэж үздэг хоёрдохь онолбий. Гуравдахь нь шинэвтэр онол бөгөөд, энэ нь тэм-бүү өвчнийг Африкийн гаралтай гэж үздэг юм (Кокберн. Т. 1961; Гудзон Е. 1963).

Одоогийн трепонематозууд, фрамбези, сифилис хэмээх тэмбүү бол, анх төв Африкийн халуун орны эртний хүмүүсийн өвчин байжзэ. Тэгээд өвчин нь эволюцийн (микроб нь) шалгаран ээнэгших замаар одоо ч угийн ерөнхий төс чанараа хадгалсан өөр өөр өвчян болсон гэж үздэг онол бий.

Дэлхийн тив хэсэг, улс үндэстэнд тэмбүү өвчин (эпидеми хэл-бэрзэр) дэлгэрч байсан түүхийн олон баримт уламжлагдан үлджээ.

Хуучин монголд тэмбүү өвчин чухам хэцийд хаанаас дэлгэрсэн түүхийг мэдэхийй тулд Азийн орнуудад ялангуяа Хятад, тэгээд өвөр монгол ба буриадад  дэлгэрсэн баримтыг сонирхох  хэрэгтэй.

Өрнө ба дорно дахины зарим судлаачдын баримтаас үзэхэд XY1 зуунаас эхлэнХ1Х зууны эхний хагасд Азийн их бага орнуу-дад тэмбүү өвчин ихээхэн дэлгэрч эхлэснийг олонтаа тэмдэглэсэн байна. Азид тэмбүү өвчин тахалчин дэлгэрсэн нь дэлхийн импера-лизмьш колони ба хагас колонийн эрхшээлд орсон нийгэм-түүх улс төрийнүйл явдалтай ихээхэн холбоотой юм.

«Бүх бага Азид тэмбүү евчин тахал хэлбэртэй таржээ. Хар да-лайн эрэг орчмын хүн ам бүхэддээ халдварлагджээ. Бага Азид ян-хан их болжээ.  Туркийн халуун ус,  цайны газар, мусульманы үйл ёслол бүгд тэмбүү евчнийг тараах эх уурхай болсон байна» (A. В. Боуха 1964).

Хятад ба тев Азид тэмбүү өвчин их хэмжээгээр дэлгэрэн тарх-сан нь өрнө Европоос дамжин ирсэн гэж ихэнх судлагчид үздэг байна. Хятад судлаач Ван Гуан « .. . Тэмбүү өвчин Испаниас бүх Европод тархан дэлгэрч, дараа нь Ази ба бусад оронд дэлгэрсэн байна. 1498 оны үед португалийн худалдаачид Элэтхэгт тэмбүү өв-чин авчирсан. 1505 онд Гуандунь мужид анх тэмбүү оиошлогдсон .. . .» гэж бичсэн. Хятадын еөр нэг судлаач Цзэ-Ень 1632 онд «Тэм-бүү ярын тухай нууц тэмдзглэл» гэдэг зохиолдоо бичсэн нь: «..-. Найман үеийн удамтай, алив өвчнийг мэдэх эмчлэх таних нэвтэтхий туршлагатай эмч тэмбүү өвчнийг яаж ч чадахгүй байна. Эрт1 и 1 эм-нэлгийн судар бичгийг шүүрдэн үзэхэд знэ тухай бичсэн нь үгүй байна. Энэ өвчний гарал үүслийг сурвалжлан үзвэл, өрнө зүгээс дэлгэрч бүх орноор тарж олон амьтанд их хорыг учруулж байна . . .»[1]

Өвөр монголд XVIII зууны сүүлчээр Хятадаас тэмбүү өвчин тархсан тухай түүхийн бүдэг баримт байна. Япон судлаач Мияки ба Ука-зки нар «Их хуурайн өягөний өвчин» гэдэг номоядоо «... Чин улсын хаанчлалын төгсгөлеөр, хятадын Гуандунь мужид байсан мон^ол цэр-гүүдтэмбүү өвчин халдааж эх орочдоо буцаж очоод тараасан юм . ..» сэж тэмдэглэжээ. Өвөр монголд Японы хуурамч засгийн ноёрхлын үед мөн хятадын колоничлолын үед тэмбүү өвчин их хэмжээгээр тар-хаж хүн амын зүйд сүрхий муугаар нөлөөлжээ.

Өвөр монголд 1950-иад оны эхээр явагдсан арьс өнгөннй экспе-дицийн материалаас үзэхэд: шинжлэн үзсэн хүн амаас, малжих оронд 47,2%, хагас малжих оронд 8,7%, газар тариалангийн мужяд 4,8% нь тэмбүү өвчтэй байсан байна.

Малжих орон гэдэг үндсэн нутгийн монголчууд бөгөөд, бүр тодорхой үзвэл Хөлөн буйр аймаг 37,4%, Цахар аймаг 40,3%, Ши-лийн гол аймаг 47,3, Улааниав аймаг 56,3, Зэхэмийн аймаг 15,0% тэмбүү өвчтэй гарсан байна.**

Хамгийн их өвчлел нь монгол үндэстний■ дунд (42,2%), хамгийн бага өвчлөл нь хятадуудын .дунд (5,7%), дунд зэрэг өвчлөл нь со-лонгос ба бусад бага үндэстний дунд байгааг Өвөр Монголд явуул-сан шинжилгээний ажнл харуулсан байна.

Нийгмийн өвчнн Өвөр Монголын хүн амыг цөөрүүлэхэд их хүч нөлөө болжээ. Шнлнйн гол. аймгийн хүн ам 1890 онд 840Э0 байсан бол 1936 онд 35000, Шинэ барга аймгийн Зүүн хушууны хүн ам 1933 онд 10336 байсан бол 1950 онд 7670 болжээ. **

Бурядад тэмбүү өвчин дэлгэрсэн тухай орос ба зөвлөлтийн хэд хэдэн судлаачдын бүтээл байдаг. 1929 онд доктор Я. Ф, Жорно «Бурядуудын дунд тэмбүү дэлгэрснийг судлах архивын ба түүхийн зарим материалуудын тухай» гэдэг өгүүлэл хэвлүүлсэн байна.

Я. Ф. Жорно бичихдээ: «... Бурядад XVII зууны эхннй хага-саас эхлэн тэмбүү өвчин буй болсон бөгөөд энэ нь буряд -монголын газар нутгийг бүхэлд нь оросууд яоёрхож цэрэг эдийн засгийн харь-цаа их болж өргежсөнтэй холбоотой юм ...» гэжээ.

А. Бородин 1927 онд бичнхдээ « Оросуудыг очихоос емнө буриад монголчууд бол эрүүл чийрэг хүмүүс байсан. Тэд бодоо, сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн зэрэг өвчнүүдийг мэддэггүй хүмүүс байсан юм. Эдгээр өвчнүүдийг оросын колоничлогчид буриадад авчирсан юм....» гэжээ.

Я- Жорно, Д. Бородин нарын бнчсэн нь ар байгалын бурнадад голдуу хамаарна гэж үзэх ёстой. Өвөр байгалын буриадуудад бол байдал өөр юм. Георги (1772 он), Гмелин (1755) нар буриад нутгаар аялсан тэмдэглэлдээ буриадын оточ лам нарын ярианаас үндэслэн тэмбүү өвчнн хятадаас монголоор дайрч ирээд 70 жилийн нүүр үзэж байна гэж бичжээ. Энэхүү өвчин ар байгалын буриадад оросоос, евөр байгалын буриадад хятадаас дэлгэрсэн гэж Н. М. Туранов үзжээ

** 1957 онд доктор Б. Гонгоржав тэргүутэй, БНМАУ-ын арьс өнгөний евч-нийг эмчлэн сэргийлэх байгууллагын төлөөлэгчиц Өвэр Монголд явж туршлага судалж ажилтай нь танилцсан билээ. Тэдний илтгэх хуудас ба бусад материалд эдгээр тоо мэдээ буй бегеед АвУД-ын архивт хадгалагдаж байгаа.

* * * Өвер монголын өнгөний өвчлөлийн тухай дурдсан тоо баримт. Энэ нь 1957 оны 04 сарын 20-ны өдер Өвөр монголын өөртөө засах орны эрүүлийг хам-гаалах арДын хорооноос гаргасан «Өнгөний өвчинтэй тэмцсэн 7 жилийн эмчлэн сэргийлэх ажлын танилцуулга»-д байгаа болно.

 

Бурнад бол хаант оросын хамгийн их хоцрогдсон хязгаар нутаг мал нохой мэт дарлагдсан бага үндэстэн байсан билээ.

Тэр үед олон эрдэмтэд судлаачид буриадын хүн ам тэмбүү өвч-нөөр ялзарч өмхийрч байна гэж бичиж байв. Губерний эрүүлийг хамгаалахын түшмэл А. Сукнев «буриадууДын арьсны энгййн эрүүл өнгийг үзэхийн тулд нэг биш, олон дахин угаах хэрэгтэй, тэгэхгүй бол арьсны өвчин эмгэгийн шинжийг тодорхойлж чадахгүй» гэж бичжээ.

«Буриадуудьш 60% нь өнгөний евчнөөр . өвчилж байна. Тэдэнд •бэлгийн бус з^маар халдварлах нь Элбэг байна. Ариун цэврийн наад захын зүйл байхгүй, сайндаа л шүлсээрээ норгож хамцуйгаар арчсан аяга савыг дундаа хэрэглэдэг юм» гэж судлаачид бичсэн байна (К. Н. Журавлев,1963)

Хуучин монголд хэдийд хаанаас тэмбүү өвчин дэлгэрсэн болох нь гүйцэд судлагдаж шийдвэрлэсэн зүйл биш боловч, ер нь хятадаас дэлгэрсэн тухай гадаадын ба манай өөрийн эрдэмтэд үзсэн нь нилээд үндэстэй юм.

Ч. Долгор, Ц- Нямдорж нар 1960 онд нэгэн сонирхолтой өгүү-лэл хэвлүүлж, түүндээ гэлэн эмч Чойндонгийн өргөх бичиг (захидал) нийтэлсэн байна.

Тэр бичгийг бүрэн эхээр сийрүүлбэл: «Цахарын өртөөний цэр-гийн хэргийг хавсран захирагчийн харьяат гэлэн эмч Чойндонгоос Дээд журганы сайд дор өргөх бичиг

Манай хошууны цахарын өртөөний пүүсийн данжаад Лю-Ще-Цео-гийн бөгс муу махны яр хэмээх дотор газрын өвчин сэдрэн харьяа газрын зарим нэгэн эхнэрүүдийн ба уламхүү цэрэг Сампил нар дор халдварлан тархаж, энэ .нутаг орноо засахуй дор бэрхтэй болсон ба алдалгүй туслан анагаах эмгүй болно.Учир ийм дор өвчтэй иргэн Лю-Ще-Цеог нутагт нь даруй буцаан зайлуулж өвчнөө хэлмэгдэн буй хүмүүсийг өтөр түргэн засахуй дор туслах мөнгөний ус, жонсын нунтаг зэргийг тус газраа ирүүлэхийг гүнээ эрэн өргөв.Тэнгэр тэтгэсний тавин

он, намрын дунд сарын 13. (Манжийнхааны тэнгэр тэтгэ-Сэн он. Европын тооллоор 1736 оноос эхлэнэ,)

Гэлэн эмч Чойндонгийн өргөх бичиг нь монголд тэмбүү яр өв-чин дэлгэрснийг тоймлон таамаглаж болох олон зүйлийн гэрч болж үлджээ. Энэ бичгээс хэд хэдэн зүйл харагдах нь:

Хятадын худалдаачид, монгол нутагт хэрэн доншуучилж хятад бараа худалдаж, монгол хүмүүст хятадын (дотор газрын) өвчннйг тарааж байлоэ.

XVII—XVIII зууиы үеийн монголын эмч нар сифилисийг хятадын өвчин гэж нэрлэж байсан нь Европын зарим орнуудад, тухайлбал сифилисийг Францад неоплитын евчин, Орос, Германд Францын өв-чин гэж нэрлэж байсантай адил юм. Анагаах ухааны түүхэнд зарим өвчнүүд үүсч гарсан, илэрч нээгдсэн газлр орныхоо нэрээр нэршях нь цөөнгүй тохиолдоно. Жишээ нь: Японы энцефалит, мальтийн чич-Рэг, сибирийн яр (боом) г м.

Хуучин монголын эмч нарт тэмбүү евчнийг «дотор газрын яр» хэмээх өвчин гэсэн нь угаас нэр томьёо байгаагүйг харуулж байгаа бөгөөд «яр» гэдэг бол биеэ даасан өвчний нэр биш, тодотгох утга-тай   хэрэглэгдэнэ, Жишээ нь: Чоно яр, хулгана яр, зеөлөн яр г м.

Орчин үеийн монголын анагаах ухааны нэр томьёонд «сифилис»-ийг тэмбүү гэж тогтоожээ. Тэмбүү гэдэг нь монгол биш, хятад гарал-тай үг бөгөед (Тянь-тэнгэр, , бу-өвчин) энэ нь хятад үгийн утгаараа 1527 онд Францын эмч Бетенкурийн дэвшүүлсэн «Morbusvenerl» гэдэг эртний нэртэй нь дүйж байна.

 Анагаах  Ухаан

ДҮГНЭЛТ

Түүхийн баримтуудыг үндэслэн үзэхэд Монгол улс манж-хятадьш бүрэн эрхшээлд орсон XVII зууны эцсээр Монголд тэмбүү өвчин хятадаас халдан т*архаж дэлгэрсэн юм гэж үзэж болно.

Монголд өнгөний өвчнийг дэлгэрүүлэх явдал нь хятадын колонич-логчдоос, Монголыг зэр ззвсэггүй хүйс тэмтрэн устгах гэсэн хэт холын хорон бодлогын нэг чухал хэсэг нь байжээ гэж үзэх ёстой. Ер нь шарын шашныг өргөн дэлгэрүүлэх, хүн амын дунд өнгөнийг өвчнийг үлэмж тараах нь тэр үедээ хятадын колоничлогчдоос гадаад. монголын хүн амыг ycrfax гэсэн өвөрмец маягийг биологийн дайны арга байсан гэж үзэх ёстой. Найман үеийн удамтай эмч гэдэг нь өөрөө, эцэг нь, өвөг эцэг нь гэх мэт найман. үедээ эмч явсан овог төрлийг хэлж байна. Ийм уламжлалөрнө ба дорно зү-гийн анагаах ухаанд их байв.' Анагаах ухааны эиэг. хэмээгдэх Хиппократ 6 үеийн удамтай эмч бегөед эцэг нь эмч, эх нь зх баригч байсан. 'Гүвдийн алдарт оточ Ютогба 300 шавьтай том сургууль байгуулж 15 жил багшласан бөгеед, тзр сур-гуульд 10—12 үеийн удамтай эмч нарын хүүхдийг авч сургадаг журам байсан ту-хай түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

 

 

Ном зүй

—Беленький С.Ю.Проблемы здравоохранения в МНР. Современная Монголия. 1935, №2,48—75. /Бохуа А.Б.Материзлы о заболеваемости сифилисом и борьбесним в Абхазской АССР. Автореф. канд. дисс. 1964, г. Сухуми. —Ван Гуан. Түгээмэл өнтөний өвчин. 1956, Хөх хот. —Гроссман Л.Л. Народное здравоохранение в борьбе за оздоровление аратских масс. Хозяйство Монголии, 1931, №3,88—97.—Журавлев К.Н. К|истории здравоохранения Забайкалья. Сов. здравоохранение. 1933,№2. —Долгор Ч. Эпидемиология, клиника и течение сифилиса в условиях МНР. Канд. дисс. 1931. г, Горький.—Долгор Ч.,Нямдорж Ц. Монгол оронд тэмбүү дэлгэрсэн зарим нэг ба-римт. Эрүүл мэнд, 1960, №3, УБ /52—54/.—Золотухин В.И.Материалч1 к волросу о еи-■рилисе в Удмуртии. Автореф. канд. дисс. 1968, г. Донецк.—Майский И. Современная Монголия, 1920, Иркутск.—Милич М.В. Эволюция сифилиса. М., 1972.—Туранов Н.М. Сифилис В Бурято-Монгольской АССР. Канд. дисс. М., 1936.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2722
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК