Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Монгол улсын үндэсний эмийн бодлогын асуудлууд «үндэсний эмийн бодлого» бага хурал дээр монгол улсын эрүүл мэндийн сайд, академич П.Нямдаваагийн тавьсан илтгэл.
( Илтгэлийн хураангуй )

П.Нямдаваа

 

Хүндэт нөхөд өө! Эрхэм зочид оо!

Юуны өмнө, манай эрүүл мэндийн албаны нэн тулгамдсан зорилтын нэг болох үндэсний эмийн бодлогын асуудлаар зохион байгуулж буй анхны энэ бага хуралд хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчид та бүхэнд болон тус хуралд урилгаар оролцож буй дотоод, гадаадын зочид нэн ялангуяа тус бага хурлын ивээгч болсон ДЭМБ, НҮБ–ын хүүхдийн сан, Холбооны Герман улсын «Хелм» компанийн төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү.         

Нөхөд өө!                                                                                                                                                        

Хүн амын дунд зонхилж буй өвчин эмгэгийг оношлох эмчлэх, сэргийлэх, эм, бэлдмэлгүйгээр аль ч улсын эрүүл мэндийн албаны төгс үйл ажиллагааг төсөөлөхөд бэрх билээ. Тэгээд ч 2000 онд бүх нийтээрээ эрүүл байх ДЭМБ-ын стратегийн зорилгын доторх эрүүл мэндийн анхан шатны тусламжийн дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг болгож. «...эрүүл мэндийн анхны тусламж, үүний дотор нэн, чухал 20 эмийг авч болох цэг нь нэг цаг явган буюу унаагаар явахад хүрэх зайнд байх ..» гэж ДЭМБ-ын баримт бичгүүдэд тодорхойлсон байна. Эм хангамжийн төрөлжсөн тогтолцоо байгаагүй монгол оронд 1923 онд анхны эмийн caн байгуулж, 1927 онд эмийн үйлдвэрлэл, худалдаа, түүхий эд бэлтгэх бүрэн эрхийг төрийн мэдэлд авснаас хойш одоо иргэн бүртээ эм хүргэх бололцоо бүхий эм хангамжийн дэд бүтэц бүрэлдэж, улсын эрүүл мэндийн албаны бие даасан томоохон бүрэлдэхүүн хэсэг болтлоо хөгжсөн хийгээд анагаах ухааны дээд, дунд сургуулиараа үндэсний эм зүйн мэргэжилтнийхээ  хэрэгцээг үндсэнд  нь хан­гах болсон нь өнгөрсөн 70 шахам жилийн хугацаанд хүн ардын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд гарсан маргашгүй ололтын нэг мөн. Гэвч, тус оронд хэрэгжиж буй улс төр, нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтийн явцад сүүлийн 2 жилийн хугацаанд бий болсон эдийн засгийн хямралын эрүүл мэндийн салбарт илрэн гарах гол, дэг нь эмийн хомсдол болж, хүн амын эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн бэрхшээл учруулж байгаа нь улс орны эруүл мэндийн бодлогын хүрээнд эмийн бодлогын асуудлыг нухацтай авч үзэхийг бидний хойшлуулшгүй зорилт болгож байна. Эмийн бодлого гэдэг нэр томъёо ч бидэнд шинэ зүйл гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. 1990 оныг хүртэл бид эм хангамжийн тогтолцоо, эмээр хангах бодлого, асуудал гэж ярьж, бичиж байсан болохоос бус, дэлхий дахинаа 1970-аад оны сүүлчээс өргөн хэрэглэх болсон эмийн бодлогын тухай үзэл баримтлалыг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлж байсангүй..  ДЭМБ-ын баримт бичгүүд болон нийгмийн эрүүл мэндийн ухаанд нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолтуудаас үзвэл үндэсний эмийн бодлого гэдэг нь тухайн улс орны хүн амын дотор зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгийг найдвартай оношлох, эмчлэх, сэргийлэх чадвар бүхий боломжийн үнэ өртөгтэй, гаж болон хорт нөлөө багатай нэн чухал эм, бэлдмэлээр хүн амаа тасралтгүй хангахад чиглэсэн эмийн хэрэглээ болон хангалтын шинжлэх ухааны үндэстэй уялдуулсан үйл ажиллагаа, түүнд төр, засгийн нэрийн өмнөөс хяналт тавих дэд бүтэц, эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэхэд чиглэсэн цогцолбор арга хэмжээ юм. Энэ тодорхойлолтын хүрээнд манай улс дахь эмийн хэрэглээ, хангамж түүнд тавих хяналт ямар байна вэ? гэсэн асуултанд юун түрүүнд хариулах хэрэгтэй болно. Энэ асуултанд хариулахын тулд ДЭМБ-аас эмийн бодлогын талаар 1988 онд хийсэн судалгаанд ашигласан хэмжүүрийг үндэслэн өөрийн орны эмийн хэрэглээ, хангамж, хяналтын байдлыг үнэлж үзье (хүснэгт 1 ба 2). Хүснэгтүүдээс үзвэл манай улс эмийн бодлогын асуудлаар бүсийнхээ хэмжээнд хамгийн сул болох нь харагдаж байна. Дээрх судалгаанд хавсаргасан хүснэгтээс үзвэл 1986-1987 оны байдлаар, дэлхийн хөгжиж буй 104 орны дотор үндэсний эмийн бодлогоо албан ёсоор боловсруулаагүй орон 32, ундэсний нэн чухал эмийн жагсаалтгүй орон 9 байгаагаар жишээлэхэд манай улс эмийн бодлогын талаараа бүсдээ төдийгүй, дэлхийд баян ходоод» болж болзошгүй байна. Гэвч энэ байдлыг харьцангуй богино хугацаанд засч болох дотоод нөөц бололцоо бий. Тооны хувьд хангалттай эмнэлгийн болон эмзүйн боловсон хүчин. Засаг захиргааны анхан шатны бүх нэгжид хүрсэн эм хангамжийн дэд бүтэц хоёр бидэнд байгаа юм. Иймээс одоогийнхоо байдалд нухацтай дүн шйнжилгээ хийж, хөгжиж буй бусад орны туршлагыг анхааралтай судалсны үндсэн дээр үндэсний эмийн бодлогоо богино хугацаанд боловсруулж, түүнээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Энэ бага хурлын гол зорилго ч энэ болно. Тиймээс үндэсний эмийн бодлогын гол бүрэлдэхүүн хэсэг болох эмийн хэрэглээ, хангамж, хяналтын асуудлын манай одоогийн байдал, цаашид анхаарах чиглэлийг тус тусад нь арай дэлгэрэнгүй авч үзье.

■ Эмийн хэрэглээний тоон үзүүлэлтээрээ бол манай улс хөгжиж байгаа орнуудын дотор нэг их хойгуур орохгүй. 1989 онд борлуулалтын дүнгээр манай улсын нэг иргэнд жилдээ тэр үеийн ханшаар 13,2 ам.долларын эм ногдож байсан нь дэлхийн дунджийн түвшинд байхад нэг иргэнд нь ногдох эмийн дундаж зарцуулалт Энэтхэгт 2,3 ам.доллар. Хятадад 4,4  ам. доллар, Бразильд 10,3 ам.доллар байна. Харин эмийг хэр зэрэг үр ашигтай, зөв хэрэглэдэг вэ гэдэг талаар бол  бодох юм тун их байна. Үүнийг зарим тодорхой жишээн дээр авч үзье. Суулгалт өвчний эмгэг жамын механизм дээр үндэслээд ДЭМБ хүүхдийи цочмог суулгыг цусан ба усан суулга хэмээн ангилж, нянгийн эсрэг бэлдмэл (антибиотик, сульфаниламид)-ийг цусан суулгын үед л хэрэглэх, усан суулгыг бол зөвхөн уулгаж сэлбэх давс (УСД— ны уусмалаар эмчлэхийг 1980-аад оны эхэн үеэс зөвлөмж болгосон нь одоо дэлхийн ихэнх оронд мөрдөх зарчим болжээ. Гэтэл манай эмч нар нянгийн эсрэг бэлдмэлийг урьдал болгодог хуучин хэвшлээс салж чадахгүй байна. 1992 онд Улаанбаатар хотын Хүүхдийн нэгдсэн эмнэлэг № 1, №2-т хэвтэн эмчлүүлсэн цочмог суулгат өвчтэй 50 хүүхдийн өвчний түүхийг үзэхэд л 44 (88%-д нийтдээ 10 нэрийн антибиотикийг дангаар нь буюу хавсруулан дунджаар 8 хоног хэрэглэсний дээр 37 (74 %) -д нь дуслын шингэнийг судсаар хийсэн байлаа. Цусан суулга өвчний үед ампициллин котримоксазол хоёрын аль нэгийг хүүхдийи нас биед тохирсон тунгаар 5 хоног хэрэглэхийг ДЭМБ зөвлөдөг. Манай мэргэжилтнүүд энэ онд Халдвартын клиникийн төв эмнэлэгт эмчлэгдсэн цусан суулга өвчтэй 50 хүүхдийн өвчний түүхэнд судалгаа хийж үзэхэд пенициллин, стрептомицин, гентамицин, ампициллин, левомицетин, фуразолидон, септрин зэрэг 8 нэрийн нянгийн  эсрэг эмийг 23 (46%) хүүхдэд дунджаар 8 хоног хэрэглэсэн байна. Аитибиотикаас гадна 14 нэрийн эм, тариа хэрэглэсэн байв. Ер нь манай улсын хүн эмнэлгийэ практикт 50 гаруй нэр төрлийн нянгийн эсрэг бэлдмэл (голдуу антибиотик) хэрэглэж байгаа нь борлуулалты үнийн дүгээр нийт эмийн гуравны нэг (28.7—34.2%), болж байна. Улсын хэмжээгээр голчлон хэрэглэдэг 10 нэрийн антибиотикийн хэрэглээний байдлыг 1980-1989 оны дүнгээр судалж үзэхэд 1980 онд бензилпенициллин 2,2 тэрбум нэгж хэрэглэж байсан бол 1989 онд 4,5 тэрбум нэгж хэрэглэх болж, даруй 1.6 дахин нэмэгджээ. 1989 оныг 1980 онтой харьцуулахад тетрациклины зарцуулалт 27.6% буурч, стрептомицин, бициллин 3-ын зарцуулалт нэг түвшинд, эритромициных 1,3 дахин, оксациллинийнх 1,7 дахин, хлорамфиниколых 5,0 дахин, феноксиметил-пенициллинийнх 7,1 дахин нистатинийнх 25 дахин, ампициллинийх 100 дахин тус тус нэмэгджээ. Гэтэл улсын нийт хүн амын тоо энэ хугацаанд 18,1 хувиар өсөж, 1000 хүн амд ногдох амбулаторын ерөнхий өчлөлийн түвшин 6 хувиар, 10000 хун тутмаас больницын нөхдөлд эмчлүүлэгчдийн тоо 17 хувиар тус тус нэмэгдсэн байлаа. Ийнхүү хүн амын тооны болон өвчлөлийн түвшний өсөлтөөс антибиотикийн хэрэглээний өсөлт хэт түрүүлж иржээ. Дэлхий дахины эмнэлгийн практикт хэрэглээ нь жил ирэх тутам багасч байхад манайд байнга өсч байгаа эмчилгээний нэг хэлбэр бол судсаар шингэн тарих явдал юм. Зөвхөн 1990 онд 1,427,300 ампул 40%-20 мл судсаар тарих глюкоз, 40,1 тонн хуурай глюкоз улсын хэмжээнд авч хэрэглэснийг нийт хүн амын тоонд харьцуулбал Монгол улсын иргэн бүр 5%-200 мл глюкоз судсаар тариулж, 10%-100 мл глюкозын уусмал уусан тооцоо гарч байна. Сүүлийн 10 жилд гемодез, полиглюкин, реополиглюкин, хлорид натри зэрэг судсаар юүлдэг 74,5 тонн шингэнийг жил тутам дунджаар хэрэглэсэн нь ойролцоогоор 10 хүн тутмаас нэг нь жил бүр 1 шил гемодез тариулж байсантай адил болжээ. Эм хэрэглээнд үүссэн энэ мэтийн гажуудлыг арилгахын тулд үндэсний нэн чухал эмийн жагсаалт дээр үндэслэсэн зонхилон тохиолдох нозолог нэгжийн эмчилгээний стандартууд боловсруулан практикт, нэвтрүүлэх, шинжлэх ухаан - техникийн дэвшилттэй уялдуулан түүнийгээ үе үе шинэчлэн боловсронгуй болгож байх, эмнэлгийнхэн болон нийт хүн амыг эмийн үйлчилгээ хэрэглэх болон хадгалах нөхцөлийнх нь тухай үнэн зөв мэдээллээр тогтмол хангаж байх тогтолцоо бүрдүүлэх, эмнэлзүйн фармакологийн алба үүсгэж бий болгох шаардлагатай болж байна. Эмийн хэрэгцээг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, эмний захиалгыг оновчтой боловсруулах нь эмийг зүй зохистой хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Сүүлийн жилүүдэд эмийн хэрэгцээг тодорхойлох судалгааг урьдах жилүүдийн хэрэглээнд тулгуурлан,  нййгэм эдийн засаг, эмнэлэг - биологийн зарим хүчин зүйлийн  нөлөөллийг харгалзан эдийн засаг математикийн аргаар хийж, тус орны эмийн хэрэглээний 60-70%-ийг бүрдүүлдэг зүрх судас, элэг цөсний өвчин илааршуулах эмүүд, витамин дааврын гаралтай эмүүд, антибиотик - зэрэг 5 бүлгийн, 130 гаруй эмийн эрэлтийн хангамжийн коэффициент, тэдгээрийн хэрэгцээг тодорхойлж, ойрын жилийн прогноз гаргажээ. ДЭМБ-ын шургуу зөвлөж байгаагаар эмнэлзүйн фармакологийн судалгаа эмчилгээний  стандартад тулгуурлан эмийн хэрэгцээг тооцдог аргаар нэмэлт судалгаа явуулж, энэхүү "дурдсан хоёр аргыг харьцуулан корреляци хийж улсын эмийн бүртгэлд орсон эмүүд, юуны өмнө, нэн чухал эмийн жагсаалтанд орсон эмийн хэрэгцээг хамгийн бодитой тодорхойлж, хүн амын эмийн хэрэглээг жинхэнэ зориулалтын дагуу жолоодох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр бид шаардлага багатай олон нэр төрлийн ижил үйлчлэлтэй эмээр дотоод зах зээлээ дүүргэж, хөрөнгө валютаа онцын шаардлагагүй зүйлд зарцуулахаас зайлсхийх боломжтой болох юм. Эм хангалтыг: Эм худалдан авах, үйлдвэрлэх, үнэлэх, тээвэрлэх, хадгалах, тараах гэсэн бүрэлдэхүүн хэсгүүд болгон задалж үздэг. Манай улс хэрэгцээт эмийнхээ хэрэгцээний 90% гаруйг импортоор авдаг бөгөөд үлдэх хувийн дийлэнхийг «Эмийн завод» компани, бага хэсгийг Ардын эмнэлгийн хүрээлэн, эрүүл ахуй, халдвар, нян судлалын институт зэрэг эрдэм үйлдвэрлэлийн байгууллагад хийдэг. Сүүлийн 2 жилд эм үйлдвэрлэх хувийн жижиг үйлдвэрүүд бий болж эхэллээ. Эм хангамжийн бусад бүх үйл ажиллагааг <Монголэмимпекс> нэгдэл, түүний харьяа аймаг хотын эмийн сангуудыг удирдах контор улсын хэмжээний 500 гаруй эмийн сан гүйцэтгэдэг. Эм хангамжийн үйл ажиллагааны одоогийн бэрхшээл нь:

- Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаа зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицож - ажиллах хэлбэрээ бүрэн олоогүй байгаа.

- Эм хадгалах, тэээвэрлэх бодит цагт нь: эм бэлтгэх орчин үеийн материаллаг бааз хангалттай бүрдээгүй, Дотоод эмийн үйлдвэрлэл сул хөгжсөн явдалтай холбоотой байна. Манай орны хүн амын хэрэгцээнд гаргаж байгаа эмийн 50% орчмыг стационараар үнэгүй хэрэглэж, сүрьеэ зэрэг зарим өвчнийг эмчлэхэд болон нэг хүртэлх насны хүүхдэд эмийг үнэгүй олгож байна. Энэ бүгдэд зориулж улсын төсвөөс жил бүр 60 сая орчим төгрөг зарцуулдаг. Манай улсад мөрдөж байсан эмийн жижиглэн худалдаалах, үнэ үндсэндээ 1960-1970-аад оны үеэс хөдлөөгүй, завсарт нь зургаан ч удаа хямдруулсан нь хөдөлмөрчдийн эмийн хэрэгцээг хангахад төрөөс тавих анхаарал халамж байсан сайн талтай боловч эмийн бодист хайхрамжгүй, хайр гамгүй хандах, бөөнөөр нь худалдан авч нөөцлөөд хэрэглэлгүй хугацааг нь дуусгаж хаях зэрэг эдийн засагч бус байдлыг газар авахуулж эмийг хэтрүүлэн хэрэглэснээс элдэв төрлийн харшил зэрэг эмийн өвчин, аитибиотикт тэсвэртэй нян олширч хэрэглээний тунг ихэсгэхийг шаардах зэрэг зохисгүй үзэгдэл дэлгэрэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Сүүлийн 2 жилд манай улс уламжлалт нийлүүлэгчдээсээ ихэнх эмээ авч чадахгүй болж, ижил буюу ойролцоо нэр төрлийн эмийг шииэ зах зээлээс хатуу валютаар авах болсон нь эмийн гадаад худалдааны болон дотоод борлуулалтын үнийн зөрүүг олон арав дахин ихэсгэж засгийн газраас гаалийн болон худалдааны татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан боловч эм хангамжийн байгууллагууд ажиллагааныхаа зардлыг дийлэхгүйд хүрч, олдоц ховортой эмүүд   зориулалтын өвчтөндөө хүрэлгүй хар захад гарах, хил давуулан арилжигдах болсон юм. Гэвч эмийн бодисын өвөрмөц хэрэглээ, хүн амын дийлэнх хэсгийн худалдан авах чадавхийг харгалзан засгийн газрын 1991 оны 240, 1992 оны 35 дугаар тогтоолуудаар эмийн зүйлийн үнийг чөлөөт үнэнд шилжүүлэхгүйгээр улсаас тогтоож байхаар заасан болно. Эмийг худалдан авсан болон борлуулж буй үнийн зөрүүний зөрчлийг багасгах үүднээс энэ оны 4 дүгээр сарын 1-ээс хэрэглэхээр эмийн үнийг шинэчлэн тогтоохдоо ч үндэсний нэн чухал эмийн жагсаалтанд орсон 45 нэрийн эмийн борлуулах үнийг хуучнаар нь үлдээж 42 нэрийн эмийг байвал зохих үнээс 50 хувь доогуур тогтоосон юм. Эдгээр эмийг худалдан авсан болон борлуулах үнийн зөрүү нь жилд 102 орчим сая төгрөг байх тооцоотой байна. Цаашид эмийн үнэ тогтоох механизмыг улам боловсронгуй  болгох шаардлагатай. Эм хангамжийн байгууллагуудын ашигт ажиллагааг дээшлүүлэх, зах зээлийн харилцааны нөхцөлд ойртуулах үүднээс «Монголэмимпекс» нэгдлийг хувьчлах асуудал тавигдаж буй нөхцөлд уг нэгдлийн эмийн бодлого, хяналтын асуудал хариуцсан төв, орон нутгийн хэсгүүдийг төрийн захиргааны байгууллагад шилжүүлэн үлдээх зохистой хэлбэрийг тун нарийн тооцоолж хэрэгжүүлэхгүй бол эмийн хомсдлын хямрал гүнзгийрэх боломжтойг бид сайтар харгалзан үзвэл зохино.

Дотоодын  эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхдээ  эх орны ургамал амьтан, эрдсийн нөөцийг ашиглан нэн чухал эмийн, жагсаалтанд орсон эмээс үйлдвэрлэн хангах эмийн идэвхит бодис болон вакцины өтгөрүүлсэн хагас боловсруулсан бэлдмэлийг бөөнөөр нь импортоор авч дотооддоо савлах, шахмалдах замаар тээврийн зардлаас гарах зарлагыг багасгах бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Эмийн үйлдвэрлэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт эмийн түүхий эдийн байгалийн нөөц судлах, ургамал тарималжуулах, эмт амьтан үржүүлэх аж ахуйнууд байгуулахын зэрэгцээ биотехнологи, генийн инженерчлэл, биохими, ботаник, агробиологи, фитохими эмийн технологийн эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх асуудлыг тусгах шаардлагатай юм.

Мөн одоо зарим аймагт ажиллаж байгaa галени эмийн тасгуудыг өргөжүүлэх, тоог нь олшруулах. Тэдгээрийг жижиг оврын техникээр шидэчлэн тоноглож өмчийн олон төрөлд багтах эмийн жижиг үйлдвэрүүд болгон чөлөөт өрсөлдөөнд оруулж ажиллуулах бодлого баримтлах нь эм хангалтыг сайжруулах нэг бодит бололцоо гэж үзвэл зохино. Эмийн хяналтын үйл ажиллагаа нь эм бүртгэх, мэдээлэх, эмийн чанар, үйлдвэрлэх технологи хэрэгцээнд, хяналт тавих, эрх зүйн актуудыг боловсруулах, тэдгээрийг олон улсын эрх зүйн актуудтай уялдуулан нийцүүлэх зэргийг өөртөө багтаадаг бөгөөд манай эмийн бодлогын хамгийн сул хөгжсөн эмзэг хэсэг болно. Эм, биобэлдмэлийг олон улсын, жишгийн дагуу бүртгэх ажил 1991 оноос л эхэлсэн, одоо хүртэл манай улс үндэсний фармакопейгүй байгаа хоёрыг дурдахад л энэ талын ажил ямар шатанд байгаа нь тодорхой юм. 1987 оноос эмийн хяналтын үүргийг эм, биобэлдмэлийн улсьн хяналтын лаборатори гүйцэтгэж эхэлж байна. Гэвч одоогийн хүчин чадал, материал техникийн бааз, боловсон хүчний бололцоо нь энэ лаборатори эрхзүйн актууд дээр ажиллах, эмийн тухай үйлдвэрлэгч, хангагч байгууллагуудаас хамаат бус мэдээллээр эмнэлгийнхэн хүн амыг хангах, эм хэрэглээ, эмийн гаж үйлдэлд хяналт тавих үүргээ биелүүлэхэд бэрхшээл учруулж байна. Тиймээс  энэ лабораторийг цаашид энэ чиглэлээр нь өргөтгөн бэхжүүлэх, орон нутагт салбар цэгтэй болгох талаар бодох хэрэгтэй болж байна. Эмийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ бид 1971 онд хуралдсан ДЭМБ-ын 22 дугаар чуулганаас баталсан (WHA 22. 50) «Эмийн бэлдмэлийн чанарыг хянах зарчмууд», «Эм үйлдвэрлэх, эмийн бэлдмэлийн чанарыг хянах дүрэм»-ийн шаардлагууд болон «Эмийн үйлдвэрлэл, зохион байгуулалт, эмийн хя­налтын зарчим (GMР)»-ийн зөвлөмжийг нарийн чанд баримтлах нь зүйтэй. Лабораторийн хүчин чадал сул, голлох эмээ импертолдог манай орны хувьд ДЭМБ-ын «Олон улсын худалдаанд зориулсан эмийн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын схем»-ийг мөрдөж, экспортлогч талаас чанарын сертификат авсны дараа захиалан авч байхыг хатуу журамлах шаардлагатай байна. Импортын болон дотоодьн үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, био-бэлдмэлийн чанарыг шалгахад үндэсний улсын стандарт,техникийн нөхцөлийг баримталж байсныг үндэсний фармакопей болгон өөрчлөн боловсруулах хэрэгтэй болж байна. Дээрх үндсэн 3 чиглэлийн дотор багтаж яваа боловч онцгойлон анхаарвал зохих  хоёр   асуудал байгаа нь:

-     үндэсний уламжлалт эмийн тухай асуудал

-     мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн тухай асуудал болно. Монголын ард түмэн ардын уламжлалт эмнэлгийн олон мянган жилийн баялаг өвсантай билээ. 1920-30-аад оны үед манай оронд европ ёсны анагаах ухааны эмнэлгийг улсын эмнэлэг болгон зарлаж, түүнд хэрэглэдэг эмийг импертлох, үйлдвэрлэх, түүхий эдийг ашиглах, хэрэглээнд гаргах бүх эрхийг улсын гарт авч монополчлон. 1937 онд ардын уламжлалт эмийн санг хааж, уул эмийг хэрэглэх явдлыг үнэн чанартаа хориглосон байна. Дашрамд хэлэхэд энэ үйл явдал нь монголын ард түмний соёл иргэншлийн арвин өв сан, түүний дотор ардын эмнэлэг, эм барих өвөрмөц арга, үнэт уламжлалд ихээхэн хор хохирол учруулсныг харамсан тэмдэглэх нь зүйд нийцэх юм. Манай оронд өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн одоо үед  тэрхүү уламжлалыг сэргээн, түүнийг орчин үеийн шинжлэх ухааны эмнэлэгтэй хослон хөгжүүлэхэд оюуны чадавхиа дайчлах, хөрөнгө хүч зарцуулах, сэтгэл зүй, ёс суртахууны элдэв хориг саадыг даван туулах шаардлагатай болж байна. Энд аливаа туйлшрал хэрэггүй юм.

 ДЭМБ – ын 29, 30, 31, 40, 41, 42, 44-дүгээр чуулганаар ардын уламжлалт эм эмийн ургамал хэрэглэх арга зүйн асуудлаар гаргасан тогтоол, зөвлөмжүүдийн үндсэн дээр боловсруулсан уламжлалт эмнэлгийн тухай ДЭМБ-ын Хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудалд манай эмийн бодлогод төдий л тусгалаа олохгүй явсаар иржээ. Эдгээр шийдвэрийн үзэл санааг ардын эмнэлгийн эмийн талаар өөрийн улсын  эмийн  үндэсний  бодлогод тусгах оролдлогыг Эрүул мэндиин сайдын 1991 оны 11-дүгээр тушаалаар баталсан «Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндсэн чиглэл (1991—1995)»-д  хийсэн болно. Уламжлалт эмийн чанарын хувьд 1991 онд Канадад болсон эмийн хяналтын байгууллагын ажилтны зөвлөлгөөнөөр сайшаасан «Ургамлын гаралтай эмийн чанарын хяналтын гарын  авлага» хэмээх удирдамжийг баримтлан явуулах бодлого баримтлах нь зүйтэй юм. Энэ чиглэлийн анхны алхам нь эрүүл мэндийн сайдын 1991 оны 163 дугаар тушаалаар батлагдсан «Монгол эмийн найрлагын стандарт, үйлдвэрлэл технологийн шаардлага» болно. Эрх зүйн энэ актаар уламжлалт 86 жорын найрлага, чанарын үнэлгээний стандарт, уламжлалт жорд хэрэглэдэг 66 түүхий эдийн тодорхойлолтыг оруулсан байна. Манай улсын гадаад эдийн засгийн харилцаа нээлттэй болж өргөжиж буй одоогийн нөхцөлд мансууруулах бодисын аюулт тахлаас сэрэмжлэхэд онцгой анхаарах шаардлага тавигдаж байна. Энэ шаардлагын үүднээс манай улс «Мансууруулах эмийн тухай 1961 оны конвенци, түүнд засвар оруулсан 1972 оны протокол»-д 1990 онд нэгдэн орж, одоо «Сэтгэц нөлөөт эмийн 1971 оны конвенци»-д нэгдэх бэлтгэл хийж байна. Мансууруулах, сэтгэц нөлөөт болон хүчтэй үйлчлэх эмийн хэрэглээнд тавих хяналтыг олон улсын эрхзүйн шаардлагад ойртуулах зорилгоор эрүүл мэндийн сайдын 1992 оны 52 дугаар тушаалаар «Монгол улсын эмнэлгийн практикт хэрэглэх мансууруулах эмийн жагсаалт», «Сэтгэц нөлөөт эмийн үндэсний жагсаалт, «хүн эмнэлгийн практикт хэрэглэх  хүчтэй үйлчлэх эмийн жагсаалт», «Мансууруулах сэтгэц нөлөөт болон хүчтэй үйлчлэх эмийг хэрэглэх, хадгалах, зарцуулалтыы тайлан гаргах журам»-ыг тус тус шинэчлэн баталлаа. Цаашид сэтгэцийн эмгэг судлалын, зөвлөлгөө өгөх албыг боловсронгуй болгох, мансууруулах, сэтгэц нөлөөт эмийг илрүүлэх орчин үеийн лабораторийн аргуудыг практикт нэвтрүүлэх, гаалийн болон гадаад худалдааны албадтай хамтран мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн орчилд тавих хяналтыг орчин үеийн түвшинд нэн яаралтай гаргах хэрэгтэй боллоо. Эмийн зүйлд орж ангилагддаг боловч үйл ажиллагааны хүрээнд мартагдах хандлагатай байдаг.

-     вакцин ийлдэс зэрэг биобэлдмэл,

-     оношлуур, лаборторийн урвалж бодис,

-      зүү, тариур, гуурс, бээлий, умайн ерөндөг, бэлгэвч г.м техникийн бус эмнэлгийн туслах материалын хэрэглээ, хангалтын болон хяналтын зарчим нь эмийн бодлогын хүрээнд орж явна гэдгийг энд дурдахад илүүдэхгүй юм.

Нөхөд өө!

Манай эмийн үндэсний бодлогыг цогцоор боловсруулж, цаашид улам боловсронгуй болгохтой холбогдсон дүгнэлт дээр ярьснаас аяндаа урган гарч байна. Үүнд:

1.Монгол улсын үндэсний эмийн бодлогын бүтэц, агуулга, зорилго зорилтыг ДЭМБ - ын болон түүний гүйцэтгэх товчооны чуулгануудын эмийн бодлогын талаар гаргасан удаа дараагийн шийдвэртэй уялдуулан, зохицуулж, түүний үндсэн дээр эмийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр өөрийн үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулан мөрдөх шаардлага  тавигдаж байна.

2. ДЭМ - ын боловсруулсан зарчимд тулгуурлан тус улсын эмийн бүртгэл, нэн чухал эмийн жагсаалтанд оруулах эмийг зөв сонгох, уул жагсаалтыг улам боловсронгуй болгохын тулд түүнийг үе үе хянан үзэх шалгуурыг зориуд боловсруулах байнгын ажиллагаатай ажлын аппарат байгуулах хэрэгтэй байна. Манай оронд хэрэглэх эмийн нэр төрлийн тоог хүн амын эрэлт, хэрэгцээг хясахгүйгээр шинжлэх ухааны үндэслэл бүхий хязгаартай, нэн оновчтой тогтоож, эмийг эдийн засгийн хувьд ашигтай, урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээний хувьд туйлын үр дүнтэй байх зарчмыг баримтлах нь зүйтэй юм.

3. Монгол улсын эмийн бодлогын үндсэн асуудлын нэг бол эмийн бодлогын болон эм хангамжийн байгууллагын бүтэц, зохион байтуулалт, материаллаг баазыг улам боловсронгуй болгож, зах зээлийн тогтолцооны нөхцөлд хамгийн үр ашигтай ажиллах хэлбэрийг олж тогтоох явдал болно.

4. Хүн амын эмийн хангамжийн эх үүсвэрийг арвижуулах чухал хөшүүрэг бол эх орны ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдийг ашиглан дотоодын эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ардын уламжлалт эмнэлгийн эмийг зохистой ашиглах явдал юм. Энэ асуудлыг тусгай хөтөлбөрийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй болж байна.

5. Эм, биобэлдмэлийн чанар, хэрэглээнд тавих хяналтанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч уг ажлын арга зүй зохион байгуулалтын хэлбэрийг улам боловсронгуй болгох шaaрдлaгатaй байна.

6. Хангамжийн бүх төрлийн эх үүсэврээр бий болсон эмийн нөөцийг тухайн нутаг дэвсгэрийн эмнэлэг-биологийн болон нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийг харгалзан зөв хуваарилах, байгаль цаг уурын болон зам харилдааны нөхцөлийг харгалзан гэмтэлгүй хүргэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах явдал манай эмийн бодлогын чухал хэсэг юм.

7. Үндэсний нэн чухал эмийн жar­саалтанд үндэслэсэн зонхилон тохиолддог нозологийн нэгжүүдийг эмчлэх үндэсний стандарт боловсруулан, түүнд үндэслэсэн жорын лавлах гаргах. Эмнэлзүйн фармакологийн алба бий болгох замаар эмийн хэрэглээг журамлах, боловсронгуй болгох шаардлага гарч байна.

8.  Эмнэлтийнхэн болон нийтэд зориулсан эмийн мэдээллийг, өргөжүүлж чанар агуулгыг нь дэлхийн түвшинд хүргэх нь үндэсний эмийн бодлогыг хэрэгжүүлэх нэг чухал нөхцөл болно.

9. Эмийн үнэ бүрэлдүүлэх асуудал үндэсний эмийн бодлогын, чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг анхааран үзэж, эмийн үнийг зах зээлийн нөхцөлд зохицуулах, өргөн хэрэглээний, жоргүй олдох эмийн үнийг чөлөөтэй тавих, төр засгаас тогтоосон хатуу үнийг баримталснаас үүсэх алдагдлыг төсвийн татаасаар нөхөх журмыг боловсруулан хзрэгжүүлэх ззргээр үнийн асуудлыг иж бүрэн шипдэх нь өмчийн олон төрөлд хамаарах эм хангамжийн аж ахуйн нэгжийн сонирхлыг дээшлүүлэх ашигт ажиллагааг хангах нөхдөл бүрдүүлнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 864
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК