Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Тодорхой бүлгийн болон нэг өвчний стационарын эмчилгээний эмийн хэрэгцээг тодорхойлох нь
( Тойм өгүүлэл )

Б.Билэгсайхан, Б.Ганцэцэг, Б.Энхзаяа Р.Цэрэнлхагва, С.Мөнхбат

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Эмзүйн сургууль

 
Абстракт

We are recommending the following techniques, guidance and suggestion to describe (detection) the drug need that was processed by result of research work, concerning to research main drug need and need for acute virus hepatitis and to describe right determine of medicine.

For it, it is available to describe drug need for certain group and any disease by anamnesis morbid of patients who were treated in the stationary department and to describe drug need for patients who were treated in the ambulatory department by mean to describe ambulatory card, medicine prescription and pharmacy sale in the in a drugstore.

In according to this research to this research work, it is available to describe recent and distant plan for permanent occurring disease with a deadline, to make medicine prescription based on research, to sufficiently provide drug demand and supply in the right level, to form right drug use, to treat efficiently, to spend properly budgetary money for the medicine.

Pp. 58-62, Tables 5.

Цочмог вируст В гепатиттай өвчтөнуүдийн эмчилгээний үндсэн эмүүдийн хэрэглээ.г судалж, хэрэгцээг тодорхойлох, зохистой ашиглах үндэслэлийг гаргахад судалгааны ажлын зорилго чиглэгдэв.

Тодорхой бүлэг болон зонхилон тохиолдох аль нэгэн өвчний эмчилгээний эмийн хэрэглээг стационарт хэвтэн эмчлүүлэгсэдийн өвчний түүхээс эмийн хэрэглээг түүвэрлэн авч судалсаны үндсэн дээр эмийн хэрэгцээг гаргахад хийгдэх маркетингийн судалгааны ажил дараах үе шатаар явагдана.

  1. Сонгож авсан бүс нутгийн хүн амын өвчлөлийн бүтцийг тэдгээрийн үйлчилгээний хүрээний эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн статистик тайлангаас авч, эмийн хэрэглээг судлах, хэрэгцээг тооцох өвчнүүдээр амбулатори, стационарт эмчлэгдсэн өвчтөний тоог бодиттоогоор болон 1000, 10000,100000 хүнамд тооцоолон олон жилээр авч, жилд болон дараагийн жилүүдэд эмчлэгдлэх өвчтөний тоо, насны бүлэг, өвчлөлийн прогнозыг гаргана. Хүн амын өвчлөлийн статистикийн судалгааг дараах судалгааны картаар (Судалгааны карт №1) авна. 

Судалгааны карт №1

  1. Өвчний эмчилгээний үндсэн эмүүдийн нэр төрөл, эмчилгээнд хэрэглэх талаар судалгаа явуулна. Энэ судалгаа нь эмэн эмчилгээний лавлах, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, монографууд, эмийн фирмүүдийн үнийн санал, жагсаалт, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагааны бүртгэлийн материалууд дээр тулгуурлан хийгдэнэ. Сонголт хийсэн эмийн нэр төрлүүдийг эмчилгээний бүртгэлээр нь нэгтгэн түүвэрлэн гаргаж, эмийн курс эмчилгээний тунг тодорхойлно.
  2. Хэрэгцээг тодорхойлох эмүүдийн хэрэглээг тухайн бүс нутгийн эмнэлгийн байгууллагуудын өвчний түүхийн материал, амбулаторийн карт, жороос тухайн өвчний хэлбэр, дагалдах өвчин, эмчилгээ, уг эмүүдийн хангалт, тасалдал, хэрэглэх тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа зэргийг авч үзнэ. Бодит хэрэглээг 2 дахь шатанд цуглуулсан судалгааны материалуудтай харьцуулан дүн шинжилгээ хийнэ.

4.   Эмч (шинжээчид) нар, өвчтөнүүдээс
анкетаар судалгаа авна. Өвчний түүхэнд тухайн
эмнэлгийн байгууллагад байгаа эмийн нэр төрөл ихэвчлэн тусгагддаг. Амбулаторийн картанд тэр болгон судалгаа хийх боломж бага байдаг, учир нь бүх өвчтөн картаа эмнэлгийн амбулаторт үлдээдгүй, зарим нь өөрсдөө авч явдаг явдал юм.

Түүнээс гадна өвчтөний эм авч хэрэглэх мөнгөний боломж, ар гэрийн материаллаг байдалтай уялдан эмч аль болох хямдавтар үнэтэй боловч үйлдлийн идэвх төдийлөн сайн биш эмүүдийг амбулаторийн жоронд бичих явдал ч гардаг.

Ийм учраас эмч нар (шинжээчид)-аас анкетаар авсан судалгааны материалд хийсэн дүн шинжилгээ нь хэрэглэх эмийн нэр төрлийг тогтоох, уг эмийн эрэлтийг тодорхойлох боломжийг олгодог.

5. Эмчилгээний стандарт, нормативыгашиглан эмийн хэрэгцээг дараах аргачлалаар тодорхойлно.

Эмнэлгийн байгууллагуудын статистик тайлангийн өвчлелийн бүтцээс эмчилгээний эмийн хэрэгцээг нь тогтоох, зонхилон тохиолдох өвчний тохиолдлын тоо, эзлэх хувь, насны бүлгээр нь түүвэрлэн гаргаж, холбогдох хэвлэлийн материалууд, мөн түүнчлэн өвчний түүх, амбулаторийн картаас уг өвчний эмчилгээнд хэрэглэсэн эмийг судлах замаар эмийн нэр төрлийгтүүвэрлэн авна.

Эмийн хэрэглээний талаар нарийн мэргэжлийн эмч нараас (шинжээчмд) 2 чиглэлийн анкетийн судалгаа авна.

Нэгдэх анкетаар санал авах эмчийн нарийн мэргэжил, ажилласан жил, эрхэлдэг ажлын үндсэн чиглэл, эрдмийн болон мэргэжлийн зэрэг гэх мэтийн тодорхойлолтыг, хоёр дахь анкетаар сонгосон өвчний эмчилгээний үндсэн эмүүдийн нэрийн жагсаалт, уг эмийн тухай эмчийн мэдэц, эмийн эмчилгээний үр дүн (үр дүн ямар, хэрэглэхэд тохиромжтой эсэх, гаж нелеелөл, эсрэг заалт.тунгийн тохироо, эмийн хэлбэр, хор холбогдол г.м), эмчилгээнд хэрэглэх (их, байнга, бага г.м) байдал, эмийг хэрэглэхгүй болон бага хэрэглэж байгаа шалтгааны тухай үнэлэмжийг гаргуулан авна. Анкет №1-ийг дараах хүснэгтээр үзүүлэв.

Судалгааны анкет №1

Судалгааны анкет №2

Судалгааны карт №2

Судалгааны карт №2-оор авсан өвчтөнүүдийн өвчний түүхээс эмчилгээний үндсэн эмүүдийг түүвэрлэн нэгтгэж, дундажийг гарган дүгнэлт хийнэ.

Үүний дараа цочмог вируст В гепатитын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийн талаар "Эмч (шинжээчийн) үнэлгээ"-г судалгааны анкет №2-оор гепатологийн нарийн мэргэжлийн эмч нарын санал дүгнэлтийг авч, дүнг дараах аргачлалын дагуу гаргаж дүгнэлт хийнэ.

Үнэлэмжийг авах эмч (шинжээчид)-ийн тоог (нийтийг төлөөлж чадах) дараах томъёогоор олно.

Цуглуулж авсан анкетуудад статистик боловсруулалт хийнэ.

Мэргэжлийн тодорхойлолтын (анкет №1) асуултуудын дүнг дараах байдлаар оноонд шилжүүлнэ. 

Энэхүү онооны системээр шинжээч тус бүрийг үнэлэн, онооны нийлбэрийг гаргана. Тодорхой өвчний эмчилгээний эмийн нэр төрлийн хэрэглээнд шинжээчийн үнэлгээг дараах аргачлалаар явуулна.

Шинжээчид нь эмийн эмчилгээний үр дүн, хэрэглээний байдалд үнэлгээ өгөөд зогсохгүй тэднээс сонгосон бүс нутгмйн хүн амын эмийн хэрэглээний онцлогийн талаар санал дүгнэлтийг авна.

Статистик боловсруулалт хийхэд дөхөм болгох уүднээс анкетийн судалгааг хүснэгтэнд оруулан дүнг гаргана.

Эм тус бүрийн эмчилгээний үр дүнд дараах онооны үнэлгээ өгнө.Үүнд:

  • Үр дүнтэй бол-5
  • Үр дүн бага бол-3
  • Үр дүн муутай бол-1

Эмийг хэрэглэх байдалд мөн дараах байдлаар онооны унэлгээ өгнө.

  • Их хэрэглэдэг бол-5
  • Байнга хэрэглэдэг бол-3
  • Бага хэрэглэдэг бол-1

Энэхүү хүснэгтээр эм тус бүрт шинжээчдээс өгсөн үнэлгээний дүнг гаргасны дараа эм нэг бүрийн үнэлгээг дараах томъёогоор бодож гаргана.

Жишээ нь, анкет N1Сij= 7х 5=35 байна.

Ийм байдлаар эм тус бүрт өгсөн бүх шинжээчдийн үнэлгээг гаргана. 

Үүний дараа нийт үнэлгээний дунджийг дараах томъёогоор олно.

Гарсан үнэлгээний дундажийг 4,7-4,99 бол 5,0-аар, 4,3-4,69 бол 4,5-аар, 3,8-4,29 бол 4,0-өөр, 3,3­3,79 бол 3,5-аар, 2,8-3,29 бол 3,0-аар, 2,3-2,79 бол 2,5-аар, 0,1-2,29 бол 1-ээр тус тус шилжүүлэн авна.

Дундаж үнэлгээг бүлэглэсэн дүнгээр эмийн бэлдмэлүүдэд дараах үнэлгээ егнө.

  1. Эмийн бэлдмэл С=4,5 - 5,0 нь ендөр үр дүнтэй, эрэлт ихтэй
  2. Эмийн бэлдмэл С=3,5-4,0 нь боломжийн үр дүнтэй боловч эрэлт нь нэг хэвийн хэмжээнд байгаа буюу буурах хандлагатай
  3. Эмийн бэлдмэл С=1,0 -3,0 нь эрэлт багатай, гаж нөлөөлөл ихтэй, хэрэглээ нь багасч байгаа
  4. Эмийн бэлдмэл С нь 1,0-ээс бага байвал энэ эмийг шинжээчид мэддэггүй, эсвэл өөрийнхөө эмчилгээний практикт хэрэглэдэггүйг харуулна.

Гол төлөв энэ эмүүд нь шинэ эмүүд болон зах зээлд нийлүүлэгдээгүй эм байж болох юм.

Эмийн бэлдмэл тус бүрийн эмчилгээний үр дүнгийн үнэлэмжийг гаргасан үзүүлэлтийг анкетаар авсан уг эмийн тухай эмчийн (шинжээчийн) мэдэц, эмчилгээнд хэрэглэдэг байдал болон тайлбар асуултанд тэмдэглэсэн санал, дүгнэлтүүдийг харгалзан тодотгол хийнэ.

Хэрэв анкетанд уг эмийн синоним, аналогийн талаар дурдагдсан байвал эмийн зах зээлд илүү нийлүүлэгдэж, голчлон хэрэглэгдэж байгааг нь сонгож авна.

Эм тус бүрийн бодит зарцуулалтыг өвчний түүх нэг бүрийн зарцуулалтаар дараах байдлаар гаргана.

Энэхүү хүснэгтийн дагуу бодит зарцуулалтын нийт хэмжээг гаргасны үндсэн дээр нэг өвчтөний курс эмчилгээнд хэрэглэсэн эмийн бодит зарцуулалтын дунджийг дараах томъёогоор тооцно.

Уг эм бүх өвчтений эмчилгээнд хэрэглэгдэхгүй байж болох тул эмийн хэрэглээний интенсив коэффициентийг дараах томъёогоор олох шаардлагатай

Энэхүү интенсив коэффициентийг тооцсоны дараа тухайн евчнөөр сүүлийн хэд хэдэн жилд эмчлэгдсэн өвчтөний тооны өсөлт, бууралтын темпийг олж, өвчлөлд нөлөөлсөн болон нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзан дараагийн жил(3 жил,5 жил, 10 жил гэх мэт) -д эмчлэгдэх өвчтөний тоог гаргана.

Дараагийн жилүүдэд тухайн өвчнөөр эмчлэгдэх өвчтөний тоог дараах байдлаар тооцож гаргана

Дараагийн жилүүдэд эмчлэгдэх өвчтөний нийт тоог ашиглан хэрэглэгдэх эмийн хэрэгцээг дараах томъёогоор тодорхойлно.

Энэхүү гаргаж авсан эмийн (шахмал, үрэл, ампул г.м) нийт тоог эмийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа болон захиалж авах эмийн савлагааны (0,5 №30 шахмал, 0,25 №50 үрэл, 1%­1 мл №10 кор г.м) хэлбэрт нь хувааж, захиалах (хэрэгцээтэй) эмийн тоо хэмжээг гаргана.

Амбулаторийн өвчтөний эмчилгээний эмийн хэрэгцээг амбулаторийн карт болон эмийн жор, эмийн сангийн эмийн зарцуулалт, шинжээчдийн үнэлэмжид үндэслэн дээрх аргачлалаар мөн адил тооцож болно.

Энэхүү арга, аргачлалаар эмчилгээнд товлосон хугацаанд шаардагдах зонхилон тохиолдох өвчний эмчилгээний зайлшгүй шаардлагатай эмийн ойрын болон хэтийн хугацааны хэрэгцээг (прогнозыг) тодорхойлж, эмийн захиалгыг үндэслэлтэй хийж, хангалт, нийлүүлэлтийг зев явуулан хэрэгцээт эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмчилгээг үр дүнтэй явуулах, эмэнд зарцуулах хөрөнгийг зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллах боломжтой байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Д.Дүнгэрдорж


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2517
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК