Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Үсүү-coriandrum sativum l.-ын судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Д.Хишгээ1, Г.Пүрэвсүрэн1, З.Оюун1, Д.Гүнбилиг2

1Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци, 2Хими, хими технологийн хүрээлэн, ШУА

 
Абстракт

 

Introduction Coriander(Coriandrum sativum L) is an annual and herbaceous plant,belonging to the Apiaceae Fam-ily.Coriander is a culinary and medicinal plant.Coriander has potential for use as an essential  hasbeen used as an analgesic,carminative,digestive,antirhematic and antispasmodic agent.Coriander has been credited with many medicinal properties.The essential oils and other extracts from Coriander have been shown to possess bacterial, antioxidant, antidiabetic, anticanverous, and antimutagenic properties.Dried,ripe coriander fruit contain steam votatile oil,proteins,cellulose,pentosans,tannins,calcium kxalate and miner­als. Coriander is an annual herb and according to the climatic conditions, is cultivated as a summer or winter annual crop. At fl owering, the glabrous plant can reach heights between 0.20-1.40m. The germination is epigaeal and the plant has a tap root.The stem is more or less erect and sympodial, monochasial branched,sometimes with several side branchrs at the basal node.Each branch fi nishes with an infl orescence.The colour of the more or less ribbed stem is green and sometimes turns tored or violet during the fl owering period.

Materals and methods

Coriander shoots were colected from cultivated plants in september 2008 from Dashinchilen somone Bulgan area of Mongolia. The chemical components of the oil from Coriandrum sativum L seed were analyzed by gas chromatography. The volative oil was extracted by steam distillation. The operating conditions were ECTM-5(0.25mmx15m,0.25mm) and fl amed ionization detector.

Results

The amount of the components from the volative oil were determinated by peak area normalization method and the components were identifi ed by GC.Twenty compounds were identifi ed.

Conslusion

1. Esential oil content of coriander(Coriandrum Sativum L)samples ranged from 0.9%.

2. The GC-MS analysis and gas chromatography revealed presense of 20 compounds in coriander oil.

 

Уламжлалт анагаахын эм танд түгээмэл хэрэглэгддэг, нөөцийн хувьд хангалттай бус зарим эмийн ургамлуудыг тарималжуулах тэдгээрт зонхилон агуулагдах биологийн идэвхтэй бүлэг нэгдлүүдийг таньж тодорхойлох, хувь хэмжээг нь тогтоох, улмаар стандартчилах нь чухал ач холбогдолтой болно. Тийм ч учраас Корпорацийн плантацид тарималжуулж буй зарим ургамлын фитохими-стандартчиллын судалгааг хийх зорилго тавьсан юм. Судалгааны явцад тарималжуулж буй Үсүү-(Coriandrum sativum)-r сонгосон юм. Энэхүү ургамлын судлагдсан байдлын талаарх хэвлэлийн тойм бусад материалуудыг шүүн үзэхэд түүний найрлаганд эфирийн тос голлон агуулагддагаас гадна тос, сахар, эрдэс бодис, тосны хүчлүүд нилээд байгааг эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлд дурьдсан байна. Бид өөрийн плантацид тарималжуулсан уг ургамлын эрдсийн болон эфирийн тосны судалгаагхийж гүйцэтгэв.

Coriandrum sativum L.-Үсүү нь Шүхэртэн (Apiaceae)-ий овогт хамаарах 1 м орчим өндөр, нэг наст өвслөг ургамал. Янз бүрийн хэлбэр ба ирмэгтэй үсгүй навчис ишнээсээ цувран гарна.Үндэс орчмын навчисжигд биш хөрөө шүдтэй ирмэг бүхий салбан хэсгүүд болон сэтлэгдсэн бөгөөд нилээд урт бариултай. Ишний дээд, дунд хэсэгт орших навчис шовхдуу үзүүртэй шугаман хэлбэрийн бүтэн ирмэгтэй хэсгүүдэд хоёр буюу гурав дахин өдөлж хуваагдсан байна. Иш нь нүцгэн, нарийн ховилтой, хөндий навч нь одлог цуулбар, ишний оройд цагаан буюу ягаавтар өнгийн 5 хэлтэснээс бүрдсэн дэлбээ, үр жимсэндээ үлддэг 5 шүд бүхий цоморлигоос тогтсон жижигхэн цэцгүүд ишний дээд хэсгийн салаануудын үзүүрт 2-5 цацраг бүхий нийлмэл шүхэр баг цэцэг үүсгэнэ. Хүрэндүү буюу бордуу шар өнгийн нягт хатуу бөмбөлөг хэлбэрт хос үр гарч боловсрохдоо тал бөмбөлөг хэсэгт хуваагдана. Боловсорсон хуурай үр тансаг сайхан үнэртэй.

Тархац: Газрын дундад тэнгис орчим ургадаг. Дэлхийн бараг бүх оронд тариална. Монгол орны зарим нутагт дээр үеэс эхлэн тарьж үр жимс, залуу ургамлын иш, навчийг хоол амтлахад хэрэглэсээр иржээ.

 

Эмийн түүхий эд

 Бор шаргал өнгийн бөмбөлөг, хавиргалсан тал бүхий 0,2-0,3 см диаметртэй. Гүргэм-25, Оюу үрэл-13, Ерөндөг-7, Жонш-21 жоруудын найрлаганд орно.

Үсүү нь:

  • Ходоодны өвчин
  • Бадгана халуун дэлгэрсэн
  • Цанх
  • Идээ үл шингэх
  • Горойж тээглэх
  • Ундаасах өвчин
  • Эс шингэсэн
  • Борын өвчинд дээд сайн

Фармакологийн үйлдэл

Үсүүний бэлдмэлүүд хоол боловсруулах замын булчирхайнуудын шүүрлийг хүчтэй болгох, ходоод, гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлэх, цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх, өвдөж хөндүүрлэхийг намжаах, шамбарамыг анагаах, антисептик нөлөөлөл үзүүлэхээс гадна шархны төлжилтийг сэргээх үйлдэл үзүүлдэг. Түүнээс гадна үсүүний эфирийн тос төв мэдрэлийн тогтолцоонд сэргээх нөлөөлөл үзүүлнэ.

Хэрэглэх нь

Үсүүг Азийн уламжлалт эмнэлгүүдэд эрт дээр үеэс хэрэглэгдэж байжээ. Хоолны шингэц муудах, шүд өвдөх, улаан эсэргэнээр өвчилсөн хүүхэд туурахгүй удах, ходоод гэдэсний үйл ажиллагаа сулрах үед болон арьсны өвчнүүдийг анагаахад хэрэглэгдсээр иржээ. Төвд эмнэлэгт ходоодны бадган, хий, мүг, халуун цанх давсагны сулралтыг арилгах ерөнхий үйлчлэлтэй гэж үзэж хоолой сөөх, ходоод гэдэс дүүрэх, хэхрэх, суулгах, цанх, хий хатгалга, усан хаван, чийг бам, уушги, бөөрний өвчнүүдийг анагаахад хэрэглэгддэг олон төрлийн жорын найрлагад түүний үрийг оруулан хэрэглэж байжээ. Орчин үеийн шинжлэх ухааны эмнэлгийн практикт үсүүний үрийг нунтаг, энгийн ба идээшмэл ханд хэлбэрээр, эфирийн тосыгхоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх зорилгоор дотуур хэрэглэхээс гадна  эфирийн  тосыг  шамбарам,   шарх  анагаах эмүүдийн бүрэлдэхүүнд оруулан гадуур хэрэглэх ба эмийн хэлбэрүүүд бэлтгэх үед эдгээрийн амт, үнэрийг засах зорилгоор нэмж хэрэглэдэг. Үсүүний үрээс бэлтгэсэн спиртийн ханд төмөр дутагдснаас үүссэн цүс багадах өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг алимын  хүчлийн төмрийн  идээшмэл хандны найрлаганд ордог. Мал эмнэлгийн практик ажиллагаанд үсүүний үрийг нунтаг, бэмбий, ханд, идээшмэл хэлбээр бие махбодын эсэргүүцлийг нэмэгдүүлэх, хоол боловсруулах үйл ажилгааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.Эмнэлгийн хэрэгцнээс гадна, үсүүний жимсгэнийг хүнсний зүйлүүндийг  амтлах  зорилгоор талх,  боов,  пиво, ундааны үйлдвэрлэлд өргөн хэглэдэг.Үсүү (Coriandrum sativum L.)-нь эфирийн тост түүхий эд болно. Эфи сн ийн тос нь үрэнд нь агуулагдана. Эфирийн тоы үндсэн найрлага нь линалоол, линалила еретат, герс аниол, геранилацетат, камфор, нэг тпент нүүстөрөгч болно. Эфи нэ ийн тос нь хүнсний хйлдвэ йнлэлд өргөн хэрэглэгдэ. Эфирийн тосны химийн найрлага нь янз бүрийн органик нэгдлүүдийн нийлмэл хольц юм. Эфирийн тос гэдэг нь ургамалд үүсэж буй болдог, дэгдэмхий, устай нэрэгддэг, үнэрт нэгдлүүд юм. Энэ нь эфирийн адил дэгдэмхий шиг усанд хөвдөг, барьж үзэхэд тосорхог байдаг учир эфирийн тос хэмээн нэрийджээ. Эфирийн тос гэдэг нэрийг бүр 18- н зуунд гаргасан бөгөөд өдийг хүртэл үе улиран нэршсээр байгаа болно. Анхилуун сайхан үнэртэй ургамал байгальд олонтоо тохиолдох бөгөөд энэ тухайн ургамлын эфирийн тостой холбоотой юм. Гэвч янз бүрийн ургамалд эфирийн тос үүсэж хуримтлагдах нь харилцан адилгүй байдаг. Доод ургамал буюу спорт ургамал эфирийн тос агуулдаггүй байхад шүхэртэн, уруул цэцэгтэн, нийлмэл цэцгийн овгийн ургамлууд их хэмжний эфирийн тостой байна. Түүний ургамалд гүйцэтгэх үүргийн талаар одоо хүртэл бүрэн тогтоогоогүй бөгөөд эрдэмтэд янз бүрийн таамаглал гаргасан байдаг: Үүнд:

1.   Эфирийн тос нь анхилууд сайхан үнэртэй байх тул шавьжийг өөртөө татаж түүний хүчээр тоос хүртээнэ.

2.   Навчны эфирийн тос ургамлын доторхи усны ууршилтыг багасгаж навчийг нарны дулааны хэт халалтаас хамгаална.

3.   Уургамлын үр жимс ба үндсэнд хуримтлагдсан эфирийн тос, ургамлыг бичил биетэн, хортноос хамгаалах үүрэг гүйцэтгэдэг гэх мэт.

Дүгнэлт

1.   Үсүүгийн тосны найрлага бүрэлдэхүүнийг хийн хроматографийн багажаар, дээжинд агасслагдах дэгдэмхий нэгдлүүдийг тэдгээрийн масс спектр болон Kovats индексүүийг стандарт бодисуудтай харьцуулан судлав..

2.   Хийн хроматографийн судалгааны дүнд уг ургамлын тосны найрлаганд пинен, кампен, линалоол, мирцен, пальметины хүчлийн эфир, цис-гераниол зэрэг 20-иод нэгдлүүдийг таньж тододхойлов.

3.   Эрдсийн суалгааны дүнд тухайн ургамлын үрэнд хамгийн өндөр агууламжтай нь Кали 33.717%, Кальци 19.935% байв.

Ном зүй

1. Ц.Ламжав, Д.Доржжанцан, Д.Цэрэнбалжир, Монгол о ацны эмийн ургамал, УБ 1971, х. 72
2. Б. Дагвцэрэн, Л. Хишигжаргал, Г.Наранцэцэг нар, Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж, УБ 2003 он. х.26
3. Өвөр Монголын Монгол Эмийн Материалын Баримжаа, Хөх хот, 1984, х.81
4. Axel Diederichsen, Coriander, IPGRI
5. B.Boldsaikhan, Encyclopedia of Mongolian medici¬nal plants, UB 2004, p.111
6. Coriandri fructus, Herbal drugs and phytopharma-ceuticals, A handbook for practice ona scientifi c ba¬sis, 3th edition, p.149-151
7. Ц.Хайдав нар, Монгол Төвд анагаах ухаанд хэрэглэгддэг мод, үрийн эмийн зүйлс,УБ 1996, х.65
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1489
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК