Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Стафилококкт халдвар
( Судалгааны өгүүлэл )

А.Хишигдорж

Анагаах ухааны дээд сургууль

 

Стафилококкт халдвар сүүлийн жилд дэлхийн олон оронд нэгэн адил ихсэж ялангуяа нярай, бага насны хүүхдийн өвчлөлд их нөлөөлж байна.

Төрөх газрууд, хүүхэд, мэс заслын эмнэлэг зэрэгт үе үе гарах халдварын дэгдэлт нь стафилококкийн  үүсэлтэй байх нь олонтоо то­хиолддог. Стафилококкт халдвар олон янзын хүчин зүйлээс болж ихсэж байгааг хүн амын дотор стафилококкийн халдварт эмзэг насны хүмүүс олшрон тэдний биеийн ерөнхий эсэргүүцэл суларч халдвар үүсэх ба халдвар үүсгэгч хоруу чанартай стафилококкийн байгалийн тархалт ихсэж, өвчлөлийн эмгэг жам, эмнэл зүйн явц эрс өөрчлөгдсөн зэрэгтэй холбон үздэг байна.

Стафилококкт халдвар үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг үндсэн 2 хэсэгт хувааж үздэг. Үүнд:

1. Стафилококкт халдвар үүсэхэд нөлөөлөх ерөнхий хүчин зүйлүүд

а) Хүн амын дотор биеийн эсэргүүцэл султай хүмүүсийн бүрэлдэхүүн ихсэх.

б) Өвчтөнг үзэх, шинжилгээ хийх, эмчлэх үед түүний бие махбодод жижиг гэмтэл олгодог үйлчилгээнүүд ихэссэн.

в) Байгалийн шалгарлын явцад, хэт хоруу чанартай болж, тэсвэржсэн стафилококк хүн амын дотор ихэссэн зэрэг хүчин зүйлүүд орно.

2.   Стафилококкт халдвар үүсэхэд нөлөөлөх тодорхой хүчин зүйлүүд.

а) Эмчилгээ, урьдчилан сэргийлэх байгууллагын үйлчилгээний нягтрал, өвчтөний орчин ахуйн хангамжийн тохьгүй нөхцөл, үйлчилгээний элдэв доголдол, дутагдал.

б) Эмчилгээ, урьдчилан сэргийлэх байгууллагын эрүүл ахуй, халдвар судлал, ариун цэврийн. дэглэм, зөрчигдсөн, улмаар хоруу чанартай ба тэсвэржсэн стафилококкийн орчил хөдөлгөөн ихсэж үүнтэй холбогдсон эмгэгтөрөгч стафилококк агуулагч эмнэлгийн ажилчдын тоо олшрох.

в) Халдвар орох, тархахаас хамгаалах асептикийн аргыг ажил д мөрдөх явдлыг сулруулж, халдвар орсны эцэст антибиотикийн хүчин чадлаар сэргийлэх явдал их дэлгэрэх.

г) Химийн бэлдмэлүүд, антибиотикийн эмчилгээг зохих журмын дагуу хэрэглэхгүй байх нь бие махбодын доторхи хэвийн бичил биетэнг шахан зайлуулан, эмгэг төрөгч стафилококкийн эсрэг нянг устгаж  бактергүйдэлт болох,

д) Халдваргүйжүүлэх бодисын тун хэмжээг муу баримтлан, бүрэн гүйцэд ариутгал, устгал хийхгүй зэрэг нь тэсвэрлэг ; стафилококкийг бий болох зэрэг болно.

Стафилококкт халдвар сүүлийн жилүүдэд ихсэж, ялангуяа Баруун европын орнуудад түүнийг „Стафилококкийн тахал" гэж нэрлэж байгаа нь уул халдвар орчин үед ямар хор аюултай болж байгаа нь ойлгомжтой байна.

Стафилококкт халдварын ихсэлт тархалтьн талаар хэвлэлийн материалаас авч үзвэл эмгэгтөрөгч стафилококк нь хүүхдийн арьсны идээрт өвчин, буглаа үүсгэгчийн 95,1-97,6%, нярайн арьсны цэврүүт өвчинг үүсгэгчийн бараг 100%, ясны идээрт үрэвслийн 93,2%, уушги ны үрэвслийн 47,3, хүүхдийн үжлийн 92,8%-ийг тус тус эмгэг төрөгч стафилококк үүсгэж байна.

Стафилококкт халдвар үүсэх, тархан дэлгэрэхэд хамгийн нөлөөтэй хүчин зүйл бол эмгэгтөрөгч стафилококк агуулагч эрүүл хүмүүс, тэдний эзлэх хувийн жин хүн амын тодорхой хэсгийн дотор ихэссэнтэй шууд холбоотой юм.

Стафилококкт халдварын тархах зам. Стафилококк нь бидний амьдарч байгаа орчин ахуй, эд юмс, хүний биеийн гадар хөмрөг, дотоод зарим эрхтэн болон арьс, гар, ам, хамрын хөндийн салст бүрхэвч зэрэгт ихээр тархан байрласан нянгийн нэг юм. Стафилококк нь ямар нэгэн тодорхой нөхцөлд арьс гэмтэх, бие махбод сулрах үед хүний эд, эс, эрхтэнд нэвтрэн орно. Гэвч стафилококкт өвчин үүсэх эсэх нь стафилококкийн нэвтрэн орсон газар, түүний тоо, өвчлүүлэх чадвар, уул бие  махбодын ерөнхий эсэргүүцэл зэргээс хамаарна.

Стафилококкт халдвар бие махбодын дотроос идэвхжин гарч өвчлүүлэх нь тун ховор бөгөөд ихэнх тохиолдолд халдвар гаднаас ордог болохыг орчин үед бичил амь, халдвар судлалын аргаар нотолсон байна.

Харин стафилококкийн гаралтай хоолны хордлого нь эмгэг төрөгч өвчлүүлэх чадвар ихтэй стафилококк ба түүний хорыг  агуулсан хоол \ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний эцэст  түргэн  хугацаанд үүсдэг. Эмгэг төрөгч стафилококкийн тархах замыг хоёр хувааж үзнэ.

1.  Шууд халдах зам

2.  Агаар дуслын замаар халдах зам

1.Шууд халдах зам. Эмгэгтөрөгч стафилококкийн нян агуулагч эмнэлгийн ажилчдаас өвчтөн ба нярай хүүхдийг асрах үед түүний гараар дамжин халдах буюу эсвэл стафилококкт халдвартай өвчтөн ба хүүхдийг асрах үед өөрийн гартаа стафилококкийг халдааж тэр нь өөр хүүхдэд үйлчлэн асрах үед шууд дамжин халддаг.

Ер нь эмгэгтөрөгч стафилококк агуулагчийн гарт тэр болгон эмгэгтөрөгч стафилококк тохиолдох биш харин өвчтэй хүүхэд буюу хүний гарт эмгэгтөрөгч стафилококк их хэмжээтэй байдаг.

2.  Агаар дуслын замаар халдах. Агаар нь нянгийн амьдрах тохиромжгүй нөхцөл боловч нянг дамжуулах үүргийг сайн гүйцэтгэнэ. Хүний ам хамрын хөндийд хадгалагдаж байгаа стафилококк нь агаарт тогтмол гарч, эцэст нь дамжих биш харин хүний амьсгалах, ярих, ханиах, найтаах үед шууд агаарт гарч, тэр нь агаарын хамт нөгөө хүнд халдварлана. :

Эмгэгтөрөгч стафилококк агуулагчийн ажиллаж байх үед биеийн гадар хөмрөгөөс стафилококк нь арьс хувцас хоёрын үрэлтийн явцад орчин ахуйд гуужилтын хагийн хамт гарч, хувцаст шигдэн хоцорч цааш орчинд тархана. Харин биеийн ил хэсгээс бол эрхтний хөдөлгөөний явцад арьсны гуужилтын хагийн хамт. орчинд шууд тархана. Хүн биеэ угааснаас хойш 40 минут болоход хагийн хамт тархах стафилокохкийн тоо олширч тэр нь агаарт 35-40 минутын турш байж ямар нэг эд юмс ба хүний эрхтэнд байршина. Ийм учраас үйлчилгээнд гарах үед нэг цагийн дотор халуун усанд орохыг хориглох ба халаадны дотуур тусгай битүү хувцас өмсөхийг шаарддаг.

Хүний бие махбодод эмгэгтөрөгч стафилококк оршин байх хэлбэрээр нь гурав хуваана.

1.  Эмгэг төрөгч стафилококкийг байнга агуулагч. Хүний амьсгалын замын дээд хэсэгт эмгэг төрөгч стафилококк байрлан амьдрах ба орчинд тогтмол ялгаран гарч байна. Ялангуяа эмгэгтөрөгч стафилокк нь биологийн шинж залгиур хүрээний хувьд адил байна.

2.  Эмгэгтөрөгч стафилококк түр зуур агуулагч. Хүний амьсгалын замын дээд хэсгээс  үе үе ялгарч тэр стафилококк нь өөрөө аяндаа үгүй болж байх тохиолдолд түүний биологийн шинж залгиур хүрээ зэрэг нь хоорондоо харилцан  адилгүй өөр  өөр байна.

3.  Орчин ахуйгаас хүний амьсгалын замын дээд хэсэгт эмгэгтөрөгч стафилококк нэвтрэн орох боловч тухайн газрын биологийн идэвхтэй үйл ажиллагаа, залгиур эс зэрэг үйлчлэх хэвийн бичил биетэн зэргээс болж нян агуулагч болохгүй цэвэр байдаг.

Стафилококкийн   биологийн   шинж,    эмгэгтөрөгчийн   байдал нь  тогтвортой биш, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг учраас халдварын эх уурхайг тогтоохдоо стафилококкийн  залгиур хүрээний тохиролцоо сулемагийн сорил зэргийг харгалзан үздэг.

Стафилококкт халдварыг дотор нь дөрөв хуваана.

1. Амаржих газар дахь стафилококкт халдвар.

2.  Эмнэлэг дэх стафилококкт халдвар

3.  Стафилококкт ердийн халдвар.

4. Стафилококкийн гаралтай  хоолны хордлого.

Орчин үед төрөхийн дотоод халдварын 90%-ийг стафилококк эзэлж байна.

Стафилококкт халдвар хот, орон нутгийн төрөх газарт гарах нь багагүй байна. Стафилококкт халдвар тарахад нөлөөлөх хүчин зүйл олон байдаг. Амаржих газар үйлчлүүлж буй жирэмсэн эхчүүд, төрсөн эх, нярай хүүхэд нь стафилококкт халдвар авах хамгийн боломжтой хүмүүс байдаг. Эхийн хэвлийгээс гарч буй нярайд бие махбодын дотор байх ёстой хэвийн бичил биетэнгүй, өөрөөр хэлбэл эмгэгтөрөгч стафилококкийн эсрэг тэмцэх бактеригүй, нөгөө талаар бие махбодын дархлалын урвалууд гүйцэд хөгжиж чадаагүй нь стафилококк чөлөөтэй өсөж үржих боломжийг бий болгоно. Жирэмсэн эхчүүд, төрсөн эх нь амаржих газар, зөвлөлгөө өгөх газарт ирж үйлчлүүлэх үед уул газруудад агуулагдаж байсан эмгэгтөрөгч стафилококкийг халдаан авч өвчлөх нян агуулагч болох тохиолдол байх боловч стафилококкт халдвар үүсэхэд онцын нөлөөгүй байдаг.

Төрсөн эх амаржих газраас гарах үедээ „Больницын' эмгэгтөрөгч стафилококкийг нэмэн авч гарах нь олонтоо тохиолдоно. Харин нярай хүүхдэд стафилококкийн халдвар орох голомт нь эхийн төрөлтийн зам, гар, хөх, эмнэлгийн үйлчлэгчдийн, гар, амьсгалын зам, төрөх ба хүүхдийн өрөөний агаар, өлгийн цагаан хэрэглэл болон бусад материалаас шууд стафилококк дамжин орсонтой холбоотой байна. Гэвч нян, халдвар судлалын шинжилгээ судалгаанаас үзэхэд нярайд стафилококкийн үүсэлтэй үжил үүсэхэд гол үүргийг эмгэгтөрөгч стафилококк агуулагч ажилчид гүйцэтгэдэг байна.

Амаржих газарт гарах стафилококкт халдварын тархах замыг үлгэрчлэн үзүүлэхэд:

Эмнэлгийн ажилтан—хүүхэд—эхэд

Эмнэлгийн ажилтан—хүүхэд—хүүхэд—эхэд , гэх мэт байдаг. Стафилококкт халдвараас сэргийлэх түүний тархалтыг хязгаарлахад илрэн гарах клиникийн хэлбэрүүдийг мэдэх явдал чухал байдаг. Төрөх газарт тохиолдох стафилококкт халдварын клиникийн хэлбэрүүд:

А. Нярайн стафилококкт өвчнүүд, 1. Жижиг гэмтэл, осгорох, үрэгдэж шалбарах, 2. Арьс зовхи, амны хөндийн идээрт үрэвсэл, 3. Нярайн цэврүү, 4. Зовхины үрэвсэл, 5. Хүйн үрэвсэл, 6.. Элдэв эрхтний буглаанууд, 7. Хатиг, 8. Ганц хуруутах, 9. Тунгалгийн булчирхай ба судасны үрэвсэл, 10. Хөхний үрэвсэл, 11. Чихний үрэвсэл, 12. Уушгитас, 13. Уушгины гялтацгийн үрэвсэл, 14. Нярайн бүдүүн гэдэсний замын үрэвсэл, 15. Хэвлийтэс, 16. Ясны үрэвсэл, 17. Үжил, 18. Шээс, шээсний зам, бөөрний үрэвсэл,

Б. Эхчүүдэд тохиолдох стафилококкт өвчнүүд: 1. Түүхийу 2. Хөхний идээрт үрэвсэл, 3. Савны дотор талын үрэвсэл, 4. Төрсний дараахь үжил, 5. Төрөх үед төрөлтийн замд тохиолдсон жижиг гэмтлийн улмаас үүссэн буглаа зэрэг болно.

Төрсөн эхэд арьс, хөхний болон бусад эрхтний өнгөц явагдах идээрт үрэвсэл нь төрснөөс хойш нилээд хожуу тохиолдоно. Харин төрсний дараа тохиолдох эхийн үжил нь төрөлтийн үе, төрсний дараа үед бэлэг эрхтний бохирдлоос болж үүсдэг. Энэ нь төрсөн эхийн өөрт нь байсан болзолт эмгэгтөрөгч стафилококк идэвхжих буюу үйлчилгээний үед эмнэлгийн ажилчид, цагаан хэрэглэлээс орж болно. Үүний эх үүсвэрийг тогтоохдоо үжилтэй эхийн цуснаас ялгагдсан стафилококк, эхийн бэлэг эрхтэн ба ажилчдаас ялгарсан стафилококкийн биологийн шинж, антибиотикт тэсвэржсэн байдал залгиур хүрээний тохиролцоогоор голомтыг тогтооно.

ЭМНЭЛЭГ СТАФИЛОКОККТ ХАЛДВАР.

Сүүлийн хориод жилд эмнэлэгт стафилококкийн үүсэлтэй халдварын дэгдэлт үзэгдэх явдал ихсэж байна. Эмнэлэгт стафилококкт халдвар дэлгэрэх үндэс бол стафилококкийн гаралтай анхдагч ба хоёрдогч өвчтэй хүмүүс, эмгэгтөрөгч стафилококк агуулагч ба зөөвөрлөгч эмнэлгийн ажилчид юм. Ер нь ямар нэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн нь биеийн эсэргүүцлийн хувьд суларсан, эмчилгээ шинжилгээний улмаас жижиг гэмтэл олсон байдаг нь стафилококкт халдварт нэрвэгдэх нэгэн нөхцөлийг бүрдүүлнэ. Мэс заслын больниц, тасаг дахь стафилококкт халдвар тархах явдал нь түүний ажиллагааны онцлогтой шууд холбоотой байдаг. Мэс заслын  больницод ирж эмчлүүлж байгаа өвчтөн нь янз бүрийн эрхтний идээрт өвчтэй байх ба гэмтсэн бол эмнэлэгт ирэхээс өмнө ' стафилококкийн халдвар авсан байдаг. Энэ нь больниц дотор идээрт өвчнийг ихэсгэх, тэсвэрлэг стафилококкийн омог тархах эх сурвалж нь болно. Мэс засал хийлгэсэн ба хүнд гэмтэлтэй, цус ихээр алдсан, биеийн гадаргын бүтэн байдал алдагдсан, хайрагдсан, түлэгдсэн хүнд өвчний улмаас удаан хэвтсэн зэрэг тохиолдлууд нь стафилококкт халдварт эмгэг болгоно. Эдгээр хүмүүст халдвар үүсгэгч орох зам нь нээлттэй байна. Мэс заслын больницод үйлчилдэг ажилчид цаг үргэлж идээрт өвчтэй хүнтэй ойр ажиллах, нөгөө талаар эмнэлгийн дотор химийн элдэв бодис, эм, аитибиотикийг удаан хэрэглэснээр тэдгээрт тэсвэржсэн стафилококк больниц дотор ихэссэн байдаг ба түүнийг зөөвөрлөх, өөрийн амьсгалын дээд замд агуулах явдал ихэссэн байдаг. Түүнчлэн мэс засалч, ажилчид нь хими ба антибиотикийн эмчилгээний хүчин чадалд хэт итгэн шарханд халдвар орохоос болгоомжлон сэргийлэхээр хэсэг газарт актибиотикийг хэрэглэж халдварыг түр саатуулах боловч тэр нь дахин сэдэрч халдвар үүсэхэд түлхэц болно. Практикаас үзэхэд мэс заслын больниц нь бусад больницыг бодвол ариун цэвэр халдвар судлалын дэглэмийн хувьд илүү сайн харагдах, боловч тэнд бичил амь судлалын  үзүүлэлт муу байдаг. Учир нь мэс заслын больницын дотор тэсвэржсэн, эмгэгтөрөгч стафилококк ихээр тархсан байж болно. Мэс заслын больницод стафилококкт халдвар анхдагч ба хоёрдогч хэлбэрээр гарна. Стафилококкийи анхдагч өвчнүүд нь больницын гадна үүссэн идээр ба арьсны идээрт үрэвсэл бахлуур зэрэг болно. Стафилококкт хоёрдогч өвчнүүд бол мэс заслын шархны халдвар, хатгалгаа, амьсгалын замын үрэвслүүд болон буглаа, янз бүрийн эрхтний идээрэл, түүхий, бүдүүн тарийн гэдэсний үрэвсэл, бахлуур, үжил зэрэг өвчин болно. Хоёрдогч халдварын үед халдвар үүсгэгч нь бие махбодын дотроос идэвхжсэн эмгэгтөрөгч стафилококк байх ба эсвэл өвчтөнг асрах, сувилах үед эмнэлгийн ажилчдаас буюу шархны боолтын материал, оёдлын утас, зүү, орчны агаар зэргээс орж болно. Эмгэгтөрөгч стафилококк агуулагч эмнэлгийн ажилчдаас болж халдвар үүсэхдээ хоёр янзын замаар явагдана.

1. Эмгэгтөрөгч стафилококк агуулагчийн амьсгалын замаас агаарт гарч агаараас шарханд орох замаар явагдана.

2. Эмгэгтөрөгч стафилококк агуулагчийн амьсгалын замаас түүний гарт шилжин гараас шарханд, эсвэл амьсгалын замаас, эмнэлгийн эд, хэрэглэлд эдгээрээс өвчтөний арьсанд,  арьснаас шарханд гэх мэтээр дамжина.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4103
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК