Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Вирусийн гаралтай элэгний архаг үрэвсэлт өвчний үе дэх ферментийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Пүрэвсүрэн, Т.Зэвгээ / 1961 оны төгсөгч /, С.Наранцэцэг

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны их сургууль, П.Н.Шастины нэрэмжит клиникийн төө эмнэлэг

 

Вирусийн гаралтай элэгний үрэвсэл нь A, В, С, Д,Е,   F гэсэн 6-7 төрлийн вирусээр үүсгэгдэж байгаа нь тогтоогдоод байна. В, С, Д, Е вирусээс үүссэн халдвар нь зонхилон тохиолдож эмнэлзүйн хувьд хүнд, архагших хандлагатай, алсын үр дагавар ихтэй болох нь тодорхой болжээ /2,5,15/.

Манай улс 1991 оноос эхлэн шинээр төрсөн хүүхдүүдийг В вируст гепатитийн эсрэг дархлаажуулалтад хамруулах болсноор вируст гепатитын өвчлөл 2 дахин буурсан боловч гепатитын В вирус тээгчид хүн амын 13.0-21 %-ийг эзэлж байгаа нь тогтоогджээ /8/.

Өндөр хөгжилтэй орнуудад цочмог гепатитээр өвчлөгчдийн 20%, архаг гепатитын 70%, элэгний циррозын 40%, элэгний хорт хавдраар өвчлөгчдийн 60%-д вирус С /HCV/ эдгээр өвчний үндсэн шалтгаан болж байна /10,12/.

Гепатитын ВС вирусууд болон афлатоксин В1 нь , элэгний анхдагч өвчин үүсгэгч үндсэн шалтгаан болдог нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байна /2,4,6,8/.

Иймээс элэгний архаг үрэвсэлт өвчнийг олон талаас нь иж бүрэн судлах нь онолын болон практикийн ач холбогдолтой тулгамдсан асуудал учир энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм.

Судалгааны ажлын зорилго, зорилт

Вирусийн гаралтай элэгний архаг үрэвслийн үе дэх ферментийн үзүүлэлтүүд, тэдгээрийн өөрчлөлтийг судлах

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зориулалтаар дэвшүүлж шийдвэрлэв.

  1. Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийн цусанд вирусийн маркерийг тодорхойлох

Вирусийн гаралтай архаг гепатиттэй өвчтөний цусанд ферментийн үндсэн үзүүлэлтүүд болох Аспарагинаминотрансфераза     /АсАТ/,Аланинаминогтрансферза /Ал АТ/, шүлтлэг фосфатаза /Ш.Ф/, Лактатадегидрогенеза /ЛДГ/, гаммаглутамилтрансфетаза /ШШТ/-Г тодорхойлон харьцуулж судлах.

Судалгааны материал ба арга зүй

1. П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн элэг цөсний эмгэгийн тасагт 2000 онд эмчлүүлсэн гепатитаар өвчилж байсан нь асуумжаар тогтоогдон 123 өвчтөнийг судалгаанд хамруулсан.

1. Дээрх  өвчтөнд Герман улсын Human пүүсийн “Huma-Reader” дээр HBs Ag, anti HBs Ag, anti HBc Ag, anti HCVоношлууруудыг ашиглан вирусийн маркерийг тодорхойлсон.

2. Судалгаанд хамрагдаж вирусийн маркер нь тогтоогдсон өвчтөний цусанд АсАт, АлАТ, ШФ. ЛДГ, ГГТ ферментийг Huma Lyzer-2000 анализатороор тодорхойлсон.

3. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг EPI info-б программыг ашиглаж хийлээ.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Вируст гепатитаар өвчилсөн нь асуумж болон маркерийн шинжилгээгээр тогтоогдсон 123 өвчтөний цусанд 70.7% нь anti HbsAg, anti HBcAg,13% нь anti HCV, 16.3% нь anti HBc Ag, anti HCV эерэг тогтоогдсон.

Судалгаанд хамрагсадын нас хүйсний байдлыг авч үзэхэд бидний судалгаанд 20-60 хүртэлх насны 123 өвчтөн хамрагдаж 79 нь буюу 64.2% нь 30-50хүртэл насны хүмүүс байгаа нь анхаарал татаж байна.

Хүснэгтээс харахад судалгаанд хамрагдсан вирусийн гаралтай элэгний архаг үрэвсэлтэй 123 өвчтөний цусанд дахь ферментийн хэмжээ нийтдээ ихэссэн байгаагийн дээр АСАТ эрэгтэйд 78.35±10.3,2    н/л эмэгтэйд 83.3±14.2 оун/л АлАТ эрэгтэйд 115±14.6 оун/л, эмэгтэйд 90.4±14.1 оун/л байгаа нь Лхагвасүрэн.Ц, Наран.Г, Өнөржаргал. Ш нарын судалгаатай харьцуулахад 3-5 дахин нэмэгдсэн байна /3/.

Элэгний эсийн цитоплазмын фермент болох АлАТ -ын хэмжээ судалгаанд хамрагдагсдад давамгайлан ихэссэн байгаа нь элэгний эд түүний эсийн гэмтэл явагдаж байгааг тодорхойлж байна.

Ac AT, АПАТ- ферментүүдийн хоорондын харьцаа нь эрэгтэйд АсАТ/АПАТ= 0.678, эмэгтэйд АсАТ/АлАТ=921 тус тус байна. Шүлтлэг фосфотаз /ШФ/ ЛДГ-ийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж гаммаглютамилт- рансферазын хэмжээг шүлтлэг фосфатазтай харьцуулахад арай илүү нэмэгдсэн байлаа.

Вирусийн маркер тодорхойлсон бидний" судалгаагаар В вирус 70.7% С вирус 13%, В.С хавсарсан 16.3% байгаа нь манай орны судлаачдын , судалгааны үр дүнтэй ойролцоо байна /1,7/.Вируст гепатиттай өвчтөнд маркерийн шинжилгээг хийж өвчний шалтгаан явцыг эрт тогтоож шалтгаан засал эмчилгээг хийж өвчний шалтгаан явцыг эрт тогтоож шалтгаан засал эмчилгээг эрт эхлэх, клиникийн ач холбогдлын талаар бусад судлаачидтай санал нэг байна. Судалгаанд хамрагдсан өвчний үндсэн ферментийн идэвхжил 2-3 дахин ихэссэн байгаа нь гадаадын судлаачдын судалгааны үр дүнтэй дүйж байна /10.12/.Вирусийн гаралтай элэгний архаг үрэвсэлт өвчний үед үндсэн ферментийн үзүүлэлтүүдийг өвчний явц, эмнэлзүй, биохимийн бусад үзүүлэлтүүдтэй уялдуулан судлах нь чухал байна.

Дүгнэлт

1. Вирусийн маркерийн судалгаагаар В вирусийн халдварын тархалт зонхилох /70,7/-хувийг эзэлж байна.

2. Вирусийн гаралтай архаг гепатитын үед цусан дахь үндсэн ферментийн үзүүлэлт /АсАТ, АлАТ, ШФ, ЛДГ, ГГТ/ 2-5 дахин ихэссэн байна.

3. Архаг гепатитын үед вирусийн маркер болон үүнд биохимийн бусад үзүүлэлтүүдээс илүү эрт оношлох мэдээллийн ач холбогдолтой гэж үзлээ.

Ном зүй

1.Алимаа. Д Этиологическая структура острых вирусных гепатитов и широта распространения HBV- ной инфекций в семьях, больных гепатитом В в МНРв Дисс. Ни соискание ученой степени к.м.нв М.1987 х.145,
2.Даваасүрэн.Д, Гантуяа.С, Дагвадорж. Я, Нямдаваа.П, Гипатитын В»С,Д вирусийн маркерийнтархалтыг Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн дунд судалсан дүн. Монголын Анагаах Ухаан УБ.2000, №4, х.21-23
3.Лхагвасүрэн.Ц.Наран.Г.Өнөржаргал.Ш Нийслэлийн хүн амын цусны биохимийн зарим үзүүлэлтийг судалсан нь Монголын Анагаах Ухаан 1999, №4, х. 16-17.
4.Нямдаваа.П,Оюунбат. Т.Сумьяа. Д Ийлдсэнд илрэх хавдрын маркерууд, тэдгээрийн эмнэлзүйн тархвар зүйн холбогдол Монголын Анагаах Ухаан УБ.2000; №2, х. 19-21
5.Онхуудай.П, Эрдэнэчимэг. С Элэгний архаг өвчний оношлогоо эмчилгээний асуудалд. Монголын Анагаах Ухаан УБ. 2000, №4, х. 31-32.
6.Оюунбилэг. Б. Вируст гепатитын интерферен эмчилгээ. Монголын Анагаах Ухаан УБ.1998.х.3-4, 37-42.
7.Оюунсүрэн.Ц, Тогос, С.Одгэрэл. 3, Шарав Ч /1996/ Улаанбаатар хотын хүн амын дунд гепатитын В.С вирус тархсанбайдал. Монголын Анагаах Ухаан УБ. №4/7/ х. 17-20
8.Хүрэлбаатар.Н.Наран.ПЛхагаасүрэн.Ц.ОюунбилзпЖ Гепатитын В вирустээгч хүмүүсийн цусны биохимийн заримүзүүлэлт. Монголын Анагаах Ухаан УБ, 2000, №2 х. 16-17
9. Джозеф.М, Хендерсон Патофизиология органов пищеварения. Руководство Москва 1997, х.165-185.
10.Майр.К.П.Гепатит и последствия гепатита. ГЭОАТР Медицина. Москва 1999. х. 168-173
11 .Маммаев С.Н Динамика показателей цитокинного статуса больных хроническим вирусным гепзтоп ом С пртлечэния интерфероном. Российский журнал гастроэнтерологий, Гепатологий, Колопроктологий. Научно-практический журнал. Москва. 2001. №1, 11 боть, х.39-43,
12.Хазанов. AM Функциональная диагностика болезней печени. Руководство Мосжва 1988.x. 165-168. х.210-215
13.Consenses C.S S.Hepatol -1999-vol. 308 рр.956-961
14.Health Sector Review, Mongolia. June 1999.
15.Hochman. J.A,Balistreri, W.F /1999/ Viral hepatitis, Expanding the alpabet, Adv. Pediatr, 46:207-43
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, академич П.НЯМДАВАА /1971 оны төгсөгч/


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3054
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК