Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Гэмтлийн шалтгаантай бөөрний шинэ цус хуралтын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд1, А.Сайнжаргал2,Т.Дуламсүрэн3

1Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн, 2 ”Ачтан-Элит” Клиникийн эмнэлэг

 
Абстракт

Aim of research work: To study and to determine computer tomography symptom of newly haematoma located under renal parenchyma caused by trauma.
In order to implement the aim the following objectives will be decided.

  1. To determine dependence of age and sex of newly hematoma located under renal parenchyma and capsule caused by trauma.
  2. To reveal computer tomography symptom of newly hematoma located and capsule.

Material and methodology of research work: We concluded computer and tomography symptom of 14 patients who were diagnosed as newly hematoma located under renal  parenchyma and capsule caused by trauma in computer tomography cabinet of imagine diagnostic department of “Achtan-Elite” clinical hospital, from the first of October of 2001 until March 2008. Incision was made (with 5-10 step) in standard position of kidney by computer tomography apparatus TST-300 of Japan “Toshiba”.

Result and Discussion: The youngest was 6 years old and the oldest was 72 years old. For sex 10(71.0±12.6) were men, 4(29.0%±12.6) were females, proportion of women was 2.5:1.

Renal newly hematoma by computer tomogramme in 1(7.1%±7.1) in both kidneys, in 2(14.3%±9.7) in the left kidney in 11(78.6%±11.4) in the right kidney, was occurred in  3(21.4%±11.9) under the capsule, 11(78.6%±11.9) in renal parenchyma 5(45.5±15.74) of newly hematoma of renal parenchyma in the lower end of kidney, 4(36.4%±15.21) in upper end of kidney, 2(18.1%±12.17) in the 1/3 middle of kidney in outside parenchyma. In the period of newly hematoma located under renal capsule (p=3) by computer tomogramme in 2(66.6%) in the outside of renal parenchyma or under renal capsule in run form, with 2.5-3cm length, 1-1.5 cm width, border is clear and rhythmic structure type is the same, density increases (+55HU - +65HU), in 1(33.3%) in the outside of renal parenchyma or under the renal capsule of half moon form, length in 2cm, width is 1.5cm, boarder is clear and rhythmic, structure type is the same, density increases (+65HU) change reveals.

In the period renal newly hematoma, located under renal capsule of half, moon form (D.M.Balte and the others., 1982) density is more than renal parenchyma. (William E.Torres., 1990; R.I.Gabuniya., E.K. Kolesnikova., 1995). 

Forming change is defined. Our study suits to the conclusion of above mentioned researchers. In the period of newly hematoma located in renal parenchyma (p=11) in computer tomogramme, in 6(54.6±15.7) 2-3 cm, in 3(27.3%±14.08) 3.1-4 cm and in 2(18.18%±12.19) 4.1-5cm size in 3(27.3%±14.08) oval and with type in 8(72.7%±14.08) of wrong
form in 9(81.82±12.19) structural type is not the same, in 7(63.63%±15.21) boarder is clear and not rhythmic and in 4(36.37%±15.21) boarder is clear and rhythmic,10(90.9%±28.76) density increases more than renal parenchyma and in 1(9.1%±28.76) additional forming change with mixed density is defined. By our study in the period of newly hematoma by computer tomography in 72.5%-g wrong form, in 81.82% with the same structural type, in 90.9% density increased more than renal parenchyma density (P<0.001), in 63.63%) boarder is clear and not rhythmic (P<0.05) additional forming change is defined. This has statistical probability.

Conclusion:
zPeople who were diagnosed as newly hematoma located under renal parenchyma and capsule caused by trauma in computer tomography aged 6-72. The youngest is 6 years old and the oldest is 72 years old.Proportion of male and female was 2.5:1 it was revealed. It was determined that in the period of newly hematoma located under renal capsule by computer tomogramme density of run and half moon form was revealed. In the period of newly hematoma located in renal parenchyma by computer tomogramme in 90.9% density is more than renal parenchyma, in 81.82%. Has the same structural type, 72.7% additional form change of wrong form revealed.

Key words: both kidneys, computer tomography symptom, hematoma located in renal parenchyma, forming change, renal parenchyma,
Pp.53-54 , Figure 1, References 3

Удиртгал: Бөөрний гэмтлийг битүү ба ил гэж ангилна (1). Бөөрний гэмтлийн 80%-г битүү гэмтэл эзэлнэ (3).

Гэмтлийн шалтгаантай бөөрний цус хуралтыг бөөрний цуллагт, бөөрний капсул доорхи, бөөрний орчмын эдэд, хэвлийн гялтангийн арын хананд байрласан гэж ангилна (3).

Бөөрний цус хуралтын шинж тэмдэг нь гэмтлийн хэмжээнээс хамаарна (2, 3).

Компьютерт томографиар бөөр хэмжээгээрээ томрох ба хил хязгаар тод ялгаран харагдахгүй. Бөөрний капсул доторхи цус хуралт үүсвэл компьютерт томографиар бөөрний эдийн гадуур шугаман ба хагас саран хэлбэрийн янз бүрийн өргөнтэй үүсгэвэр өөрчлөлт тодорно. Компьютерт томографиар бөөрний шинэ цус хуралтын нягтрал бөөрний цуллагийн хэвийн нягтралаас (+30HU - +40HU) их байдаг бол бөөрний цус хуралт удсан үед цус хуралтын нягтрал бөөрний цуллагийн хэвийн нягтралаас бага байна. Бөөрний капсул гэмтсэн үед цус гадагшилсаны улмаас компьютерт томограммд бөөрний гадна хэсэгт нягтрал ихэссэн нэмэлт голомтот эсвэл үүсгэвэр өөрчлөлт илэрнэ (1-3).

Бөөрний гэмтлийг 5 зэрэг болгоно. Үүнд: 1.Бөөрний цуллаг няцрах эсвэл бөөрний капсулын доорхи цус хуралт үүсэх ба макро ба микро гематури илэрдэггүй. 2. Бөөрний бор давхарга хязгаарлагдмал гэмтэж, бөөрний ойролцоо цус хуралт үүснэ. Бөөрний урагдлын урт 1 см-ээс ихгүй. Шээс хаагдалт илрэхгүй. 3. Бөөрний урагдлын урт 1 см-ээс их байна. Шээс хаагдалт илэрнэ. 4. бөөрний бор ба тархилаг давхарга, аяганцар-тэвшинцрийн систем хүртэл урагдалт болж, бөөрний хэлтэнцрийн судас гэмтэнэ. 5. Бөөрний цуллагт олон тооны урагдалт үүсч, бөөрний артерид бүлэгнэлт буй болох ба бөөрний артери, вен тасарна. 1-2 нь хөнгөн, 3-5 нь хүнд гэмтэл юм (3). Бөөрний гэмтлийн хүндрэлийг эрт (цус багадалт, цус алдалт, буглаа, цусан үжил, бөөрний ойролцоо үрэвсэл үүсэх) ба хожуу хүндрэл (даралт ихсэх, судас дарагдах, бөөрний чулуу, бөөр усжих, бөөрний үрэвсэл, хоёрдогчоор цус алдах) гэж ангилна (3).

Судалгааны   ажлын   зорилго, зорилтууд:

Гэмтлийн шалтгаантай бөөрний цуллаг ба капсулын доорхи байрлалтай шинэ цус хуралтын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг судлан тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахи зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд :

1.   Гэмтлийн шалтгаантай бөөрний цуллаг ба капсулын доорхи байрлалтай шинэ цус хуралтын нас, хүйсний хамаарлыг тогтоох

2.     Бөөрний цуллаг ба капсулын доорхи байрлалтай шинэ цус хуралтын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг илрүүлэх.

Судалгааны ажлын материал, аргачлал: Бид 2001 оны 10 сарын 01-ээс 2008 оны 3 сар хүртэлх хугацаанд "Ачтан-Элит" Клиникийн эмнэлгийн Дүрс оношлогооны тасгийн Компьютерт томографийн кабинетэд гэмтлийн шалтгаантай бөөрний цуллаг ба капсул доорхи байрлалтай шинэ цус хуралт онош тавигдсан 14 шинжлүүлэгчдийн компьютерт томографийн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийсэн.

Япон улсын "ТОШИБА" пүүсийн ТСТ-300 компьютерт томографийн аппаратаар бөөрний стандарт байрлалаар 5-10 мм алхамтай зүслэг хийсэн.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж: Бидний судалгаанд хамрагдсан 14 шинжлүүлэгчдийн хамгийн бага нь 6 настай, хамгийн ахмад нь 72 настай байв.

Зураг 1. Бөөрний шинэ цус хуралттай өвчтөний хүйс

Хүйсийн хувьд 10(71.0%±12.6) нь эрэгтэй, 4(29.0%±12.6) нь эмэгтэй (Зураг 1) буюу эрэгтэй, эмэгтэйн харьцаа нь 2,5:1 байна.

Бөөрний шинэ цус хуралт нь компьютерт томограммаар    1(7.1%±7.1)-д   хоёр бөөрөнд, 2(14,3%±9,7)-д зүүн бөөрөнд, 11(78,6%±11,4)-д баруун бөөрөнд тохиолдож (Зураг 2), 3(21,4%±11,9)-д капсул доорхи 11(78,6%±11,9)-д бөөрний цуллагт байрласан байна.

Зураг-2. Бөөрний шинэ цус хуралтын бөөрний байрлал.

Бөөрний цуллагийн шинэ цус хуралтын 5(45,5%±15,74) нь бөөрний доод туйлд, 4(36,4%±15,21) нь бөөрний дээд туйлд, 2(18,1%±12,17) нь бөөрний дунд 1/3-ийн гадна цуллагт байрлана (Зураг-3).

Зураг-3. Бөөрний шинэ цусхуралтын цуллагын байрлал

Бөөрний капсулын доорхи байрлалтай шинэ цус хуралтын үед (n=3) компьютерт томограммаар 2(66.6%)-д бөөрний цуллагийн гадуур буюу бөөрний капсул доорхи шугаман хэлбэрийн, 2,5-3 см урттай, 1-1,5 см өргөнтэй, хил хязгаар тод-жигд, бүтцийн ижил төрөлшилтэй, нягтрал ихэссэн (+55HU-+65HU), 1 (33.3%)-д бөөрний цуллагийн гадуур буюу бөөрний капсулын доорхи хагас сар хэлбэрийн, 2 см урттай, 1,5 см өргөнтэй, хил хязгаар тод-жигд, бүтцийн ижил төрөлшилтэй, нягтрал ихэссэн (+65HU) өөрчлөлт илэрч байна.

Бөөрний капсулын доорхи байрлалтай шинэ цус хуралтын үед хагас сар хэлбэрийн (D.M.Balte ба бусад.,1982), бөөрний цуллагийн нягтралаас илүү нягтралтай (William E.Torres.,1990; Р.И.Габуния., Е.К.Колесникова.,1995) үүсгэвэр өөрчлөлт тодорхойлогдоно гэсэн дээрхи судлаачдын дүгнэлттэй бидний судалгаа дүйж байна.

Бөөрний цуллагт байрлалтай шинэ цус хуралтын үед  (n=11)  компьютерт томограммаар 6(54,6%±15,7)-д 2-3 см, 3(27,3%±14,08)-д 3,1-4 см ба 2(18,18%±12,19)-д 4,1-5 см хэмжээний (Зураг-4), 3(27,3%±14,08)-д зууван ба 8(72,7%±14,08)-д зөв биш хэлбэрийн, 9(81,82%±12,19)-д бүтцийн ижил төрөлшилтэй ба 2(18,18%±12,19)-д бүтцийн ижил бус төрөлшилтэй, 7(63,63%±15,21)-д хил хязгаар тод-жигд бус ба 4(36,37%±15,21)-д хил хязгаар тод-жигд, 10(90,9%±28,76)-д нягтрал бөөрний цуллагийн нягтралаас ихэссэн ба 1(9,1%±28,76)-д холимог нягтралтай нэмэлт үүсгэвэр өөрчлөлт тодорхойлогдож байна. Бидний судалгаагаар бөөрний цуллагт байрласан шинэ цус хуралтын үед компьютерт томограммаар 72,7%-д зөв биш хэлбэрийн, 81,82%-д бүтцийн ижил төрөлшилтэй, 90,9%-д нягтрал бөөрний цуллагийн нягтралаас ихэссэн (P<0.001), 63,63%-д хил хязгаар тод-жигд бус (P<0.05) нэмэлт үүсгэвэр өөрчлөлт тодорхойлогддог нь статистикийн үнэн магадлалтай байна.

Дүгнэлт

  1. Компьютерт томографиар гэмтлийн шалтгаантай бөөрний цуллаг ба капсулын доорхи байрлалтай шинэ цус хуралт гэж оношлогдогсдын хамгийн бага нь 6, ахмад нь 72 настай байна.
  2. Эрэгтэй, эмэгтэйн харьцаа 2,5:1 байдгийг илрүүлэв.
  3. Бөөрний капсулын доорхи байрлалтай шинэ цус хуралтын үед компьютерт томограммаар шугаман ба хагас саран хэлбэрийн нягтрал ихэссэн үүсгэвэр өөрчлөлт илэрдгийг тогтоов.
  4. Бөөрний цуллагийн байрлалтай шинэ цус хуралтын үед компьютерт томограммаар 90,9%-д бөөрний цуллагийн нягтралаас илүү нягтралтай, 81,82%-д бүтцийн ижил төрөлшилтэй, 72,7%-д зөв биш хэлбэрийн нэмэлт үүсгэвэр өөрчлөлт илэрч байна.
Ном зүй

1. Габуния Р.И.,Колесникова Е.К. Компьютерная томография в клинической диагностике. М.: Медицина. 1995. -с.89-96.
2. Тодуа Ф.И.,Федоров.,В.Д.,Кузин М.И. компьютерная томография органов брюшиной полости /атлас/. АМН СССР.-М.:Медицина.1991. -с.292-348.
3. Kristina R.,William E.,Torres M.D. Essentials of Body Computed Tomography. 1990. p.143-161
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1192
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК