Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв
The government of Mongolia adopted the ‘National Program for the Health education of pupils and adolescents’. It is impossible to determine a plan of action for health education of adolescents without identifying their health behaviour, health and trends among adolescents and their needs. Conclusion Knowledge on sexual relationships in adolescents is satisfactory. Though there is a low percentage of youths, who have entered into sexual relation they entered at very early age and have had sexual intercourse with many people. The rate of contraceptive use during sexual intercourse is lew, and there are some negative consequences caused by insufficient knowledge on prorate sexual relationships.
-Knowledge on physical growth in adolscents is insufficient and can not evaluate their physical growth.
There is high rate of youths, who want to go for sports. There are insufficient sports activities organized by the community, where the questioned live. Youths who have ill habits are six times less likely to go for sports than others. One of the reason for having ill habit and violating the law is spending their leisure time ineffectively. Parents, family and school directors pay little attention on organizing adolescents’ free time efficienty.
-Knowledge of violation in adolescents is unsatisfactory. 1 in 7-10 youths were deaten, threatened, robbed, and have been under somesne' s pressure, and in doing to they have received losses or injuries. The reason for carruing stick, knife and gas were because they were beaten, robbed, under someone's pressure, and threatened which lead to consequences of negative actions consequence. 1 in 20 youths attempted to commit suicide because of various pjessures. Most of them were female, and the majority had of them had overdosage of medical treatment. There is a high percentage of attempted suicides in homeless and unemployed adolescents and those not attending school.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах асуудлын хүрээнд ирээдүйд эх, эцэг болох өсвөр үеийнхний эрүүл мэндэд онцгой анхаарах нь чухал асуудлын нэг юм.
Хүүхэд, өсвөр үөийнхэн бие бялдар, оюун ухаан, нийгмийн сэтгэл зүйн хувьд бүрэн чадавхиндаа хүрээгүй байдаг. Хүүхэд нас болон амьдралынх нь эрт үед тогтсон аж төрөх ёсны хэвшил хожим эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөх, эсвэл эд эрхтний нөхөн сэргэшгүй архаг өвчинд хүргэх хүчин зүйл болдог. Зохих боловсролтой, илчлэг сайтай чанартай хоол хүнстэй, тоглох, дасгал хөдөлгөөн хийх аюулгүй орон зайтай, хувь хүний хувьд хөгжихөд нь сэтгэл зүйн дэмжлэгтэй өсч байгаа хүүхэд цаашид амьдралын шаардлага хангах бэлтгэл сайтай болно. Иймд хүүхэд ахуй цаг, өсвөр насанд нь хүмүүст эрүүл мэндэд болон эрүүл зан үйлд тааламжтай, аюулгүй орчин, нөхцөлийг бүрэлдүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх ёсыг эзэишүүлэх явдлыг дэмжих насан таршдаа эрүүл байх дадал зуршлыг топгоох нь чухал гэж үзэх боллоо. (1, 3, 4, 5, 6, 8)
Судалгааны зорилго
Өсвөр үеийнхний эрүүл мэндээ хамгаалах талаархи мэдлэг, дадал, хэвшил хандлагын одоогийн байдлыг үнэлж дүгнэх, уялдаа холбоог тоггоон, цаашид явуулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох явдал юм.
Судалгааны материал, арга зүй
Судалгааны нэгжийг түүвэрлэхдээ энгийн ба үүрчилсэн түүвэрлэлтийн аргуудыг хэрэглэн, байгапь, цаг уур. нийгэм-эдийн засгийн хөгжлөер ялгавартай нутгуудыг төлөөлсөн дөрвөн аймаг (Булган, Өвөрхангай, Хэнтий, Дундговь), нийслэл хотын 6 дүүргийг сонгон, асуумжийн аргаар 1996 оны 4-р улиралд судалгааг явууллаа. Өсвөр үеийнхний эрүүл мэндээ хамгаалах зан үйл, дадал, хандлагын одоогийн байдлыг тодорхойлохдоо дүрслэн харуулах аргыг, урьд нь энэ судапгааны зарим асуудлыг хөндсөн судалгааны дүнтэй харьцуулахдаа хөндлөн зүсэлтийн аргыг тус тус хэрэглэлээ.
Судалгааны үр дүн
Судапгаанд өсвөр насны бүгд 2040 буюу улсын хэмжээний 10-20 насны өсвөр үеийнхний 1 хувийг хамруулсан ба тэдний 49.7 хувь эрэггэй, 50.3 хувь эмэгтэй, насны бүлгээр 10-13 насных 38.0 хувь, 14-16 насных 27 хувь, 17-20 насных 35 хувь тус тус хамрагдсан.
Судалгаанд хамрагдагсдын 34.9 хувь бага боловсролтой, 57.4 хувь бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой, харин 5.5 хувь ямарч боловсролгүй хүүхдүүд байна.
Судалгаанд хамрагдсан нийт өсвөр үеийнхний 63.9 хувь сурагч, 12.2 хувь оюутан, 6.7 хувь ажилчин, 2.6 хувь малчин байсан ба 5.0 хувь "тэнэмэл", 8.6 хувь ажил сургуульгүй залуус байсан ба 65.2 хувь нь хотод, 34.8 хувь нь хөдөө орон нутагт (үүнээс 60% нь багт) амьдарч байна.
Судалгаанд хамрагдсан хүүхэд залуучуудын дийлэнх (73.8%) нь 4-6 ам бүлтэй гэр бүлд амьдарч байна.
Судалгаанд хамрагдагсдын 61.4 хувь нь бэлгийн харьцааны талаар “мэднэ" гэж хариулжээ. “Мэднэ" гэж хариулсан хүүхэд залуусаас гэр бүлгүй бөгөөд бэлгийн харьцаанд орсон нь 15,5 хувь байна. Бэлгийн харьцаанд орсон эрэгтэйчүүдийн хувь эмэгтэйчүүдийнхээс ялгаагүй (50.7 ба 49.3) байна. Бэлгийн харьцаанд орсон дундаж нас нь 18.5+1.7 байна. Бэлгийн харьцаанд орсон хүүхэд, залуусын 60.7 хувь нь нэг хүнтэй, 21.6 хувь нь хоёр, 7.7 хувь нь гурван, 10.0 хувь нь дөрөь ба түүнээс дээш хүнтэй тус тус бэлгийн харьцаанд орсон гэж хариулсан байна. Олон удаа бэлгийн харьцаанд орсон байдлыг нас, хүйстэй нь харьцуулж үзэхэд энэ хоёр үзүүлэлтийн хооронд хамааралгүй байгаа нь ажиглагдлаа.
Бэлгийн харьцаанд орохын өмнө согтууруулах ундааг 15.0 хувь нь хэрэглэжээ. Сүүлийн 3 сард 63.6 хувь нь бэлгийн харьцаа хийж, тэдний 21.1 хувь нь бэлгэвч хэрэглэсэн байна. Бэлгэвчийг 17-20 насныхан бусад насныхныг бодвол илүү мэддэг (Р<0.005) байна. Бэлгэвчийг ямар зорилгоор хэрэглэснийг асуухад 45.4 хувь нь жирэмслэлтээс, 37.5 хувь нь БЗХӨ-өөс, 17.1 хувь нь ДОХ-оос урьдчилан сэргийлж хэрэглэсэн гэж хариулжээ. Судалгаанд оролцогсдын 65.4 хувь нь бэлгэвчээс бусад жирэмслэлтээс сэргийлэх аргууд (ЖСА) дотроос 1-2 аргыг мэддэг гэжээ. Бэлгэвчээс бусад ЖСА- уудаас хуанли хөтлөх аргыг тэдний 51.0 хувь, эм уух аргыг 32.0 хувь нь сайн мэдэж байна.
Бэлгэвчээс бусад ЖСА-уудын талаархи охидын мэдлэг хөвгүүдээс илүү байгаа (Р<0.003) ба энэ талын мэдлэг нь нас ахих тутам нэмэгдэж (Р 0.005) байна
Гэрлээгүй, бэлгэвчээс бусад ЖСА-уудыг мэддэггүй хүмүүсийн 31.5 хувь нь дунджаар 1-2 удаа жирэмсэлсэн, жирэмслүүлсэн байна. Гэрлээгуй хүмүүсийн жирэмсэлсэн, жирэмслүүлсэн дундаж нас нь 18+2.6 байгаа бөгөөд энэхүү дундаж нас нь гэрлэсэн хүмүүсийнхээс залуу (Р<0.005) байна.
Жирэмслэсэн, жирэмслүүлсэн байдлыг нийгмийн байдалтай холбожүзэхэд ажил, сургуульгүй (25.9%) болон оюутан, залуусын (27.8%) эзлэх хувийн жин өндөр байна.
Хэлэлцүүлэг
1970 онд Каир хотноо хуралдсан НҮБ-ын “Хүн ам ба Хөгжил” бага хурал 1995 оны Бээжингийн бага хурлуудад нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн (НҮЭМ) асуудлыг хэлэлцэн, НҮЭМ-ийн асуудлаар анхаарал тавих ёстой эмзэг бүлгийн хүмүүс нь өсввр үеийнхэн болохыг онцлон тэмдэглэсэн билээ. Манай оронд НҮБ-ын Хүн Амын Сангийн “Эх хүүхдийн эрүүл мэнд/гэр бүл төлөвлөлт” хөтөлбөрийн хүрээнд 1995 онд “Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага, дадал хэвшил” судалгааг хийсэн. Бид судалгааныхаа энэ бүлгийн хэлэлцүүлгийг дээрх судалгааны зарим үзүүлэлтүүдтэй жиших байдлаар хийж хийгдсэн судалгаатай харьцуулахад ижил түвшинд байна.
Дээрх үзүүлэлтүүдээс харахад хүүхэд залуусын бэлгийн харьцаанд орсон хамгийн бага нас 15.2-15.6 байгаа нь тогтоогдлоо.
Бэлгийн харьцаанд орсон хүүхэд запуусын 82.3 хувь нь нэгээс хоёр хүнтэй, харин 10.0 хувь нь дөрөв ба түүнээс дээш хүнтэй тус тyc бэлгийн харьцаанд орсон гэж хариулсан байгаа нь хүүхэд залуусын дунд бэлгийн харилцааны замбараагүй үзэгдэл газар авч анхаарал татсан асуудал болж байгааг илтгэж байна. Олон хүнтэй бэлгийн харьцаанд орсон байдал, нас хүйстэй хамааралгүй байна.
Бэлгийн харьцаанд орохын өмнө соггууруулах ундааг 15.2 хувь нь хэрэглэсэн байгаа ба согтууруулах ундаа нь бэлгийн харьцаанд эрт ороход нөлөөлж буй серөг хүчин зүйлийн нэг болж байна.
Сүүлийн 3 сард 63.6 хувь нь бэлгийн харьцаа хийсэн боловч тэдний дөнгөж 5 хүнээс нэг нь бэлгэвч хэрэглэсэн байгаа нь найдвартай бэлгийн харьцааны талаарх тэдний мэдлэг, хандлага хангаптгүй байгааг харуулж байна.
НҮЭМ-ийн судапгаагаар бэлгэвчээс бусад ЖСА-ууд дотроос хамгийн түгээмэл нь хуанли хөтлөх болон ерөндөг хэрэглэх арга гэсэн дүгнэлт нь бидний судалгзагаар (27.7%, 47.0%) дахин нотлогдлоо. Гэрлээгүй хүмүүсийн жирэмслэсэн жирэмслүүлсэн дундаж нас гэрлэсэн хүмүүсийнхээс залуу (Р<0.005) байгаа энэ үзүүлэлт нь (1827+1.19) нь өнгөрсөн оны судалгааны үзүүлэлттэй ойролцоо, дүгнэлт ижил байна.
Дүгнэлт
- Бэлгийн харьцааны талаарх өсвөр үеийнхний мэдлэг хангалттай байна.
- Бэлгийн харьцаанд орсон хүүхдийн эзлэх хувь их биш боловч анх бэлгийн харьцаанд орсон нас бага, олон хүнтэй замбараагүй харьцах явдал цөөнгүй байна.
- Бэлгийн харьцаанд орохдоо ЖСА хэрэглэх нь хангалтгүй, найдвартай бэлгийн харьцааны талаарх мэдлэг хангалтгүй байна.
Өсвөр үеийнхний бие бялдрын хөгжилт амралт, чөлөөт цагийн мэдлэг, хандлага
Хүүхэд залуусын эрүүл мэндийн түвшинг илтгэх нэг гол үзүүлэлт нь тэдний бие бялдрын өсөлт, хөгжилтийн байдап, энэ талын мэдлэг дадап юм. Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын 1.9 хувьд нь бие бялдрын өсөлт хөпжилтийн талын мэдлэг сайн, 16.5 хувь нь дунд, 48.2 хувь нь хангалтгүй, 23.2 хувь нь энэ талаар огт мэдэхгүй байна.
Өсвөр үеийнхэн маань“бие бялдрын хөгжил сайтай чийрэг хүн" гэж хүчтэй (411 %), тэсвэр, тэвчээртэй (23.3%) хүн байна гэж ойлгодог байна. Тэдний тэн хагасаас илүү хувь (53.0%) нь өөрсдйийн бие бялдрын хөгжлийг хангалттай гэж үнэлсэн байхад, энэ талаар өөрсдөө үнэлгээ өгч чадахгүй, мэдэхгүй нь 13.3 хувь байна.
Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь(83.2%) биеийн тамирын дасгалыг (өглөөний гимнастик) тоггмол хийдэггүй гэж хариулсан байна. Биеийн тамирын дасгалыг тогтмол хийдэг хүмүүс нь тогтмол хийдэггүй хүмүүсээс 5 дахин бага байна (Р<0.001).
Судалгаанаас үзэхэд биеийн тамир, спортоор 46.5 хувь нь сүүлийн нэг сард тогтмол хичээллэсэн байна. Биеийн тамир, спортоор хичээллэгсэд нь ихэвчлэн сагс, биеийн тамирын дасгал, гимнастик, гар бөмбөг г.м төрлөөр хичээллэж, мен бялдаржуулах урлагаар нэлээд хичээллэдэг болсон нь ажиглагдлаа.
Судалгаанд хамрагдагсдын 35.0 хувь нь сүүлийн долоо хоногг биеийн хүчний ажлыг 20 минутаас дээш хугацаанд хийжээ Сүүлийн 12 сард сургууль, ажил дээрээ зохиогдсон спортын тэмцээн, урапдаанд 29.9 хувь нь оролцсон байна. Үүнээс 12.9 хувь нь 1 удаа, 9.3 хувь нь 2 удаа, 7.6 хувь нь гурваас дээш удаа урагщаан, тэмцээнд оролцжээ. Судалгаанд хамрагдагсдын 21.8 хувийнх нь сургууль, ажил дээр нь ямар нэгэн уралдаан тэмцээн зохиогдоогүй байна. “Та биеийн тамирын дасгалыг ямар зорилгоор хийдэг гэж ойлгодог вэ” гэсэн асуултанд судапгаанд хамрагдагсдын 62.3% нь эрүүл мэндээ хамгаалахад ач холбогдолтой гэж үзсэн байхад өрөөсгөл ойлголттой буюу хариулж чадахгуй байгаа тохиолдол цөөнгүй байгаа (37 3%) нь ажиглагдлаа. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувь (80.0%) нь биеийн тамир спортоор хичээллэх сонирхолтой боловч одоогийн байдлаар 76.3% нь тогтмол хичээллэж чадахгүй байгаа шаптгааныг судалгаанд хамрагдагсдын 34.8% нь нөхцөл муугаас, 31.1% нь завгүйгээс, харин 12.9% нь сонирхолгүй, 3.1% нь эрүүл мэндийн байдал муу учраас гэж тус тус хариулжээ. Спорт, биеийн тамираар хичээллэх сонирхол тамхи татдаг хүүхэд залууст тамхи татдалүй хүүхэд запуусаас 6 дахин бага байна. (Р<0.01) Судалгаанд хамрагдагсад ‘ Амралт, чөлөөт цаг" гэдгийг 36.4% нь хичээлээс бусад цаг, 26.8% нь завтай цаг, 23.3% нь амрах цаг гэж хариулсан хэдий ч энэ талаар мэдэхгүй гэсэн хариултыг 13.5% нь өгсен байна. “Танд амралт чөлөөт цаг гардаг уу" гэсэн асуултанд хүүхэд залуусын олонх нь (94.6%) нь амралт чөлөөт цаг “гардаг” гэж хариулсан бөгөөд челөөт цагаараа гол төлөв телевиз үзэх, гэрийн ажилд туслах зэрэг байдлаар өнгөрөөдөг гэсэн байна.
Судалгаанд хамрагдагсад амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа байдлыг насны бүлэг, хүйсээр авч үзэхэд 10-13 насны охид гол төлөв хичээл номоо уншиж, давтах (506%), гэрийн ажилд туслах (41.1%) зэргээр амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг байхад энэ насны хөвгүүд тоглох (56.1%), дэмий сэлгүүцэх (55.4%) нь тухайн насны охидсос 1-2 дахин их байна.
Харин 14-20 насны' хөвгүүд биеийн тамир, спортоор хичээллэх (52.7%), телевиз үзэх (50.1%), 17-20 насны хөвгүүд бар, ресторанд суух (66.7%) арилжаа наймаа хийх (56.1%) зэргээр амраггг чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн хариултыг өгсөнбайна. 17-20 насны охид чөлөөт цагаа нилээн зөв өөртөө хэрэгтэй байдлаар өнгөрөөдөг байна. Тэд чөлөөт цагаараа өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх (45.0%), гэр орныхоо ажилд туслах (54.0%) зэрэг ажлыг хийдэг гэсэн ба энэ үзүүлэлтийн хувь нь тухайн насны хөвгуүдээс өндөр байна.
Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын амралт, чөлөөт цагаа өнгөрөөж байгаа байдалд хот, хөдөөд онцын ялгаагүй байна. Хүүхэд запуус чөлөөт цагаа өөрсдийн хүссэнээр өнгөрөөж чаддаг эсэх талаар асуухад 61.8 хувь нь чаддаг гэсэн хариултыг өгсөн байхад 34.9 хувь нь чаддагүй, 3.6 хувь нь хариулж мэдэхгүй байна.
Амралт чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрүүлж чаддагтүйн шалтгааныг насны бүлэг, хүйсээр авч үзэхэд 10-16 насны охид ховгүүдийн олонхи нь гэр орны нөхцөл муу (47.9%) гэсэн байхад 17-20 насны хөвгүүд завгүй учир (51.6%), бусдын нөлөөнд автагддаг (42.9%), энэ насны охид эдийн засгийн боломжгүй учир (57 4%), завгүйгээс (78.4%) гэж тус тус өөрсдийн бодол санаагаа илэрхийлжээ.
"Чөлөөт цагаа хэрэв та хүссэнээрээ өнгөрүүлбэл юу хийхийг хүсч байна вэ" гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын 28.5% нь биеийн тамир, спортоор хичээллэх, тоглох, 19.2% нь хичээлээ хийх, ном унших, 12.9% нь өөрийн сонирхсон зүйлээ хийнэ гэж хариулсан байна.
Нийт судалгаанд хамрагдагсдын ихэнх хувьд чөлөөт цагаа өнгөрөөх байдлын талаарх хандлага зөв байгаа бөгөөд энэхүү хандлага нь нас, хүйстэй хамааралгүй байгаа нь ажиглагдлаа.
Хэлэлцүүлэг
Бие махбодийн асар их нөөцийг зөв ухамсартай зарцуулж, биеийн хүчний болон оюун санааны идэвхтэй амьдралаар амьдрах нь эрүүл энх байж, урт удаан наслахын үндэс болж өгдөг. Судалгаанд хамрагдагсдын 21 хувийнх нь сургууль, ажил дээр ямар нэгэн уралдаан тэмцээн зохиогдоогүй байгаа нь өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх талаар хийж буй ажил хангаптгүй байгааг харуулж байна.
Өсвөр үейинхний дийлэнх нь биөийн тамир спортоор хичээлпэснээр эрүүл мэндээ хамгаална гэсэн зөв хандлагатай, биеийн тамир, спортоор хичээллэх сонирхолтой байна. Гэвч нөхцөл муу, завгуй, эдийн засгийн боломжгүйгээс шалтгаалан 76.3 хувь нь топгмол хичээллэх боломжгүй байна гэж хариулжээ АНУ-ын Пеннсилваны Их сургуулийн профессор, сэтгэл судлаач Диана Э.Папалиа 1990 онд бичсэн “Дэлхийн хүүхдүүд” номондоо тамхи татдаг хүүхдэд насанд хүрэгсдийг дуурайх, архи уух дуртай, хичээлдээ дургүй, сурлага тааруу, биеийн тамираар хичээллэх сонирхолгүй байх нь тамхи татдаггүй хүүхдүүдээс илүү их ажиглагддаг гэж дурьджээ.
Бидний судалгааны дүнгээс харахад спорт, биеийн тамираар хичээллэх сонирхол тамхи татдаг хүүхэд залууст тамхи татдаггүй хүүхэд залуусаас 6 дахин бага байгаа (Р<0.01) нь дээрх байдлыг илтгэж байна
Хүүхэд залуусын олонхид нь амралт чөлөөт цаг “гардаг" бөгөөд чөлеөт цагаа гоп төлөв телевиз үзэх, гэрийн ажилд туслах зэрэг байдлаар өнгөрөөдөг байна
Хүүхзд залуус амралт, чөлөөт цагаа хэрхэн енгөрөөж байгаа талаар судлахад бага болон дунд ангийн охид гэрийн ажилд туслах, хичээлээ давтах, харин хөвгүүд нь тоглох, дэмий сэлгүүцэх зэргээр, ахпах ангийн болон оюутан залуусын хувьд охид өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гэр орныхоо ажилд туслах зэрэгт харин энэ насны хөвгүүд бар, ресторанд суух, арилжаа наймаа хийх зэрэгг амралт, чөлөөт цагаа эарцуулдаг гэж хариулж байгаад гэр орны нөхцөл муу, эдийн засгийн боломжгүйгээс буодын нөлөөнд автагддаг зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна.
Дүгнэлт
- Өсвөр үеийнхний бие бялдрын хөгжлийн талаарх мэдлэг хангалтгүй, өөртөө энэ талаар үнэлгээ өгч чадахгүй байна.
- Биеийн тамир, спортын ач холбогдлыг сайн ойлгоогүй, түүгээр хичээллэх нь хангалтгүй байна.
- Биеийн тамир, спортоор хичээллэх сонирхол их, хандлага нь зөв байгаа ч цаг зав, эдийн засгийн боломж хангаптгүй байна.
- Өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх тапаар хийж буй ажил хангалтгүй байна.
- Хорт зуршилд автсан хүүхэд залуус биеийн тамир, спортоор хичээллэх сонирхол нь бусдаас зургаа дахин бага байна.
- Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон, өертөе ашиггай өнгөрөөх байдал хангалтгүй байгаа нь хорт заршилд автагдах, хэрэг түвэгт орох боломжийг бүрдүүлж байна.
- Хүүхэд залуусын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрөөх талаар эцэг эх, гэр бүл, сургууль хамт олноос тавих анхаарал хангалтгүй байна
- Өсвөр үеийнхний хүчирхийллийн талаарх мэдлэг, дадал, хандлага
Судалгаанаас үзэхэд хүчирхийллийн талаарх өсвөр үеийнхний мэдлэг 11.2 хувьд хангалттай сайн, 32.3 хувьд дунд, 37.5 хувьд хангалтгүй, харин 24 5 хувь нь огт мэдэхгуй байна. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний дунд хүчирхийллийн талаархи мэдлэтйн түвшин нас ахих тусам сайжирч (Р<0 005) байна.
Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын 12.7 хувь нь хэн нэгэнд зодуулсан байна. Тэд ихэвчлэн гэр бүлийнхэндээ (34.6%), таньдаг хүнд (27.7%), танихгүй хүнд (21.9%), бүлэг хүмүүст (8.1%) нэгээс хоёр удаа зодуулахдаа гэртээ (35.0%), гудамжинд (30 0%), сургууль дээрээ (15.8%), орц хонгилд (7.3%) тус тус зодуулж хүчирхийлэлд ортжээ. Дээрх байдлаас үүдэн тэдний 29.6 хувь нь эрүүл мэндийн хувьд ямар нэг хэмжээгээр хохирч, ихэвчлэн зөөлөн эдийн гэмтэл авчээ.
Манай судалгаанд оролцсон хүүхэд залуусын 6.3% нь дээрэмд өртөж, 15 хүүхэд тутмын нэг нь мөнгө төгрөг, хувцас, цаг, ном дэвтрээ гол төлөв дээрэмдүүлсэн байна.
Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын 15.7 хувь (319)-д нь заналхийлзл тохиолдсон байх ба тэднийг таньдаг хүн (48.8%), таньдагтүй хүн (35.6%) бүлэг хүмуүс (10.0%) сургууль дээр (30.0%), гудамжинд (40.6%) илүүтэй их заналхийлдэг ажээ Сүүлийн нэг сард заналхийлсны улмаас хичээлдээ яваагүй тохиолдол судалгаанд хамрагдагсдын 1.2 хувь (24)-д тохиолджээ.
Судалгаанд хамрагдсан нийт хүүхэд залуусаас бусдын дарамтанд орж буруу үйлдэл хийгсэд 6,2 хувийг эзэлж байгаагаас архи уусан, тамхи татсан, бусдыг зодсон хэрэг зонхилох хувийг эзэлж байна
Хүүхэд залуусын 5.7 хувь нь биеэ хамгаалах зорилгоор сүүлийн нэг cap цохиур мод, хутгыг илүүтэй, газ, бороохой, гинж, буу г.м. хэрэгслэлийг хааяа, дунджаар 8-10 хоногоор биедээ авч явсанба тэдний 7.1 хувь нь дээрх хэрэгслэлийг гудамжинд (86.8%), шөнө оройн (75%) цагаар хэрэглэх тохиолдол гарч байжээ. Шөнө оройн цагаар хэнээс, юунаас өөрийгөө хамгаалж байгаа талаар асуумжинд годорхой асуулт хэдийгээр ороогүй боловч судалгааг авч харицан ярилцаж байх явцад хөдөө орон нутагт хүүхэд залуус ихэвчлэн нохой болон бусад амьтдын дайралтаас хамгаалах зорилго агуулж байгаа нь ажиглагдсан.
Дээрэмдүүлсэн хүүхдүүдийн 12.4% нь, заналхийлэлд өртөгсдийн 11.6% нь биеэ хамгаалах гэж цохиур мод, хутга авч явсан ба дээрэмдүүлэх (OR=2.41, Р<0.05), заналхийлэлд өртсөн (OR=1 68, Р<0.001) байдал нь цохиур мод, хутга биедээ авч явахад хүргэж буй хүчин зүйл болж байна.
Элдэв дарамт хавчилтаас болж амьдралаас уйдан амиа хорлох гэсэн тохиолдол судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын 5 хувьд тохиолдож, тэдний 26.2% нь нэг удаа, 24.3% хоёр ба түүнээс дээш удаа амиа хорлох оролдлого хийж, ямар нэг хэмжээгээр хохироосон байгаагаас ихэнх нь эмэнд хордсон (42.1%) байна.
Бидний судалгаанд хамрагдсан 10-20 насныхны 20 хүүхэд, залуус тутмын нэг нь амиа хорлох гэж оролдсон байгаа нь анхаарал татаж байна. Амиа хорлохоор оролдсон хүүхэд залуусын 84.2 хувь нь энэ үедээ эмнэлгийн ямар нэгэн тусламж аваагүй байгаа ба тэдгээр нь очих боломж байгаагүйгээс (43.8%), хөнгөн бэртсэн тул (25.0%), ичиж зовоод (18.8%) бусдын ятгалганд ороод (12.5%) гэсэн шалтгаануудаас болоод авахыг хүсээгүй байна.
Хэлэлцүүлэг
"Хүүхдийн эрх”-ийн конвенцийн 32, 33, 34-р зүйлүүдэд заахдаа хүүхэд нь аливаа нэр төрийг нь гутаах, доромжлол, хайхрамжгүй хандлага, мөлжпөг, тамлан зовоох, хэрцгийлэл, мансууран донтохын эсрэг өөрийгөө хамгаалуулах эрхтэй гэж заасан.
Судалгаанд хамрагдагсдын дунд зодуулж, хүчирхийлэлд өртөн эрүүл мэндээрээ ямар нэг хэмжээгээр хохирч, бусдын дарамтанд байх, заналхийлэлд өртөх явдал бага биш байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхэд залуусаас бусдын дарамтанд орж буруу үйлдэл хийгсэд цөөн биш хувийг эзэлж, тэд ихэвчлэн архиуусан, тамхи татсан, бусдыг зодсон нь өсвөр уеийнхний хүмүүжилд орчны нөлөө ямар их үүрэгтэйг бас харуулж байна.
Судалгаанд хамрагдсан 10-20 насны 20 хүүхэд залуус тутмын нэг нь элдэв дарамт хавчилтаас болж амьдралаас уйдан амиа хорлох гэж оролдон, үүний улмаас 18.4 хувь нь эрүүл мэндээрээ хохирсон байгаагаас иэхэнх нь эмэнд хордсон (42.1 %) нь анхаарал татаж байна.
ЭНЭШТ-ийн хүүхдийн сэхээн амьдруулах тасагт амиа хорлох зорилгоор эм уун хордож, хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүхэнд хийсэн судалгааны дүнгээс харахад сүүлийн жилүүдэд амиа хорлох гэсэн оролдлого нэмэгдэх хандлагатай байгаа ба 13-16 насныхан, ялангуяа охид илүүтэй өртөж байна гэсэн нь бидний хийсэн судалгааны дүнгээр дахин нотлогдож байгаа юм.
Амиа хорлохоор оролдсон хүүхэд залуус эмнэлгийн тусламжийг ичиж зовоод, боломжгүйгээс, бусдын ятгалганд ороод гэсэн шалтгаанаар авч чадаагүй байгаад бид анхаарал хандуулах ёстой. Учир нь тэд ид залуу цэцэглэж яваа насандаа эд эрхтэн дутуу, элдэв архаг хууч өвчтэй , сэтгэл санааны байнгын дарамттай болохыг үгүйсгэж чадахгүй.
1988 онд АНУ-ын Өсвөр үе-Хүүхдийн төвөөс явуулсан судалгааны дүнгээс үзэхэд амиа хорлох оролдлогод гэр бүлийн салалт, эцэг эхгүй хүүхэд, гэр бүл дэх байнгын сэтгэлийн дарамт, зөрчлүүд, доромжпол, үл ойшоох явдалд өртөх, хайр дурлал бүтэлгүйтэх, ангм хамт олонтойгоо үл ойлголцох, эмийн хорт заршилд автах, сэтгэлийн хөдөлгөөн, зан араншингаа хянах чадвар, тэсвэр тэвчээр муу хүмүүс илүүтэй өртөж байна гэжээ. Бидний судалгаагаар манайд амиа хорлох оролдлогын үзүүлэлт тэнэмэл, ажил сургуульгүй хүүхэд залуусын хувьд өндөр байгаад тэнэмэл, өлөн зэлмүүн амьдрал, эцэг эхийн болон нийгмийн халамж дутагдах, өөртөө гутрах зэрэг байдал зохих нөлөө үзүүлж байж болох бөгөөд бид амиа хорлохоор оролдох судалгаанд тусгаагүй нь учир дутагдалтай.
Дүгнэлт
- Хүчирхийллийн талаарх өсвөр үеийнхний мэдлэг хангалтгүй байна.
- Өсвөр үеийнхний долоогоос арван хүүхэд тутмын нэг нь бусдад зодуулах, заналхийлэлд өртөх, дээрэмдүүлэх, бусдын дарамтанд байх зэргээр гэр бүлийн болон бусдын хүчирхийлэлд өртөж, эрүүл мэнд, эд юмсаараа хохирч байна.
- Бусдад зодуулах, дээрэмдүүлэх, дарамтаид байх, заналхийлэлд өртөгдөж байгаа нь биедээ цохиур мод, хутга, газ зэргийг авч явах шалтгаан болж байгаа бөгөөд энэ нь цаашид сөрөг үр дагавар гарах нөхцлийг бүрдүүлж байна.
- Өсвөр үеийнхний 20 хүүхэд тутмын нэг нь элдэв дарамт хавчилтаас болж амиа хорлох оролдлого хийж, үүнд охид илүүтэй өртсөн байна Амиа хорлох зорилгоор ихэвчлэн эм ууж хорджээ.
- Амиа хорлохоор оролдогсдын ихэнх нь эмнэлгийн тусламжаас татгалзан зайлсхийсэн байна.
- Амиа хорлох оролдлого тэнэмэл, ажил сургуульгүй хүүхэд, залуусын дунд өндөр байиа.
2. “Эрүүл мэндийн шинэ төлөв” ДЭМБ-ын Номхон дайлайн баруун эргийн бүсийн төв УБ 1993
3. “Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр” УБ 1993
4. “The health of young people” WHO 1993
5. Diane E.Papalia “G child’s world. Infancy therough adolescence” 1990