Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 3(112)
Залуу эмч та мэдлэгээ сорино уу?
( Товч мэдээлэл )

 Т.Алтанцэцэг,  Д.Ичинноров

Анагаах ухааны их сургууль

 

Анхаар ! Хэрэв асуултыг үсгээр тэмдэглэсэн бол нэг зөв хариултыг сонгоно. Хэрэв асуултыг тоогоор тэмдэглэсэн бол зөв хариултыг сонгохдоо дараах түлхүүрийг ашиглана:

            А.1,3,5

            Б.1,3

            В.2,3,4,5

            Г.2,4

             Д-бүгд.

  1. Эмгэг физиологийн ямар хүчин зүйлээс бусад нь гуурсан хоолойн бөглөрөл үүсэхэд нөлөөлөх вэ ?

а. цэрний ялгаралт алдагдах

б. гуурсан хоолой үрэвсэх

в. төвөнх нарийсах

г. гуурсан хоолойн гилгэр булчин агших

д. салст бүрхүүл хавагнах

  1. Оюутан залууд хүчтэй ханиалгын дараа гэнэт цээжний баруун талаар нь өвдөх зовиур илэрчээ. Үзлэгт: цээжний баруун талд тогшиход хөндий дуутай, чагнахад амьсгал болон бронхофони суларсан байв. Ямар эмгэгийн тухай бодох вэ ?

а. уушгины артерийн бүлэнт бөглөрөл

б. гялтангийн хөндийд хий хурах хам шинж

в. гялтангийн үрэвсэл

г. гуурсан хоолойн цочмог үрэвсэл

д. уушгины үрэвсэл

  1. Хүлээн авах тасагт гуурсан хоолойн багтраатай 25 настай евчтен хүргэгдэн ирэв. Үзэхэд өвчтөн хөөрлийн байдалтай, халуунгүй, пульс минутанд 120, амьсгал 32 удаа, чагнахад уушгины амьсгал эрс суларсан, цөөн тооны хуурай хэржигнүүртэй байна. Цусны хийн шинжилгээнд: РН 7.3, Ра02 50 мм муб. Өвчтөн беротекийг хоногт 10 гаруй удаа хэрэглэсэн гэнэ. Энэ тохиолдолд өвчтөнд дараах эмчилгээний алийг жориглох вэ ?

а. симпатомиметикийн тунг ихэсгэх

б. хүчил төрөгч үнэртүүлэх

в. глюкокортикоид хэрэглэх

г. бага молекулт шингэн хийх

д. эуфиллин судсанд тарих

4. 45 настай тамхи их татдаг өвчтөн олон сарын туршид ханиаж, турсан байна. Үзэхэд хүзүү болон нүүр хөөнге, уруул хөхөрсөн, зүрхний цохилт минутанд 104 удаа, А/Д 165/95 мм муб, зүүн талд эгэмний доорх лимфийн булчирхайнууд томорч, хатуурсан байв. Цусны шинжилгээнд: ЭТХ 70 мм/ цагт, гемоглобин 175 г/л, лейкоцит 9х109/л. Юуны өмнө ямар эмгэгийн тухай бодож болох вэ?

а. уушгины өмөн

б. Кушингийн хам шинж

в. уушги тоосжих өвчин

г. уушгины сүрьеэ

д. уушгины бэтэг

5. 30 настай өвчтөнд 3 хоногийн өмнөөс хий ханиах, цээжний баруун талаар нь өвдөх, 38.9° С хүртэл халуурах, чичрүүлэх зовиур илэрсэн. Үзэхэд цээжний баруун тал амьсгалд хоцорно, тогшиход  3-р хавирганаас доош дүлий чимээтэй, тэр хэсэгт амьсгал сонсогдохгуй болсон, зүрхний зүүн хил эгэмний дунд шугамнаас гадагш 1.5 см-т тодорхойлогдоно. Энэ тохиолдолд ямар өвчний тухай бодож болох вэ ?

а. баруун уушгины дэлбэнгийн үрэвсэл

б. баруун талын шүүдэст плеврит

в. гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл

г. баруун уушгины голомтот үрэвсэл

д. баруун талын пневмоторакс

  1. Өвчтөн ямар ч төрлийн хоол идсэн горойно, өвчүүний ард хатгаж өвдөнө, нойронд муу, тайван биш, уцаар хүрнэ, бие суларна гэсэн зовиуртай. Үзэхэд өвчтөний биеийн байдал дунд зэрэг, байрлал идэвхтэй, өндөр 155 см, жин 60 кг, үзэгдэх салст ердийн өнгөтэй, хэл өнгөртэй, хэвлий эмзэглэлгүй, гарын алга их хөлөрсөн байна. ЦЕШ-нд эмгэг өөрчлөлтгүй, рентген шинжилгээнд улаан хоолойн хана жигд, доод хэсэгт шохой саатна. Улаан хоолойн РН 7.5. Тухайн өвчтөнд ямар онош тавих вэ ?

а. улаан хоолойн агчилт

б. улаан хоолойн цүлхэн

в. улаан хоолойн түлэгдэл

г. улаан хоолойн цочмог үрэвсэл

д. улаан хоолойн хавдар

  1. Өвчтөн С., 25 настай, өтген хар гарна, аюулхайд өвдөнө гэсэн зовиуртай. Эмнэлэгт ирэх үедээ биеийн байдал нь хүнд, эвдөлтөөсөө болж албадтал байдалд орсон, арьс болон үзэгдэх салст цайвар, хэл хуурай, зузаан цагаан өнгөртэй, аюулхайн орчим булчингийн чангаралтай, Менделийн шинж тод илtрсэн байв. Грегерсоны сорил эерэг байв. Өвчтөнд ямар онош тавих вэ ?

а. улаан хоолой, ходоодны улайлт

б. ходоодны шархлаа өвчин

в. хос гэдэсний улайлтат үрэвсэл

г. ходоодны "А" хэлбэрийн архаг үрэвсэл

д. ходоодны "В" хэлбэрийн архаг үрэвсэл

  1. Өвчтөнд хеликобактер (HP) илэрсэн тохиолдолд ямар эм үр дүнтэй байх вэ ?

а. зантак

б. метронидазол

в. гастроцепин

г. атропин

д. алмагель

9. Ямар эмгэгийн үед хоолны шимэгдзлт алдагдах вэ ?

а. тархмал хордлогот бахуу

б. нарийн гэдэсний цочмог үрэвсэл

в. Кроны өвчин

г. гэдэсний ферментийн дутагдал
Д. бүгд

10. Өвчтөн Ц., 42 настай эмэгтэй сүүлийн жилийн турш баруун хавирганы нуман дор битүү өвдөж, юм идэхээр өвдөлт ихсэх, өтгөн хатах, гэдэс тэлж байгаа юм шиг санагдах зэрэг зовиуртай байна. Бодит үзлэгт эмгэг өөрчлөлт илрээгүй. Ходоод гэдэс харах болон лабораторийн шинжилгээнд өөрчлөлтгүй. Хос гэдэс хаймсуурдахад Б хэсгийн цөсний хэмжээ 70 мл, цөсний гэр гэрэлд харахад тодотгогч бодисоор сайн дүүргэгдсэн, өндөгний шар хэрэглэсний дараа цөсний гэр агшаагүй. Ямар өвчний тухай бодох вэ ?

       а. цөсний гэрийн агчилт чангарсан үйл ажиллагааны хямрал

       б. цөсний гэрийн архаг үрэвсэл, сэдрэлийн үе

       в. цөсний сувгийн үрэвсэл

       г. цөсний гэрийн агчилт суларсан үйл ажиллагааны хямрал

       д. элэгний архаг үрэвсэл

11.  Ходоодны "А" хэлбэрийн архаг үрэвслийн эмгэг жамыг тайлбарласан гол онол бол:

       а. хеликобактер салст бүрхүүлийг нимгэрүүлнэ

       б. ходоодны салстын цусан хангамж багасна

       в.дотоод хүч болон париеталь эсийн эсрэг харь бие үүсч, салст бүрхүүлийг хатингиршуулна

       г. дотоод хүчний эсрэг харь бие үүснэ

       д. давсны. хүчил ялгаруулагч эсийн эсрэг харь бие үүснэ

12.  Б.өвчтөнд эмч нойр булчирхайн ферментийн идэвхжил байна гэж үзлээ. Энэ тохиолдолд ямар эм хэрэглэх вэ?

а. атропин

б. трасилол

в. циметидин

г.  но-шпа

д. тразикор

13. Цөсний физиологийн үүргийг тодорхойлно уу?

       1. нүүрсусыг боловсрон шингэхэд голлох үүргийг гүйцэтгэнэ

  1. өөхийг цийдмэгжүүлж, липазын үйлчлэх талбайг ихэсгэнэ
  2. нойр булчирхай, гэдэсний ферментийг идэвхжүүлнэ
  3. цөсний хамт бие махбодиос хүнд металлын давс, хортой нэгдэл, эм болон бусад бодис ялгарна

5.липазыг идэвхжүүлж, өөхийг боловсрон шингэхэд дөхөм үзүүлнэ

14. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин болон гуурсан хоолойн архаг үрэвслийг ялган оношлоход хамгийи ач холбогдолтой шинжилгээ бол:

       а.гуурсан хоолойд тодотгогч бодис шахаж зураг авах арга

       б.цэрний шмнжилгээ

       в.гуурсан хоолойн дуран

      г.уушгины томографи

       д.уушгины сцинтиграфи

15. Архи байнга хэтрүүлэн хэрэглэдэг өвчтөн 16 хоногийн турш бие суларна, цээжний баруун талд өвдөнө, халуурна, ханиана, идээтэй цэр гарна гэсэн зовиуртай. Рентген зураг дээр баруун уушгины дээд дэлбэнд 3 см-ийн диаметр бүхий шингэний түвшинтэй хөндий тодорхойлогдоно.

Ямар өвчний тухай бодож болох вэ ?

а. гуурсан хоолой тэлэгдэх өвчин

б. уушгины инфаркт

в. уушгины хавдар

г. уушгины буглаа

д. уушгины сүрьеэ

16. Эйлер-Лиллебрандын рефлексийн мөн чанар юунд орших вэ ?

а.хялгасан судсан дахь гистамины хэмжээ ихсэхэд цулцангийн эзлэхүүн багасна

       б.агааржилт муудсан хэсгийн хялгасан судас нарийсна

       в.агааржилт муудсан хэсгийн хялгасан судас өргөснө

       г.хялгасан судсан дахь РС02 ихсэхэд цулцангийн эзлэхүүн багасна

        д.цээжний хөндийд антиген орсноос хялгасан судас нарийсна

17. Экскретор урограммаар юуг тодорхойлох вэ ?

1.бөөрний байрлал

2.бөөрний хэмжээ, гадаргуу

З.бөөрний чулуу

       4.бөөрний аяганцар, тэвшинцэр, шээсний сувгийн хэлбэр, хэмжээ, бүтэц

5.бөөрний үйл ажиллагаа

18. Радиоизотопын шинжилгээнд дараах аргууд орно:

  1. сцинтиграфи
  2. пневморетроперитонеум
  3. ренограмм
  4. инфузийн урограмм
  5. динамик сцинтиграмм

19.  Бөөрний түүдгэнцрийн шүүлтийн үйл ажиллагаа буурах механизм:

  1. үйл ажиллагаатай нефроны тоо цөөрөх
  2. ультрафильтрацийн даралт ихдэх
  3. бөөрний сувганцар бөглөрөх
  4. .бөөрний цусны урсгал ихсэх
  5. ультрафильтрацийн коэффициент буурах
  1. Баруун хөлийн гуяны ясны идээт үрэвсэлтэй өвчтөний шээсний шинжилгээнд уураг 0.66 г/л, харах талбайд лейкоцит 6-8, цөөн тооны эритроцит, гиалин цилиндр гарчээ. Ямар эмгэгийн тухай бодож болох вэ ?

     а.нефроз хам шинж

     б.бөөрний амилоидоз

     в.архаг гломерулонефрит

     г.архаг пиелонефрит
Д.бүгд

  1. Бөөрний архаг дутагдлын үед яаралтай гемодиализд оруулах үндсэн заалт бол:

а.анури

б.анасарка

в.гиперкалеми

г.бодисын солилцооны ацидоз

д.артерийн гипертензи

    22. Өвчтөн Б. 22 настай. Преднизолон удаан хугацаагаар хэрэглэснээс гипергликеми үүсчээ. Үүний эмгэг жамыг юугаар тайлбарлах вэ ?

       а. нойр булчихайн бета-эсийн деструкц үүссэнээс

       б. инсулины шүүрэл саатсанаас

       в. гликонеогенез ихэссэнээс

       г. ходоод, гэдэсний замд глюкозын шимэгдэлт ихэссэнээс

       д. эдийн глюкозын зарцуулалт буурснаас

  1. Бамбай булчирхайн үйл ажиллагааг үнэлэх хамгийн мэдээлэл сайтай арга бол:

а. бамбай булчирхайн сцинтиграфи

б. лимфографи

в. цусанд тиреоглобулины эсрэг бие тодорхойлох

г. хэт авиан шинжилгээ

д. цусанд ТЗ, Т4, ТТГ-г тодорхойлох

  1. Иценко-Кушингийн өвчний үед яс сийрэгжих нь юутай холбоотой байдаг вэ?

       а. ясны уургийн өөрчлөлт

       б. минералокортикоидын ялгаралт ихсэх

       в. бамбайн дайвар булчирхайн үйл ажиллагааныөөрчлөлт

       г.  шээсээр кальци их хэмжээгээр ялгарах

        д. ходоод, гэдэсний замд кальцийн шимэгдэлт алдагдах

  1. Та урьдчилан сэргийлэх үзлэгт орсон үйлдвэрийн ажилчин залуу чихрийн шижин өвчтэй болохыг анх оношилжээ. Инсулины тунг заана уу?

       а. 0.5-0.6 ЕД/кг

       б. 0.8-0.9 ЕД/кг

       в. 1.0 ЕД/кг

       г. 1.0-1.2 ЕД/кг

       д. 1.5 ЕД/кг

26. 60 настай өвчтөн жилийн туршид сард 1-2 удаа өглөөд өвчүүний араар өвддөг, тэр нь зүүн дал руу дамждаг, дотор давчиддаг гэсэн зовиуртай. Нитроглицерин хэрэглэхэд 30 минутын дараа өвдөлт намддаг. 24 цагийн турш зүрхний цахилгаан бичлэг хийхэд евдөх үед V2-5 ST 8 мм өргөгдөж, дараагийн өглөө нь изошугаман дээр ирсэн байна. Өвчтөнд ямар эмгэг байж болох вэ?

а. зүрхний шигдээс

б. зүрхний ишемийн кардиомиопати

в. вариант хэлбэрийн стенокарди

г. стенокардийн үйл ажиллагааны IV үе

д. даамжрах хэлбэрийн стенокарди

27. Ар болон өрц талын ханын байрлалтай том голомтот шигдээсийн үед үндсэн өөрчлөлтүүд аль холболтонд илрэх вэ ?

а. l,ll, avL

б. avL, V1-4
B. I.V5-6
r. ll,lll,avF
Д. avL

28. 70 настай эмэгтэй бие ядрана, хоолонд дургүй, явахдаа муу гэсэн зовиуртай. Үзлэгээр арьс салст цайвар, гемоглобин 70 г/л, улаан эс 1.9 сая/мл, өнгө илтгэгч 1.1, ретикулоцит 0.2%, лейкоцит 3.1 мянга/мл, тромбоцит 98 мянга/мл, ЭТХ 34 мм /цагт. Ясны хэмд нь ямар өөрчлөлт байж болох вэ?

а. цус төлжилт дарангуйлагдах

б. мегалобластын тоо олшрох

в. мегалобластын цус төлжилт илрэх

г. плазмоцит олшрох

д. улаан эсийн тоо олшрох

29. А/Д ихдэх өвчтэй 60 настай эрэгтэйд артерийн гипертензийн кризийн улмаас уушгины хаван үүсчээ. А/Д 220/140 мм муб байна. Өвчтөнд аль эмийг сонгох вэ ?

а. лазикс

б. дигоксин

в. изобарин

г. апрессин

д. резерпин

30. 45 настай митраль хавхлагийн гажигтай өвчтөнд хоолой нь өвдсөний дараа тосгуурын экстрасистол үүссэн байна. Дээрх хэм алдагдал ямар хүндрэл үүсгэх магадлалтай вэ?

а. цусны эргэлтийн дутагдал

б. пароксизмаль тахикарди

в. титэм судасны дутагдал

г. ховдлын фибрилляци

д. тосгуурын мерцани

31. 76 настай өвчтөнд сарын турш толгой эргэх, судасны цохилт цөөрөх шинжүүд илэрсэн ба өвчтен түр ухаан алдсан тул эмнэлэгт хүргэгджээ. Зүрхний цахилгаан бичлэг дээр АВ хоригтой, зүрхний агшилт 48 байна. Цусны эргэлтийн дутагдлын шинж тэмдэг үгүй бол хамгийн тохиромжтой арга хэмжээг сонгоно уу.

а. аспаркам уулгах

б. дефибрилляци хийх

в. атропин хэрэглэх

г. анаприлин уулгах

д. аль нь ч тохирохгүй

  1. Тэлэгдлийн кардиомиопатийн үед эхокардиографид ямар шинж тэмдэг илрэх вэ ?

       а. тосгуур хоорондын таславч цоорох

       б.зүрхний хөндий тэлэгдэж, зүрхний булчингийн хөдөлгөөн бүхэлдээ буурах

       в. митраль хавхлагийн хавтаснууд нэг чиглэлд хөдлөх

       г. зүүн ховдлын хана зузаарах

  1. Эмэгтэй өвчтөнд 14 жилийн туршид Рейногийн хам шинж илэрсэн. Сүүлийн үед жижиг үений артритын шинж тэмдэг гарч, нүүрний арьс хатууран, хатуу зүйл залгихад төвөгтзй болсон гэнэ. Цусны шинжилгээнд ЭТХ 32 мм/цагт, ганц нэг LE-эс илэрчээ. Урьдчилсан онош тавина уу?

а. уушгины хавдар

б. СКВ

в. дерматомиозит

г. системийн склеродөрми

д. ревматоид артрит

34. 40 настай эмэгтэйд олон жилийн туршид арьс, амны салст бүрхүүл дээр толбот тууралт гарч байгаа. Шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн онош тавигдан удаан хугацаанд преднизолон эмчилгэз хийсний үр дүнд ялтсын тоо 80-90 мянга хүрдэг боловч цусархаг шинж арилахгүй байв. Та ямар арга хэмжээ авах вэ ?

а. преднизолон эмчилгээг зогсоох

б. преднизолоны тунг нэмэх

в. хавдрын эсрэг бэлдмэл өгөх

г. дэлүүг авах

д. донорын ялтсын бэлдмэл юүлэх

35. 65 настай эмэгтэйн хүзүү, суга, цавины тунгалгийн зангилаанууд сүүлийн хэдэн сард томорсон байна. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, захын цусанд гемоглобин 100 г/л, эритроцит 3.5x101 2/л, цагаан эс 17.6x1 &/л, түүний 60% нь лимфоцит байна. Та ямар онош тавих вэ ?

а. архаг лимфолейкоз

б. лимфосарком

в. халдварт мононуклеоз

г. хурц лимфолейкоз

д. лимфогрануломатоз

36. 47 настай эмэгтэйд сүүлийн 6 жилийн туршид жил болгон миелосан эмчилгээ курсээр хийгдэж байгаа. Өвчтөн бие суларч ядарна, сүүлийн 1 сард 10 кг турсан зовиуртай. Үзэхэд гарын арьсан дээр цусархаг тууралт гарсан биеийн байдал нь илт дордсон, арьс салст нь цонхигор цагаан, цэгчилсэн цусан тууралтууд илэрчээ. Цусны шинжигээнд: гемоглобин 110 г/л, улаан эс 3.5 сая /мл, өнгө илтгэгч 0.94, ялтас 55 000/мл, цагаан эс 200 000/мл, бластууд 8%, промиелоцит 12%, миелоцит 14%, савхан бөөмт 10%, тасархай бөөмт 50%, лимфоцит 5%, моноцит 1%, ЭТХ 20 мм/цагт. Та ямар онош тавих вэ ?

а. хурц лейкоз

б. архаг лимфолейкоз, өвчний ид үе

в. архаг лимфолейкоз, өвчний төгсгөлийн шат

г. архаг миелолейкоз, төгсгөлийн шат

д. архаг миелолейкоз, өвчний ид үе

  1. Гурвалсан мэдрэлийн өвдөлтийн үед ямар эмчилгээ хийх вэ ?

        а. антибиотик, өвчин намдаах эм, тосон эмчилгээ, нүүрний иллэг

       б. финлепсин, тегретол

        в. хаван хөөх эм, кортикостероид, физик эмчилгээ, зүү, эмийн хориг, биеийн тамир эмчилгээ

       г. өвчин намдаах, хаван хөөх, агчилт тавиулах, агрегацийн эсрэг бэлдмэл

       д. эрготамин, кофеин, өвчин намдаах эм, судал тэлэх, серотонины эсрэг бэлдмэл

  1. Эпилепсийг ямар шинжилгээний үндсэндээр оношлох вэ ?

а. гавлын ясны рентген зураг

б. компьютерт томографи

в. эхокардиографи

г. ангиографи

д.ЭЭГ

  1. Тархины эдийн цус харвалтын оношилгооны критери:

       а. өвчтөн баргар хүрэн царайтай, А/Д ихэссэн, ухаан алдалт нэмэгдэж, бөөлжинө, бүрхэвч цочролын шинжтэй, харцны саа, тал биеийн саатай, амьсгалын хэм алдагдсан

       б. өвчтөний царай цонхигор, ухаантай, тал саа аажим үүссэн, зүрхний шигдээс, хэм алдагдал илэрч байсан өгүүлэлтэй

       в. гавал тархины гэмтэл авсан өгүүлэлтэй, саруул үеийн дараа тал саа, хүүхэн харааны ижилгүйдэл үүссэн

       г. толгойн өвдөлт, бөөлжилт, хэлгүйдэл, талласан саа хоногийн дотор арилсан, А/Д өндөр

       д. мэдрэлийн голомтот эмгэггүй, бүрхэвч цочролын шинжүүд тод илэрнэ, толгой хүчтэй өвдөнө, бөөлжинө, ухаан алдсан

  1. Дараах эмүүдээс таталтын эсрэг үйлчлэх эмүүдийг сонгоно уу?

а. аспирин

б. анальгин

в. тегретол

г. антибиотик

д. хинин

  1. Настай хүмүүсийн тогтвортой хэлбэрийн чичирхийлэлтийн (мерцание) үед чичирхийлэлтийг цөөрүүлэх зорилгоор ямар бэлдмэлийг хэрэглэх вэ ?

а. дигоксин

б. анаприлин

в. верапамил

г. кордарон

д. этапизин

  1. Хурц шигдээс өвчтэй А/Д нь хэвийн өвчтөний уушгины хаванг арилгах зорилгоор ямар эмийг хэрэглэвэл хамгийн зохимжтой байх вэ ?

а. нитроглицерин

б. строфантин

в. маннитол

г. преднизолон

д. пентамин

  1. Феохромацитомтай өвчтөний А/Д-r буулгахад хамгийн тохиромжтой эм бол:

А. нитропруссид

б. фентоламин

в. индерал

г. нитроглицерин

д. пентамин

  1. Сэтгэцийн цочмог дарамтын үед байгаа 50 настай эмэгтэйн А/Д 200/120 мм муб болтол ихсэж, хагас цагийн турш яриа нь хямарч, баруун rap суларч байснаа 03-н эмч ирэхэд эдгээр шинжүүд арилж, зөвхен сэтгэл хөөрлийн тогтворгүй байдал мэдэгдэж байв. Та ямар онош тавих вэ ?

а. А/Д ихдэлтийн гаралтай тархины криз

б. ишемийн инсульт

в. тархины бүрхүүл доорх цус харвалт

 г. тархины цусны эргэлтийн үе үе гарах хямрал

 д. симпатоадренал гаралтай тархины криз

  1. Шулуун гэдэсний хорт хавдар хэвлийн гялтан хальсны цаадах тунгалгийн булчирхайнд үсэрхийлснийг ямар шинжилгээгээр илүүтэй илрүүлж чадах вэ ?

а. ангиографи

б. цөмийн онош зүйн шинжилгээ

в. хэт авиа

г. компьютерт томографи

  1. Бөөрний рентген негатив чулууг ямар шинжилгээгээр оношлох вэ ?

а. цөмийн онош зүйн шинжилгээ

б. бөөрний ангиографи

в. ретроградная пиелография

г. бөөрний тойм зураг

д . гэрлийн шинжилгээ

  1. Дунд чөмөгний рентген зурагт үхшилийн голомт илэрч, мөн ясны хэсэг газар хатуурсан, гадаргуу нь арзгар байвал ямар өвчний тухай бодох вэ ?

а. остеохондром

б. остеосарком

в. остеомиелит

г. остеом

48. 3үрхний гаралтай уушгины хавангийн шинж тэмдэг бүхий ухаангүй, А/Д нь 85/60 мм муб байгаа өвчтөнд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ ?

а. булчинд 60 мг преднизолон хийх

б. нитроглицерин өгөх

в. венийн судсанд морфин хэсэгчилж хийх

г. венийн судсанд лазикс хийх

д. цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, хүчил төрөгч эмчилгээ хийх

49. Гудамжинд ухаангүй унасан хүнийг түргэн тусламжийн эмч үзэхэд нүүр, толгойн арьс зулгарсан, амнаас нь архи үнэртсэн, брадикарди, анизокари, дагзны булчингийн хөшилт тодорхойлогдож байвал ямар онош тавих вэ ?

а. тархины суурь яс хугарсан

б. тархины эд няцарсан

в. тархи доргисон

г. архины хүнд хордлого

д. цус хурснаас үүссэн тархи дарагдлын хам шинж

50. 14 настай охиныг өрхийн эмч нь чих хамар хоолойн эмчид тонзиллэктомийн хагалгаа хийлгэхээр явууллаа. Тонзиллэктомийн хагалгааг ямар заалтаар хийдэг вэ ?

а. архаг фарингомикоз

б. аденоид

в. архаг тонзиллит

г. гүйлсэн булчирхайн томрол

д. ревмокардит

51. Төвөнхөд орсон гадны биетээр үүссэн асфиксийн үед хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ ?

а. гадны биетийг авах

б. коникотоми

в. трахеотоми

г. интубаци хийх

д. зохиомол амьсгал хийх

52. Чихний архаг идээт үрэвслийн эмнэл зүйн шинжийг нэрлэнэ үү ?

а. хэнгэргэн хальсны тогтмол цооролт, булаг, сонсгол бууралт

б. тэнцвэр алдах, сонсгол сулрах

в. толгой эргэх, тэнцвэр алдах

г. чих шуугих, толгой эргэх

д. толгой эргэх

53. 66 настай өвчтөнд бүдүүн гэдэсний өмөн оношлогджээ. Бүдүүн гэдэсний өмөнг ямар өвчинтэй ялган оношлох вэ ?

1.бүдүүн гэдэсний полип

2.гэдэс чихэлдэх хам шинж

З.бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаа

4.сүрьеэ

5.актиномикоз

  1. Уушгины төвийн байрлалтай өмөнг оношлох үндсэн арга бол:

а. пневмомедиастиноскопи ба радионуклид шинжилгээ

б. бронхографи

в. радиоизотоп ба гэрлийн шинжилгээ

г. гэрэлд харах ба гуурсан хоолойг дурандаж, эдийн шинжилгээ авах

д. гуурсан  хоолойг дурандаж, эдийн шинжилгээ авах, бронхографи хийх

  1. Хорт хавдрын үед хими эмчилгээ хийх заалт бол:

а. хавдар эмэнд мэдрэг байх

б. мэс заслын эмчилгээ хийх боломжгүй байх

в. үсэрхийлэл өгсөн байх

г. хорт хавдар оношлогдох

д. Туяа эмчилгээ хийх боломжгүй байх  
56.  Дотрын тасагт эмчлүүлж буй 65 настай өвчтөнд нүдний эмчийн үзлэгээр катаракт оношлогдсон байна. Катарактыг эмчлэх үндсэн арга бол:

а. витамины дусаалга хэрэглэх

б. лазер эмчилгээ

в. биостимулятор хэрэглэх

г. эмийн эмчилгээ

д. мэс засал

  1. Гпаукомын хурц давшлын үед нүдний дотоод даралт:

а. ихэснэ

б. өөрчлөгдөхгүй

в. маш их ихэснэ

г. бага зэрзг ихэснэ

д. эрс багасна

  1. Нүдний тонометрийн даралтын хэвийн хэмжээг нэрлэнэ үү ?

а.33-38 мм муб

б. 39-41 мм муб

в. 11-14 мм муб

г. 16-26 мм муб

д.28-32 мм муб

59. 3алуу эмэгтэйн гарын сарвууны үе нь хавдаж, хөшсөн тохиолдолд дараах оношуудын аль илүү магадлалтай байх вэ ?

а. деформаци үүсгэдэг остеоартроз

б. ревматоид артрит

в. СКВ

г. склеродерми

д. подагра

  1. СКВ-н онош тавихад ямар шинж тэмдэг илүү тохирох вэ ?

а. аллопеци

б. гиперглобулинеми

в. ДНК-н эсрэг биеийн титр ихсэх

г. Рейногийн хам шинж

д. цус багадалт

  1. Дерматомиозитын үед оношийн ач холбогдолгүй шинжийг нэрлэнэ үү?

а. мөчдийн булчингийн сулрал

б. Рейногийн хам шинж

в. дисфаги

г. нүдний ойролцоох хаван

д. полиартральги

  1. Дунд насны эрэгтэйд өвчүүний араар, аюулхайд өвдөлт үүссэн тохиолдолд ямар шинжилгээ хамгийн түрүүнд хийх нь зүйтэй вэ ?

а. ходоод хаймсуурдах

б. ходоод, гэдэсний замыг гэрэлд харах

в. зүрхний цахилгаан бичлэг хийх

г. ходоод, нарийн гэдэс дурандах

д. шээсэнд уропепсин тодорхойлох

  1. Өвчтөнд тогтворгүй стенокардийн улмаас гепарин хэрэглэж байгаа ба тун хэтэрснээс ходоод, гэдэсний угнаас цус алджээ. Гепариныг саармагжуулах зорилгоор ямар эм хэрэглэх вэ ?

а. фибриноген

б. аминкапроны хүчил

в. протамин сульфат

г.викасол
Д.бүгд

  1. Өвчтөн эмчид үзүүлэн зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд органик өөрчлөлт илэрчээ. Дараах бичлэгийн аль нь энэ өвчтөнд хамаарах вэ ?

а. цээжний баруун холболтонд Т шүд бага зэрэг сөрөг гарна

б. синусийн аритми

в. экстрасистоли

г. \/3-5-д QS гарсан

Д.эрт реполяризацийн шинж илэрсэн

65. Өрхийн эмч 5 сартай охинд аминдэм Д уулгах талаар эцэг эхэд нь зөвлөжээ. Энэхүү аминдэм бие мах бодид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ ?

1.кальцийг холбогч уургийн нийлэгжилтийг сайжруулах

  1. цитратын нийлэгшилтийг саатуулах
  2. кальцийн шимэгдэлтийг сайжруулах
  3. фосфорыг биед үүсгэх

б.фосфорын эргэн шимэгдэлтийг сайжруулах

  1. Суулгалт өвчнөөр өвчлөөд эдгэрсэн Н.охинд аминдэм А уулгах шаардлагатай тохиолдолд эмчилгээний хоногийн тун хэд байх вэ ?

а. 500 ЕД

б. 5000-10000 ЕД

в. 15000-20000 ЕД

г. 10000-15000 ЕД

д. 2000-5000 ЕД

  1. Цэцэрлэгийн Б. бүлгийнхэнд шимэгч хорхойн өвчнийг илрүүлэх шинжилгээ ба ЦЕШ хийлээ. 5 хүүхэд шимэгч хорхойтой болох нь тогтоогдсон байна. Эдгээр хүүхдүүдийн цусны шинжилгээнд өвөрмөц ямар өөрчлөлт илэрч болох вэ ?

а. лейкоцитоз

б. эритроцитоз

в. лейкопени

г. эозинофили

д. моноцитоз

  1. Тэжээлийн архаг дутагдалд (гипотрофи) ямар бодисын дутагдал голлох үүргийг гүйцэтгэх вэ ?

а. нүүрсус

б.өөх тос

в. уураг

г. микроэлемент

д. аминдэм

  1. Шүүдэст эмзэгшил үүсэхэд аль нь нөлөөлөхгүй вэ ?

а. жирэмсний хордлого

б. эх нь жирэмсэн үедээ ногоо их хэрэглэх

в. эх нь жирэмсэн үөдээ чихэрлэг зүйл ихээр

хэрэглэх

г. хүүхдийг угжаар хооллох

д. эхийн харшил байх

  1. Бауэрийн сорилоор ямар солилцооны хямралыг илрүүлэх вэ ?

а. уургийн

б. тослогийн

в. нүүрсусны

г. витамины

д. аль нь ч биш

  1. Хэрлэгийн үед зүрх ямар механизмаар гэмтэх вэ ?

1 .стафилококкийн хорын нөлөөгөөр

2.дархлаа бүрдлийн механизмаар

З.зөрлөг урвалаар

4.аутоиммуны урвалаар

 5.стафилококкийн хор, ферментийн нөлөөгөөр

72. Дунд чихний цочмог халдвар оиошлогдсон 5 настай хүүг яаж эмчлэх вэ ?

а.  чихэнд жин тавина

б. чихэнд фурациллин дусааж, УВЧ-гээр шарна

в. чихийг устөрөгчийн хэт ислээр цэвэрлэж, 5 хоног антибиотик уулгана

г. чихийг хуурай цэвэрлэж, 5 хоног антибиотик уулгана

д. чихэнд синтомицины эмульс дусаана

73.  Ревматоид полиартритын үед онцын шаардлагагүй шинжилгзэ бол:

а. уургийн фракцийг шинжлэх

б. иммунглобулинуудыг тодорхойлох

в. гэрлийн шинжилгээ

г. хөөмийнөөс бактериологи шинжилгээ авах

д. С уураг, сиалын хүчил үзэх

74.  Архаг гломерулонефритын үед хэрэглэх 4 бүрдэл эмчилгээнд ямар эм орох вэ ?

   а. антигистамин+гормон+цитостатик+антикоагулянт

   б. актшагулянт+антиагрегант+антибиотик+цитостатик

   в. хоол+дэглэм+антибиотик+плазмаферез

   г. цитостатик+гормон+антиафегант+антикоагулянт

 д. аль нь ч болно

75.3 настай охинд стафилококкийн хатгаа сэжиглэсэн тохиолдолд та ямар антибиотик сонгох вэ ?

а. хлорамфенникол

б. клоксациллин

в. эритромицин

г. пенициллин

д. гентамицин

  1. Сурфактант нь ургийн хөгжлийн хэдэн долоо хоногтойд үүсдэг вэ ?

а. 32-34 хоногтойд

б. 36-37 долоо хоногтойд

в. 35-36 долоо хоногтойд

г.34-35 долоо хоногтойд

д 37-38 долоо хоногтойд

  1. Өнчин тархины гэмтлийн улмаас ямар гипотиреоз үүсэх вэ ?

а. төрөлхийн

б. хоёрдогч

в. гуравдагч

г. анхдагч

д. архаг

  1. Хүүхэд нүдээ анихад зовхи нь чичигнэх нь хэний шинж вэ ?

а. Кохерын

б. Розенбахын

в. Штельвагийн

г. Грефийн

д. Ромбергийн

    79.   Шингэн сэлбэх давсны үйлчилгээ нь:

а. суулгалтыг зогсооно

б. алдсан шингэнийг нөхнө

в. бөөлжилтийг намдаана

г. хордлого сайн тайлна

д. шээс хөөнө

80.  Ямар тохиолдолд гормон эмчилгээ хийж болохгүй вэ ?

а. порталь гипертензийн үед цус алдах

б. циррозын дистрофийн шат

B.HBsAg илэрсэн өвчтөнд

г. комын урьтал байдал

д. гипопротеинеми

  1. Бага аарцгийн байрлалтай цочмог аппендицитын үед дараах шинж чухал:

а. шулуун гэдэсний үзлэгээр түүний урд хана эмзэглэх

б. өтгөнд цусны хольц илрэх

в. Псоас шинж илрэх

г. халуурахгүй байх

д. Пастернацкийн шинж илрэх

  1. Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн хордлогын үед дараах шинж илрэхгүй:

а. 38 хэм хүрч халуурна

б. гэдэс дүүрнэ

в. диурез багасна

г. баасаар бөөлжинө

д. аниргүйн шинж илэрнэ

  1. Мухар олгойн цочмог үрэвслийг умайн гадуурх жирэмслэлтээс ялгахад ямар шинж шийдвэрлэх ач холбогдолтой байх вэ ?

а. Бартомье-Михельсон

б. Промптов

в. толгой эргэх, муужрах

г. Кохер-Волкович

д. үтрээний арын хүнхрээнд хатгалт хийх

  1. Дугласын буглааны эцсийн оношлогоонд дараах зүйл чухал

а. эхосонографи

б. шулуун гэдэсний үзлэг

в. хэвлийг тогшиж, чагнах

г. лапароскопи

д. ректороманоскопи

  1. Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн үед мэс заслын дараах змчилгээг хийхгүй:

а. лапаротоми

б. хэвлийд гуурс, гоожуурга тавих

в. ил аргаар эмчлэх, эсвэл угаалга хийх

г. гэдэс тайрах

д. нарийн гэдсийг хаймсуурдах

  1. Цөсний хүүдийн үхшилт үрэвслийн үед хийгдэх эмчилгээ:

а. яаралтай хагалгаа

б. яаралтай бус хийгдэх хагалгаа

в. өвчтөний наснаас шалтгаалах

г. эмийн эмчилгээ үр дүнгүй үед мэс засал хийх

д. эмийн эмчилгээ

87.  Ерөнхий сувган дахь чулуунаас болж шарласан өвчтөнд ямар арга хэмжээ авах вэ ?

а. эмийн эмчилгээ

б. бэлтгэл хийж хагалгаанд оруулах

в. хэвлийн артерийг хаймсуурдах

г. плазмаферез

д. цөсний хүүдийг угаах

    88.   Аль байрлалын шархлаанд хүчиллэг их байх вэ ?

а. гарах хэсэг

б. антрум

в. ходоодны ёроол

г. их бие

д. орох хэсэг

   89. Ямар шинжийг Валягийн шинж гэх вэ ?

а. шингэний цалгих чимээ сонсогдох

б. тогшиход хэнгэргэн чимээ сонсогдох

в. хэнгэрэг шиг том гэдэстэй болох

г. баасаар бөөлжих

д. агших хөдөлгөөн нь ихэссэн, дүүрсэн гэдэсний гогцоо харагдах

90. 39 настай эмэгтэй ходоодны гарах хэсгийн нарийсал оноштой. Ийм оноштой өвчтөнд гол төлөв илэрдэг зовиур бол:

а. өдөр бүр их хэмжээтэй, заримдаа өмхий зүйлээр бөөлжинө

б. өвчтөн турж, хөдөлгөөн нь хязгаарлагдана

в. өтгөн хатна, заримдаа суулгана

г. хэхэрнэ

д. аймхайн мөгөөрсний орчим өвдөнө

91.Элзгний буглааны үед ямар шинжээс бусад нь гарч болох вэ ?

а. арьс салст шарлах

б. нэвт хөлрөх

в. амьсгаадах

г. элэг томрох

д. дэлүү томрох

  1. Бамбайн хордлогын үед зүрхний талаас гарахгүй шинж:

а. агшилтын даралт бага байх

б. кардиодилатаци

в. зүрхний  оройд  агшилтын шуугиан сонсогдох

г. агшилтын даралт өндөр байх

д.мерцанит аритми

  1. Гүний венийн тромбозын аюултай хүндрэл бол:

а. гүн венийн бөглөрөлт

б. зааны хөл үүсэх

в. өнгөц венийн тромбофлебит

г. шилбэний тэжээлгүйдлийн шархлаа

д. уушгины артерийн эмболи

  1. Өвчтөн А.40 настай эрэгтэй. Зүрхний хурц шигдээсийн улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа ба өвчтэнд хавчигдсан ивэрхийн шинж тод илэрнэ. Ямар арга хэмжээ авах вэ ?

а. ажиглах, хэвлийд хүйтэн жин тавих

б. ивэрхийг засч оруулах

в. агчилт тавиулах эм хэрэглэх

г. яаралтай мэс засал хийх

д. Тренделенбургийн байрлалд оруулах

  1. Элэгний уулинхайг шууд оношлох үндсэн арга бол:

а. сканирование

б. спленопортографи

в. чанд авиа

г. целиакографи

д. Кацционы сорил

96. Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед хэвлийн хажуу хана хөхрөх нь хэний шинж вэ ?

а. Грюнвальдын

б. Мондорын

в. Грея-Тернерын

г. Керагийн

д. Воскресенскийн

  1. Аппендэктомийн эсрэг заалтыг нэрлэнэ үү ?

а. новокаины харшил

б. олгойн нэвчдэс

в. 38-40 долоо хоногтой жирэмсэн

г. цусны бүлэгнэлтийн алдагдал

д. зүрхний шигдээс

  1. Анхдагч перитонитын үед гялтан хальс ямар замаар халдварлагдах вэ ?

а. ходоодны шархлаа цоорох үед

б. мухар олгой цоорох үед

в. умайн дайврын үрэвслийн үед

г. гэдэс гэмтэх үед

д. цусаар

99. 26 настай эмэгтэй өрхийн эмчдээ биений юм 2 cap ирээгүй, хзвлийн доод хэсгээр унжиж өвдөнө гэж үзүүлжзэ. Үтрээний шинжилгээнд умай жирэмсний 8 долоо хоногтой хэмжээний TOM, үмайн амсар хаалттай, 2 талын дайварт өөрчлөлтгүй байв. Таны онош:

а. бүрэн бус зулбалт

б. умайн гаднах жирэмсэн

в. умайн булчингийн хоргүй хавдар

г. өсөлтгүй жирэмсэн

д. 8 долоо хоногтой жирэмсэн, тулгарсан зулбалт

100. Манас таталтын хүнд хэлбэрийн үед шингэн сэлбэх эмчилгээг дараах зорилгоор хийнэ:

а. шингэн дутлыг багасгах

б. цусны реологийн шинж чанарыг сайжруулах

в. амин чухал эрхтнүүд дэх цусны бичил эргэлтийг хэвийн болгох

г. ургийн хүчил төрөгчийн дутмагшлын эмчилгээ

Д.бүгд

101. Төрөх хүчний анхдагч сулралын эмчилгээнд хамаарагдах зүйл:

а. окситоциныг судсаар дуслаар тарих

б. глюкоз витамины суурьтай болгох

в. агчилт тавиулах эм хэрэглэх

г. өвчин намдаах эм хэрэглэх

д. бүгд

102. 26 настай О. ерөнхийдөө жигд уйтарсан аарцагтай. Ийм эмэгтэйн төрлөгийи биомеханизмын онцлог ямар байх вэ ?

            а. ургийн толгойн тэнхлэгийн биш тавигдалт

            б. аарцгийн хөндийн орох хавтгайд, суман заадас ташуу хэмжээнд байрлана

в. бага аарцгийн орох амсарт толгой гэдийж тавигдана

г. толгой дээд зэргээр бөхийнө

д. аль нь ч биш

  1. Э.28 настай төрсний дараах 4 дөх хоногтоо байна. 38 хэм хүртэл халуурч, чичирч дагжина. Хөх нь чинэрч, зангирсан, умайн ёроол хүйснзэс дээш 2 хуруу зайнд тэмтрэхэд хөндүүрлэнэ. Цусархаг салиатай шавхарга гарна, үнэргүй. Хамгийн үнэмшилтэй онош бол:

а. хөхний үрэвсэл эхэлж байгаа

б. умайн хөндийд шавхарга хуримтлагдсан

в. уураг сүүний зангирал

г. умайн салстын үрэвсэл

д. аль нь ч биш

  1. Жирэмсний гестоз үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл:

а. бөөрний өвчин

б. ихэр жирэмсэн

в. дотоод шүүрлийн эмгэг

г. артерийн даралт ихдэх өвчин

Д.бүгд

105. Манас таталттай байхад эхийг эндэгдэлд хүргэдэг хамгийн гол шалтгааныг нэрлзнэ үү ?

а. тархины хаван

б. уушгины хаван

в. тархины цус харвалт

г. бөөрний дутагдал

д. халдвар

106. Өвчтөн Б., 36 настай эмэгтэйн умайн гадуурх жирэмсний сэжигтэй. Үтрээг шинжлэхэд гадна хөөмий ялимгүй нээгдсэн, умайн хүзүүний сувгаас тод ягаан өнгөтэй цусархаг ялгадас гарна, умай 8 долоо хоногийн жирэмсний хэмжээтэй томорсон, дайврууд тэмтрэгдэхгүй, үтрээний хүнхрээнүүд чөлөөтэй. Таны онош:

а. умайн дайврын үрэвслийн сэдрэл

б. өндгөвчийн цус алдалт

в. умайн хоолойн зулбалт

г. умайн задарсан жирэмсэн

д. аль нь ч биш

107. Умайн гадуур жирэмсний учир цус багадалт ихтэй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийхдээ ямар зүслэг сонговол тохиромжтой вэ ?

а. Чернийн аргаар хөндлөн зүслэг хийх

б. умдагны дээд талаар Пфанненщтилийн аргаар зүсэх

в. умдагны дээд талд зангуу маягийн зүсэлт хийх

г. хэвлийн доод хэсэгт умдагаас хүйс хүртэл дагуу зүслэг хийх

д. аль нь ч биш

108. Өрхийн эмч өөрийн харьяаллын эмэгтэйд эмэгтэйчүүдийн төлөвлөгөөт мэс засалд хэзээ ороход тохиромжтой талаар зөвлөлгөө өглөө. Та хугацааг заана уу ?

а. биений юм ирж буй өдрүүд

б. биений юм дууссаны дараа эхний 7 хоног


в. биений юм ирэхийн өмнөхөн

г. мөчлөгийн яг дунд өдрүүд

д. мөчлөгийг сонгох шаардлагагүй

109. Үр хөндөлтийн явцад умайн гаднах жирэмсэнтэй холбоотойгоор цус их хэмжээгээр алдаж байхад ямар эмчилгээ хийх вэ ?

а. ургийн өндгийг түргэн хугацаанд хусуураар хусаж авах

б. ургийн өндгийг хуруугаар этэж гаргах

в. хэвлийн хөндийг нээж умай авах мэс засал хийх

г. вакуум-экскохлеатораар ургийн өндгийг соруулж авах

д. цус тогтоох эмчилгээг судсаар хийх

110.Умайн дотор талын эндометриозтай байхад биений юм өвдөлттэй ирэх илрэлийн зэрэглэл юунаас хамаарах вэ ?

а. эндомөтриозын тархалтаас

б. эмэгтэйн наснаас

в. эрхтэн тогтолцооны дагалдсан эмгэгтэй байхаас

г. дээр дурьдсан бүгдээс

д. алинаас нь ч биш

111. Умайн хөндийн ерөндөг хэрэглэсэнтэй холбоотой элбэг тохиолдох хүндрэл нь:

а. бага аарцгийн хурц үрэвсэл

б. аарцгийн хураагуур судасны бөглөрөл

в. умайн гаднах жирэмслэлт

г. зуршсан зулбалт

д. умайн хүзүү-хүзүүвчний дутмагшил

112. Мөчлөггүйгээр цусархаг ялгадас илрэхэд ямар шинжилгээ хийх вэ ?

а. гистеросальпингографи

б. А/Д тодорхойлох

в. чанд авиан шинжилгээ

г. цэлмэнгийн гонадотропин даавар (XI) тодорхойлно

д. оношилгооны зорилгоор умайн хөндийг цэвэрлэнэ

11З. Аритмийн эсрэг нөлөөт эмийн 1-р бүлэгт (мембран бэхжүүлэгч) багтдаг эмийг нэрлэнэ үү ?

а. лидокаин

б. изоптин

в. хинидин

г. кордарон

д.         дифенин

114. Нитратуудыг ямар үед хэрэглэж болохгүй вэ ?

а. артерийн даралт ихдэх

б. зүрхний булчингийн хурц шигдээс

в. брадикарди

г. гипотони

д. АВ-хориг

115. Ходоодны шүүрлийг хамгийн сайн дарангуйлах нөлөөтэй эмийг нэрлэнэ үү ?

а. омепразол

б. циметидин

в. фамотидин

г. сукральфат

д. Пиренципин

      116. Микоплазм, хламид зэрэг эмгэг төрөгчийн эсрэг нөлөөлдөг эмийг сонгоно уу ?

            1.гентамицин          

            2.эритромицин

            3. ампиокс

            4.левомицетин б.клиндамицин

  1. Хүнд хэлбэрийн гавал гархины гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн үндсэн арга хэмжээг сонгоно уу ?

а. бага зэрэг гипервентиляцитай зохиомол амьсгал хийх

б. бага зэрэг гиповентиляцитай зохиомол амьсгал хийх

в. краниоцеребраль гипотермид оруулах

г. морфин тарих

д. глюкокортикоид тарих

  1. Төрөхийн өмнө эхэд нь магнийн сульфат хзрэглэснээс нярайд ямар хүндрэл үүсч болох вз ?

а. мэдрэл-булчингийн хориг ба летарги

б. амьсгал дарангуйлагдана

в. тромбоцитопени

г. элэг хордуулах нөлөө

д. гипотрофи

119. Кардио-селектив бета-адренблокаторынг нэрлэнэ үү ?

а. пропранолол

б. окспренолол

в. пиндолол

г. ацебуталол

д. алпренолол

  1. Өвчтөн А., 25 настай гуурсан хоолойн багтрааны улмаас эмчилгээнд преднизолон ба теопекийг байнга ууж, беротекийг ингаляциар хэрэглэдэг. Өвчтөнд гуурсан хоолой, уушгины халдварын улмаас эритромицин болон бромгексиныг нэмж уулгажзз. 3 дахь өдрөөс өвчтөний толгой өвдөж, тайван бус болж, зүрх нь дэлсэж, зүрх орчмоор нь эвгүй болон айдас төрж, А/Д нь бууран огиудас цутгах болов. Эдгээр шинж тэмдэг нь дараах эмийн гаж нөлөөтэй холбоотой вэ ?

а. преднизолон

б. теопек

в.эритромицин

г. беротек

д. бромгексин

  1. Хос гэдэсний шархлааны эмчилгээнд циметидиныг хоногт ямар тунгаар хэрэглэх вэ ?

а. 75 мг

б. 150 мг

в. 300 мг

г. 600 мг

д. 800 мг

122.Ренин-ангиотензины системийг саатуулах механизмаар нөлөөлж артерийн даралт бууруулдаг эмийг нэрлэнэ үү ?

а. клонидин

б. гуанетидин

в. миноксидил

г. каптоприл

д. гидрохлортиазид

123.5-изосорбид мононитрат нь изосорбид динитратаас юугаараа ялгаатай вэ ?

а. элгээр өнгөрөхдөө системийн өмнөх элиминацид өртдөггүй

б. дасал үүсгэдэггүй

в. метгемоглобин үүсгэдэггүй

г. толгой өвтгөдөггүй

д. тэдгээрийн хооронд ялгаа байхгүй

124. 10 настай хүү угаагаагүй алим идсэнэ с цочмог цусан суулга өвчнөөр өвдөн өвчтөнд колитын хам шинж тод илэрлээ. Колитын хам шинжид тохирох шинж тэмдгүүдийг олно уу ?

  1. их хэмжээтэй суулгах
  2. цус, залхагтай бага хэмжээний суулгалт
  3. хэвлийн доод хэсгээр базалж өвдөх
  4. сигма гэдэс эмзэглэлтэй, хатуу байх
  5. олон удаа хий дүлүүлэх

125.Буруу хариултыг ол. Менингококкийн менингитын үед нугасны усанд дараах өөрчлөлт гарна:

а. өнгө булингартай

б. эсийн тоо олширсон

в. сахарын хэмжээ буурсан

г. уураг нэмэгдсэн

д. лимфоцитууд давамгайлсан
126.Вируст гепатит В-гийн онцлог шинжүүдийг заана уу?

1 .шарлалтын үе рүү шилжихэд евчтөний биеийн байдал муудах

  1. шарлалт бий болоход өвчтөний биеийн байдал сайжрах
  2. холестазын шинж илрэх

4.цусанд анти-HAV IgM илрэх
б.цусанд анти HBs антиген илрэх

127.Улаан эсэргэнэ өвчнөөр өвчилсөн өвчтөиий хэлэнд ямар өөрчлөлт гарах вэ ?

а. цэврүүт тууралт гарсан, чийглэг ягаан

б. шүдний ором гарсан зузаан хэл

в. хөхлөгүүд нь томорсон, жимс мэт улаан

г. нимгэн цагаан өнгөртэй, ягаан

д. бохир саарал өнгөртэй, хуурай

      128. Тууралт гардаггүй эмгэгүүдийг заа:

  1. улаан бурхан
  2. улаан суулга
  3. салхин цэцэг
  4. амёбын халдвар
  5. улаан эсэргэнэ

129. Сахуу өвчний тухайд зөв тодорхойлолтыг тэмдэглэ:

а.тунгалгийн булчирхайнууд зэрэг цочих

б. эмгэг жамд хлорын үйлдэл хамгийн чухал

в. залгиур хоолойд тархмал идээт өнгөр тогтох

г. элэг дэлүү томрох хам шинж өвөрмөц

д. өвчин үүсгэгч цусанд орсноос шалтгаална

  1. Цэцэрлэгийн насны хүүхэд вируст гепатит А-гаар өвчилжээ. Энэ өвчний хамгийн халдвартай байх хугацааг ол.

а. нууц үеийн эхээр

б. шарлалтын өмнөх үе

в. шарлалтын үе

г. шинж тэмдэг буурах үе

д. эдгэрэлтийн үе

  1. Клиникийн эмнэлэгт эмнэлгийн дотоод халдвар гарсан тухай халдвар судлагч эмч мэдээллээ. Эмнэлгийн дотоод халдварын үүсгэгч омгийн онцлог шинж төрөхүүдийг заана уу ?
  1. нян залгиурт мэдрэг
  2. антибиотикт тэсвэртэй
  3. хэт ягаан туяанд тэсвэртэй
  4. хоруу чанар ихтэй

б.халдваргүйтгэлийн химийн бодисонд мэдрэг

132. Халдвар дамжих вертикаль механизм дараах өвчнүүдэд хамаарахгүй:

  1. вируст гепатит В
  2. сахуу
  3. улаан эсэргэнэ
  4. вируст гепатит A
  5. цусан суулга
  1. Эпидемийн процесс гэдэг бол:

а.гадаад орчны обьектод өвчин үүсгэгч байрших, үржих

б. адгуус амьтны дунд халдварт өвчин тарж дэлгэрэх

в. хүмүүсийн дунд халдварт өвчин тарж дэлгэрэх

г. дамжуулагч амьтдын дунд халдварт өвчний үүсгэгч тархах

д. хүмүүсийн дунд халдварт өвчин үүсэж, дэлгэрэх

  1. Ботулизмын онцлог шинжүүдээс буруугий нь дугуйлна уу ?

а. нүдэнд юм хоёр харагдах

б. хоолоороо хахах

в. диспепсийн шинж тэмдэг

г. ерөнхий хордлого ба халууралт

д. агаар дутагдах мэт мэдрэмж

  1. Манай улсад дараах халдварт өвчнүүдийг жолоодлоготой хэмээн үздэг:

1 .сахуу

  1. томуу
  2. халдварт саа
  3. тарваган тахал б.татран

136. Балнадаар өвдсөн өвчтөн өвчний аль үед S.typhii-r хамгийн ихээр гадагш ялгаруулах вэ ?

а. нууц үеийн сүүлч

б. угтал үе

в. өвчний ид үе


г. эдгэрэлтийн үе

д. эдгэрсний дараах үе

  1. Гэдэсний халдварт өвчин буурах ёстой cap, улиралдаа ихэдсэн гол шалтгааныг заа:

а. хүн амын хөл, хөдөлгөөн их

б. хүнсний эпидеми

в. хавьтлын эпидеми

г. усны эпидеми

д. мэдээлэл бодит биш, гипер онош

  1. Голомтот сүрьеэтэй өвчтөнд илрэх зовиурыг тэмдэглэнэ үү ?

а. онцын зовиур илрэхгүй

б. хуурай ханиалгаж, цээжээр өвдөнө

в. сульдаж ядарна

г. цэртэй ханиаж, амьсгаадна

д. халуурч, хоолонд дургүй болно

  1. Туберкулёмын үед цус ба цзрний шинжилгээнд дараах хариу гарна:

       а. лейкограммын зүүний хазайлт гарсан, лимфоцит олширсон, ЭТХ өндөр болсон

       б. цэрэнд ХТН илрээгүй, цусанд лейкоцитын тоо цөөрсөн, эозинофили илэрсэн

            в. цэрэнд ХТН илрээгүй, цусны шинжилгээнд өөрчлөлтгүй

       г.  цэрэнд ХТН илэрсэн, цусанд лейкоцитын тоо бага зэрэг олширсон, ЭТХ өндөр

       д. цэрэнд ХТН илэрсэн, цусны шинжилгээ хэвийн

  1. Эмчилгээний 1-р бүлгээр хзнийг эмчлзх вз ?

1 .түрхэц сөрөг голомтот сүрьеэтэй шинэ өвчтөн

  1. түрхэц эерэг нэвчдэст сүрьеэтэй шинэ өвчтөн
  2. сүрьеэгийн менингиттэй өвчтөн

4.2 талын сүрьеэгийн плевриттэй өвчтөн

5.тархмал сүрьеэтэй шинэ өвчтөн

  1. Хайрст үлд ба хавтгай улаан үлд өвчний үед илрэх ижил шинж тэмдгийг заа.

а. тэсвэрлэшгүй их загатнах

б. гүвдрүү гарах

в. салст бүрхүүл гэмтэх

г. үе мөч өвдөх

д. үлд мөчүүдийн өмнө талын гадаргууд байрлах

  1. Тархмал загатнаа гэж оношлогдсон үед дараах өвчнүүдээс аль нь шалтгаан нь болдог вэ ?

1.чихрийн шижин

2.лейкоз

З.элэгний хатуурал

4.хорт явцтай хавдар

5.ходоодны шарх

  1. Энгийн герпесийн халдвар бүхий өвчтөнд ямар эм хэрэглэх вэ ?

а. теброфены түрхлэг

б. флуцинар

в. преднизолоны түрхлэг

г. синтомицины түрхлэг

д. салицилын түрхлэг

  1. Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүүгийн үнэн магадтай шинжийг тэмдэглэ:

а. нүдний эвэрлэг цайх

б. Гохзингерын түгээмэл гүвдрүүт нэвчдэс

в. Гетчинсоны шүд

г. сэлэм маягийн шилбэ

д. дүлийрэл

  1. Монгол улсад жуулчлахаар ирсэн иргэн К. халдварт мононуклеоз өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдлоо. Оношийг батлахын тулд лабораторийн дараах шинжилгээнүүдийг хийнэ:

а. цусны бактериологи шинжилгээ

б. Гоффа-Бауэрын урвал

в. Пэуля-Буннелийн урвал

г. иммунферментийн анализ

Д.ЦЕШ

  1. Бруцеллёз өвчнийг дараах аргуудаар оношилно:

1.Райтын урвал

2.Видалийн урвал

  1. Брунегийн сорил
  2. вирусологийн шинжилгээ
  3. цус наалдуулах шууд бус урвал
  1. Цзцэрлэгийн хүмүүжүүлэгч багш вируст гепатит А-гийн үед илрзх шинжүүдийг танаас асуувал дараах хариултыг өгнө:
  1. өвчин архагшина
  2. хурц эхэлнэ
  3. томуу төст шинж гарна
  4. тимолын сорилын үзүүлэлт ихэснэ
  5. шарлалтын үед шилжихэд биеийн байдал сайжирна

148. Усгүйжилтийн үед хийгдэх шингэн нөхөх эмчилгэзг заана уу?

а.гемодез

6. реополиглюкин

в. олон ионт уусмал

г. 10%-ийн глюкозын уусмал

д. альбумин

149. Доор дурьдсан зүйлүүдийн алийг нь эмнэлгийн дотоод халдвар гэж үзэхгүй байж болох вэ ?

1 .дотрын тасагт хатгаа оношоор эмчлэгдэж буй өвчтөнд 7 дахь өдөр нь ийлдэс судлалаар балнад болох нь нотлогдсон

  1. дотрын тасагт холецистит оноштой хэвтсэн өвчтөнд 10 дахь өдөр нь цочмог цусан суулга өвчнийг оношлосон
  2. дотрын тасагт хэвтсэн өвчтөнд 3 дахь өдөр нь улаан бурхан илэрсэн
  3. мэс заслын тасагт эмчлүүлэгч өвчтөнд 14 дэх өдөр нь сальмонеллёзын халдварын шинж тэмдэг илэрсэн

5.урологийн тасагт пиелонефриттэй өвчтөнөөс эмнэлэгт хэвтсэн эхний өдөр авсан шээснээс нь сальмонелл Лондон илэрсэн

156. Насанд хүрэгсдэд төлөвлөгөөт тарилгыг ямар өвчний эсрэг хийх вэ?

а. улаан бурхан

б. гахайн хавдар

в. халдварт саа

 г.сахуу

      д.Цусан суулга

 





Нийтлэлийн нээгдсэн тоо: 1405
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК