Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Өсөлтийн даавар
( Тойм өгүүлэл )
XXI зуунд Анагаах ухаанд гарсан томоохон ололтуудын нэг нь өсөлтийн дааврыг генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан явдал юм. Уг дааврыг гаргаж авснаар өсөлтийн дааврын дутагдлын улмаас өсөлт зогсох, эд эрхтэний нөхөн төлжилтийг идэвхжүүлэх, өсөлтийн хоцрогдлыг арилгах гэх мэт маш олон төрлийн эмчилгээнд даавар орлуулах бэлдмэл болгон түгээмлээр хэрэглэж байна. Энэхүү өсөлтийн даавар орлуулах бэлдмэл нь хөгжилтэй улс орон төдийгүй манай оронд ч аль хэдийн орж ирсэн тул энэ дааврын үйлчлэх механизмыг бага ч болов уншигч та бүхэнд хүргэхээр зорилоо.
Өсөлтийн даавар нь өнчин тархины өмнөд хэсгийн ацвдофил эсэд нийлэгжиж ялгардаг. Энэ даавар нь 1,2,3,4,5 гэсэн 5 төрлийн изоформ хэлбэртэй ба хэлбэр тус бүр 217, 202, 177, 122, 30 амин хүчлээс тогтдог. Өсөлтийн дааврын генээс бусад хүний хорионы соматомаммотропины мэдээллийг хадгалсан 2 ген (CS1, CS), ихсийн өсөлтийн даавар GH2, хуурамч (CSP) гэсэн дөрвөн ген нь хоорондоо 90% адил бөгөөд энэ нийт таван генийн эхний ген GH1 нь 17-р хромосомын q22-24 локуст байрлаж 191 амин хүчлээс тогтсон хүний өсөлтийн дааврыг нийлэгжүүлдэг.
.jpg)
Гэвч эрхтэний үүсэл хөгжлийг зохицуулж буй транскрипцийн хүчин зүйлийн мэдээллийг кодлож буй генд мутац өөрчлөлт гарсан тохиолдолд эрхтэний үүслийн зохицуулга алдагдан олон дааврын хавсарсан дутагдал илэрдэг бол эрхтэний үүслийн сүүлийн үе шатны зохицуулганд оролцдог транскрипцийн хүчин зүйлийн генийн мутациас нэг буюу цөөн төрлиин эсиин ялгаран хөгжлиин зохицуулга алдагдаж, зөвхөн уг дааврын дутагдал үүсдэг. Мөн түүнчлэн нэг даавар дангаар дутагдах нь тухайн дааврын генд гарсан мутациас эсвэл эрхтэний үүслийн сүүлийн шатанд нөлөөлдөг транскрипцийн хүчин зүйлийн мутациас үүсдэг байна. Өсөлтийн дааврын дан дутагдал нь өсөлтийн дааврын зохицуулгын аль нэг шатанд гарсан хямралын улмаас үүснэ. Эдгээр мутацийн нөлөөгөөр өсөлтийн дааврын дутагдал үүсдэг бөгөөд мен ямар нэг гэмтээгч болон дарангуйлах хүчин зүйл үйлчилж өсөлтийн дааврын дутагдалд хүргэхийг үгүйсгэхгүй.
Өсөлтийн дааврын биологийн үйл ажиллагааг нь өсөлтийн дааврыг холбогч 2 димержсэн трансмембраны рецептор хангадаг бөгөөд өсөлтийн даавар эсэд үйлчлэхдээ тухайн эсэд шууд үйлчлэх, IGF-1 -ийн оролцоотойгоор шууд бус дам үйлчилдэг.
1. Өсөлтийн дааврын шууд үйлчилгээ:
Өсөлтийн дааврын шууд нөлөө нь хүүхдийн урт ясны (шуу, өвдөг, хуруу) өсөлтийн төгсгөлд нь анхдагч мөгөөрсний хондроцит хуваагдан, ялгаран хөгжихөд их нөлөөлдөг. Энэ механизм явагдахдаа өсөлтийн даавар рецептортойгоо холбогдсоноор JAK2-HH (янус бүлгийн тирозин киназ-2) тирозин амин хүчил фосфоржин өсөлтийн дааврын рецептортой холбогдсоноор уургийн орон зайн бүтцээ өөрчлөн идэвхждэг. Энэ үйл явц өрнөснөөр мэдээлэл дамжуулагч уураг болох MARK (митоген-идэвхжүүлэгч протейнкиназ), IRS1 (инсулины рецепторын бүрдэл-1), PI3K (фосфатидилинозитол-3-протейнкиназ), DAG (диацилглицерол), РКС (протейнкиназ-С), Са2+ (эсийн доторх кальци), STAT (мэдээлэл дамжуулагч ба транскрипцийг идэвхжүүлэгч хүчин зүйл) вдэвхжсэнээр олон төрлийн энзим, генийн экспресс, зөөвөрлөлт зэрэг үйл ажиллагаа идэвхжиж эцсийн эцэст бодисын солилцоо эрчимжин өсөлт явагдаж эхэлдэг.
Энэ бүх үйл ажиллагаа нь дараах эмгэг жамаар нөхцөлдөж явагддаг. Үүнд:
1. Ийнхүү идэвхжсэн PI3K ба IRS1 нь GLUT4 (глюкоз зөөвөрлөгч уураг-4) бүрдэл бүхий цэврүүг өдөөж эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг болгож тухайн эсийн гадаргуу дээр GLUT4 рецепторыг үүсгэдэг. Ингэснээр эсийн гаднах глюкоз GLUT-4 рецептортой нэгдэж эсийн доторх глюкозын хэмжээг нэмэгдүүлснээр эсийн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангаж байхад нөгөө талаар PDK1 (фосфоинозитид хамааралт киназа-1) идэвхжсэнээр Akt/PKB эмгэг жамаар тухайн эсийн амьдрах чадварыг дээд цэгт нь хүргэж эсийг хэмжээгээр томрох болон хуваагдах нөхцлийг хангадаг.
2. STAT 1,3 ба 5 уургийг GHR-Jak2 бүрдлийн амин хүчлийн төгсгөл тирозин фосфоржин идэвхжүүлдэг. Идэвхжсэн STAT 1,3 ба 5 уураг нь хоорондоо димержиж бөөмд транслокаци өрнөх нөхцлийг хангаснаар тухайн эсэд хэрэгтэй уургуудыг нийлэгжүүлэх чухал үүргийг гүйцэтгэдэг.
3. GHR - Jak2 бүрдэл Ras - MARK эмгэг замаар MARK-ийг идэвхжүүлснээр ERK1/2 (эсийн гаднах мэдээлэл дамжуулагчийг зохицуулагч киназ) фосфоржин SRE транскрипцийн бүрдлийг идэвхжүүлдэг. Үүний хажуугаар p90RSK (р90 рибосомын S6 киназ) ба СЕВР (ССААТ өсгөгч холбогч уураг) идэвхжснээр эсийн ялгаран хөгжил, нөхөн төлжилтийн уургийг нийлэгжүүлэх транскрипцийг явуулах нөхцөл нь бүрэн бүрддэг.
Мөн SOCS (цитокины мэдээлэл дамжуулагчийг дарангуйлагч) ба SHP1 (SH2-агуулсан тирозин фосфотаз-1) уургууд нь GHR-Jak2 бүрдэл үүсэж идэвхжихийг дарангуйлж зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Эдгээр уураг нь тухайн эд эрхтэн нөхөн төлжөөд тухайн хэлбэртээ хүрэнгүүт идэвхжин цааш үржиж олшрох нөхцлииг нь зогсоодог учир хүнии биед их ач холбогдолтой байдаг.
2.Шууд бус дам үйлчилгээ
.jpg)
Өсөлтийн даавар гадаад орчны, сэтгэлзүйн, нийгмийн хүчин зүйлүүдийн улмаас дутагдахад соматотропин пептид эргэх холбооны зохицуулгын нөлөөгөөр ихээр ялгарч бэлгийн дааврын нийлэгжлийг өдөөж бэлгийн бойжилт, өсөлтийг хангах гэх мэтчилэн харилцан нэг нэгэндээ нөлөөлж хүний биеийн физиологийн өсөлт, бойжилтыг хангаж байдаг. Тухайлбал:
1. Өсөлтийн даавар (ӨД), инсулин төст өсөлтийн хүчин зүйл нь Гипоталамусаас ялгарах гонадолиберины ялгарлын хэмжээг ихэсгэнэ.
In vitro орчинд төв мэдрэлийн системээр дамжуулан бэлгийн хэвийн ялгаран хөгжлийг хангана.
In vitro орчинд Гонадолиберины нөлеөгөөр ялгарах лютропины дааврын (ЛД) үүслийг эрчимжүүлнэ.
Төмсгөнд болон өндгөвчинд стероид даавар үүслийг эрчимжүүлэх замаар цэврүү идэвхжүүлэгч даавар (ФИД), ЛД-тай синергист нөлөө үзүүлнэ.
2. Судпаачид өнчин тархинаас ялгарах бэлгийн дааврын ялгарлыг дарангуйлахад өсөлтийн дааврын зохицуулгын системийн бүрэлдэхүүнд ордог өсөлтийн дааврын шууд бус дам үйлчилгээ үзүүлэх IGF, IGFBP -холбогч уургийн хэмжээ багасаж, харин кортизолын хэмжээ өөрчлөгдөөгүй байна. Иймд бэлгийн дааврууд нь ӨД, IGF эсвэл инсулины ялгарлыг ихэсгэн IGFBP-тай холбогдох процессыг ихэсгэнэ.
3. Өсөлтийн даавар болон бэлгийн дааврууд, инсулин төст пептидүүд нь хоолны дуршил, зан үйл, энерги зарцуулалтыг төвийн болон захын зохицуулгаар нөхцөлдүүлнэ. Эдгээр нарийн нийлмэл зохицуулгын механизм бүрэн тогтоогдоогүй байна.
Гипоталамусаас өсөлтийн дааврын ялгарлыг зохицуулдаг хоёр төрлийн даавар ялгардаг. Үүнд:
1. Өсөлтийн дааврын ялгарлыг идэвхжүүлэх нөлөө бүхий соматолиберин
2. Өсөлтийн дааврын ялгарлыг дарангуйлах нөлөө бүхий соматостатин орно.
Өсөлтийн дааврын генийн идэвхжлийг нөхцөлдүүлж буй гипоталамусын статин, либерин даавар ээлжлэн ялгарах нь өсөлтийн дааврын мөчлөгт ялгаралтыг нэмэгдүүлдэг. Өсөлтийн дааврын мөчлөгт ялгарлын хамгийн их хэмжээ унтаж байх үед байдаг байна.
Өсөлтийн даавар чөлөөлөгч даавар буюу соматолиберин нь (ӨДЧД) 44 амин хүчлээс тогтсон, N-төгсгөлийн эхний 27 амин хүчил нь физиологийн гол үйлдэл үзүүлдэг байна. Өсөлтийн дааврын ялгаралтыг өсөлтийн даавар чөлөөлөгч даавар, соматостатин, ӨД болон IGF -ийн эргэх холбооны зарчмаар хянадаг байна. Эдгээр дааврын рецептор аденогипофизийн эсүүдэд байх ба уг дааврын нөлөөгөөр G уураг идэвхжин G уургийн бүрдлээс G а ба S нэгж уураг идэвхжин мембрантай холбогдсон АС-г (аденилил циклаз) идэвхжүүлснээр эсийн доторх сАМР хэмжээ нэмэгдэн PICA (протейн киназа-А) өдөөгдөн транскрипцийнхүчинзүйл болох CREB-г (сАМР холбогч уураг) чөлөөлөн өсөлтийн дааврыг нийлэгжүүлдэг. Нийлэгжсэн өсөлтийн даавар мембран бүрхүүлээр хүрээлэгдсэн цэврүүнд оршиж хадгалагдахаас гадна Са2+ ионы нөлөөгөөр чөлөөлөгдцөг. Мөн эргэх холбоогоор өсөлтийн даавар чөлөөлөгч даавар болох соматолиберины рецепторыг нийлэгжүүлж байдаг. Ялгарсан өсөлтийн даавар элэг болон бусад эрхтэнд байрлах бай эсүүдэд шууд болон шууд бус замаар нөлөөлнө. Өсөлтийн дааврын хүлээн авуур цочирсноор IGF-1-ийн ялгарал эрчимжинэ. Дээр дурдсан нарийн нийлмэл зохицуулгын аль ч шатанд гарсан өөрчлөлтийн улмаас хэвийн үйл ажиллагаа явагдахгүй болж уг дааврын эмгэг үүсэхэд хүргэнэ.
Өсөлтийн дааврын шүүрлийн захын зохицуулга:
Гипотиреодизмтой хүүхдэд өсөлтийн даавар болон IGF-ийн ялгарал бага байдаг ба бамбайн дааврыг нөхөх эмчилгээ нь өсөлтийн дааврын түвшинг нэмэгдүүлдэг. Мөн судлаачид хүн болон амьтанд бамбай булчирхайн даавар нь өсөлтийн дааврын генийн промоторын хэсэгт нөлөөлж, түүний ялгарлыг ихэсгэдэг болохыг тогтоосон байна. Мөн глюкокортиковд даавар нь өсөлтийн дааврын ялгарлыг дарангуйлах нөлөөтэй байдгийг тогтоожээ. Кушингийн хам шинжтэй өвчтөн болон даавар нөхөх эмчилгээ хийлгэж буй өвчтөнд мөн адил өсөлтийн дааврын ялгарал багасдаг болохыг нотолжээ.

Өсөлтийн даавар өөх тосны исэлдэлтийг ихэсгэж, уургийн нийлэгжлийг нэмэгд үүлснээр нийлбэр дүндээ биемахбодийн булчингийн хэмжээ ихсэж, өөхний эзлэх хэмжээг багасгадаг тул гоо сайхан, хөгшрөлтөөс сэргийлэх өсөлтийн дааврын дутагдалтай хүүхдэд мэс заслын дараа шархны эдгэрэлтийг түргэсгэх уг дааврын анаболик шинжийг ашиглан түлэгдэлт бүхий өвчтөнд шархны эдгэрлийг түргэсгэх, дархлалын олдмол хомсдол бүхий өвчтөнд эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалтаар хийдэг байна.
Нийтлэлийн нээгдсэн тоо: 11571
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн