Сэтгэцийн эмгэг, мансуурал судлалын төв
Мансуурах дон судлал буюу “наркология" хэмээх салбар шинжлэх ухаан нь орчин үед “Аддиктология” буюу Донтох эмгэг судлал хэмээх шинэ нэр томъёог хэрэглэн, судлах хүрээгээ улам тэлж бидний мэдэх архи, тамхи, сэтгэц идэвхит эм бодисуудаас гадна, тоглоомын дон, интернетийн дон, бэлгийн дон, садар самууны дон, тамхины дон гэх мэт олон категорийг нэгтгэн нарийвчлан судлах болжээ (11).
Эдүгээ судлаачид Донтох эмгэг судлалыг 2 том бүлэгт хуваан авч үзэж байна (12). Үүнд:
1. Сэтгэц идэвхит бодисын шалтгаант донтох эмгэг (Substance addict).
2. Зан үйлийн шалтгаант донтох эмгэг (Behavioral addict).
Сэтгэц идэвхит бодисын шалтгаанд донтох эмгэгт мансууруулах үйлчилгээтэй эм бодис, түүний бэлдмэлүүд, сэтгэц нөлөөт эм, архи тамхи болон бусад хорт бодисын хараат Донтох эмгэгүүд ордог бол зан үйлийн шалтгаан донтох эмгэгт бэлгийн дон, хулгайн дон, садар самууны, интернетийн, тоглоомын гэх мэт донгууд ордог байна(Ю).
Дэлхий дахинд донтох эмгэгээс үүдэн гарах нийгэм, эдийн засгийн хор хөнөөл ихэсч эрдэмтэд донтолтын судалгаанд анхаарал тавьж байгаа энэ үед Монгол улсад донтох эмгэгийн салбар шинжлэх ухааныг хегжүүлэх нь тулгамдсан асуудал болон тавигдаж байна.
Монгол улсын хүн амын дунд донтох эмгэг тархалтаараа аюултай байдалд хүрээгүй ч донтолтын нэг хэлбэр болох архинд донтох эмгэг газар авч буй нь эдүүгээ хүн амын эрүүл мэндийг хөнөөгөөд зогсохгүй бидний хойч үеийн зан үйлийг эвдэж нийгэм, эдийн засагт том гарз хохирол учруулах эрсдэлийг бий болгож байна (9).
Наркотик үйлчилгээтэй бүх төрлийн эм бодисуудын зүй бус зохисгүй хэрэглээний улмаас үүссэн донтох эмгэгийн талаарх судалгааны ажил хөгжиж буй улс орнуудад хангалттай хийгджээ. Тэдгээрийн заримыг нь энд тоймлон авч үзье.
Судлаач Н.А.Бохан (3) нар донтох эмгэгийн үе дэх тархины өөрчлөлтийн байршилын зуогийг (карта) “Brainmap” программыг ашиглан зохиСжээ. Судлаачид дээрх программыг ашиглан донтох эмгэгийн үед хүний уураг тархиний бор гадар ба доод төвүүдийн холбоо тасарч хоорондоо авцалдаагүй, замбраагүй ажилладаг болохыгбио цахилгаан гүйдлийн идэвхээр нотолмон байна. Архинд донтох өвчтэй хүнд дух, чамархай, дагзны хэсэгт янз бүрийн чиглэлтэй, хүч султай бета 1 ритм тэмдэглэгдэж улмаар дээд мэдрэлийн үйл ажиллагаа алдагддаг болохыг Н.А.Бохан, В.Я.Семке (1997) (4) нар баталжээ.
Архинд донтох өвчний үед митохонтрийн альдегиддегидрогеназ ба алькогольдегидрогеназ ферментийн хэв шинжит бус вариантууд монголд хүмүүсийн дунд ергөн тархсан байдгаас архинд донтох өвчин монголчуудын дунд харьцангуй их тохиолддог байна. Энэ нь хүний биед ацидальдегид нь хүний биөд ихээр хуримтлагдах үед нүүр улайх, огиудас хүрэх, зүрх дэлсэх хам шинж (флаш урвал) илэрдэг болохыг судлаач Аболонин А.Ф. 1997 онд тоггоожээ (1). Өөрөөр хэлбэл альдегиддегидрогеназ, алькогольде-гидрогеназ ферментийн хэв шинжит бус вариант монголчуудын дунд их байдаг учраас архины хариу урвал хурдан илэрч монгол хүмүүс архинд амархан согтдог байна. Үүнтэй холбоотой ОХУ-ын Анагаах Ухааны Академийн Сибирь Алс Дорнодын Хүрээлэнгийн эрдэмтэд АНУ-ын судлаачидтай хамтран Чукотка ба Аляскийн нутгийн оршин суугчдын дунд алкоголь задлагч ферментийн удамшлын хүчин зүйл ба архины хэрэглээний уялдаа Судлаачдын үзэж байгаагаар Аляска ба Чукоткийн оршин суугчдад архины эсрэг удамшлын зүйл бага байж. Гэтэл европынхонд архины эсрэг удамшлын зүйл харьцангуй өндөр байсан байна.
Н./ Бохан 2001 (3).
Судлаач Г.С.Батанина 1998 (2) нарын үзэж байгаагаар Буриад улсад 200 мянган буриад, 800 мянган орос үндэстэн оршин суудаг бөгөөд түүвэр судалгаанд хамрагдсан орос үндэстэнд бурятыг бодвол хамгаалах урвал харьцангүй идэвхтэй өндөр байсан байна. Гэтэл Тунгус үндэстэнд (умард азийн монголиод тип) элэгний ферментийн идэвхи өндөр биш боловч монголчуудтай нилээд төстэй гүнзгий согтолтын үед догшин ширүүн зан авир гаргах явдал илүү ажиглагддаг гэсэн нь судлаач Л.Эрдэнэбаярын судалгааны ажлын үр дүнтэй тохирч байгаа юм (9).
Судлаач А.Н.Бекшибаев (2), Л.Эрдэнэбаяр
(1997) (9) нар архинд донтох өвчтэй хүмүүсийн 40 гаруй хувьд архинаас өөр гадны шалтгаантай тархины органик өвчин (тухайлбал: тархины гэмтэл, халдвар, хордлого зэрэг)-үүд хавсран тохиолдож байгааг баталсан байна.
Архи болон мансууруулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсч болох хохирлоос сэргийлэх асуудлаар судлаач Ю.С.Бородкин (1998) нар судалгаа хийгээд архины болон мансуурлын хор уршгаас сэргийлэхэд төрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, архи болон мансууруулах үйлчилгээтэй эм бодисын эм бодисын зүй бус хэрэглээг сурталчлахыг хориглох, эрүүл мэндийг дэмжих оюутан, сурагчдын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх асуудлыгтусгаж өгөх, донтолтын эсрэг эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлгөөн өрнүүлэх, мэдээллийн хэрэгслийг ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эмч нарыг аддиктологийн чиглэлээр давтан сургах зэрэг нийгэм хамгааллын иж бүрэн арга хэмжээг тасралтгүй явуулах нь ач холбогдолтой гэсэн дүгнэлтэнд хүрчээ (2).
Донтох эмгэгийн дотор суүлийн үед өерөө өөртөө харгис хандах, сэтгэпээр унах хэлбэр зонхилох болсон байна. Судалгаанаас үзвэл түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн сэтгэцийн болон донтох өвчтэй хүмүүсийн дотор догширох хэлбэрийн эмгэг зонхилж байгааг судлаач В.С.Бриченко (1999 онд) судалгааг тогтоожээ (5).
Архинд донтох өвчний төгсгөлийн шатанд сэтгэлээр унах байдал маш элбэг тохиолдож байна. Архинд донтох өвчний үеийн согтолт гол төлөв 3 вариантаар илэрдэг. Үүнд: гипотимно-дисфорический, гипертивно-эйфорический, мультиполярный байдпаар илэрч сүүлийн үед
Архинд донтох өвчтөний дунд амиа хорлох явдал ихсэж байна [4, 9].
Судлаачид архинд донтох өвчнийг хүн амын угсаатны зүйн бүлгүүдийн хооронд ялгаатай болохыг анхааран судалж байна. П.Сидоров, Н.Н.Иванец [7] нар Афганистанд байлдаж явсан цэргийн албан хаагчдын донтолтын онцлог эмгэгийн талаар кпиникийн ажиглалтууд хийжээ. Нас ахих тутам архинд донтох өвчин нь өөр ямар нэгэн органик өвчинтэй хавсардаг болохыг дээрх судлаачид баталсан байна.
Судлаач Н.Галактонов, А.Дорофев нар (1999 он) кальцийн гомеостаз алдагдах нь согтолтын үе дэх догширох шинжтэй ямар нэгэн хэмжээгээр холбоотой хэмээх сонирхолтой дүгнэлт хийсэн байна [5],
Судлаач Гиндин В.П нар (2000) архинд донтох өвчтэй хүмүүст сэтгэл засал ба рефлексийн эмчилгээг хослуулан хэрэглэхийг зөвлөсөн байна [6],
Судлаачид архинд донтох өвчний системтэй, үе шаттай, иж бүрэн нэг стандартаар эмчилгээг хийх нь үр дүнтэй хэмээн үзэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эмчилгээнд иммуномодулятор өргөн хэрэглэх болжээ. Энэ нь архинд донтох өвчний үед тухайн хүний дархлаа сулардагтай хобоотой урган гарсан эмчилгээ аж. Судлаач Солонский А.В. (2000 он) жирэмсэн эмэгтэйн биед архины нөлөөгөөр ургийн тархины рецепторын ажиллагаа буурдаг болохыг саяхан баталжээ [6].
Ийнхүү Аддиктологийн салбар нь судалгааны хуучин уламжлалт арга залхаан цээрлүүлэх эмчилгээний хэлбэрээс ангижирч судалгаа, эмчилгээ эсийн түвшинд хүрсэн байна [8],
Донтох эмгэг нь нэг талаар нийгмийн өвчин бөгөөд сүүлийн үед эмгэгийг эмчилж буй хамгийн үр дүнтэй арга бол хамт олонд тулгуурласан сэтгэл засал эмчилгээ юм. Бид АНУ-ын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Модель Минесота буюу хамт олны дэмжлэгт тулгуурласан сэтгэл засал эмчилгээг өөрийн оронд анх удаа нэвтрүүлж үр дүнтэй болохыг 10 жилийн эмчилгээний практикаар баталлаа [10,11].
Цаашид бид Дэлхийн бусад орны жишгээр Аддиктологийн салбарт ажиллах мэргэжилтний чадавхыг дээшлүүлэх тус салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, энэ чиглэлээр ациллаж байгаа төрийн болон бус байгууллагуудын хооронд сүлжээ бий болгон мэргэжлийн удирдлагаар хангах толгой байгууллагыг нэн яаралтай зохион байгуулах шаардлагтай байна [11].
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Архидан согтуурсны улмаас архинд хордох, архинд донтох өвчтэй болохоос гадна 60 гаруй өвчин “архидалттай" холбоотой болохыг тогтоожээ [15]. Монголчуудын дунд согтолтын гүн хордлогын улмаас нас барах, тахир дутуу болсон хүний тоо жилээс жилд нэмэгдэж, сүүлийн 10 жилд архинд донтох өвчтэй болсон хүний тоо даруй 2 дахин нэмэгджээ.
Монгол улсад явуулсан наркологийн суурь судалгааны дүнгээс насанд хүрсэн 1000 хүнд хотод 6.4, хөдөөд 2.5 нь хүн оногдож байна [9].
Төр засгаас архидан согтуурах (донтох эмгэгтэй) тууштай тэмцэх залуу үеэ энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө [15].
Учир иймд нэн яаралтай дараах ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Үүнд:
1. Аддиктологийн мэргэжлийн албыг дэлхийн нийтийн жишиг хандлага, туршлагад нийцүүлж, оновчтой зохион байгуулж түүний судалгаа шинжилгээний арга зүйн чадавхийг дээшлүүлэх цогц арга хэмжээ авах
2. Амбулаторийн болон стационарын эмчилгээний хэлбэрийг зохистой хослуулж эмчилгээний тасралтгүй чанарыг хангах, эмчилгэний үр дүнг бодитой тооцох, үнэлгээний стандартыг боловсруулж мөрдех, эмчилгээний хосолсон хэлбэрийн аргачлалыг бие болгох
3. Эрүүлжүүлэх байрын эмч нарыг давтан бэлтгэж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсан, эмчилгээний болон боловсролын үр нөлөө бүхий тусламж үзүүлдэг байхаар зохион байгуулах
4. Донтох өвчнийг албадан эмчлэх үндэслэл, хугацаа, эмчилгээний, арга технологи, мэргэжлийн толгой болон бусад байгууллагуудын уялдаа холбоог бие болгох, мөрдөх стандарт, журмыг нарийвчлан боловсруулж шинэчлэх
5. “Минессота” загвар эмчилгээ, “АА” цуглааныг дэмжин дэлгэрүүлэх, үүнд төрийн бус байгууллагын туслалцааг өргөжүүлэх, урамшуулах механизм, төрийн ба мэргэжлийн байгууллагын хүлээх үүргийг эрх зүйн актаар баталгаажуулах
Донтолтын хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулж, сургалт, сурталчилгааны үр нөлөөг дээшлүүлэх талаар:
6. Донтолтын хор хөнөөлийн талаарх сургалтын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсруулах, холбогдох гарын авлагыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх
7. Мэргэжлийн байгууллагуудын хүч оролцоонд түшиглэн сургалт сурталчилгаа явуулах мэргэжилтнүүдийг тусгайлан бэлтгэх, үүнд: мэдээллийн технологийн ололтыг өргөн ашиглах
8. Донтолттой тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын
нөөц бололцоог оновчтой ашиглах механизмыг төлөвшүүлэх
9. Архины зохистой, соёлтой хэрэглээг бий болгох талаар худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үүрэг, хүлээх хариуцлага, хяналт тавих зохистой хэлбэрийг тогтоож мөрдөх
10. Хүүхэд, өсвөр үеийхний дунд донтох эмгэг болон архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд онцлон анхаарч, ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт Донтолтоос урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөрийг бүрэн тусгах шаардлагтай байна.
2. Ботанина Г.С., Бекшибаев А.Н., Бородкин Ю.С., Сравнительный анализ некоторых биохимических показателей сыворотки крови больных алкоголизмом коренных жителей Бурятии Аддиктология, 1998, №3
3. Бохан Н.А., Семиотика осложненного абстинентного синдрома при ассоциироварчых формах алкоголизма. Томск., 1997, док. мед. <чаук дис. с.142-145
4. Бохан Н.А., Семке В.Я, Сравнительный анализ биоэлектрической активности головного мозга у больных с ассоциированными формами алкоголизма Аддиктология, 1998, №3
5. Галактонов А., Н.Дорофев, Бринченко B.C., Предикторы алкоголизма в различных этнических группах Аддиктология, 1999, №4, с.16-20
6. Гиндин В.Н, Солонский А.В. Динамика структурных и биохимических изменений синапсов и синапических рецепторов развивающегося головного мозга эмбрионов человека в норме и при алкоголизме матери Томск, Региональные аспекты современной Аддиктологии. 2000, с.113-115
7. Сидиров П.П, Иванец Н.Н, Наркология. М., 2000, с.24-26
8. Шабанов П.Д. Руководство по наркологии. 1999, с.209-217
9. Л.Эрдэнэбаяр. Эпидемиология клиники и научно-организационные основы профилаг~ики алкоголизма в Монголии (этнонаркологичёский аспект) 140045, Автореферат дисс. ...на соискание уч. ст. док. мед. наук. Томск, 1997, с. 8-20
10. Л.Эрдэнэбаяр. Архинд донтох өвчин, 2003 он
11. Л.Эрдэнэбаяр. Донтох эмгэг судлал, 2004 он
12. Bohdan Woronovich. Alcohol addiction as a Treatable Disease Budapest. Hungary, Alcohol policy and Public Health, p.20-22
13. Friedman L.S. Source book of Substance abuse and Addoction. 1998. p.16-24
14. Nina Rehn. Management of Substance Dependence Budapest. Hungary, Alcohol policy and Pu> ic Health, p. 16-18
15. Монгол Улсын архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр УИХ-ын 2003 оны 48-р тогтоолоор батлагдсан (1-2)