Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Монгол улсын бүсчилсэн хөгжил ба хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөгжлийн зарим асуудлууд
( Судалгааны өгүүлэл )

Ч.Чулуунбаатар

Эрүүл мэндийн яам

 

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, экологийн цэвэр орчин бүхий уул, тал хээр, говь хосолсон өргөн уудам нутагт Монголын хүн ам эрт дээр үеэс таруу сийрэг суурьшин, бэлчээрийн мал аж ахуйг голлон эрхэлж жилд 9-14 удаа оторлон нүүдэллэж өөрсдийн өвөрмөц зан заншилтай амьдарч байв. 1921 оноос өмнө Монголд жил бүр амьд төрсөн 2 хүүхэд тутмын нэг нь ойндоо хүрэлгүй эндэж, амаржсан 100 эх тутмаас 13 нь, 1000 хүн тутмын 25 аас 30 нь тус тус нас барж, улмаар хүн амын тоо нь жилээс жилд буурч байсныг гадаадын зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ үед Монголд уламжлалт анагаах ухааны мэдлэгтэй лам, бариач нар хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байв. Сүм хийд, Мамба дацанд шавилан суугч маарамба нар голдуу гэрт нь өвчтөнийг үзэж эм, тан өгч байснаас гадна хэвтүүлэн эмчлэх эмнэлэг хөгжөөгүй байв.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал

Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 14 ний өдрийн 57 дугаар тоггоолоор “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсан.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын эрхэм зорилго нь тус улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжпийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

“Бүс нутаг” гэж аймаг сум, нийслэл, дүүрэг, хот, тосгоны хоорондын нийгэм эдийн засгийн харилцаа холбоо, тусгай хамгаалалттай газар нутаг.тэдгээрийн орчны бүс, хүн амын нутагшилт, хөдөө аж ахуй.аялал жуулчлал болон аж ахуйн бусад салбар салбар хоорондын уялдаа холбооны орон зайн хөгжил, байршлын хүрээг хамарсан Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг буюу эдийн засаг, нийгмийн цогцолборыг хэлнэ.

Төвийн бүсэд: Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгууд хамаарах бөгөөд энэ бүсэд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, амралт сувилалын үйлчилгээ, оюуны багтаамж ихтэй бусад үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлнэ. Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд оншлогоо, эмчилгээний төвийг шинээр гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулан ажиллуулбал төвийн бүсийн аймгуудын хүн ам төмөр замаар явж үйлчлүүлэх дэд бүтэцийн өргөн боломжтой юм.

Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд хамрах бөгөөд уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Дорнод аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв байгууллагдан ажиллаж байна. Энэ бүсэд шинээр Байгалийн голомтот халдварт өвчний бүсийн төв байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой. Учир нь Оросын Холбооны Улсын Чита мужтай төмөр замаар холбогдож, автозамын байнгын
ажиллагаатай Ульхан, Эрээнцавын хилийн байнгын ажилагаатай 2 боомт ажилладаг. Хятад Улсын Манжуур, Хайлаар, Харбинаас Дорнодын Хавирга хилийн боомтоор зорчигчид нэвтрэн хилийн худалдаа, малын гаралтай түүхий эд, хүнсний ногоо, бараа солилцоо хийдэг. Эдгээр байдал нь олон улсын хөл хориот өвчин холер зэрэг гарч болох боломжтой учир гоц аюулт халдварт өвчний чиглэлээр бүсийн төрөлжсөн төв ажиллах нь чухал юм.

Улаанбаатарын бүсэд: нийслэл хот, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэр, хот орчмын бүсийн дагуул хотууд тус тус орох бөгөөд оюуны багтаамж ихтэй бүх төрлийн үйлдвэр, үйлчилгээ, олон улсын банк, санхүүгийн сүлжээг тус тус тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлнэ.

Гадаад орны эрүүл мэндийн байгууллагууд бүсчилэн хөгжсөн тойм.

Франц улсад засаг захиргааны нэгж (улсын үйлчилгээтэй, нийслэлийн, дүүргийн эмнэлэг гэсэн)-ийн нэршилээр болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагааны нэршил (Зүрх судасны өвчнийг оношлон эмчлэх төв, Гэмтэл, согог заслын төв гэх мэт.)-ээр төрөлжсөн мэргэжлийн төвүүд бүс нутаг, муж, хотуудад ажилладаг байна. Энэ төвд нийслэл Парис хотоос ч иргэд, үйлчлүүлэгчид очиж үзүүлж оношлуулж эмчлүүлдэг байна.

Оросын Холбооны Улсын нийслэл Москвад “Нүдний эмгэгийг оношлох, эмчлэх Феодровын төв" ажиллаж, түүний салбар төв нь Эрхүү зэргийн олон хотуудад ажиллаж нүдний нарийн мэс ажилбаруудыг хийж, мэс ажилбарыг Москвагийн төвөөсеэ телемедицина буюу алсын зайнаас харилцаж, мэс ажилбарыг удирдаж зөвлөлгөө өгч үйлчлүүлэгч, өвчтөнд харъяалал харгалзахгүйгээр оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгааг үүнийг бичигч богинохон хугацаанд газар дээр нь нүдээр үзэж танилцсан юм.

Шинэ зуунд дэлхийн нийт хүн амын эрүүл мэндийн байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлэх таван үндсэн чиглэл бүрэлдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна.

Энэ нь:

-  Дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийн байдал, түүнээс уламжпаад хүн ардынх нь амьдрал ахуй, үүний дотор эрүүл мэндийн асуудлын харилцан хамаарап нь улам бүрэн өсөн нэмэгдэхээр илрэх глобальжилт. даяаочлал

-  тоо баримт, мэдлэг мэдээллийг боловсруулах, дамжуулах, задлан шинжлэх хурд, чадавхийг урд байгаагүйгээр өсгөн нэмэгдүүлэх мэдээлэл - холбооны технологийн хувьсгал. -    хүний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, өвчин эмгэгийг оношлох, сэргийлэх, эмчлэх, алдагдсан бүтэц, үйл ажиллагааг нь нөхөн сэргээх арга ажиллагаа байнга шинэчлэгдэн сайжирч байхаар илрэх эрүүл мэнд - анагаах ухааны технологийн хувьсгап.

-    улам бүрэн өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ дагаад эрүүл мэндийн үйлчилгээ, судалгаа, оюуны өмчлөлд хувийн өмчийн оролцоо өсөн нэмэгдэх,

эдийн засаг, хууль зүй, хүний эрх, ёс суртахууны асуудлыг шийдвэрлэхэд анагаах ухаан, нийгмийн эрүүл мэдийн асуудлыг харгалзан үзэх нь улам бүр нэмэгдэхээр илрэх эрүүл мэндийн үнэлэмж дээшлэх тус тус байх ажээ.

Бид угтан ирж буй энэ глобаль хандлагыг тосон хөдөлж, дагаж хөгжих хэрэгтэй болох бөгөөд энэ зууны Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил ч энэ хандлагын хэсэг нь болох бөгөөд хөдөөгийн нүүдэлчин малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өвөрмөц онцлог байдлаар хөгжиж бусад оронд ч жишээ болох болно.

Хөдөөгийн эрүүл мэндийн салбарын хөгжил, бүсчлэлийн хандлага

Монголын хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх сайжруулах асуудлаар судлаачдын (Д.Цагаанхүү, 1975; Б.Дэмбэрэл, 1989; Ц.Мухар.1977, 1991; А.Дамдинсүрэн, 1978; Р.Бямбаа, 1986; Мо.Шагдарсүрэн, 1990; П.Янсан, 1992; Ч.Чулуунбаатар, 2003) бүтээлүүдэд малчдын өвчлөл, мэс заслын тусламж, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээг боловсонгуй болгох талаар судалгааны ажил хийж тэдний дэвшүүлсэн санал хэрэгжиж, боловсронгуй болж байна.

Манай орны хөдөөгийн эмнэлгийн хөгжил хөгжлийн талаар товч дурьдвал:

1940 онд манай оронд сумын их эмчийн салбар 20,    багийн бага эмчийн салбар 157, сувилагчийн 167 цэг ажиллаж байв.

1960 онд эмнэлгийн 1038 ор бүхий сумын их эмчийн 86 салбар сум болон багийн 1428 ор бүхий бага эмчийн 477 салбар ажилпаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлж байсан.

1970 онд тус улсын бүх амбулаторийн үзлэгийн 19,4    хувь, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчийн 19.8 хувь, нас барсан тохиолдлын 15.6 хувь тус тус хөдөөгийн их эмчийн үйлчилгээнд хамрагдаж байжээ (Ц.Мухар, Н.Чагнаа, 1986).

Манай улсын 2379516 хүн амын 773613 нь нийслэд, 467176 нь аймгийн төвд, 44151 нь тосгонд, сумын төвд 357683 нь, хөдөө багт 736893 хүн амьдарч байна.
Сумдын нийт 1094576 хүн амын 736893 нь буюу 67.3 хувь нь хөдөө амьдарч байна. Улсын хэмжээний хүн амын 45.9 хувь нь хөдөөгийн сум, багт амьдарч байна.

Хөдөөд манай улсын нэн ядуучуудын 50.4 хувь, ядуучуудын 79.6 хувь нь амьдарч байгаа нь хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн суурь тусламжийг байнга анхаарч хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх хэрэгтэйг харуулж байна.

Хөдөөгийн эмнэлгийн хүчин чадал, материаллаг бааз:

Хөдөө сумын эмнэлэгт 7411 эрүүл мэндийн ажилтан байгаа нь улсын хэмжээний нийт эмнэлгийн 33273 ажилтны 22.2 хувийг эзэлж байна.

Сумын эмнэлэгт 651 их эмч ажиллаж байгаа нь улсын хэмжээний нийт 6823 их эмчийн 9,5 хувийг эзэлж байна. Сумын эмнэлэгт 1670 сувилагч ажилаж байгаа нь бүх 7802 сувилагчийн 21,5    хувийг эзэлж байна.

Сум, багт 1380 бага эмч ажиллаж байгаа нь бүх 2449 бага эмчийн 56.3 хувийг эзэлж байна.

Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн байдал:

Сумын эмнэлэгт 5084 ор ашиглаж байгаа нь улсын хэмжээний нийт эмнэлгийн 18616 орны 27.3 хувийг эзэлж байна.

Хөдөө сумын эмнэлэгт 2002 онд 156177 өвчтөн хэвтэн эмчлүүлж 1 404 893 ор хоног ажилласан байна. Энэ нь улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлсэн 515    731 өвчтөний 30.2 хувийг эзэлж байгаа нь сумын хүн эмналгийн ачаапал их байгааг харуулж байна.

Судалгаагаар жирэмсэн эхийн 29 хувь нь малчин байхад эндсэн эхийн 49 хувь малчин эх, улсын хэмжээнд төрсөн эхийн 41.2 хувь нь сумын эмнэлэгт, эндсэн эхийн 39.6 хувь нь сумын эмнэлэгт 1997-2000 онд тохиолдсон байна.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 2 дугаар сарын 21 ний өдрийн 57, 35,24 тоот хамтарсан тушаалаар “ Даатгуулагчийн эмчилгээний хувьсах зардыг эрүүл мэндийн даатгалын төвлөрсөн болон орон нутгийн сан, даатгууллагч өөрөө төлөх төлбөрийн тарифийн жагсаалт”-ийн дагуу 26000 төгрөг байгаа нь сумын хүн эмнэлгийн үйл ажиллагааг санхүүгийн хувьд дэмжин сайжруулах нэг боломж гэж үзэж болох юм.

Монгол улсын стандарт MNS 5082: 2001 “Сумын эмнэлийн бүтэц үйл ажиллагаа “болон” Сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” MNS 5081:2001 стандартыг баталж хэрэгжүүлж эхэлсэн нь сумын эмнэлгийг хөгжүүлэх, хүн хүч, багаж аппаратаар хангах, барилга байгууламж, аж ахуйн хангалтууд хийхэд эрх зүйн үндэслэл болж байна.

Засгийн Газрын 2002 оны 5 дугаар сарын 8 ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын эмнэлгийн 82 барилгыг шинээр барьж, 346 барилгад их засвар хийж, 285 сумын эмнэлгийн халаалтын төхөөрөмж, бохир, цэвэр усны системийг шинэчлэх, эмнэлгийн багаж, аппаратын 70 хувийг шинэчлэнэ. Сумын эмнэлэгт хийгдэх оношлогоо эмчилгээний стандарт боловсруулах, сумын эмнэлгийн хүний нөөцийн хангамжийг сайжруулах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ажлууд хийгдэж байна.

Бүсийн оношлогоо, эмчилгээний төв.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11.3 зүйлд: Бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн, нарийн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт сурталчилгаа хийх, эрүүл мэндийн лавлагаа, тусламж, үйлчилгээ эрхлэх бүсийн оношлогоо эмчилгээний төв ажиллуулж болно. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална” гэж заасан.

Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 14 ний едрийн 57 дугаар тогтоолоор” Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д: “оношлогоо, эмчилгээний бүсийн болон бүс нутгийн төрөлжсөн төвүүдийг байгуулахын хамт, сум дундын эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөшүүргийг боловсруулж чиглүүлэх" ээр тусгасан юм.

Засгийн Газрын 2001 оны 9 дүгээр сарын 5 ны өдрийн 194 дүгээр тогоолоор Дорнод, Өвөрхангай, Ховд аймагт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг байгуулан тэдгээрийн үйлчилэх хүрээний аймаг, сумыг нэгдүгээр хавсралтаар, Бүсийн оношлогоо эмчилгээний дүрмийг хоёрдугаар хавсралтаар батлан мөрдөж байна.

Аймгийн эрүүл мэндийн газар Монгол Улсын Засгийн Газрын 2000 оны 11 дүгээр сарын 22 ны өдрийн 181 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтаар Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд эрүүл мэндийн газрыг Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвтэй ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу 21 аймгийн эрүүл мэндийн газар үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэг тухайн оршин буй аймгийн хүн амд нийгмийн эрүүл мэнд, үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, сумын эмнэлгийг мэргэжлийн арга зүй, зөвлөмжөөр ханган, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, хөдөөгийн хүн амд хоёрдогч шатлалын лавлагаа тусламж үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг хэлнэ (Эрүүл мэндийн сайдын 2001 оны 07 сарын 16 ны 171 тооттушаал, MNS 5095:2001).

Нэгдсэн эмнэлэг (Зүүнхараа, Бор-Өндөр, Хархорин, Тосонцэнгэл) Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хөдөөгийн хүн амд үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн орон нутгийн дэд бүтэцийн хөгжил, хүн амын суурьшил, зам харилцааны уулзвар, эмнэлгийн материаллаг бааз, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадал зэргийг харгалзан Сэлэнгийн Зүүнхараа, Хэнтийн Бор-Өндөр, Өвөрхангайн Хархорин, Завханы Тосонцэнгэл, Багануурын эмнэлгийг2003 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн нэгдсэн эмнэлэг болгон өргөжүүлэн ажиллуулж байна (Эрүүл мэндийн сайдын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 108тоот тушаал).

Сум дундын эмнэлэг

Оршин буй сумандаа нийгмийн эрүүл мэндийн тусламж болон эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хоёр буюу түүнээс дээш сумын хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээний анхдагч лавлагаа тусламж үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ (MNS 5081:2001).

Хөдөөгийн хүн амын төвлөрөл, зам харилцааны байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хөгжсөн уламжлал зэргийг харгалзан Сум дундын эмнэлгийг байгуулан ажиллуулахаар судалж Эрүүл мэндийн сайдын 2003 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 114 тоот тушаалаар сум дундын 31 эмнэлгийг байгуулан нийт 17 аймгийн 106 сумын 384 742 хүн амд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна. Өргөн уудам нутаггай, хүн ам сийрэг суурьшсан, нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлдэг манай орны хувьд сум дундын эмнэлэг байгуулан ажиллуулах нь хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн төрөлжсөн тусламж үзүүлэх зүй тогтолтой асуудал юм.

Сумын эмнэлэг

Сумын хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ (MNS 5082:2001).

Багийн бага эмч

Эрүүл мэндийн сайдын 2002 оны 6 дугаар сарын 11 ны өдрийн 157 тоот тушаалаар Багийн хүний бага эмчийн ажлын чиг үүргийг шинээр батлан хэрэгжүүлж байна. Багийн бага эмч нь тухайн багийн хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж, (жирэмсэн эх, бага насны хүүхэд, архаг өвчтэй хүмүүс, ахмад настны) эмзэг бүлгийнхний эрүүл мэндэд хяналт тавьж, багийн хүн амыг эрүүл байх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх арга дадалд сургах, эрүүл мэндийн сайн дурын туслагчидтай хамтран нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг зохион байгуулах үүрэг гүйцэтгэнэ.

Хөдөөгийн хүн амын эмийн хангамжийн тогтолцоо

Эрүүл мэндийн сайдын 2001 оны 168 тоот тушаалаар Багийн бага эмчийг 56, сумын эмнэлгийг 194, сум дундын эмнэлгийг 226, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эмнэлгүүдийг 294, клиникийн эмнэлэг, нарийн мэргэжлийн төвийг 319 нэр төрлийн эмээр хангах арга хэмжээгтөрийн өмчийн болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагууд ханган нийлүүлэн хэрэгжүүлж байна.

Бүс нутгийн төвүүдэд зөвхен монголын унаган байгальд ургадаг 845 зүйлийн эмийн ургамал, хүнсний 173 зүйлийн ургамал, экологийн цэвэр бүтээгдзхүүн рашаан ус, эмийн түүхий эдээр хийх эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, түүнийг салбарууд ажиллаж болох юм.

Эмнэлгийн ор гэж хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор эгинэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, хоол, эмч, сувиллагч зэрэг эмнэлгийн мэргэжлийн хүмүүсээр хангагдаж, эмнэлэг хамгааллын дэглэмийг хангасан тусламж үзүүлэх шаардлагатай үед өвчтөнг хүлээн авч хэвтүүлэн эмчлэх зориулалттай өрөөнд байрлуулсан орыг хэлнэ. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдэд улсын хэмжээний эмнэлгийн нийт орны 1687 буюу 15,9 хувь нь хамрагдаж байна. Эмнэлгийн орны тоог тухайн эмнэлгийн хүчин чадал, санхүүжилтийг тооцох үнэлэмж болгон ашиглаж ирсэн нь санхүүжилт авахын тулд орны тоо болон хэвтэн эмчлүүлэх өвчтнийг эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хэргалзахгүйгээр нэмэгдүүлэх нэг нөхцөл шалтгаан болох талтай юм. Цаашид бүсийн оношлогоо эмчилгээний төв, сум дундын эмнэлэгт хөдөөгийн хүн амд үзүүлж байгаа
эмнэлэгийн төрөлжсөн тусламжийн тоо чанар, өвчнийг эрт үөд нь оношлон илрүүлж эмчилснээр нь ажлын үр дүнг тооцох, бүтээгдэхүүний нэр төрлөөр нь санхүүжилт хийж байх үзүүлэлт болговол тусламж, үйлчилгээний нэр төрөл олширч хүртээмж чанар сайжрах нэг нөхцөл болно.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 д: 16 (өрөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18) хүртэлх насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөм орлогогүй иргэн, хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, тахир дутуу иргэнээс бусад заавал даатгуулагч болон сайн дурын даатгуулагч амбулаториийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлын 5 хувийг анхан шатны эмнэлэгт, 10 хувийг аймаг, дүүргийн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвд, 15 хувийг улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өөрөө хариуцна” гэж заасан. Энэ нь хөдөөгийн хүн ам өөрийн бүс нутаг, аймаг, сумандаа байж эмчилгээ хийлгэх эдийн засаг, санхүүгийн таатай боломж, нөхцөлийг бүрдүүлж байна.

Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо нь дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоотой нийтлэг зүйлүүд байгаа боловч өргөн уудам нутагтай, хөдөөгийн хүн ам бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн жилийн дөрвөн улиралд байнга отор, нүүдэл хийж сийрэг оршин сууж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудал нилээд онцлогтой юм.

Монголын хөдөөгийн хүн амд багийн эмч, өрхийн болон сумын эмнэлэг, сум дундын эмнэлэг, орон нутгийн болон аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв үүсэн хөгжиж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Хөдөөгийн эмнэлэг ялангуяа бүлэг суурингийн төвд сум дундын эмнэлэг байгуулан хөгжүүлэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох нь өргөн уудам нутагтай манай орны хөдөөгийн хүн амд үзүүлэх тусламжийн гол асуудлуудын нэг юм.

Бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хөгжлийн хэтийн төлөв.

-  Багийн эмч

-  Өрхийн эмнэлэг

-  Сумын эмнэлэг

-  Сум дундын эмнэлэг

-  Орон нутгийн нэгдсэн эмнэлэг (Тосонцэнгэл, Бор-Өндөр, Хархорин, Зүүнхараа, Багануур)

-  Аймгийн нэгдсэн эмнэлэг

Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллагаа нь уламжлан өргөжин хөгжиж хөдөөгийн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирч цаашид бүс нутгуудад шинээр орчин үеийн өндөр мэдрэмжтэй багаж төхөөрөмж, хөдөөгийн хөгжлийг түргэсгэх мэдлэг, чадавхитай, төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бүхий:

-  Бүсийн оношлогоо, эмчилгээний төрөлжсөн төвүүд, (жишээлбэл: Эрдэнэтэд зүрх судасны өвчнийг оношлон эмчлэх төв, Дарханд Байгалийн голомтот халдварт өвчнийг оношлон эсэргүүцэн судлах төв байгуулан ажиллуулах эрэлт, хэрэгцээ байгаа болно)

-  Олон улсын хамтарсан хөрөнгө оруулалтай оношлогоо, эмчилгээний төв.

- Эдийн засгийн чөлөөт бүсийн (Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн оношлогоо, эмчилгээний төв) гэсэн хэлбэрүүдээр байгууллагдан улсын клиникийн эмнэлэг, төвүүдтэй өрсөлдөн хөгжиж, хэт ачаалалыг бууруулан, төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хүн амын эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, цаг алдалгүй авах боломж нэмэгдэж, үйчилгээний хүртээмж өргөжин, чанар нь сайжрах нөхцөл, боломж нэмэгдэх эрх зүйн орчин нь бүрэлдээд байна.

Ном зүй

1. Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 14 ний өдрийн 57 дугаар тогтоол. “Монгол улсын бүсчилсэн хөгжпийн үзэл баримтлал . “Төрийн мэдээлэл сэтгүүл” 2001 он.(28) х. 740.
2. Эрүүл мэндийн тухай хууль УБ 2003 он. х.8.
3. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль УБ 2003 он. х. 11.
4. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль. 2003 он.
5. Засгийн Газрын 2001 оны 9 дүгээр сарын 5 ны өдрийн 194 дугаар тогтоол “ “Бүсийн оношлогоо, эмчилгээний төв” УБ.2001 он. х. 3.
6. Засгийн Газрын 2002 оны 5 дугаар сарын 7.ны өдрийн 89 дүгээр тогтоол. \\\\\\\"Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр” УБ. 2003 он. х.21.
8. Эрүүл мэндийн сайдын 2002 оны 6 дугаар сарын 11 ны өдрийн 157 тоот тушаал. Багийн хүний бага эмчийн ажлын чиг үүрэг”
9. “Сумын эмнэлийн бүтэц үйл ажиллагаа” MNS 5082: 2001
10. “Сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” MNS 5081: 2001
11. Эрүүл мэндийн сайдын 2003 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 114 тоот тушаал “Сум дундын эмнэлгийн байршил”. “Сумын эмнэлгийн талаарх эрх зүйн баримт” УБ. 2003 он. х. 76.
12. Эрүүл мэндийн сайдын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 108 тоот тушаал “Орон нутгийн зарим эмнэлгийг өөрчлөн байгуулах тухай”. “Сумын эмнэлгийн талаарх эрх зүйн баримт” УБ. 2003 он. х.74.
13. Эрүүл мэндийн сайдын 2001 оны 07 сарын 16 ны 171 тоот тушаал, MNS 5095:2001.
14. П.Нямдаваа. “XX зууны Монголын анагаах ухаан гурван цагийн хэмжээсэнд” Монголын анагаах ухаан -80.УБ 2001. х.61.
15. “Монгол улсын үндэсний хөгжлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, аргачлал”. УБ.
16. Үндэсний хөгжлийн хүрээлэн. х.65-66.
17. Ц.Мухар. “Хөдөөгийн эмнэлэг” 1985 он. х .16,21,44.
18. “Монгол улсын хөдөөгийн хөгжлийн стратөги” УБ. 2002. НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, НҮБ-Хөгжлийн хөтөлбөр, Английн олон улсын хөгжлийн газар. х 26-27

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3900
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК