Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 4(138)
Бодис энергийн солилцооны физиологийн үндэс
( Тойм өгүүлэл )

Ц.Цэцэгмаа

ЭМШУИС

 
Абстракт

Oxygenation of main products as so as carbohydrate protein and fat in cells provide a free that is important for activities of our organism. The main products of energy are ATP, ADP and glucose and etc. 1 mol ATP provides 12000kcal energy. Energy is intake by food and expenditure of energy for all activities of organism is called an energy balance. For example man with intellectual work and ones with moderate physical activity need 2300kcal/day. Therefore these men most take a food with about 2300kcal/day. It is seems that physiological norm of food is important for health.

Pp. 72-73, Rferences 15

«Бие махбод гадаад орчин 2-ын хооронд явагдаж байгаа бодис ба энергийн солилцоо нь амьдралын үндсэн шинж, амьд биеийн амьдрах нөхцөл юм. Бодисын солилцооны үр дүнд бие махбодийн бүтцийн үндсэн нэгж болох эсүуд эвдрэх, шинэчлэгдэх, мөн түүний химийн нэгдлүүд задрах, шинээр үүсэх процесс явагдана(1.4.7.15). Бодисын солилцооны олон улсын нэршил нь метаболизм юм. Метаболизм нь анаболизм, катаболизм гэсэн 2 талтай. Анаболизм нь бие махбодийн харьцангуй тайван байдлыг илтгэх бөгөөд энэ үед энгийн бодис нийлэгжиж энерги нөөцлөгдөнө. Харин катаболизмын үед нийлмэл бодис задарч энерги үүснэ. Бие махбодийн хэвийн үйл ажиллагаа явагдахад тодорхой хэмжээний энерги хэрэгтэй. Үүнийг хоол тэжээлийн үндсэн бодис болох уураг, нүүрс ус, өөх тосны исэлдэлтээр хангадаг. Бие махбодийн эсэд явагдаж байгаа гинжин урвалын дүнд үүсэх энергийн хэсэг нь булчингийн ажил, булчирхайн шүүрэл, мэдрэлийн импульс дамжуулалт, эсэд бодис нийлэгших, ходоод гэдэсний замд бодис шимэгдэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулагддаг (1.3.4.5). Эсэд хоол тэжээлийн бодис (нүүрсус, уураг, өех тос) исэлдэхэд ялгарч ажилд зарцуулагдаж буй энергийн хэмжээг чөлөөтэнерги гэнэ. Фосфоенолпируват, карбомойл фосфат, АТФ-АДФ+фосфор, пирофосфат, глюкоз-1-фосфат, фруктоз-6-фосфат, АМФ, глюкоз-6-фосфат зэрэг нь чөлөөт энергий үүсгэх эх сурвалжууд болдог(4.5.6.7.8). АТФ нь бие махбодийн энергийн хангамжид голлох үүрэгтэй. АТФ-ээс фосфатын нэг радикал салахад 12000 калори энерги чөлөөлөгдөн АДФ үүсч, дахин нэг моль фосфатын радикал салахад 12000 калори энерги чөлөөлөгдөн АМФ үүснэ.

Фосфогенүүд- креатинфосфат нь (КФ) их энергийн нөөц болдог. КФ нь АТФ-ийн хэрэгцээт хэмжээг хангаж өгнө. АТФ ихсэхэд КФ-д шилждэг(4.5.7.8.12). Энерги үүсэх процесс эсийн митохондрид явагддаг. Хүний бие махбодиос ялгарч байгаа дулаан болон энергийн солилцоог калориметрийн аргаар тодорхойлно.

Бодисын солилцоог дотор нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давс, витамины солилцоо гэж ангилан үздэг. Физиологийн нормоор бол хүн хоногт уураг 100-120гр, нүүрс ус 400-450гр, еех тос 80-90гр хэрэглэх шаардлагатай байдаг.

Нүүрс усны солилцоо. Ходоод гэдсэнд хоол тэжээлээр орж ирсэн полисахарид, дисахарид нь глюкоз болтлоо задраад нарийн гэдэсний ханын шимэгч эсийн мембранаар натритай хамт зөевөрлөгден цусанд ордог. Цаашид гликоген нийлэгших, исэлдэх, гексоз хувирах, кребсийн мөчлөг, гликонеогенезявагдана(2.4.5.6.14). Глюкоз нь энергийн эх үүсвэр болохын зэрэгцээ эсийн мембраны найрлаганд оролцоно. 1гр нүүрс ус исэлдэхэд 4.1 ккал энерги үүсдэг. Бүрэн исэлдэлтээр 1 гр молекул глюкозоос 686000 ккал энерги ялгардаг. Глюкозын бусад молекулын задралаар нийтдээ 38 моль АТФ үүсдэг. Жинхэнэ глюкозоос гликолизийн дүнд 56000 калори энерги үүсч үүний 43% нь АТФ байдлаар булчингийн ажил хийхэд нөөцлөгдөж, 57% нь дулаанд шилжинэ(4.5.12.13).

Уургийн солилцоо. Хоол хүнстэй хамт бие махбодид орсон уураг нь нарийн гэдсэнд амин хүчил болон задарч шимэгч эсийн мембранаар шимэгдэн цусанд ордог. Уураг нь бие махбодод неөцлөгдехгүй. Иймээс түүнийг хоол тэжээлээр байнга авах шаардлагатай. Амьтны уураг нь 20 амин хүчлийг агуулдаг бөгөөд тэдгээрийг орлогдох ба үл орлогдох гэж ангилан үздэг. Орлогдох амин хүчил нь бие махбодод нийлэгждэг. Үл орлогдох амин хүчил нь бие махбодид нийлэгжихгүй. Иймээс хоол хүнсээр байнга авах шаардпагатай.(6.9.11.12). Амьтны гаралтай уураг нь 20 амин хүчлийг агуулдаг бөгөөд туүнийг тегөлдер уураг гэнэ. Max, загас, өндөг, сүү зэрэг бүтээгдэхүүн нь төгөлдөр уургийг агуулдаг. Хоол хүнсний уургийн 30-с доошгүй хувь нь амьтны гаралтай байвал зохино.

Уураг нь эсийн мембраны бүтэц үйл ажиллагаанд оролцоно. Эсийн мембраны суваг, шахуурга, зөөвөрлөгч, ферментуураг, хүлээн авуур уургууд нь эсийн үйл ажиллагааг явуулдаг(5.6.7.8). Уургууд нь эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шинээр бий болгоно. Амьтныг уураг багатай хоолоор тэжээхэд өсөлт нь зогсдог(7.8.11.12). Уургууд нь мөн ферментийн найрлаганд оролцоно. Бие махбодийн бүх хедөлгеөний үйл ажиллагаанд агших уураг болох актин, миозины харилцан үйлчлэлээр явагддаг.

Уураг нь эсрэг бие үүсгэн хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Амьтныг уураг багатай хоолоор тэжээхэд өвчлөмтгий болдог. Иммуноглобулин A,M,G,E зэрэг уургууд нь бие махбодийн шингэний дархлаанд тохируулгын үүрэг гүйцэтгэнэ(1.2.4.14). Мөн уураг нь ажил хөдөлмөрийн энергийн эх үүсвэр болдог. 1гр уураг исэлдэхэд 4.1ккал энерги үүсдэг.

Липидийн солилцоо. Өөх тос нь эсийн мембраны липидийн хос давхаргыг үүсгэдэг. Эсийн мембраны липид нь фосфолипид, гликолипид, холестрол гэсэн 3 үндсэн хэлбэртэй. Холестрол нь эсийн мембраны бат бөх чанарыг хангадаг. Эсийн мембраны еөх тосонд ханаагүй хүчил давамгайлахад бодисын солилцоо эрчимтэй явагдаж хөгшрөхгүй байх нэг нөхцөл болдог(9.10.12.13). Өөх тосны энергийн үүрэг маш их юм. Бие махбодийн энергийн 50-60%-ийг өөх тос хангадаг. 1гр өөх тос исэлдэхэд 9.3 ккал энерги үүсдэг. Эс дэх тосны дуслууд нь энергийн хэрэгцээнд зарцуулагддаг нөөц өөх тос юм.

Өөх тосны исэлдэлтээр молекулын дотоод ус үүсдэг. 100 гр өөх тос исэлдэхэд 107 гр ус үүснэ. Мөн еөх тос нь хамгаалах болон тулгуурын үүрэгтэй.

Хүний хоол тэжээлийн бодисоор авч байгаа энерги, ажил хөдөлмөрт зарцуулж байгаа энергийн хоорондын харьцааг энергийн баланс гэнэ. Хийж байгаа ажлын хүнд хөнгөнөөс хамаарч энергийн зарцуулалт нь хоногт 2100-4200 ккал-ын хооронд хэлбэлзэж болно. Оюуны хөдөлмөр болон ердийн ажил хийдэг хүмүүсийн хоногт авах энергийн хэмжээ нь 2300-2400 ккал байна(3.9.10.12).

Тэжээлийн үндсэн бодис болох уураг, еөх тос, нүүрс усны хоорондын харьцаа болон энергийн баланс алдагдахад бодисын солилцоо хямарч улмаар элдэв өвчин үүсэхэд хүргэдэг. Үүнээс сэргийлэх гол арга нь физиологийн нормоор хооллох явдал юм. Зев хооллолт нь хүний урт удаан наслахын нэг үндэс болдог.

Ном зүй

1. Хүний физиологи (хамтын автор) 2006он, Х326-348
2. Ц.Цэцэгмаа. Дотоод шүүрэл. 2005он, х40-45
3. Г.Сүхбат. Хүний биеийн үйл зүй. 2006он, Х131-136
4. Г.Отгон. Физиологийн үндэс. 2005он, х298-326
5. Д.Энэбиш. Бодисын солилцооны биохими. 2000он, хЭЗ-96
6. Д.Пүрэв, Н.Цэвээнсүрэн. Биохими. 2006он, Х80-87
7. Физиология человека (под. ред. В.М.Покровского, Г.Ф.Коротько) Т.2, 2002, стр 134-140
8. Физиология человека. соавтор 2004 год, том2, стр 126-136
9. Лопардин. М.П и др. Питание населения Приморского края. Вопросы питания том75, 2006 год °2, стр 9-14
10. Гаврик.М.В.ГаппоровМ.М.Опытиспользования в амбулаторных условиях гипокалорийной диеты у больных ожирением. Вопросы питания том75, 2006 год, °3, стр21-27
11. Коденцова. В.М, Вржөсинская и др. Вопросы детской диетологии. 2006 год, томЗ, °4, стр 8¬15
12. Нормы физиологических потребностей в пишевых вешествах и энерги для различных групп населения. М.Медицина, минстерство Российской федераций, 2005 год, °4, стр 130¬150
13. Викторова. Е.В, Кулакова.С.Н и др. Комбинированные жировые продукты: методические возможности их идентификации. Вопросы питания, 2006 год, °4, стр 3-9
14. Vander, Sherman, Luciano. Human physiology, 2005, p 384-390
15. Gyaton. Text book of medical physiology, 1991, p 380-391
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 15148
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК