Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Глоерулонефритийн эмгэг жамын эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Ц.Цэцэгмаа

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Гломерулонефритийн эмгэг жамын эмчилгээний үндсэн зарчим нь бөөрний түүдгэнцэрийн суурин мембран дээр ерносен дархлал бүрдлийн болон аутоиммуны урвалын идэвхижлийг намжаахад чиглэгдэнэ [1,11,14,15]. Эмгэг жамын эмчилгээний кэг чухал хэсэг нь глюкокортикойд юм.

Глюкокортикойд бэлдмэлүүдэд преднизолон, урбчзон (метилпреднизолон, метилпред), тиамцинолон (полькортолон, кенакорт), дөксаметазон (дөксаэон) зэрэг олон бүлэг эмүүд бапгдаг. Нефрологийн практикт өргөн хэрэглэгддэг даавар бол преднизолон, метилпреднизолон (урбазон) юм. Дааврууд нь нүүрс ус, өөх тос, уургийн солилцоо, биеийн ус давсны зохицуулгад оролцдог. Дааварууд нь бөөрний нефроны сувганцар дээр ус натрийн эргэн шимэгдэлтийг ихэсгэдэг. Глюкокортикойд бүлгийн эмүүд нь дархлал дарангуйлах ба үрэвсэл намжаах хосолсон үйлчилгээтэй боловч дархлал дарангуйлах механизм нь бүрэн төгс тайлбарлаагүй байна[12,14,15].

Глюкокортикойдийн үйлчилгээ:
- Эсрэг бие нийлэгжих үйл ажиллагааг дарангуйлна.
- Дархлал бүрдэл үүсэхийг саатуулна.
- Эсийн дархлаанд үйлчилнэ. Т- лимфоцитийн тоо цөөрнө. Эсийн хэт мэдрэг урвалыг дарангуйлна. Идэвхжсэн лимфоцитээс ялгарах лимфокиныг багасгана [13,14, 5].
Үрэвслийн голомтонд цагаан эс хуралдсаны улмаас үрэвслийн медиатор, лизосом фермент чөлөөлөгдөхийгбагасгана. Интерлейкин 1,2 болон лейкотриен, тромбоксаны ялгарахыг саатуулна.
-  Хавсарга (комплемент) холбогчийн идэвхийг саатуулна.
-  Түүдгэнцэрийн суурийн мембраны нэвчимхий байдлыг багасгана.
-  Нефроны сувганцар дээр натрийн эргэн шимэгдэлтийг ихэсгэж, кальци шимэгдэх процессийг багасгана.
Хавагнах хам шинж байвал преднизолоныг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Преднизолоныг 1кг жинд 1-2 мгр-аар бодож тооцоолох бөгөөд хоногийн тунг 70-120 мгр-аар тогтооно. Бөөрний дээд булчирхайн физиологийн үйл ажиллагааг харгалзан дааврыг өглөөний 6 цагаас эхлэн эрчимтэй хэрэглэж орой 16-17 цаг гэхэд зогсоосон байвал зохино. Эмчилгээний үр дүн илэртэл преднизолоныг бүрэн тунгаар (70-120мгр) үргэлжлүүлнэ. Хоногийн шээсний уургийн хэмжээ буурч биеийн хаван багасах арилах тэр үеэс тунг аажим (2.5-5 мгр-аар) бууруулна [1,7,8]. Дааврыг бүрэн тунгаас гэнэт хасвал бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа цочмог суларч хавагнах хам шинж дахин сэдэрдэг. Гломерулонефритийн эмнэлзүй, лабораторийн идэвхжлийг (үр дүн) харгалзан преднизолоны тунг аажим бууруулсаар дэмжлэг тунг тогтооно. Өөрөөр хэлбэл дэмжлэг тун гэдэг нь гаж нөлөө үзүүлэхээргүй боловч өвчинг дахилтгүй тогтвортой сайжралын байдалд барьж байх тийм тун хэмжээг хэлнэ. Дараа нь 7 хоногийн 3 өдөр дэмжлэг тунгаар өгч, 4 өдөр өнжих г.м -зэр завсарлагат эмчилгээнд оруулан хэдэн сараар хэрэглэх бөгөөд энэ нь ГН-ийн ремиссийг уртасгахад чиглэгдэнэ. Преднизолон нь эсийн доторх калийг хөөж цусны урсгалд оруулан шээстэй хамт гадагшлуулдаг тул түүнийг хэрэглэж байх хугацаанд калийгаар баялаг хоол унд хэрэглэх шаардлагатай байдаг [1,7]. Глкокортикойд эмүүд нь биеийн дархлал чанарыг сулруулдаг учир халдварын хүндрэл гарахаас сэргийлэн антибиотик хамгаалалтыг давхар хийнэ. Ил, далд халдварын голомтыг илрүүлж эмчилсэн байвал зохино. Даавар эмчилгээ тухайн өвчтөнд аль хир зохиж байгааг үнэлэх, дэмжпэг тунг зөв тогтоох илэрч болох гаж нөлөөг байнга бодолцож түүнээс сэргийлэх арга хэмжээ авах г.м-ээр эмч хүнээс өндөр мэдлэг, хариуцлага шаардана [10,11,12]. Даавар эмчилгээний явцад биеийн жин нэмэгдэх, арьсны тэжээллэг алдагдах, халдварын хүндрэл гарах, ходоод гэдсэнд шарх шархлаа үүсэх, шээсээр глюкоз ялгарах, яс сийрэгжих г.м. хүндрэлүүд гарч болно. Дааврыг антикоагулянт, антиагрегант эмүүдтэй хавсарган хэрэглэхэд эмчилгээний үр дүн илүү сайн илэрдэг [1, 7, 8, 11]. Зарим өвчтөнд даавар огт нөлөөлөхгүй буюу таарахгүй байж болно. Тэгвэл бусад эмүүдийг сонгож хэрэглэнэ. Дааврыг бүрэн тунгаар хэрэглэхэд үр дүн илрэхгүй, хүнд явцтай хавагнах хэлбэрийн гломерулонефрит эсвэл люпус нефритийн үед преднизолоныг цохилтын өндөр тунгаар (хоногт +700-1 ОООмгр) 2-Зхоног хэрэглээд цаашид бүрэн тунгаар үргэлжлүүлнэ [11, 13, 14, 13]. Пульс эмчилгээг хийхдээ 0.9%-ийн натри хлорид 200-300 гр преднизолон 7001000 мгр-ийг хольж судсанд 20 минутын дотор дуслаар хийж дуусгана. Пульс эмчилгээний дараа өвчтөний биеийн байдал мэдэгдэхүйц сайжирдаг. Пульс эмчилгээ хийх явцад толгой хүчтэй өвдөх, мэдрэлийн систем цочрогдон өвчтөн тайван бус болох, артерийн даралт ихсэх,, хапуурах булчин шөрмөс татах, зүрхний цохилтын тоо олшрох, хэм алдагдах г.м хүндрэлүүд гарч болно.

Нефроз хам шинжтэй өвчтөнд даавар хэрэглэснээр шээс ихсэх, хаван харьж, цусны уургийн найрлагын өөрчлөлт багасаж, нийт уургийн хэмжээ ихсэнэ. Улмаар даавар нь бөөрний эдийн сорвижйлтыг саатуулдаг [13,14,15] Шээс цустах буюу шээсний өөрчлөлтөөр илрэх гломерулонефритийн үед даавар эмчилгээ тодорхой нөлөө үзүүлдэггүй учир хэрэглэх шаардлагагүй. Даралт ихсэх хэлбэрийн ГН-ийн үед даавар эмчилгээ хэрэглэхийг хориглоно.

Дархлал дарангуйлах (иммунодепресант) бэлдмэлүүд.

Гломерулонефритийг эмчилэхэд өргөн хэргэлдэг эмүүдийг авч үзье.

Эс хордуулах эмүүд. Энэ бүлэгт циклофосфамид, циклофосфан хлорбутин (лейкеран), азатиоприн (имуран), 6-меркаптопурин, метотрексат зэрэг эмүүд багтах бөгөөд эсийн хуваагдлыг хориглох дезрибонуклейны хүчлийн нийлэгшилтийг зогсоох замаар дархлалын эсийг хордуулж үхүүлэнэ, өөрөер хэлбэл эсийн дархлалыг дарангуйлна [811, 10]

4 аминохинолины бүлгийн эмүүд. Эдгээр нь эсрэг бие үүсэх үйл явцыг саатуулах, эсийн мембраныг тогтворжуулах нөлөөтэй учраас дархлал дарангуйлах, үрэвслийн процессийг намжаах үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс делагилийг (хлорхин) хэрэглэнэ.

Иммунодепресантийг хэрэглэх заалт:
- Даавар эмчилгээнд туйлбартай үр дүн илрэхгүй байгаа хавагнах хам шинж эсвэл даавар хэрэглэх эсрэг заалт байх. Даавар хамааралт байнга дахих хандлагатай хавагнах хам шинж. Дааврын тунг бууруулахад дахилт өгөх гээд байвал иммунодепресантыгзаавал хэрэглэнэ.
- Хавагнах хам шинж артерийн гипертензитэй хосолсон холимог гломерулонефрит. Энэ тохиолдолд бөөрний эдийн соривжилтыг саатуулна (8, 14, 15) Коллагенозын нефрит (люпус нефрит склеродермийн нефропати) Хурдан давшингуй явцтай гломерулонефрит.

Имуран нь нуклейн хүчлийн нийлэгшилтийг алдагдуулж пурины солилцоонд оролцоно. Имураныг (азатиопириныг) хоногт 1 кг жинд 1,5-3 мг (150-200) байхаар тооцоолж эмчилгээг эхэлнэ. Эмчилгээний үр дүн илэртэл энэ тунг үргэлжлүүлнэ. Эмнэл зүй, лабораторийн үзүүлэлт сайжрахын хирээр тунг бууруулан хасна. Азатиоприныг преднизолонтой (20-40мг) хавсарган хэрэглэхэд эмчилгээний үр дүн илүү сайн байдаг.

Циклофосфамидийг хоногт 200-400 мг байхаар тооцоолж эмчилгээг эхэлнэ. Циклофосфамедийн пульс эмчилгээ байдаг. Энэ нь сардаа нэг удаа 800-1400мг циклофосфамедийг судсанд тарина. Энэ эмчилгээ нь 5-6 удаа хийгдэнэ. Циклофосфамид нь В-лимфоцитийн үйл ажиллагааг дарангуйлдаг тул түүнийг хэрэглэж байгаа тохиолдолд В лимфоцит болон иммуноглобиныг (A.M.E.G) тодорхойлж эмчилгээг хянах шаардлагатай [8, 7, 10, 11]. Дархлал дарангуйлах эмчилгээний явцад цусны улаан эс, лимфоцит, нейтрофил тромбоцитын тоо цөөрч цус багадах хүндрэл гарч болно. Ийм тохиолдолд цитостатик эмүүдийг хасах арга хэмжээ авна. Хэвлэлийн тоймоос үзэхэд дархлал дарангуйлах эмүүд нь хорт хавдар үүсгэдэг гэсэн мэдээ баримт байдаг [11,14].

Далд хэлбэрийн гломерулонефритийн үед шээсний хам шинж сэдэрвэл делагил (хлорхин) хэрэглэнэ. Хоногт 0.25 мг-аар 3 удаа өгнө. Эмчилгээний явцад эмийн тунгаа аажим бууруулан 0.25 мг—аар 1-2 cap өгнө. 6-меркаптопуриныг 1кг жинд 2-3 мг-аар тооцоолж тунг тоггоох бөгөөд 4-6 долоо хоног хэрэглэж тунг бууруулан хасна.

Хлорамбуцил (хлорбутин лейкеран) үйлчилгээний механизм нь цикпофосфамидтэй ойролцоо голдуу бага тунгаар хоногт 6-10мг-аар эхэлж өгнө. Эмнэл зүй лабораторийн үзүүлэлт сайжрахаар тунг бууруулан хасна. Преднизолоныг хоногт 20-40 мг байхаар тооцоолж хавсарган хэрэглэнэ.

Циклоспорин нь Т-лимфоцитын үйл ажиллагааг дарангуйлдаг, дархлалын урвалын бүх шатанд үйлчилдэг. Моноцит, макрофагийн миграцид үйлчлэхгүй харьцангуй хор багатай бэлдмэл юм. Циклоспориныг хэрэглэж байгаа тохиолдолд халдварын хүндрэл гарах магадлал өндөр байдаг. Циклоспорин нь цусны эсүүдэд онцын нөлөө үзүүлдэггүй. Циклоспориныг бөөр шилжүүлэн суулгах практикд хэрэглэдэг. Хавагнах хам шинжтэй өвчтөнд хэрэглэсэн гэсэн хэвлэлийн мэдээ байдаг [11,14]. Ортоклон ТЗ нь Т- лимфоцитын нэг язгуурын эсрэг бие бөгөөд олон тооны хүндрэл гарах магадлал өндөр байдаг. Бөөр шилжүүлэн суулгах практикт дархлаа дарангуйлах зорилгоор хэрэглэдэг.

Дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд.
Дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн (ДБҮЭБ) хамгийн анхны төлөөлөгч нь салицилын хүчил, ацетилсалицилын хүчил (аспарин) бөгөөд эдгээр нь одоогоос 100 гаруй жилийн өмнө ангаах ухааны практикт хэрэглэгдэж эхэлсэн. Аспарин нь шээсний уургийг багасгаж болох тухай 1958 оны үед Е.М. Тареев бичиж тэмдэглэж байсан байна. 1950-1960 аад оны үеэс дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлийг, ГН-ийг эмчлэх бүрдэл эмчилгээнд оруулж хэрэглэх болсон. ДБҮЭБ нь бие махбодид олон талтай үүрэг үйл ажиллагаа гүйцэттэнэ. Юуны өмнө үрэвслийг намжаах, өвдөлт халуурлыг дарах, тромбоцитын агрегацыг зогсоох үйлчилгээтэй байдаг. Түүгээр ч зогсохгүй простагландин синтетаза ферментийн идэвхийг дарангуйлан простагландины эсрэг нөлөө үзүүлэх эсий , мембраныг тогтворжуулан судасны нэвчилтийг багасгана [8,13,14], ДБҮЭБ-н нөлөөгеөр гистамин серотонин, брадикинин, кинины ялгаралт багасч эд эрхтэний цусны бичил эргэлт сайжирдаг тул үрэвслийн процессыг намжаах эдгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлж чадна. ДБҮЭБ нь тромбоцитын агрегацыг багасган цус бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээг бага боловч гүйцэтгэдэг. Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг бэлдмэлүүдэд аспирин (ацетилсалицилын хүчил), квэрсалин (аспирин 0,3+ кверцетин 0,02) микерстин, сахол, амидопирин, парацетамол, бутадион, индометацин, бруфен напросин вольтарөн (ортофен) зэрэг эмүүдийг хэрэглэж болно. Эдгээрийн дотроос индометацин (индоцид, метиндол)-ыг ГН-ийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг.

ДБҮЭБ-ийг хэрэглэх заалт:
- Гломерулонефрит зөвхөн шээсний хам шинжээр илрэх хэлбэрийн үед эмчилгээний үр дүн илүү сайн байдаг. Шээс цустах хэлбэрийн (шээсний өөрчлөлтөөр) цочмог гломерулонефрит. Хавагнах хам шинж бүрэн бус байдлаар илрэх (шэзСлий уураг 1-2 граммаас хэтрэхгүй, хавангүй байгаа тохиолдолд)

ДБҮЭБ-ийг хэрэглэж болохгүй эсрэг заалт:
- Хаван, гипертензи бүхий ГН. бөөрний цочмог, архаг дутагдал, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, цагаан цогцосын тоо 3000-с доош цөөрөх, цус багадалт, цусны бүлэгнэлт алдагдах, цусархалтын шинж тэмдэг илрэх

Индометицины хоногийн тун нь 100-150 мгр байхаар бодож тооцоолно. Курс эмчилгээ 1-4 сарын хугацаагаар үргэлжилнэ. Хавагнах хам шинж бүхий фибропласт ГН-тэй өвчтөнд метиндолыг хэрэглэхэд рениний ялгаралтыг идэвхжүүлэн бөөрний үйл ажиллагааг сааруулдаг тул цусны даралт ихсэх, бөөрний дутагдлын шинж илэрдэг. Мембраноз гломерулонефритийг эмчлэхэд даавар эмчилгээтэй хавсаргах байдлаар метиндолыг (100 мгр) хэрэглэдэг (10,11,13).

Бруфен, ортофен, напроксеныг ГН-ийн эмчилгээнд хэрэглэсэн туршлага байдаг (11,14) Бруфен нь простагландины нийлэгжилтыг бууруулах, кинин, гисгамины ялгаралыгбагасгах, лизосом мембраныг тогтворжуулах үйлчлэл үзүүлж үрэвслийн процессыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цус бүлэнтэхийн эсрэг бэлдмэлүүд.
Гепарин нь гломерулонефритийг эмчлэх гурав болон дөрвөн хамын эмчилгээнд багтан ордог. Цус бүлэнтэхийн эсрэг эмүүд нь цусны бүлэн хайлуулах (aHTHKoaryj 1янт) тромбоцитын агрегацыг багасгах антиагрегант эмүүд багтана (10, 8, 7) Шууд антикоагулянтын гол төлөөлегч нь гепарин юм. Гепарин нь цус бүлэгнэлтийн системийн янз бүрийн үе шатуудад үйлчилгээ үзүүлдэг: цусны фибрин уусгах шинж чанарыг идэвхжүүлнэ, тромбины нийлэгжих процесст хориг тавина, судасны хананд тромбоцит, улаан эсийн бөөгнөрлийг багасгана. Гепарин нь цусан дахь бетта липопротеид, холестерины хэмжээг багасгадаг. Гепарин нь бөөр тархины судсыг өргөсгөх биеэс натрийг гадагшлуулах, шээсний гарцыг нэмэгдүүлэх, артерийн даралтыг бууруулах, дархлал дарангуйлах, үрэвслийн медиаторыг саармагжуулах зэрэг олон төрлийн биологийн үйлчлэл үзүүлж чадах бодис юм (8, 2, 5) Г епарины шээлгэх артерийн даралт бууруулах механизм нь альдостероны нийлэгжилтийг дарангуйлдагтай холбоотой. Альдостероны нийлэгшилтийг дарангуйлсаны улмаас нефроны сувганцар дээр ус натрийн эргэн шимэгдэлтийг багасгана. Улмаар шээсээр ялгарах ус натрийг ихэсгэнэ. Гепарин нь бөөрний түүдгэнцэрийн хялгасан судасанд цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг мөн фибрин уусгах үйлчилгээ үзүүлнэ. Түүдгэнцэрийн хялгасан судасанд цус бүлэнтэх нь гломерулонефритийн явцыг хүнд давшингуй болгодог. Гепарин нь түүдгэнцэрийн суурин мембраны сөрөг цахилгаан цэнэгийг сэргээж шээсээр уураг алдахыг багасгана (2, 5, 11, 8). Амьтанд хийсэн туршилтаар гепарин нь нефрит үүсэхийг хориглож байсан байна. Гломерулонефриттэй өвчтөнд гепарин хэрэглэх заалт:

Цус бүлэгнэлт хэт ихсэх (цус өтгөрөх)

- Бөөрний дотоод дахь судсанд түгээмэл бүлэгнэлтийн хам шинж илрэх: цусны ийлдсэнд фибриногены хэмжээ багасч, фибрины задралын бүтээгдэхүүн ихсэхэд бөөрний үйл ажиллагаа богино хугацааны дотор буурч шээс ялгаралт эрс багасана.
- Хавагнах хам шинж. Хаван их байх тутам гепарины үйлчилгээ төдий чинээ сайн илэрдэг.
Гепарины натрийн давсыг хоногт 20000-30000 нэгжээр хэвлийн урд хананы арьсан доор тарьдаг. Гепариныг арьсан доор тарихад 40-60 минутын дараа үйлчилгээ нь эхэлж 8-12 цагийн турш хадгалагдана. Шээсний хэмжээ эрс багасах юм уу бөөрний цочмог дутагдлын үед гепариныг судсанд тарина. Курс эмчилгээ 2-4-6 долоо хоног байхаар бодож тооцоолно. Гепариныг хэрэглэх үед цусны бүлэгнэлтийн хүчин зүйлсийг байнга хянаж байвап зохино. Харшил урвап илрэх, цусархалтын шинж тэмдэг гарах зэрэг гажуу нөлөө илэрч болно. Ийм тохиолдолд тун хэмжээг багасгах эсвэл хасах арга хэмжээ авна. Гепариныг антиагрегант эмүүдтэй хамт хэрэглэхэд үйлчилгээ нь улам сайжирдаг. Харин даавар, витамин С, кальцийн бэлдмэл нь гепарины үйлчилгээг сааруулдаг.
Неодикумарин, фенилин, синкумар нь шууд бус үйлчилгээтэй антикоагулянт эмийн бүлэгт багтдаг. Эдгээр эмийн үйлчилгээ нь хэрэглэсэн дор илрэхгүй харин хэдэн долоо хоногийн дараа үйлчилгээ нь эхэлдэг. Иймд гломерулонефритийн идэхжлийн үед хэрэглэхгүй гепарины курс эмчилгээ дууссаны дараа залгуулан (амбулаториор) хэрэглэнэ.
Антиагрегантууд нь тромбоцитын бөөгнөрлийг багасган бүлэн үүсэхийг саатуулж цусны бичил эргэлтийг сайжруулдаг[1,7,8]. Ийм үйлчлэл үзүүлдэг бодисын тоонд дипиридамол трөнтал, продекгин (пармидин), папаверин, никотины хүчил, төоникол (компламин) болон бусад эмүүд баггана. Дипиридамол буюу курантил нь ГН-ийн гурав, дарван хамын эмчилгээнд багтан ордог. Дипиридамолын хоногийн тун нь 225-400 мгр байх бөгеөд 2-3 сарын турш хэрэглэнэ. Дипиридамол нь ГН-тэй өвчтөнд хэрэглэхэд зохимж сайтай байдаг, хааяа зүрх дэлсэх бие сулрах, биеэр тууралт гарах гажуу нөлөө илэрдэг. Курантил нь цусны ялтасанд цАМФ үүсэх процессийг идэвхжүүлдэг, эсийн наалдах урвалыг дарангуйлна. Мөн нефроны ачаалалыг багасгаж түүдгэнцэрийн хялгасан судасны бичил эргэлтийг сайжруулна (9, 7,8). Курантил нь простациклины ялгаралтыг нэмэгдүүлнэ. Простациклин нь антиагрегант болон судас өргөсгөх үйлчилгээ үзүүлдэг. Курантил нь шээсээр уураг алдах процессийг багасгана. Мөн шээс цустахын эсрэг үйлчилгээ үзүүлдэг, артерийн даралтыг бага зэрэг бууруулна (1, 7, 8, 9). Курантилийг преднизолон, циклофосфамид гепаринтэй хавсарган хэрэглэнэ. Энэ нь нефрит хүндрэх даамжирахаас урьдчилан сэргийлдэг. Курантилын хагас задралын хугацаа 12 цаг, бие махбодод хуралдахгүй. Трентал нь тромбоцитэд цАМФ хуралдахад хүргэж улп*эар антиагрегант үйлчипгээ үзүүлнэ. Трентал нь судас өргөсгөнө, бөөрний цусны бичил эргэлтийг сайжруулна. Бөөрний түүдгэнцэрийн шүүх үйл ажиллагаа буурахад хэрэглэнэ. Тренталын хоногийн тун нь 0,2-03 гр. Трентал хэрэглэх заалт нь: альбумины цэнэг өөрчлөгдөх, бөөрний түүдгэнцэрийн фильтраци буурах.^түүдгэнцэрийн хялгасан судасны даралт буурах.ойрын тахир сувганцараар альбумины эргэн шимэгдэлт ихсэх зэрэг үйл ажиллагаа орно [11,14,15]. Өөр нэг хүчтэй антиагрегант бэлдмэл бол тиклид юм. Түүнээс гадна тромбоксаны нийлэгшилтийг дарангуйлдагдезоксибен, простациклины нийлэг бодис простенон, простин зэрэг антиагрегант эмүүд байдаг.

Иммуномодулятор, мембран тогтвор-жуулагч бэлдмэлүүд.
Эдгээр бүлгийн эмүүдийг гломерулонефритийн идэвхжил дарагдан намжмал байдалд орсон хойно ремиссийг бататгах зорилгоор хэрэглэдэ1^7,8] Гломерулонефритийн үед иммуномодулятор хэрэглэх үндэслэл:

Хавсаргын идэвхи буурах, залгиур эстэх урвал сулрах нь заримдаа ГН үүсэх риск хүчин зүйл болдог.
Байнга дахих хандпагатай хавагнах хэлбэрийн гломерулонофрит. Шээсээр байнга уураг алдаж эсрэг бие боловсрох үйл явц сулардаг.
Т лимфоцит, хавсарга СЗ, С4 иммуноглобулин байнга дутмагших.
Аливаа халдвараар (томуу, томуу төст өвчин) өвчлөмтгий болох.
Даавар, цитостатик хэрэглэсний улмаас дархлалын дутмагшил үүсэх. Цитостатик нь цагаан эсийн тоог багасгаж, интерферон үүсэх процессийг саатуулдаг учраас төрөл бүрийн халдварын хүндрэл гарч болно.
Гломерулонефриттэй өвчтөнд гүйлсэн булчирхай болон буйлны үрэвсэл, уушгины хатгалгаа, арьсны идээт үрэвсэл, шээсний замын халдвар цөөнгүй тохиолддог.
Архаг гломерулонефриттэй өвчтөнд интерферон хэрэглэх нь бактери, вирусын халдварыг багасгах үндэс болно.Интерферон нь бүлэг гликопротейд бөгөөд 17000-20000 молекул жинтэй, 146-166 амин хүчлээс тогтдог. Бөөм агуулсан эс болгон интерфероныг ялгаруулж гаргах чадвартай байдаг. Интерфероныг (0,03- 0,05) өдөрт 2 удаа хамрын салст бүрхэвчээр дамжуулан утлага байдлаар хэрэглэнэ. Курс эмчилгээ 2-3 долоо хоног үргэлжлэнэ [10,11, 4], Т-эсийн дутмагшил нь ГН үүсэх, архагших шалтгаан болдог. Иймд Т-эсийн дутмагшилтай өвчтөнд левамизол (декарис) хэрэглэдэг. Левамизол эсүүдэд ялгавартай нөлөөлж тэдний тохчруулагын    алдагдлыг    засах «иммуномодулятор>> юм. Левамизол нь интерфероны ялгаралтыг сайжруулдаг тул бие махбодын халдвар эсэргүүцэх чадварыг ч дээртгэнэ. Гломерулонефриттэй өвчтөн вирусийн халдварт хэт өртөмтгий болж Т лимфоцит дутмагших шинж илрэхэд левамизол хэрэглэх нь ГН-ийн дахилтаас сэргийлэн ремиссийг бататгана [10,11, 4], Декарис буюу левамизол нь 0,05-0,15 граммын шахмал эм бөгөөд түүний тун хэмжээг өвчтөн тус бүрд өвөрмөц байдлаар тогтооно. Левамизолыг хэрэглэж байх үед дотор муухай болох, бөөлжих суулгах, толгой өвдөх зэрэг гажуу нөлөө илэрдэг. Бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд левамизол хэрэглэхгүй. Декарисыг хэрэглэж байх хугацаанд хугацаанд Т, В лимфоцитын үйл ажиллагааг тогтмол хянах шаардпагатай байдаг [10,11].

Хэрвээ, гломерулонефриттэй өвчтөнд эсийн урвалын дутмагшил, эсрэг биеийн урвалын дутал хоёрын аль аль нь үүссэн байвал интерлейкин-2-ыг хэрэглэдэг.

Гломерулонефритийн үед бөөрний эд эсийн мембраны бүрэн бүтэн байдал алдагдах процесс байнга явагдах хандлагатай болж хувирдаг. Сүүлдээ даавар цитостатик шээлгэх эмүүдэд тэсвэртэй болж эхэлдэг. Ийм учраас архаг гломерулонефриттэй өвчтөн эсийн мембран тогтворжуулах бэлдмэл хэрэглэх нь эмчилгээний чухал салшгүй хэсэг болдог [8, 11, 14]. Бөөрний эд эсийн цитомембраны алдагдал бүхий өвчтөний шээсээр оксалат урат ялгарах процесс бараг байнгын болдог. Хавагнах хэлбэрийн гломерулонефриттэй өвчтөнд бөөрний эсийн мембраны алдагдал илүү их илэрдэг. ГН-тэй өвчтөнд мембран тогтворжуулах зорилгоор токоферол ацетат(витамин Е), ретинол ацетат (витамин А) витамин Вб-ийг хэрэглэх бөгөөд нэг удаагийн курсэмчилгээний үргэлжлэх хугацаа 14-21хоног байна.

Плазмаферез нь: дархлал бүрдэл, эсрэгтөрөгч, үрэвслийн медиаторыг биеэс гадагшлуулах зорилготой, түүнийг тусгай заалтаар хийдэг [3, 7, 8].

- иммуны идэвхжил, тогтвортой өндөр түвшинд баригдан, даавар, иммунодепресант эмчилгээ үр дүнгүй болох (тухайлбал коллагенозын нефропати-люпус нефрит)
хурдан давшингуй явцтай гломерулонефрит (Г удпасчерийн хам шинж, хорт лимфома, лимфогрануломатозын нефрит г.м)
- цочимогдуу хорон явцтай буюу экстракапилляр ГН гэх мэт.

Плазмаферезаар 1удаа 2-3 литр сийвэнг ялгана. Оронд нь донорын сийвэн, уураг, изотоник уусмал, реополиглюкинийг сэлбэнэ. Плазмофарезийг 3-5 удаа давтан хийнэ. Хаван буурч, шээсний гарц нэмэгдэх, цусанд фибриноген, хавсарга, түүдгэнцэрийн суурин мембраны эсрэг бие буурах нь эмчилгээ үр дүнтэй болсныг гэрчилнэ [3 7 8],

Плазмофарезийн үед харшил урвал илэрэх, цусанд кальци багасах, артөрийн даралт буурах, цус алдах, халдвар сэдрэх, зүрхний шигдээс зэрэг хүндрэл гарч болно. Зүрхний дутагдал, цус багадалт тромбоцитопенийн үед плазмофарез хийхгүй эсрэг заалттай байдаг.
Гемосорбци. Архаг гломерулонефриттэй өвчтөн иммуны өндөр идэвхижилтэй байхын зэрэгцээ уремийн шинж тэмдэг бүхий бол гемосорбци хийнэ. Гемосорбци нь идэвхижүүлсэн нүүрсний тусламжтайгаар, дунд молекул жинтэй пептидүүдийг шүүж шингээж авах замаар цусыг цэвэршүүлэхээс гадна үрэслийн медиатор дархлал бүрдлийг биеэс зайлуулах нөлеө үзүүлнэ.
Архаг гломерулонефритийн эмчилгээ нь эмнэл зүй болон морфологийн хэлбэрээс шаптгаалан харилцан өөр байдаг: Зөвхөн шээсний өөрчлөлтөөр илэрдэг далд гломерулонефритйн үед метиндол, курантилийг хэрэглэдэг. Хавагнах хам шинж бүхий мембраноз гломерулонефритийн үед преднизолон, цус бүлэнтэхийн эсрэг эмүүд болон антиагрегантыг хослуулан хэрэглэдэг ба үүнийг гурван хамын эмчилгээ гэнэ. Холимог хэлбэрийн фибропласт гломерулонефритийн үед дээр дурьдсан гурван хамын эмчилгээн дээр нэмж иммунодепрасантыг (азотиоприн, циклофос-фамид) хэрэглэх ба энэ нь дөрвөн хамын эмчилгээ болно.

Ном зүй

1. Клепиков П.В. Кутырина И.М. Тареева И.Е. и др. Объем циркулирующей крови и активность ренина плазмы при нефротическом синдроме. Влияние терапии преднизолоном /Тер. Арх -1984-№ 7-с. 41-44
2. Кутырина И.М. Никишова Т.А. Тареева И.Е.Гипотензивное и диуретическое действие гепарина у больных гломерулонефритом / Т ер. Арх -1985-№6 с.78-81.
3. Милованов Ю.С. Комягин Ю.В., Шилов Е.М. Ермоленко В.М. Плазмаферез в лечении быстропрогресстирующего нефрита/ Тер. Арх. 1989-№6-с. 68-71
4. Мирошниченко Н.Г.Полянцева Л.Р., Козловская Л.В. Фагоцитарная активность лейкоцитов крови у больных хроническим гломерулонефритом / / Тер. Арх,- 1980. -№ 4.-с. 31-35.
5. Никишова Т.А. Селективный гипоальдостеронизм при применении гөпарина у больных хроническим гломерулонефритом // Клин. Мед. -1987. №7. - с.94-96.
6. Плоткин В.Я. Один из возможных механизмов развития и прогрессирования хронического гломерулонефрита Тер. Арх -1988. -Na6- с. 19-24.
7. Ратнөр М.Я. Бирюкова Л.С. Макуров А.И. Показания и эффективность комбинированной терапии при хроническом гломерулонефрите Тер. Арх. -1987- № 8-с. 29-35
8. Ратнер М.Я., Томилина Н.А., Бирюкова Л.С., Мончаковский С.Ф. Дальнейшее изучение показаний к комбинированной цитостатико- и антикоагулянтно-антиагрегантнокортикос-тероидной терапии хронического гломерулонефрита Тер. Арх. -1985. -№ 6. -с. 69-74.
9. Рогов В.А. Тареева И.Е. Кутырина И.М.и др Примемение курантила при нефрите// Клин. Мед-1988. -№ 2. -с. 95-97.
10. Рябов С.И. Хронический гломерулонефрит Клин. Мед. -1984. -№1, -р> -2430
11. Руководство нефрологии. Под.ред .И Е тареевой, 1995 с. 7-77
12. Цэцэгмаа .Ц Гломерулонефрит 1995 он 109 х
13. Сасу Б.И., Мухин Н.А., Ляшко В.Н., Фрейдин М. И. Глюкокортикоидные рецепторы и прогноз эффективности глюкокортикоидной терапии нефритов/ Клип. Мед,- 1984. -№ 4. -с. 75-79.
14. ChurgJSobin L.H. Renal Disease6-Tokyo 8 2000,№6,p56
15. Rosen S.Pathology of glomerular disease Ed. S. Rosen. New York,1983
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5198
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК