Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ХЭМЖЭЭНД ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ Н1N1 ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, ТАРХВАР СУДЛАЛ, ЭМНЭЛЗҮЙ, ОНОШЛОГОО
( Судалгааны өгүүлэл )

 

Д.Баярмаа, М.Нямсүрэн,  Д.Цэндхорлоо
 
 
Абстракт

 

Based on registered cases Í1N1 virus Influenza  in  Mexico,  26  April,  2009,  there were done risk assessment of current and future situations in area along railway across Mongolia.  In  the  frame  of  this  work  were done organizational work preparation, urgent activities to prevent the infection The result of this risk assessment were passed this situation with less risk and related activities were done by steps.

 

Өмнөтгөл
2009 оны 04 сарын 26-нд Мексик улсад томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар бүртгэгдсэн тухай ДЭМБ-ын мэдээ, УОК, ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ-ийн шийдвэр, чиглэлийн дагуу Улаанбаатар төмөр замын (УБТЗ) хэмжээнд үүсэх нөхцөл байдлыг урьдчилж үнэлэн, улмаар эрсдэл багатай давах, эмнэлгийн болон зорчигч үйлчилгээний байгууллагуудын бэлэн байдлыг хангах зохион байгуулалтын ажлыг 2009 оны 5 сарын 01-ээс эхэлж, холбогдох арга хэмжээг шат дараатай  хэрэгжүүлж ажиллаа.
 
Бэлэн байдлыг хангах ажлын хүрээ 4 сарын 28-ны УОК-ын 02 албан даалгаврыг үндэслэн УБТЗ-ын холбогдох алба, байгууллагуудад ажлын    хэсгийн бүрэлдэхүүн томилогдож, 5 сарын 06-нд “Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвараас  сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө” - г батлагдан гарч,   шинэ вирусын халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах, холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангахыг
 
Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч даргын  22 б тоот цахилгаан (тушаал) – аар үүрэг болгон,  2009 оны 5 сарын 12   -нд замын хэмжээний видео- селекторын зөвлөлгөөнийг зохион байгуулж, халдвар тархах зам, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийснээр Улаанбаатар төмөр   замын   бүх   зангилаа,   салбар   аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх ажил нэгдсэн зохион байгуулалтанд орсон.
2009 он 6 сарын 29-нд   “Томуугийн вирусийн халдварын сэжигтэй  зорчигч галт тэргээр зорчих үед авах арга хэмжээний заавар“ - ыг боловсруулан гаргаж, олон улсын   болон   орон   нутгийн   зорчигчийн галт тэрэгний бэлэн байдлыг хангах ажлыг эхлүүлсэн.
2009 оны 7 сарын 29-нд ХӨСҮТ-тэй хамтран төв болон шугам замын нэгдсэн эмнэлэг, их, бага эмчийн салбар, үйлдвэрийн дэргэдэх цехийн эмнэлгийн пункт, Улаанбаатар   дахь   Вагон   депо,   Зорчигч үйлчилгээний  Улаанбаатар  төв  буудал зэрэг эмнэлэг, үйлчилгээний байгууллагын төлөөлөлийг    оролцуулан    “Томуугийн  А хүрээний H1N1 шинэ  вирусын хардвараас эрт   сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн  байдлыг хангах нь” сургалт зохион байгуулж, төмөр замын хэмжээнд 63 сургагч багш бэлтгэсэн.
Бэлэн  байдлыг  хангах  ажлын  хүрээнд 2009 оны 9-10 сард   Замын даргын 50 дугаарын албан даалгавраар 43 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн эмнэлгийн болон зорчигч үйлчилгээний байгууллагуудын бэлэн байдлыг хангуулж, хамгаалах хэрэгсэл, бусад нөөцийг тодорхой хэмжээнд  бүрдүүлэх  арга  хэмжээг  авсан.
Өндөржүүлсэн  бэлэн  байдлын  үед 156 233 008 төгрөг нэмж төсөвлөн, нийт томуугийн А хүрээний вирусийн халдварын үед УБТЗ-ын хэмжээнд 204 633 800 төгрөгийг зарцуулсан байна. Тэдгээрийн зарцуулалтыг харуулбал: эмнэлгийн тоног төхөөрөмжинд 73 781 076 төг, ариутгал халдваргүйтгэлд 23 907 969 төг,  хамгаалах хэрэгсэлд 27 230 300 төг, витаминжуулалтанд 62 511 518, сургалт сурталчилгаанд 10 672 525 төг, бусад 3 369
620 төг тус тус зарцуулжээ.
 
УБТЗ-ын хэмжээнд гарсан томуугийн H1N1 вирусийн халдварын тархвар зүй
Манай улсад   2009 оны 10   сарын 12- нд томуугийн А хүрээний  H1N1  вирусийн халдварын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Харин  10 сарын 21-нд УБТЗ-д анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан. 2009  оны  10 сарын  21-ээс  12  сарын 31-ний байдлаар УБТЗ-ын хэмжээнд 115 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 40 өвчтнөөс вируслогийн шинжилгээ авахад, УБ хотод 8 (үүнээс, харьяаллын бус 2),  Багахангайд 1, Чойрт 3, Сайншандад 6, Замын-Үүдэд 3, нийт 20 тохиодол буюу 17.3% нь лабораторийн шинжилгээгээр    H1N1  вирусийн халдвар болох нь баталгаажсан байна. Улсын хэмжээнд  томуугийн А хүрээний Н1N1 вирусийн халдварын  1 240 тохиолдол бүртгэгдсний 811 нь Улаанбаатар хотод, 429 нь аймаг орон нутагт гарсан байна (2009 оны 12 сарын байдлаар). УБТЗ-ын эмнэлгүүдийн үйлчлэх хүрээний 10  000  хүн  амд  бүртгэгдсэн  томуугийн  А хүрээний Н1N1 вирусийн халдварын түвшин
 
Хүснэгт 1
Төмөр замын хүн амын дунд бүртгэгдсэн томуугийн А хүрээний  Н1N1 шинэ вирусийн халдвар нь улсын хэмжээнд лаборатиороор баталгаажсан тохиолдлын 1.6%-ийг эзэлж байна.
Төмөр зам бүхий  аймаг орон нутгийн өвчлөлийг улсын өвчлөлтэй харьцуулвал: Хүснэгт 2
УБТЗ-ын эмнэлгүүдийн үйлчлэх хүрээний хүн  амын  өвчлөл  нь  улс,  УБ  хот,  төмөр зам бүхий аймаг, орон нутгийн өвчлөлийн түвшингээс бага (3.6) байна.
УБТЗ-ын     зангилаадад бүртгэгдсэн томуугийн А хүрээний Н1N1 вирусийн халдварын тархалтын газарзүйн байршил
УБТЗ-ын хэмжээнд бүртгэгдсэн 115 тохиолдлын 82.6% нь Улаанбаатар зангилаанд бүртгэгдсэн байна. Төмөр замын төв эмнэлгийн   тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлсэн 115 өвчтний 42.6% нь эрэгтэй, 57.4% нь эмэгтэй, дундаж ор хоног 10 байна.
Томуугийн А хүрээний Н1N1 вирусийн халдварын    УБТЗ-ын харьяалал бүхий тархалт (дүүргээр) Дүүргүүдийн 10 000 хүн тутмаас өвчилсөн байдал
 
Хүснэгт 3
Хүснэгтээс  Багахангай дүүргүүдийн өвчлөл бусад үзэхэд   Баянгол,   Баянзүрх, дүүргийнхээс өндөр байна.
Томуугийн  А  хүрээний  Н1N1  вирусийн халдвараар өвчлөгсдийн насны ангилал
Графикаас харахад 0-4 насны хүүхэд, 20-
49 насны хүмүүс илүү өртөмтгий байна.
 
Томуугийн Н1N1 вирусийн халдварын үед илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг
Хүснэгт 4
УБТЗ-ын Төв эмнэлгийн амьсгалын замын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтнүүдийн 99.1%-д  халуурах,  толгой өвдөх, 98.2%-д хуурай ханиалгах, найтаах, 96.5%-д  бие  зарайх, 94.7  %-д  цээжээр өвдөх, бага насны хүүхдүүдийн 76.9%-д суулгах шинж тэмдэг илэрч байсан байна. Өвчлөгсөдийн 96.5%-д   цээжний рентген зурганд уушигны хоёр талын аль нэгэнд хатгалгаа оношлогдсон. Томуугийн А хүрээний вирусийн халдварын сэжигтэй  0-4 насны 23, 5-9 насны 7, нийт 30 хүүхдийн 19 буюу 63.3% нь рахит, цус багадалт бүхий суурь өвчтэй байв.   50 ба түүнээс дээш настай өвчтнүүд бронхит болон сүрьеэгээр өвчилж эмчлүүлж байсан амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс байжээ.   Харин 20-49 настай өвчтнүүдэд суурь өвчин байгаагүй. Цусны биохимийн шинжилгээгээр 20- 49 насны 58 өвчтний 68.9%-д лейкопения илэрч, эмчилгээний явцад 15 өвчтөн буюу антибиотиктай хамтруулан эмчилсэн байна.
Харин суурь өвчингүй 20-49 насны өвчтнүүдийн 1/4 буюу 30 орчим хүнд эмчилгээний эцэст хэсэг газрын уушиг хатуурах   (пневмоскелероз)   шинж   тэмдэг
үүсэх  хандлага  ажиглагдсан  байна.  УБТЗ- ын хэмжээнд  нас баралт 1 бүртгэгдсэн. Уг өвчтөн    вирусийн  халдвар  авснаас  хойш хэт орой эмнэлгийн байгууллагад хандсан мөн таргалалт, зүрх судасны эмгэг, чихрийн шижингийн эхний үе шат оношлогдож байсан нь өвчний тавиланд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Ажил мэрэгжлээр нь авч үзвэл, ажилчин 35  (30.4%)  албан  хаагчид 15 (13.4%), гэрийн хүүхдүүд 26 (22.6%), цэцэрлэгийн хүүхэд 3 (2.6%)  оюутан 5  (4.3%), сурагч 9 (7.8%),  тэтгэврийн  болон  груптэй  өвчтөн 12  (10,4%) байв.  Түүнчлэн  нэг  гэр  бүл, албан байгууллага, сургуулийн анги бүлгээс голомтолсон тохиолдол гараагүй бөгөөд ажил мэргэжлийн хувьд ялгаатай, өртөмтгийн байдал ажиглагдаагүй.
Томуугийн А хүрээний вирусийн халдварын нууц үеийн дундаж хоног
 
Хүснэгт 5
 

 

УБТЗ-ын хэмжээнд бүртгэгдсэн томуугийн А  хүрээний  Н1N1вирусийн  халдварын  115 тохиолдолд тархвар зүйн судалгаа хийхэд уг өвчний нууц үеийн дундаж хоног 2 -3 байна. Өчлөлийн голомтлог байдлын үзүүлэлт
 
Хүснэгт 6
 
2009  оны  10  сарын  21-ээс  2009  оны 12 сарын 31 хүртэл   төмөр замын төв эмнэлгийн үйлчлэх хүрээний хүн амын дундаас бүртгэгдсэн томуугийн А хүрээний Н1N1 шинэ вирусийн халдварын батлагдсан болон сэжигтэй 102 тохиолдлын голомтлог байдлын коэффицент:
 
(101х1) + (1х2) 103
Гко = -----------------------  = --------- = 1.0 ;
101+1 102
 
Нэг голомтоос 1 хүн өвчилсөн ба голомтлог чанарын коэффицент 1 байна.
 
Дүнэлт:
1.УБТЗ-ын  Төв  эмнэлэг,  түүний  харьяа шугам замын нэгдсэн эмнэлгүүдийн үйлчлэх хүрээний хүн амын томуугийн А хүрээний Н1N1 вирусийн халдварын  тохиолдол нь улс, Улаанбаатар хот, төмөр зам бүхий аймаг орон нутгийн өвчлөлийн түвшингээс бага байсан байна.
 
2.Уг вирусийн халдварт 0-4 насны хүүхэд болон 20-49 настай хөдөлмөрийн чадвартай хүмүүс өртөмтгий байлаа.
 
3.Судалгаанаас үзэхэд томуугийн А   хүрээний   Н1N1   вирусийн   халдварын өвчлөл   Баянгол,   Баянзүрх, Багахангай дүүргүүдэд өндөр байв.   Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Баянгол дүүргийн хороодын    өвчлөлийг    түүвэрлэн    үзэхэд I, III, IY хорооны өвчлөл бусад дүүрэг, хороодтой  харьцуулахад их байлаа. Эдгээр  хороодын  нутаг  дэвсгэрт    зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал (төмөр замын вокзал),  “Барс” хүнсний зах, “ТОСА” худалдааны төв   зэрэг   худалдаа, үйлчилгээний томоохон газрууд байрладаг. Түүнчлэн өвчлөгсдийн 49% нь хэрэгцээний халуун усны төвлөрсөн холболтгүй нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг зэрэг  хүчин зүйлүүд нь  хүн амын өвчлөлд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм.
 
4.Нийт өвчлөгсдийн 96.5-99.1%-д халуурах, толгой өвдөх,  хуурай ханиалгах, найтаах,   бие зарайх, цээжээр өвдөх, бага насны хүүхдүүдийн 76.9%-д суулгах шинж тэмдэг илэрч байсан байна.   Ихэнх өвчтний цээжний рентген зурганд уушигны хоёр талын аль нэгэнд  хатгалгаа оношлогдсон. Томуугийн вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдүүдийн 60% гаруй, 50 ба түүнээс дээш настай өвчтнүүдийн ихэнх нь архаг хууч өвчтэй байв.  Харин 20-49 насны идэр залуу хүмүүст суурь өвчлөлгүй байсан.
 
5.Эмчилгээнд халдвар хордлогын, дархлал дэмжих, сэргээх болон вирусийн эсрэг  эмчилгээний тактикийг  баримталсан нь үр дүнтэй байв.
 
6. УБТЗ-ын хэмжээнд ажлын газар, сургуулийн анги бүлэг, айл өрхөд нэг голомтоос   хоёр   ба   түүнээс   дээш   хүн өвчилсөн  тохиолдол  бүртгэгдээгүй буюу голомтлог байдал ажиглагдаагүй.
 
7.  Хамгийн  анх  бүртгэгдэж  нас  барсан өвчтний нэгдүгээр хавьтлаас 1 хүн халдвар авч ХӨСҮТөвд эмчлүүлсэн,   мөн 1   хүн хөнгөн хэлбэрээр өвчилж гэрээр эмчилгээ хийлгэснээс дүгнэхэд (лабораторийн шинжилгээ аваагүй)  хүнд хэлбэрээр өвчилж онош  батлагдсан  тохиолдолд  хамгийн ойрын хавьтлаас 1-2 хүн   халдвар авах магадлалтай гэж үзлээ.
 
8. Өвчлөгсөдийн халдварын нууц хугацаа 1-3 хоног,  больницийн дундаж ор хоног 10 байв.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1633
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК