Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
ШҮДНИЙ ГАЖИГ ЗАСЛЫН АВАГДДАГГҮЙ ЗЭМСГЭЭР ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН ӨнгӨр дэх Streptococcus mutans тодорхойлох нь
( Судалгааны өгүүлэл )

 

Н. Сарантуяа, М. Соёлмаа Д. Одончимэг 
 
 
Абстракт

 

Abstract: This research work is carried out in order to determine teeth caries risk of patients taking orthodontic treatment. Research work is done using experimental research method. Prior to and during orthodontic treatment, caries risk and level of streptococcus mutans in the plaque is increased as determined by Dentocult® SM result. As result of determination of Mutans streptococcus level in the plaque of 21st, 25th, 41th and 45th teeth, after 1 month of bonding of brackets, mutans streptococcus level in the plaque is increased showing caries risk increase (p<0.005, p<0.002, p<0.074, p>0.004). This is evidence of statistical importance according to Wilcoxon Signed Ranks test.
 

 

Товч утга: 
Шүдний гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчлүүлэгсдийн шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ. Эмчилгээний өмнөх ба эмчилгээний явцад шүд цоорох өвчний идэвхийг Dentocult® SM сорилыг ашиглан тодорхойлсон үнэлгээгээр шүдний гажиг заслын авагддаггүй зэмсгийн эмчилгээний үед шүдний өнгөр дэх streptococcus mutans нэмэгдсэн байна . Судалгаанд хамрагдсадын хоншоорын зүүн талын төвийн үүдэн ба 1-р бага араа (21,25 ) . Доод баруун талын төв үүдэн ба 1-р бага араа (41, 45) дугаар шүд шүднүүдийн өнгөрт дэх мутанс стрептококкийн агууламжийг тодорхойлоход зэмсэг зүүснээс 1 сарын дараа шүдний өнгөрт мутанс стрептококкийн агууламж ихэссэн нь шүд цоорох өвчний эрсдэл өндөрсөж байгааг баталгаажуулж байна (p<0.005, р<0.002, p<0.074, p>0.004) /Wilcohon Signed test/ статистик ач холбогдол бүхий нэмэгдсэн байна.
 
Түлхүүр үг: 
Мутанс стрептококк, эрдэсгүйжилт, Шүдний гажиг заслын авагддаггүй зэмсэг.
 
Удиртгал:
Сүүлийн жилүүдэд нүүр амны гажиг заслын шинжлэх ухааны салбарт нэвтэрч буй олон шинэ материал, эмчилгээний боловсронгуй аргуудын үр дүнд шүдний гажиг заслын эмчилгээ улам чанаржсаар байна. Гэвч удаан хугацааны гажиг заслын эмчилгээний үед шүдний гадарга дээр байрлуулсан зэмсгийн эргэн тойронд өнгөр хуримтлагдсанаас шүдний хатуу эдийн (паалангийн) эрдэс алдагдаж улмаар шүд цоорох өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгсдийн 50-75 % -д паалангийн эрдэсгүйжил ажиглагдсан байна [1,2,3]. Шүд цоорох өвчний идэвхийг бактериологийн болон биохимийн аргаар тодорхойлдог. Эдгээр аргуудын нэг болох Dentocult® SM сорилоор нь цоорлын эрсдлийг тогтоохын зэрэгцээ шүлс ба өнгөр дэх стрептококкийн агууламжийг тодорхойлдог. Дээрх аргыг шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлон цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв төлөвлөн хэрэгжүүлэхэд үр дүнтэй юм. Манай орны хүүхэд залуучуудын дунд шүд эрүү нүүрний гажгийн тархалт нэмэгдэж, гажиг заслын эмнэлгээр эмчлүүлэгсдийн тоо олширч байгаа хэдий ч үйлчлүүлэгсдийн шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлон, шүд цоорлоос урьчилан сэргийлэх нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээ дутагдалтай байгаа нь энэ ажлын үндэслэл болно. 
 
Зорилго: 
Шүдний гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчлүүлэгсдийн шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлох. 
 
Зорилт: 
Судалгаанд хамрагдагсдын шүд цоорох өвчний идэвхийг гажиг заслын эмчилгээний өмнө болон эмчилгээний явцад тус тус тодорхойлох.
Судалгаанд хамрагдагсдын шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламжийг эмчилгээний өмнө болон эмчилгээний явцад тодорхойлох.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
Судалгаанд Мондент, Туждент, Тужсмайл шүдний эмнэлэгүүдийн Гажиг заслын эмчилгээний тасагт гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчилгээ хийлгэсэн (n=21) хүнийг хамруулсан. Судалгааг туршилт судалгааны аргаар хийсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг “Microsoft office-2007” иж бүрдэл, SPSS-17 программ дээр хийж гүйцэтгэв.
 
Амны хөндийг үзлэгдарт аргачлалын дагуу хийв. 
Шүдний өнгөр дэх цоорол үүсгэгч мутанс стрептококкийн агууламжийг “Dentocult® SM” (Орион Диагностик, Финлянд) сорилыг ашиглан тодорхойлов. Өнгөрийн сорьцыг авахдаа шүдийг шүлснээс тусгаарлаж, тусгаарлан ариутгасан нэг хэрэглээний сэтгүүрээр зэмсгийн орчин тойрноос авна. Авсан дээжийг Стрип-мутансийн барзгар гадаргууд тараан байрлуулаад тасалгааны температурт 5 мин хатаана. Дараа нь MSB шингэн тэжээлт орчин бүхий хуруу шилэнд хийж термостатад 370С-т 48 цаг өсгөвөрлөөд ургасан колонийн нягтралаар нь тодорхойлно.
 
Шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж
Шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламжийг 21, 25, 41, 45 дугаар шүдэнд эмчилгээний өмнө ба эмчилгээний явцад тус тус тодорхойллоо. 
 Зураг1 21 дүгээр шүдний өнгөрийн мутанс стрептококкийн тоо,
эмчилгээний өмнө ба явцад, хувиар 
 
21 дүгээр шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнөх байдлаар олонхи нь буюу 76.2 хувь нь 104>агууламжтай байсан бол эмчилгээний явцад бага агууламжтай хүмүүсийн эзлэх хувь буурч, нянгийн агууламж өндөртэй бүлгүүдийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, эмчилгээний явцад 21 дүгээр шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж статистикийн хувьд нэмэгдсэн байна (p<0.005).
25 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний явцад эмчилгээний эхэнд байснаас дараах байдлаар нэмэгдсэн байна. 
25 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж, 
эмчилгээний өмнө ба явцад, хувиар
 Зураг 2. 25 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж шүдний гажгийн авагддаггүй зэмсэг хэрэглэж буй эмчилгээний явцад нэмэгдэж, эмчилгээний өмнө бага агууламжтай байсан хүмүүсийн тоо цөөрч, өндөр агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна. Энэ шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламжийн өөрчлөлтийг эмчилгээний өмнө ба явцын байдлаар авч үзэхэд, статистик ач холбогдлын утга Wilcoxon Signed Ranks test (2-talied)-ээр шалгахад (р<0.002) буюу эмчилгээний явцад 25 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж байна. 
 
45 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж шүдний гажгийн авагддаггүй зэмсэг хэрэглэж буй эмчилгээний явцад 104> бага болон 10 5 < хэмжээтэй нянгийн агууламжтай хэсгийн эзлэх хувь буурсан байхад 105 -106 нянгийн агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдээгүй, харин 106>агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна. 
 
45 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж , 
эмчилгээний өмнө ба явцад, хувиар
Зураг 3. 45 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний явцад нэмэгдсэн статистикийн хувьд ач холбогдолгүй (p<0.074) байна .
 
45 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж , 
эмчилгээний өмнө ба явцад, хувиар
 Зураг 4. 41 дүгээр шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж шүдний гажгийн авагддаггүй зэмсэг хэрэглэж буй эмчилгээний явцад 104> агууламжтай бүлгийн эзлэх хувь буурч, бусад бүлгүүдийн эзлэх хувь нэмэгдсэн байна. 
41 дүгээр шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж шүдний гажгийн авагддаггүй зэмсэг хэрэглэсэн эмчилгээний явцад нэмэгдсэн нь статистикийн үнэн магадтай байна (p>0.004) 
 
Үр дүн:
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.4 хувь нь урьд нь шүд авахуулж байгаагүй бол 1-3 удаа шүд авахуулж байсан хүн 33.3 хувийг эзэлж байна. Авахуулсан шүдний тоог авч үзвэл, нэг шүд авахуулсан хүн хамгийн олон хувь (19.0)-ийг эзэлж байна. Харин шүд ломбодуулж байгаагүй хүн нэг байгаа нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн 95.2 хувь нь шүдээ ломбодуулж байна. Ломбодуулсан шүдний тоо дунджаар 6.4 (95% CI 4.48-8.38), хамгийн олон нь 16 ломботой шүдтэй байна. Шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж шүдний хоншоорын зүүн талын төв үүдэн 21 дүгээр шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө 104> (76,2%), <105 (14.3%), 105-106 (4.8%), 106> ( 4.8%) байсан бол эмчилгээний явцад 104> ( 33.3%), <105 (23.8%), 105-106 (28.6%), 106> (14.3%) болж нэмэгдэж байна. Хацар талын зүүн бага араа 25 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө 104> (52.4%), <105 ( 28.6%), 105-106 (14.3%) , 106> (4.8%) байсан бол эмчилгээний явцад 104> (19.0%), <105 (14.3%), 105-106 (33.3%), 106>(33.3%) өндөр агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна. Доод баруун талын төв үүдэн 41 дүгээр шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө104>(42.9%), 105< (23.8%), 105-106 (19.0%), 106> (14.3%), байсан бол эмчилгээний явцад 104>(28.6%), 105<(19.0%), 105-106 (19.0%), 106>( 33.3%),эмчилгээний яацад өндөр агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна .Эрүүны баруун талын бага араа 45 дугаар шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө 104> (66.7%) 105< (9.5%) 105-106 (14.3%) 106> (9.5%)
байсан бол эмчилгээний явцад 104> (9.5%) 105< (19.0%) 105-106 (38.1%) 106> (33.3%) шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний явцад өндөр агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна. 
 
Дүгнэлт: 
Судалгаанд хамрагдсадын дундаж нас нь 19.1 байсан. Судалгаанд хамрагдсадын эмчилгээний өмнөх ба эмчилгээний явцыг харьцуулахад шүдний гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчлүүлэгсдийн Мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө 21, 25 дугаар хоншоорын зүүн талын төвийн үүдэн ба 1-р бага араа шүд 106> (4.8%) байсан бол эмчилгээний явцад 106>(33.3%) 106> (4.8%) байсан бол эмчилгээний явцад 106>(14.3%) . Доод баруун талын төв үүдэн ба 1-р бага араа 41, 45 дугаар шүд 106> (9.5%) байсан бол эмчилгээний явцад 106> (33.3%) 106> (14.3%) байсан бол эмчилгээний явцад106> (33.3%) болж өндөр агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна. Mутанс стрептококкийн агууламж эмчилгээний явцад эмчилгээний өмнө байснаас нэмэгдсэн байна .
 
Талархал: Уг судалгааг хийхэд туслалцаа үзүүлсэн ЭМШУИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр Амны Эмчилгээний тэнхмийн хамт олон, удирдагч багш А/У-ны доктор М.Соёлмаа, зөвлөх багш А/У-ны доктор, Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхимийн багш Д.Одончимэг нартаа талархалаа илэрхийлье. 
 
 

 

Ном зүй

Ном зүй :
Цgaard B, Arends J, Helseth H, Dijkman G, Van Der Kuijl M. Fluoride level in saliva after bonding orthodontic brackets with a fluoride containing adhesive. Am J Orthod Dentofacial Orthop. 1997;111(2):199-202.
Цgaard B, Rцlla G, Arends J. Orthodontic appliances and enamel demineralization. Part 1. Lesion development. Am J Orthod. 1988;94(1):68-73.
Цgaard B, Rцlla G, Arends J, Ten Cate JM. Orthodontic appliances and enamel demineralization. Part 2. Prevention and treatment of lesions. Am J Orthod Dentofacial Orthop. 1988;94(2):123-8.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1234
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК