Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
ШҮдний гажиг заслын авагддаггҮй зэмсгээр эмЧлҮҮлэгсдийн шҮд цоорох ӨвЧний эрсдлийг тодорхойлох нь
( Судалгааны өгүүлэл )

 

Н. Сарантуяа, М. Соёлмаа, Д. Одончимэг
 
 
Абстракт

Abstract: This research work is carried out in order to determine teeth caries risk of patients taking orthodontic treatment. Research work is done using experimental research method. Prior to and during orthodontic treatment, Cariostat (CAT21) caries activity test determines caries risk on the basis of acid producing ability cariogenic bacteria. Dentocult® SM test determines caries risk and level of mutansstreptococc in the plaque as well. According to research result, before to the treatment caries risk was high 42.9% and risk 57.1%, but during the treatment caries risk became high 71.4% and less active 28.6%. In other words, caries activity of people increases during orthodontic treatment. Mutansstreptococclevel in the plaque of 21st and 25thteeth were before to the treatment and more increased during the treatment.

 

Товч утга: 
Шүдний гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчлүүлэгсдийн шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ. Эмчилгээний өмнөх ба эмчилгээний явцад шүд цоорох өвчний идэвхийг Кариостат (САТ21) болон Dentocult® SM сорилуудыг ашиглан тодорхойлсон. Кариостат (САТ21) сорилын үнэлгээгээршүдний гажиг заслын авагддаггүй зэмсгийнэмчилгээний үед шүд цоорох өвчний идэвхи /Wilcohon Signed test/ статистик ач холбогдол бүхий нэмэгдсэн байна(p<0.013).Судалгаанд хамрагдсадын хоншоорын зүүн талын төвийн үүдэн ба 1-р бага араа (21,25)шүднүүдийн өнгөрт дэх мутанс стрептококкийн агууламжийгтодорхойлоход зэмсэг зүүснээс 1 сарын дараа шүдний өнгөрт мутанс стрептококкийн агууламж ихэссэн нь шүд цоорох өвчний эрсдэл өндөрсөж байгааг баталгаажуулж байна(p<0.005, р<0.002).
 
Түлхүүр үг: 
Мутанс стрептококк, эрдэсгүйжилт, Шүдний гажиг заслын авагддаггүй зэмсэг.
 
Удиртгал:
Сүүлийн жилүүдэд нүүр амны гажиг заслын шинжлэх ухааны салбарт нэвтэрч буй олон шинэ материал, эмчилгээний боловсронгуй аргуудын үр дүнд шүдний гажиг заслын эмчилгээ улам чанаржсаар байна. Гэвч удаан хугацааны гажиг заслын эмчилгээний үед шүдний гадарга дээр байрлуулсан зэмсгийн эргэн тойронд өнгөр хуримтлагдсанаас шүдний хатуу эдийн (паалангийн) эрдэс алдагдаж улмаар шүд цоорох өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгсдийн 50-75 % -д паалангийн эрдэсгүйжил ажиглагдсан байна[1,2,3]. Шүд цоорох өвчний идэвхийг бактериологийн болон биохимийн аргаар тодорхойлдог. Эдгээр аргуудын нэг болох Кариостат (САТ21) сорил нь цоорол үүсгэгч нянгийн хүчил үүсгэх чадварт үндэслэн цоорлын идэвхийг тодорхойлдог. Dentocult® SM сорилоор нь цоорлын эрсдлийг тогтоохын зэрэгцээ шүлс ба өнгөр дэх стрептококкийн агууламжийг тодорхойлдог. Дээрх аргууд нь шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлон цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв төлөвлөн хэрэгжүүлэхэд үр дүнтэй юм. Манай орны хүүхэд залуучуудын дунд шүд эрүү нүүрний гажгийн тархалт нэмэгдэж, гажиг заслын эмнэлгээр эмчлүүлэгсдийн тоо олширч байгаа хэдий ч үйлчлүүлэгсдийн шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлон, шүд цоорлоос урьчилан сэргийлэх нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээ дутагдалтай байгаа нь энэ ажлын үндэслэл болно.
 
Зорилго:
Шүдний гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчлүүлэгсдийн шүд цоорох өвчний эрсдлийг тодорхойлох.
 
Зорилт: 
Судалгаанд хамрагдагсдын шүд цоорох өвчний идэвхийг гажиг заслын эмчилгээний өмнө болон эмчилгээний явцад тус тус тодорхойлох.
Судалгаанд хамрагдагсдын шүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламжийг эмчилгээний өмнө болон эмчилгээний явцад тодорхойлох.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
Судалгаанд Мондент, Туждент, Тужсмайл шүдний эмнэлэгүүдийн Гажиг заслын эмчилгээний тасагт гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчилгээ хийлгэсэн (n=21) хүнийг хамруулсан. Судалгаагтуршилт судалгааны аргаар хийсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг “Microsoft office-2007” иж бүрдэл, SPSS-17 программ дээр хийж гүйцэтгэв.
 
 
Амны хөндийг үзлэгдарт аргачлалын дагуу хийв.
Цоорлын идэвхийг CАТ21 сорил (Япон улс, Morita компани )-ийг ашиглан тодорхойлох. Шүдний өнгөрөөс Шимоногийн (1974) аргачлалаардээж авчтермостстад 370-т 48 цаг байлгантэжээлт орчны өнгөний өөрчлөлтийг стандарт өнгөний үзүүлэлттэй харьцууланс 0.5, 1.0, 1.5, 2.0, 2.5, 3.0 гэсэн оноогоор үнэлсэн. 
Шүдний өнгөр дэх цоорол үүсгэгч мутанс стрептококкийн агууламжийг “Dentocult® SM” (Орион Диагностик, Финлянд) сорилыг ашиглан тодорхойлов. Өнгөрийн сорьцыг авахдаа шүдийг шүлснээс тусгаарлаж, тусгаарлан ариутгасан нэг хэрэглээний сэтгүүрээр зэмсгийн орчин тойрноос авна. Авсан дээжийг Стрип-мутансийн барзгар гадаргууд тараан байрлуулаад тасалгааны температурт 5 мин хатаана. Дараа нь MSB шингэн тэжээлт орчин бүхий хуруу шилэнд хийж термостатад 370С-т 48 цаг өсгөвөрлөөд ургасан колонийн нягтралаар нь тодорхойлно
Үр дүн:
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.4 хувь нь урьд нь шүд авахуулж байгаагүй бол 1-3 удаа шүд авахуулж байсан хүн 33.3 хувийг эзэлж байна. Авахуулсан шүдний тоог авч үзвэл, нэг шүд авахуулсан хүн хамгийн олон хувь (19.0)-ийг эзэлж байна. Харин шүд ломбодуулж байгаагүй хүн нэг байгаа нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн 95.2 хувь нь шүдээ ломбодуулж байна. Ломбодуулсан шүдний тоо дунджаар 6.4 (95% CI 4.48-8.38), хамгийн олон нь 16 ломботой шүдтэй байна. Шүд цоорох өвчний идэвхи, эмчилгээний өмнө (шүд цоорох өвчний идэвх багатай 57.1%) ( шүд цоорох өвчний идэвх өндөртэй 42.9%) байсан бол эмчилгээний явцад( шүд цоорох өвчний идэвх багатай 28.6%) ( шүд цоорох өвчний идэвх өндөртэй 71.4%) болсон. Өөрөөр хэлбэл, шүдний гажиг заслыг авагддаггүй зэмсгээр эмчлэхэд шүд цоорох өвчний идэвхи нэмэгдэж байна. Хоншоорын зүүн талын төв үүдэн 21 дүгээршүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө 104> (76,2%),<105(14.3%), 105-106(4.8%),106>( 4.8%) байсан бол эмчилгээний явцад 104> ( 33.3%),<105 (23.8%), 105-106 (28.6%),106>(14.3%) болж нэмэгдэж байна. Хацар талын зүүн бага араа 25 дугааршүдний өнгөр дэх мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө 104> (52.4%),<105 ( 28.6%), 105-106 (14.3%) ,106>(4.8%) байсан бол эмчилгээний явцад 104> (19.0%),<105 (14.3%), 105-106 (33.3%), 106>(33.3%) өндөр агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна. 
 
Дүгнэлт: 
Судалгаанд хамрагдсадын дундаж нас нь 19.1 байсан. Эмчилгээний нийт оролцогчдын 57,1 % нь шүд цоорох өвчний идэвхи багатай, 28,6% нь өндөр идэвхтэй байсан бол эмчилгээний явцад 71,4 % нь шүд цоорох өвчний идэвхи өндөртэй байсан байна.Судалгаанд хамрагдсадын эмчилгээний өмнөх ба эмчилгээний явцыг харьцуулахад шүдний гажиг заслын авагддаггүй зэмсгээр эмчлүүлэгсдийн шүд цоорох өвчний идэвхинэмэгдэж байна. Мутанс стрептококкийн агууламж эмчилгээний өмнө 106> (4.8%) байсан бол эмчилгээний явцад 106>(33.3%) өндөр агууламжтай хүний эзлэх хувь нэмэгдсэн байна. 
Mутанс стрептококкийн агууламж эмчилгээний явцад эмчилгээний өмнө байснаас нэмэгдсэн байна . 
Талархал: Уг судалгааг хийхэд туслалцаа үзүүлсэн ЭМШУИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр Амны Эмчилгээний тэнхмийн хамт олон, удирдагч багш А/У-ны доктор М.Соёлмаа, зөвлөх багш А/У-ны доктор, Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхимийн багш Д.Одончимэг нартаа талархалаа илэрхийлье. 
 
 
 
Ном зүй

Ном зүй:
Цgaard B, Arends J, Helseth H, Dijkman G, Van Der Kuijl M. Fluoride level in saliva after bonding orthodontic brackets with a fluoride containing adhesive. Am J OrthodDentofacialOrthop. 1997;111(2):199-202.
Цgaard B, Rцlla G, Arends J. Orthodontic appliances and enamel demineralization. Part 1. Lesion development. Am J Orthod. 1988;94(1):68-73.
Цgaard B, Rцlla G, Arends J, Ten Cate JM. Orthodontic appliances and enamel demineralization. Part 2. Prevention and treatment of lesions. Am J OrthodDentofacialOrthop. 1988;94(2):123-
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 945
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК