Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Баянхонгор аймгийн 30-аас дээш насны хүн амын дундах артерийн гипертензийн тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Алтанзаяа1, Д.Амгалан1, Д.Зулгэрэл2, Х. Сэр-Од3, Г.Даваа3

1,3ЭМШУИС,НЭМС, 2ЭМШУИС, АУС

 
Абстракт

Backround

The goal of the survey was to determine the prevalence of hypertension and common modifiable risk factors which is constantly increases and in highly lead of blood circulating system diseases among the people of Baynkhongor province in recent years, and also to find a reasonable ways to improve preventive actions for long life expectancy of the province residents.

Goal

The goal of the survey was to determine the prevalence of hypertension and common modifiable risk factors among the people above 30 years old of Bayankhongor province.

Objectives:

  1. To determine the prevalence of hypertension among the people above 30 years old of Bayankhongor province
  2. To determine the risk factors for hypertension

Materials and Method:

The cross-sectional survey used WHO STEPS survey methodology adapted to the countrys specifics. 

A total of 373 randomly selected above 30 year-old residents involved to the survey that all represented by ages, gender etc.

Results:

The survey result showed that about 41.3% of the target population who involved in the survey has the prevalence of hypertension and with no difference in all regions too. Men had significantly higher prevalence of hypertension compared to women as well (p=0.029), and it would occurs and happens more with the aging. Total of 34.6% of the target population who have the prevalence of hypertension (p=0.0001) have diagnosed and whereas men at risk about 66%. The survey result showed that the consumption of the pernicious habits of the population is high, and average daily serving of fruits and vegetables were (1.64 unit) once 3 more times less than the WHO recommendation. Daily salt  intake was 9.8 grams per person (2 more times higher than the WHO recommendation) and nearly one in two persons were at increased risk for physical inactivity.

Conclusions:

The survey result showed that about 41.3% of the target population who involved in the survey has the prevalence of hypertension.

In conclusion, the summary of combined hypertension risk factors demonstrates that 2 in 3 (65.9%) adults have 1-2 risk factors and 1 in 3 (30%) adults have three or more common modifiable risk factors.

Twice as many young men (aged 30-49 years) than women have high 3 more risk factors.

Keywords: Bayankhongor, arterial hypertension, hypertension prevalence, risk factors
Pp..., Tables 2, References 7

Үндэслэл. Дэлхий дахинаа хүн амын өвчлөлийн хэв маяг өөрчлөгдөн , соёл иргэншил, амьдралын хэв маяг, хооллолт , хөдөлгөөний идэвхи , архи тамхины хэрэглээтэй холбоотой ХБӨ-өөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж , нас баралтын үндсэн шалтгаан болж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна . Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи таталт , АД ихсэлт , цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэх эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой байгааг ДЭМБ- ийн илтгэлд дурджээ [1].

Эрүүл мэндийн статистик тоо баримтаас харахад  улсын хэмжээнд ЦЭТ-ны өвчлөл 1980 онд 86.2, 2000 онд 358.1 байсан бол 2010 онд 708.52 болж эрчимтэй нэмэгдсэн 2 ба нас баралт 1950 онд 7.1 хувь, 1985 онд 23.4 хувь байсан бол 1995 онд 30.8 хувь 2000 оноос хойш 35.3-38.0 хувь байгаа ба нас баралтын 52 хувь нь зөвхөн АГ өвчин ба харвалтаас шалтгаалдаг болохыг судалгааны дүн харуулж байна [2]. Улсын хэмжээний 2010 оны статистик үзүүлэлтээс харахад Баянхонгор аймаг АГ өвчлөлийн түвшингээр 4-р, нас баралтын түвшингээр 9-р байрыг эзэлж байна . 

Баянхонгор аймгийн 2011 оны Эрүүл мэндийн газрын статистик тоо баримтаас харахад хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны дотор цусны эргэлтийн тогтолцооны өвчин (865,1) эзэлж , жил бүр нас барж байгаа 3 хүний нэг нь энэ өвчнөөс улбаатай байна [3, 4].

Зорилго :

Баянхонгор аймгийн 30-аас дээш насны хүн амын дунд тохиолдож байгаа артерийн гипертензийн тархалтыг тодорхойлж , зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах

Зорилт:

  1. Баянхонгор аймгийн 30-аас дээш насны хүн амын дунд АГ өвчний тархалтыг тодорхойлох
  2. Артерийн гипертензид нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судлах

Материал, арга зүй.

Тархалтын судалгааг хүн амд суурилсан агшингийн загварыг ашиглан , судалгааны түүврийн хэмжээг 30-аас дээш насны хүн амыг бүс, нас, хүйсийн хувьд төлөөлөх чадвартай байхаар тооцож , санамсаргүй түүврийн аргаар хангай , говь , тал хээр, төвийн бүсээс нийт 373 хүнийг сонгон авч , ДЭМБ-ын ХБӨ-ний тандалтын тогтолцооны аргачлалын дагуу орон нутгийн онцлогт уялдуулан асуумж , бодит үзлэг , биохимийн шинжилгээ хийлээ.

АГ-ийг оношлохдоо :

  • СД 140 мм муб ба түүнээс дээш , ДД 90 мм муб ба түүнээс дээш , эсвэл цусны даралт ихсээгүй боловч урьд нь эмч, эмнэлгийн ажилтнаар оношлогдсон эсвэл сүүлийн 2 долоо хоногт даралт бууруулах эм хэрэглэж байгаа бол цусны даралт ихэссэн гэж үзсэн .
  • Асуумжаар өмнө нь хэзээ ч даралтаа хэмжүүлж байгаагүй , хэмжүүлж байсан ч даралт ихтэй гэж оношлогдож байгаагүй , сүүлийн 12 сард даралт ихэссэн , эм хэрэглээгүй гэсэн тохиолдлуудаас СД 140 мм муб тай тэнцүү буюу түүнээс их, ДД 90 мм муб тай тэнцүү буюу түүнээс их байвал АГ шинэ тохиолдол гэж үзсэн .

Судалгаанд хамрагдсан 30-аас дээш насны хүмүүсийн артерийн даралтыг суугаа байрлалд стандарт манжетийг (12-13см өргөнтэй, 23-35см урттай ) зүрхний түвшинд байрлуулан , манжетийн хурдыг 1 секундэд 2 мм муб -аас хэтрүүлэхгүй хурдтайгаар суллаж , баруун гарын бугалганд 1-2 минутын зайтай 2 удаа хэмжсэн Судалгааны мэдээлэлийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS 17 программыг ашигласан . Артерийн гипертензийн эрсдэлт хүчин зүйлийн судалгааны үр дүнгүүд нь хүн амын 
дундах тархалтын хувь ба дундаж үзүүлэлтээр илэрхийлэгдсэн .

Үр дүн

Хүн ам зүйн үзүүлэлт : Судалгаанд Баянхонгор аймгийн 30-аас дээш насны нийт 373 хүн хамрагдсаны 40.7 хувийг эрэгтэй, 59.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна . Нийт хүн амын 1.6 хувь нь боловсролгүй , 14.2 хувь нь бага , 33.2 хувь нь бүрэн бус дунд, 27.3 хувь нь бүрэн дунд, 13.1 хувь нь тусгай дунд, 10.5 хувь нь дээд боловсрол эзэмшсэн байна . Боловсролын хувьд эрэгтэйчүүдийн ихэнх нь бүрэн бус дунд боловсролтой байгаа бол эмэгтэйчүүд тусгай дунд боловсролыг түлхүү эзэмшсэн байна . Хүн амын сүүлийн 1 жилийн сарын дундаж орлого 445975 төгрөг байгаа ба хангайн бүсийн хүн ам (228340), төвийн бүсийн хүн ам (563538) төгрөгийн орлоготой байлаа (p-0.03). Судалгаанд хамрагдагсдын 62.5 хувь нь ажил эрхэлж , тэдний 44.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна . Ажил эрхлээгүй иргэдийн 39.5 хувь нь хөдөлмөрийн чадвартай боловч тодорхой ажил эрхэлдэггүй , 8.6 хувь нь хөдөлмөрийн чадваргүйгээс ажил эрхэлдэггүй байна . Хөдөлмөрийн чадвартай боловч ажил эрхэлдэггүй хүн амыг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4.5 хувиар илүү байгаа бол гэрийн ажилтай эмэгтэйчүүд 11.6 хувиар илүү байна .

Table 1. Hypertension prevalence

Хүн амын дунд артерийн гипертензийн тархалт 41.3 хувьтай , бүсүүдэд ялгаагүй , хүйсийн хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү артерийн гипертензийн тархалттай (p=0.029), нас ахих тусам артерийн гипертензийн тархалт нэмэгдэх хандлагатай (p=0.0001). Артерийн гипертензитэй хүн амын 34.6 хувь нь шинээр оношлогдож ,
тэдний 66 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна . Хангайн бүсэд амьдарч буй 2 хүн тутмын 1 нь артерийн гипертензи шинээр оношлогдсон байна .

Анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын байдал:

Тамхины хэрэглээ : Судалгаанд хамрагдсан хүн амын дунд тамхи таталтын тархалт 24.7 хувь, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи татаж , эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү  хэрэглээтэй байна (p=0.002). Насны хувьд 60-аас дээш насны 2 эмэгтэй тутмын 1 нь тамхи татаж байна . Хүн амын 60.4 хувь нь үйлдвэрийн тамхи хэрэглэж , хоногт дунджаар 26 ширхэг тамхи татаж байна . Хүн амын 90.4 хувь нь ямар нэг байдлаар дам тамхидалтад өртдөг ба гэртээ 36.5 хувь, ажлын байранд 48 хувь, олон нийтийн газар 33.8 хувь нь өртдөг байна .

Артерийн гипертензитэй эрэгтэйчүүдийн 48.0 хувь, эмэгтэйчүүдийн 8.6 хувь нь тамхи хэрэглэж байна . Ойролцоогоор эрэгтэйчүүд 22 наснаас, эмэгтэйчүүд 30 наснаас тамхи татаж эхэлсэн нь статистикийн ялгаагүй боловч артерийн гипертензигүй хүн амтай харьцуулахад тамхи татсан дундаж жил , өдөрт татдаг тамхины тоогоор 1.2-1.4 дахин илүү байна (p=0.008).

Архины хэрэглээ: Судалгаанд хамрагдсан хүн амын 42.2 хувь нь согтууруулах ундааг сүүлийн нэг сар хэрэглэсэн ба тэдний 72.7 хувь нь хэтрүүлэн хэрэглэсэн байна . Архины хэрэглээ бүсүүд, нас, хүйсийн хувьд ямар ч ялгаагүй боловч согтууруулах ундаа хэрэглэгсэд 1 удаад дунджаар 9.15 стандартыг ууж хэрэглэсэн нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин өндөр байна . 

Жимс, хүнсний ногооны хэрэглээ: Хүн амын 78.3 хувь жимс, хүнсний ногоог хоногт дунджаар 1.62 нэгж хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 3 дахин бага байгаа ба үлдсэн хувь тогтмол хэрэглэж чадахгүй байна . 

Хоёрдогч эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын байдал:

Нийт хүн амын 59.2 хувь илүүдэл жин ба таргалалттай байна . Хангайд амьдарч байгаа хүмүүсийн 53.8 туранхай байгаа бол төвийн бүсэд амьдарч байгаа иргэдийн 44.5 хувь нь таргалалттай байна . (p=0.0001) Хүн амын биеийн жингийн индекс бүсүүдэд ялгаатай (p=0.0001), эрэгтэйчүүдэд дунджаар 26.1, эмэгтэйчүүдэд 27.6, артерийн гипертензитэй хүн амд 28.7 байна (p=0.011). Нийт хүн амын 56.6 хувьд өлөн үеийн цусан дахь сахар , холестрин , триглицерид ихэссэн болон ихсэх эрсдэлтэй байлаа .

Table 2. Survey on the prevalence of hypertension and risk factors among the people above 30 year-old of Bayankhongor province

Судалгаанд хамрагдагсдын 4 хувь, артерийн гипертензитэй хүн амын 8.5 хувь, хүйсийн хувьд артерийн гипертензитэй эрэгтэйчүүдийн 2 хүн тутмын 1, эмэгтэйчүүдийн 5 хүн тутмын 1 нь тус тус хөдөлгөөний хомсдолтой байна .

Хүн амын өлөн үеийн цусан дахь сахарын дундаж хэмжээ 5.53 ммоль/л, холестрин 4.2 ммоль/л, триглицерид 1.65 ммоль/л байгаа ба нас, хүйс болон артерийн гипертензитэй , артерийн гипертензигүй хүн амын хувьд ялгаагүй боловч бүсүүдэд ялгаатай байлаа . (p=0.0001) Хангай , говийн хүн амын 3 хүн тутмын 1-д цусанд сахар ,
холестрин , триглицерид ихэссэн болон ихсэх 2-3 эрсдэл хавсарсан байна

Артерийн гипертензигээр өвчлөх эрсдэл :

ДЭМБ-ын аргачлалын дагуу өдөр бүр тогтмол тамхи татдаг , хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж буй хүн ам, хөдөлгөөний хомсдолтой хүн ам, илүүдэл жин ба таргалалттай хүн ам болон цусны даралт ихтэй хүн амын эзлэх хувь зэрэг 5 нийтлэг эрсдэлт хүчин зүйл хавсран тохиолдсон байдлаар нийт хүн ам болоод бүлүүдийн өвчлөх эрсдлийг тодорхойлоход эрсдэлгүй 4 хувь, 3 хүн тутмын 2 нь өвчлөх эрсдэлтэй , 3 хүн тутмын 1 нь артерийн гипертензигээр өвчлөх өндөр эрсдэлтэй байна. Харьцангуй залуу 30-49 насны эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин илүү өндөр эрсдэлтэй байна .

Хэлцэмж

Халдварт бус өвчин , осол гэмтлийн шалтгаан , эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 2006 оны судалгаанд 16-64 насны хүн амын дунд артерийн гипертензи 28.1 хувь тохиолдож , 47 хувь нь шинээр оношлогдож байсан 5 бол 2009 оны шаталсан судалгааны дүнгээр АГ тархалт 27.3 хувь тохиолдож , 63.7 хувь шинээр оношлогджээ .3
Монгол улсын 40-өөс дээш насны хүн амын дундах артерийн даралт ихсэлт ба зүрхний бах өвчний тархалт , зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар (Х. Чингэрэл 2010 он) артерийн гипертензийн тархалт 64 хувьтай , 11.4 хувь нь шинээр оношлогдсон 8 бол говийн бүсийн аймгийн хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний тархалт , эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар (Д.Оюунбилэг, 2011 он) артерийн гипертензийн тархалт 41.6 хувьтай байжээ [10].

Халдварт бус өвчин , осол гэмтлийн шалтгаан , эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 2006, 2009 оны судалгаагаар АГ тархалтад төдийлөн өөрчлөлтгүй боловч шинээр оношлогдсон байдал 2009 онд 16.7 хувиар нэмэгдсэн бол Х. Чингэрэл (2010 он) судалгааны үр дүнг өмнөх судалгаатай харьцуулбал АГ тархалт 2.3 дахин нэмэгдэж , шинээр оношлогдолт 5.5 дахин буурсан байна . Энэ нь 2010 оноос эхлэн артерийн гипертензийн талаарх хүн амын болон эрүүл мэндийн ажилтны мэдлэгийг дээшлүүлэн,  эрт илрүүлэлтийг эрчимжүүлж , оношлогоо ,эмчилгээ, хяналтыг сайжруулах зорилгоор [7] эмнэл зүйн удирдамжийг боловсруулан мөрдөж эхэлсэнтэй холбоотой байж болох юм . 

Артерийн гипертензи эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү тархалттай , нас ахих тусам статистик үнэн магадтайгаар нэмэгдэж байгаа нь бидний судалгааны үр дүнтэй адил байна . Энэхүү судалгааны үр дүнгээр судалгаанд хамрагдсан хүн амын 3 хүн тутмын 1 нь, хангайн бүсийн 2 хүн тутмын 1 шинээр оношлогдсон нь дээрх судалгааны үр дүнтэй адил байгаа юм .

Амьдралын хэв маягтай холбоотой архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаар 2005, 2009 онд хийсэн судалгааны дүнгээр 5 хүн тутмын 1 нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэл хавсарсан бол бидний судалгаагаар Баянхонгор аймгийн 30-аас дээш насны хүн амын 3 хүн тутмын 1 нь өндөр эрсдэлтэй байлаа .

Дүгнэлт :

  1. Баянхонгор аймгийн 30-аас дээш насны хүн амын дунд артерийн гипертензийн тархалт 41.3 хувьтай байна . АГ хүн амын 34.6 хувь нь шинээр оношлогджээ .
  2. Энэхүү судалгаагаар Баянхонгор аймгийн 30-аас дээш насны 3 хүн тутмын 2 нь өвчлөх эрсдэлтэй (65.9 хувь), 3 хүн тутмын 1 нь (30 хувь) өндөр эрсдэлтэй байна . Эмэгтэйчүүдтэй харьцуулахад  харьцангуй залуу 30-49 насны эрэгтэйчүүд 3 дахин илүү өндөр эрсдэлтэй байна .
Ном зүй

1. World Health Organization. Definition diagnosis and classification of diabetes mellitus and its complications. Report of a WHO consultation,1999, p.79-87
2. Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв, НЭМС “Зүрх судасын өвчний шалтгаант нас баралтын хэтийн төлөв, бүсийн зарим онцлог ” судалгааны тайлан Улаанбаатар , 2009, х.31
3. “Халдварт бус өвчин , осол гэмтлийн шалтгаан , эрсдэлт хүчин зүйлийн тархалт ” судалгааны тайлан , Улаанбаатар , 2009, х.100-101
4. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээлэл , 2011, х. 28
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ө.Цолмон





Нийтлэлийн нээгдсэн тоо: 470
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК