Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Монголын хүн амын бүлгүүдэд шаардагдах хоногийн илчлэг, үндсэн шимт бодисууд болон зарим амин дэмүүдийн хэрэгцээ
( Судалгааны өгүүлэл )

У.Цэрэндолгор1, Л.Лхагва2, С.Өнөрсайхан1, Б.Гэрэлжаргал1, Б.Энхтунгалаг1, Д.Хишигтогтох1, И.Болормаа1

1Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 2Монголын Анагаах Ухааны Академи

 
Абстракт

Goal: The goal of this survey was to assess nutritional status and to develop guidelines of proper nutrition for Mongolian population.

Objectives of the survey: The following objectives were undertaken:

  1. To determine weight for age indicator in children and body mass index in adults.
  2. To establish the energy requirements for Mongolian population groups.
  3. To set up the recommended values for some vitamin’s intake in Mongolian population groups.
  4. To establish a safe level of protein, fat and carbohydrates intake for Mongolian population groups.

Methodology. The survey involved 820 healthy children aged from 0 to 14 years, and of 775 healthy adults. Subjects were enrolled randomly from four locations, three rural areas as Uvurkhangai, Khovd, Khentii, Dornogovi and the capital city of Ulaanbaatar.

Anthropometric measurements and assessment . Body weight, height were measured in children and adults. Anthropometric measurements to assess the nutritional status of children were assessed accordingly to the Z Score calculated with relation to NCHC/WHO average population anthropometric reference (WHO, 1995)2. Anthropometric indicators of adults were assessed by using body mass index accordingly to the WHO recommended categories.

Estimation of energy requirements and Recommended Dietary Allowances for some nutrients.  In children from 0 to 5 months of age, the energy requirements were estimated by breast milk intake. In children with normal weight (CD +2), aged from 6 months to 10 years old, the energy requirements were derived from energy allowances per body weight. For ages over 10 years, the energy requirements were derived from normal body weight (BMI 18 -24.9) on Basal metabolic rate and on physical activity level (Table 1.2).
RDA for thiamin, riboflavin and niacin were calculated according to the energy requirements in population groups, which were being approximately 0.5, 0.6 and 6.6 mg per 1.000 Calories, respectively. The RDA for vitamin B6 was based on protein requirements in population groups. The safe levels of intake for protein, fat, and carbohydrates were calculated by 15, 25 and 60 percent of the daily Caloric intakes, respectively. 

Results. We were derived the energy requirements for Mongolian population groups and summarized in table 4. The Recommended Dietary Allowances for protein, thiamin, riboflavin, niacin and vitamin B6 were summarized in table 5. The safe levels of intake fat and carbohydrates were summarized in table 6. 

Discussion. The World Health Organization defines energy requirement as “the level of energy intake that will balance energy expenditure when the individual has a body size and composition and a level of physical activity consistent with long-term good health; and that will allow for the maintenance of economically necessary and socially desirable physical activity.[16] 
Currently, most energy requirement estimations worldwide are based on estimates of components of energy expenditure summed together into 24 – hour values. For estimation of total energy expenditure (TEE) by the factorial approach, 3 major components of energy expenditure are considered: Basel metabolic rate (BMR), thermic effect of feeding (TEF), and energy expenditure for physical activity. Accordingly, we was derived the energy requirements and the Recommended Dietary Allowance for thiamin, riboflavin, niacin and vitamin B6 for Mongolian population groups. We have calculated also the safe levels of intake of dietary protein, fat and carbohydrates. The nutrient data and energy values set up in our study were approximated to the energy requirements and RDA for those nutrients in other developing countries and previously established recommendation levels in Mongolia.

Conclusion: The Food Guide Pyramid and the Food Exchange System is a valuable means to achieve the RDA for essential nutrients.

Key words: energy, protein, fat, carbohydrate, thiamin, riboflavin niacin, vitamin B6
Pp.41-48, Tables 6 , References 20

Оршил

Хүнсний бүтээгдэхүүний бүтэц найрлага дахь уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс зэрэг 5 гол ангиллын бодисууд нь хүний нас, хүйс, биеийн жин, бие махбодын физиологийн онцлог, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан хоногт хүний бие махбодод шаардагдах хэмжээ нь харилцан адилгүй байдаг.

Тухайн улс орны хүн амыг (97.5% ) эрүүл байлгах, мөн бичил бодисуудын цусан дахь хэвийн хэмжээг хадгалах1 үүднээс шим тэжээлийн бодисуудын хэрэглээний аюулгүйн хэмжээг тогтоодог. Шим тэжээлийн бодисуудын хэрэглээний аюулгүйн хэмжээг хоол хүнснээр хангах зорилгоор тухайн хүмүүсийн хоногт авбал зохих хэмжээг нас, хүйс, биеийн жин, бие махбодын физиологийн онцлог, амьдралын хэв маяг зэрэг нөхцөл байдалд тохируулан тогтоосныг хүн амын хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээ гэж нэрлэдэг.

Улс орнууд янз бүрийн хугацааны давтамжтайгаар хүн амынхаа хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг тогтоож ирсэн бөгөөд манай улс анх удаа 1981 онд монгол хүний хоол тэжээлийн физиологийн нормыг боловсруулсан байна. Үүнээс хойш 15 жилийн дараа 1997 онд 2 дахь удаагаа хүн амын хоол тэжээлийн физиологийн нормыг тодотгон боловсруулж, хоногт хоол хүнсээр авбал зохих уураг, өөх тос, нүүрс ус, илчлэг болон А,С, В1, В2, В6, РР зэрэг 6 аминдэм, кальци, фосфор, төмөр гэсэн 3 эрдсийн зөвлөмж хэмжээг зөвхөн 4-17 насны хүүхэд, насанд хүрэгсдэд тогтоосон бөгөөд харин 0 -3 насны хүүхдэд дахин шинэчлэн тогтоогоогүй байна. 1997 оноос хойш манай улсад хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлэх үндэсний 2 удаагийн судалгаа (1999, 2004 он) хийгдсэн бөгөөд эдгээр судалгааны дүнгээр ялангуяа хүүхэд, эхчүүдийн дунд хоол хүнсний дуталтай холбоотой өвчлөлийн тархалт өндөр хувьтай байгааг тогтоосон байна. Иймээс «Хүн амын хоол тэжээлийн бодисын хоногийн норм хэмжээ» - г тодотгож, шинэчлэн боловсруулах шаардлага гарсан нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болов.

Судалгааны зорилго

Хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлж, зөв   зохистой   хооллолтын   шинжлэх ухааны үнлэслэлийг боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Зорилт

  1. Судалгаанд хамрагдсан хүүхдийн жин насны үзүүлэлт, насанд хүрэгсдийн биеийн жингийн индексийг тодорхойлох.
  2. Хоногийн хоол хүнснээс авбал зохих илчлэгийн хэмжээг хоногийн илч зарцуулалтын хэмжээгээр монголын хүн амын бүлгүүдэд нас, хүйсээр ангилан тогтоох.
  3. Хүн амын бүлгүүдэд тогтоогдсон хоногийн илчлэгийн хэрэгцээнд тулгуурлан хоол хүнснээс авбал зохих зарим аминдэмүүдийн хоногийн зөвлөмж хэмжээг монголын хүн амын бүлгүүдэд нас, хүйсээр ангилан тогтоох.
  4. Хүн амын бүлгүүдэд тогтоогдсон хоногийн илчлэгийн хэрэгцээнд тулгуурлан хоол хүнснээс авбал зохих уураг, өөх тос, нүүрс усны аюулгүйн хэмжээг тогтоо

Шинэлэг тал

Судалгааны дүнд үндэслэн боловсруулсан хүн амын бүлгүүдийн хоногийн хэрэгцээт илчлэг болон уураг, өөх тос, нүүрс ус, зарим аминдэмүүдийн зөвлөмж хэмжээ нь 1997 онд тогтоогдсон хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээнээс дараах зүйлээр шинэлэг юм. Үүнд:

  1. Манай улсад 1994 онд 0 -3 насны хүүхдэд тогтоосон хоол тэжээлийн үндсэн шимт бодисуудын хэмжээг дэлхийн улс орнуудад орчин үед баримталж буй зарчимыг үндэслэн тодотгон шинэчилсэн бөгөөд Д, Е, К, В1, В2, В6, РР, В12 аминдэмүүд, Фолийн хүчлийн зөвлөмж хэмжээг шинээр нэмж оруулсанаас В1, В2, В6, РР аминдэмүүдийн зөвлөмж хэмжээг монгол хүүхдийн хоногийн илчлэгийн хэрэгцээг үндэслэн тогтоосон болно.
  2. 6 сартайгаас 10 настай хүүхдийн хоногийн илч зарцуулалтыг судалгаанд хамрагдсан, хэвийн жинтэй хүүхдийн биеийн жингийн дундаж хэмжээ болон хоногт биеийн 1 кг жинд зарцуулах илчлэгийн хэмжээг үндэслэн тогтоосон бөгөөд хоногийн хоол хүнснээс авбал зохих уураг, өөх тос, нүүрс ус, аминдэмүүд нь хоногийн илчлэгийн хэрэгцээнд үндэслэн тогтоогдсон болно.
  3. 10 - с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдийн хоногийн илч зарцуулалтыг хэвийн жинтэй хүмүүсийн биеийн жингийн дундаж хэмжээг үндэслэн бодисын үндсэн солилцоо болон булчингийн үйл ажиллагаанд зарцуулах илчлэгийг насны бүлэг, хүйсээр ангилан тооцоолж, хоногийн илчлэгийн хэрэгцээг тогтоосон бөгөөд хоногийн илчлэгийн хэрэгцээг үндэслэн хоол хүнснээр авбал зохих үндсэн шимт бодисуудын аюулгүйн хэмжээ, зарим аминдэмүүдийн зөвлөмж хэмжээг тогтоосон болно.
  4. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн илчлэгийн хэрэгцээг тогтоохдоо эх, ургийн биед хуримтлагдах болон бодисын солилцоонд зарцуулагдах, хоол тэжээлийн бодисуудын хувиралд зарцуулагдах илчлэгийн хэмжээ зэргийг судлаж, жирэмсэн бус эмэгтэйчүүдээс хоногт 300 ккалороор илүү илчлэг шаардагдана гэсэн дүгнэлт гаргасан, Илчлэгийн олон улсын шинжээчдийн зөвлөмжийг баримталж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүлэгт хамгийн өндөр тогтоогдсон илчлэгийн хэмжээн дээр 300 ккалори илчлэгийг нэмж тооцсон болно.
  5. Хөхүүл эхчүүдийн хоногийн илчлэгийн хэрэгцээг тогтоохдоо бодисын үндсэн солилцоо, булчингийн үйл ажиллагаа, хөхний сүү боловсруулалт, хөхний сүүний гарцад тус тус зарцуулагдах илчлэгийн хэмжээг судлаж, жирийн эмэгтэйчүүдээс хоногт 500 ккалори илчлэг нэмэгдлээр шаардагдана гэсэн дүгнэлт гаргасан, Илчлэгийн олон улсын шинжээчдийн зөвлөмжийг баримталж, нөхөн үржихүйн насны монгол эмэгтэйчүүдийн бүлэгт хамгийн өндөр тогтоогдсон илчлэгийн хэмжээн дээр 500 ккалори илчлэг нэмж тооцсон болно. Жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүдэд тогтоогдсон хоногийн илчлэгийн хэрэгцээнд үндэслэн хоногт хоол хүнснээр авбал зохих уураг, өөх тос, нүүрс усны хоногийн хэрэглээний аюулгүйн хэмжээ болон В1, В2, В6, РР амин дэмүүдийн зөвлөмж хэмжээг тогтоосон болно.

Судалгааны материал, арга зүй

Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Дорноговь аймгуудад судалгааг зохион байгуулж, Эрүүл Мэндийн Төв, Өрхийн эмнэлгүүд, сургуулийг түвшиглэн 0-14 насны 820 хүүхэд, 15 - с дээш насны 775 харьцангуй эрүүл хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалгаанд хамруулав.

Судалгаанд хамрагдсан хүүхэд, насанд хүрэгсэдийн биеийн жинг 100 граммын нарийвчлалтай 150 кг хүртэл жинлэх боломж бүхий «UNISCALE« цахилгаан жинг ашиглан тодорхойлов. Бие даан зогсож чадахгүй хүүхдийн жинг тодорхойлохдоо эх, асран хамгаалагч нарыг оролцуулан жинлэв.

6 - 23 сартай хүүхдийн уртыг хэвтээ байдалд, 24 ба түүнээс дээш сартай хүүхэд болон насанд хүрэгсэдийн өндрийг босоо байрлалд, зориулалтын 1 миллиметрийн нарийвчлал бүхий урт, өндөр хэмжигч модон багажийг ашиглан тодорхойлсон болно.

Судалгаанд хамрагдсан хүн амын бүлгүүдэд шаардагдах хоногийн илчлэгийн хэмжээг тогтоохын тулд 0-14 насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх бие бялдрын үзүүлэлтийг ДЭМБ - с гаргасан «хүн амын бие бялдрын өсөлтийн лавлагаа хэмжээ« - ний жишиг үзүүлэлтийн дундажаас хэлбэлзэж буй Z онооны үнэлгээг 2 ашиглан компьютрын тусгай программаар тооцож, тодорхойлов.

15 болон түүнээс дээш насны хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлэх бие бялдрын үзүүлэлтийг үнэлэхдээ биеийн жингийн индексийг тодорхойлох томъөог ашиглан хүн тус бүрийн биеийн жингийн индексийг MS Excel 2003 программаар тооцоолов.

Хоногийн хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээг хүн амын бүлгүүдэд тогтоохын тулд судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс жин насны үзүүлэлт нь +2 стандарт хазайлтын муруйн түвшинд байгаа 6 сартайгаас 14 насны хүүхэд болон биеийн жингийн индекс нь 18 - 24.9 - ийн түвшинд байгаа 15 болон түүнээс дээш насны хүмүүсийн биеийн жингийн дундаж хэмжээг ашиглав.

1. Хүн амын бүлгүүдийн илчлэгийн хэрэгцээг тогтоосон арга

Судалгаанд хамрагдсан 0-5 сартай хүүхдийн хоногийн илч зарцуулалтыг монгол эхийн сүүний найрлага дахь илчлэгийн хэмжээ3 болон сүүний гарц4 дээр үндэслэн тогтоов. Харин 6 сартайгаас 10 насны хүүхдийн хоногийн илч зарцуулалтыг хоногт биеийн 1 кг жинд зарцуулах илчлэгийн хэмжээгээр 5, 11 ба түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгсэдийн хоногийн илч зарцуулалтыг бодисын үндсэн солилцоонд зарцуулах илчлэг6 болон булчингийн үйл ажиллагаанд зарцуулах илчлэгийн хэмжээгээр тус тус тооцоолон тогтоов.

10 хүртэлх насны хүүхдэд, хоногт биеийн 1 кг жинд шаардагдах илчлэгийн хэмжээг хүснэгт 1- д харуулав.

Хүснэгт 1. 10 хүртэлх насны хүүхдэд, хоногт биеийн 1 кг жинд шаардагдах илчлэгийн хэмжээ

11 ба түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгсдийн бодисын үндсэн солилцоо ба булчингийн үйлдэлд зарцуулах илчлэгийн хэмжээг тооцоолох үлгэрчилсэн загварыг6 хүснэгт 2, 3 - т харуулав.

Хүснэгт 2. Бодисын үндсэн солилцоонд зарцуулах хоногийн илчлэгийг тодорхойлох үлгэрчилсэн загвар

Хүснэгт 3. Булчингийн хүчний үйл ажиллагаанд зарцуулах илчлэгийг тооцоолох итгэлцүүр

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн илчлэгийн хэрэгцээг тогтоохдоо эх, ургийн биед хуримтлагдах, эх, ургийн бодисын солилцоонд зарцуулагдах, бие махбодь дахь хоол тэжээлийн бодисуудын хувиралд тус тус зарцуулагдах илчлэгийн хэмжээг судлаж, жирэмсэн бус эмэгтэйчүүдээс хоногт 300 ккалори илчлэг илүү зарцуулна гэсэн дүгнэлт гаргасан, Илчлэгийн олон улсын шинжээчдийн зөвлөмжийг баримталж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүлэгт хамгийн өндөр тогтоогдсон илчлэгийн хэмжээн дээр 300 ккалори илчлэгийг нэмж тооцсон болно.

Хөхүүл эхчүүдийн хоногийн илчлэгийн хэрэгцээг тогтоохдоо бодисын үндсэн солилцоо, булчингийн үйл ажиллагаа, хөхний сүү боловсруулалт, хөхний сүүний гарцад тус тус зарцуулагдах илчлэгийн хэмжээг судланж, жирийн эмэгтэйчүүдээс хоногт 500 ккалори илчлэг илүү зарцуулна гэсэн дүгнэлт гаргасан, Илчлэгийн олон улсын шинжээчдийн зөвлөмжийг баримталж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүлэгт хамгийн өндөр тогтоогдсон илчлэгийн хэмжээн дээр 500 ккалори илчлэгийг нэмж тооцсон болно.

2. Уургийн хэрэгцээг тогтоосон арга

0- 5 сартай хүүхдийн уургийн хоногийн хэрэгцээг монгол эхийн сүүний найрлага дахь уургийн хэмжээ болон хоногт ялгарах сүүний гарцад тулгуурлан тогтоов. 6 - с дээш сартай хүүхэд болон насанд хүрэгсэдийн уургийн хоногийн хэрэгцээг тогтоохдоо нийт илчлэгийн 15%-тай тэнцүү 8 хэмжээний илчлэгт ногдох хэмжээний уураг байхаар тооцоолон тогтоов. Амьтан, ургамлын гаралтай уургийн харьцаа 60: 409 байхаар тогтоов.

3. Өөх тосны хэрэгцээг тогтоосон арга

0-5 сартай хүүхдэд өөх тосны хоногийн хэрэгцээг монгол эхийн сүүний найрлага дахь тосны хэмжээ, хоногт ялгарах хөхний сүүний гарцыг үндэслэн тогтоов.

6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдийн өөх тосны хоногийн хэрэгцээг тогтоохдоо хоногт хоол хүнснээр авч буй нийт илчлэгийн 25 хүртэлх хувьтай тэнцэх 10 хэмжээний илчлэгт ногдох хэмжээний өөх тосыг хоногт хоол хүнснээр авах, харин амьтны гаралтай өөх тос нь нийт илчлэгийн 10% байх нь зохимжтой гэсэн ДЭМБ - ын зөвлөмжийг баримтлав.

4. Нүүрс усны хэрэгцээг тогтоосон арга

0-5 сартай хүүхдэд нүүрс усны хоногийн хэрэгцээг монгол эхийн сүүний найрлага дахь нүүрс усны хэмжээ, хоногт ялгарах хөхний сүүний гарцыг үндэслэн тогтоов.

6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдийн нүүрс усны хоногийн хэрэгцээг тогтоохдоо хоногт хоол хүнснээр авч буй нийт илчлэгийн 55 - 60 хувьтай тэнцэх11 хэмжээний нүүр усыг авах өстой гэсэн зарчмыг үндэслэв.

5. Aминдэмүүдийн хэрэгцээг тогтосон арга

1000 ккал илчлэгт 0.5 мг12 В1, 0.6 мг13 В2, 6.6 мг14 РР аминдэм болон хоол хүнснээр авч буй 1 гр уураг тутамд 0.02 мг15 В6 аминдэм ногдохоор тус тус тооцоолж, хоногт хоол хүнснээр авбал зохих В1, В2, В6, РР аминдэмүүдийн зөвлөмж хэмжээг хүн амын бүлгүүдэд тогтоов.

Судалгааны үр дүнгийн боловсруулалт

Судалгааны мэдээллийг компьютерт шивэх үйл ажиллагааг SPSS v.11 for Windows, MS Excel 2003 программууд дээр гүйцэтгэж, мэдээлэлийг боловсруулах, дүн шинжилгээ хийхэд EpiNut Anthropometry 2.0, SPSS v.11 for Windows, MS Excel 2003 программуудыг ашиглав.

Судалгааны дүн

Судалгаанд хамрагдсан 0-14 насны хүүхдийн 85.8% (755) нь хэвийн жинтэй буюу жин насны үзүүлэлт + 2 стандарт хазайлтын түвшинд, 2.2% (19) нь илүү жинтэй, 4.3% (38) нь жин насны үзүүлэлт нь-2 стандарт хазайлтын түвшинд буюу хоол тэжээлийн дунд зэргийн дуталтай, 0.9% (8) нь хоол тэжээлийн хүнд зэргийн хурц дуталтай буюу жин насны үзүүлэлт нь - 3 стандарт хазайлтын түвшинд байв.

Түүнчлэн 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 69.0% (535) нь хэвийн жинтэй буюу биеийн жингийн индекс нь 18-24.9 - ийн дунд хэлбэлзэж байхад 31% (240) нь илүүдэл жинтэй байв.

Жин насны үзүүлэлт нь + 2 стандарт хазайлтын түвшинд байгаа хүүхэд болон биеийн жингийн индекс нь 18-24.9 - ийн түвшинд байгаа 15 болон түүнээс дээш насны хүмүүсийг нас, хүйсээр ангилан, биеийн жингийн дундаж хэмжээг тогтоож, хоногийн илчлэгийн хэрэгцээг 6 сартайгаас 10 насны хүүхдэд, хоногт биеийн 1 кг жинд шаардагдах илчлэгийн хэмжээгээр, 11 ба түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгсдэд бодисын үндсэн солилцоонд зарцуулах илчлэг болон булчингийн үйл ажиллагаанд зарцуулах илчлэгийн хэмжээгээр тус тус тооцоолон тогтоов (Хүснэгт 4)

Хүснэгт 4. Монголын хүн амын бүлгүүдэд шаардагдах хоногийн илчлэгийн хэрэгцээ

Монголын хүн амын бүлгүүдэд тогтоогдсон хоногийн илчлэгийн хэрэгцээг үндэслэн хоногт хоол хүнснээр авбал зохих уурагийн хэмжээ , В1, В2, В6, Ниацин буюу РР аминдэмүүдийн зөвлөмж хэмжээг тооцоолж, хүснэгт 5 - д харуулав.

Хүснэгт 5 Монголын хүн амын бүлгүүдийн хоногийн илчлэгийн хэрэгцээг үндэслэн тогтоосон уураг болон амин дэмүүдийн зөвлөмж хэмжээ

  • а. Нэ - ниацин эквалент, 1 мг/ниацин эквалент = 1 мг ниацин, 60 мг трифтофа
  • 1000 ккалори илчлэг тутамд 6.6 мг/нэ ниацин ногдохоор тооцоолов.
  • Монгол эхийн 100 гр сүүнд 1.52 г уураг агуулагдана. Монгол эхийн сүүний гарц эхний 6 сард хоногт дунджаар 750 гр.

Монголын хүн амын бүлгүүдэд тогтоогдсон хоногийн  илчлэгийн  хэрэгцээг дээр үндэслэн, хоногт хоол хүнснээр авбал зохих өөх тос, нүүрс усны хэрэгцээний аюулгүйн хэмжээг тооцоолж, хүснэгт 6 - д харуулав.

Хүснэгт 6. Монголын хүн амын бүлгүүдэд шаардагдах хоногийн илчлэгийн хэрэгцээг үндэслэн тооцоолсон өөх тос, нүүрс усны хоногийн хэрэгцээний аюулгүйн хэмжээ

Нийт өөх тосны хэмжээг нийт илчлэгийн 25%, амьтны гаралтай өөх тосны хэмжээг нийт илчлэгийн 10%, нийт нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 60%, энгийн нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 10% байхаар тус тус тооцоолов.

Хэлцэмж

Хүний бие махбодод шаардагдах илчлэгийн хэрэгцээ гэдэг ойлголтыг ДЭМБ (бие махбодын өсөлт хөгжилт хэвийн болон нийгэм эдийн засгийн тав тухтай орчинд амьдарч буй эрүүл хүмүүсийн бодисын үндсэн солилцоо, булчингийн үйл ажиллагаанд зарцуулж буй илчлэгтэй тэнцэх хэмжээний илчлэгийн хэрэгцээгээр тодорхойлжээ) [16]. Иймээс хүн амын илчлэгийн хэрэгцээг тодорхойлохдоо 24 цагийн хугацаанд зарцуусан илч зарцуулалтын хэмжээгээр тодорхойлох зарчмыг дэлхий дахинд баримталж байна. Илч зарцуулалтыг тодорхойлох энгийн хялбар аргуудыг дэлхийн улс орнуудад түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд бид энэ аргаар монголын хүн амын бүлгүүдэд шаардагдах хоногийн илчлэгийн хэрэгцээг тогтоож, 1000 ккал илчлэгт 0.3 - 0.5 мг В1 аминдэм, 0.6 мг В2 аминдэм, 6.6 мг РР аминдэм, 1 гр уураг тутамд 0.02 мг В6 аминдэм ногдохоор тооцоолж, хоногт хоол хүнснээр авбал зохих В1,

В2, РР, В6, аминдэмүүдийн зөвлөмж хэмжээг хүн амын бүлгүүдэд тогтоосон болно.

Нүүрс ус, өөх тосны хэмжээг нарийвчлан тоон үзүүлэлтээр тогтоодоггүй боловч бие махбодод хоногт шаардагдах илчлэгийн 25 - 30 хүртэлх хувийг хоногт хоол хүнснээр авах өөх тосонд ногдох илчлэгээс, 55- 60 хүртэлх хувийг хоногт хоол хүнснээр авах нүүрс усанд ногдох илчлэгээс авах шаардлагатай гэсэн зөвлөмжийг үндэслэж, хоногт авбал зохих уураг, өөх тос, нүүрс усны хэрэгцээний аюулгүйн хэмжээг хүн амын насны бүлэг, хүйсээр ангилан тогтоосон болно.

Өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн улс орнууд төдийгүй, хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засаг хөгжихийн хирээр техник, технологи хөгжиж, гар ажиллагаа оролцсон, булчингийн хүчээр гүйцэтгэх хүн амын хөдөлмөр эрхлэлт багасаж, дэлхий нийтээрээ хөдөлгөөний хомсдолд орж, илч зарцуулалт багассан байна. Үсрэнгүй хөгжилтэй улс орнуудад хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээс харахад хүний бие махбодод зарцуулагдах хоногийн илчлэгийн хэмжээ буурсан байгаа нь ажиглагдаж байна.

Манай судалгаанд хамрагдсан хэвийн жинтэй хүүхэд, насанд хүрэгсдийн биеийн жинг үндэслэн, бодисын үндсэн солилцоонд зарцуулах илчлэг болон булчингийн үйл ажиллагаанд зарцуулах илчлэгийн хэмжээгээр хүн амын бүлгүүдэд тогтоогдсон хоногийн нийт илчлэгийн хэмжээг 1997 онд хүн амын бүлгүүдэд тогтоогдсон илчлэгийн хэмжээтэй харьцуулахад 4-14 насны хүүхдэд тогтоогдсон илчлэгийн хэмжээ нь ойролцоо түвшинд байв. Харин насанд хүрэгсдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал болон насны бүлэг, хүйсээр ангилан тогтоосон илчлэгийн хэмжээг насны бүлгээр ангилаагүй зөвхөн, хүйс, хөдөлмөр эрхлэлтийн байдлаар ангилан тогтоосон хүн амын ичлэгийн хэмжээтэй харьцуулах боломжгүй байв. Гэвч насанд хүрсэн хүн амд насны бүлэглэл, хүйсээр ангилан, бидний тогтоосон илчлэгийн хэмжээ нь насанд хүрсэн хүн амын хүйс, хөдөлмөр эрхлэлтийн байдлаар ангилан, 1997 онд тогтоосон хоногийн илчлэгийн хэмжээнээс арай бага боловч бусад улс орнуудын17,18 хүн амын бүлгүүдэд тогтоогдсон хоногийн илчлэгийн хэмжээтэй ойролцоо түвшинд байгаа нь дэлхий нийтийн чиг хандлагатай тохирч байв.

Монголын хүн амын бүлгүүдийн илчлэгийн хэрэгцээг үндэслэн тогтоосон В1, В2, В6, РР аминдэмүүдийн хоногт хоол хүнснээр авбал зохих зөвлөмж хэмжээг 1997 онд   4 ба түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгсдэд тогтоосон зөвлөмж хэмжээтэй19 харьцуулж үзэхэд ойролцоо түвшинд байв. Хоногт хоол хүнснээр авбал зохих эдгээр аминдэмүүдийн зөвлөмж хэмжээ нь 1994 он болон 1997 онуудад 0-3 насны хүүхдэд тогтоогдоогүй тул 0 - 3 насны хүүхдэд зориулан бидний тогтоосон В1, В2, В6, РР аминдэмүүдийн зөвлөмж хэмжээг харьцуулах үндэсний тоо баримт байхгүй байв.

Монголын хүн амын бүлгүүдэд, хоногт хоол хүнснээр авбал зохих өөх тос, нүүрс усны хэрэгцээний аюулгүйн хэмжээг тооцоолон тогтоож, 1997 онд тогтоогдсон хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээнд19 суугдсан 4-14 насны хүүхэд ба 15 -18 насны хүн амын бүлгүүдэд тогтоогдсон хэмжээтэй харьцуулахад ойролцоо түвшинд байв. 1997 онд тогтоогдсон хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ нь насанд хүрэгсдэд, насны бүлэглэлээр тогтоогдоогүй тул насанд хүрэгсдийн хоногт хоол хүнснээр авбал зохих өөх тос, нүүрс усны хэрэгцээний аюулгүйн хэмжээг тогтоосон бидний тоо баримттай харьцуулах боломжгүй байв.

Дүгнэлт

  1. 10 - с дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсийн бодисын үндсэн солилцоо болон булчингийн үйл ажиллагаанд хоногт зарцуулах илчлэгийн хэмжээгээр тогтоогдсон, хэвийн жинтэй хүмүүсийн хоногийн илчлэгийн хэрэгцээ нь хөгжиж буй, орлого багатай орнуудын 10 -с дээш насны хүүхэд, насанд хүрэгсэдийн илчлэгийн хэрэгцээтэй ойролцоо түвшинд байна.
  2. Хоногт биеийн 1 кг жинд ногдох илчлэгийн хэмжээг үндэслэн 6 сартайгаас 10 насны хүүхдэд тогтоогдсон илчлэгийн хэмжээ нь хөгжиж буй, орлого багатай орнуудын 6 сартайгаас 10 насны хүүхдийн илчлэгийн хэрэгцээтэй ойролцоо түвшинд байна.
  3. Монголын хүн амын бүлгүүдийн илчлэгийн хэрэгцээг үндэслэн тогтоогдсон В1, В2, В6, РР аминдэмүүдийн хоногт хоол хүнснээр авбал зохих зөвлөмж хэмжээ нь бусад улс оронд тогтоогдсон зөвлөмж хэмжээ болон ДЭМБ - ын зөвлөмж хэмжээтэй ойролцоо түвшинд байна.
  4. Монголын хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг 10 жил тутамд хянан үзэж, тодотгон шинэчлэх шаардлагатай байна.
Ном зүй

1. Food and nutrition in management of group feeding programmes. Food and Nutrition Paper no. 23, FAO, Rome
2. WHO «Physical status: the use and interpretation of anthropometry«. Technical Report Series No. 854.1995
3. Г.Лхагва, Н.Болормаа, Б.Түвшинбаяр нар., Уламжлалт болон өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын эмхэтгэл //эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл - VI (2005), Улаанбаатар хот 2006 он. х.245//
4. Г.Рэгзмаа, С.Тунгалаг, Б.Гэрэлжаргал, З.Ариунбилэг
5. Хөхний сүүний гарцыг хөхүүл эхийн хоол тэжээлтэй холбон судөалсан дүн // эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл IV (2002 - 2003 он), Улаанбаатар хот 2005 он. х.265 //WHO (1985) Energy and Protein requirements. Technical Report Series, no 724. WHO,Geneva // In: Food and nutrition in management of group feeding programmes. Food and Nutrition Paper no. 23, FAO, Rome//
6. Shils ME, Olson JA, Shike M, eds. Modern nutrition in health and disease. Philadelphia: Lea and Febiger, 1994. //In: Edited by Barbara A. Bowman and Robert M. Russell. ILSI Press Washington, DC 2001, p. 5//
7. Sai Krupa Das and Susan B. Roberts Energy Expenditure Methods //In: Present knowledge in Nutrition eighth edition by Barbara A. Bowman and
Robert M. Russell. ILSI Press Washington, DC 2001, p. 6//
8. Barbara A. Bowman and Robert M. RussellProtein: The Tissue Builder //In: Present knowledge in Nutrition eighth edition. ILSI Press Washington, DC 2001, pp. 159 -163//
9. И.М.Скурихин, В.А. Шатерников Оптимальное соотношение белковых компонентов в рационе //Как правильно питаться Москва во «агропромиздат\\\\\\\\\\\\\\\' 1989, стр. 19-20//
10. Barbara A. Bowman and Robert M. Russell Fat: An Additional Energy Source During Exercise //In: Present knowledge in Nutrition eighth edition. ILSI Press Washington, DC 2001, pp. 121-128//
11. Barbara A. Bowman and Robert M. RussellCarbohydrates: The main energy food //In: Present knowledge in Nutrition eighth edition. ILSI Press Washington, DC 2001, pp. 83-87//
12. Barbara A. Bowman and Robert M. RussellThiamin (vitamin B1) //In: Present knowledge in Nutrition eighth edition. ILSI Press Washington, DC 2001, pp.
192-193//
13. Barbara A. Bowman and Robert M. RussellRiboflavin (vitamin B2) //In: Present knowledge in Nutrition eighth edition. ILSI Press Washington, DC 2001, pp.
193-194//
14. Barbara A. Bowman and Robert M. Russell Niacin //In: Present knowledge in Nutrition eighth edition. ILSI Press Washington, DC 2001, pp. 194//
15. Barbara A. Bowman and Robert M. Russell. Vitamin B6 (Pyridoxine) //In: Present knowledge in Nutrition eighth edition. ILSI Press Washington, DC 2001,
pp. 194-195//16. Sai Krupa Das and Susan B. Roberts
16. Energy Requirements //In: Present knowledge in Nutrition eighth edition by Barbara A. Bowman and Robert M. Russell. ILSI Press Washington, DC 2001,
p. 5//James, W.P.T. and Schofield, E.C. 1990 Human energy requirements: a manual for planners and nutritionists. //In: Food and
17. nutrition in management of group feeding programmes. Food and Nutrition Paper no. 23, FAO,
Rome p. 426 //
18. Food and Nutrition Board, Nationa Academy of Sciences - National Research Council Recommended Dietary Allowances 1989 //In: Nutrition for fitness and sport Fourth edition by Melvin H. Williams, p. 371
19. Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Яам, Хоол Судлалын Төв
20. Хүн амын Хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ Улаанбаатар хот, 1997 он
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Нарантуяа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 12258
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК