Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Дотоод орчны агаарын чанарыг туршилтаар судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

А.Энхжаргал1, Б.Сувд1, С.Цэгмэд', Ш. Энхцэцэг2, Г.Энхжаргал3 Ж.Шагжжамба4, Л. Нарантуяа1, Ш.Нямдаваа5, Б.Бурмаа6

1Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 2Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, 3Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургууль, 4Монгол Улсын Их Сургууль, 5Байгаль Орчин Хэмжил зүйн төв лаборатори, 6Эрүүл Мэндийн яам

 
Абстракт

The present study has investigated the influence of various fuel types (raw coal, Japanese made briquette, locally produced briquette, electric heater, improved stove and apartment) on indoor air quality (NO2, SO2, PM10 and PM2.5) and micro climate parameters (temperature and relative humidity). It has also described current level of costumers’ fuel usage and public awareness and attitude on air pollution features by quantitative and qualitative methods.

Result: Although, the average temperature (0C) of day and night time in most intervened households was  in suitable level (73.3%, 70.0%), households which using electric  heater and Mongolian made briquette had a lower temperature between 11.00 pm-08.00 am. In some households which burn at home, a minimum temperature reached 00C and temperature variation was extremely high (0-230C) among intervened households. Therefore, this could be the cause of various adverse effects to the human health. The  most suitable level of relative humidity for human health is 30-60 percent. Although overall, average level of relative humidity was in the suitable level for health, 43.3% of total intervened households at day and in 36.7% of their indoor relative humidity the average did not reached the most suitable level at night.

The mean level of indoor air sulfur dioxide level in intervened households was 0.011±0.015 mg/m3 and this did not exceed from the WHO recommended and national air quality  standard level. The mean level of indoor air nitrogen dioxide was (0.019±0.001) and this did not exceed the WHO recommended and the MNAAQS permissible level. PM10: The average level of PM10 in the intervened households was (134.90±106.91μg/m3) in WHO interim target-1 level. On the other hand, it was 2.7 times higher from the WHO “Air  quality guidelines” recommended level. PM2.5: The result shows the majority (56.87%) of elements of PM2.5 originated from human activities. The PM2.5 average level in the intervened households was 71.53±67.32 μg/m3, which is in WHO IT-2 level and three times higher than the WHO recommended level.

Conclusion: Types of houses and fuel have influenced on the indoor air quality. However the average level of indoor air PM10 and PM2.5 were in harmful level for health and this does not depend on house types. The average level of indoor air nitrogen dioxide and sulfur dioxide were higher than the permissible level and it could lead to adverse health effects. And the intervention type was directly related with the indoor air quality.

Key words: indoor air quality, adverse effects, intervened households, harmful level
Pp.35-40, Tables 2 , Figures 5, References 9

Судалгааны ажлын үндэслэл, судлагдсан байдал:

Дэлхийн хэмжээнд НЭМ-ийн тулгамдаж буй 10 асуудлын нэг нь хатуу түлшний хэрэглээнээс үүсэх сөрөг дагавар болоод байна. Өдгөө 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын замын цочмог болон архаг өвчлөл, сүрьеэ, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчлөл мөн төрөлтөд ч сөргөөр нөлөөлж байгааг тогтоогоод байна. ДЭМБ-ын тооцоолж буйгаар хатуу түлшний хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлийн хувиар Монгол улс [1.6] нь Боливи [1.9], Филиплин [1.6], Гондурас [1.4] зэрэг орнуудтай ойролцоо харин Африкийн орнуудаас [3.5-6.4] бага түвшинд байна гэжээ [9].

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлдэг тул судлаачид гэрийн дотоод орчны агаарын чанарт анхаарлаа илүү хандуулах болжээ. Хүний эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог зэрэг олон хүчин зүйлийн улмаас дотоод орчны агаарын бохирдолд өртөх хугацаа гадаад орчноос эрс ялгаатай юм [4]. 2000 оны байдлаар гэрийн дотоод орчны агаарын бохирдлын улмаас 1.5 сая гаруй хүн нас барсан нь нийт нас баралтын 2.7% болсон бөгөөд өвчлөл өндөртэй улс орнуудад бүр 3.7%-ийг эзэлж, хоол тэжээлийн хомсдол, ДОХ/ ХДХВ-ийн тархалт болон ундны усны хомсдлоос үүдэлтэй өвчний дараа орж байна. Монголд дотоод орчны агаарын бохирдлын түвшинг судлан тогтоох, бууруулах ажлын эхний алхмууд хийгдэж эхлээд байна. 2004-2005 онд ЭМЯ-ны санаачлага, ДЭМБ-ын санхүүжилтээр дотоод орчны агаарын чанар хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох судалгааны ажил хийгдсэн байна. Энэхүү судалгаагаар гэр хорооллын айл өрхүүдийн дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг тогтоож улмаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ. Иймээс дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох, бууруулахад чиглэсэн туршилт явуулж зөвлөмж боловсруулан, практикт нэвтрүүлэх нь энэхүү судалгааг гүйцэтгэх үндэслэл болж байна.

Судалгааны зорилго: Уламжлалт болон шинээр гарган авсан түлшний төрлүүдийг гэрийн галлагаанд туршин, дотоод орчны агаарын чанарт харьцуулсан үнэлгээ өгөх.

Таамаглал:

  1. Түлшний төрөл гадаад, дотоод орчны агаарын чанарт шууд нөлөөлнө.
  2. Дотоод орчны агаарын бохирдол гэр хорооллын өрхөд илүү их байх магадлалтай.

Судалгааны ажлын сул тал, бэрхшээл:

Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн хомсдолтойгоос гадаад орчны цаг уурын харилцан адилгүй нөхцөлд явагдсан. Туршилтад олон төрлийн түлш хамруулахыг зорьсон ч зарим үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг түлшийг судалгаанд хамруулах хүсэлгүй байсан. Судалгааны өмнө болон явцын дунд тохиолдсон дээрх бэрхшээлүүдийг цаг тухайд нь шийдвэрлэх арга хэмжээ авч байсан тул үр дүнд сөргөөр нөлөөлөөгүй болно.

Судалгааны хамрах хүрээ, материал арга зүй:

Судалгаа 2007 оны 3 сарын 1-нээс эхлэн нийт 30 хоног үргэлжилсэн. Дотоод орчны агаарын чанарын туршилт судалгаанд айл өрхөд 5 төрлийн (түүхий нүүрс, япон брикет түлш, шахмал түлш, цахилгаан халаагуур, сайжруулсан зуух) туршилт хийж, орон сууцныхтай харьцуулан үнэлгээ өгөв.

Туршилт судалгаагаар дотоод орчны NO2, мг/м3, SO2, (мг/м3)-ийг 24 цагийн, нарийн ширхэглэгт тоосонцрын (PM10 болон РМ2.5) хэмжээг 8 цагийн дунджаар тус тус  хэмжилт хийж, үнэлгээ өгсөн. Нарийн ширхэглэгт тоосонцруудын (PM2.5 болон PM10) агууламжийг жингийн аргаар, элементийн задлан шинжилгээг бөөмсөөр өдөөх рентгенофлюроресценцийн (PIXE) аргаар тус тус тодорхойллоо. Дотоод орчны бичил цаг уурын үзүүлэлтүүдийг термо болон психрогафаар 24 цагийн турш бичлэг хийж, үзүүлэлтийг өдөр (08:00­23:00), шөнийн цаг (23:00-08:00)-ийн дунджийг тооцооллоо. Гадаад орчны агаарын температур, харьцангуй чийглэг, даралтыг УЦУХ-гийн суурин харуулуудын тоон мэдээллийг ашиглан боловсруулалт хийсэн болно.

Туршилтын үед гарах алдаанаас сэргийлэх зорилгоор судалгаанд хамрагдсан өрхүүдийг сонгохдоо гэрийн дулаалга, байшингийн хийц, ам бүл, өрөөний тоо зэргийг ойролцоо байхаар сонгов.

Статистик боловсруулалт:

Судалгааны явцад цуглуулсан мэдээллийн статистик боловсруулалтад SPSS-11.5 программыг ашиглан, шаардагдах параметрийн болон параметрийн бус тестээр тооцооллыг хийлээ. Энэхүү судалгааны тоон үзүүлэлтүүд гол төлөв жигд бус тархалттай байсан тул шаардагдах параметрийн бус тестүүд (Kruskal Wallis, Mann-Whitney 11)-ийг ашигласан бөгөөд медианийг үр дүнг тайлагнахад хэрэглэлээ. Мөн Олон хүчин зүйлийн шугаман регрессийн арга, Сперманы корреляцийн коэффициент, Гол хүчин зүйлийн анализын аргыг ашиглан тус тус статистик боловсруулалт хийв.

Судалгааны үр дүн:

Бичил цаг уурын үзүүлэлт: Туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдийн дотоод орчны температур (0С) болон харьцангуй чийглэгийн (%) өдөр (08:00-23:00) болон шөнийн (23:00-08:00) ялгааг гарган тооцоолсон. Мөн тухайн өрхийн дотоод орчны хамгийн их болон бага температур болон харьцангуй чийглэгийн дунджийг туршилтын төрлүүдээр харьцуулан судаллаа.

Агаарын даралт: Агаарын даралтын дундаж туршилтын хугацаанд өдрийн цагаар 870.96±7.63 мм муб, шөнийн цагаар 869.83±6.48 мм муб байв.

Температур: Туршилт явуулах үеийн гадаад орчны өдрийн цагийн дундаж температур 4.290С-ээс -23.230С, шөнөдөө 9.570С-ээс -32.700С -ын хооронд хэлбэлзэж байв. Туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдийн өдрийн дундаж температур 18.94-25.540С, шөнийн дундаж температур 17.49-24.510С байв. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн ихэнх нь өдөр, шөнийн цагийн дундаж температурын хувьд (73.3%, 70.0%) эрүүл ахуйн хамгийн тохиромжтой түвшинд байлаа. Сууцны төрлөөр авч үзвэл монгол гэрийн өдрийн цагийн дундаж температур 22.07±4.400С, галладаг байшинд 20.67±3.520С, орон сууцанд 25.54±1.380С байлаа. Мөн шөнийн цагийн дундаж температур монгол гэрт амьдардаг өрхүүдэд хамгийн бага (19.36±6.66°С) байсан бол галладаг байшингийн дундаж температур түүнээс 1.16, орон сууцных 5.15 пунктээр тус тус илүү байна (p=0.03).

Зураг 1. Өдрийн хамгийн бага температур, сууцны төрлөөр

Харьцангуй чийглэг: Туршилтын хугацаанд гадаад орчны өдрийн дундаж харьцангуй чийглэг 75.28±12.42% байв. Туршилтад хамрагдсан өрхүүдийн дотоод орчны харьцангуй чийглэгийн дундаж 32.73±12.66%, 12.86-61.71%-ийн хооронд хэлбэлзэж байсан бол өдрийн цагийн дундаж 31.71±17.°6%, шөнийн цагийнх дунджаар 31.63±21.89% байв. Нийт туршилтад хамрагдсан өрхүүдийн харьцангуй чийглэгийн дундаж хэмжээ өдрийн (43.3%), шөнийн (36.7%) цагаар эрүүл ахуйн тохиромжтой (3°.°°-6°.°°%) түвшинд хүрэхгүй байна.

Агаарын бохирдлын үзүүлэлт: Туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдийн дотоод орчны агаарын бохирдлыг хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) болон нарийн ширхэглэгт тоосонцрууд болох РМ2.5, РМ1°-ийн агууламжаар үнэлсэн. Хүснэгт 1-д агаарын бохирдлын үзүүлэлтүүдийн дунджийг сууцны төрлөөр харуулав.

Хүхэрлэг хий (SO2): ДЭМБ-ын «Агаарын чанарын зөвлөмж»-д 24 цагийн дундаж зөвлөмж болон МУ-ын Агаарын чанарын стандартад SO2 зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ) 0.02 мг/ м3 байдаг. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн SO2 дундаж агууламж 0.011±0.015 мг/м3 байсан нь зөвлөмж хэмжээнээс хэтрээгүй байсан. Гэвч монгол гэрт амьдардаг түүхий нүүрс түлсэн өрхийн дотоод орчны SO2 хамгийн их агууламж 0.054 мг/ м3 байсан нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.7 дахин их байлаа. Туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдийн 10.0 (3) хувьд нь SO2 агууламж ЗДХ-нээс хэтэрсэн байв. Орон сууцны (°.°°2±°.°°°7 мг/ м3) болон цахилгаан халаагуур (0.0028±0.004 мг/ м3) туршсан өрхүүдэд дотоод орчны SO2 агууламж хамгийн бага буюу ЗДХ-ээс бага байв (p=0.023). Туршилтын төрлөөр авч үзвэл монгол гэрт түүхий нүүрс (0.036±0.01 мг/м3) галладаг байшинд шахмал түлш түлсэн (0.023±0.028 мг/м3) өрхүүдийн дотоод орчны SO2 дундаж агууламж ЗДХ-нээс хэтэрсэн байна. SO2 дундаж агууламжийг сууцны төрлөөр авч үзвэл орон сууц (0.002±0.0007 мг/м3), галладаг байшингийн өрхүүдэд хамгийн бага (0.001±0.0007 мг/м3) байсан бол хамгийн их агууламж нь монгол гэрт (0.011±0.015 мг/м3) тодорхойлогдсон (p=0.017).

Азотын давхар исэл (NO2) нь автомашины гаралтай бохирдлыг илтгэх үзүүлэлт юм. ДЭМБ-ын «Агаарын чанарын зөвлөмж» болон Монгол улсын Агаарын чанарын стандартад NO2-ийн 24 цагийн дундаж ЗДХ-г 0.03 мг/м3-ээс хэтрэх өсгүй гэж заасан байдаг. Судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийн NO2-ийн дундаж агууламж 0.019±0.001 мг/м3 байсан нь ЗДХ-ээс бага байна.

Зураг 2. Азотын давхар ислийн дундаж агууламж, сууцны төрлөөр

Харин энгийн цонхтой орон сууцны 1 өрхөд хамгийн их буюу 0.051 мг/м3 хэмжээтэй NO2 тодорхойлогдсон нь ЗДХ-ээс 1.7 дахин их байна.

Хүснэгт 1. Туршилтын өрхүүдийн дотоод орчны агаарын бохирдлындундаж үзүүлэлтүүд, сууцны төрлөөр

Зураг 3. Азотын давхар ислийн дундаж агууламж, туршилтын төрлөөр

Орон сууцны вакум цонхтой 3 өрхийн 2-т нь ЗДХ-нээс 0.001 мг/м3-ээр илүү хэмжээний NO2 тодорхойлогджээ (0.03 ба 0.031 мг/м3). Сайжруулсан зуухтай монгол гэрийн (0.009±0.006 мг/м3) дотоод орчин дахь NO2-ийн дундаж агууламж туршилтын бусад өрхүүдээс хамгийн бага байв (p=0.023).

Нарийн ширхэглэгтэй тоосонцор (PM10 болон PM 2.5): Агаар мандалд буй хий болон шингэн төлвийн тоосонцрын диаметрээс хамаарч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байдаг. Тоосонцорын диаметр 10 микроноос бага хэмжээтэй тохиолдолд амьсгалаар ордог тоосонцор гэдэг бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг [6].

2006 онд ДЭМБ-ын шинэчлэн боловсруулсан «Агаарын чанарын зөвлөмж»-д РМ2.5 болон РМ10-ийн зөвлөмж хэмжээг 3 үе шатны зорилтот түвшингээр тогтоосон байдаг (Хүснэгт 3). Энэхүү зөвлөмжийн 2-р шатны хэмжээг Монгол улсын агаарын чанарын стандартад ЗДХ болгон заасан байдаг

Хүснэгт 2. ДЭМБ-ын зөвлөмжид зааснаар РМ10 болон РМ2.5-ын 24 цагийн дундаж

РМ10 нь ихэвчлэн байгалийн гаралтай тооцонцрын бохирдлыг илэрхийлдэг. Туршилтад хамрагдсан өрхүүдийн РМ10-ын дундаж агууламж 134.90±106.91мкг/м3 байсан нь ДЭМБ-ын зөвлөмжийн зорилтод түвшний 1-р шатанд байна. Харин энэ нь ДЭМБ-ын 2-р шатны зорилтот түвшингээс 1.3 дахин, 3-р шатнаас 1.8 дахин, зөвлөмж болгож буй хэмжээнээс 2.7 дахин тус тус их байна.

Дотоод орчны РМ10-ын агууламж орон сууцны өрхүүдэд хамгийн бага (96.35±63.70 мкг/ м3), галладаг байшинтай өрхүүдэд хамгийн их (159.07±125.70 мкг/м3) байв (p=0.395).

Зураг 4. РМ10-ын дундаж агууламж, мкг/м3

Туршилтад хамрагдсан нийт өрхийн дотоод орчны агаар дахь РМ10-ын хэмжээг түлшний төрлөөр авч үзвэл шахмал түлш (71.19±83.54 мкг/ м3) хэрэглэсэн өрхүүдэд хамгийн бага, япон брикет туршсан өрхүүдэд (200.60±63.78 мкг/м3) хамгийн их хэмжээтэй байна (p=0.056).

Туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдийн дотоод орчны агаар дахь РМ10-ын дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс шахмал түлш хэрэглэсэн өрхүүдэд (71.19±83.65 мкг/м3) 1.5 дахин, орон сууцанд (96.35±63.70 мкг/м3) 1.9 дахин, сайжруулсан зуухтай өрхүүдэд (114.48±64.49 мкг/м3) 2.3 дахин, цахилгаан халаагууртай өрхөд (128.67±145.19 мкг/м3) 2.6 дахин, түүхий нүүрс түлдэг өрхөд (198.10±6156.95 мкг/м3) 3.96 дахин, япон брикет туршсан өрхөд (200.10±63.78 мкг/м3) 4.01 дахин их байна.

РМ2.5 нь гол төлөв хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй тоосонцор юм. Туршилтад хамрагдсан өрхүүдийн РМ2.5-ын дундаж агууламж 71.53±67.32 мкг/м3 байсан нь ДЭМБ-ын зорилтод түвшний 3-р шатанд байгаа үзүүлэлт юм (Зураг 5). Харин дээрх дундаж хэмжээ ДЭМБ-ын 2-р үе шатны зорилтот түвшингээс 1.9 дахин, зөвлөмж хэмжээнээс 2.9 дахин их байна. Дотоод орчны РМ2.5-ын агууламжийг туршилтад хамрагдсан өрхүүдийн сууцны төрлөөр авч үзвэл орон сууцны өрхүүдэд хамгийн бага (42.94±16.77 мкг/м3), галладаг байшинтай өрхүүдэд хамгийн их (91.98±87.89 мкг/ м3) хэмжээтэй байв (p=0.439).

Зураг 5. РМ2.5-ын дундаж агууламж, сууцны төрлөөр, мг/м3

Туршилтад хамрагдсан нийт өрхүүдээс шахмал түлш (26.69±3.44 мкг/м3) хэрэглэсэн өрхүүдэд РМ2.5-ын агууламж хамгийн бага, япон брикет туршсан өрхүүдэд 111.72±60.89 мкг/м3) хамгийн их байв (p=0.008).

РМ2.5 болон  РМ10 харилцан хамаарал:

Туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдийн дотоод орчны агаар дахь РМ10-ын тоосонцорт РМ2.5-ын ойролцоогоор 57.22±67.89 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл РМ10-д нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5-ын агууламж ихэнх хэсгийн эзэлж байна. Түүнчлэн РМ2.5 болон РМ10-ын агууламж бие биедээ шууд хамааралтай болох нь батлагдсан юм (Rxy=0.57, p=0.001). Харин регрессийн шугаман хамаарлын тэгшитгэлээр РМ10-ын үүсэлд РМ2.5-ын агууламж 32.0 хувиар нөлөөлдөг болох нь батлагдлаа (p=0.001). Дээрх тестийг ашиглан регрессийн шугаман хамаарлын тэгшитгэлийг зохиолоо. Үүнд:

PM10 мкг/м3 = 70.677+ 0 898 х PM2.5 мкг/м3

РМ10 мкг/м3            Хамааран хувьсах хэмжигдэхүүн

PM2.5 мкг/м3           Үл хамааран хувьсах хэмжигдэхүүн

a = 70.677        Хазайлтын хүчин зүйл

b = 0.898          Регрессийн коэффициент

R2 = 32.0

РМ2.5-ын агууламж дахь элементийн гол хүчин зүйлсийн анализын дүн:

Нарийн ширхэглэгт тоосонцорт олон төрлийн элемент агуулагддаг бөгөөд тэдгээр нь тухайн тоосонцрын хаанаас гаралтай болохыг тодруулахад чухал үүрэгтэй юм. Дотоод орчны нарийн ширхэглэгт тоосонцрууд болох РМ2.5-т агуулагдах элементийг гол хүчин зүйлийн анализын аргаар тодорхойллоо.

РМ2.5-ын агууламжид байх гол 3 хүчин зүйлийн эзлэх хувь нь 80.00 хувиас их (81.86%) болон хазайлтын зураглалаас харахад хүчин зүйлсийн анализын дүн статистик магадлалтай байна.

  1. р хүчин зүйл: Si, Ca, Ti, Fe, Mg, K зэрэг элементүүд голлон агуулж байгаа тул энэ хүчин зүйлийн үүсгүүр нь хөрс болохыг баталж байгаа бөгөөд хөрсний үүсгүүр нийт вариацийн 43.13 хувийг эзэлж байна.
  2. р хүчин зүйл: нийт вариацийн 23.37 хувийг эзэлж байгаа бөгөөд Cl, K, Cr, Zn, BC, As зэрэг элементүүд голлон агуулагдаж байна. Энэ нь хүчин зүйлийн үүсгүүр олон төрөл болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн хаягдал, машины болон нүүрсний утаанаас энэ вариацийн тоосонцор үүсэж байна.
  3. р хүчин зүйл: нийт вариацийн 11.36 хувийг эзэлж байна. Энэ вариацад S, As, BC зэрэг нүүрсний шаталтын улмаас үүсдэг элементүүд голлон агуулагдаж байна.

Хэлцэмж: Дотоод орчны температур: Физиологийн хувьд хүний биед хамгийн тохиромжтой температур 18-22°С байдаг. Туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдийн өдрийн дундаж температур эрүүл ахуйн тохиромжтой хэмжээнд байна.

Өдөр, шөнийн цагийн дундаж температур туршилт явуулсан өрхүүдийн ихэнх нь (73.3%, 70.0%) эрүүл ахуйн хамгийн тохиромжтой түвшинд байсан ч цахилгаан халаагуур болон шахмал түлш туршсан өрхүүдэд 23.00-08.00 цагийн хооронд дундаж температур эрүүл ахуйн тохиромжтой түвшингээс бага байлаа.

Температурын хэт их хэлбэлзэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Судлаач А.Дамдинсүрэн (1968) [2] монгол гэрийн дотоод орчны зарим бичил цаг уурын нөхцөлийг температурын хэлбэлзэл, харьцангуй чийглэг болон нүүрстөрөгчийн агууламжийг ашиглан дотоод болон гадаад орчны улирлын хамаарлыг тодорхойлжээ. Ийм байдал бидний туршилт судалгаанд хамрагдсан өрхүүдэд ч ажиглагдсан. Дээрх судалгааны температурын хэлбэлзлийг харуулсан дүнтэй бидний судалгааны дүн ойролцоо байсан.

Дотоод орчны харьцангуй чийглэг: Хүнд хамгийн тохиромжтой харьцангуй чийглэгийн хэмжээ 30-60 хувь байдаг. Харин туршилтад хамрагдсан өрхүүдийн дотоод орчны харьцангуй чийглэгийн дундаж хэмжээ тохиромжтой түвшинд байсан ч нийт туршилтад хамрагдсан өрхүүдийн харьцангуй чийглэгийн дундаж хэмжээгээр 43.3% нь өдрийн, 36.7% нь шөнийн цагаар эрүүл ахуйн тохиромжтой түвшингээс доогуур байна.

Дотоод орчны агаарын чанар: Дотоод орчны агаарын чанарт маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Зарим судлаачдын үзэж буйгаар дотоод орчны агаарын бохирдлын зарим үзүүлэлтүүд гадаад орчноос хэд дахин их байдаг байна [5].

Хүхэрлэг хий (SO2): Агаарт дахь SC^-ийн агууламж нь нүүрсний гаралтай бохирдлыг илэрхийлэх үзүүлэлт юм. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн SC2 -ийн дундаж агууламж 0.011±0.015 мг/м3 байсан нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ, ДЭМБ-ын «Агаарын чанарын зөвлөмж»-д SC2 -ийн 24 цагийн дундаж агууламжийн ЗДХ, Монгол улсын Агаарын чанарын стандартаас хэтрээгүй байна.

Нийт судалгаанд хамрагдсан өрхүүдийн дотоод орчны SC2-ийн агууламж 0.00мг/м3-0.054мг/м3 хооронд хэлбэлзэж байсан нь 2000 онд хийгдсэн Н.Сайжаа [3] нарын судалгааны дүнгээс (0.0013 -0.102 мг/м3) бага байна.

Азотын давхар исэл (NO2): Азотын давхар исэл нь автомашины бохирдлыг илтгэх үзүүлэлт юм. ДЭМБ-ын Агаарын чанарын зөвлөмж»-д заасан 1Ю2-ийн 24 цагийн дундаж хэмжээ, Монгол улсын Агаарын чанарын стандарт(0.03 мг/м3 )-аас хэтрэх өсгүй гэж заасан байдаг. Туршилтад хамрагдсан өрхүүдийн 1Ю2-ийн дундаж (0.019±0.001мг/м3) агууламж ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмж болон Монгол улсын агаарын чанарын стандартын хэмжээнээс хэтрээгүй байна.

Судалгаанд хамрагдсан нийт өрхийн дотоод орчны агаар дахь 1Ю2-ийн хэмжээ 0.004-0.051мг/м3 байсан нь Н.Сайжаа [3] нарын (2000) судалгааны дүнгээс (0.019-0.191 мг/м3) доогуур байна.

Нарийн ширхэглэгтэй тоосонцор (PM10; PM 2.5): Олон орны судлаачдын тогтоосноор РМ10, РМ2.5-ын эх үүсвэр нь шаталт, аж үйлдвэр болон автомашины шаталтаас үүдэлтэй байдаг. Монгол орны хувьд РМ10-ын агууламжийн 50 орчим хувь өнгөн хөрсний гадаргаас үүсэж байгааг судлаачид тогтоосон байна [7]. Бидний судалгаагаар дотоод орчны РМ10, РМ2.5 нь голлон хөрснөөс үүсэлтэй байгаа нь өндөр хөгжилтэй орнуудын агаар дахь РМ10, РМ2.5-ын эх үүсвэрээс ялгаатай байна.

Тухайлбал Чой нарын судлаачид [1] Калифорнийн Сан Жакийн хөндийн агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцруудын (PM2.5 болон PM10) агуулгыг тодорхойлсон дүнгээс харахад РМ2.5-ийн агууламжийн 70-80 хүртэлх хувь нь нитрат, сульфат болон аммонийн ионоос тогтож байсан бол РМ2.5-10 мкгр/м3 хэмжээтэй тоосонцор дахь агууламж дөнгөж 10-20%-ийг эзэлж байв.

РМ10: РМ10 нь ихэвчлэн байгалийн гаралтай тоосонцрын бохирдлыг илэрхийлдэг. Бидний судалгаагаар гол хүчин зүйлийн элементийн анализын аргаар дотоод орчны агаар дахь РМ10-ын агууламжийн 60 гаруй хувь нь хөрснөөс үүсэлтэй байдаг нь үүнийг баталж байна. Түүнчлэн туршилтад хамрагдсан өрхүүдийн РМ10-ын дундаж агууламж (134.90±106.91мкг/м3) ДЭМБ-ын зөвлөмжийн зорилтод түвшний 1-р шатанд буюу зөвлөмж хэмжээнээс 2.7 дахин их байгаа юм.

Г.Энхжаргал нарын (2004-2005) [8] судалгаагаар галладаг байшингийн дотоод орчны агаар дахь тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс 4.1 дахин, судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийн 32.3 хувийн агаар дахь тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс тус тус их байсан ба эдгээр өрхүүд гол төлөв монгол гэр болон галладаг байшингийн өрхүүд байжээ. Энэ нь бидний судалгааны дүнтэй тохирч байна.

РМ2.5: РМ2.5 нь гол төлөв хүний үйл ажиллагааны улмаас үүсдэг тоосонцор. Бидний судалгаагаар гэрийн дотоод орчны агаар дахь РМ2.5-д агуулагдах ихэнх элемент нь хүний үйл ажиллагаатай холбоотой эх үүсвэрээс гаралтай (56.87%) байсан. Харин туршилтад хамрагдсан өрхүүдийн РМ2.5-ын дундаж агууламж 71.53±67.32 мг/м3 байсан нь ДЭМБ-ын зөвлөмжийн зорилтод түвшний 3-р шатанд буюу ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 3 дахин их юм.

Дүгнэлт:

Дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байна. РМ10, РМ2.5-ын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд хүрсэн байна. Зарим өрхийн дотоод орчны хүхэрлэг хий болон азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байна.

Туршилтын төрлүүдийн хувьд дотоод орчны агаарын чанарт шууд нөлөөлж байна. Тухайлбал сайжруулсан зуухтай болон шахмал түлш, цахилгаан халаагуур туршсан өрхүүдийн дотоод орчны агаарын чанар түүхий нүүрс болон япон брикет туршсан өрхүүдээс илүү байсан. Харин дулаан үүсгэх чанар түүхий нүүрс, япон брикет туршсан болон сайжруулсан зуутай өрхүүдэд сууцны төрлөөс үл хамааран илүү байсан.

Ном зүй

1. CHCW, J.C. ETAL. PM10 and PM2.5 compositions in California\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\'s San Joaquin Valley.Aerosol science and technology, 18: 105-128 (1993).
2. Damdinsuren, A. 1968. Sanitation and hygienic issues of city lining in Gher. Paper from the dissertation for Ph.D. in Medical Sciences: Ulaanbaatar
3. Saijaa, N. et al 2000. Assessment of impact of use of fuel efficient stoves on indoor air quality and health. Ministry of Health: WHC, Ulaanbaatar
4. Smith KR. 1993, Fuel combustion, air pollution exposure, and health: the situation in developing countries. Ann Rev Environ Energy, 18:529-566
5. TVA 2002, Indoor air, (online), http://www.tva.gov/ environment/air/ontheair/indoor_air.htm, 15 May 2007
6. MWLAP 2003, Particular matter in Brithish Colombia, A report on PM 10 and PM2.5 mass concentration up to 2000, Environment Canada, Pacific and Yukon Branch WGAQCG, 1999,
7. Лодойсамба нар 2006, УБ хотын наринй ширхэглэг тоосонцорын судалгаа, Preceeding 2007, УБ
8. Энхжаргал Г нар. 2004-2005, Гэрийн дотоод орчны агаарын чанарын үнэлгээ, УБ
9. WHC 2004, Indoor smoke from solid fuels, (online), http://www.who.int/quantifying_ehimpacts/ publications/en/Indoorsmoke.pdf, (12 April 2007)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Н.Сайжаа





Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 682
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК