Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Алкоголизмын удамшлын зарим асуудал
( Тойм өгүүлэл )

Г.Дашзэвэг, М.Отгон, И.Пүрэвдорж

 

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 120-р зарлиг нь ууж согтуурах явдалтай тэмцэх тэмцлийг хүчтэй болгох талаар чухал арга хэмжээ болж байна. Төрийн энэ чухал шийдвэрийг биелүүлэх явцад архины өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх тохирсон аргыг хайж олохын уг сурвалж нь болсон уг өвчний шалтгаан, жам зүйг илрүүлэх эрдэм шинжилгээний ажлын хүрээ далайцыг өргөжүүлзх явдал эрдэм шинжилгээний байгууллага ажилтнуудын үүрэг байх ёстой. Алкоголизмын удамшлын асуудал сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг гойд татах боллоо. Орчин үеийн генетик, тухайлан үзвэл анагаах ухааны генетикийн хурдан хөгжил, генетикийн шинжилгээний бүхий л аргаар энэ  чиглэлд судалгаа  явуулах боломжийг олгож байна. Алкоголизмын үүсэл, хөгжлийг судлах асуудалд «Алкоголизмд удамшил ба орчны нөлөө» сэдвээр 1971 онд АНУ-д явагдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал онцгой үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Олон судлагч знэ өвчний өвөрмөц чанар, түүний үе дзх удамшлын ба хүмүүжлийн (орчны) нөлөөг ялган зааглахад үнэхээр түвэгтэй болохыг зүй ёсоор тэмдэглэжээ.

«Алкоголизм ба удамшил» сэдэвт наад зах нь дараахь 3 асуудлыг хамруулан үзэх хэрэгтэйг дурдвал:

  1. Өвчний шалтгаанд генетикийн хүчин зүйлийн үүрэг
  2. Алкоголизмын эмгэг жам
  3. Үр удамд архины нөлөө, эдгээр болно. Үүнээс бид эхний 2-ыг нэгтгэн нэг бүлэгт хамааруулж, үр удамд архины нөлөө гэсэн хэсгийг биеэ
    даасан тусгай бүлэг болгон авч үзлээ.

Алкоголизмын үүсэл ба эмгэг жамд генетикийн нөлөөг судлах нь: Олон судлагчийн судалгааг ерөнхийд нь 7 бүлэгт хувааж болох юм.

  1. Клинико-генеалогийн арга
  2. Ихрийн
  3. Өргөмөл хүүхдийг судлах
  4. Биохимийн
  5. Эсийн генетикийн
  6. Генийн маркерын (тэмдэглэл) арга
  7. Амьтад дээр хийх судалгаа

1. Клинико-генеалогийн арга нь харьцангуйгаар хялбар учраас хүний генетикийн судалгаанд өргөн дэлгэрсэн арга юм. Энэ аргаар хүний эрүүл ба эмгэг явцын олон шинж тэмдгийн удамших хэлбэр, генийн байршлыг тогтоосон билээ.

«Алкоголизм ба удамшил» асуудлаар хийгдсэн ихэнх судалгаанд чухамхүү дээрх арга их ашиглагджээ. Энэ салбар дахь онцлог асуудлуудаас дор авч үзэхийн зэрэгцээ алкоголизмын удамшлын үндсийг ойлгоход тухайн аргын ач холбогдлыг тодруулахыг бид зорилоо. Олон судлаач алкоголизм өвчтэй хүний төрөл төрөгсдийн дунд архичдын эзлэх хувь өндөр байдгийг тэмдэглэсэн билээ. Ф.Е.Рыбаков (1910) алкоголизмтэй 1975 өвчтөний төрөл төрөгсдийн 83,5% нь архичин, 22,1% мэдрэл сэтгэцийн гэм гажигтайг илрүүлж архичин боломтгой чанар удамшдаг гэсэн санааг дэвшүүлжээ. Н. Кгооп (1924) угийн бичгийн судалгаагаар,  алкоголизм хүйс даган удамшдаг гэсэн байхад К.....(1925)  архичин боломтгой чанар доминант генээр удамшдаг гэж үзсэн байна. Цаашдын судалгаагаар дээрх дүгнэлтүүд батлагдсангүй. М.Boss (1929) 909 эрэгтэй, 166 эмэгтэй архичдын ах дүү, эцэг эхийг генеалогийн аргаар судлаад эцгийн 53%, эхийн 6% ах дүү нараас эрэгтэйн 30%, эмэгтэйн 3% архичин болохыг илрүүлжээ. 1874 өвчтөн дээр гэр бүлийн нөлөөг судалсан И.В.Стрельчук (1966)-ийн судалгаагаар 1524 өвчтөнд (81,3%) удамшлын шууд уршиг илэрч байсан ба 71,3% тохиолдолд эцэг нь архичин,   10%-д эх нь архичин байжээ. И.И.Лукомскийн (1969) судалгаагаар архичдын 25%-д эцэг эхийн аль нэг нь архичин 12%-д эцэг, эх хоёул архичин байжээ. Архичны гэрт архичин бий болох боломж ерийн гэр бүлийнхээс 20 дахин их гэж (1970) үзэж байна. Г.М.Энтин (1972)-ын судалгаагаар 633 өвчтөнөөс 240/37,9% гэр бүлд архины уршиг дарамт ажиглагдаж байсан ба архичин эрэгтэй эмэгтэй архичинд ихэнх архичинд сэтгэц мэдрэлийн гэм гажиг (зонхилж психологи) хавсран илэрч байжээ. С.3.Пащинков (1973) 3300 архичин өвчтөнүүдийн 995 (30,1%) тохиолдолд эцэг эхийн аль нэг нь архичин 52 өвчтөнд архидалт гойд гэр бүлийн чанартай байсныг тэмдэглэжээ. Мөн зарим хүн маш залуугаараа архины өвчтэй болох хандлагатайг дурьдсан байна. «Алкоголизм бол гэр бүлийн өвчин мөн юм. Өнөөдөр хэн ч маргашгүй үнэнийг алкоголизмын хөгжлийг ойлгох гэсэн ямар ч оролдлогын үед харгалзан үзэх хэрэгтэй» гэж Д.Goodwin (1971) бичсэн байна. Үнэхээр ч дотрын буюу, мэдрэлийн өвчний тухайд бол энэ бодитой байдал зарим өвчний удамшлын гаралтай болохыг үнэлэхүйц үндэстэйгээр хэлж өхсөн билээ. Харин алкоголизмын тухайд дан ганц клинико-генеалогийн аргаар удамшлын ба орчны нөлөөг ялган зааглахад чамлалттай юм.

2. Ихрийн арга. Монозкготын (ихэр удамшлын бүтцээрээ өөр хоорондоо нэг хүн шиг ижил, дизиготын ихэр ижил бус бөгөөд тэдгээр нь харьцангуйгаар нэгэн орчин нөхцөлд байна гэсэн зарчим дээр ихрийн арга тулгаварладаг юм. Н.Kaij (1960) хэн нэг нь архичин гэж бүртгэгдсэн 174 хос ихэрт хийсэн судалгаагаар монозигот ихрийн конкордантийн (хоёул архичин) зэрэг 54% байхад дизигот ихэрт 28% байсан байна. Өөрөөр хэлбэл архичин болоход удамшил мэдэгдэхүйц нөлөөтэйг харуулжзэ. J.Partenen нар (1966) 28-37 насны 902 ихэр дээр хийсэн судалгаагаар архичин болоход удамшлын илэрхий нөлөөг олоогүй байна. Ихрийн судалгааны дүн харилцан адилгүй байгаа нь судлагчдын материал цуглуулах арга барил «алкоголизм» гэдэг ойлголтын тодорхойлолт янз бүрээс болсон байж болох юм. Жишээ нь архичин гэсэн ойлголтыг ихэнх судлагчид клиникийн хүрээлэнд биш нийгмийн хүрээлэнд авч үзэх нь олонтаа. Иймээс архи ууж, хэв журам сахиулах байгууллагад өртсөн хүн алкоголизм өвчтэй гэж бүртгэгдэх нь цөөнгүй.

3. Өргөмөл хүүхдийг судлах аргыг Алкоголизмын удамшил ба орчны нөлөөг тодруулахад хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. A.Roe. В.Burks. (1945) багадаа айлд үрчлэгдсэн 20-40 насны 49 өргөмөл хүн дээр судалгаа хийжээ. Архичин эцгээс төрж архи уудаггүй айлд өсч хүмүүжсэн 27 хүний 70% архинд дуртай байсан бол архичин биш эцэг эхээс төрсөн 22 хүний 64 хувь нь архи хэрэглэдэг (гэвч архичин биш) байжээ. Архичин эцгээс төрсөн хүмүүс архинд оромтгой бага залуугаасаа архинд дасч байгааг дээрх судлагчид тэмдэглэсэн байна. Өргөмөл хүмүүсийг олж бүртгэн судлах нь ярвигтай учир энэ чиглэлд судалгаа цөөн байна. Цөөн тооны бага хэмжээний материалаар хийсэн судалгаан дээр үндэслэн баттай дүгнэлт хийх боломж хараахан алга. Харин Вашингтоны их сургуулийн М.Schuckit (1921) нар «полусибс» (холын хамаатан) арга гэгч дээрхээс арай хялбар аргыг хэрэглэсэн байна. Полусибсүүд өөрийн эцэг эхийн аль нэгээр дамжин пробанд (өртөгч)-тай төрлийн холбоотой байна. Дзэрх судлагч 41 өртөгчийн (пробондын) 98 холын хамаатанг судалсны эцэст архичин гэр бүлд өссөн буюу хожим нь архичин болсон хүүхэдтэй хамт хүмүүжсэн хүүхдээс, төрсөн эцэг нь архичин хүүхэд архичин болох нь илүүтэй байна гэсэн дүгнэлт хийжээ. Эцгийн ба эхийн талын холын хамаатанг харьцуулан судлах нь алкоголизмын төрөлхийн хүчин зүйлийг судлахад ихээхэн ач холбогдолтой байж болох юм.

4. Биохимийн арга архи хүн бүхэнд харилцан адилгүй үйлчлэл үзүүлдэг ба хүн архинд харилцан адилгүй тэсвэртэй байдгийг хүмүүс мэдэх билээ. Зарим нэг судалгаагаар Америкийн Нэгдсэн Улсад 130 тэр бум хүн архи хэрэглэдэг буюу архиддаг байна. Гэтэл тэдгээрийн барагцаалбал 10% алкоголизмд хэлмэгддэг ажээ. Үүнээс үндэслэн архичин болох боломж хүн бүхэнд адил байх уу? гэдэг асуулт аяндаа гарч байна. Архичинд магадгүй алкоголизмд хэлмэгдэх онцгой чанар бүхий завсрын бүлэг хүмүүс байж болох бөгөөд архи уух нь тэдэнд энэ өвчин үүсэх оньсон түлхүүр болдог байж болох юм. Жишээ нь глюкозо-6-фосфатдегидрогенез ферментийн удамшлын эмэгтэй хүмүүст уг эмгэг, зарим нэгэн эмийн бодисыг хззээ хэрэглэв тэр үед л илэрч гардаг шүү дээ. Генетикээр нөхцөлдөгч хүний ферментүүдийн полимерофизм этанолын солилцооны харилцан адилгүй хурд, архийг янз бүр тэсвэрлэх байдал, хувь хүний сэтгэц биологийн онцлогийн ялгаат чанарын үндэс нь байж болох бөгөөд эцсийн эцэст энэхүү полиморфизм архины өвчин үүсэх хувь хүний онцлог чанарыг нөхцөлдүүлж байж болох билээ. Архины үйлчилгээг харилцан адилгүй мэдрэхийн үндэс нь цуснаас алкоголь ялгарах хурдын хувийн онцлог хэлбэлзлэл юм. Энэ хувилбар хэлбэлзлэл чухам юугаар тодорхойлогдох вэ? Д.Fenna нар (1971) элэгний аливаа өвчингүй хүмүүст тодорхой хэмжээний архи уулгасны дараа 1 цаг болоод цусанд спиртын хзмжээг тодорхойлж үзэхэд янз бүрийн арьстнуудад харилцан адилгүй үзүүлэлт гapсan байна. Р.Wolt (1972) монголжуу 117 хүн, кавказын 54 хүнд ижил хэмжээний архи уулгаж ажиглахад царай, чих, улайх, хөнгөн согтуурах, судасны лугшилт түргэсэх зэрэг үзэгдэл монголжуу хүмүүст кавказынхаас илүү тохиолдож байжээ. Угсаатнуудын хоорондохи этанолын солилцооны ба архийг мэдрэх мэдрэлийн системийн ялгаат чанар нь удамшлын үндэстэй байх нь бүхнээс боломжтой бизээ. Алкогольдегидрогеказ (АДГ) микросом, оксидазын системийн ферментүүдийн нөлөөн дор цуснаас алкоголь зайлуулагддаг. АДГ болон алкоголийн завсрын зөөвөрлөгч ферментүүдийг цус арьснаас авсан шинжилгээгээр илрүүлэхэд хэцүү байдгаас зөвхөн биопсийн буюу патоанатомийн материалаар судалдаг. Энэ байдал нь уг шинжилгээний хүрээг ихээхэн явцууруулж байна. Гэвч электрофорезийн аргаар хэд хэдэн төрлийн АДГ байдгийг  тодруулаад байна. Тархины эдэд элэгний АДГ-аас идэвхээр сул АДГ байдгийг илрүүлсэн боловч түүний физиологийн үүрэг тодорхойгүй байна. (И.А.Сытинский 1975). Гипотрихоз (биеийн янз бүрийн хэсгүүдийн үсжилт багадах) бүхий архичингууд элэгний церрозид гоц хэлмэгдэмтгий байдгийг илрүүлжээ. Тэгвэл биеийн хэсгүүдийн үсжилт гормонуудын хангамжтай холбоотой гэж үзвээс энэ чиглэлд биохимийн судалгаа онцгой ач холбогдолтой байж болох юм. Тэрчлэн этанол уураг тархины эд эст хэрхэн нэвтэрч тархах тархин дахь уургийн солилцоо РНХ ДНХ-ийн харьцаанд яаж нөлөөлөх, этанолын солилцооны анхдагч бүтээгдэхүүн болох цуугийн хүчлийн альдегидийн үйл үйлчилгээ зэргийг нарийвчлан судлах нь чухал байна.

5. Эсийн генетикийн арга Д.de.Тогох (1971)-ийн судалгаагаар архаг архичдад хромосомын гэмтэл ихээр илэрчээ. Архидалт хромосомын гэмтлийн шалтгаанууд хромосомын гэмтэл архичин болохын шалтгаан уу? гэдэг асуултыг гадаадын хэвлэлүүд тавьж байна. Хромосомын гэмтэл архичдад үнэхээр их байдаг бол хромосомын гэмтэл нь анхдагч хүчин зүйл биш харин архидалт нь хромосом гэмтэхийн шалтгаан болох нь илүү боломжтой биз. Гэвч үүнд бас баталгаа хэрэгтэй. Архичдад илэрч байгаа хромосомын гэмтлийн клиникийн болоод эмгэг зүйн ач холбогдол, үүсэх механизм ямар болох, хромосомын гэмтэл алкоголийн үйлчлэлд үүсч байна уу эсвэл бодисын солилцооны завсрын ямар нэг бүтээгдэхүүнээр үүсч байна уу? Бэлгийн эсийн генетик бүтцэд архи ямар нөлөө үзүүлж байна вэ? Туршигдсан дээрх судалгааны үр дүнг in vivo нөхцөлд аль  хэмжээнд авч  ойлгох ёстой вэ? Энэ бүх асуултанд одоогоор хариу өгөгдөөгүй байна. Архи хромосомд тун ялимгүй ч гэлээ хөнөөлт нөлөө in vivo үзүүлж байвал янз бүрийн эмгэг урвал клиник шинж тэмдгүүдийн шалтгаан болдог нь илэрсэн билээ. Архи бэлгийн эсийн хромосомд өөрчлөлт оруулснаар төрөлхийн элдэв гажиг хөгжил, нярайн үхэл, өвчлөлийн гол шалтгаан болж өх бүрэн үндэстэй юм. Энэ бүхэн үр хүүхдэд архины нөлөө асуудалд хамаарагдах ёстой. Алкоголизм ба бэлгийн хромосомын гажгийн холбооны тухай зарим судалгааны ажил хэвлэгдсэн байна. J.Nlelson (1968) у-хромосомын илүүдэл (хуу г.м), хэмжээний уртсал архичдад элбэг тохиолдож байна гэж бичжээ. A.Bartholomen G.Sutherland (1969) 56 аюулт гэмт хэрэгтэн архичдад хийсэн судалгаагаар тэдний 5-д бэлгийн хромосомын хуу, хху гэсэн гажгууд илэрчээ. Сүүлийн үед У-хромосомын илүүдэлтэй хүмүүс ихэнхдээ гэмт хэргийн эзэд болж байна гэсэн судалгаанууд гадаадын хэвлэлүүдэд их бичигдэх боллоо. Тэгэхдээ у-хромосомын илүүдлийн гажиг (47 ХУУ) алкоголизм хоёрын холбооны асуудал хангалттай судлагдаагүй байна. Ер нь алкоголизмын цитогенетикийн судалгаа одоогоор нилээд явцуу хүрээтэй байна.

6. Генийн маркерийн арга. Бидний сонирхож байгаа шинж тэмдэг (өвчин) аль нэг хромосомд байрласан шинж тэмдэгт гентэй (генийн маркер) гарцаагүй холбоотойгоор илэрч байвал тэр шинж тэмдэг буюу өвчин удамшлын нөлөөтэй байж болохыг гэрчилж байгаа юм. Орчин үед өвчин шинж тэмдгүүдийн хоорондын ийм холбоо олныг илрүүлээд байна. Жишээ нь 0 бүлгийн цустай хүн ходоодны шархлаас өвчнөөр, А бүлгийн цустай эмэгтэй умайн ракаар илүү өвчлөмтгий байдгийг бид мэднэ. Үүнтэй ижил төсний судалгаа алкоголизмын мөн чанарыг ойлгоход дөхөм болж болох юм.  A.Varela (1966) алкоголизмыг дальтонизм өвчинтэй уялдаатай гэж үзээд алкоголизмыг хүйс даган удамшигч рецессив генийн өвчин гэдэг дүгнэлт хийжээ. Түүний энэ дүгнэлт нилээд судлагчдын материалаар батлагдаж байгаа боловч бас зарим нь үгүйсгэж байна. Архичдын дунд фенилтномочевины амтыг үл мэдрэх үзэгдэл жирийн хүмүүсийнхээс их байдаг гэж бичсэн байдаг. S.Nordmo (1959) архины өвчтэй хүмүүсийн дунд А бүлгийн цустай хүн олон тохиолдсон тухай мэдээлжээ. Гэтэл (1958) алкоголизм цусны бүлгийн хооронд ямар нэгэн холбоо илрүүлээгүй байна. Судалгаанууд харилцан адилгүй үр дүнтэй байгаагийн шалтгаан нь ялангуяа ФТМ амтыг мэдрэх чанар, өнгийг ялгах чадвар зэрэгт нөлөөлөх удамшлын хүчин зүйл улс орон бүхэнд янз бүр учраас хэвийн гэдэг ойлголтыг өөр өөрөөр үзэхээс болж байж болох юм. Нөгөөтэйгүүр өнгө ялгах чадварын эмгэг, ФТМ амтыг үл мэдрэх чанар зэрэг нь архичин болохын эх сурвалж биш архичин болсны үр дагавар байх нь илүү үнэмшилтэй бизээ. Ер нь энэ арга бүхэлдээ ялангуяа алкоголизмын патогенезийг  ойлгоход багагүй ач холбогдол өгч болох юм.

7. Амьтад дээр хийх туршлага. К.Williams (1947) алкоголизмын удамшил тэжээлийн онол гэдгийг гаргажээ. Энэ онолоор хүн бүхэн тодорхой удамшлын хам бүтэц ферментийн ялгавраар нөхцөлдсөн хувийн өвөрмөц солилцоотой байх бөгөөд зарим нэгэн хүмүүс хоолны давс чихэр, кальц зэрэгт гоц дуршилтай байдаг шиг архинд сонирхолтой байх нь бодисын солилцооны удамшсан хэлбэр бүхий физиологийн үндэслэлтэй гэж үздэг. Судлагч энэ санаагаа батлахын тулд туршлагын 2 хэсэг хулгана авч нэгийг нь уургаар баялаг, нөгөөг нь витаминлаг тэжээлээр тэжээгээд 10% архины уусмал, цэвэр усыг дураар нь сонгуулахад уураглаг хоол идсэн хулганууд архины уусмалыг илүүтэй сонгож байжээ. Ус, спиртын уусмалд туршлагын амьтдаар чөлөөт сонголт хийлгүүлэх судалгаа сүүлийн үед багагүй хийгдэх боллоо. Амьтан өөрийн зоргоор архины уусмалыг сонгон хэрэглэх нь тухайн амьтан архины хорхойтойг гэрчилж байна гэхээс аргагүй. «Архины хорхойг» судлахад амьтан дээр турших нь тун тохиромжтой арга гэж судлагчид үзэж селекци үржүүлгийн зарчмыг боловсруулсан юм. 1960-аад оны эхээр олон лабораторит амьтдад «архины хорхой» удамшлаар нөхцөлддөг гэж баталжээ. J.Mardories (1960) J.van, Steenkiste 1964 T.Cicero, R.Myers 1968 J.fuller, R.Collins. (1971) нар «архины xopхой» удамшлын хоёр байршилт генээр нөхцөлдөнө гэж үзжээ. Орчин үед олон амьтны төрх байдлын генетик судлагдаж байна. Үүнээс үндэслэн удамшигч төрх байдлын ямар шинж тэмдэг «архины хорхойтой шүтэлцээтэй байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй юм. Д.Heminway, I.Furumoto (1972) байрандаа чигжүү ба чөлөөтэй байгаа хулганад ажиглалт хийгээд чигжүү нөхцөлд олуул амьдарч байгаа хулгана архинд илүү оромтгой байна гэсэн дүгнэлт хийжээ. В.Baley (1973) хулганад «архины хорхой» ба дотоод «сэтгэл» хоёрын хооронд шүтэлцээ илрүүлсэн байна. Тэсвэрлэлт «шарталт» хүндрэл зэрэг архины өвчний шинж тэмдгүүдийг амьтад дээр загварчлан туршиж болох уу? Үгүй юу амьтад дээр хийсэн туршлагын үр дүн хүний алкоголизмын удамшлын тухайд аль хир үнэмшилтэй байх вэ гэдэг асуудал тавьж болох юм. Хүмүүсийн архи хэрэглэх нь үеэс үе дамжин удаашиж ирсэн зан заншил, ёслол мөргөл, зэрэгтэй холбоотой  байхад  амьтдад энэ үзэгдэл үгүй шүү дээ. Юутай ч амьтдад хийсэн судалгааг хүн дээр авч ойлгохдоо ихээхэн болгоомжтой  хандах  нь зүйтэй. Амьтад дээр хийх алкоголизмын молекул-генетикийн чамбай шинжилгээ, амьтны төрх байдлын генетикийн судалгааны амжилт өндөр хөгжилтэй амьтад дээр хийх загварчлал зэрэг нь архины архаг өвчний шалтгаан эмгэг жамыг ойлгоход үнэт мэдээ  бүрдүүлэх нь дамжиггүй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1818
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК