Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Монгол эмэгтэйн цэвэршилтийн үе, нөлөөлөх хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

Л.Үнэнцацрал1, Б.Жав1, Д.Сүхээ1, Б.Цэдмаа2

1 ЭМШУИС, АУС, Эх-барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, 2ЭНЭШТ

 
Абстракт

Goal. To identify menopausal syndrome and risk factors for menopause among Mongolian women related with specific of our country and to develop clinical guidelines of hormone replacement therapy and prevention to their complications.

Materials and methods. The Department of Obestetrics and Gynaecology at Health Sciences University of Mongolia was carried out this project from 2006 to 2007 by funding Science and Technology�s Foundation. Subjects were studied 259 women aged 45-55 years, who were selected from family registration number by using according to random, crosssectional study and case control group techniques. Stastical analysis were performed using SPSS 11.5, 13.0 for Windows.

Results. The agerage age of menopausal women was 49.2�3.1 (P<0.05). 76.4 percent of these women had a family and 44 percent was in countryside, 56 percent was of citytown. The menarche was 14.9�2.1 in these women, about pregnancy, 49.4% (n=118) women had a 5-7 times pregnated during their life, 61.8% women had a 3-5 children, 51.4 percentage had the abortion more than three times. To identify differences of hormonal and biochemical parameters between menopausal periods: FSH level was increased (54.49�2.69) in all menopausal stages, but was non statistical difference between menopausal stages (�0.05). The prolactine hormone was significantly decreased in all menopausal stages (�<0.48). We had identified clinical symptoms and measured levels of biochemical parameters after HRT in 80 women who had menopausal syndrome. For HRT we had used conjugated oestradiol 0.625 mg and with medroxyprogesterone acetate 5 mg for 3-6 months and evalueted the results. The menopausal symptoms which hot flashes, sweating were signficantly decreased after HRT. It was statistical than progesterone therapy (�<0.01).

Conclusion:

  1. The average age of onset menopause was 49.2�3.1 years
  2. Significantly decreases of PL (p<0.05) and HDL (p<0.05) was related with menopausal periods.
  3. Combined oral contraceptive hormonal replacement treatment was more efficient in menopausal periods.
  4. Organ disease, lose body fluid and depression were can be risk factor for menopausal period

Key words: Menopausal syndrome, hormone replacement therapy, prolactine hormone,
Pp.17-20, Tables 3, Figure 1, References 42.

Хуснэгт 1.    Цэвэршилтийн өвөрмөц шинжууд ба уеудСудалгааны ажлын үндэслэл. Эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгийг цэвэршилтийн дараах эстроген дутагдалтай үедээ өнгөрөөдөг. 2000 оны байдлаар хөгжингүй орнуудад 65-аас дээш настай эмэгтэйчүүд 35 сая, 85-аас дээш насны эмэгтэй 5 сая байсан бөгөөд 2040 он гэхэд уг үзүүлэлтүүд 2-3 дахин нэмэгдэнэ хэмээн судлаачид тооцоолсон [6]. Цэвэрших дундаж нас нь Европийн орнуудад 50.9, Азийн орнуудад 49.7, цэвэршилтийн өмнөх үе 45.5-47.5 байна гэж тогтоожээ [13, 31]. Монгол улсын нийт хүн амын 10 гаруй хувийг 50-иас дээш насны эмэгтэйчүүд эзэлж, 45-55 насны эмэгтэй 72.4 мянга байна [5]. Манай орны эмэгтэйчүүдийн дундаж наслалт 63.7 [7] байгаа бөгөөд бусад орныхтай харьцуулахад харьцангуй богино байна. Энэ нь байгал цаг уур, амьдралын хэв маягтай, цэвэршилтийн дараах үеийн тусламж үйлчилгээ дутагдалтай байгаатай холбоотой байж болох юм [7].

Орчин үед анагаах ухаанд даавар орлуулах эмчилгээ эмнэл зүйн практикт нэвтэрснээр, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах үед үүсэх эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой болсон  төдийгүй,  тэдгээрийн  амьдралын мөн чанар, дундаж наслалт ч уртсах нөхцөл бүрдэж байна. Иймд ахимаг насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, тухайлбал цэвэршилттэй холбоотой үүсдэг эмгэг өөрчлөлтүүдийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад шаардлагатай мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх эмчлэх аргыг стандартчилах зайлшгүй шаардлагатай байна.

Зорилго. Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг өөрийн орны онцлогтой холбогдуулан судлаж улмаар эмгэг цэвэршилтийн үед даавар орлуулах эмчилгээний ерөнхий зарчмыг үнэлэх

Материал, арга зүй. Энэхүү судалгааны ажлыг 2006-2007 онд Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр ЭМШУИС-ийн эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд нэг агшны асуулга, тохиолдол хяналтын бүлэг бүхий дагаж хянах загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар өрхийн хүн амын бүртгэлийн дугаараар сонгон авч 259 эмэгтэйг хамруулсан болно. Цэвэршилтийн үеийн даавар орлуулах эмчилгээний үр дүнг тооцож, эмнэл зүйн шалгуур боловсруулах зорилгоор судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 30 хувьд (n=80) эмчилгээг 3-6 сарын хугацаанд хийж эмчилгээний үр дүнг харьцуулан үзсэн. Судалгааны явцад цуглуулсан мэдээллийг «SPSS 11.5, 13.0 for windows" программ ашиглан боловсруулж, хамрагдсан өвчтөнгүүдийн суурь үзүүлэлтүүдийг дүрслэх статистикийн аргуудыг ашиглан үзүүлсэн. Хамаарах болон үл хамаарах хувьсагчдын хоорондын хамаарлыг х2 ба Т шалгуур ашиглан тодорхойллоо. Цэвэршилтийн хам шинжид нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн онцлог шинжийг тодорхойлох зорилгоор олон хүчин зүйлийн шинжилгээ хийж, гарсан үр дүнг магадлалын харьцаагаар (Odds Ratio) илэрхийлсэн.

Судалгааны үр дүн. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн цэвэрших дундаж нас нь 49.2±3.1 байна (P<0.05). Эдгээр эмэгтэйчүүдийн 76.4% нь гэр бүлтэй, орон нутгийн харьяалалын хувьд 44% нь хөдөөнөөс, 56% хотын эмэгтэйчүүд байв.

Зураг 1. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчуудийн бус нутгийн харъяалал

Биений юм анх ирсэн дундаж нас нь 14.9±2.1, 49.4% нь 5-7 удаа жирэмсэлсэн, 61.8% нь 3-5 хүүхэдтэй, 51.4% нь 3 дээш удаа үр хөндүүлсэн, 43.2% нь жирэмслэхээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэглэж байгаагүй байна.

Цэвэршилтийн үеүүд ба эмнэл зүйн илрэл. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинжийн илрэлийн хүнд, хөнгөнөөс хамааруулж эмгэг болон хэвийн явцтай цэвэршилт гэж хоөр бүлэг болгож цэвэршилтийн үе бүрээр эмгэг цэвэршилтийн давтамжийг тодорхойлоход эмгэг явцтай цэвэршилт нь цэвэршихийн урьдал үед 15.4%, цэвэрших үед 36.2%, цэвэршсэний дараах үед 48.5% тус тус илэрсэн (Р<0.001) (Хүснэгт 1).

Хүснэгт 1.    Цэвэршилтийн өвөрмөц шинжүүд ба уеуд

Биохимийн үзүүлэлт ба цэвэршилтийн үеүд. Цэвэршилтийн үе дэх дааврын болон биохимийн үзүүлэлтүүдийн ялгааг цэвэршилтийн үеүүдээр авч үзэхэд ФСГ-н хэмжээ ихэссэн (54.49% ± 2.69) боловч үеүүдийн хооронд статистикийн үнэн магадлалтай ялгаа ажиглагдаагүй (Р<0.05). Цусны пролактин дааврын хувьд цэвэршилтийн бүх үеүүдэд буурсан ажиглалт харагдав (Р<0.48). Хүснэгт 2

Хүснэгт 2. Биохимийн үзүүлэлт ба цэвэршилтийн үеүд

Цусан дахь сахарын хэмжээ цэвэршсэний дараах үед илүү нэмэгдсэн (6.24±0.35) хэдий ч цэвэршилтийн бусад үеүдтэй харьцуулахад статистик үнэн магадлалтай ялгаа ажиглагдахгүй байлаа (Р>0.48).

Цэвэршилтийн үеийн даавар орлуулах эмчилгээний үр дүн. Цэвэршилтийн хам шинжийн үеийн даавар орлуулах эмчилгээг нийт 80 эмэгтэйд эмнэл зүйн илрэл болон шинжилгээнүүдийн үр дүнгээр харьцуулан судлав. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг 3-6 сарын даавар орлуулах эмчилгээнд хамруулж Премарин 0.3­0.625 мг (конъюгированный этинилэстрадол), Провера 5 мг (медроксипрогестеронацетат) хавсарсан бүдүүвчээр эмчилж эмчилгээний үр дүнг дараах үзүүлэлтүүдээр дүгнэсэн.

  • Шинж тэмдгийн бууралт
  • Дааврын болон биохимийн үзүүлэлтэнд гарч буй өөрчлөлт Хүснэгт 3-аас харахад цэвэршилтээс үүдэлтэй буюу халуу оргиж хөөрөх, хөлрөх зэрэг шинжүүд нь даавар эмчилгээнд хамгийн ихээр буурч байгаа нь шинж тэмдгийн эмчилгээтэй харьцуулахад үнэн магадлалтай байв (Р<0.01). Насжилтын шинж тэмдгүүдээс зүрх дэлсэх, сэтгэл гутрал зэрэг шинжүүд мөн хавсарсан даавар эмчилгээнд буурч байгаа нь ажиглагдлаа (р<0.01) (Хүснэгт 3).

Хүснэгт З. Эмчилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдийн эмчилгээний өмнөх ба дараах тоон үзүүлэлт (шинж тэмдгээр) 

Цэвэршилтийн хам шинж эмгэгээр илрэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс. Бид цэвэршилтийн хам шинжтэй эмэгтэйчүүдийг цэвэршилтийн хам шинж хурцаар илэрсэн, илрээгүй гэсэн хоөр бүлэгт хувааж хооронд нь харьцуулан эмгэг цэвэршилтийн хүчин зүйлс ба тохиолдол, хяналтын бүлгүүдийн хоорондох хамаарлыг судлав. Үр дүнгээс харахад эмгэг цэвэршилт явагдах магадлал зүрх судасны суурь өвчтэй (Р<0.05), гэр бүлгүй байх, сэтгэл гутралтай, амархан бүдчээд байдаг анамнезтэй эмэгтэйчүүд болон умай авах мэс засалд орсон эмэгтэйчүүдэд (OR) 2.8-3.1 дахин их, цэвэршилтийн талаарх мэдлэг муу байх хүчин зүйл 3.7 дахин их байна.

Хэлцэмж.Цэвэршилт нь хэдийгээр физиологийн үйл явцын өөрчлөлт боловч түүний эмнэл зүйн шинжүүд нь эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илрэхийн сацуу илүү хурцаар илрэн эмэгтэйн амьдралын   чанарт   сөргөөр   нөлөөлдөг байна [5]. Дэлхий даяар хүн амын насжилт нэмэгдэж улмаар эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгийг цэвэршилтийн дараах үед өнгөрөөж байна [5, 6].

Эмэгтэйчүүдийн цэвэршилт эхлэх дундаж насыг судлаачид 48-52 гэж үздэг бөгөөд ихэнх орны эмэгтэйчүүдэд ойролцоо байдаг байна [32]. Гэхдээ энэ нь өндгөвчийн үйл ажиллагаа хямарч эхэлснээс хойш 4 жил орчмын хугацаанд шилжилтийн үеийг туулсны дараа цэвэршдэг хэмээн үздэг [28]. Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилт эхлэх насыг Азийн орнуудад хийсэн судалгааны ажлуудтай харьцуулахад Тайланд, Япон орныхтой ойролцоо, харин Малайз эмэгтэйчүүдтэй харьцуулахад нэг жилийн эрт байна [27].Өвөрмөц шинжүүдээс халуу оргих, шөнө хөлрөх, арьс загатнах шинжүүд цэвэршилтийн шилжилтийн үе болон цэвэршилтийн дараах эрт үед илэрч байгаа нь дааврын огцом өөрчлөлтөнд бие мах бодоос үзүүлж буй хариу урвалтай холбож болно [13, 31]. Ялангуяа халуу оргих шинж нь эмэгтэйчүүдийн 75 хувьд цусан дахь катехоламины өөрчлөлтөөс болдог гэж үздэг боловч Rose Elder нарын (2004) судалгаагаар халуу оргих шинжтэй эмэгтэйчүүдийн катехоламинд өөрчлөлт ордоггүй гэж үзсэн. Харин Greendale нарын (1999) судалгаагаар яг энэ шинж өгч байх үед цусанд ефинефрины хэмжээ ихэсч, норефинефрины хэмжээ буурдаг болохыг тогтоожээ. Хэдийгээр халуу оргих шинжийн үүсгэх механизмыг олон янзаар тайлбарлаж байгаа ч энэ эстрогений дутагдлаас үүссэн вегататив мэдрэлийн тогтолцооны автомат зохицуулга алдагдсанаас үүсдэг, өөрөөр хэлбэл захын судаснаас ирэх хяналт алдагдаж байна гэсэн ойлголт [31].

Бидний судалгааны дүнгээс харахад ФСГ-ийн өсөлт нь цэвэршихийн урьдал үеэс эхлэн нэмэгдэж байгаа нь бусад судлаачдын материалтай дүйж байсан [13, 29]. Судлаачдын материалуудаас харахад триглицеридүүд нь эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү зүрх судасны өвчлөлийн өндөр эрсдэл гэж үздэг байна [42]. Цэвэршилтийн дараах эрт үед бодисын солилцооны тогтолцооноос хамгийн түрүүнд өөх тосны солилцоонд өөрчлөлт гарснаар зүрх судасны өвчний эрсдэл улам гүйнзгийрэх магадлалтай [32, 42].

Эмчилгээний үр дүнгээс харахад шинж тэмдэг хурцаар илэрч буй цэвэршилтийн хам шинжийн хувьд даавар орлуулах эмчилгээ нь хамгийн үр дүнтэй болох нь харагдаж байна [40]. Гэхдээ бидний судалгаагаар эстроген эмчилгээ нь цусан дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлсэнээр ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ гэдгийг баталж чадсангүй. Судлаачдын материалаас харахад ясны сийрэгжилтийн эсрэг эстроген эмчилгээ нь цэвэршилтийн шилжилтийн буюу цэвэршилтийн дараах эрт үед илүү үр дүнтэй байдаг гэж үзсэн байна [17, 27, 29]. Орчин үеийн даавар орлуулах эмчилгээний удирдамжаас харахад даавар орлуулах эмчилгээг 5 жил хүртэл хугацаагаар эмчийн хяналтан дор хийхэд ямар нэг эрсдэлгүй болохыг тогтоосон [12, 13]. Манай орны хувьд цэвэршилтийн үеийн даавар орлуулах эмчилгээний үр дүнг цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд эмнэлзүйн үе шаттай нь харьцуулж судалсан судалгаа байхгүй байсан.

Дүгнэлт:

  1. Монгол эмэгтэйчүүдийн цэвэрших дундаж нас нь 49.2±3.1 байгаа нь дэлхийн нийт эмэгтэйчүүдийн настай тохирч байна. Цэвэрших дундаж насыг цэвэршилтийн үеүүдээр авч үзвэл цэвэршихийн урьдал үе 48.06±2.6, цэвэрших үе 48.21±2.8, цэвэршсэний дараах үе 50.6 ± 3.8 байгаа нь Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн шилжилтийн үе 48 наснаас эхэлж байна.
  2. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдэд пролактин даавар болон өндөр нягтралтай липопротейд цэвэршилтийн бүх үеүүдтэй хамааран статистик үнэн магадлалтай буурсан (P<0,05).
  3. Цэвэршилтийн үеүүдэд даавар орлуулах хавсарсан бэлдмэлээр эмчилгээ хийх нь үр дүн сайтай байна.
  4. Эрхтэн тогтолцооны өвчнүүд болон шингэн алдамтгай өгүүлэмжтэй байх, сэтгэл санааны хямрал зэрэг хүчин зүйлүүд нь цэвэршилтийн хам шинж үүсэхэд нөлөөлж байна (р<0.05).
Ном зүй

1. Жав Б. «Эмэгтэйчүүд судлал» Улаанбаатар. 1997
2. Жав Б, Лхагвасүрэн Ж,. «Цэвэршилтийн хямрал, орлуулах даавар эмчилгээний зарчим» Улаанбаатар 1999
3. Жав Б. «Цэвэршилт, түүнийг эмчлэх зарчим» Улаанбаатар. 2000
4. «Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж» Улаанбаатар хот. 2005 он. ЭМЯ
5. Монголын хүний хөгжлийн илтгэл, 2003
6. «Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа» 2003 он ЭМЯ
7. Статистикийн төв газар, Монгол улс «Монголын хүн ам зүй» 1998 он
8. Статистикийн төв газар, Монгол улс «2000 оны хүн ам зүй орон сууцны тооллого» 2000 он
9. Сүхээ Д. «Цэвэршилтийн хам шинж, эмнэл зүй» судалгаа. Илтгэлийн хураангуй, 1999 он
10. Энэбиш Д. «Дааврын биохимийн үндэс» Улаанбаатар. 2004
11. «Цэвэршилтийн хам шинжийн оношлогоо, эмчилгээ» Монгол Улсын Стандарт. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төв. Улаанбаатар хот 2007 он. MNS 5764:2007
12. Айламазяна Э.К., Потин В.В., «Гинекология» 2004г, стр 311-331
13. Андреева С.В. «Климактерический синдром». 1995, № 3
14. Вихляев. E.M., Крымская М.Л., Клинические и патогенетические особенности некоторых форм патологического климакса// Акуш. и гин-1966- № 5
15. Вихляев. E.M. «Постменопаузальный синдром»// Акуш. и гин-1999- № 5
16. Вихляев. E.M. «Руководство по эндокринной гинекологии» Москва, 1997
17. Каменецкая Г.Я., «Акушерство и гинекология» 2005г, №3, стр 37-40
18. Кондратьева Е.Н., Болотова И.Г., Кольченко О.Л., Арсенин С.Л., «Акушерство и гинекология» 2002г, №1, стр 51-52
19. Крыжановская И.О., Волкова Н.И., Лаура Б.Н., «Акушерство и гинекология» 2004г, №5, с. 44-47
20. Кулаков В.И., Адамян Л.В., Аскольская С.И. «Гистерэктомия здоровье женшины» Москва 1999г
21. Манухин И.Б., Тумилович Л.Г., «Клинические лекций по гинекологической эндокринологий» 2003г
22. Сильвия К. Роуквиа «Гинекология» Москва 2004
23. Сметник В.П, Балан В.Е. О патогенезе и лечение некоторых форм климактерического синдрома// Акуш. и гине -1986
24. Сметник В.П, Ткаченко Н.М, Глезер Г.А, Москаленко Н.П., «Климактрический синдром», Москва 1999г
25. Сметник В.П., «Руководство по климактерию» Москва, 2001
26. Сметник В.П., Тумиловича Л.Г., «Неоперативная гинекология» Москва, 2003
27. Brambilla D.J. «Defining the perimenopause for application in epdemologic investigations»//1994.-Vol. 4
28. Centerwall BS., «Premenopausal hysterectomy and cardiovascular disease» J.Obstetrics and gynecology 1995
29. Dato\\\' Dr J.T.A., Nik Mohd Narsi Ismail., «Society menopause of Malaysia» Workshop FFPAM, 1997
30. Grady D. Hormone therapy to prevent disease and prolong life in postmenopausal women// Ann. Intern. Med. - 1992- Vol. 117
31. Greendale G.A., Lee N.P et al., The menopause. Lancet. 1999
32. Harlap S. The benefits and risks on hormone replacement therapy. American Journal of OB/GYN. 1992. Vol. 166
33. Harsh M.S. Management of the menopause// Br. Med. Bull. 1992. Vol 48
34. Johan T.A., Panikkar K., Vasanthamala A., «Menopause clinic and menopause management» 1997
35. Kurz C., Tempfer C., «Climacterium and hormone replacement». Seminar lecture, Austria. 2007
36. Luborsky J.L., Meyer P., Sowers M.F //Hum. Reprod 2003 - Volume 18
37. Martha Heikey, Susan R David W Sturdee «Treatment of menopausal symptoms: what shall we do now?» Lancet 2005: 366:406-21
38. McKinlay S.M., Brambilla D.J., Posher J.G., «The normal menopause transition// 1992. Vol. 4 »
39. Rogerio A. Lobo, MD. 2003. Treatment of the Postmenopausal Woman: Basic and Clinical Aspects
40. Rose Elder., Cornelius Kelleher. Gynaecology. 2004
41. Samsioe G. Effects of hormone replacement therapy on lipid metabolism and incidence of cardiovascular disease// N.Y. 1993
42. WHO Technical Report Series 866 «Research on the Menopause in the 1990 s» Geneva 1996
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8486
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК