Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
Мөөгөнцөрт үүсгэгчийн бүрэлдэхүүнийг судалсан байдал
( Судалгааны өгүүлэл )

Я.Энхтөр1, Ш.Намжилмаа2, Ч.Отгонбаяр3, Ц.Уранчимэг4, Х.Алтайсайхан5, Лыкова С.Г6

1,3,4,5ЭМШУИС, Арьс судлалын тэнхим, 2АӨСТөв, Мөөгөнцөрийн лаборатори, 6Новосибирскийн Анагаах Ухааны Их Сургууль, ОХУ

 
Абстракт

Background: Diseases caused by fungi has been researching since ancient period and it is an infectious disease which has been seeing a lot of cases in many countries around the world. Research study of dermatomycosis and its species of it regularly is significant for knowing following things such as: what kind of pathogen fungus is prevalent in Mongolia, prevention against this disease, discovering the Issue to research composition of a fungus newly is being put properly due to dermatomycosis case and related other disease caused by a fungus has not been reduced in our country.

Objective: In 2006, was learnt result of analysis from patients which had dermatomycosis case was tested in to analysis in laboratory of Dermatology Center of Mongolia, species of fungi pathogen was being established.

Materials and Methods: In 2006 a total of 5578 specimens obtained from patients with clinically suspected dermatomycosis, were examined in the laboratory of Mycology at the Dermatology Center in Mongolia. The pathological material (hair, nail, skin scales) was subjected to direct microscopy and culture. Microscopy of specimens was carried out after the addition of 2-3 drop of 20% KOH solution. Cultures were performed on Sabouraud dextrose agar containing chloramphenicol.

Results: Direct microscopic test showed that, 24.9% positive results. Cultures study revealed six different types of fungi. Candida albicans was the most common [34.7%] type.
Conclusion: When determines skin mycosis, examination of micro scraper is very effective and Zoophiles mycosis occupies most percent of founders. It is showing all hospitals and livestock hospitals have to improve prevention and increase it with public organizations. Skin mycosis’s percent decreased from 2002 until 2006 by statistics of Ministry of Health, but it is not true data. Because number of people who serve in private hospital for the reason of skin mycosis is indefinite. So, same report and information will be needed to refine.

Key words: Dermatomycosis, species of fungi, zoophile infection, anthropophilic infection, fungus pathogen
Pp. , Tables 4, Figures 3, References 13

Мөөгөнцөрт өвчин эрт дээр үеэс судлагдаж ирсэн, дэлхийн олон оронд тархсан халдвар юм [8, 9, 10]. Арьсны мөөгөнцөрт өвчнүүдийн өвчлөл, түүний үүсгэгчийн бүрэлдэхүүнийг тогтмол судалж байх нь манай орны нөхцөлд мөөгөнцөрт өвчний ямар үүсгэгч зонхилж байгаа, тэдгээрийн сэргийлэлт, эмчилгээг тодорхой болгоход ач холбогдолтой.

ДЭМБ мэдээгээр, сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдэж байгаа ба дэлхийд 5 хүн тутмын нэг нь арьс ба түүний дайврын мөөгөнцөрт өвчнөөр өвдөж байна гэж тэмдэглэжээ [5,10,11,12]. ОХУ-н судлаач О.Н.Поздняковагийн судалгаанаас дэлхийн улс орнуудад мөөгөнцөрт өвчин тогтвортой буурахгүй байгаа нь харагдаж байна [4]. Энэ судалгаанд хөгжингүй орон, тухайлбал АНУ-д Тrichophyton tonsurans 60%-иас дээш, Канадад Тrichophyton tonsurans 76% байна [4]. Буурай хөгжилтэй орон тухайлбал, Нигерид Тrichophyton mentagrophytes 19.4%, Тrichophyton tonsurans 2.1%, Этиопид Тrichophyton tonsurans 97%, Палестинд Тrichophyton violaceum 82.7%, Microsporum canis 16.0% -ийг тус тус эзэлж байна [4]. Харин манай улсын баруун хөрш Казахстаны Алма-Ата хотод хийсэн судалгаанаас харахад арьсны мөөгөнцөрт өвчин 100.000 хүн амд 2002 онд 36.8 байсан бол 2006 онд 33.1 болсон байна. Эдгээр мөөгөнцрийн ихэнх хувийг Microsporum canis, Тrichophyton violaceum эзэлж байна [5].

Монгол оронд жил бүр мөөгөнцөрт өвчний тоо буурахгүй ихэсч байгаа ба судлаач Ш.Намжилмаагийн судалснаар 2003 оны 1- 9 саруудад нийт судалгаанд хамрагдсан 3819 үйлчлүүлэгчээс 29.5% нь мөөгөнцрөөр өвчилсөн байна [4]. Эдгээр хүмүүст өвчний эх уурхай нь 39.1% мал (тугал, үхэр), 22.6% нь гэрийн тэжээвэр амьтад (муур, нохой) байсан байна [4]. Манай улс мал аж ахуйн орны хувьд арьсны мөөгөнцөрт өвчнөөр өвчлөгсдийн ихэнх хувь нь буюу 81.6% нь мал амьтантай хавьтсан байсан ба өөрөөр хэлбэл малаас хүнд халдварладаг (зоофил) өвчин ихэссэн байна [3,4,6]. Мөн хүн амын шилжих хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой хүнээс хүнд халдварладаг (антропофил) мөөгөнцөрт өвчлөл ихсэх болжээ [5].

Энэ нь халуун усны газар, саун, зочид буудалууд нь эрүүл ахуй, ариун цэврийн зохих журмын дагуу ажилдаггүйтэй холбоотой мөөгөнцөрт халдварыг ахуйн замаар хүнд дамжих гол зам болоод байна. Дээрх судлаачдын судалгаанаас харахад дэлхийн улс орнуудад төдийгүй, манай улсад ч арьс ба түүний дайвруудын мөөгөнцөрт өвчин тогтвортой буурахгүй байгаа учир мөөгөнцрийн бүрэлдэхүүнийг шинэчлэн судлах асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Судалгааны зорилго: 2006 онд АӨСТөвийн лабораторид арьсны мөөгөнцөрт өвчний улмаас шинжилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд шинжилгээний дүнг судлах, мөөгөнцөрт үүсгэгчийн бүрэлдэхүүнийг тогтоох.

Судалгааны зорилт:

1. 2006 онд арьсны мөөгөнцөрт өвчний учир АӨСТөвийн мөөгөцөрийн лабораторид хандан шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн шинжилгээний дүнг судлах.

2. Шинжилгээ хийлгэсэн хүмүүсээс мөөгөнцөрийн шинжилгээ эерэг гарсан материалд үүсгэгчийн бүрэлдэхүүнийг тогтоох.

3. ЭМЯ-ны стаститик мэдээг үндэслэн сүүлийн 5 жилд (2002-2006 он) арьсны мөөгөнцөрт өвчний эзлэх хувийг тогтоож харьцуулан судлах.

Судалгааны арга, үр дүн, хэлцэмж:

1. 2006 онд АӨСТөвийн мөөгөнцрийн төв лабораторид 5578 хүн шинжилгээ хийлгэсэн байна. Эдгээр хүмүүсийн 25% гэмтсэн үснээс, 10% хумснаас, 5% салстаас, 3% идээт, 47% арьсны хайрснаас шинжилгээний материал авсан бөгөөд дээрхи материалуудыг КОН, NaOH 20%-н уусмалд дэвтээж бичил шинжилгээгээр мөөгөнцөр илрүүлэх шинжилгээ хийхэд 1390 буюу 24.9%-д мөөгний мицелла илэрсэн.  

                                                    

Зураг 1. 2006 онд бичил шинжилгээгээр мөөгөнцөр илрүүлэх шинжилгээний байдал (хувиар)

2. Мөөгөнцөрийн бүрэлдэхүүнийг тодорхойлохын тулд мөөг илрүүлэх шинжилгээнд эерэг гарсан 1390(100%) хүний шинжилгээнээс эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрсэн 598(43%) шинжилгээний материал авч Сабурогийн хлорамфениколтой тэжээлт орчинд ургуулах шинжилгээ хийлээ. Ургалтыг долоо хоног тутам шалгаж байв. Ургалт нь дунджаар нэг сар байсан ба энэ нь бусад судлаачийнхтай дүйж байв. Сабурогийн тэжээлт орчинд ургуулахад мөөгөнцөрийн бүрэлдэхүүн доорхи байдлаар гарлаа.

Хүснэгт 1. Сабурогийн тэжээлт орчинд ургасан мөөгөнцрийн бүрэлдэхүүн (тоо, хувь)

        

Зураг 2. Сабурогийн тэжээлт орчинд ургасан мөөгөнцрийн бүрэлдэхүүн (хувиар)

2006 онд үүсгэгчийн бүрэлдэхүүнийг судалж үзэхэд хамгийн их ургасан мөөг нь Candida albicans 34.7%, дараагийн дугаарт Pityrоsporum orbiculare 28.7%, гуравдугаарт Microsporum canis 14.7%-г, ургалтгүй 1.8%-г эзэлж байв.

Xэлцэмж: 2006 оны тайлан мэдээг 2002-2004 онуудад судалсан судлаачдын судалгаатай (Б.Зул, Ш.Намжилмаа, 2003 он, Я.Энхтөр, 2005 он) харьцуулан дүн шинжилгээ хийлээ [Хүснэгт 2].2006 оны АӨСТөвийн мөөгөнцрийн лабораторид шинжилгээг судлаачдын урьд онуудын судалгаатай харьцууллаа [4, 6]. Үүнээс харахад 2006 онд бидний судалгаанд мөөгөнцөр илрүүлэх бичил шинжлүүрийн шинжилгээнд 24.9% эерэг гарсан нь бусад онд хийсэн судалгаатай дүйж байв. 2006 онд АӨСтөвийн мөөгөнцрийн лабораторид бичил шинжлүүрийн шинжилгээнд эерэг гарсан 598 хүний шинжилгээний материалыг тэжээлт орчинд ургуулсныг урьд оны судлаачдын үүсгэгчийн бүрэлдэхүүнийг судалсан судалгаатай харьцуулан авч үзлээ [4, 6].

Хүснэгт 2. Мөөгөнцөр илрүүлэх бичил шинжлүүрийн шинжилгээ (давхардсан тоогоор)

Хүснэгт 3. Сабурогийн тэжээлт орчинд ургасан мөөгөнцөр

Microsporum canis 2002 онд ургаагүй ба 2003 онд 20.8% байсан бол 2004 онд 25.4%, 2005 онд 26.7% байсан ба 2006 онд 14.7% болж буурсан байна. Тrichophyton violaceum 2003 онд 7.5%, 2004 онд 7.1%, 2005 онд ихсэж 11.1% болсон бол 2006 онд 6.7% болж бараг нэг дахин буурсан үзүүлэлт гарч байна. Тrichophyton rubrum 2005 онд 0.6%,2006 онд 1.5% болж өссөн байна. Тrichophyton mentagraphytes var.trigemini 2003 онд 9.8%, 2004 онд 12.2%, 2005 онд 14.2%, 2006 онд 13.3% байна. Мөөгөнцөрт үүсгэгчийн бүрэлдэхүүнд хамгийн их хувийг эзэлж байгаа Candida albicans 2002 онд 24%, 2003 онд 14.3%, 2004 онд 18.9%, 2005 онд 18%, 2006 онд 34.7%-г тус тус эзэлж байна. Дээрхээс харахад 2006 онд зоофиль мөөгөнцөр давамгайлж байсан ба энэ нь бусад судлаач [1, 2, 3, 4, 6] нарын судалгаатай дүйж байв.

Зураг 3. 2002-2006 онд ургасан мөөгөцрийн бүрэлдэхүүн

Дээрх зурагнаас харахад зоофил мөөгөнцөрүүд багасч харин зооантропофил мөөгөнөцөр Microsporum canis, Тrichophyton mentagraphytes var. trigemini, Тrichophyton rubrum ихэссэн байгаа нь харагдаж байна. Сабурогийн тэжээлт орчинд ургаагүй мөөгөнцөрийг 2002-2005 онуудтай харьцуулж үзлээ [Xүснэгт 4].

Хүснэгт 4. Сабурогийн тэжээлт орчинд ургаагүй мөөгөнцөр

Дээрхээс харахад 2002 онд 52 мөөг ургаагүй ба үүний 20 нь буюу 38.4% нь хөгц, үлдсэн 32 нь буюу 61.6% нь бусад мөөгөнцөр байсан. 2003 онд ургаагүй 64 мөөгнөөс 26 нь буюу 40.6% нь хөгц мөөг, 38 нь буюу 59.4% нь бусад мөөг байсан. 2004 онд 13 мөөг ургаагүй ба үүний 5 нь буюу 38.5% нь хөгц мөөг, үлдсэн 8 нь буюу 61.5% нь бусад мөөгөнцөр байсан. 2005 онд 6 мөөг ургаагүй ба үүний 2 нь буюу 33.3% нь хөгц мөөг, үлдсэн 4 нь буюу 63.7% нь бусад мөөгөнцөр байсан байна. Харин 2006 онд бидний судалснаар 10 мөөг ургаагүй ба үүний 4 нь буюу 40% нь хөгц мөөг, үлдсэн 6 нь буюу 60% нь бусад мөөгөнцөр байна.  

4. АӨСТөвийн төв лабораторид хийсэн шинжилгээнээс гадна бид манай улсын хэмжээнд мөөгөнцөрт өвчний эзлэх хувийг судаллаа.

Хүснэгт 5. Улсын хэмжээнд мөөгөнцөрт өвчний байдал (амбулаториор) ЭМЯ-ны статистик мэдээ [7]

Дээрхээс харахад 2002 онд улсын хэмжээнд амбулаториор ирж үзүүлсэн хүмүүсээс мөөгөнцөрт өвчтэй байсан хүний тоо 2002 онд 1013 буюу 3.1% байсан ба жил ирэх тусам өвчлөл нэмэгдсэн боловч, 2006 онд 1904 (2.9%) болж буурсан дүн харагдаж байна.

ДҮГНЭЛТ, САНАЛ:

1. Арьсны мөөгөнцөрт өвчнийг оношлоход бичил шинжилгээ үр дүнтэй ба зоофил мөөгөнцөр манай улсад үүсгэгчдээс хамгийн их хувийг эзэлж байна. Иймээс бүх шатны эмнэлгүүд мал эмнэлэг, төр засгийн холбогдох байгуулагуудтай (мал эмнэлэг) хамтран сэргийлэх арга хэмжээг улам чанартай, хүртээмжтэй болгох шаардлагатай байна.

2. ЭМЯ-ны статистик мэдээгээр 2002 оноос 2006 онд арьсны мөөгөнцөрт өвчний эзлэх хувь буурсан мэт харагдаж байгаа ч, энэ мэдээ зөв гараагүй гэж үзлэв. Иймээс тайлан мэдээг улам боловсронгуй болгох шаардлагатай.

Ном зүй

1. Гантулга Ш, Лхүндэв С, Зул Б. Арьсны мөөгөнцөрт өвчнүүдийн өвчлөл зүйн зарим асуудал. АӨСҮТөв. Арьс өнгөний эмч нарын онол практикийн бага хурлын материал. 1998 он. х.18-19
2. Ильченко Л.С., Ядамсурэн Т, Сэрээдорж Х.“О грибковых заболеваниях в Mонгольской народной республике”. Вестник дерматологии и венерологии ¹1. 1980 г, с.25-28
3. Лхүндэв С, Энхтөр Я, Намжилмаа Ш. Арьсны мөөгөнцөрт өвчнүүдийн эмнэл зүй, үүсгэгч мөөгөнцөрүүдийн бүрэлдэхүүний зарим асуудлууд. Монголын Анагаах ухааны академи. Эрүүл Мэндийн яам. Монголын анагаах ухааны тулгамдсан асуудлууд (Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн товчлол) 2005 он. х.78-80.
4. Намжилмаа Ш. Мөөгөнцөрийн шинжилгээнд хийсэн судалгаа. Эрүүл мэнд нийгэм хамгаалалын яам. ЭМШУИС. АӨСТөв. Арьс өнгөний эмч нарын онол практикийн бага хурлын хураангуй. 2003 он. х.42-43
5. Сергеев А.Ю.Сергеев Ю.В. “Эпидемиология дерматофитий” Сибирский журнал дерматологии и венерологии. 2007, ¹ 8. с.28-30
6. Энхтөр Я. Идээт нэвчдэст гүн хэлбэрийн хяргагч үлд өвчний тархалт, эмнэл зүйн зарим асуудал. Эрүүл мэнд нийгэм хамгаалалын яам. ЭМШУИС. АӨСТөв. Арьс өнгөний эмч нарын онол практикийн бага хурлын хураангуй. 2003 он. х.38-41
7. ЭМЯ-ны статистик мэдээ. 2002, 2003, 2004, 2005, 2006 он
8. Ядамсүрэн Т. “Үлд халдвартай өвчин” ном. 1974 он
9. Ядамсүрэн Т, Зул Б “Мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн бүрэлдэхүүн, халдвар судлалын асуудалд” “Монголын анагаах ухаан” сэтгүүл. 1988 он. х.37-39
10. Родионов А.Н. “Грибковые заболевания кожи” 2000, 27-38
11. C.A.Oyeka, I.I.Eze “Skin fungal infections amog prison inmates in Nigeria” Mycosis (2007) х.51, 50-54
12. Sofia Maraki, Eleni Nioti at all “A 7-year survey of dermatophytosis in Greece” Mycosis (2007) 50, 481-484
13. Gabriele Ginter, Wolfgang Weger at all “Epidemiology of tinea capitis in Europe” Mycosis (2007) 50 Supll 2, 6-13
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Жамба


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2066
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК