Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
Хоол судлал, хавдрын чиглэлээр хийгдэж буй судалгааны ажил, хэвлэлийн тойм, нийтлэл /Хоол боловсруулах эрхтэний хорт хавдрын тохиолдлыг хооллолтын байдалтай холбон судалсан дүн/
( Товч мэдээлэл )

 

Н. Болормаа, АУ-ны магистр, НЭМХ
Н. Нямдаваа, АУ-ны доктор, ХСҮТ 
Н. Эржен, АУ-ны доктор, НЭМХ 
 
 
Абстракт

 

We had conducted Case-Control studies of nutrition risk factors for cancer incidence of oesophagus, stomach, colon and rectum. This study had covered 124-cancer patient and 256 healthy people with same ratio of age and sex.
The evidence for the influence of diet on cancer risk is derived from several sources. Correlation between food consumption data and case control studies of the dietary habits of cancer patients and comparison subjects will provide stronger evidence for the effects of diet in relation to major cancer. 
We had studied consumption frequency of fruits and vegetables gastrointestinal cancer patients and comparison healthy people. We had found that cancer patients consumption frequency rate of the fruits and vegetables are lower that comparison subject. Especially consumption rates of green vegetables, and fruits, especially consumption rate of citric fruits (Orange, lemon,) were low than comparison subjects. 
And also estimated average daily vegetable intake was lower. As well as it was 249.92 grams for cancer patients and 346.67 grams, including potatoes for the comparison subject, which is not satisfying the WHO recommendation (At least 400 gram per day) value.
Consumption frequency of salted and smoked food products of the cancer patients was higher than comparison subject.   
Life style and eating habit is also important risk factor for cancer incidence. By the results of the our survey, people who are eats dinner between 1-2 hours before go to bed are likely to develop (OR - 5.91) gastrointestinal cancer. 
There was insufficient knowledge about cancer case cause among the cancer patients by the questionnaire-based survey. Besides it more than 90 percents of people were known about prevention effects of vegetables and fruits from cancer. 
Survey team had developed food based dietary recommendation for prevention from gastrointestinal cancer. 

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээгээр жил бүр хорт хавдар өвчний 10 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байгаагийн  талаас илүү хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. ДЭМБ-ын мэдээгээр 2007 онд 7.9 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд энэ нь дэлхийн хүн амын нийт нас баралтын 13% эзэлж байна. Хавдрын шалтгаантай нийт нас баралтын 72 хувь нь бага, дунд орлоготой хөгжиж буй орнуудад тохиолдож байна. ДЭМБ-ын тооцоолж байгаагаар хавдрын тохиолдол цаашид ч ихсэх бөгөөд, 2030 он гэхэд 12 сая хүн хавдрын улмаас нас барна хэмээн тэмдэглэжээ. 
Монгол улсад 1995 оноос хойш хүн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт тогтмол эхний байруудыг эзэлж жил ирэх тутам эдгээр өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. 
Хүн амын нас баралтын шалтгааны 36.1 хувийг цусны эргэлтийн тогтолцооны өвчин, 20.7 хувийг хавдар, 16.4 хувийг осол гэмтэл, хордлого ба гадны шалтгааны өвчлөл эзэлж байна. Тухайлбал, манай улсад жилд дунджаар 2500-3000 хүн буюу таван хүний нэг нь хавдрын улмаас нас барж байна. 
Хорт хавдар өвчний улмаас тохиолдсон нас баралтын түвшин 10 000 эрэгтэй хүн амд 13.45, 10 000 эмэгтэй хүн амд 10.01 ногдож байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушиг, улаан хоолой, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, улаан хоолой,умайн хүзүү, уушигны хорт хавдар өвчний улмаас нас барах нь илүүтэй байна (Эрүүл мэндийн үзүүлэлтүүд, 2008).   
Хавдрын тохиолдлын 30 гаруй хувь сэргийлж болох хавдрууд байдаг. Тухайлбал, зарим хорт хавдрууд нь буруу хооллох зан үйлээс үүдэлтэй бөгөөд хооллолт, хоол тэжээлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйл (ЭЗХ)-ийг хүн амын дунд бууруулж чадвал зарим эрхтэний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм. 
Монгол хүний голчлон хэрэглэдэг хоол нь амьтны гаралтай  уураг, өөх тосоор баялаг хүнсний зүйлс ялангуяа хонь, үхрийн мах давамгайлан хэрэглэдэг, хоногийн хоолны найрлага дахь нийт өөх тосны 80 гаруй хувийг тосны ханасан хүчлээр баялаг амьтны гаралтай өөх тос эзэлдэг, хоол ундыг буцламгай халуун байдлаар хэрэглэж заншсан, цаг агаарын эрс тэс өөрчлөлтөөр хоол тэжээлийн хэрэглээ шаардлага өөрчлөгддөг зэрэг өвөрмөц онцлогтой юм. 
Хоол боловсруулах эрхтэний хорт хавдрын   өвчлөлд  хоол тэжээлийн өвөрмөц нөлөөллийг  тогтоох, хүн амын мэдлэг хандлагыг сайжруулах шаардлагыг үндэслэн Хоол боловсруулах зарим эрхтэний хорт хавдрын өвчлөл ба хоол тэжээл, хооллох дадал хэвшлийн зарим онцлогийг эрүүл ба эмгэгтэй хүмүүсийн дунд харьцуулан судалсан билээ.  
 
Судалгааны арга зүй
Халдварт Бус Өвчнийг (ХБӨ) шаталсан аргаар тандан судлах арга зүйн асуумж судалгааны аргаар уг судалгааг гүйцэтгэсэн болно. 
Судалгааны материалд статистик боловсруулалтын SPSS 10.0 програмыг ашиглан дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан.  
 
Судалгааны ажлын хэмжээ: 
Судалгаанд Хавдар Судлалын Төвд (ХСТ) хоол боловсруулах замын хорт хавдартай болох нь багажийн болон эд, эсийн эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 35-аас дээш насны эрэгтэй 64, эмэгтэй 60 нийт 124 хүн, түүнтэй харьцуулан жиших зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьцангуй эрүүл эрэгтэй 128, эмэгтэй 128 нийт 256 хүнийг хамруулан тархвар зүйн тохиолдол хяналт судалгааны аргаар судалсан болно. 
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60 нь ходоодны, 42 нь улаан хоолойн, 14 нь бүдүүн гэдэсний, 8 нь шулуун гэдэсний хорт хавдартай болох нь багажийн болон эд эсийн шинжилгээгээр батлагдсан байв.  
 
Судалгааны дүн 
Хүнсний ногооны хэрэглээ: Судалгаанд хамрагдсан эрүүл ба эмгэгтэй хүмүүсийн хүнсний ногооны хэрэглээг давтамж ба тооцоолох аргаар судласан.
Дархлалын тогтолцоог идэвхжүүлж, хорт хавдраас сэргийлэх ач холбогдол бүхий А, С ба Е аминдэм, эрдэс бодис, эслэг зэрэг бодисоор баялаг байдаг шар, улаан, ногоон өнгөтэй хүнсний ногоо, тухайлбал улаан лооль, өргөст хэмх, амтат чинжүү, хүрэн манжин, байцаа, далайн байцаа, ногоон навчит ногооны өдөр тутмын хэрэглээний түвшин хорт хавдартай хүмүүст жиших бүлгээс бага байна (р=0.01 – р=0.05 хэлбэлзэлтэй байв). 
Хоол боловсруулах замын хорт хавдартай хүмүүсийн хүнсний ногоо, тухайлбал лууван, байцаа, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хүрэн манжин далайн байцааны хэрэглээ жиших бүлгийн эрүүл хүмүүсээс бага байна. Харин шар манжингийн хувьд зөрүүтэй байдал ажиглагдсангүй. 
Жиших бүлгийн эрүүл хүмүүс өдөр тутам ихэвчлэн төмс, лууван, байцаа, шар манжин зэрэг ногоог хэрэглэж байв. Тухайлбал төмсийг хамгийн өргөн буюу судалгаанд хамрагдагсдын 76.9 хувь өдөр бүр хэрэглэж байсан бөгөөд түүний хоногийн дундаж хэрэглээний түвшин 85.19 грам байлаа. Харин хоол боловсруулах замын хорт хавдартай  хүмүүсийн лууван, шар манжингийн өдөр тутам хэрэглээ жишиг бүлгийнхээс статистикийн магадлал бүхий ялгаатай байсангүй. 
Түүнчлэн хүнсний ногооны хэрэглээний байдлыг үнэлсэн дүнгээс үзэхэд харьцуулах хоёр бүлэг хүмүүсийн бууцай, чинцай, далайн байцаа, ногоон навчит ногооны хэрэглээ маш бага; амтат чинжүү, хүрэн манжинг бага хэмжээгээр хэрэглэдэг болох нь ажиглагдлаа. Тухайлбал судалгаанд хамрагдсан хорт хавдартай хүмүүсийн 23.45 ба жиших бүлгийн 6.25 хувь бууцай, 16.33 ба 17.19 хувь чинцай, 2.04 ба 14.45 хувь далайн байцаа, 11.2 ба 20.7 хувь нь ногоон навчит ногоо тус тус хэрэглэж байгаа нь эдгээр ногооны хэрэглээний түвшин аль ч бүлэгт бусад төрлийн хүнсний ногооны хэрэглээний түвшингээс харьцангуй доогуур байна. 
Жиших бүлгийн эрүүл хүмүүсийн хоногт дунджаар хэрэглэж байгаа бүх нэр төрлийн хүнсний ногооны нийт хэмжээ нь 346.67 гр, хоол боловсруулах замын хорт хавдартай хүмүүст  дундажаар  249.92 гр байгаа нь ДЭМБ-ын “хоногт багаар тооцоход 400 гр хүнсний ногоо хэрэглэвэл зохино” гэсэн зөвлөмж хэмжээнд харьцуулалт хийж буй хоёр бүлгийн хүмүүсийн хэрэглээний түвшин нь хүрэхгүй, ходоод гэдэсний замын эрхтэний хорт хавдартай хүмүүсийн хэрэглээний түвшин жиших бүлгээс бага байна. 
Хүнсний ногоог бага хэрэглэх нь амны хөндий, улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг ихэсгэдэг тухай олон орны эрдэмтдын судалгааны дүн байдаг. Хүнсний ногооны хорт хавдрын эсрэг үйлчлэх нарийн механизм өнөөг хүртэл нарийн тогтоогдоогүй байгаа ба зарим судлаачид түүнд агуулагдах аминдэм, эрдэс, эслэг зэрэгтэй холбон тайлбарлаж байна. 
Жимс, жимсгэний хэрэглээ: Жимс, жимсгэний хэрэглээг үнэлэх нь хоол тэжээлтэй шалтгаан зүйн холбоотой хоол боловсруулах замын эрхтэнүүдийн хорт хавдрын эмгэг үүсэх эрсдлийг тодруулан үнэлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. 
Жимс, жимсгэний хэрэглээг давтамжийн аргаар үнэлсэн дүнгээс харахад харьцуулалт хийж буй хоёр бүлэг хүмүүсийн ихэнх хувь нь алимыг (ХХ-76.61% ба ЖБ-85.55%) хэрэглэдэг, харин хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй А ба С аминдэмээр баялаг гадил (ХХ-46.77% ба ЖБ-44.14%) ба жүржийн (ХХ-15.32% ба ЖБ-26.56%) төрлийн жимсний хэрэглээ аль ч бүлгийн хүмүүсийн дунд хангалтгүй байна. 
Хоол боловсруулах эрхтэний хорт хавдартай хүмүүсийн гадил ба таримал жимсний хэрэглээний түвшин жиших бүлгээс ялгаатай бус, харин усан үзэм (р=0.005) ба жүржийн төрлийн жимсний хэрэглээний (р=0.02) түвшин 11.9 ба 11.24 хувиар тус тус бага байна .
Жимс, жимсгэний төрлөөс алимыг хамгийн өргөн хэрэглэж байсан бөгөөд судалгаанд хамрагдсан жиших бүлгийн эрүүл хүмүүсийн 17,19 хувь ( 44 ) өдөр тутам хэрэглэж  байв. 
Түүнчлэн алимны хоногийн дундаж хэрэглээ харьцуулан жишиж буй хоёр бүлэгт хамгийн өндөр ( ЖБ-62.29 ба ХХ-51.34гр ), харин усан үзэм ( ХХ - 8.32 ба ЖБ - 18.19 гр ), жүржийн төрлийн (ЖБ-20.29 ба ХХ-9.58 гр ) жимсний хэрэглээ хамгийн бага байгаа дүн гарлаа.
 
Дүгнэлт: 
1. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай хүнсний ногоо, жимс, тухайлбал байцаа, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, ногоон навчит ногоо, далайн байцаа, алим, жүрж, усан үзэмний хэрэглээ ходоод гэдэсний замын зарим эрхтэний хорт хавдартай хүмүүст жиших бүлгийн эрүүл хүмүүсээс бага байна.
 
2. Судалгаанд хамрагдсан эрүүл ба эмгэгтэй хүмүүсийн хүнсний ногоо, жимс жимсгэний хоногийн хэрэглээний түвшин ДЭМБ-гаас гаргасан зөвлөмж хэмжээнд хүрэхгүй байна. 
 
Ном зүй

Ном зүй

1. Хорт хавдрын статистик мэдээлэл, Хавдар судлалын төв, 2002.
2. К. Вьедма “Рацион питания и рак, защитные факторы” Жур. Здоровье мира ¹ 7-8, 1991, стр 19.
3. В.А Доценко, В. С. Лучкевич Питание эффективний фактор профилактики и лечения раковых заболеваний, образ жизни и здороье, выпуск – 2, Санкт Петербург, 1996
4. Kari S. Lankinen, Staffan Bergstrom and others. Health and disease in developing countries; 1994, page 89-90, 331-340.
5. Diet, nitrition, and prevention of chronic diseases; Report of a WHO study group; Geneva 1990; pages 10-15, 27-39, 52-69.
6. Food Composition Data: A User’s Perspective (UNU, 1987, 223 pages): The uses of food composition data: Need for a standardized nutrient data base in epidemiologic studies: References
7. Food and Nutrition Bulletin Volume 06, Number 4, 1984 (UNU, 1984, 90 pages): IUNS activities: Nutrition and cancer: a committee report
8. Food and Nutrition Bulletin Volume 18, Number 1, 1997 (UNU, 1997, 106 pages): Nutrition review: Nutrition and health from womb to tomb: Diet and chronic disease
9. WHO cancer control program, last update May 10, 2002, www.Who.int/ncd
10. Summary, Surveillance of risk factors for noncommunicable diseases, The WHO STEPwise approach, WHO, Geneva, 2002.
11. B Popkin, S. Horton, snd S. Kim. The nutrition transition and Prevention of Diet related Chronic Diseases in Asia and the Pacific, ADB, Nutrition and Development Series No.6, 2001
12. The World Health Report-2002, Reducing risks, promoting healthy life. WHO, Geneva, Oct. 2002.
13. “Хүнсний аюулгүй байдал, Хоол тэжээл” Ойлголцлын санамж бичиг, Монгол улсын засгийн газар – ДЭМБ, 1998, 10-16, 22 - р хуудас
14. Б. Доржготов, Монгол улс дах хорт хавдрын тархалтын онцлог, түүнд нөлөөлөх хүчин зүйлсүүд, УБ хот, 1995, 93 х.
15. Хорт хавдрын статистик мэдээлэл, Хавдар судлалын төв, 2002.
16. Тамхи ба Эрүүл мэнд, Үндэсний бага хурлын материал, УБ хот, 2001.
17. Я. Мусил “ Основы биохими патологических процессов “ Мос. Медицина, срт 176-179, 378 – 415.
18. Светлана Ильина “Как нужно питаться” 1995.
19. Мохамед Абдуссалам “Передаваемая через пищу болезни становится проблемой мирового значения” Жур. Здоровье мира ¹ 7-8, 1991, стр 18-19.
20. К. Вьедма “Рацион питания и рак, защитные факторы” Жур. Здоровье мира ¹ 7-8, 1991, стр 19.
21. Национальные программы борьбы против рака, ВОЗ, 1996 /руководяшие указания по стратегиям и управлению/.
22. В.А Доценко, В. С. Лучкевич Питание эффективний фактор профилактики и лечения раковых заболеваний, образ жизни и здороье, выпуск – 2, Санкт Петербург, 1996
23. Диетическое питание при онкологических заболеваниях, перевод В. Павловой, Москва 1997, 32 стр.
24. А. Маловичко Диагноз – Рак… с чего начинать пособие для желающих выжить, Санкт Петербург, 1999, 320 стр.
25. Надежный капкан для рака, По материалом специалистов Онкологического научного центра имени Н. Н. Блохина приготовили Светлана Чечил, Наталья Коршун, “Здоровье”, Март, 2000, стр 30-33.
26. “Mongolia” Health sector review, Government of Mongolia, WHO, June 1999, page 53-54.
27. Kari S. Lankinen, Staffan Bergstrom and others. Health and disease in developing countries; 1994, page 89-90, 331-340.
28. Diet, nitrition, and prevention of chronic diseases; Report of a WHO study group; Geneva 1990; pages 10-15, 27-39, 52-69.
29. Food Composition Data: A User’s Perspective (UNU, 1987, 223 pages): The uses of food composition data: Need for a standardized nutrient data base in epidemiologic studies: References
30. Food and Nutrition Bulletin Volume 06, Number 4, 1984 (UNU, 1984, 90 pages): IUNS activities: Nutrition and cancer: a committee report
31. Food and Nutrition Bulletin Volume 18, Number 1, 1997 (UNU, 1997, 106 pages): Nutrition review: Nutrition and health from womb to tomb: Diet and chronic disease
32. Protein-Energy Interactions (International Dietary Energy Consultative Group - IDECG, 1991, 437 pages): Effects of disease on desirable protein/energy ratios: 5. Possible role of specific amino acids: 5.3. Cancer
33. WHO cancer control program, last update May 10, 2002, www.Who.int/ncd
34. Summary, Surveillance of risk factors for noncommunicable diseases, The WHO STEPwise approach, WHO, Geneva, 2002.
35. B Popkin, S. Horton, snd S. Kim. The nutrition transition and Prevention of Diet related Chronic Diseases in Asia and the Pacific, ADB, Nutrition and Development Series No.6, 2001
36. “Healthy eating for the heart’ – a guide to lowering your cholestrol, The national hearth foundation of Australia, 1997, /for public use /
37. Development of food-based dietary guidelines for thе western pacific region, WHO, Manila, 1999.
38. The World Health Report-2002, Reducing risks, promoting healthy life. WHO, Geneva, Oct. 2002.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1410
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК