Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
Хавдрын эмчилгээнд зохистой хоол, тэжээл эмчилгээг хослуулан хэрэглэх нь
( Товч мэдээлэл )

 

Н.Баярмаа Ph.D., ЭМШУИС, АУС, ХБЭСТ 
 
 
Абстракт

 

This year, more than 1 million Americans and more than 10 million people worldwide are expected to be diagnosed with cancer, a disease commonly believed to be preventable. Only 5–10% of all cancer cases can be attributed to genetic defects, whereas the remaining 90–95% have their roots in the environment and lifestyle. The lifestyle factors include cigarette smoking, diet (fried foods, red meat), alcohol, sun exposure, environmental pollutants, infections, stress, obesity, and physical inactivity. The evidence indicates that of all cancer-related deaths, almost 25–30% are due to tobacco, as many as 30–35% are linked to diet, about 15–20% are due to infections, and the remaining percentage are due to other factors like radiation, stress, physical activity, environmental pollutants etc. Therefore, cancer prevention requires smoking cessation, increased ingestion of fruits and vegetables, moderate use of alcohol, caloric restriction, exercise, avoidance of direct exposure to sunlight, minimal meat consumption, use of whole grains, use of vaccinations, and regular check-ups. In this review, we present evidence that inflammation is the link between the agents/factors that cause cancer and the agents that prevent it. In addition, we provide evidence that cancer is a preventable disease that requires major lifestyle changes.
Oral, enteral or parenteral nutrition support methodologies may not always be effective in retarding tumor growth or in the prevention of cancer recurrence after definitive therapy (radiation, surgery,
chemotherapy, immunotherapy, etc.). However, many patients report significant improvement in the quality of life indices of GI discomfort, nausea, vomiting, fatigue level, morale, and social interactions during the course of nutrition intervention (Clifford 1993, Grindel 1996). Nutrition interventions are also frequently provided during definitive cancer therapy in an attempt to improve outcome or ameliorate toxicity. They facilitate the optimum delivery of either curative or palliative therapy at lower risk.
Recognition of the significant alterations in metabolism that occur in individuals with CA has led to the development of newer enteral/parenteral formulations that may be of benefit in counteracting
derangements in host metabolism experienced by patients with cancer . These types of products show promise in the amelioration of malnutrition and perhaps reduction in tumor growth rates in people with this dreaded disease. However, they are of unproven efficacy at this time.
KEY WORDS: cancer; environmental risk factors; prevention, nutrional support, enteral nutrion, parenteral nutrion.

 

Хавдар нь дэлхийн хэмжээнд хамгийн аюултай эмгэгийн нэг хэвээр байна. Нийт нас баралтын шалтгааны 2-т орж байгаа, зүрхний эмгэгийн дараа. АНУ- д хүн амын нас баралтын шалтгааны 23% -г хавдар эзэлж байгаа юм. Сонирхолтой нь зүрхний өвчлөл 1975 оноос 2010 хүртэлх хугацаанд  буурах хандлагатай байхад хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд эсрэгээр нэмэгдэх хандлагатай нь судалгаагаар батлагдаж байна. Манай оронд мөн ижил зүйл ажиглагдаж байна.
Дэлхийн олон эрдэмтдийн хийсэн судалгаагаар  хавдарт хүргэдэг маш олон шалтгаан, хүчин зүйлүүдээс  зөвхөн 5-10%  нь  дотоод хүчин зүйлээс (удамшил, дайврын өөрчлөлт, дархлааны өөрчлөлт зэргээс) хамааралтай, харин ихэнхи хувь нь - 90-95% нь гадаад хүчин зүйлүүдээс хамааралтай нь батлагджээ. Эдгээр гадаад хүчин зүйлүүдийг задлаад үзвэл буруу хооллолт нь хамгийн өндөр хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Ер нь бид бүгд  хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, ажлын чадвар, эрүүл мэндэд зөв хооллолт хамгийн идэвхитэй нөлөө үзүүлдгийг мэдэх билээ.  Зөв зохистой хооллох нь олонх өвчнөөс, тэр дотроо хорт хавдар болон хавдрын урьдал өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ба хавдрын үе дэх эмчилгээнүүдийг дэмжих,  хавдрыг эмчлэх чухал хүчин зүйл болдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.
Зөв зохистой холлолт.
Зөв хооллох явдал зөвхөн эрүүл хүний бие махбод төдийгүй өвчтэй хүний эрүүлжих явдалд чухал ач холбогдолтой. Ихэнх төрлийн өвчний эмчилгээ нь зөв хооллолттой хослохгүйгээр төдийлөн үр дүнд хүрдэггүй. 
Зохистой хооллолт гэдэг нь:
Хоногт хэрэглэж байгаа хоолны илчлэг нь биемахбодын зарцуулсан  илчийг нөхөх
Хэрэглэж байгаа хоолны найрлага дахь үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисууд бие махбодын хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хэмжээ, харьцаатай байх.
Тодорхой дэглэмтэй хооллох гэсэн эдгээр 3 зарчим нь физиологийн нормын гол үндэс болдог
 
Хоол, хүнсний үндсэн бүрэлдэхүүн, түүний зохистой харилцаа
Хүний бие махбодод шаардагдах шимт бодисуудын хэмжээ, чанар бүрэн хангагдсан үед өсөлт хөгжил, бодисын солилцооны үйл ажиллагаа хэвийн явагдана. Иймд хоолны найрлага, хэмжээ, чанарыг зөв тохируулах нь зохистой хооллох үндсэн зарчим болдог.
Хоол, хүнсний үндсэн бүрэлдэхүүн
- Уураг (амьтны  ба ургамлын гаралтай)
- Тос (амьтны ба ургамлын гаралтай)
- Нүүрс-ус
- Аминдэм
- Эрдэс бодисууд
- Ус
 
Уураг - эс, эдийг нөхөн төлжүүлэх буюу эсийн бүтцэд гол үүрэгтэй, бие махбодын бодисын солилцоонд оролцоно.Үл орлогдох 8-10 амин хүчил байдаг:  валин, изолейцин, лейцин, лизин, метионин, треонин, триптофан, фенилаланин. Нийт уургийн 30%-аас доош хувь нь амьтны гаралтай уураг байна. Уургийн өдрийн хэрэгцээ  85 – 100 г , нийт илчлэгийн   13 - 15% -ийг эзлэх ёстой.
Уургийн гол эх үүсвэр: мах, загас, өндөг, үр тариа, буурцагт ургамал.
Өөх тос - эсийн бүрэлдэхүүнд оролцож, тэдний амьдралын хэвийн үйл ажиллагааг хангана, бие махбодийн илчлэгийн хэрэгцээг хангах нэг эх үүсвэр болдог. Ханаагүй өөх тос, ω3 / ω6 өөхний хүчил (линолийн хүчил, линолейний хүчил). Өөх тосны өдрийн хэрэгцээ 56 - 59гр нийт илчлэгийн 17- 20% -г эзэлнэ.
Өөх тосны гол эх үүсвэр- малын өөх, сүү, цагаан идээ, ургамлын ба загасны тос байдаг.
Нуурс ус - бие махбодийн илчлэгийн хэрэгцээг хангана.
Нийт НУ-ны 60% -г цардуул, 30% сукроз, 10% лактоз, 20 – 30 г  ургамлын эслэг  эзлэх ёстой байдаг. Нийт НУ-ны өдрийн хэрэгцээ 400-500г, энэ нь илчлэгийн 67-88%  эзэлдэг.
НУ гол эх үүсвэр: үр тариа, жимс, ногоо
Амин дэм нь биеийн өсөлт, хөгжилтийн зохицуулгад оролцож, бодисын солилцоонд нөлөөлнө. Амин дэм нь дотроо:
Тосонд уусдаг – А, Е, Д, К
Усанд уусдаг – С, В1, В2, В12, РР- гэж хуваагддаг
Гол эх үүсвэр нь:  жимс жимсгэнэ, ногоо.
Эрдэс бодис нь бие махбодийн эдийн бүрэлдэхүүнд оролцож, бодисын солилцооны хэвийн ү/а ба биеийн хөгжлийг хангана. 
Гол эх үүсвэр нь: сүү, цагаан идээ, жимс ногоо.
 
Эрдэс бодисыг хүний бие байдаг хэмжээгээр нь:
Макро >100 мг = Na, K, Ca, P
Микро < 100 мг = Cr, Cu, I,  Fe, Mn, Se, Zn.
Ус нь бүх эд эсийн найрлаганд оролцдог ба эд эсийн түвшинд явагдах бодисын солилцооны урвалууд нь зөвхөн усны оролцотойгоор явагдана. Хоногт хэрэглэх нийт шингэний 1,2- 1,3 литр орчмыг цай ундаагаар, 1,1-1,2 литрийг хоол хүнсний бүтцэн дэх шингэнээр (хоолны шөл, хүнсний ногоо, мах зэрэгт байх ус), 300 – 400 мл-ийг бодисын солилцооны үед үүссэн шингэнээр хангахаар тооцоолдог.
Хүний биед 60 орчим шимт бодисууд агуулагдаж байдгийн:
- 18 төрлийн аминхүчлүүд
- 12 аминдэмүүд
- 16 эрдэс бодисууд зайлшгүй шаардлагатай гэж үздэг.  
Эрүүл хүний хоолны уураг, тос, нүүрс усны зохистой харьцааг 
1 : 1.2 : 2.4 байхад тохиромжтой. 
Хоол хүнсээр хүний хоногт авах нийт илчлэгийн 12% - уургаас, 30 - 35%  -  өөх тосноос, 56 - 58%  - нүүрс уснаас авах ёстой.
Өглөө болон өдрийн хоолоор хоногийн нийт илчлэгийн 2/3-ыг, харин оройн хоолоор 1/3-ийг авбал хүний биед эерэг нөлөөтэй.
Монголчууд хоол хүнснийхээ зохистой хэрэглээний хоногийн хэмжээг тусгайлан гаргасан гэр зөвлөмжөөс харах боломжтой.
 
Хавдраас урьдчилан сэргийлэхэд зөв зохистой хооллолтын онцлог
Орчин үед  хоолыг зөв тохируулж  хэрэглэх нь  бүх төрлийн хавдраас 30 – 40% урьдчилан сэргийлж болдгийг эрдэмтэд тогтоожээ. 
Хоолондоо гол төлөв ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэвэл хавдраас урьдчилан сэргийлж болохыг эрдэмтэд баталжээ. Одоогоор ойролцоогоор 25 мянган төрлийн ургамлын бодисууд хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогджээ. Эдгээрийн  ихэнх нь жимс ба ногоонд агуулагддаг байна. Үүнд: Каротеноидууд, Ресвиратрол, Силимарин, Кверситин, Индол-3-карбинол, Сульфорафан
 
Хавдар үүсэхэд нөлөөлөх хоол, хүнсний гаралтай бүтээгдэхүүн, нөхцөлүүд
1. Өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх 
Онцгой сөрөг нөлөөтэй бүтээгдхүүнүүд:  
Дахин давтан ашигласан тос 
Хэт халаасан тос 
Хальснаас нь салгаж, удаан хадгалсан самар, үрийн тос
Буудайн үр хөврөлөөс ялган авсан тос 
Тунгалаг саванд удаан хугацаагаар хадгалсан ургамлын тос 
2. Давсыг хэтрүүлэн хэрэглэх.
3. Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх: 
хоосон илчлэгийн эх сурвалж гэж үздэг, хоногийн хоолноос бүрэн хасах хэрэгтэй. 
Чихэрлэг амттан хэрэглэхийг хүсвэл хоногт 1 цайны халбага зөгийн бал хэрэглэх хэрэгтэй
4. Уургийг хэтрүүлэн хэрэглэх:
Махыг хэтрүүлэн хэрэглэх нь бүдүүн гэдэс, шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй.  
Онцгой сөрөг нөлөөтэй мах : улаан мах,  хиам,  зайдас,  шорлог 
5. Архийг хэтрүүлэн хэрэглэх
6. Хоол хүнсэнд эслэг бага хэрэглэх нь сөрөг нөлөөтэй - бүрэн үрт үр тариа, ногоо ба жимсийг аль болох хальслахгүй хэрэглэх нь бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой энгийн аргын нэг болохийг баталсан байна.
7. Хүнс боловсруулах эрсдэлтэй аргууд – хүнсний бүтээгдхүүнийг утах болон нүүрсэн дээр шарах ( шорлог) нь канцероген бодис их хэмжээтэй ялгаруулдаг тул хавдар үүсэхэд нөлөөтэй гэж үздэг байна. 
Хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө: 
Ууранд жигнэх, 
Бага усанд зөөлөн гал дээр жигнэж болгох 
Түлэгдсэн хоол, хүнс хэрэглэхгүй байх зэргийг сонгох хэрэгтэй.
8. Хлоржуулсан ус -  хлор нь давсаг, бүдүүн гэдэсний хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг судалж баталсан байдаг.  
 
Зөвлөгөө :
Цэвэршүүлсэн ус, 
Усыг шүүх болон бусад аргаар цэвэршүүлж хэрэглэх 
9. Аминдэм, эрдсийн дутал - А, С, Е аминдэм болон Селен исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй тул хавдраас сэргийлэх ач холбогдолтой. 
Зөвлөгөө :
Улаан, шар, ногоон өнгийн жимс, ногоо түлхүү хэрэглэх 
10.  Хоол, хүнсний хэт их хэрэглээ:
11. Хөдөлгөөний хомсдол - хөдөлгөөн нь дархлааны тогтолцоог идэвхижүүлж байдаг. 
12. Өвчлөмтгий байх - халдварт өвчнөөр ойр ойрхон өвдөх,  биеийн дархлаа сул байх нь хорт хавдар үүсэх тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг байна. 
13. Бухимдал
14. Хавдар үүсгэгч бодисууд - хоол хүнсээр дамжин хүний биед орсон хавдар үүсгэгч бодисын сөрөг нөлөөнд эргэлзэх зүйл байхгүй юм. Өнөө үед хавдар үүсгэгч ямар бодис ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хэр зэрэг их хэмжээгээр хүний биед орж байгааг нарийвчлан тогтоох, түүнээс хэрхэн сэргийлэх арга замыг тодорхойлох нэн шаардлагатай байна.  
 
Хавдрын үеийн хоол эмчилгээний онцлог
 
Нийт хавдрыг дотор нь:
Хорт хавдар
Хоргүй хавдар 
Хавдрын ангилал:
Хоол боловсруулах замын хавдар: ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, нойр булчирхай, цөсны хүүдий, улаан хоолой, элэг 
Шээс ялгаруулах замын хавдар: бөөр, давсаг, түрүү булчирхай, төмсөг
Эмэгтэй бэлэг эрхтэний хавдар: өндгөвч, умай, умайн хүзүү, хөх 
Амьсгалын замын эрхтний хорт хавдар: хамрын хөндий, залгиур хоолой, төвөнх, уушги
Цус, тунгалгийн тогтолцооны хавдар:  лейкоз 
Тархины хавдар
Ясны хавдар: Саркома 
Хавдрын эсийн эрүүл эсээс ялгагдах онцлог  
Зогсолтгүй өсөж үржих 
Ойролцоох эрхтэн,  эд үрүү нэвчиж ургах 
Тэжээлийн бодис болон хүчилтөрөгчийг их хэмжээгээр өөртөө татаж авах 
Хүчилтөрөгч, тэжээлийн бодисын дутлын үед амьдрах чадвар өндөртэй 
Үсэрхийлэх чавдартай – анхдагч голомтоос тасарч өөр эд эс голомт үүсгэн үржих өндөр чадвартай байдаг.
Хоол хүнсээр дамжин хүний биед хавдар үүсгэгч үндсэн бодисууд
Дааврын бэлдмэлүүд
Металлын хольц: хром, кадьми, никель, хар тугалга 
Ургамлын гаралтай хорт бүтээгдэхүүн: мөөгөнцөр – аспиргили 
Пеннициллины бүлгийн мөөгөнцрүүд хоол хүнсэнд үржиж шар, ногоон өнгөтэй болгодог. Энэ нь хордлого, элэгний хатуурал, улмаар хорт хавдар үүсгэнэ. 
 
Хоол, хүнс бэлтгэх арга ба хавдар үүсгэгч нэгдлүүд
Утах арга: 
мах, загас – хавдар үүсгэгч бодисууд нь утаанаас  хүнсэнд шингэдэг. Энэ нь утааг хэрхэн үүсгэсэн ба яаж утсанаас их шалтгаалдаг байна. 
50 грамм утсан бүтээгдэхүүнд агуулагдах хавдар үүсгэгч бодисын хэмжээ нь 1 хайрцаг янжуурын утаа, үйлдвэрийн хортой агаараар 4 – 5 хоног амьсгалахад авах хорт бодисын хэмжээтэй тэнцүү байдаг ажээ.  
Нөөшлөх арга 
Нэг лааз дарсан загасанд (шпоротод) агуулагдах хавдар үүсгэгч бодисын хэмжээ нь 60 хайрцаг тамхи, эсвэл бүтэн жилд амьсгалах агаараас  авах хорт бодисын хэмжээтэй тэнцүү байдаг байна. 
Шарах  арга
Нийтийн  хоол үйлдвэрлэлд ашиглагдах төрөл бүрийн тос нь дулаан боловсруулалтын явцад  хавдар үүсгэгч бодисууд үүсгэдэг. 
Ахуйн нөхцөлд тосыг 180 - 200 хэм хүртэл халаадаг , гэхдээ сав суулгатай хүрэлцэж буй хэсэгт үүнээс илүү их хэмээр халдаг. Тосны халалтын улмаас үүсдэг хавдар үүсгэгч бодисууд нь эсийн бүрхүүлийг гэмтээдэг
Хэт халсан тос нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээж хавдрын урьтал өвчин үүсгэнэ: ургацаг (полип), шарх, архаг хатингаршилт гастрит 
Хоолыг шарахад хавдар үүсгэх нөлөө нь аминдэмийн дуталтай хүмүүст  илүүтэй нөлөөлдөг. 
Тосыг дахин дахин халааж хэрэглэхэд хар тос үүсдэг.  Олон дахин халаасан тосон дээр тос нэмж хийн дахин дахин хэрэглэх нь хавдар үүсгэгч бодисыг улам ихээр нэмэгдүүлдэг. 
Хатаах арга 
Үйлдвэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг хатаахдаа халуун агаар ашигладаг. Халуун агаар түлшний шаталтын улмаас үүссэн химийн бодисууд агуулдаг. Эрдэнэшиш, улаан буудай, хөх тариаг хатаахад  нефть, кокс ашигладаг. Энэ тохиолдолд тэдгээрт агуулагдах хавдар үүсгэгч бодисын хэмжээ нь 3 -10 дахин нэмэгддэг байна
Ургамлын тос үйлдвэрлэлд ашиглах рапс, наранцэцэг, эрдэнэшишний үрэнд агуулагдах хавдар үүсгэгч бодис нь тосондоо шингэдэг байна.
Хүний бие махбод бусад амьтны нэгэн адил үр хөврөлийн болон төрсний дараах үедээ хавдар үүсгэгч бодисын нөлөөлөлд өртөх эрсдэл нь хамгийн өндөр байдаг
 
Хавдрын үед баримтлах эмчилгээний хоолны үндсэн зарчим
Хоногийн хоолонд ургамлын гаралтай түүхий бүтээгдэхүүнийг зайлшгүй оруулах, 
Хүнсний бүтээгдэхүүн дулаан боловсруулалт нь байж болох хамгийн бага түвшинд байх, шарж, хайрах аргаас зайлсхийж чанах, жигнэх аргыг өргөн ашиглана. 
Нөөшилсөн бүтээгдэхүүнийг хориглох
Хүнсний эслэгийг өргөн хэрэглэх 
Гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгах 
Цэвэршүүлсэн ус хэрэглэх   
Хоол идэхээс багаар тооцоход 30 минутын өмнө жимс, жимсгэнэ идэх нь хамгийн тохиромжтой.
Жимсний шүүс нь ходоод гэдэсний замын эрхтэний үйл ажиллагааг хэвийн болгох, хавдрын эсрэг үйлдэлтэй аминдэм, эрдсийн найдвартай эх сурвалж болдог. 
Хавдартай өвчтөнд лууван, хүрэн манжингийн шүүс өгөх нь эмчилгээний ач холбогдлоороо хамгийн өндөр байдаг ажээ.  
Хавдрын мэс заслын үеийн  эмчилгээний хоолны онцлог
Хоногийн хоолны илчлэг чанар нь өндөр байна. 
Хоногийн хоолны уургийн агууламжийг нэмэгдүүлнэ. 
Бодисын солилцооны хямралыг зохицуулахын тулд аминдэм, эрдсийн бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэнэ. 
Хориглох бүтээгдэхүүн
o Өөх ихтэй мах
o Тарган тахиа, бусад шувууны мах 
o Тослог ихтэй сүмсүүд 
o Бялуу ба крем ихтэй бусад нарийн боов 
Зайлшгүй байвал зохих бүтээгдэхүүн
o Чангаанз 
o Шийгуа 
o Хулуу 
o Усан үзэм 
o Интоор
o Грек самар 
o Гүзээлзгэнэ 
o Сонгино 
o Лууван 
o Овъёос
o Хүрэн манжин 
o Илжгэн чих
Хими, туяа эмчилгээний үеийн эмчилгээний хоолны онцлог
Хоногийн хоолны уургийн агууламжийг нэмэгдүүлнэ.
Өөх тос, нүүрс усны хэрэглээг хязгаарлана.  
Хоногийн хоолноос амтлагч, сүмс гэх мэт ходоод гэдсийг цочроох үйлдэлтэй бүтээгдэхүүнийг хасна. 
Хавдар ба тэжээл эмчилгээ
Хавдартай өвчтнүүдийн 50 – 80% нь тэжээлийн дутагдалд ордог онцлогтой.  Хавдрын шалтгаантай тэжээлийн дутагдал, тураал нь эдгээр өвчтнүүдийн  22%-ийг  шууд үхэлд хүргэдэг шалтгаан болдог байна. Жингийн алдагдал дөнгөж 5% байхад л эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй, амьдралын чанарт маш их нөлөөлдгийг эрдэмтэд нотолжээ. Хавдрын үед жингийн алдагдал хүргэдэг маш олон шалтгаанууд байдаг. Энэ нь үндсэн хавдрынхаа онцлог, хавдрын эсрэг эмчилгээний арга, тэдгээрийн үед гарах хүндрэлүүдээс хамаардаг байна. Хамгийн элбэг илэрдэг сөрөг шинжүүд :
Жингийн алдагдал
Хоолонд дургуй болох = анорекси
Амархан ядрах
Бөөөлжих, дотор муухай оргих
Хоолны дуршил өөрчлөгдөх
Амны хөндийн салстын үрэвсэл – ам гэмтэх, ам хуурайших
Баас  хатах
 
Хавдрын үе дэх жингийн алдагдал
Хавдартай өвчтнүүдийн дийлэнхэд нь жингийн алдагдлын шинж илэрдэг байна. Доорхи хүснэгтээс хархад хими эмчилгээний үед хамгийн их сөрөг шинжүүд илэрдэг тул жингийн алдагдал илүүтэй тохиолддог байна.
Жингийн алдагдалтай өвчтнүүдэд өгөх зөвлөгөө:
Хоолыг багаар ойрхон идэх
Өвчтний идэх дуртай хоол хүнсийг хэрэглэх
Нэмэлт бэлэн тэжээлийн бэлдмэлүүдийг хэрэглэхийг зөвлөнө
Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх (хоолны дур нэмэгдүүлэх зорилгооор)
Хавдрын үед хоолны дуршил өөрчлөгдөх шинж = анорекси
Хавдартай өвчтнүүдэд, ялангуяа химийн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд маш элбэг илэрдэг шинж юм. Хавдартай өвчтөн хоолонд дургүй болох гол механизм нь интерлейкин-1тэй (IL-1) холбоотой гэж үздэг. Хавдрын үед дархлалын тогтолцооны доголдол гарч, IL-1 их хэмжээгээр ялгарч 2  чиглэлээр (төвийн болон захын) нөлөөлдөг байна. Төвийн – бага тархинд дарангуйлах нөлөө үзүүлж, захын – серотонины урьдал амин хүчил болох триптофаны ялгаралтыг ихэсгэдэг байна. Ингэснээр хоолны төв дарангуйлагдаж хоолонд маш дургүй болох шинж илэрдэг байна.
Зураг 2. Анорексийн эмгэг жам.
Хоолонд дургуй болсон өвчтөнд өгөх зөвлөгөө:
Хоолыг багаар, олон удаа идэх
Гол төлөв хүйтэн болон тасалгааны хэмтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөнө. Хуурай хоол хүнс байж болох юм.
Хэт их тос өөхтэй, халуун ногоотой, хэт их хатуу, хэт их халуун, хэт их чихэрлэг хоол хүнсийг хориглоно
Хоолтой хамт их шингэн уухыг хориглоно
Эмчилгээ хийх үеэр хоол идэхийг хориглоно
 
Хавдрын үед амархан ядрах шинж
Бүх төрлийн хавдрын үед илэрдэг шинж юм. Гол төлөв биеийн эрс буурсан, хоол хүнснээс авах ёстой калорио авч чадахгүй байгаа, шингэн болон электролитын тэнцвэр алдагдсантай холбоотой гардаг шинж юм.
Амархан ядарч эцэж байгаа хавдартай өвчтнүүдэд өгөх зөвлөгөө:
Өвчтөн багаар, ойрхон идэх ёстой
Бие гайгүй үед нь хоолоо бэлтгэж авахыг зөвлөж байна
Бэлтгэхэд  хялбар хоол хүнсний төрөл, бэлтгэх аргыг сонгож авах
Бэлэн хэрэглэхэд хялбар тэжээлийн бэлдмэлүүдийг хэрэглэхийг зөвлөнө
 
Хавдрын үед амны салст гэмтэх шинж
Энэ шинж гол төлөв хэт их тураалд орсон, хоол идэж чадахгүй болсон, шингэн их алдсан өвчтнүүдэд илэрдэг шинж юм. Энэ үед өвчтөнд өгөх зөвлөгөө:
Зөөлөн, хагас шингэн хоол идэх
Залгихад хүндрэлтэй тохиолдолд гуурс хэрэглэж сорох
Хатуу хоол хүнс, халуун ногоо, хүчиллэг хоол хоол хүнсийг хориглох
Хавдрын үед хоолны амтны дуршил өөрчлөгдөх шинж
Энэ шинж тэмдэг ховор биш тохиолддог. Ихэнхдээ аманд төмөр амтагдах, махны үнэр, амт авч чадахгүй болох, давсны болон чихрийн амт амталах нь буурах г.м. хэлбэрээр илэрдэг. Энэ  шинж хавдрын хордлого, хавдрын эсрэг эмийн гаж нөлөө, тураалт зэргээс хамааралтай илэрдэг байна.  
 
Дээрхи  шинж илэрсэн хавдартай өвчтөнд өгөх зөвлөгөө:
Эвгүй амтыг дарах зорилгоор исгэлэн хоол хүнсийг сонгон хэрэглэхийг зөвлөнө
Ногоон өнгийн ногоо идэх
Хүйтэн болон тасалгааны хэмтэй хоол хэрэглэхгүй байх
 
Хавдрын үед илрэх баас хаталтын шинж
Баас хатах шинж нь элбэг илэрдэг шинжүүдийн нэг юм. Голдуу өвдөлт ихтэй өвчтнүүд өвчин намдаах зорилгоор мансууруулах бүлгийн өвчин намдаах эм хэрэглэдэг үед илэрдэг шинж юм. Эдгээр өвчтнүүдэд дараах зөвлөгөө өгнө:
Эслэг өндөр агуулсан хүнс хэрэглэх
Шингэн сайн уух
Өөртөө тохирсон хөдөлгөөн, дасгал хийх
Хийжүүлсэн ундаа эсвэл хий их үүсгэдэг хоол хүнс хэрэглэхийг хориглох
 
Хавдрын тэжээл эмчилгээ
Хэрэв хавдартай өвчтөн амаар өөрөө хооллох ямар ч боломжгүй  тохолдолд тэжээл эмчилгээг сонгоно.
 
Хавдрын үед тэжээл эмчилгээ хийх заалт:
1. Өвчтний биеийн жингийн алдагдал:
< 6 сард биеийн жин 
>10% < 1 сард биеийн жин >5% 
2. Өвчтөн 5 болон түүнээс дээш  хоног хангалтгүй хооллож байгаа тохиолдолд
3. Өвчтний сийвэнгий альбумин  3.4 г/дл ба түүнээс доош болсон үед
Тэжээл эмчилгээний ангилал:
1. Тэжээлийн бодисыг хийх зам:
энтерал  - tube feeding- гуурсаар тэжээл өгөх 
парентерал  - судсаар тэжээл өгөх
хавсарсан 
2. Тэжээл хангалт
төгс
төгс бус
3. Өвчтөний хандлага
сайн дурын
албадмал

 

4. Тэжээлийн бэлдмэлийн найрлагаар нь: 
дан / мономер 
энгийн / олигомер
нийлмэл  /олимер
өвөрмөц / модуляр
 
Багаж хэрэгсэл: 
ходоод, гэдэсний гуурс 
шахуурга
савлагдсан тэжээлийн бэлдмэл 
 
Энтерал  хооллолт буюу гуурсаар тэжээл өгөх
Энтерал хооллолтын давуу талууд:
1. Физиологийн шинж чанарыг хадгалах
2. ХБЭ-ий бүтцийг хадгалах, эрхтний үйл ажиллагааг идэвхижүүлэх, хамтын нэгдсэн ажиллагааг хангах
3. Хүндрэл ховор
4. Өртөг харьцангуй хямд
 
Гуурсаар хооллох заалтууд:
1. 5-аас дээш хоногт амаар хангалтгүй хооллосон, уураг болон илчлэгийн доройтол хавсарсан үед
2. Юм огт залгиж чадахгүй байгаа үед
3. Бага шүүрэл бүхий нарийн гэдэсний цоорхой үед
4. Хоол боловсролт болон шимэгдэлт буурсан үед (мальабсорбци ба мальдигести)
5. Хиймэл амьсгалын багажтай үед
6. Хоолонд дургүй болсон үед
7. Гэдэс тайруулсны дараа
 
Энтерал хооллолтын үед гуурс тавилтын төрөл:
1. Хамар - ходоодны гуурс
2. Хамар - дээд гэдэсний гуурс
3. Хамар – нарийн гэдэсний гуурс
4. Гастростом
 
Гастростомууд
1. PEG - percutaneous endoscopic gastrostomy
2. JPEG - jejunal percutaneous endoscopic gastrostomy
3. DPEJ - direct percutaneous endoscopic  jejunostomy
4. Replacement Button
PEG
Ам залгиур, улаан хоолойгоор хоол идэх боломжгүй тохиолдолд хэрэглэнэ.
 
Заалт:
o Дисфаги, цус харвалтын дараах, тархины гэмтэл, мэдрэлийн өвчнүүд, тархины саа
o Тархи ба хүзүүний хорт хавдар
o Залгиур, улаан хоолойн хорт хавдар
o Ходоод гаднаас дарагдах
o ДОХ-ын үеийн улаан хоолойн хавдар
o Нүүрний гэмтэл
 
PEG тавихгүй туйлын эсрэг заалт:
o Ходоод руу дуран орох боломжгүй
o Цус бүлэгнэлт ноцтой өөрчлөгдсөн
o Перитонит
o Их хэмжээний асцит
o Гэдэсний түгжрэл
 
PEG тавихгүй харьцангуй эсрэг заалт:
o Асцит
o Улаан хоолойн судасны өргөсөл 3,4-ээр зэрэг
o Хэвлийд том хагалгаа хийлгэсэн
o Маш тарган
o Ходоодны урд ханын хорт хавдар
o Ходоодны ½ тайрагдсан
 
PEG –ийг дурангаар тавих аргууд:
Pull  Ponsky-Gauderer 
Push Sacks-Vine
Introducer  Russell 
 
JPEG jejunal percutaneous endoscopic gastrostomy
DPEJ direct percutaneou endoscopic jejunostomy
Replacement Button
• Гуурсыг татаж авна
• Шинэ гуурс солино 
 
Парентерал тэжээл эмчилгээ
Хавдартай өвчтөний биеийн байдал хүнд, амаар болон гуурсаар хооллох боломжгүй тохиолдолд эмнэлэгт эсвэл гэрээр нь парентерал буюу судсаар тэжээл эмчилгээг хийнэ.
 
Парентерал тэжээл эмчилгээний заалт:
Long-term home parenteral nutrition (HPN) 
1. 7-с дээш хоногт огт юм идэж чадахгүй үед
2. Өвчтөн 65 дээш настай
3. NRI<83.5 ;  NRI=nutrion risk index=(1.519 Ч альбумин, g/L)+  0.417 Ч  (одоогийн жин / ердийн жин  Ч100)
4. Өвчтний биеийн жин байх ёстой жингээсээ 70%-с бага байвал
5. Эсвэл биеийн жингийн алдагдал: нэг долоо хоногт >1~2% , нэг сард >5% , 3 сарын дотор >7.5% , 6 сар ба түүнээс дээш хугацаанд >10%  байвал.
Сийвэнгийн альбумин  2.5g/dl ба түүнээс доош, преальбумин  10mg/dl ба доош, трансферрин 100mg/d  ба түүнээс доош буурсан үед
 
Парентерал хооллолтын сөрөг тал:
o Өртөг өндөр
o Халдвар авах эрсдэлтэй
o Эмийн гаж нөлөө +
o Хувь хүний эм хүлээн авах чадвар
o Нэр төрөл цөөн
o Хүртээмж хангалтгүй
 
Парентерал эмчилгээг ямар судсаар хийж байгаагаар нь 2 хэлбэр болгодог:
1. Захын - Peripheral parenteral nutrition (PPN):   10 хүртэлх өдрийн хугацаанд захын венийн судсаар бага концентрацитай шингэнээр тэжээх:
o Бага осмоляр шингэн 600-900 мОсм/л /декстроз бага/
o Захын венд
o 10 хоногоос бага
o + гепарин, гидрокортизон
 
2.Төвийн - тotal parenteral nutrition (TPN): урт хугацааны туршид өвчтөний илчлэг, шимт бодисын хэрэгцээг нөхөх зорилгоор төвийн венээр дамжуулан тэжээлийн бодисыг бие махбодид хийх.
o Удаан хугацаагаар
o Төвийн венд
o Олон янзын шингэн хийж болно
 
Хавдартай өвчтөнд судсаар маш олон янзын найрлагатай тэжээлийн бодисууд хийж болно. Энэ нь өвчтний бие махбодид ямар тэжээлийн бодис илүү дутагдалтай байгаагаас хамаарна. Жишээ нь TPN үед хийдэг шингэн нь гол төлөв нуурс ус, амин хүчлүүд, өөх тос, электролитууд, ус, амин дэмүүд зэргийг агуулж байдаг. Доорхи хүснэгт дээр олон найрлагатай шингэний нэг жишээ байна.
 

 

Ном зүй

Ашигласан хэвлэл
1. Чарльз В., Ван Вэй, Кэрол Айэртон-Джонс. Секреты питания. Сант Питербург.2006.
2. О. Е. Молчанов, Д. Г. Прохоров. Правильное питание при онкологических заболоеваниях. 2002.
3. А. Ю. Барановский. Диетология. Второе издание, 2006.
4. National Cancer Institute. Cancer Fact Book, 2000.
5. Shils ME. Nutrition and diet in cancer management. In: Modern Nutrition in Health and Disease. Eighth edition. Shils ME, Olson JA, Shike M, editors. Philadelphia, PA:Lea & Febiger;1994:1317-1348.
6. Willett WC. Diet, nutrition, and avoidable cancer. Environ Health Perspect. 1995;103(Suppl 8):165-170.
7. Yancik R, Ries LA. Cancer in older persons. Magnitude of the problem - how do we apply what we know? Cancer. 1994;74:(7 Suppl):1995-2003.
8. Prasad KN, Edwards-Prasad J: Vitamin E and cancer prevention: recent advances and future potentials. J Am Coll Nutr 11:487–500, 1992.
9. www.aicr.org http://www.aicr.org/
10. http://www.dianadyermsrd.com/
11. MEDLINE plus
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 15958
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК