Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Эмнэлзүйн бичил—амь судлал номын тухай
( Ховор тохиолдол )

П. Нямдаваа

 

 

Профессор Г. Жамба, доцент Г. Санжмятав, дэд эрдэмтэн Т. Тойвгоо, бактериологч Г. Пүрэв, Г. Үүжээ, С. Хишигт, Ч. Цэндээхүү, гельминтологкч  Ч. Буд  нарын  бичсэн  «Эмнэлзүйн  бичил  амь  судлал» хэ

мээх 8,7 хэвлэлийн хуудас гарын авлага 1988 онд номын худалдаанд гарч эхэллээ. Энэ нь профессор Г. Жамба редакторлаж, 1976 онд хэвлүүлсэн «Халдварт өвчний бичил амь судлалын шинжилгээний арга» номын үргэлжлэл бөгөөд зургаан бүлгээс бүрдэж байна.

«Эмнэлзүйн бактер судлалын шинжилгээний арга» гэсэн нэгдүгээр бүлэгт змнэлзүйн бактер судлалын шинжилгээнд тавих ерөнхий шаардлага, лабораторийн дэглзм, шинжилгэзккй чанарын шалгалтын зарчмыг   товч өгүүлжээ.

«Шинжилгээний ерөнхий журам» гэсэн хоёрдугаар бүлэгт эмнэлзүйн бактер судлалын шинжилгээнд сорьц авах тухай бичжээ. Ингэхдээ эрүүл үед ариун байдаг эд, эрхтэнээс болон эрүүл үед хэвийн бичил биетэн агуулж байдаг эд. эрхтнээс сорьц авах, шинжлэх, гарсан үр дүнг үнэлзх тухай тус бүрд нь дэд бүлэгт нэгтгэн бичсэн нь практикийн эмч нарын ашиглахад тун эвтэйхэн болжээ.

«Нянг ялган дүйх» гэсэн гуравдугаар бүлэгт төрөл бүрийн бактерийг ялгаж, дүйн тодорхойлох аргыг шатчилан бичсэн байна. Олон тохиолдох зарим бүлгийн бактерийг дүйн тодорхойлоход тохиолдох бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг нэлээд дэлгэрэнгүй бичиж, микоплазм, легионелл зэрэг нянг дүйн тодорхойлох арга болон урьдах номонд ороогүй 30 гаруй тэжээлт орчин, сорилын урвалж бэлтгэх жорыг оруулж өгсөн нь энэ бүлгийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна.

Дархлал судлалын шинжилгээ гэсэн дөрөвдүгээр бүлэгт бактер судлалын практикт өргөн хэрэглэдэг долоон төрлийн урвал тавих, оношлуур болон урвалж бэлтгэх аргыг товчхон бичжээ.

«Цагаан хорхойн өвчнийг оношлох лабораторийн арга» гэсэн тавдугаар, бүлэгт зарим гельминт, тэдгээрийн өндөг, илрүүлэх аргуудыг  товчхон  танилцуулсан байна.

«Эмнэлзүйн халдвар судлал» хэмээх зургадугаар бүлэгт эмнэлгийн дотоод халдварын эх сурвалж, дамжин тархах зам, оношлох, тэмцэх тухайг   маш   товч   тодорхойлон бичжээ.

Манай туршлагатай бактериологчдын бичсэн энэ ном тавьсан зорилгоо хангаж, эх хэлээр хэвлэсэн лавлагаа бүтээл цөөнтэй энэ салбарын номын хөмрөгт хүндтэй байр эзлэх нь маргаангүй боловч уншин ашиглагчдыг төөрөлдөн будлихад хүргэж болзошгүй зарим нэгэн ноцтой дутагдал байгааг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

1. Номын нэр нь агуулгатайгаа тохирсонгүй. Миний л мэдэхээр бол энэ чиглэлээр зонхилох гадаад хэл дээр гарсан нэр хүндтэй гарын авлагууд «Справочник по микробйологическим и вирусологическим методам исследования», под ред. М. О. Биргера, 3ое изд. М:, 1982 «Baley and ScH; S Dagnstc Mcrblgy 5th Ed., Sant Lus, 1978; S. Wnkle 2 Mkrblgsche und Serlgsche Dagnstk», 3.  Autl., Stut Stuttgart, 1979-иад зөвхөн бактер судлалын аргыг бус вирус, риккетси, хламиди, мөөгөнцөрийн оношийг оруулан бичсэн байх юм.

Үүнлүгээ  адил  бүлгүүдийн  нэр  ч  агуулгатайгаа нийлсэнгүй. «Эмнэлзүйн бактер судлалын шинжилгээний арга» гэсэн нэгдүгээр бүлгийн нэр нь бараг энэ нэр байж болохоор бөгөөд уг бүлтийг «Эмнэлзүйн бактер судлалын шинжилгээнд тавих ерөнхий  шаардлага»  гэж нэрлэмээр ажээ. «Шинжилгээний ерөнхий журам» гэсэн хоёрдугаар бүлэг нь үнэн хэрэгтээ судлалын бактер судлалын шинжилгээний сорьцын тухай юм гэдгийг   дээр   нэгэнт бичсэн.

Ийлдэс судлалын долоохон аргыг бичсэн дөрөвдүгээр бүлэгт «Дархлал судлалын шинжилгээ» гэсэн нэр нь дэндүү ахаджээ. Дархлал судлалын 200 гаруй аргыг тайлбарласан лавлах (В. М. Никитин «Справочник методов иммунологии», Кишинев 1982) бидний гар дээр бэлхнээ байж   байна  шүү дээ!

«Эмнэлзүйн халдвар судлал» хэмээх тавдугаар бүлгийн нэр нь оросоор «Клиническая эпидемиология» гэж буух юм гэж бодвол эмнэлгийн дотоод (нозосомиаль) халдварын тухай өнгөцхөн бичсэн агуулга нь гарчгийнхаа хамрах хүрээний дотор тун өчүүхэн хэсэг нь болмоор ажээ.

2. «Бичил амь судлалын лабораторийн аюулгүй ажиллагаа» гэсэн 1. 5. хэсэг (х. 11—12) хэт товч болжээ. Зүй нь энэ бүлэгт нянг хувь хүн болон нийгэмд хор, аюултайн зэргээр нь 4 бүлэг болгож, лабораторийн өрөө тасалгаанаас эхлээд ажиллах дэг журмыг ялгавартай үзэх тухайг тодорхойлон бичмээр байж. Энэ талаар дэлхийн олон оронд даган бармталж байгаа ДЭМБ-аас гаргасан зөвлөмж (W. Нэ О. «Labrаtary bsafety manual» Geneva, 1983;) ч байгаа.

Нян судалч бус мэргэжилтнүүдийн сайн эзэмшсэн байх ёстой зүйл бол нян судлалын (бичил амь судлалын) шинжилгээний сорьц авах, хадгалах, тээвэрлэх мэдлэг тул төрөл бүрийн нян (бактер, мөөгөнцөр, риккетси, хламиди, вирус гэх мэт) ялгах, эсрэгтөрөгч болон эсрэгбие илрүүлэхэд ямар үед нийтэд нь нэг сорьц ямар үед нь тус тусад нь сорьц авах, ер нь эмнэлзүйн ямар илрэлийн үед ямар сорьц сорилийг хаанаас, яаж авсан байвал зохихыг, мөн  сорьцоо хэрхэн хадгалах, тээвэрлэхийг тодорхойхон оруулсан бол эмнэлзүйн болон эрүүл ахуй, халдвар судлалын мэргэжилтнүүдийн хэрэгцээг хангах гэсэн зохиолчдын зорилт илүү амжилттай   биелэх байжээ.

4. Зохиолч, редакторын хайнга ажиллагаанаас болоод зарим газар илт буруу, зөрүү зүйл ч орчихсон байна. Тухайлбал:

—         «Бактер судлалын шинжилгээний  ажлын чанарын хяналт» 1. 6. хэсэг (12—22 дахь тал) ДЭХБ-аас бэлтгэн тараасан нэг материал W.H..Lab (82,2, 2 Gudelnes fr qualty assurance n mcrblgy) by . Vandeptte)тaй тун ойролцоо боловч зарим газар айхавтар алдаж «орчуулжээ», Жишээ нь: энэ хэсгийн туршид долоо хоног (week) гэдэг үгийг гарчиг гэж «орчуулсан» байна. Мөн 16 дахь талд байгаа нэгдүгээр хүснэгтэд хөргүүрийн ердийн байнгын арчилгаа нь англиараа clean and detrost every tho mоnths and after power failure)  cap тутамд болон гүйдэл тасрах бүрийн дараа мөсийг гэсгээн авч, цэвэрлэх гэсэн утгатай) гэж байгаа нь «сар бүр мөсийг цэвэрлэх, дотор талыг цууны хүчлээр арчих» болчихсон байх юм.

Testng  shuold  be done:

а)           each time a new batch of working solution is prepared,

б)         every week (this is critical for the Zei-Neelsn Stain) гэсэн
англи эхийг:

«Будах уусмал бэлтгэхдзэ дараах зүйлд анхаарах нь чухал, Үүнд:

—         үндсэн уусмалуудыг тухай  бүр  бэлтгэж хэрэглэх;

гариг тутам шинэчилж байх (цильнильсений будагт хамаарахгүй) гэж

(18 дахь тал) буулгасан байх юм.

Зүй нь:

   (Будах   уусмалын)   чанарын шалгалтыг:

—         ажлын   уусмалыг   шинээр   бэлтгэх бүрийдээ;

долоо хоног бүр (энэ нь ЦильНильсений будагийн хувьд нэн чухал) хийж байх нь зүйтэй» гэж орчуулмаар санагдах юм.

Энэ дашрамд тзмдэглэхэд зарим зохиолчид ийм хальт хульт «орчуулгаа» хаацайлах үүднээс ч ашигласан ном, хзвлэлийн жагсаалтаас зайлсхийдзг   байж   болзошгүй юм.

Коагюлятинацийн урвалын зарчмыг «Стафилококкийн гадаргуугийн А уургийн Fc хэсгийг шингээсэн дархан глобулин биеийн эсрэгбодисын чаеарыг олж өвөрмөц эсрэгтөрөгчтэй харилцан үйлчилсний дүнд стафилококк наалдах урвалд орно» (234—235 дахь тал) гэж тайлбарлажээ. Гэтэл үнэн хэрэгтээ бол стафилококкийн А уурагт Fc хэсэг гэж байхгүй, харин стафилококкийн эсийн гадаргууд байх А уураг нь иммуноглобулиныг Fc төгсгөлөер нь өөртөө наалдуулж, эсрэгтөрөгчтэй урвалд ордог Fab төгсгөлийг нь сул үлдээх тул гадаргад нь өвөрмөц иммуноглобулин бэхлэгдсэн стафлоккууд өвөрмэц эсрэгтөрөгчийн оролцоотойгоор өөр хоорондоо наалдах боломж үүсдэгийг энэ урвалд ашигладаг билээ. Тэгээд ч энэ урвалд хэрэглэх зүйлийн дотор «3. Сийвэн бүлэгнүүлэгч стафилококкийн зсийн бүрхүүлийн А уурат»  (235 дахь тал) гэсэн нь бас л буруу. Чухамдаа бол гадаргадаа A уургаар  баялаг  стафилококкийн  эсийг  энэ  урвалд хэрэглэдэг.

5. Энэ номын аппарат нь урьдах номынхоос дорджээ. Гарын авлага, лавлах хэлбэртэй ийм номд бүгд нэрийн болон товчилсон үг, хэллэгийн хэлхээс, жагсаалт хийсэнсэн бол ашиглахад тун дөхөмтэй болох байжээ.

Хэл, найруулгын хувьд ч сайн хянан тохиолдуулаагүй, андуу буруу ойлгомоор өгүүлбэр олон байна. Ганц жишээ дурдахад «Цус наалдулагч өвермөц биш бодисоос ангижруулсан дархан ийлдэс буюу иммуноглобулинаар танинжуулсан улаан эсийг мэдрэгжүүлэх» (229 дахь тал) гэсэн өгүүлбэр нь учир мэдэхгүй хүнд бол иммуноглобулинаар танинжуулдаг гэж ойлгогдохоор болчихсон байна.

 Мөн «Провизорные с.еровары» гэхийг (273 дахь тал) гэж орчуулсан нь тун эвгүй болжээ. Провизорный гэдэг нь түр зуурын, урьдчилсан гэсэн утгатай хавсрал нэр байхад провизор гэдэг нь эмийн сангийн ажилтан гэсэн үг болохоор «Түр баримтлах серовар» гэсэн ойлголт нь «эм зүйчийн серовар» болж орхижээ.

Манай өндөр нарийн мэргэжлийн, туршлагатай мэргэжилтнүүд өөрсдийнхөө ажиглалт, туршлага, судалгаанаас иш татсан, хэвлэлд бичсэн олон хувилбараас манай нөхцөлд илүү тохиромжтойг нь заасан зүйлийг ихээхэн оруулсан гарын авлага, лавлах бичиг хийж байх шаардлататай байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1714
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК