Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 1(13)
Монгол улс дах эх барихын ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

М.Баялаг1, Д.Энхмаа1, М.Пүрэвтогтох1, Г.Пүрэвсүрэн2, И.Даваадорж2

1Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв , 2Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг

 
Абстракт

Background: The Reproductive Health Commodity Security project has been implemented in Mongolia since 2008 under the UNFPA Global Programme on Reproductive Health Commodity Security (GPRHCS). The implementation of the GPRHCS should be assessing through indicators outlined in the Monitoring and Evaluation Framework at country, regional and global levels. Herein, we report results of a survey that was conducted to obtain data for the percentage of service delivery points (SDPs) at country, regional and global levels, where 7 life-saving maternal/RH medicines from UNFPA list of priority medicines are available.

Objectives: To assess availability of 7 life-saving maternal/RH medicines from UNFPA list of priority medicines at country, regional and global levels

Methods: Cross sectional, descriptive study was conducted among SDPs that provide Maternal/Reproductive Health medicines in Mongolia. List of all SDPs that provide family planning and maternal health services in each of the aimags and districts of Ulaanbaatar was obtained from the Ministry of Health and City Health Department. A total of 208 SDPs comprised of government and NGO were randomly selected from all regions of the country. Data was collected and recorded by trained study team with ability to accurately make observations. The open-ended questions were coded and the spread sheet and dictionary for data entry was prepared in Epidata 2.0. The data was exported to Stata for editing and analysis.

Results: Almost all of the SDPs were equipped with the essential two medicines namely magnesium sulphate (97.9%) and oxytocine (94.8%). For the antibiotics, amoxicillin (90.6%), gentamycin (93.7%) and metronidazole (85.4%) were well equipped by the facilities. However, some medicines such as clotrimazole (56.3%), ergometrine (60.4%) and iron/folate (46.9%) were less available at the SDPs. Availability of seven essential life-saving maternal and RH medicines was highest in secondary level facilities (96.3%) at the time of the survey. On the other hand, 76.2% of primary health facilities and 83.3% of tertiary level facilities available in stock at the time of the survey. Availability of maternal/reproductive health medicines at service delivery points is influenced by factors such as type of health facility, the region in which the service delivery is located, urban-rural residence, and distance.

Conclusion: Even though the overall findings of the survey showed that there has been successful achievement in availability of maternal/reproductive health medicines at all levels of SDPs in Mongolia, in order to coordinate sustainable supply of these medicines a multi- sectorial approach is crucial. Thus logistics system should be strengthened to coordinate sustainable supply of essential life-saving maternal and RH medicines to all levels of SDPs.

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нэгж дэх эх барихын ба нөхөн үржихүйн эрүүл мэнд (НҮЭМ)-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийг хүртээмжтэй байлгах нь анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг хангахад нэн чухал төдийгүй эхийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн зохистой стратегийн арга хэмжээг төлөвлөх, боловсруулахад харгалзан үзвэл зохих чухал асуудлын нэг юм.

“Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн тасалдалгүй хангамж”-ийн төсөл нь НҮБ-ын ХАС-ийн “Нөхөн үржихүйн эм, хэрэгслийн тасралтгүй хангалтыг өргөжүүлэх дэлхий дахины хөтөлбөр”-ийн хүрээнд 2008 оноос Монгол улсад хэрэгжиж эхлээд байна. “Нөхөн үржихүйн эм, хэрэгслийн тасралтгүй хангалтыг өргөжүүлэх дэлхий дахины хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг тухайн улс, бүс, дэлхий нийтийн түвшинд уг хөтөлбөрийг хянах “Хяналт-үнэлгээ”-ний хүрээнд загварчлагдсан үзүүлэлтээр үнэлдэг.

Дэлхий нийтийн түвшинд дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхэд улс орны түвшинд хийх үнэлгээ чухал ач холбогдолтой бөгөөд улсын түвшний үнэлгээг стандарт аргачлалаар явуулж, НҮБ-ын ХАС-аас тогтоосон нэн шаардлагатай эмийн жагсаалтанд багтсан эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмээр хангаж байгаа үйлчилгээ үзүүлэх нэгж (ҮҮН)-ийн хувиар үнэлдэг.

Эх барихын ба НҮЭМ-ийн нэн шаардлагатай эмийн үндэсний удирдамжинд ДЭМБ-аас зөвлөмж болгож буй эхийн эндэгдэлд нөлөөлж буй үндсэн гурван шалтгаанаас сэргийлэх, эмчлэх эмийн бэлдмэлийг хамруулж үзсэн. НҮЭМ-ийн нэн шаардлагатай эмэнд окситоцин, эргометрин, магнийн сулфат ба гурван төрлийн антибиотик багтдаг.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эх барихын ба НҮЭМ-д зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хүртээмжийн анхны үнэлгээг 2010, 2011 онуудад гүйцэтгэсэн бөгөөд 2011 онд, НҮБ-ХАС-аас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд багтсан эх барихын ба НҮЭМ-ийн 5 төрлийн эмээр хангаж чадах ҮҮН-ийн хувь 2010 онд хийгдсэн үнэлгээнээс 8.7%-иар өссөн үзүүлэлттэй байсан.

Монгол улс дахь “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн тасралтгүй хангалтыг өргөжүүлэх дэлхий дахины хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 2012 оны байдлаар үнэлэх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ.

Зорилго

Эх барихын ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай эмийн хүртээжийг үнэлэх

Материал, арга зүй

1.Судалгааг нэг агшны, дүрслэх загвараар гүйцэтгэсэн ба 2012 оны 11 дүгээр сард үндэсний хэмжээнд системт түүвэрлэлтийн аргаар сонгогдсон ҮҮН-дэд, тухайн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчидтай ярилцлага хийх, ҮҮН-ийн нөөцөнд байгаа эм, хэрэгслийг нүдээр нягтлах, тоолох, ажиглалт хийх, бодитоор шалгах замаар мэдээлэл цуглуулсан.

2.Улаанбаатар хотын дүүрэг, аймаг тус бүрд эхчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ҮҮН-ийн бүртгэлийг Эрүүл мэндийн яам, Хотын эрүүл мэндийн газраас авч, жагсаалт гаргасан. Уг жагсаалтын дагуу судалгаанд хамруулах ҮҮН-ийг сонгох түүвэрлэлтийн хүрээг тогтоосон бөгөөд эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмээр үйлчилгээ үзүүлэх чадвартай ҮҮН-ийг төлөөлөх чадвар бүхий ҮҮН-ийг системт түүвэрлэлтээр хамруулсан болно.

 

ҮҮН-ийн төрөл (анхан шат ба хоёр, гуравдугаар шатлал) ба тоог харгалзан, шатлал тус бүрийн эмнэлгийн байгууллагыг бүрэн төлөөлж чадах ҮҮН-ийн хамгийн бага тоог тогтоон, тусгай томьёог ашиглан түүвэрлэлтийн хэмжээг 95%-ийн үнэн магадлалтай, 5%-ийн алдааны түвшинтэй нөхцлөөр тооцоолоход нийт түүвэрлэлтийн хэмжээ 211 ҮҮН байв. Эрүүл мэндийн үйлчилгээний шатлал тус бүрийн түүвэрлэлтийн хэмжээг тухайн аймаг, дүүрэг тус бүрт байрлаж буй ҮҮН-ийн эзлэх хувьтай пропорционалаар түүвэрлэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулсны дараа нээлттэй асуултыг кодолж, мэдээлэл оруулах, боловсруулахад Epidata 2.0, Stata программуудыг ашигласан.

Үр дүн

Судалгааг 4 бүсийн 21 аймаг, Улаанбаатар хотыг хамруулан гүйцэтгэсэн.

ҮҮН дэх эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хангамжийн талаар Зураг 1-д үзүүллээ. Судалгаанд хамрагдсан ихэнх ҮҮН-д эх барих ба нөхөн үржихүйн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хангалт сайн байна. Зайлшгүй шаардлагатай магнийн сулфат (97.9%) ба окситоцин (94.8%) хүрэлцээтэй байгаа дүн гарчээ. Антибиотикийн хувьд эмнэлгүүд амоксициллин (90.6%), гентамицин (93.7%), метронидазолоор (85.4%) тус тус үйлчилж байна. Гэвч клотримазол (56.3%), эргометрин (60.4%) ба төмрийн бэлдмэл (46.9%) зэрэг зарим эмийн хангамж хангалтгүй байна.

Figure 1.  Percentage distribution of service delivery points with any available maternal/ reproductive health medicines

Эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хангамж ҮҮН-ийн шатлалаар авч үзэхэд, оситоциноор хоёрдугаар шатлалын нэг ҮҮН, анхан шатлалын 4 ҮҮН-ээс бусад бүх эмнэлэг үйлчилжээ. Үнэлгээний дүнд магнийн сулфат хоёр ба гуравдугаар шатлалын бүх эмнэлэгт, харин анхан шатны эмнэлгийн 96.8%-д байсан.

Эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хангалтанд бүсийн ялгаа илэрсэн. Баруун бүсэд окситоциний хангамж харьцангуй хангалтгүй (79.2%) байсан бол бусад бүсийн бүх эмнэлэгт хангамж 100% дүнтэй байлаа. Магнийн сулфатын хүрэлцээ мөн баруун бүсэд 95.8%, хангайн, төвийн, зүүн бүс, Улаанбаатарт тус тус 100% байна. (Хүснэгт 1)

 

Table 1. Percentage distribution of service delivery points with any Maternal/RH Medicine Available by type of facility and region

 

Amoxicycline

 

Gentamycin

Benzathine benzylpenicillin

Ceftriaxone

Clotrimazole

Ergometrine

Iron\Folate

Magnesium sulphate

Metronidazole

Oxytocine

Type of Facility

 

 

 

 

 

 

 

 

 

 

Primary Level Care SDPs (n=63)

87.3

90.5

76.2

65.1

55.6

52.4

46.0

96.8

80.9

93.6

Secondary level care SDPs (n=27)

96.3

100.0

88.9

85.2

59.3

77.8

51.9

100.0

92.6

96.3

Tertiary level care SDPs (n=6)

100.0

100.0

50.0

83.3

50.0

66.7

33.3

100.0

100.0

100.0

Region

 

 

 

 

 

 

 

 

 

 

Western (n=24)

83.3

100.0

70.8

70.8

45.8

83.3

54.2

95.8

70.8

79.2

Khangain (n=25)

88.0

88.0

88.0

76.0

56.0

68.0

52.0

96.0

84.0

100.0

Central (n=25)

96.0

100.0

68.0

60.0

52.0

52.0

52.0

100.0

96.0

100.0

Eastern (n=16)

93.7

100.0

81.2

75.0

68.8

12.5

12.5

100.0

87.5

100.0

Ulaanbaatar (n=6)

100.0

100.0

100.0

100.0

83.3

100.0

66.7

100.0

100.0

100.0

Хот, хөдөөгийн байрлал амин чухал эмийн хангамжинд нөлөөтэй байгаа нь тогтоогдлоо. Хотын ҮҮН-д эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал хоёр эмийн хангалт хөдөөний эмнэлгээс илүү хувьтай байгаа дүн ажиглагдлаа. Эмийн хангамжинд, тухайн ҮҮН-ээс эм ханган нийлүүлэх байгууллага хүртэлх зай нөлөөлж байж болзошгүй байна. Хэрэв ҮҮН эм ханган нийлүүлэх байгууллагаас 50-иас дээш км-т байрласан бол зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хүртээмж түүнээс ойр байрлах ҮҮН-ээс бага байв. (Хүснэгт 2)

Table 2. Percentage distribution of service delivery points with any Maternal/RH Medicine Available by type of facility and region

Residence

 

 

 

 

 

 

 

 

 

 

Urban (n=6)

100.0

100.0

100.0

100.0

83.3

100.0

66.7

100.0

100.0

100.0

Rural (n=90)

90.0

93.3

76.7

70.0

54.4

57.8

45.6

97.8

84.4

94.4

Management

 

 

 

 

 

 

 

 

 

 

Government

87.0

93.7

78.1

71.9

56.3

60.4

46.9

97.9

85.4

94.8

NGO

-

-

-

-

-

-

-

-

-

-

Distance from nearest warehouse/source of supplies (in Km)

 

 

 

 

 

 

 

 

 

 

0-4  (n=8)

100.0

100.0

75.0

87.5

62.5

75.0

50.0

100.0

100.0

100.0

5-9 (n=0)

-

-

-

-

-

-

-

-

-

-

10-14 (n=3)

100.0

100.0

100.0

100.0

66.7

100.0

100.0

100.0

100.0

100.0

15-19 (n=1)

100.0

100.0

100.0

100.0

100.0

0.0

0.0

100.0

100.0

100.0

20-24 (n=1)

100.0

100.0

100.0

0.0

100.0

0.0

100.0

100.0

100.0

100.0

25-29 (n=3)

100.0

66.7

66.7

66.7

33.3

33.3

33.3

100.0

66.7

66.7

30-34 (n=6)

50.0

83.3

83.3

50.0

50.0

83.3

16.7

100.0

100.0

100.0

35-39 (n=0)

-

-

-

-

-

-

-

-

-

-

40-44 (n=1)

100.0

100.0

100.0

0.0

100.0

100.0

0.0

100.0

0.0

100.0

45-49 (n=5)

100.0

100.0

80.0

80.0

80.0

60.0

0.0

100.0

100.0

100.0

50 and over (n=68)

91.2

94.1

76.5

72.1

52.9

57.4

51.5

97.1

82.4

94.1

Total

90.6

93.7

78.1

71.9

56.3

60.4

46.9

97.9

85.4

94.8

Эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамж

Үнэлгээний үед эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамж хоёрдугаар шатлалын эмнэлэгт хамгийн өндөр (96.3%) дүнтэй гарсан. Анхан шатны ҮҮН-ийн 76.2% нь 7 төрлийн эмийг нөөцөлсөн байна. (Хүснэгт 3)

Table 3. Percentage distribution of SDPs with seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available by type of facility

 

 

Type of Facility

Percentage

Total

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines not available

Primary Level Care SDPs

76.2

23.8

63

Secondary level care SDPs

96.3

3.7

27

Tertiary level care SDPs

83.3

16.7

6

Total

82.3

17.7

96

Хүснэгт 4-т эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамжийг бүсчлэлээр харуулсан ба бүс нутаг хангамжаараа ялгаатай байдал илэрсэн. Улаанбаатар хотоос хамрагдсан бүх ҮҮН-д үнэлгээ хийж буй 7 төрлийн эмийн хангамж 100% байсан бол бүс нутагт 79.2-84%-ийн хооронд хэлбэлзэж байв.

Table 4. Percentage distribution of service delivery points with seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available by Administrative Unit (Region)

 

Administrative Unit (Region)

Percentage

Total

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines not available

Western

79.2

20.8

24

Khangain

84.0

16.0

25

Central

80.0

20.0

25

Eastern

81.2

18.8

16

Ulaanbaatar

100.0

0.0

6

Total

82.3

17.7

96

Хүснэгт 5-д эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамжийн хувийг хот, хөдөөгийн байрлалаар нь үзүүллээ. Үнэлгээний дүнд хотоос хамрагдсан бүх ҮҮН-д эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн бүрэн хангамжтай байсан бол хөдөөгийн зарим ҮҮН-д хангамжгүй тохиолдол илэрсэн.

Table 5. Percentage distribution of service delivery points with seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available by urban/rural residence

 

Residence

Percentage

Total

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines not available

Urban

100.0

0.0

6

Rural

81.1

18.9

90

Total

82.3

17.7

96

ТББ-ын харьяа ҮҮН-ээс эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг байгаагүй ба үнэлгээнд зөвхөн төрийн ҮҮН хамрагдсан. (Хүснэгт 6)

Table 6. Percentage distribution of service delivery points with seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available by management of facility

 

Management of facility

 

Percentage

Total

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines not available

Government

82.3

17.7

96

NGO

-

-

-

Total

82.3

17.7

96

Эмийн хангамж нь ҮҮН-ээс эм ханган нийлүүлэх байгууллага хүртэлх зайнаас хамааралтай байгаа нь үнэлгээний дүнд мөн ажиглагдлаа. Ханган нийлүүлэх байгууллагаас хол байршиж буй ҮҮН-д эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамж буурах хандлагатай байна.

Table 7Percentage distribution of service delivery points with seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available by distance from nearest warehouse/source of supplies

 

Distance from nearest warehouse/ source of supplies (in Km)

Percentage

Total

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines available

Seven (including 2 essential) life-saving maternal/reproductive health medicines not available

0-4

100.0

0.0

8

5-9

-

-

-

10-14

100.0

0.0

3

15-19

100.0

0.0

1

20-24

100.0

0.0

1

25-29

66.7

33.3

3

30-34

66.7

33.3

6

35-39

-

-

-

40-44

100.0

0.0

1

45-49

80.0

20.0

5

50 and over

80.9

19.1

68

Total

82.3

17.7

96

Эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хангамж тасарсан шалтгаан

Хүснэгт 8-д эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал зарим төрлийн эмийн хангамж тасарсан шалтгааныг харуулав. Үнэлгээнд хамрагдсан ҮҮН-ээс зөвхөн нэг эмнэлэгт окситоцин, магнийн сулфатаар үйлчлэхгүй байсан ба гол шалтгаан нь “хангалт байхгүй” гэж хариулжээ. Үүнтэй адил бусад тасарсан эмийн тухайд ч гэсэн “хангалт байхгүй” гэсэн хариулт зонхилж байна. Гэвч үүнийг нөгөө өнцгөөс нь харвал (а) нэгээс бусад бүх ҮҮН-д окситоцин ба магнийн сулфатаар бүрэн хангагдсан, (б) зарим эм тухайлбал эргометрин, клотримазол, төмрийн бэлдмэл нь эмийн сангаар зарагдах болсноор шаардлагатай үед үйлчлүүлэгчид эмийн сангаас чөлөөтэй худалдан авах боломжтой болсонтой холбоотойгоор тухайн ҮҮН-д хангамж буурсан байж болох талтай.

Table 8. Percentage distribution of service delivery points with main reasons for not offering maternal/reproductive health medicines

 

Amoxicycline (n=16)

 

Gentamycin (n=6)

Benzathine benzylpenicillin (n=24)

Ceftriaxone (n=37)

Clotrimazole (n=52)

Ergometrine (n=34)

Iron\Folate (n=50)

Magnesium sulphate (n=1)

Metronidazole (n=16)

Oxytocine (n=1)

No supply

68.8

85.7

66.7

59.4

69.2

61.8

82.0

100

81.3

100

Do not use

25.0

14.3

-

8.2

9.7

-

2.0

-

6.2

-

Not enough budget

-

 

4.3

 

1.9

-

-

-

-

-

Ordered but not delivered

-

 

4.1

2.7

1.9

20.6

12.0

-

-

-

Discarded because of expired date

-

 

4.1

5.4

-

8.8

2.0

-

-

-

Not requested

6.2

 

20.8

24.3

17.3

8.8

2.0

-

12.5

-

 

Хэлцэмж ба Дүгнэлт

Судалгааны дүнгээс харахад Монголд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бүх шатлалын байгууллагуудад эх барихын ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай эмийн хангамж жигд хүртээмжтэй байна. Энэхүү ололт нь “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”, “Нөхөн үржихүйн эм, хэрэгслийн тогтвортой хангалтын стратеги” зэрэг төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаатай холбоотой. Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулах боломж бүрдсэн. “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”, “Нөхөн үржихүйн эм, хэрэгслийн тогтвортой  хангалтын стратеги” зэрэг нь ард иргэдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн аюулгүй, ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал нөлөө үзүүлж байна.

Эх барихын ба НЭҮМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамжийн үзүүлэлтийг өмнөх оны үнэлгээтэй харьцуулах боломжгүй юм. Учир нь 2011 онд зайлшгүй шаардлагатай 5 төрлийн эм түүний дотор амин чухал гурван эмийг хамруулан үнэлгээ хийсэн бол 2012 онд зайлшгүй шаардлагатай 7 эм түүний дотор амин чухал хоёр эмийн хангамжид үнэлгээ хийсэн. Гэсэн хэдий ч эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай эмээр үйлчилдэг ҮҮН-ийн хувь 26.5%-иар нэмэгджээ.

Судалгаанд хамрагдсан дийлэнх ҮҮН магнийн сулфат (97.9%), окситоцин (94.8%) гэсэн зайлшгүй шаардлагатай амин чухал 2 эмээр хангагдсан байлаа. Антибиотикийн хувьд амоксициллин (90.6%), гентамицин (93.7%), метронидазол (85.4%)-оор дийлэнх ҮҮН хангагдсан байсан ч клотримазол (56.3%), эргометрин (60.4%), төмрийн бэлдмэл (46.9%)-ийн хангамж харьцангуй муу байв. Уг судалгааг гүйцэтгэх үед эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамж хоёрдугаар шатлалын эмнэлэгт харьцангуй өндөр (96.3%) байлаа. Эрүүл мэндийн тусламж үзүүлэх анхан шатны эмнэлгийн 76.2%, гуравдугаар шатлалын эмнэлгийн 83.3%-д уг судалгааг гүйцэтгэх үеэр тухайн эмнэлгийн нөөцөнд бэлэн байв. Судалгааны үр дүнгээр ханган нийлүүлэх байгууллагаас хол байршиж буй ҮҮН-д эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал 7 төрлийн эмийн хангамж буурах хандлагатай байгаа нь ажиглагдлаа. ҮҮН дэх эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хүртээмжинд эрүүл мэндийн нэгжийн хэлбэр, тэдгээрийн байршил, хот хөдөөгийн суурьшил, алслалт гэх мэт хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Эрүүл мэндийн тусламж үзүүлж буй бүх шатны ҮҮН-д эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн тогтвортой хангамжийг зохицуулахын тулд олон салбарын оролцоо чухал бөгөөд бүх шатны ҮҮН-д эмийг хүрэлцээтэй, хангамжийг тогтвортой байлгахын тулд хангамжийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн, эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай эмийн хуваарилалт, захиалга, нөөцлөлт, хангамж хариуцсан үйлчилгээ үзүүлэгчдийг мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд тогтмол хамруулсан ҮҮН-ийн чадавхийг сайжруулсанаар эм, хэрэгслийг хүрэлцээтэй, тэгш хүртээмжтэй байлгах боломжтой юм.

Цаашид бүх шатлалын ҮҮН нь үр дүнтэй хяналт, үнэлгээний тогтолцооны зохистой төлөвлөгөө боловсруулах нь чухал ач холбогдолтой байна.

Ном зүй

1. ДЭМБ. Жирэмслэлт,төрөлт, төрсний дараах, нярайн асаргаа сувилгаа – Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ, ДЭМБ. 2006
2. НҮБХАС. Нөхөн үржихүйн эм хэрэгслийн аюулгүй байдал, Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөр. НҮБХАС. 2008
3. Үндэсний статистикийн хороо, 2010 оны статистикийн ном. Улаанбаатар 2011.
4. Хүний хөгжлийн тайлан-2011 Улаанбаатар 2011.
5. ЭМЯ. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2009. ЭМЯ 2010.
6. Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөр, Үндэсний статистик. Нөхөн үржихүйн судалгаа 2008. Улаанбаатар, 2010.
7. ЭМЯ. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө (2006-2015). ЭМЯ, 2006
8. ЭМЯ .Үндэсний нөхөн үржихүйн дөрөвдүгээр хөтөлбөр (2012-2016). ЭМЯ, 2012
9. ЭМЯ . Эхийн эндэгдлийг бууруулах стратеги (2005-2010). ЭМЯ, 2005
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУ-ы доктор, клиникийн профессор Г.Санждорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1246
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК