Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Мухар олгойн хоргүй хавдар буюу Mucinous Cystadenoma
( )

О.Жавзандулам1, Э.Сүхээ2, Х.Гэрлээ2, Ц.Батболд2

 

Mucinous cystadenoma нь жижиг эсийн хоргүй хавдар салстаар баялаг, спираль маягийн салст нь “mucoceles”-ийг үүсгэдэг. “Mucoceles” гэдэг нь нүдэнд харагдах ерөнхий хэсэг бөгөөд салстын хэвийн бус ургалтаар үүссэн сунасан мухар олгойны люмен юм. Mucoceles-ийг Cystadenoma буюу Mucinous cystadenoma гэж нэрлэдэг. Мухар олгойн муцинозный цистоаденомаг анх 1842 онд Rokitansky нээсэн түүний дараагаар 1876 онд Feren тодорхойлсон. Мухар олгойн хоргүй хавдар нь маш ховор тохиолддог бөгөөд хожуу оношлогддог ихэвчлэн мухар олгой авахуулсан нийт мэс заслын дээжүүдээс 0,2-0,3% -д нь оношлогддог. Ихэвчлэн дунд болон түүнээс дээш насны хүмүүст тохиолддог хүйсийн харьцаа нь 1:4 (эр:эм). Mucinous cystadenoma-г агуулагдах хучуурын хэмжээнээс нь шалтгаалан 4 нь ангилалд хуваадаг Үүнд:

1.Энгийн хучууртай – Захын бага хэмжээний люментэй энгийн олгойн хэсгийн хучууртай уйланхай байдаг 2см-ээс илүү томрох нь ховор

2. Хэт өссөн болон бага хэмжээний захын хэсгийн хучууртай – энэ нь mucoceles –ийн 5-25%-ийг эзэлдэг.

3.Хэт өссөн, их хэмжээний захын хэсгийн хучууртай люмен 6см-ээс дээш сунасан хэмжээтэй байдаг– энэ нь mucoceles –ийн 63-84%-ийг эзэлдэг бөгөөд хучуур нь бүдүүн гэдэсний хоргүй хавдар төстэй байдаг. Үүнийг Mucinous cystadenoma гэж нэрэлдэг

4.Энэ бүлэг нь mucoceles –ийн 11-20%-ийг эзэлдэг өөртөө хортой хавдарыг салст болох “adenocarcinomos”- ийг агуулдаг.

Энэ хавдар нь хэвлийн дотор хагарвал (ruptures) хэвлийн дотор тарж хавдар тархдаг. Ингэж тархсаныг нь DPAM(Disseminated Peritoneal Adenomucinosis) гэж нэрлэдэг.

Эмнэлзүйн шинж тэмдэг:

  • Хэвлийн баруун доод хэсэгт хурц болон архаг зовиуртай – 17%
  • Хэвлий дүүрч цардайн – 33%
  • Жингийн алдагдал - 13%
  • Бөөлжүүлэх – 9%
  • Урлогийн шинж тэмдэг – 1%
  • Ямарч шинж тэмдэггүй - 25%
  • Ховор тохиолдол: мушгирах (intussusception), цус алдах (gastrointestinal) - 2%

Оношлогоо:

  • КТГ
  • Хэвлийн тойм зураг
  • Хэвлийн дуран
  • Хэвлийн ЭХО

Эмнэлзүйн тохиолдол:

Өвчтөн Б.Ц, 49 настай, эрэгтэй, Хэвлий цардайж дүүрнэ, хэвлийн баруун доогуур хатгуулж өвдөнө, огиж бөөлжүүлнэ, амьсгаадана, халуурна, сүүлийн нэг сарын дотор 8кг турсан өгүүлэмжтэй, дээрхи зовиур нь 3 сарын өмнөөс эхэлсэн ба эмийн эмчилгээ хийлгээд үр дүнгүй зовиур улам нэмэгдэж байгаа ХСҮТ-д КТГ хийлгэж гэдэсний сүрьеэ оноштойгоор 2010 оны 3 сарын 20-нд ХӨСҮТ-ийн МЗ-ийн тасагт хэвтсэн.

Өвчний түүх N¹ 557

Бодит үзлэгээр: эмчлүүлэгчийн биеийн байдал хүнд, хэвлий цардгар дүүрэнгэ, хэвлийн доод хэсэгт гүн тэмтэрхэд эмзэглэлтэй

Шинжилгээний өөрчлөлт: ЦЕШ(цусны ерөнхий шинжилгээ): цус багадалттай, лейкоцитоз,

Хэвлийн КТГ (компютерийн томограф) : Хэвлийд их хэмжээний шингэнтэй хэвлийн баруун доод хэсэг бага аарцагын хөндийд таславч бүхий шингэнтэй хэвлийд шохойжсон голомтуудтай

Зураг 1 Бага аарцагны хөндийд үүссэн шингэн

Зураг 2 Хэвлийн ЭХО: Хэвлийд маш их хэмжээний өтгөвтөр шингэнтэй бага аарцгын хөндийд шингэн таславч үүсгэсэн (зөгийн үүр мэт)

Зураг 3 ЭХО-нд их хэмжээний сул шингэн

Зураг 4 ЭХО-нд их хэмжээний сул шингэн

2010 оны 3 сарын 24 –нд DS: Подезрение туберкулёзный кишечника со асцитом оноштойгоор ерөнхий унтуулагатайгаар хэвлийн дунд голоор хэвлийг үечлэн нээж хэвлийн хөндийгөөс 9,8л цусархаг шингэн соруулан авч хэвлийг шалгахад хэвлийн баруун талд, бага аарцагын хөндийд ( зураг5) маш том хэмжээтэй задарсан хавдар төст үүсгэртэй, мухар олгой хөөж хавагнасан, үрэвсэл ихтэй хавдар төст үүсгэвэртэй наалдсан (зураг 6), хэвлийд гэдэсний гогцоо хооронд сул тархсан 0,5–1,5см хэмжээтэй, хатуу тогтоцтой, шаргал өнгөтэй (эрдэн шиш төст), маш олон тооны үүсгэвэртэй (зураг 7), Бага аарцагын хөндий дахь хавдар төст үүсгэвэр болон мухар олгойг авч хэвлийн хөндийг угааж цэвэрлээд, бага аарцагын хөндийд 2ш гуурс үлдээж хэвлийг үечлэн хааж ариун боолт хийв Мэс засал хийх үед гарсан хүндрэл үгүй

Зураг 5 Хэвлийгээс авсан уутлагдсан үүсгэвэр (хавдар ) мухар олгой гарсан

Зураг 6 Хавдартай мухар олгой

Зураг 7 Хэвлийгээс авсан будааны хэлбэртэй үүсгэвэрүүд

Зураг 8

Зураг 9

Зураг 10 Мухар олгойн хоргүй хавдарт гарсан гистологийн өөрчлөлтүүд Гистологи шинжилгээний хариу N¹ 205 Дүгнэлт: Муцинозная цистоаденома с умериной Пролиферацей

Зураг 11

Зураг 12

Ном зүй

1. Persaud T, Buckley O, Geoghegan T, McCourt M, Swan N, Torreggiani WC. Giant mucinous cystadenoma of the appendix presenting with contralateral ileofemoral deep vein thrombosis. Eur Radiol (2005); 10: 2212–2213.
2. Stocchi L, Wolff B, Larson D, Harrington J. Surgical treatment of appendiceal mucocele. Arch Surg (2003); 138: 585–589.
3. Higa E, Rosai J, Pizzimbono CA, Wise L. Mucosal hyperplasia, mucinous cystadenoma, and mucinous cystadenocarcinoma of the appendix. A re-evaluation of appendiceal “mucocele”.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1953
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК