Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Халдварт өвчний хяналтын лавлах, 18 дугаар хэвлэл (ХӨХЛ18) цуврал 8
( )


 
Абстракт

Халдварт өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулахдаа Дэлхийн олон орны нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын барьдаг нэг гол лавлагаа бүтээл бол 1917 онд анх хэвлэгдсэнээсээ хойш зуу шахам жил уламжлагдан шинчлэгдэж, халаагүй ашиглагдаж байгаа Америкийн Нийгмийн Эрүүл Мэндийн холбоо(АНЭМХ)-ноос хэвлүүлдэг “Халдварт өвчний хяналтын лавлах” (ХӨХЛ) ном юм.

Энэ номын 18 дахь хэвлэлийг 2004 онд ДЭМБ хамтран хэвлүүлсэн билээ.

Монголын анагаах ухааны академи, Халдварт өвчинтэй тэмцэх монголын үндэсний холбооны тавьсан хүсэлтийг үндэслэн ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хороо энэ номыг монгол хэлнээ орчуулан хэвлэх ажлыг ивээн тэтгэж байгаа юм. Академич П.Нямдаваагаар удирдуулсан манай 20 шахам эмч, эрдэмтэд энэ бүтээлийг орчуулж дуусаад ном болгон хэвлэх шатнаа яваа болно. Гэвч ном хэвлэгдэн гартал бас нилээгүй хугацаа өнгөрөх төлөвтэй тул бид энэ бүтээлийн орчуулгаас  хэсэгчилэн цувралаар нийтлэж, уншигчдынхаа саналыг авахаар шийдвэрлэсэн юм.

“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2008 N¹6(25)-д анхны цуврал нийтлэгдсэн бөгөөд “ХӨХЛ18-ийн өгүүллүүдийн бүтэц” хэмээх хэсэгт энэ лавлахад орсон халдварт өвчин тус бүрийн тухай өгүүллийн бүтэц, баримтласан зарчим, дэс дарааг нийтлэж, мөн ашигласан гол нэр томъёоны тайлбарыг хавсаргасан болох тул лавлан тодруулах хүсэлтэй уншигч энэ дугаараас үзэж тодруулахыг хүсэе.

Та бүхэн орчуулгын тухай санал, шүүмжээ манай сэтгүүлийн зөвлөлийн нэрээр ирүүлбэл бид баяртай хүлээн авах бөгөөд шаардлагатай засвар, өөрчлөлтийг хэвлэгдэх хувилбарт тусгуулах талаар хичээн ажиллах болно. ХӨХЛ-18 ном нэгэнт хэвлэгдэн гарсан тул бид цувралаа үгээр төгсгөж байна. Уг номыг www.flu.mn вэб сайтаас үзнэ үү.

Сэтгүүлийн зөвлөл


БАЛНАД (TYPHOID FEVER) ICD-9 002.0; ICD-10 A01.0 (Гэдэсний хижиг, Typhus abdominalis)
ИЖ БАЛНАД (PARATYPHOID FEVER) ICD-9 002.9; ICD-10 A01.1-A01.4

1. Тодорхойлолт – Хурц халууралтаар эхэлдэг, толгой өвдөх, бие эвгүйрэх, хоолонд дургүй болох, зүрхний цохилт харьцангүй удаашрах, дэлүү томрох, хий ханиалгах шинжүүд өвчний эхэн үед илэрдэг их биеийн 25%-д цагаан арьсан дээр улаан толбон тууралт гардаг ба насанд хүрэгчдэд нянгаар үүсгэгдсэн суулгалт үүсгэнэ. Эмнэл зүйн илрэл нь хөнгөн өвдөлт, бага зэрэг халуурах хөнгөн хэлбэрээс хүндэрч гэдсний талаас олон талын өөрчлөлтүүд гарах, бусад зовиурууд илэрч шинж тэмдэг ихсэнэ. Энэ нь үүсгэгчийн хоруу чанар, тоо, зүй зохистой эмчилгээ эхлэх хүртэлх хугацаа, өмнө нь вакцин хийлгэсэн эсэх г.м хүчин зүйлүүдээс хамаарна.

Уг өвчин нутмагшмал бүс нутагт хөнгөн хэлбэрийн өвчлөл бүх тохиолдолын 60-90%- байдаг. Мөн гэдсний хижигээр өвдсөн хүмүүс гадуур эмчлэгдэх эсвэл эмчилгээ хийлгэдэггүй байна. Хөнгөн хэлбэрийн үед системийн талаас өөрчлөлтгүй байна. Эмнэл зйүн хувьд ходоод гэдсний замын (Сальмонеллёзын хэсгийг харна уу). Хөлрөхгүйгээр халуурах, оюун ухаан балартах, бага зэргийн дүлийрэл, паротит илрэнэ. Гэдсний Фейерын нөхөөсүүд нь шархлаж, гэдэснээс цус алдах, өвчний сүүл үед эмчилгээ хийгээгүй тохиолдолд гэдэс цоорох (тохиолдлуудын 1%-д) аюултай. Оюун ухааны талаас өөрчлөлттэй хүнд хэлбэрийн үед нас  баралтын хувь их байдаг. Антибиотик хэрэглээний өмнөх эрин үед нас баралтын хувь 10-20% байсан бол антибиотик эмчилгээ нэвтэрснээр 1% хүртлээ буурсан байна. Үүсгэгчээс хамаарч өвчтөнүүдийн эмчилгээ үр дүнгүй болох байдал нь 15-20%-д (ихэвчлэх хөнгөн хэлбэрийн өвчний эхэн үед) тохиолддог.

Паратифоид халууралт нь Salmomella enterica-ийн дэд омог enterica serovar Paratyphi A ба B (ихэнхдээ S. Paratyphi A ба B) үүсгэгдэх ба эмэнл зүйн ижил шинжээр илрэх болон хөнгөн хэлбэрээр явагдаж нас барах тохиолдол цөөн байдаг байна. Salmomella enterica-ийн дэд омог enterica serovar Typhi үүсгэгч болон S. Paratyphi A ба B –ийн харьцаа 10:1 байдаг. Эмчилгээ үр дүнгүй болох нь 3-4%-д тохиолддог байна.

Энгийн үүсгэгчийг өвчний эхэн үед цуснаас, эхний долоо хоногийн дараа шээс болон өтгөнөө ялган авна. Гэдсний хижиг өвчний оношийн баталгаа бол цусны өсгөвөрийн шинжилгээ болох харин антибиотик хэрэглэсэн тохиолдолд ясны чөмөгний бактериологийн шинжилгээ баталгаа болдог. Мэдрэг болон өвөрмөц байдлаас хамаарч серологийн урвалын эсрэг биетүүдийн агглютинацийн урвал нь оношийн ач холбогдол бага байдаг. Оношлогооны шинэ хурдавчилсан аргаар өвөрмөц эсрэг биетүүдийг илрүүлэх нь маш чухал ба цаашид мэдрэг болон өвөрмөц байдалд үнэлгээ өгөх шаардлагатай.

2. Үүсгэгч – Одоо толилуулж байгаа номенклатура-д S.typhi-ийг S.enterica дэд омог enterica serovar Typhi (ихэнхдээ S. typhi) болно. Паратифоид халууралтын хувьд S. Paratyphi A болон Paratyphi B болно.

3. Тархалт- Дэлхий даяар тархсан жилдээ нийтдээ гэдсний хижгийн 17 сая тохиолдол ба ойролцоогоор 600 000 нас баралт тохиолдож байна. Өвчлөл ихэнхдээ хөгжиж буй орнуудад гарч байна. АНУ-д алаг цоог хэлбэрээр 500-аас доош тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь аж үйлдвэржсэн улс орнуудын өвчлөлтэй ижил байна. Хлорамфеникол болон бусад зөвлөж буй антибиотикуудад тэсвэртэй нянгуудаар үүссэн өвчлөл нь бусад улс орнуудад ихэсч байна. 1990-ээд оны үед Өмнөд болон Зүүн өмнөд Ази, зүүн хойд Африкаас ялгасан үүсгэгчүүд нь плазмидын R хүчин зүйл нь эдгээр олон төрлийн эмэнд хлорамфеникол, амоксициллин, триметоприм/сульфаметоксазолд тэсвэртэй байгааг батлагдсан.

Паратифоид халууралт нь алаг цоог байдлаар тохиолддог ба хязгаарлагдмал дэгдэлттэй явагдана.

3 серологийн хэв шинжүүдээс paratyphoid B тархалт ихтэй, А хэлбэрийн тархалт С хэлбэрийнхээс маш ховор тохиолддог. Хятад улс болон Пакистанд S.typhi-г бодвол S.paratyphi их тохиолддог.

4. Резервуар – Гэдснйи хижиг болон паратифоид аль алиных нь хувьд хүн байдаг. Цөөн тохиолдолд паратифоидын хувьд гэрийн тэжээмэл амьтан байна. Гэр бүлийн гишүүд халдвар дамжуулагч болон тээгчид байна. Халдвар тээгч нь эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр өвдөхийг хэлнэ. Дэлхийн ихэнх газруудад шээсээр тээгчтэй харьцуулахад богино хугацаанд өтгөнөөр тээгч их тохиолдоно. Архаг тээгчид насны хувьд дунд үеийн (2-5%-д) эмэгтэйчүүд байна. Халдвар тээгчид цөсний замын эмгэгтэй, цөсний чулуутай байх, цөсний хүүдийд S.typhi – ийг агуулна. Архаг шээсээр тээгчид шистосомын халдварын үед илрэнэ. Англид гарсан паратифийн дэгдэлтийн үед сүүний үйлдвэрийн үнээний сүү болон өтгөнөөс S.paratyphi B ялган авсан.

5. Дамжин тархах зам- Өвчтөн болон халдвар тээгчдийн өтгөн ба шээсээр бохирлогдсон хүнсний зүйл болон усаар дамжина. Зарим улс орнуудын тээврийн хэрэгс, бохир орны хэрэглэл, түүхий жимс, ногоо, бохирлогдсон сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээр (ихэвчлэн халдвар тээгчийн гараар) дамжина. Мөн ялаанууд хүнсний зүйлийг бохирдуулж болох ба энэ нь (паратифоидтэй харьцуулахад гэдсний хижигийн хувьд бага байна). Тархвар судлалын үр дүнгээс харахад усаар дамжсан халдварын үүсгэгч S.typhi нь жижиг хэмжээтэй харин хүнсээр дамжсан тохиолдол хэмжээ нь том байдаг байна.

6. Нууц үе – Үүсгэгчийн тоо хэмжээ ба эзэн биеийн хүчин зүйлээс хамаарна. 3-60 хоног буюу ихэнхдээ 8-14 хоногийн турш хэлбэлзэнэ. Паратифийн нууц үеийн хугацаа 1-10 өдөр үргэлжилнэ.

7. Халдвартай байх үе – Ихэнхдээ үүсгэгч бацилл нь өтгөнөөр эхний 7 хоногт (паратифийн үед 1-2 долоо хоног) ялгарч эхлэнэ. Эмчлгэдээгүй нийт гэдсний хижигтэй хүмүүсийн 10% нь шинж тэмдэг анх илэрснээс 3 сарын турш өтгөнөөр үүсгэгчийг ялгаруулах ба тогтмол тээгч 2-5%-д болдог байна.

8. Мэдрэг хүн ам – Ходоодны ахлоргидрия, ХДХВын халдвартай хүмүүс. Идэвхтэй дархлаажуулалтын дараа харьцангуй өвөрмөц дархлаа тогтож эмнэлзүйн шинж тэмдгүүд арилна. Өвчлөл ихтэй газруудад гэдснйи хижиг өвчин сургуулийн өмнөх насны болон 5-19 насныханд элбэг тохиолддог.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

Сэргийлэх арга хэмжээнд аюулгүй усны хангамж зүй зохистой ариутгал гарын ариун цэвэр сахих арга хэмжээнүүд орно.

1) Гараа угаах нь чухал гэдгийнг ард иргэдэд ухуулан сурталчлах. Өвчтөн хүүхдүүдтэй харьцаж байгаа хүмүүст, хүнсний зүйлтэй харьцаж байгаа хүмүүст гар угаах тохирсон байруудаар хангах

2) Хүний өтгөнийг зүй зохистой устгах. Тусгай ариун цэврийн цаас хэрэглэхийг ухуулан таниулах. Ундны уснаас хол газар, урсгалын доор аюулгүй газар өтгөнийг устгана.

3) Олон нийтийн бие засах газрыг хамгаалах, ариутгах, хлораминжуулалтыг явуулах хэрэгтэй. Мөн цэвэр усны болон бохир усны тогтолцоог холболт хийхээс зайлсхийх. Хувь хүн болон бүлэг хүмүүс, аялал жуулчлалын явцад усыг буцалган хэрэглэх

4) Ялаа шумуулаас хамгаалах тор хэрэглэх, устгах өөш, хавх тавих г.м арга хэмжээ авах, цаг тухайд нь хог хаягдлаа зөв цуглуулж устгах, бие засах газрын байгууламж болон засвар үйлчилгээ ханган, ялааг устгах арга хэмжээ авах

5) Хүнсний зүйлээр хоол бэлтгэхдээ нягт нямбай цэвэрлэж угаах, зүй зохистойгоор хөргөгчинд хадгалах. Салат болон бусад сэрүүн газарт хадгалах хүнсний зүйлийн хадгалатан дээр анхаарал тавих. Эдгээр арга хэмжээг гэр ахуйн болон олон нийтийн хоолны газруудад нэвтрүүлэх. Хэрвээ ариун цэврийн нөхцөл туу бол болгож бэлтгэсэн, халуун хоол хэрэглэх хэрэгтэй ба хэрэглэгч өөрөө жимсийг хальслан хэрэглэнэ.

6) Бүх сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хөөрүүлж буцалгаж хэрэглэнэ. Сүүний үйлдвэрлэх, хадгалдах, түгээх, худалдаалах үйл ажиллагааны эрүүл ахуйн дэглэмд хяналт тавих

7) Хүнс, ундны усны бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд чанарын хяналтын аргачлалыг зүй зохистой мөрдөхийг эрчимжүүлэх. Лаазалсан бүтээгдэхүүн бэлтгэхдээ хлоржуулсан усыг хэрэглэх

8) Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг цуглуулах, худалдаалахыг хязгаарлах. Буцалгах болон жигнэх (дор хаяж 10 минут) хэрэглэх

9) Олон нийт, өвчтөн, эдгэрэлтийн явцдаа байгаа өвчтөнүүд, тээгч нарт хувийн ариун цэврийн талаар удирдамж, зааварчилгаа өгөх. Бие зассаны дараа болон хоол хүнс бэлтгэхээс өмнө гараа угаах дадлыг өдөр тутмын хэвшил болгох

10) Хүүхдийг нярай үед нь хөхний сүүгээр тэжээх, нярайд хэрэглэх бүх сүү, усыг буцалгаж өгөх

11) Гэдсний хижигийн тээгч нар өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх болон хүнсний бүтээгдэхүүн бэлтгэхийг зөвшөөрөхгүй байх. Гэдсний хижигийн тээгч нарыг илрүүлэх, хянах, бохир усыг шинжлэх. Архаг тээгч нарыг орон нутгийн байгууллагуудаас зөвшөөрөл гартал ажиллах эрхгүй ба 1 сарын антибиотик эмчилгээ хийж дууссаны дараа 48 цагийн дараа өтгөний (шээс) шинжилгээ дараалан 3 удаа сөрөг гарах хүртэл хяналтаас гаргахгүй байх. Шинжилгээнд шинэ өтгөний дараалсан 3 сөрөг сорьц авна. Ципрофлоксацин 750 мг эсвэл норфлоксациныг өдөрт 2 удаа 28 хоногийн турш хэрэглэхэд тээгч нарын эмчилгээний үр дүн 80%-тай байна. Эдгэрэлтийн үр дүнг тооцоход өсгөврийн давтан шинжилгээнүүдийг хянана.

12) Өвчлөлийн дэгдэлтгүй газруудад тогтмол дахлаажуулалт шаардлагагүй байдаг ба зөвхөн ажлын байран дах гэдсний халдвар авах магадлалтай үед (клиник микробиологийн лаборант) болон гэрийн үйлчлэгч нарт дархлаажуулалт хийнэ. ДЭМБ-ын зөвлөмжөөр өвчлөл өндөртэй газар луу явж байгаа хүмүүс болон тэнд амьдарч байгаа сургуулийн насны хүүхдүүдийг вакцинжуулна. Гэдсний хижигтэй тэмцэх стратегийн гол өндөр эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулах арга юм. Ууж хэрэглэх амьд S.typhi Ty21a омогийн вакцин (3 эсвэл 4 тунгаар 2 өдөр) нь Vi полисахарид антигены 1 тун хамгаалах боломжтой. Идэвхгүйжүүлсэн вакцины хэрэглээг хатуу хориглосон байна. Гэхдээ Ty21a вакциныг антибиотик эмчилгээ болон маларийн эсрэг мефлоквинон хийлгэж байгаа өвчтөнүүдэд хийхгүй. Вакцины хэлбэрээс  хамаарч сэргээх тунг 2-5 жил тутамд халдвар авах эрсдэлтэй хүмүүсд хийнэ. Ty21a вакцин нь гэдсний хижигтэй харьцуулахад паратифоидын эсрэг хэсэгчилсэн дархлаа тогтоно.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1) Мэдээлэх: Ихэнхи улс оронд тохиолдол бүрийг заавал мэдээлэхийг шаарддаг. Мэдээлэх 2 дугаар бүлэгт хамаарна (“Халдварт өвчнийг мэдээлэх” [x.XXIX-XXXII] хэсгээс тодруулах).

2) Тусгаарлах: өвчтэй байх үед: хурц өвчлөлийн үед эмнэлгийн нөхцөлд эмчилгээ хийнэ. Антибиотик эмчилгээ 1 сарын турш хийж дууссаны дараа 24- 48 цагийн дараа 3-аас доошгүй дараалан өтгөний шинжилгээ (шистосомиастай өвчтөнд шээсний шинжилгээ) сөрөг гарсан тохиолдолд болон өвчин эхэлснээс хойш 1 сараас дээш хугацаанд эмнэлгээс гаргана. Хэрвээ эдгээр өсгөврийн шинжилгээнүүдийн аль нэг нь эерэг гарсан тохиолдолд өвчин эхэлснээс хойш 12 сарын туршид 1 сарын зайтай шинжилгээг дараалан 3 өсгөврийн шинжилгээ сөрөг гартал давтан хийнэ.

3) Явцын халдваргүйтгэл: Өтгөн, хөрс, шээсийг халдваргүйжүүлнэ. Зүй зохистой бохир усыг устгах системтэй газар урьдчилсан халдваргүйжүүлэх шаардлагагүйгээр шууд бохирын систем руу устгана. Эцсийн угаалга цэвэрлэгээ хийнэ.

4) Хөл хорио: Шаардлагагүй.

5) Хавьтлыг дархлаажуулах: Идэвхтэй хэлбэрийн өвчтөнтэй хавьталтай гэр бүлийн гишүүд сувилагч нарт гэдсний хижигийн тогтмол дархлаажуулалт хязгаарладмал байдаг. Халдвар тээгчтэй хавьталтай хүмүүст дархлаажуулалтыг хийнэ. Паратифын эсрэг үр дүнтэй дархлаажуулалт байхгүй.

6) Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Тохиолдол бүрийн боломжит халдварын эх уурхайг бүртгэгдээгүй тохиолдол бүрийг, халдвар тээгч, эсвэл халдварлагдсан хүнсний зүйлүүд, ус, сүү, эсвэл далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг илрүүлэх замаар тогтооно. Илрүүлсэн тохиолдол бүрийн бүх гишүүдийг ахмруулна. Гэдсний хижигийн халдвар тээгчид Vi полисахаридын эсрэг биеийн титрыг тодорхойлно. Халдвар тээгчээс ялган гаргасан ижил фагийн хэлбэр эсвэл молекулын дэд хэлбэр эсвэл өвчтөнөөс үүсгэгчийг тодорхойлно. Гэрийн болон ойрын хавьтлуудыг өтгөний болон шээсний өсгөврийн шинжилгээнд 2 удаагийн 24 цагийн зайтай авна.

7) Өвөрмөц эмчилгээ: Насанд хүрэгсдэд флуроквинолоныг сонгоно. Гэхдээ, өнөөгийн флуроквинолонд дасал ихэсч байгаагаас энэ бүлгийн эмийг өргөн хэрэглэхгүй. Энгийн мэдэгдэж байгаа омогуудад нэг дүгээр эгнээний эмүүдийг хэрэглэнэ. Уухаар хлорамфеникол, амоксициллин эсвэл триметоприм-суфоксазол (ялангуяа хүүхдүүдэд) эмийн мэдрэг байдлаас хамаарч өгнө. Цефриаксоныг чих дүлийрсэн өвчтөнүүдэд өдөрт нэг удаа тарих нь үр дүнтэй байдаг. Хэрвээ хүндрэл их байвал уухаар эмчилгээ бичихгүй. Богино хугацааны өндөр тунтай кортикостероид эмчилгээг өвөрмөц антибиоик болон дэмжих эмчилгээтэй хавсарснаар хүнд өвчтөнүүдийн нас баралтыг буруулна (9А11 буюу халдвар тээгчдийн эмчилгээг харна уу). Шистосомиазтай өвчтөнүүдэд мөн адил S.Typhi тээгчийг устгах зорилгоор эмчилгээ хийнэ. Гэдэс цоорсон өвчтөнүүдэд эрчимт болон мэс заслын эмчилгээ хийнэ. Эрт эмчилгээ хийх нь чухал бөгөөд гэдэс цооролтын дараа хугацаа алдсанаас нас баралтын тохиолдол ихэсч байна.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

1) Тохиолдол болон халдварын эх уурхай болох тээгч бүрийг, хүнсний зүйл, ус зэргийг идэвхтэй шинжлэх

2) Бохирлогдсон гэж сэжиглэсэн хүнсний зүйлүүдийг устгах. Сүүг буцалгах болон хөөрүүлэх эсвэл аюулгүй байдал хангагдах хүртэл халдвар судлалын заалтаар сүү үйлдвэрлэдэг ханган нийлүүлдэг газруудыг хаах

3) Сэжигтэй ус хангамжийн газруудыг хлоржуулан зүй зохистой хяналт явуулах. Бүх ундны усыг хлоржуулах, йоджуулж, буцалгаж хэрэглэнэ.

4) Дэгдэлтийн өмнө болон явцын үед вакцины тарилгыг шийдвэрлэнэ. Таджикистанд гарсан дэгдэлтийн үед олон нийтэд хийсэн дархлаажуулалт 72%-тай байна.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Ундны усны хангамжийн замбраагүй байдлаас бохир усны устгал, хүнсний зүйл, усыг гэдсний хижигийн халдвар дамжихаас сэргийлэн хянана. Ундны усны газруудыг дахин сэргээж засварлах, өтгөн устгах газруудыг засах. Сургуулийн насны хүүхдүүд, хоригдлууд, цэргийн болон эмнэлгийн ажилтнууд болох бүлэг хүмүүсийг дархлаажуулалтанд хамруулах нь тустай байдаг.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ:

1) Гэдсний хижигийн үед: олон улсын зорчигчид өвчлөл өндөртэй улс оронд аялах тохиолдолд дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатай бөгөөд ялангуя баталгаагүй ус болон хүнс хэрэглэх нөхцөлд эсвэл хөдөө орон нутагт хавьтлуудтай ойр байхад. Тухайн улс орон луу нэвтрэн ороход дархлаажуулалт нь хуулийн хүрээнд шаардагдахгүй.

2) ДЭМБ-ын хамтран ажиллах төвүүд зохион байгуулна.

[C.Chaignat/Н.Наранбат]

БОТУЛИЗМ (BOTULISM) Хиамдал ГЭДЭСНИЙ БОТУЛИЗМ БУЮУ НЯРАЙН БОТУЛИЗМ
(INTESTINAL BOTULISM or INFANT BOTULISM) ICD-9 005.1; ICD-10 A05.1

1. Тодорхойлолт – хүний хиамдал өвчин нь Clostridium botulinum бичил биетний хороор үүсгэгддэг, түгээмэл биш ч ноцтой өвчин юм. Энэ зүйл бичил биетний 7 хэвшинж тодорхойлогдсоноос А, B, E, ховор тохиолдолд F хэвшинжүүд нь өвчин үүсгэгч бөгөөд G омог ч мөн адил гэж таамаглаж байгаа. Хиамдах өвчний гурван хэлбэр байдаг нь хүнсний хордлогын (түгээмэл хэлбэр), шархны бохирын, ба гэдэсний (нярай болон насанд хүрэгчдийн) юм. Хор ялгаруулалт дээрх гурван хэлбэрт харилцан адилгүй ч  ботулинум нэртэй невротоксин өвчтөнийг саажилттай болгодгоороо бүх хэдбэрт адил. Хуучнаар “нярайн ботулизм” хэлбэрийг одоо “гэдэсний ботулизм” гэж нэрлэдэг болсон.

Хүнсний хордлогын ботулизм нь бохирдож, токсины агууламжтай болсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үүсдэг цочмог хордлого юм. Эхний үеийн шинж тэмдэг нь илт ядрах, сульдах, нүд харанхуйлж толгой эргэх, уруул хатах, ярих болон залгихад хүндрэлтэй болохоор илэрнэ. Огиулах, гүйлгэх, түгжрэх, хэвлийн хөндийд хий цугларах шинж тэмдэг илэрч болно. Мэдрэлийн саажилт мөн илэрнэ. Эхлээд мөрний хөдөлгөөн хэвийн бус болж, улмаар гарын дээд, доод хэсэг, гуя, шилбэ хүндрэнэ. Амьсгалах үйл ажиллагааны булчингууд сааждаг учир амьсгалыг төхөөрөмжөөр хиймлээр дэмжиж өгөхгүй бол өвчтөн эндэхэд хүрнэ. Халуурах болон ухаан санаа балартах шинж тэмдэг байдаггүй. Хамт ижил хүнсний бүтээгдэхүүн идсэн хүмүүсийг эмгэг тойрохгүй. Цаг алдалгүй оношлож, токсины эсрэг арга хэмжээ авч амьсгалыг дэмжих зэргээр шаардлагатай эмчилгээг хийвэл ихэнх тохиолдолд эдгэдэг. АНУ-д эндэх зэрэг нийт тохиолдлын 5-10% байна. Эдгэрэх үйл явц хэдэн сар үргэлжилнэ.

Гэдэсний (нярайн) ботулизмын давтамж ховор юм. 1-ээс доош насны нярай, GI анатомийн гажигтай болон микрофлорын өөрчлөлтэй насанд хүрсэн хүн өртөмтгий байдаг. Гаднаас нэвтэрсэн спор бактери болон хөгжиж, нарийн гэдсэнд олширч токсин ялгаруулна. Олонх насанд хүрэгчид болон 6 сараас дээш нярай Clostridium botulinum-ын эсрэг дархлаатай байдаг учир спор цаашид хөгждөггүй. Нярай өвчилсөн тохиолдолд түгжрэх, хоолны дуршил буурах, сульдах, ихээр уйлах, толгойгоо даахгүй болдог. Нярай халдвар авах тохиолдлууд спороор бохирдсон зөгийн бал хэрэглэснээс гардаг учир эхчүүл зөгийн балыг урьдчилан боловсруулж хэрэглэж байвал зохино.

Нярайн ботулизм нь хөнгөн хэлбэрийн эмгэгээс гэнэтийн эндэлд хүргэдэг нь нийт эндлийн хам шинжийн (ЭХШ) нийт тохиолдлын 5% гэж зарим судалгаанууд дүгнэж байгаа юм. Эмчилгээний дараах эндэл 1% байдаг нь энэ эмгэг хүүхдийн эмчийн хараа хяналттай эмнэлгийн үйлчилгээгүй газарт туйлын өндөр болохыг илтгэнэ.

Ховор хэлбэр болох шархны ботулизм нь шархаар нэвтэрсэн спор анаэроб орчинд бактери болон өсч үржсэнээр үүснэ. Шинж тэмдэг нь хүнсний бохирын ботулизмтэй адил ч нууц үе нь 2 хүтэл долоо хоног үргэлжилнэ.

Хүнсний бохирдлын ботулизмыг оношлохдоо ботулинум токсиныг ийлдэс, өтгөн ялгадас, гэдэсний шүүс, бохирдсон хүнснээс илрүүлэх, эсвэл гэдэсний үүс болон бохирдсон хүнснээс арчдас авч тарилга хийдэг. Хүнсний бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгчийг илрүүлэх нь оношлогоо биш юм. Учир нь ботулинумын спор хаа саагүй тархсан байдаг. Гагцхүү лабораторид илрүүлж батлагдсан хортой хүнсийг хэрэглэсэн хүн дээр оношлогоо хийвэл зохино. Токсин ийлдэс ба шархнаас давхар илэрвэл шархны хэлбэрийн болохыг баталдаг. Давталттай электромиографын шинжилгээ бүх хэлбэрийн ботулизмын оношлогоог давхар батлах арга болдог.

Гэдэс дотроос авсан арчдас, задлан шинжилгээний сорьцууд гэдэс дотрын ботулизмыг илрүүлэх материал болно. Өвчтөний ийлдэснээс токсин илрэх нь ховор.

2. Үүсгэгч –хүнсээр дамжин халдварлах ботулизмын өвчин үүсгэгч нь Clostridium botulinum зүйлийн анаэроб бактерийн токсин юм. Хэдхэн нанограм токсин өвчин үүсгэхэд хангалттай. Хүний ботулизмын ихэнх тохиолдол А, B, E, ховор тохиолдолд F шинж тэмдэгтэй байна. G шинж тэмдэг үүсгэгч нь гэдэсний арчдас болон хөрснөөс илэрдэг ч өвчин үүсэх шалтгаан одоо хүртэл тодорхой бус байна. Е хэв шинж ихэвчлэн загас болон усны хөхтөн амьтдын мах хэрэглэснээр халдварлана. Уураг задлах хэв шинж (A, B, F) ба уураг задалдаггүй (E, зарим B болон F) хэвшинжүүд усанд үржиж олшрох идэвх, температур, хүчиллэг чанар, давсны найрлага нь адилгүй. Буруу боловсруулсан, савласан, хүчиллэг чанар багатай буюу илүү шүлтлэг хүнс, эсвэл ариутгасан хэдий ч хүйтэн бус, агааржуулалт муутай орчинд хадгалсан хүнсэнд токсин бүрэлдэнэ. Токсиныг 80оС халуунд 10мин буюу түүнээс урт хугацаагаар буцалгаж задалдаг хэдий ч спорыг задлахад үүнээс хавьгүй өндөр дулааны хэм шаардлагатай. Е токсин хөргөгчний дулаанаас доогуур буюу 3оС орчинд ч яваандаа үүсч байдаг.

Нярайн ботулизмын ихэнх тохиолдол А, В хэвшинжтэй бол цөөн тохиолдлууд (E ба F) нь невротоксин ялгаруулагч Clostridium butyricum болон Clostridium baratti зүйлүүдээр үүсгэгдэнэ.

3. Тархалт – Дэлхий даяар өргөн тархсан. Гэр бүлийн хүрээг болон олон нийтийг хамарсан халдвар нь спорыг задалж тоскиныг устгаагүй, шаардлага хангаагүй аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс халдварладаг. Сав баглаа нь гэмтэх тохиолдлыг эс тооцвол үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн бохирдох магадлал багатай.

Нярайн ботулизм Америк, Ази, Австрали, Европт бүртгэгдсэн байна. Эмч мэргэжилтний мэдлэг дутуу, оношлогооны боловсронгуй аргачлал дутагдаж байгаа учраас нярайн ботулизмын тархалт болон тохиолдол нарийн бус байна. Дэлхий даяар бүтргэгдсэн тохиолдлын ихэнх нь АНУ-д бүтргэгдсэний тал хувь нь Калифорнид мужид бүртгэгдсэн байна. Олон улсын хэмжээнд 150 тохиолдол Аргентинд, 20 хүрэхгүй нь Австралид болон Японд, 15 хүрэхгүй нь Канад улсад, 30 орчим нь Европт (дийлэнх нь Итали болон Их Британид), мөн бусад тохиолдлууд Чили, Хятад, Египет, Ираны Лалын Бүгд Найрамдах Улс, Израйл болон Йеменд бүртгэгдсэн байна.

4. Резервуар – дэлхийн өнцөг булан бүрт хөрсөнд агуулагдах спор зөгийн бал тэргүүтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, усан дахь шаар тунадаснаас загас амьтны гэдэс дотроор дамжсан эргэлтэнд байдаг.

5. Дамжин тархах зам– Хүнсний бохирын ботулизм нь Clostridium botulinum бактери хүнсний бүтээгдэхүүнд үржиж токсин ялгаруулах бөгөөд тэр хүнсийг хүн урьдчилан боловсруулалгүй хэрэглэснээр халдварлана. Анаэроб бактерийн хөгжил ба токсин ялгаруулалт нь гэрийн нөхцөлд шиллэсэн буюу савласан хүчиллэг багатай ногоо, мах тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүн, ферментацид оруулсан, давсалсан болон утсан бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан, мөн хүчилтөрөгчийн хэмжээ багатай хүнсэнд илүүтэй явагддаг байна. Тухайн газрын хооллох зан үйл, хадгалалтын арга барил мөн нөлөөлнө. Түүгээр үл барам үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн хүнс хүртэл эрсдэлтэй тул үүнд хамаатай. Хордлого гэрийн нөхцөлд бэлтгэсэн жимс ногооноос авдаг. Мах зарим тохиолдолд халдварын дамжуулагч болно. Гэдэс дотрыг нь хаяагүй загас, шарсан төмс, буруу хэрэглэсэн бэлэн бялуу, sautйed onions, тостой жижиглэж бэлдсэн сармис хэрэглэснээс халдвар авсан тохиолдлууд байна. Таримал ургамал болох улаан лооль хэдийгээр C. Botulinum зүйл ургахад дэндүү хүчиллэг боловч гэрийн нөхцөлд савласан тохиолдолд аюул багатай хүнс гэж найдаж болохгүй.

Канад болон Аляскад гарсан халдварууд далайн хавын мах, утсан яргай загас ба түүний ферментжүүлсэн төрц хэрэглэснээр гарсан байна. Европ дахь олонх тохиолдлууд зайдас, утсан болон хадгалсан махнаас үүдсэн байдаг бол Японд далайн гаралтай хүнснээс үүддэг. АНУ-д мах махан бүтээгдэхүүнээс гарах халдвар бага байгаа энэ жишээ нь мах махан бүтээгдэхүүний хадгалалтанд их хэмжээний натрийн нитрит хэрэглэдгийг харуулж байна.

Токсиныг аерозол хэлбэрээр агаар дуслын замаар авч өвчилсөн тохиолдол лабораторийн ажилчид дунд гарсан байна. Ийм тохиолдолд неврологийн эмгэг шинж хүнсээр дамждаг ботулизмтай адил боловч нууц үе илүү урт байх магадлалтай. Усаар дамжин халдварладаг ботулизм онолын хувьд мөн адил замаар халдварлах боловч нийтийн ус цэвэрлэгээний төв нь токсиныг идэвхгүйжүүлдэг тул эрсдэл багатай. Шархны ботулизм голдуу хөрс болон хайргаар дамжин дутуу илаашруулсан болон шинэхэн шархаар халдварлана. Мөн хар тамхинд донтогсдын дунд кокайн үнэртсэнээс үүссэн хамрын хөндийн бичил шарх болон арьсан доогуур херойн тарьснаас үлдэх шархаар халдварласан тохиолдол бүтргэгдсэн байна. Гэдэсний ботулизм нь боловсорсон спор биеийг хордуулснаас бус, харин бактерийн спор гэдэс дотор нэвтэрч бүдүүн гэдсэнд хөгжсөнөөр үүсдэг. Нярайд спорыг дамжуулагч нь агаарын тоос ба хүнсний бүтээгдэхүүн. Нярайн хүсэнд хэрэглэдэг зөгийн бал нь C. botulinum зүйлийн спор агуулах магадлалтай.

6. Нууц үе – Хүнсний хордлогын ботулизм нь хордсон хүнсний бүтээгдэхүүн идсэнээс 12-36 цагийн дараа, зарим тохиолдолд хэд хоног өнгөрөөд илэрдэг. Нууц үе богино байх тусам өвчин илүү цочмог, эндэх эрсдэл өндөр байдаг. Нярайн ботулизмын хувьд спор гэдсэнд нэвтрэх хугацаа тодорхой бус тул нууц үе бас тодорхойгүй. Өвчин сэдэрснээс хойш хэдэн долоо хоног сар өнгөрсөн ч өвчтөний өтгөн ялгадсан дахь C.botulinum зүйлийн токсин ба организмын тоо хэмжээ өндөр (ойролцоогоор грам 106/гр организм) хэвээр байдаг. Хэдий тийм боловч хүнээс хүнд хоёрдогч замаар халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Хүнсний хордлогын ботулизмтай өвчтөн токсиныг удаан хугацаанд ялгаруулдаггүй.

7. Халдвартай байх үе – Хүнээс хүнд эсвэл амьтнаас хүнд шууд халдвар явагддаггүй.

8. Өртөмтгий байдал – Өвөрмөц бус. Нярайн ботулизмын бараг бүх тохиолдол 2 долоо хоногоос 1 настай нярайд, тохиолдлын 94% нь 6 сараас доош настай нярайд гардаг. Өвчин авсан нийт нярайн дундаж нас 13 долоо хоног байна. Антибиотикийн эмчилгээ болон бусад шалтгаанаар гэдэс дотрын хэвийн микрофлор алдагдсан насанд хүрэгчид нь энэ хэлбэрийн ботулизмд өртөмтгий байх талтай.

9. Халдварын хяналт -

А. Сэргийлэх арга хэмжээ: Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах шаардлага хангасан аргачлал (нэн тэргүүнд хадгалалт), лаазалсан болон дулаанаар идэвхгүйжүүлсэн зэрэг олон хүнсний бүтээгдэхүүн дээр бактерийн спорыг идэвхгүйжүүлэх, бактерийн хөгжлийг дарангуйлах арга хэмжээ шаардлагатай. Үйлдвэрлэлийн ариутгалын арга (вакум савлагдсан, халуунд утсан бүтээгдэхүүнүүд) нь бүх спорыг идэвхгүйжүүлэхэд хангалтгүй тул бактери хөгжиж токсин ялгаруулахаас урьдчилан сэргийлэх аргыг мөн хэрэглэх шаардлагатай. Токсин агаар дуслын замаар дамжиж буй нь тодорхой болбол өвчтөний өмссөн хувцас хэрэгслийг сайтар савандаж угаах хүртэл пластик уутанд цуглуулж хадгална. Өвчтөн зааврын дагуу шүршүүрт орох шаардлагатай.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1. Мэдээлэх: Сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг мэдэгдэх нь олонх улс орнуудад заавал мөрдөх ёстой үүрэг юм Мэдээлэх 2-р бүлэгт хамаарна. (Халдварт өвчнийг мэдээлэх [x.XXIX-XXXII] хэсгээс тодруулах). Утсаар даруйхан мэдэгдвэл зохино.

2. Тусгаарлах: Шаардлагагүй. Хөрстэй хүртэлцсэн эд зүйлс болон гараа угаах хэрэгтэй.

3. Явцын халдваргүйтгэл: Хүнсний бүтээгдэхүүнийг хаяхын урьдаар буцалгаж ариутгах буюу сав баглааг нь задалж, амьтан хүрэхийн аргагүй гүн газарт булна. Бохирдсон сав суулгыг буцалгах буюу хлортой уусмалд ариутгаж токсиныг идэвхгүйжүүлнэ. Нярайн өтгөн ялгадсыг жирийн ариутгалын аргаар ариутгана. Бүрэн утсгалын арга хэмжээ авна.

4. Хөл хорио: Шаардлагагүй

5. Хавьтагсдыг дархлаажуулах: Шууд хавьтсан хүмүүст шаардлагагүй. Хордсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн нь тодорхой болбол cathartic-аар ариутгал хийж, гэдэс дотроо цэвэрлэж, бургуй тавьж, эмнэлгийн хяналтанд байх ёстой. Өвчний шинж тэмдэг ажиглагдаагүй, сэжигтэй хүнийг поливалент антитоксиноор (AB болон ABE хэлбэрийн эхинин) эмчлэхээр шийдсэн бол туйлын тооцоотой авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Balance potential protection against the risk of advertise reactions and sensitization to horse serum.

6. Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Өвчилсөн хүмүүсийн идсэн хоол хүнсний талаар мэдээлэл цуглуулж, сэжигтэй бүх хоол хүнсийг шинжилгээнд оруулах шаардлагай. Хүнсний хордлогын хэлбэрийг баталгаатай болгох үүднээс ботулизмын өөр тохиолдол байгаа эсэхийг судалж үзэх.

7. Өвөрмөц эмчилгээ: Цаг алдалгүй 1 тун поливалент (AB эсвэл ABE) ботулины антитоксиныг тарих нь үндэсний (АНУ-д CDC, 404-639-2206 эсвэл 770-488-7100) болоод бусад улс орнуудын журамд зааснаар хэвшсэн аргын нэг хэсэг юм. Өвчтөнөөс ийлдэс авч ямар төрлийн токсин болохыг тодорхойлох шинжилгээнд оруулна. Шинжилгээний хариу гартал антитоксин хэрэглэхгүй хүлээж болохгүй. Эрчимт эмчилгээг яаралтай авч явуулах нь эндлийн гол шалгтаан болох амьсгалын хүнрэлийг давж гарах түлхүүр болно. Шархны ботулизм дээр антитоксин хэрэглэхийн хажуугаар шархан дээр тохирсон антибиотикийг тавьж өгнө (жишээлбэл пенициллин). Нярайн ботулизмын хувьд сайн асрамж шаардлагатай. Мэдээ алдуулдаг сөрөг үр дагавартай тул эхины ботулины антитоксиныг нярай дээр хэрэглэдэггүй. АНУ-ын Food and Drug Administration- ын журмын дор, хүнээс гаргасан ботулины иммуноглобулин (BIG) уургийг Калифорнийн Эрүүл Мэндийн Төвөөс (510-540-2646) туршилтын шатанд гарган эмчилгээнд хэрэглэж байна. Антибиотик өвчний байдлыг сайжруулдаггүй, харин ч аминогликозид нэр төрлийн антибиотикууд synergistic мэдрэлийн булчингийн зогсолтыг үүсгэдэг байна. Тэдгээр  антибиотикууд нь хавсарч гарч ирсэн хоёрдогч эмгэгүүдийг эмчлэхэд хэрэглэгдэнэ. Эмчилгээнд хиймэл амьсгаа хийлгэх шаардлага тулгарч болно. Ботулизмын эсрэг вакцин гарсан хэдий ч одоогоор түүний үр дүн, хажуугийн үр дагавар нь бүрэн тогтоогдоогүй байна.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Ботулизмтэй болсон гэх сэжигтэй хүн гарч ирсэн даруйд түүнтэй хамт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн гэр бүлийн гишүүд, хамт олон нь халдвар авсан эсэх дээр том асуудал босч ирнэ. Хариу гарах хүртэл хугацаанд гэрт бэлдсэн хоол, хүнсийг сэжигтэйд тооцож

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Санаатайгаар хорыг ашигласнаас өөр тохиолдолд шаардлагагүй.

Д. Улс дамжин сэргийлэхээс хамгаалах арга хэмжээ: Хүнсний бүтээгдэхүүнүүд олонд түгээгдэж  байгааг харгалзан шинжилгээ хийх шаардлагатай. Улс дамжин гарсан халдварын тохиолдол урьд нь бүртгэгдэж байсан билээ.

Е. Санаатайгаар хэрэглэсэн тохиолдолд авах арга хэмжээ: Ботулинум токсиныг биологийн зэвсэг болгон хэрэглэхийг завдсан тохиолдол урьд нь гарч байсан. Агаар дуслын замаар халдвар тараах зам хамгийн аюултай боловч бодит байдал дээр өдөр тутмын хэрэглээний ундны болон хүнсний хэрэглээний  үйлсээр дамжуулан тараах магадлал илүү юм. Хадгалалтын горим алдагдаагүй, баталгаатай хүнс хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон бол халдвар авсан гэх ганц тохиолдол нь энэхүү хорыг зориудаар хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хүргэнэ. Мэргэжилтэн шинжээчид цаг алдалгүй арга хэмжээ авах ёстой байдаг тул ийм сэжигтэй тохиолдлыг даруйхан мэдэгдэх ёстой.

Хүнсний терроризм тэргүүтэй хорлон сүйтгэх үйлдлийг сөрж зогсох хамгийн үр дүнтэй зам нь анхааралтай байж, хүчтэй тандалт ба чадварлаг хариу арга хэмжээ авах явдал мөн. Санаатайгаар хүнсний бүтээгдэхүүн дээр хийх хорлон сүйтгэх ажиллагаан дээр анхаарч, ДЭМБ Хүнсний терроризм: Сэргийлэх арга хэмжээ ба гарсан тохиолдолд авах арга  бэхжүүлэх удирдамж баримтыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг явуулах хөтөлбөр дээр нэмж оруулсан болно (http://whqlibdoc.who.int/publications/2002/9241545844.pdf). Энэхүү баримт нь мөн тандалт, бэлтгэл, хариу арга хэмжээг хангалттай соргог болгох зорилгоор халдварт өвчний хяналтын тогтолцоог хүчтэй болгох тухай удирдамжийг шингээсэн юм. Ийм хөтөлбөр, тогтолцоо нь хүнсний хэрэглээнээс гарах өвчин эмгэгийн заналхийллийг багасгаж, хүнсний терроризмын заналхийллийг цохон тэмдэглэсэн болно.

[H.Toyofuku/Э.Занабазар]

ESCHERICHIA COLI-ООР СЭДЭЭГДСЭН СУУЛГА
(DIARRHEA CAUSED BY ESCHERICHIA COLI) ICD-9 008.0; ICD-10 А04.0-А04.4

Эшерихи коли-ийн суулгалт үүсгэдэг эмгэг төрөгчдийг 6 ангилдаг. Үүнд: 1) энтерогеморрагийн; 2) энтеротоксигеник; 3) энтероинвазив; 4) энтероаггрегатив; 5) Энтеропатогеник; болон 6) диффуз-адгерент орно.

Эдгээр ангилал тус бүрийн эмгэг төрөгчид нь эмгэг жам, хоруу чанар болон O:H серотипээр ялгаатай. Үүнээс хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг болон тархвар судлалын дүр зураг нь ялгаатай. Дамжих зам нь бохирлогдсон хоол хүнс, ус, бохир гар бөгөөд 2003 онд Охиод бохирлогдсон модны үртсээр дамжин агаар дуслаар халдварласнаар дэгдэлт болсон байдаг.

I. ЭНТЕРОХЕМОРРАГЕН ОМГУУДААР СЭДЭЭГДСЭН СУУЛГА (DIARRHEA CAUSED BY ENTEROHEMORRHAGIC STRAINS) (EHEC, шига токсин ялгаруулдаг E.coli [STEC], E.coli O157:H7, верoтоксин ялгаруулдаг E.coli [VTEC]) ICD-9 008.0; ICD-10 А04.03

1. Тодорхойлолт – суулгалт үүсгэдэг энэ омгийг 1982 онд АНУ-д гарсан томхон дэгдэлтийн үеэр таньж мэдсэн бөгөөд уг дэгдэлт нь E. Coli O157:H7 –оор үүсгэгдсэнийг илрүүлсэн бөгөөд уг эмгэг төрөгчийг урьд нь гэдэсний эмгэг төрөгчид багтаадаггүй байжээ. Уг өвчин нь цусгүй суулгалт буюу хөнгөн хэлбэрээс их хэмжээний цусан суулгалт болтлоо хүндрэн үргэлжилдэг. Ихэнх өвчтнүүд халуурахгүй байх нь энэ халдварыг гэдэсний бүлгийн бусад эмгэг төрөгчдөөс ялгахад тусалдаг. Энтерогеморрагик эшерихи колийн халдварын хүнд эмнэлзүй нь ихэнхдээ цустай шээх хам шинж байдаг. Заримдаа насанд хүрэгчдэд тромбын тромбоцитопения –ийн гаралтай улаан эсэргэнэ гэж оношлогддог. E. Coli O157:H7 халдварын суулгалттай хүмүүсийн 8% орчим нь энэ хам шинжтэй болж даамжирдаг. Бусад ийлдэс хүрээнүүдийн хувьд энэ байдал өөр өөр байх магадлалтай. Гэдэсний цусархагийн хам шинж үүсгэгч эшерихи коли нь шига токсин 1, 2 гэгдэх цитотоксин ялгаруулдаг (түүнчлэн “верацитотоксин” гэж нэрлэдэг урьд нь “шига төст хорууд” гэгддэг байв). Шига токсин 1 нь Shigella Disenteria 1-н ялгаруулдаг хортой төсөөтэй. Цусаар шээх хам шинж нь Shigella Disenteria 1 халдварын хүндрэл юм. Хор гаргахад зориулсан бүтцийн генүүд нь хромосомоор кодлогдсон фагуудад олдож байв. Ихэнх цусархагийн хам шинж үүсгэгч эшерихи колийн омгуудын хромосомын эмгэг төрүүлэгч арал нь олон хоруу чанарын ген агуулдаг бөгөөд  тэдгээрт нь саатуулагч, үхжлийг арилгагч үүсгэдэг уургуудыг кодлосон байдаг. Хойд Америкт цусархагийн хамж шинж үүсгэдэг эшерихи колийн O157:H7 ийлдэс хүрээ түгээмэл тархсан байдаг бөгөөд үүнийг өтгөний сорьцонд тэднийг ферментийн шингээгчээр идэвхгүй болгогч макконгийн орчны сорибитол дээр өсгөвөрлөн тодорхойлж болно. Цусархагийн хам шинж  үүсгэгч эшерихи колийн бусад ихэнх омгууд фермент шингээгч учраас шига токсин ялгаруулах чадвартай омгуудын дунд бусад техникүүд хэрэглэгдэх ёстой. Эсвэл хорын ген тодорхойлох ДНХ-ийн шинжилгээ хийж болно. Бүх энтерогеморрагик эшерихи колийн омгуудын өсгөврийг дэгдэлт илрүүлэхэд туслах, янз бүрийн ийлдэс хүрээнүүдийн давтамж хянах зорилгоор улсын эрүүл мэндийн байгууллагын лаборатори руу илгээдэг. Түүнчлэн, E. Coli O157:H7 омгууд нь дэгдэлтийг илрүүлэхэд туслах pulsed field gel электрофорезоор дэд хэлбэрүүдэд хуваагддаг.

2. Үүсгэгч – хойд Америкт давамгайлдаг энтерогеморрагик эшерихи коли-ЭГЭК /Enterohemorrhagic Escherichia Coli/-н O157:H7 ийлдэс хүрээ нь суулгалттай холбоотой цусархагийн хам шинжийн нийт тохиолдлын 90%-ийг үүсгэдэг байна. АНУ-д бусад зонхилон тохиолддог ийлдэс хүрээнүүд нь О26,О111, О103, О45 болон О121 юм.

3. Тархалт – Эдгээр халдварууд нь хойд Америк, Европ, Япон, Өмнөд Америкийн Өмнөд хойг болон Африкийн Өмнөд хэсгүүдэд чухал асуудал болж байна. Дэлхийн бусад хэсгүүдэд тэдгээрийн ач холбогдол бага үнэлэгддэг.

4. Резервуар- Үхэр нь энтерогеморрагик эшерихи колийн гол хадгалагч юм. Бас хүнээс хүнд дамжих үед хүмүүс нь тээгч болдог. Буга гэх мэтийн бусад амьтад нь ЭГЭК-ийн тээгч байж болно.

5. Дамжин тархах зам – Голдуу хивэгч амьтны өтгөнөөр бохирлогдсон хоол хүнсийг идсэнээр дамжина. Үхрийн мах (ихэнхдээ хангалттай хэмжээгээр боловсруулаагүй гамбургер), амтат гуа, байцаа, шанцай, алимны шүүс болон алфалфа үр тариа орсон зуушны төрлийн бүтээгдэхүүн, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн зэргээс үүдэлтэй цусархаг колит, цустай шээх хам шинж, нас баралт хүртэл бүртгэгдэж байсан томоохон дэгдэлтүүд АНУ-д гарсан байдаг. Хүнээс хүнд шууд дамжих тохиолдол өрхийн гишүүдийн дунд, хүүхдийн байгууллага, асрамжийн газруудад тохиолддог. Усаар дамжсан халдвар нь бохирдсон ундны ус болон тоглож, зугаацах усны аль алинтай нь холбоотой байв.

6. Нууц үе – 2-10 хоног үргэлжилнэ. Дунджаар 3-4 өдөр.

7. Халдвартай байх үе – эмгэг төрүүлэгч ялгарах хугацаа нь ердийн үед насанд хүрэгчдэд 1 долоо хоног буюу түүнээс цөөн байдаг ба хүүхдүүдийн гуравны нэгд нь 3 долоо хоног хүртэл байдаг. Урт хугацаагаар тээгч болох нь ховор.

8. Өртөмтгий байдал – Халдвар авах хэмжээ маш бага. Уг халдвараар бүх насны хүмүүс өвчлөх боломжтой. 5 хүртэл насны хүүхдүүд хамгийн их давтамжтай оношлогддог бөгөөд цустай шээх хам шинж үүсэж, хүндрэх эрсдэл эдгээр хүүхдэд хамгийн их байдаг. Ахимаг насны хүмүүст нас ахих тусам хүндрэл гарах эрсдэл нэмэгддэг.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

Энэ өвчний байж болох хүндрэл ба халдварын байдал хүүхэд, ахмад насны хүмүүс гэх мэт өртөмтгий бүлгүүдийг хамгийн түрүүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас анхааралдаа авч, эх уурхайг тогтоох болон зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлага үүсгэдэг. Уг өвчнийг сэжиглэж, онош тавьсан даруйд гэр бүлийн гишүүдэд бохирдсон живх солих болон хүний бохирыг цэвэрлэсний дараа савантай бүлээн усаар тогтмол, зөв угаах, хоол хүнс болон унд, усыг бохирдохоос сэргийлэх талаар зааварчилж, ойлгуулах нь хүнээс хүнд халдвар дамжихыг замыг таслах нь дээд зэргийн чухал ач холбогдолтой. Өвчлөлийн шинэ тохиолдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээнүүд нь:

1) Мал нядалгааны газрын үйл ажиллагааг мал амьтны гэдэс дотрын зүйлсээр бохирдохыг бууруулах чиглэлд зохион байгуулах,

2) Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ариутгах. Үхрийн мах, ялангуяа гулууз махыг утах,

3) Фермийн үхрийн E.Coli O157:H7 эмгэг төрүүлэгчийн нян тээлт, ялгаруулалтыг бууруулах, ялангуяа нядалгааны өмнөх өдрүүдэд. Хагас боловсруулдаг болон боловсруулахгүйгээр хэрэглэдэг бүтээгдэхүүний мал амьтны өтгөнөөр бохирдох тохиолдлыг бууруулах,

4) Жимс ногоог угаах, ялангуяа түүхийгээр нь идэх үед сайтар угаах. Идэхийн өмнө хальслах хэрэгтэй.

5) Гарыг сайтар савандаж угааж байх, ялангуяа фермийн мал амьтан болон фермийн ойр орчинд хүрэлцэж ажилласны дараа

6) Үхрийн махыг ялангуяа гулууз маханд халуун боловсруулалтыг хангалттай хэмжээнд хийх, бүтээгдэхүүний гүн дахь температур 68°С (155°F)–д хамгийн багадаа 15-16 секунд барихаар халуун боловсруулалтыг хийнэ. Махны халуун боловсруулалт хийхдээ ягаан өнгийг бүрэн гүйцэд арилтал хийх боловч махны гүний температур хэмжигчийг ашиглах хэмжээнд найдвартай байж чадахгүй.

7) Нийтийн усны нөөцийг хамгаалах, цэвэршүүлэх, хлоржуулах; усан бассейныг хлоржуулах. Ундны усны аюулгүй байдал эргэлзээтэй үед буцалгаж хэрэглэж байх.

8) Хүүхдийн байгууллагуудад эрүүл ахуйг хангалттай хэмжээнд сахих ба тогтмол гар угаах зуршлыг хөхүүлэн дэмжих,

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1) Мэдээлэх: Энэ халдварын тохиолдлыг олон оронд албан журмаар мэдээлэх 2-р бүлэгт хамаарна. (“Халдварт өвчнийг мэдээлэх” [x.XXIX-XXXII] гэсэн хэсгээс тодруулах). Ялангуяа дэгдэлтийг илрүүлж мэдээлэх нь нэн чухал байдаг.

2) Тусгаарлах: Өвчний цочмог үед гэдэсний халдварын үеийн сэргийлэлтийг хийнэ. Халдварлалтын доз маш бага байдаг учир халдвартай өвчтөнүүд өтгөний сорьц болон шулуун гэдэсний арчдасанд эмгэг төрөгч 2 удаагийнхаар илрэхгүй болох хүртэл хоол хүнс бэлтгэх, боловсруулах болон хүүхдийн байгууллагад ажиллах ёсгүй. (24 цагийн зайтай сорьц авах ба антимикробын сүүлчийн дозоос хойш 48 цагийн дотор сорьцуудыг цуглуулна).

3) Явцын халдваргүйтгэл - Өтгөн болон бохирдсон эд зүйлсийг халдваргүйтгэнэ. Хүн амын дунд ариутгал татуургын системийг төгөлдөржүүлэх, өтгөн бохирыг шууд татуургын системд хаядаг байх. Халуун цэвэрлэгээ эцсийн халдваргүйтгэлийг хийдэг байх.

4) Хөл хорио: Шаардлагагүй

5) Хавьтлыг дархлаажуулах: Хэрэв боломжтой бол хавьтлуудыг өвчтөн эдгэрч, шинжилгээнд 2 удаа дараалан сөрөг гарах хүртэл хоол хүнстэй харьцах, хүүхэд асрах, бусад халдварыг тараах эрсдэл бүхий ажилд оролцуулахгүй байх нь зүйтэй. Бүх хавьтагсдыг гар бохирдсоны дараа болон хоол хүнс бэлтгэх, хүүхэд асрах, өвчтөнтэй харьцахын өмнө заавал гараа зөв угаах талаар сургах,

6) Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Өсгөвөр эерэг хавьтлуудыг хоол хүнстэй харьцах, хүүхэд асрах, халдварыг тараах эрсдэл бүхий бусад ажилд оролцохыг хориглох шаардлагатай. Алаг цоог гарсан тохиолдлуудад хоол хүнсний өсгөвөрийг ховорхон хийдэг ба тэр нь бүхэл мах байвал арай илүү сэжиглэж, хүнсний сорьц авдаг.

7) Өвөрмөц эмчилгээ: Зарим микробын эсрэг бэлдмэл нь цусархагийн хам шинжийн эрсдэлийг нэмэгдүүлдэг ба нотолгоо дутагдалтай байдаг” хэмээх зүй ёсны хандлага байдаг. ЭГЭК-н халдвартай өвчтанүүдэд шингэн сэлбэх, шингэний тэнцвэрийг барих эмчилгээ хийдэг ба клиникийн зарим ажилтнууд ихэвчлэн E. Coli O157:H7 –н халдвартай бүх өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэн эмчлэхийг илүүд үзэж, цусархагийн хам шинжээр хүндрэхээс сэргийлдэг.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

1. Цочмог цусан суулга, буюу цусархагийн хам шинж өгсөн болон тромбын тромбопенийн улаан тууралттай тохиолдол бүртгэгдсэн даруйд шалтгаант хүчин зүйлийн ялган тодорхойлохыг хүлээлгүйгээр орон нутгийн эрүүл мэндийн удирдах байгууллагад яаралтай мэдээлнэ.

2. Халдвар дамжсан байж болох хүчин зүйлсийг (хүнс, ус) эрчимтэй хайж, хүнээс хүнд дамжих боломжуудын талаар дүгнэлт гаргаж, халдвар судалгааны дүгнэлтэнд үндэслэн тусгай хяналтын арга замуудын удирдамжийг гаргана.

3. Сэжиглэсэн хоол хүнсний зүйлсийг хэрэглэхийг хориглох, хоол хүнсний гаралтай томоохон дэгдэлтийн үед тухайн сэжиг бүхий хоолны хүнсний нийлүүлэлт хэрэглээнд хориг тавьж, хасна.

4. Хэрэв дэгдэлт усаар дамжсан гэж сэжиглэгдэж байвал, уг усыг буцалгах, сэжиглэгдэж байгаа усны сангийн эх үүсвэрийг хлоржуулж, халдваргүйтгэж, тэдгээрийг бүрэн хэмжээнд аюулгүй болтол нь хяналтанд авч, эсвэл уг усыг унд ахуйд хэрэглэхгүй байхыг зөвлөнө.

5. Хэрэв уг халдварын эх уурхай нь усан сэлэлтийн бассейнтай холбоотой бол уг усан санг хлоржуулж, халдваргүйжүүлж, гэдэсний эмгэг төрөгчийн бохирдлыг тодорхойлж, тэдгээрийн ойролцоох бие засах газар зэргийг халдваргүйтгэж, дахин бохирдохоос сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авна.

6. Сүүгээр дамжсан дэгдэлт хэмээн сэжиглэсэн бол сүүг ариутгах юмуу буцалгах арга хэмжээг авна.

7. Урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэхийг хориглоно.

8. Бохирдсон даруйд гарыг зөв тогтмол угаахын ач холбогдлыг хүн амын дунд таниулах, хувийн ариун цэврийн хэрэглэл тусдаа байхыг зөвлөнө.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ:  Хувийн эрүүл ахуй болон орчны ариун цэвэр хангалтгүй байх нь гол хүндрэл байдаг.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ-тай хамтран ажилладаг төвүүд. Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний болон масс нийлүүлэлтийн ДЭМБ-ын удирдамжийг баримтлана. http://whqlibdoc.who.int/hq/1994/WHO_FNU_FOS_94.5.pdf

II. ЭНТЕРОТОКСИНТ ОМГУУДААР СЭДЭЭГДСЭН СУУЛГА (DIARRHEA CAUSED BY ENTEROTOXIGENIC STRAINS) (ETEC) ICD-9 008.0; ICD-10 A04.1

1. Тодорхойлолт – Үйлдвэрлэл хөгжсөн орнуудаас хөгжиж байгаа орнууд руу аялагчдын суулгалтын үндсэн шалтгаан болсон энэ өвчин нь хөгжиж байгаа орнуудын бага, дунд насны хүүхдийн шингэн алддаг суулгалтын шалтгаан юм. Энтеротоксиженик омог нь Vibrio cholera өвчинтэй төстэй бөгөөд цус, салстгүй усархаг суулгалт үүсгэдэг. Хэвлий базлах, бөөлжих, тамирдан хэвтэх, шингэн алдалт тохиолдож болно. Бага зэрэг халуурч магадгүй, шинж тэмдгүүд нь ихэвчлэн 5 өдрөөс бага хугацаанд илэрдэг. Энтеротоксин ялгаруулах, дархлалын үнэлгээ, био үнэлгээ, эсвэл багц цэг доторхи LT, ST генүүдийг (халуунд тэсвэртэй) таньдаг, ДНХ-н  сорьцын аргуудаар Энтеротоксиженик эшерихи коли /ЭTЭК/ -г таньж болно. Эдгээр үнэлгээний нэг нь ч клиник лабораториудад өргөн хэрэглэх боломжгүй бөгөөд ЭТЭК-н халдварууд үргэлж дутуу оношлогддог.

2. Халдвар үүсгэгч – Энтеротоксиженик эшерихи коли-ЭТЭК /Enterotoxigenic Escherichia Coli/ETEC нь халуунд тэсвэртэй энтеротоксин /LT/, халуунд тогтвортой токсин ST, эсвэл хоёуланг нь (LT/ ST) боловсруулдаг. Хамгийн түгээмэл О серогруппууд нь 06, 08, 015, 020, 25, 027, 063, 078, 080, 0114, 0115, 0128ас, 0148, 0153, 0159 ба 0167 –г хамардаг. Саяхан 0169 :H41 серогрупп нь АНУ-д ЭТЭК –н хамгийн түгээмэл тохиолдол болон гарч ирсэн юм.

3. Тархалт – голдуу хөгжиж байгаа орнуудад зонхилдог халдвар. Амьдрах эхний 3 жилийнхээ хугацаанд хөгжиж байгаа орнуудын хүүхдүүд ЭТЭК -н олон халдварыг биеэр туулдаг бөгөөд дархлаа бий болгоход хүргэдэг. Үүнээс үүдэн насаар илүү хүүхдүүд болон томчуулын өвчлөл үүсэх давтамж багасдаг. Үйлдвэржсэн орнуудаас хөгжиж байгаа орнуудад ирж байгаа аялагчдын дунд халдвар тохиолддог.

4. Халдвар хадгалагч – Хүмүүс. ЭТЭК халдварууд нь ихэнхдээ тусгай зүйлүүдэд тохиолддог. Хүмүүс халдвар тээгч болж, бусад хүмүүстээ суулгалт үүсгэдэг.

5. Дамжин тархах зам – Бохирдсон хүнс, усаар дамжин тархана. Бохирдсон хүнсээр дамжих нь нярай хүүхдүүдийн халдварт нэлээд чухал байж болдог. Өтгөнд бохирдсон гараар шууд халдвар дамжих нь ховор хэмээн тооцогддог.

6. Нууц үе – тодорхой зөвхөн LT, зөвхөн ST омгуудаар дэгдэлтийн үед сайн дурын судалгаа хийж үзэхэд нууц үе нь богино, 10-12 цаг байв. LT/ST хавсарсан суулгалтын нууц үе нь голдуу 24 – 72 цаг үргэлжилдэг.

7. Халдвартай байх үе – патогеник ЭТЭК гадагшилж байгаа хугацаанд /энэ хугацаа нь сунжирч болдог/ халдвар тараах аюултай

8. Өртөмтгий байдал – Дэгдэлтийн судалгаа болон сайн дурын дахин судалгаануудаас үзэхэд ЭТЭК халдвар нь ийлдэс хүрээний өвөрмөц дархлааг дагуулдаг. Харилцан адилгүй серотиптэй олон халдварууд нь ЭТЭК -н эсрэг өргөн спектрийн дархлаа үүсгэдэг.

9. Халдварын хяналт –

А. Сэргийлэх арга хэмжээ:

1. Өтгөн-амаар халдвар тархахаас сэргийлэх нийтлэг арга хэмжээний тухай Типойдын халуурал, 9А хэсгийг үзнэ үү.

2. Богино хугацаанд өндөр эрсдэлтэй, аюулгүй хүнс, ус олоход амаргүй газар руу аялахаар явж байгаа насанд хүрэгсэд урьдчилан сэргийлэх бисмут субсалицелейт (2 ширхгээр өдөрт 4 удаа), эсвэл антибиотик /(норфлоксацин, өдөрт 400 мг) хэрэглэх боломжтой, гэхдээ эм бүр нь эрүүл мэндэд зарим эрсдэл дагуулдаг. Хамгийн эвтэй хандлага бол эмчилгээг нэн эртнээс, өөрөөр хэлбэл 2, 3 дахь суулгалтын дараа санаачлах явдал юм. (9В7 хэсгийг үзнэ үү)

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1. Мэдээлэх: Дэгдэлтийн тухай тайланг заавар журмын дагуу гаргах ба хувь хүний тохиолдлыг тайлагнахгүй. мэдээлэх 4-р бүлэгт хамаарна. (“Халдварт өвчнийг мэдээлэх” [x.XXIX-XXXII] гэсэн хэсгээс тодруулах).

2. Тусгаарлах: Мэдэгдэж байгаа болон сэжигтэй тохиолдлуудын талаар бүрэн урьдчилан сэрэмжлүүлэг хийх

3.Явцын халдваргүйтгэл: Бүх өтгөн ялгадас ба хатуу зүйлүүд. Бохирын зохистой систем бүхий газруудад өтгөнийг урьдчилан халдваргүйжүүлэлгүй шууд бохирын систем рүү зайлуулж болно. Халуун цэвэрлэгээ хийнэ.

4.Хөл хорио: Шаардлагагүй

5. Хавьтлыг дархлаажуулах: Шаардлагагүй

6/ Хавьтал болон халдварын эх уурхайг тандах : Шаардлагагүй

7/ Тусгай эмчилгээ: Хамгийн чухал арга хэмжээ бол шингэн алдалтаас урьдчилан сэргийлэх, эсвэл эмчлэхийн тулд электролит-шингэний эмчилгээ хийх (Холер, 9Б7 хэсгийг үзнэ үү). Өөр бусад эмчилгээ хийх шаардлага ихэнх тохиолдолд гардаггүй. Насанд хүрсэн аялагчдын суулгалт хүндэрвэл лоперамид (хүүхдэд хэрэглэхгүй) болон флурокуйнолон (өдөрт 2 удаа сифрофлоксацин РО 500 мг-р), эсвэл норфлоксацин (РО өдөр бүр 40 мг-р), эртнээс эхлэн 5 өдрийн хугацаанд эмчилнэ. Флурокуйнолоныг анхны эмилгээ болгон хэрэглэдэг. Учир нь дэлхийд тархсан ETEC-н олон омгууд нь микробын эсрэг бусад бэлдмэлүүдэд тэсвэртэй юм. Гэхдээ, хэрэв орон нутгийн омгууд мэдрэмтгий гэдэг нь мэдэгдэж байвал триметоприм-сулфоксазол (РО) (160 мг – 800 мг) өдөрт 2 удаа, эсвэл доксициклин (РО) (100 мг) өдөрт 1 удаа, 5 хоногоор хэрэглэнэ. Өвчтний хоолны дуршлаас хамаарч хооллох нь зүйтэй.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Тархалт ямар явагдаж байгааг тодорхойлохын тулд эпидемиологийн судалгаа хийж болно.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: хийхгүй

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга  хэмжээ: ДЭМБ-н Хамтын ажиллагааны төвүүд

III. ЭНТЕРОТОИНВАЗИВ ОМГУУДААР СЭДЭЭГДСЭН СУУЛГА (DIARRHEA CAUSED BY ENTEROINVASIVE STRAINS) (EIEC) ICD-9 008.0; ICD-10 A04.2

1. Тодорхойлолт – Gut mucosa болон дэд мукозын энэ үрэвсэлт өвчин нь Е колийн Enteroinvasive Escherichia Coli/EIEC омгуудаар үүсгэгддэг бөгөөд Shigella-р үүссэнтэй нэлээд төстэй. Организмууд нь хучуур эсүүд дотор нэвтрэх, үржих плазмид-хамааралт ижил чадвартай байдаг. Эмнэл зүйн хувьд, EIEC-с хамаарсан усархаг суулгалтын синдром нь дизентеригээс хавьгүй илүү түгээмэл юм. EIEC-н О антигенүүд нь Shigella O антигенүүдтэй хөндлөн-урвалд орж болдог. Өвчин эхлэхэд гэдэс хүчтэй базлан өвдөж, сэтгэл хямарч, өтгөн усархаг болж, халуурч, өвчтний 10%-с бага нь даамжирч, өтгөн нь шингэрэн, цус, салсттай, олон удаа, бага багаар давтагдана. Өтгөний олон лейкоцитуудыг будсан салст дотроос харж болно. Лабораторит хийх боломжтой шинжилгээнүүдэд дархлаа байдлыг тогтоох шинжилгээ багтдаг. Дархлаа тодорхойлсноор хучуур эсийн нэвтрэгчтэй холбогдсон, өвөрмөц гадна мембрантай, плазмид доторхи уургуудыг илрүүлдэг. ДНХ-н сорьцууд нь энтероинвазив плазмидийг илрүүлдэг.

2.Үүсгэгч – Энтероинвазивийн E колийн омгууд нь инвазив довтлогчийн плазмид антигенүүдийг кодлож байгаа их хэмжээний нянгийн хоруу чанар плазмид байгаагаас хамааралтай. Дотор нь Энтероинвазив эшерихи коли-ЭТЭК (Enteroinvasive Escherichia Coli) EIEC багтаж байгаа үндсэн 0 серогруппууд нь 028ас, 029, 0112, 0124, 0136, 0143, 0144, 0152, 0164, 0167-г агуулдаг.

3.Тархалт EIEC халдварууд нь хөгжиж байгаа орнуудад нутагшмал бөгөөд эмчилгээнй төвүүд рүү ирж байгаа хүмүүсийн дундах суулгалтын 1-5% орчмын шалтгааныг үүсгэдэг. Хааяа EIEC суулгалтын халдварууд ба дэгдэлтүүд нь үйлдвэржсэн орнуудаас мэдээлэгддэг.

4. Резервуар - Хүмүүс

5. Дамжин тархах зам – “EIEC нь бохирдсон хүнсээр дамжиж байна” хэмээн дүгнэх үндэслэлтэй.

6. Нууц үе– Сайн дурын судалгаанд 10, дэгдэлтийн судалгаанд 18 цаг байгаа нь ажиглагддаг.

7.Халдвартай байх хугацаа EIEC омгууд ялгарсаар байх хугацаа

8.Өртөмтгий байдал EIEC-т мэдрэг ба дархлаажилтын тухай бага мэдэгддэг.

9.Халдварын хяналт ETEC-тэй адил. Энтероинвазив омгуудтай хурц суулгалтын ховор тохиолдлууд болон шигелозисийн хувьд Шигелла изолате-н эсрэг, микробын эсрэг үр дүнтэй эмчилгээг хийнэ.

IV. ЭНТЕРОПАТОГЕН ОМГУУДААР СЭДЭЭГДСЭН СУУЛГА (DIARRHEA CAUSED BY ENTEROPATHOGENIC STRAINS) (EPEC, Энтеропатоген E.coli-оор сэдээгдсэн энтерит) ICD-9 008.0; ICD-10 A04.0

1. Тодорхойлолт- Суулгалт үүсгэгч E. Coli-ийн хамгийн эртнээс судлагдсан зүйл бөгөөд 1940, 1950- иад оны судалгаагаар О:H серотипүүд нь зуны улиралд нярайн суулгалт, хүүхэд асрах газарт бүртгэгдсэн суулгалтын дэгдэлтүүд, нярайн суулгалтын нийтийн эпидемүүдтэй холбоотой нь тогтоогдож байжээ. Энэ ангиллын суулгалт өвчин нь 1 хүртэлх насны хүүхдийн усархаг суулгалтын шалтгаан болж, хүүхэд халуурч, салсттай суулгаж, улмаар шингэн алдахад хүрдэг. Enteropathogenic E. Coli /EPEC/ нь гэдэсний эсийн микроворсиныг задалж, нян гэдэсний эсэд анхлан холбогдож эхэлдэг. Нярайн суулгалт хүнд бөгөөд удаарширсан явцтай, хөгжиж буй орнуудад нас баралт өндөртэй юм.

Enteropathogenic E. Coli -ийг О серотип илрүүлдэг antisera-тай агглютинаци болгож тодорхойлдог боловч өндөр мэдрэг оношлуурын тусламжтайгаар О ба Н серотипийг хоёуланг нь баталгаажуулах шаардлагатай. Enteropathogenic E. Coli -ийн бичил биетүүд эсийн өсгөвөрт НЕр-2 эсэд наалдаж байрлах шинж нь Enteropathogenic E. Coli -ийн хоруу чанарт плазмид байгааг баталдаг. Enteropathogenic E. Coli -ийн наалдуулах хүчин зүйл ДНК сорил нь хоруу чанарын плазмидийг илрүүлдэг. Enteropathogenic E. Coli -ийн наалдуулах хүчин зүйлийн сорил эерэг байх болон хэсэг газрын наалдалтын илрэлт хоёрын хооронд 98%-ийн хамааралтай.

2. Үүсгэгч - Enteropathogenic E. Coli -ийн гол О серотипүүд: 055, 086, 0111, 0119, 0126, 0127, 0128аб, 0142

3. Тархалт - 1960 оны эцсээс эхлэн Enteropathogenic E. Coli Хойд Америк болон Европт нярайн суулгалтын гол шалтгаан болохоо үндсэндээ больсон ч, хөгжиж буй олон оронд тухайлбал Өмнөд Америк, Африкийн өмнөд хэсэг, Азийн орнуудад нярайн суулгалтын гол үүсгэгч хэвээр байсаар байна.

4. Резервуар-Хүмүүс

5. Дамжин тархах зам - Бохирлогдсон хүүхдийн тэжээл, хоол хүнс. Мөн нярайн асрах газруудад ахуйн хавьтлын замаар буюу бохирлогдсон гараар дамжиж болно.

6. Нууц үе- Судалгаагаар, насанд хүрэгчдэд 9-12 цаг байсан ба байгалийн замаар халдвар авсан нярайд насанд хүрэгчидтэй адил нууц үеийн хугацаатай эсэх нь тодорхойлогдоогүй.

7. Халдвартай байх үе - Enteropathogenic E. Coli -ийг ялгаруулах хугацааны туршид халдвартай боловч түүнээс урт ч байж болно.

8. Өртөмтгий байдал. Байгаль дээр нярай хүүхэд өртөмхий байж эмнэлзүйн шинж тэмдэг илрэх нь дархлал эсвэл наснаас хамааралтай эсэх нь мэдэгдээгүй. Суулгалтыг сайн дурын зарим насанд хүрэгчдэд турших боломжтой болсноос хойш өртөмхий байдлыг тодорхойлоход өвөрмөц дархлал чухал байж магадгүй юм. Энтеропатогеник E. Coliийн халдвар хөхүүл хүүхдэд элбэг бус байдаг.

9. Халдварын хяналтА.

Сэргийлэх арга хэмжээ:

1. Хүүхдийг төрсний дараа 4-6 сар хүртэлх хугацаанд хөхөөр хооллохыг эхэд зааж сургах, урамшуулан дэмжих. Хүүхдээ хөхөөр хооллоход нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх. Хэрэв эх хүүхдээ хөхүүлэх боломжгүй үед нярайд ариутгасан донор сүүг эмнэлгээс гарах хүртэлх хугацаанд өгнө. Хүүхдийн тэжээлийг тасалгааны температурт зөвхөн богино хугацаанд байлгана. Угжаар хооллохоос илүү аль болох аягаар эрт хооллохыг чармайх.

2. Эх, хүүхдийг тусад нь байлгах эмнэлгийн хатуу заалт байхгүй бол эх хүүхдийг аль болох хамт байлгана. Хэрэв эх эсвэл нярай хоол боловсруулах зам эсвэл амьсгалын замын халдвартай бол бусад эрүүл эх, нярайгаас тусгаарлаж, эх, нярайг хамтад нь байлгана.

Халдвар авсан нярайг дутуу төрсөн болон бусад өвчтэй нярайгаас тусад нь байлгана. 3. Нярай бүрийг тусад нь хувийн хэрэгслээр хангах. Нярайн ор бүрт халууны шилтэй байх, усанд оруулах болон хувцаслах ширээ тусдаа байх гэх мэт. Угаалгын, хувцасны өрөө нийтийн байх ёсгүй бөгөөд усанд оруулах тосгуурыг нэг удаа 1-с илүү хүүхдэд хэрэглэж болохгүй.

4. Эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэх нь нярай бүрт хүрч үйлчилсний дараа гар угаах дадал болон эрүүл ахуй халдвар хамгааллын стандартыг хир биелүүлэхээс хамаарна.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1. Энэ хэсгийг мэдээлэх: Дэгдэлтийн тухай тайланг заавар журмын дагуу гаргах ба хувь хүний тохиолдлыг тайлагнахгүй. мэдээлэх 4-р бүлэгт хамаарна.“Халдварт өвчний мэдээлэх” хэсгийг тодруулах. Хүүхэд асрах газарт 2 ба түүнээс дээш суулгалтын тохиолдол бүртгэгдсэн, шинж тэмдгийн эмчилгээ шаардлагатай үед дэгдэлтийн судалгаа хийх шаардлагатай.

2. Тусгаарлалт: Өвчтөн ба сэжигтэй хүнд гэдэсний халдварын халдвар хамгааллын дэглэмийг баримтална.

3. Халдваргүйжүүлэлт : Бүх төрлийн ялгадас түүгээр бохирлогдсон эд зүйлсийг халдваргүйжүүлнэ. Бохир зайлуулах зориулалтын системтэй бол өтгөнийг урьдчилан халдваргүйжүүлэхгүйгээр шууд бохирын системд хийнэ. Бүхэлд нь халуун цэвэрлэгээ хийнэ.

4. Хөл хорио : Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх арга болон Когортын аргуудыг хэрэглэнэ. (9С-ийг үз)

5. Хавьтлуудын дархлаажуулалт: Шаардлагагүй

6. Хавьтлууд, ба халдварын эх уурхайн судалгаа: Суулгаж буй нярай хүүхэдтэй гэр бүлийн гишүүд хүүхдийн суулгалтын байдлыг тандана. /9с-г үзнэ үү/

7. Тусгай эмчилгээ: Электролит-шингэнийг нөхөх эмчилгээ (амаар эсвэл IV) нь хамгийн чухал арга хэмжээ /b.(Холер 9В7-г үз). Ихэнх тохиолдолд өөр эмчилгээ шаардлагагүй. Хүүхдийн хүнд хэлбэрийн суулгалтын үед уухаар триметопринсульфаметаксозал (10-50 мг/кг/хоногт) өгөх нь хүнд явцыг сайжруулж, суулгалтын үргэлжлэх хугацааг багасгана. Үүнийг 5 хоног, 3-4 хуваасан дозоор хэрэглэнэ. Олон Энтеропатогеник E. Coli-ийн омгууд янз бүрийн антибиотикт тэсвэртэй байдаг тул тухайн омгийн мэдрэг чанарт үндэслэн антибиотикийг сонгоно. Хооллолт, түүн дотроо хөхөөр хооллох ажлууд үргэлжлэн явагдах ёстой.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

Хүүхэд асрах газарт эпидем (9В1 хэсгийг үз) үүссэн үед доорхи арга хэмжээг авна.

1. Суулгалт бүхий бүх нярайг гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нэг байранд байлгана. Суулгалт бүртгэгдсэн хүүхэд асрах газарт шинээр хүүхэд хүлээн авахгүй. Тусдаа ажилтантай, тусдаа тоног төхөөрөмж бүхий цэвэрхэн хүүхэд асрах газаргүй бол төрөх газрын үйл ажиллагааг түр зогсоох хэрэгтэй. Халдвартай нярайг эмнэлгийн заалтаар зохих үед нь гаргах. Хүүхэд асрах газарт халдвар авсан нярайг халдварт өвчинтэй нярайн асаргаа сувилгаанд дадлагажсан эмнэлгийн болон асаргаа сувилгааны ажилтнуудаар тусад нь хангах. Хамгийн сүүлчийн тохиолдол хүүхэд асрах газраас явсны дараа дор хаяж 2 долоо хоног хавьтлуудыг ажиглана. Шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудыг зохих журмын дагуу хүүхдийн ганцаарчилсан өрөөнд оруулна. Хавьтал болсон бүх нярай, эхчүүдийг эмнэлгээс гарсны дараа эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, төрөх газрын үйл ажиллагааг эхлүүлнэ. 9А-ийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлнэ.

2. Халдвар дамжсан замыг тодорхойлохын тулд тохиолдлуудад эпидемиологийн судалгаа явуулахдаа бүртгэгдсэн цаг хугацаа, байршил, нас, эрсдэлт хүчин зүйлээр нь тооцож судална.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: байхгүй

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ, хамтын ажиллагааны төвүүд

V. ЭНТЕРОАГГРАГАТИВ ОМГУУДААР СЭДЭЭГДСЭН СУУЛГА (DIARRHEA CAUSED BY ENTEROAGGRAGATIVE STRAINS) (EAggEC) ICD-9 008.0; ICD-10 A O04.4

E. Coli-ийн гаралтай энэ суулгалт нь нярайд тохиолдох ужиг үргэлжилсэн суулгалтын нэг шалтгаан болдог бөгөөд хөгжиж буй орнуудад илүүтэй тохиолддог. Амьтанд хийсэн судалгаанаас Е коли нь өвөрмөц гистопатологийг үүсгэдэг бөгөөд түүн доторхи Enteroaggrative Escherichia Coli/EaggEC нь бактери болон салстын зузаан биодавхрага дотор энтероцитүүдэд бэхлэгддэг. EаggEC-г илрүүлэх хамгийн боломжтой өргөн тархсан арга нь HEp-2 шинжилгээ юм. Энэ үед нэг нь нөгөөтэй болон HEp-2 эсүүдтэй холбогдон омгууд өвөрмөц “наалдсан тоосго” үүсгэдэг. Энэ нь өөр шинэ фимбрайн үүсгэсэн плазмид-хамааралт шинж чанар юм. Ихэнх EаggEC нь цитотоксин, энтеротоксин зэрэг хэд хэдэн хор ялгаруулдаг бөгөөд “тэдгээр хор нь энэ патогенээр халдварласан хүүхдүүдэд илэрдэг салсархаг усархаг суулгалтын шалтгаан болдог” байна. Үүсгэгчийн ДНХ тогтоох сорил боловсрогдсон. Нууц үеийн хугацаа 20-48 цаг.

1. Тодорхойлолт - Суулгалт үүсгэдэг E. Coli–н энэ ангиллыг анх 1980 оны сүүлчээр Чилид нярай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар анх тогтоожээ. Үүний дараа Энэтхэгт үргэлжилсэн (наад зах нь 14 хоног үргэлжилдэг) суулгалттай холбоотой болох нь тогтоогдсон. Дараа нь энэ ажиглалт Мексик, Бразил, Бангладеш зэрэг орнуудаас мэдээлэгдсэн тохиолдлуудаар батлагдсан юм.

2. Үүсгэгч Enteroaggrative Escherichia Coli/EaggEC нь сэртэнгээр эсэд наалдан цитотоксин, энтеротоксинуудыг ялгаруулдаг. 03:Н2 ба 044:Н18 дэд хэв шинжүүдтэй EАggEC О серотип нь ихэвчлэн тохиолддог. Ихэнх EАggEC –ийн омгууд нь их биеийн О антигентэй.

3. Тархалт

EАggEC гаралтай нярай хүүхдийн ужиг суулгалт Африк (Заир, Конго), Ази, Латин Америкийн олон оронд тархсан. Хөгжингүй орнуудад EАggEC-оор үүсгэгдсэн суулгалтын тархалт бага байгааг Герман, Англид хийсэн судалгаа харуулж байна. АНУ-д EАggEC гаралтай суулгалт ХДХВ-ээр халдварлагдсан насанд хүрэгчдийн дунд тохиолдож байна.

VI. ДИФФУЗ-АДХЕРЕНСЕ ОМГУУДААР СЭДЭЭГДСЭН СУУЛГА (DIARRHEA CAUSED BY DIFFUSE-ADHERENCE STRAINS) (DAEC) ICD-9 008.0; ICD-10 A04.4

Суулгалт үүсгэдэг E. Coli-ийн 6 дахь зүйл/категори/ бол диффуз-адхеренсе E. Coli юм. Эдгээр нян нь эсийн өсгөвөрт HЕр-2 эсэд наалддаг онцлогоор нь диффуз-адхеренсе E. Coli гэж нэрлэсэн. Хөгжиж буй орнуудад хүүхдийн суулгалтанд хийсэн хэд хэдэн эпидемиологийн судалгаагааны мэдээгээр; диффузадхеренсе E. Coli нь суулгалттай хүүхдүүдийн дунд хамгийн нийтлэг ач холбогдолтой байжээ. Судалгаагаар, диффуз-адхеренсе E. Coli нь нярай болон 1 хүртэлх насны хүүхдээс илүү сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг өвчлүүлж байсан нь илэрчээ. Диффуз-адхеренсе E. Coli нь дэгдэлт үүсгэдэг эсэх нь тодорхойгүй. Одоогоор халдвар хадгалагч, дамжих зам, эрсдэлт хүчин зүйлс болон халдвартай үеийн тухай бага зэрэг мэдэгдээд байна.

[P.Braam/Н.Хүрэлбаатар]

КАМПИЛОБАКТЕРТ ЭНТЕРИТ (CAMPYLOBACTER ENTERITIS) (Вибрионт энтерит) ICD-9 008.4; ICD-10 A04.5

1. Тодорхойлолт – Суулгах (ихэвчлэн цустай ялгадас), гэдсээр өвдөх, бие сулрах, халуурах, дотор муухайрч огиулах шинж тэмдгээрээ хүнд хөнгөн маш олон хэлбэртэй, малаас дамждаг нянгийн гаралтай гэдэсний цочмог өвчин. Шинж тэмдэг гол төлөв халдвар авснаас хойш 2-5 хоногт илэрдэг ба заримдаа 7 хоногийн хугацаанд илрэхгүй байж болно. Насанд хүрсэн хүн удаан хугацаагаар өвчлөх буюу өвчин дахиж  болно. Шингэн ялгадсаар залхагийн хамт өтгөн буюу нүдэнд үл үзэгдэх цус, цусны цагаан эсүүд ялгардаг. Түгээмэл бус хэлбэрүүдэд гэдэсний хижиг төст хам шинж, халууралтын улмаас татах, тархи-нугасны хам шинж, ховор тохиолдолд реакцаар үе мөч үрэвсэх, халууралтын улмаас татах буюу Жиллиан-Баррегийн хам шинж зэрэг халдварын дараах хүндрэлүүд орно. Цочмог мухар олгойн үрэвсэл буюу гэдэсний үрэвсэлт өвчинтэй адил хам шинжтэй тохиолдол байж болно. Халдварын олон тохиолдол шинж тэмдэггүй бөгөөд тохиолдлоор өөрийгөө хязгаарладаг. Оношлогоо нь хүчилтөрөгчийн даралт багасгасан 430С (109.40F) орчинд өсгөвөрлөлт хийдэг сонгомол аргуудыг ашиглан ялгадаснаас өвчин үүсгэгчийг ялгахад дүйхэд үндэслэнэ. Vibrio cholerae үүсгэгчтэй төстэй хөдөлгөөнтэй тахиралдсан, ороомог буюу Sхэлбэрийн авханцруудыг өтгөн ялгадас дахь өнгөний ялгарлаар буюу бараан гадаргуутай бичил харуураар харах нь Campylobacter-ийн гэдэсний халдварыг нотлох түргэн хугацааны урьдчилсан таамаглал өгнө.

2. Үүсгэгч Campylobacter jejuni ба цөөн тохиолдолд С. coli нь хүний биед үүсдэг кампилобактерийн суулгалт өвчний энгийн үүсгэгч мөн. Наад зах нь 20 биологийн ба ийлдсийн хэлбэрүүд тохиолддог ба тэдгээрийг тодорхойлох нь тархвар судлалын зорилгод тус нэмэр үзүүлдэг байж болно. C.larii ба fetus-ийн дэд зүйл C. fetus зэрэг Campylobacter бичил биетүүд эзэн бие суулгалттай холбоотой байсан бөгөөд стандарт өсгөврийн аргаар C. fetus илрэхгүй байх талтай.

3. Тархалт–Эдгээр бичил биетнүүд нь насны бүх бүлгүүдэд суулгалт өвчний гол шалтгаан болж байгаа ба дэлхий дээр тохиолдох суулгалт өвчний 4-5% болж байна. Тэдгээр нь аялагчдын дунд үүсч буй суулгалт өвчний гол шалтгаан юм. Аж үйлдвэржсэн оронд 5 хүртэлх насны хүүхдүүд болон насанд хүрсэн залуучуудын дунд өвчлөлийн шинэ тохиолдол хамгийн өндөр байна. Дархлаа буурсан хүмүүст уг өвчний халдвар, дахих эрсдэл ихэсдэг нь ажиглагдсан бөгөөд илүү хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй илэрч, яваандаа архаг тээгч болох магадлал өндөр байдаг. Хөгжиж буй оронд өвчин 2 хүртэлх насны, ялангуяа нярайд хязгаарлагдсан байна. Нэг эх үүсвэрээс үүдсэн дэгдэлт хоол хүнс, ялангуяа дутуу болгосон тахиа шувууны мах, ариутгал хийгээгүй сүү, хлоржуулаагүй уснаас хамааралтай байна. Сэрүүн оронд гарах цөөн тохиолдлын дийлэнх нь дулааны улиралд гардаг.

4. Резервуар – Мал амьтан, ялангуяа тэжээвэр шувуу ба бод мал. Гөлөг, муужгай ба бусад гэрийн тэжээвэр амьтад, гахай, хонь, мэрэгчид ба шувууд нь хүний халдварын эх уурхай байж болно. Ихэнх түүхий шувууны мах C. Jejuni-ээр бохирдсон байдаг.

5. Дамжин тархах зам – Дутуу болгосон мах, бохирдсон хүнс ус буюу түүхий сүүн дэх бичил биетнийг залгих, халдвартай гэрийн тэжээвэр амьтантай хүрэлцсэнээс (ялангуяа гөлөг, муужгай), аж ахуйн мал болон халдвартай нярайгаар мөн дамжина. Сүүний бохирдол гол төлөв тээгч бод малаас үүдэх бөгөөд хүн ба хоол хүнс тэжээвэр шувуунаас тэр дундаа махтай ажилладаг модноос хүртэл халдварлаж болно. Халдварлах тун ихэвчлэн бага байдаг. C. jejuni-ийн хүнээс хүнд дамжин халдварлах нь түгээмэл бус.

6. Нууц үе – Ихэвчлэн 2-5 хоног, гэдсэнд орсон тунгаас хамаарч 1-10 хоногийн хэлбэлзэлтэй.

7. Халдвартай байх үе–Хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэлх хугацаанд халдвартай шинж чанарттай. Антибиотикоор эмчлүүлээгүй хүмүүс бичил биетнийг 2-7 долоо хоногийн туршид ялгаруулдаг. Нярай болон хяналтгүй суулгаж буй хүмүүсээс бусад тохиолдолд түр зуур тээгч байх явдал нь тархвар судлалд бага ач холбогдолтой байж болох юм. Тэжээвэр шувуу ба бусад мал амьтны архаг халдвар нь халдварын анхдагч эх уурхай болдог.

8. Өртөмтгий байдал – Дархлаа бий болох арга зам нь сайн мэдэгдээгүй боловч ийлдэс хамааралт омгийн эсрэг удаан үргэлжилсэн дархлаажилт нь халдварыг дагуулдаг. Хөгжиж буй оронд ихэнх хүмүүс амьдралын эхний 2 жилд дархлаатай болдог.

9. Халдварын хяналт-

A. Сэргийлэх арга хэмжээ:

1) Хүнсний сүлжээний бүх дамжлагад хэрэгжүүлдэг хяналт, сэргийлэх арга хэмжээг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрлэл, хүнс бэлтгэл хүртэл худалдаа арилжааны байгууллага болон гэрийн орчинд аль алинд нь авч хэрэгжүүлэх.

2) Сүүг ариутгаж, усан хангамжийг хлоржуулж, буцалгах. Шарлага хийсэн хүнс буюу бүх төрлийн амьтны гаралтай хүнсний зүйл, ялангуяа тэжээвэр шувууг бүрэн болгож хэрэглэх. Махны модыг нийт дунд нь хэрэглэх болон халуун боловсруулалт явагдсаны дараа гал тогоо түүхий хүнсээр дахин бохирлогдохоос сэргийлэх.

3) Тусгай интервенцээр дамжуулах ферм дэх Campylobacter-ийн шинэ тохиолдлыг багасгах. Тэжээвэр шувуу ба малын фермд бичил биетэн тархахаас сэргийлэхийн тулд тал бүрийн хяналтын хөтөлбөр, эрүүл ахуйн арга хэмжээ (гутал, хувцасаа солих, тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх) авах. Нядалгааны болон малтай харьцаж ажиллах зохистой дадал авснаар гулууз мах ба махан бүтээгдэхүүний бохирдлыг багасгана. Шувууны махыг хөлдөөх замаар бохирдлыг цаашид бууруулах.

4) Гэрийн тэжээвэр мал, амьтдын дунд Campylobacter- ийн халдварыг ялган таньж, сэргийлэх, хянах. Суулгалт өвчтэй гөлөг, муужгай нь халдварын болзошгүй эх уурхай тул эритромицинээр халдварыг эмчлэх, хүүхдэд дамжих эрсдэлийг бууруулахад хэрэглэж болно. Мал амьтантай харьцсаны дараа гараа угааж байх.

5) Тэжээвэр шувуу ба тэдний ялгадастай аль болох бага харьцах, ингэх боломжгүй бол гараа тогтмол угаах.

Б. Халдварын хамгааллын арга хэмжээ:

6) Мэдээлэх: Зарим орнуудад тохиолдлыг мэдээлэх үүрэгтэй байдаг, Мэдээлэх 2-р бүлэгт хамаарна. (Халдварт өвчнийг мэдээлэх [x.XXIX-XXXII] хэсгээс тодруулах).

7) Тусгаарлах: Эмнэлгийн өвчтнүүд дээр гэдэсний халдварын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Шинж тэмдэгтэй хүмүүсийг хүнстэй харьцахгүй байлгах, эмнэлэг болон асрамжийн газрын ажилчидтай хавьтуулахгүй байх, хүүхдийн цэцэрлэгээс хөндийрүүлэх; илааширч байгаа, шинж тэмдэггүй боловч ялгадсаар нь нян илэрч байгаа хүмүүс дунд гараа угаах дадал хэвшээгүйг нь дээр дурдсан нөхцөл байдлаас хөндий байлгах. Зохистой гар угаах дадал хэвшүүлэх.

8) Явцын халдваргүйтгэл: өтгөн ялгадсаар бохирдсон газар буюу хэсгийг цэвэрлэх. Зохистой бохир ус татуургын системтэй олон нийтийн дунд ариутгах татуургын хоолойгоор урьдчилан ариутгаагүй ялгадас шууд ялгарч болно. Эцсийн цэвэрлэгээ хийх шаардлагатай.

9) Хөл хорио: Шаардлагагүй.

10) Хавьтагсдыг дархлаажуулах: Шаардлагагүй.

11) Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Зөвхөн дэгдэлтийг илрүүлэхэд шаардлагатай. Хүмүүс өртсөн байж болох хүнс ус, түүхий сүүг илрүүлэхийн тулд дэгдэлтийг шинжлэх.

12) Өвөрмөц эмчилгээ: Шингэн нөхөх болон электролитоор орлуулах (Холер, 9В7-г хар). C. Jejuni буюу С. coli бичил биетнүүд нь хуруу шилэнд эритромицин, тетрациклин, квинолон зэрэг бичил биетний эсрэг олон хүчин зүйлст мэдрэг байдаг боловч эдгээр нь зөвхөн өвчний нян тээгчийг бууруулах ач холбогдолтой. Зарим нутагт (АНУ) кампилобактерийн квинолонд тэсвэржилт улам бүр нэмэгдсээр байна.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Бүлэг хүмүүс, тухайлбал нэг ангид гарсан тохиолдлыг орон нутгийн эрүүл мэндийн эрх барих байгууллагад мэдээлэх, халдвар дамжуулагч ба тархах замыг хайж илрүүлэх.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Нийтээр хооллох, ариун цэвэр муутай орчинд олноор амьдрах үед эрсдэлтэй.

Д. Улс дамжиж сэргийлэхээс хамгаалах арга хэмжээ: ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв; ДХХАБ ДЭМБ-ын хамтарсан шарсан тахиан дахь Campylobacter spp.-ын Эрсдлийн Үнэлгээний Шинжээчийн Хорооноос бас хар, 2001, http://whglibdoc.who.int/hq/2001/WHO_SDE_PHE_FOS_01.4.pdf.

[H.P.Braam/Э.Занабазар]

САЛЬМОНЕЛЁЗ (SALMONELLOSIS) ICD-9 003; ICD-10 A02

1. Тодорхойлолт: Гэнэт толгой, гэдсээр өвдөх, суулгах, бие сулрах, зарим тохиолдолд бөөлжих шинжээр эхлэх нянгийн гаралтай гэдэсний цочмог үрэвсэл. Дехидратаци нь ялангуяа, нярай, өндөр настанд хүнд явцтай байдаг. Ихэнх тохиолдолд халуурна. Хоолонд дургүй болох, суулгах нь хэд хэдэн хоног үргэлжилнэ. Өвчин гэдэсний цочмог үрэвслээр эхэлж, хэсэг газрын үрэвсэл, цусан үжил болж даамжрах магадлалтай. Зарим тохиолдолд үүсгэгч нь эс эдэд үүрлэж, буглаа, артрит, холецистит, эндокардит, менингит, перикардит, уушгины хатгаа, арьсны үрэвсэл, пиелонефритээр хүндэрдэг. Нярай, өндөр настан, дархлаа суларсан хүмүүсээс бусад тохиолдолд эндэгдэл ховор тохиолдох боловч салмонеллёзын дэгдэлтийг таслан зогсооход гарах зардал өндөр байдаг.

Цусан үжил болсон үед салмоннелыг цуснаас гэдэсний нян ургуулах орчинд ялгаж болдог. Гэдэсний үрэвслийн үед цочмог үеээс хойш хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн турш нян баасаар ялгардаг. Антибиотик хэрэглэснээр баасаар нян ялгарах хугацааг богиносгож чаддаггүй. Шинж тэмдэггүй халдварыг илрүүлэхийн тулд 3-10 грамм баасыг тохирсон тэжээлт халдааж, нян ялгана. Ийлдэс судлалын шинжилгээ оношийн ач холбогдолгүй.

2.Үүсгэгч: Шинэ нэршлээр S.typhi гэдэг зүйлийг S.enterica гэх болсон. Салмонеллын хэвшинжүүд хүн, мал, амьтны аль алиныг өвчлүүлдэг, улс орнуудад харилцан адилгүй тархсан байдаг. Ихэнх улсад Salmonella нянгийн тандалт явуулдаг. Хамгийн их бүртгэгддэг халдвар үүсгэгчдэд S.enterica (S.Typhimurium, S.Enteridis) ордог ч ихэнх улс оронд цөөхөн хэдэн хэвшинж батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг эзэлдэг.

3. Тархалт: Дэлхийн бүх улс оронд тархсан. Хойд Америк, Европт мэдээллийн тогтолцоо сайн хөгжсөнтэй холбоотой илүү их бүртгэгддэг. Халдварласан малын гаралтай хүнсээр дамждаг тул салмонелёзын халдварыг хоолны гаралтай өвчний ангилалд оруулдаг. Тохиолдлын 1% нь л эмнэлзүйн шинжээр илэрдэг. Өвчлөлийн түвшин нярай, бага насны хүүхдэд илүү байдаг. Тархвар зүйн хувьд Salmonella gastroenteritis жижиг дэгдэлт хэлбэрээр нийт хүн амын дунд тохиолдож болно. Тохиолдлын 60-80% алаг цоог байдлаар гардаг. Эмнэлэг, хүүхдийн байгууллага, ресторан, асрамжийн газруудад томоохон дэгдэлт гарах нь элбэг бөгөөд халдвартай хүнс халдварын эх үүсвэр болох нь элбэг. Цөөн тохиолдолд өвчтэй хүн, нян тээгчид хоол бэлтгэх үед болон хүнээс хүнд дамжин халдварлана. АНУ-д төвлөрсөн усан хангамжийн усыг хлоржуулаагүйгээс улбаалан 25000 хүнийг хамарсан дэгдэлт гарч байсан тохиолдол бий. Ариутгаагүй сүүгээр дамжсан нэг дэгдэлтийн үед 285 000 хүн өвчилсөн нь хамгийн олон хүн хамарсан дэгдэлт болсон юм.

4. Резервуар: Гэрийн тэжээмэл, зэрлэг амьтан (шувуу, гахай, мэрэгч ба яст мэлхий, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад), өвчтэй хүн, нян тээгч, хөнгөн явцтай, балархай хэлбэр нь халдварын эх уурхай болно. Архаг тээгч нь хүнд ховор, мал амьтан, шувуунд элбэг тохиолдоно.

5. Халдвар дамжих зам: Өвчтэй хүн, малын баасаар дамжин хүнс бохирдоно. Үүнд түүхий, дутуу болсон өндөг, өндөгөөр хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, бохирдсон ус, мах, махан бүтээгдэхүүн, шувуун бүтээгдэхүүн зэрэг орно. Түүхий жимс, ногоо идсэнээс болон хэд хэдэн дэгдэлт бүртгэгдэж байжээ. Мал амьтанд халдварласан хоол тэжээл, загасны хоол, махаар дамжин халдвар тархдаг. Мал, шувуу өсгөж үржүүлэх, нядлах үед нян үржиж олширсноос халдвар дамждаг. Хүнээс хүнд халдварлах нь суулгаж байгаа үед илүү тохиолддог. Нярай, өтгөнөө барих чадваргүй хөгшид нь шинж тэмдэггүй өвчтөнөөс илүү халдвар дамжуулах аюултай. Нянгийн зарим хэвшинж нь цөөхөн тоо байхдаа ч хэмжээтэй нян ходоодны хүчиллэг орчинг давж халдвар үүсгэх чадвартай байдаг. Үүний тулд ердөө л 100-1000 нян шаардагдана гэж судлан тогтоожээ.

Дэгдэлт ихэвчлэн дутуу болсон мах, шувуу(шувуун бүтээгдэхүүн, өндөг)өндөг орсон бүтээгдэхүүн, түүхий сүү/сүүн бүтээгдэхүүн (ааруул, ээзгий г. м.), өвчтэй хоол бэлтгэгчээр, мөн халдварласан гал тогооны хэрэгсэл, гадаргуугаар дамжин гардаг. АНУ-д гарсан S.enteridis-ийн дэгдэлтийн эх уурхайн дийлэнх хувь өндөгтэй холбоотой гардаг. Нян төрөл бүрийн хоол хүнсэнд үрждэг, ялангуяа сүүнд халдварлуулах тун өндөр байдаг. Хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь хоол бэлтгэх дэглэмйг зөрчих.

Эмнэлэгт гарах дэгдэлт нь эмнэлгийн орчинд байгаа нянгаар үүсгэгддэг. Эмнэлгээс шалтгаалах халдвар анх хоол хүнсээр дамжиж цаашдаа хүнээс хүнд бохир гар, багаж хэрэгслээр дамжиж дэгдэлт үүсгэдэг. Төрөх, амаржих газруудад нярай халдвар авах нь цаашдаа халдвар тархах нөхцөл болдог. Хлоржуулаагүй төвлөрсөн усан хангамж өтгөнөөр бохирдох нь томоохон дэгдэлт үүсгэдэг. Сүүлийн жилүүдэд улаан лооль, тарвасаар дамжин тархсан дэгдэлт бас бүртгэгдэх болсон.

6. Нууц үе: 6-72 цаг, ихэвчлэн 12-36 цаг.

7. Халдвартай байх үе: халдварын турш ихэвчлэнхэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл үргэлжилнэ. Түр зуурын тээгч байх явдал хэдэн сараар үргэлжилнэ, ялангуяа нярай хүүхдүүдэд энэ нь нянгийн хэвшинжээс хамаарна. Халдвар авсан насанд хүрэгчдийн нэг хувь, таваас доош насны хүүхдийн 5% нь нянг нэг жил хүртэл хугацаанд ялгаруулдаг.

8. Өртөмтгий байдал: бүх хүн сальмонеллд мэдрэг боловч ходоод хүчил багадсан, хүчилшилийн эсрэг эмчилгээ хийлгэж буй ходоод- гэдэсний мэс засал хийлгэсэн, өргөн үйлдэлтэй антибиотик эмчилгээ, хавдарын эсрэг эмчилгээ, дархлал дарангуйлах эмчилгээ, тэжээлийн дутал зэргийн үед эрсдэл ихэсдэг. Өвчний хүнд хөнгөний зэрэг нь нянгийн хэвшинж, тоо хэмжээ, эзэн биеийн хүчин зүйлээс шалтгаална. ДОХ-ын халдвартай өвчтөнүүдэд сальмонеллаар үүсгэгдсэн цусан үжил дахих магадлалтай байдаг.

9. Хяналтын арга хэмжээА.

Сэргийлэх арга хэмжээ:

1) хоол бэлтгэгч нарт

а. Хоол бэлтгэхийн өмнө, бэлтгэх үед, бэлтгэсний дараа гараа угаах

б. Бэлэн хоолыг жижиг саванд хийж хөргөгчид хадгалах

в. Малын гаралтай бүтээгдэхүүнийг гүйцэд болгох (ялангуяа шувуу, гахай, өндөг, махан бүтээгдэхүүн)

г. Хоол бэлэн болсны дараа бохирдохоос сэргийлэх

д. Гал тогооны эрүүл ахуйг сахиж, бэлэн хоол хүнсийг мэрэгч шавьжаас хамгаалах зэргийн ач холбогдолын талаар сургалт хийх

2) Хүн амд түүхий, дутуу болгосон, бохир, хагарсан өндөгийг хэрэглэхгүй байх талаар сургах (гэрийн нөхцөлд ундаа, зайрмаг хийх),

3) Олон өндөг ордог, эсвэл тэр дор нь болгохгүй хүлээх хоолыг өндгөөр хийх бол, пастержуулсан юм уу, цацрагаар ариутгасан өндөг хэргэлэх,

4) Суулгаж байгаа хүнийг хоол бэлтгэх, өвчтөн болон өндөр настан, хүүхэд асрахаас чөлөөлөх,

5) Бие зассаны дараа гараа сайтар угаах (мөн хоол бэлтгэхийн өмнө), бусдад хоол бэлтгэхгүй байхыг нян тээгчдэд зөвлөх

6) Гэрийн тэжээмэл амьтад халдвар авсан байх магадлалтай (тахиа, нугас, яст мэлхий) тул бага насны хүүхдэд халдвар дамжуулах аюултай

7) Мах, өндөгийг хэрэглэхийн өмнө цацрагаар халдваргүйжүүлэхийг нийтийн хоолны газруудад зөвлөх,

8) Мах нядалгааны газар, хүнсний үйлдвэр, гурилын тээрэм, өндөг ялгах цэг, махны дэлгүүрүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар мөрдүүлж, хяналтыг тогмолжуулах,

9. Сальмонеллтэй тэмцэх хөтөлбөр боловсруулан (малын тэжээлийн хяналт, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, шавьж устгал болон бусад эрүүл ахуй, ариун цэврийн аргууд) хэрэгжүүлэх,

10. Мал амьтны тэжээлд зориулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг (мах, яс, загасны хоол, гэрийн тэжээмэл амьтдын хоол) сайтар болгож, халааж хэрэглэх

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1. Мэдээлэх: заавал мэдээлэх өвчний тоонд орно. Мэдээлэх 2 дугаар бүлэгт хамаарна (“Халдварт өвчнийг мэдээлэх” X.XIXX-XXII гэсэн хэсгээс тодруулах).

2. Тусгаарлах: гарыг сайн угаана, эмнэлэгт хэвтэгсэд өтгөн, хувцас, цагаан хэрэглэлтэй харьцах стандартыг баримтална. Шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг хоол бэлтгэх, нярай, өндөр настан, дархлал суларсан өвчтөнийг асрахыг хориглох. Ариун цэврийн нөхцөл муу дэвсгэр нутагт шинж тэмдэггүй өвчтөнүүдийг илрүүлэх тусгай журам хэрэглэж болно, үүнд 2 удаа 24 цагаас доошгүй хугацаанд авсан өтгөний 2 сорьц сөрөг гарсан тохиолдолд нян тээгч биш гэж үзнэ. Антибиотик уусан тохиолдолд анхны сорьцыг антибиотик ууснаас хойш доод тал нь 48 цагийн дараа авна.

3. Явцын халдваргүйтгэл: төвлөрсөн усан хангамжтай газар өтгөнийг урьдчилан халдваргүйтгэл хийхгүйгээр шууд жорлонд асгана.

4. Хөл хорио: шаардлагагүй

5. Хавьтлыг дархлаажуулах: шаардлагагүй

6. Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: хоол бэлтгэх болон өвчтөн, бага насны хүүхэд, өндөр настан, асрах асарч буй хавьтлуудад баасны сорьцыг шинжилнэ.

7. Өвөрмөц эмчилгээ: хөнгөн, дунд хэлбэрийн гэдэсний халдварын үед усгүйжилт, электролитийн тэнцвэр алдагдал болоогүй бол амаар шингэн нөхөх эмчилгээ (“холер”, 9B7 заалттай адил) хийнэ. Антибиотик өгөх нь нян тээгчийг эмчлэхгүй, нянгийн тэсвэртэй омог үүсэх эсвэл хүнд хэлбэрийн халдвар болоход нөлөөлөх магадлалтай ч 2 хүртэлх настай нярай, өндөр настан, ДОХ-ийн халдвартай өвчтөн, өндөр халууралттай, гэдэснээс бусад газрын үрэвсэлтэй насан хүрсэн өвчтөнүүдэд ципрофлоксацин өндөр үр дүнтэй. Харин хүүхдэд ийм эмчилгээ хийхгүй. Ампициллин буюу амоксациллинийг хэрэглэж болно. Триметоприм–сулфаметоксазол, хлорамфениколийг антибиотикт тэсвэртэй нян илэрсэн үед хэрэглэнэ. ДОХ-ын халдвартай өвчтөнүүдэд цусан үжил болохоос сэргийлэн урт хугацааны хими-сэргийлэлт шаардагдана.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Хоолны гаралтай өвчин, стафилококкоор үүсгэгдсэн хоолны хордлого, иж балнад 9С харах. Асуумжаар хоол бэлтгэсэн, хэрэглэсэн түүхийг тодруулна (түүхий бүтээгдэхүүн хэрэглэсэн, дутуу болгосон). S.Enteridis–ээр үүсгэгдсэн дэгдэлтийн шалтгаан нь өндөг орсон хоол хүнс байдаг тул халдварын эх үүсвэрийг судалж, хүнс, хөдөө аж ахуйн яаманд мэдээлэх шаардлагатай.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Хоол хүнсний ариун цэвэр муу орчинд дэгдэлт гарах аюултай.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ-ын хамтын ажмллагааны төвүүд, ДЭМБ-ын Хоол бэлтгэх алтан дүрэм, ДЭМБ-ын сальмонеллын тандалтын сүлжээ (http://www.who.int/salmsurv)

[Т.Алтанцэцэг]

ХЕЛИКОБАКТЕРТ ГАСТРИТ (GASTRITIS CAUSED BY HELICOBACTER PYLORI) ICD-9 535; ICD-10 B96.8

Тодорхойлолт –Ходоодны архаг үрэвсэл, ялангуяа ходоодны амсар, 12 нугалаа гэдэсний шархлааны улмаас үүсдэг нянгийн халдвар. Тархвар судлалаар Helicobacter pylori-аар үүсгэгдсэн халдвар ходоодны аденокарциноматай холбоотой байна. Helicobacter pylori-аар үүсгэгдсэн халдварын эмгэг физиологи нь үрэвслийн хариу арга хэмжээний эхлэл ба үргэлжлэл юм. Ходоодны салст хатингайрах ба метаплаз нь Helicobacter pylori-ийн халдвартай нягт холбоотой. Хүчиллэг, азотлог орчин бий болж үрэвсэлтэй хавсрах нь ходоодны хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Оношийг ходоодны биопсийн сорьц авч өсгөвөрлөх замаар хистологийн аргаар, эсвэл зах зээлд боломжтой оношлуурын багцыг ашиглан Helicobacter pylori-ийн шингэнийг тодорхойлно. Нянг ургуулахын тулд адууны цус нэмсэн Brain-Heart шингэн Agar гэх мэт тэжээллэг орчин хэрэгтэй. Ходоодны биопсийн материалыг өсгөвөрлөхдөө ургалт халдварлагдахаас сэргийлж, сонгомол орчныг бий болгох нь чухал. Өсгөврийг 37 хэмд бичил аэрофилик орчинд 48-72 цаг хадгална. Шээсний өвөрмөц нэгдэлд суурилсан амьсгалын тестийг хэрэглэж болох бөгөөд эдгээр нь нянгийн шээс боловсруулах үйл ажиллагаа маш өндөр нөхцөлд тулгуурлагдана. Ихэвчлэн өвөрмөц ийлдсийн эсрэгбиеийг ELISA-аар илрүүлдэг байна.

2. Үүсгэгч - Helicobacter pylori грам-сөрөг, “S” ба “U” спираль хэлбэртэй бациллус, катализ, оксидаз, шүлтлэг орчинд эерэг. Олон төрлийн Helicobacter-ийн зүйлүүд бусад амьтдад тодорхойлогддог. H.cinaedi ба H.fennelliae-ээр үүсгэгдсэн хордлого нь ижил хүйстэнтэй явалдагч эрчүүдэд суулгах шинж тэмдэг үүсгэж илэрнэ.

3.Тархалт – Дэлхийн хүн амын хагасаас илүү нь H. Pylori-ийн шалтгаантай халдвартай гэсэн тооцоо бий бөгөөд хөгжиж буй орнуудад 70% хүртэл, аж үйлдвэржсэн орнуудад 20-30% хүртэл байна гэсэн үг. Халдвартай хүн амын багахан хувьд нь 12 нугалаа гэдэсний шархлаа үүсдэг байна. Хэдийгээр хүмүүст нянгийн халдвар ходоодны хистологоор илэрдэг ч ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилдөг байна. H. pylori-ийн шалтгаантай ихэнх халдвар нас ахих тутам ходоодны салстаас үүсэх хатингарших хүнд өвчин үүсгэдэг. Хөндлөн зүсэлтийн ийлдэс судлалын судалгаагаар нас ахих тутам өвчлөл нэмэгддэгийг харуулна. Нийгэм эдийн засгийн сул дорой, буурай нөхцөл байдал нь ялангуяа бага насны хүүхдэд халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.

4. Резервуар – Ихэвчлэн хүн, харин сүүлийн үед H. pylori-ийг бусад амьтдад илрүүлсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь шинж тэмдэггүйгээр өвчлөх боловч, эмчилгээ хийгээгүй тохиолдолд халдвар удаан хугацаагаар хадгалагддаг. Ходоодны бус газраас буюу амны шүүрэл, өтгөнөөс H. pylori-ийг илрүүлж болох боловч энэ нь тийм ч элбэг биш.

5. Халдвар тархах зам – Сайн судлагдаагүй ч нян эзэн биед орсноор халдвар үүснэ. Амнаас-ам ба/эсвэл өтгөн-амаар орох замаар халдвар дамжина. H.pylori нь гастроскопи, электрод гэх мэт оношлогоо, эмчилгээний багаж, хэрэгслийн халдваргүйтгэлийг зөв хийдэггүйгээс дамжин халдварлах боломжтой.

6. Нууц үе – Сайн дурынхан оролцсон хоёр оролцогч 106-109 хэмжээтэй нянг хэрэглэснээс хойш 5—10 хоногийн дотор тэдгээрт ходоодны үрэвслийн шинж тэмдэг илэрч эхэлсэн гэсэн мэдээллээс өөр мэдээлэл үгүй.

7. Халдвартай байх үе – Тодорхой бус. Халдвар урт удаан хугацаанд хадгалагдаж, халдвартай хүмүүс амьдралын турш халдварыг тээгчид байж болно. Халдварыг шинээр авсан өвчтөнийг өмнө нь удаан  хугацаанд халдварыг тээгч хүмүүстэй харьцуулахад илүү их халдвартай байх эсэх нь бас тодорхойгүй. Ходоодны хүчил багатай хүмүүс илүү халдвартай байх тохиолдол цөөн байна.

8. Өртөмтгий байдал – Халдварт ямар ч хүн мэдрэг байна. Хэдийгээр нийгэм эдийн засгийн буурай нөхцөл байдал халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болдог ч өвөрмөц өртөмхий байдлын тухай мэдээлэл ховор байдаг. Өвчин үүсэхэд бусад олон  хүчин зүйл нөлөөлнө. Халдварын дараа хамгаалах дархлал үүсэхгүй.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

1) Хүн ам сийрэг, цэвэр орчинд амьдардаг хүмүүс H. pylori нянд өртөх нь бага.

2) Ходоодны шинжилгээ хийх гастроскопи, рН электрод зэрэг багаж хэрэгслийг зааврын дагуу бүрэн гүйцэд халдваргүйтгэх.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1) Мэдээлэх: Албан ёсны мэдээллийг баталгаажуулах шаардлагагүй, Мэдээлэх 5 дугаар бүлэгт хамаарна (“Халдварт өвчнийг мэдээлэх” [х. ХХIX-XXXII] гэсэн хэсгээс тодруулах).

2) Тусгаарлах: Шаардлагагүй.

3) Явцын халдваргүйтгэл: Ходоодны шинжилгээ хийх зориулалттай багаж хэрэгслийг халдваргүйтгэх хэрэгтэй.

4) Хөл хорио: Шаардлагагүй.

5) Хавьтлыг дархлаажуулах: протеинд суурилсан вакцины прототип үр дүнтэй гэж үздэгийг халдвар дамжих замыг таслан зогсоох ба/эсвэл дахин халдварт өртөхөөс сэргийлэх боломжгүй.

6) Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Шаардлагатай бол шинжилгээ хийнэ. Халдвартай ч шинж тэмдэг балархай өвчтөнүүд шинжилгээнд хамрагдах шаардлагагүй.

7) Өвөрмөц эмчилгээ: Шинж тэмдэг балархай халдварын үеийн эмчилгээний асуудал маргаантай хэвээр байна. H.рylori нянгаар үүсгэгдсэн өвчний шинж тэмдэг бүхий хүнийг эмчлэх эмчилгээний олон арга байдаг. Нэг ба хоёрдугаар эгнээний эмчилгээнд: а) протон-шахах (pump) саатуулуур эмийг кларитромицин ба амоксициллин, эсвэл б) висмут субсалицилатийг тетрациклин ба метронидазолтай хавсран тус бүр 7 хоног хэрэглэнэ. Энэ зарчмыг баримталснаар эмчилгээний 90 хүртэлх хувь үр дүнтэй байна. Хэрвээ халдвар намдахгүй тохиолдолд антибиотик мэдрэг чанарыг үзнэ. Эмчилгээ үр дүнтэй бус тохиолдолд өвчтөний шархлаа сэдэрдэг. Аж үйлдвэржсэн, хөгжингүй орнуудад эмчилгээний дараа дахин халдварлах нь ховор байдаг. Хөгжиж буй орнуудад дахин халдварлалтын түвшний талаархи тоо мэдээ байхгүй.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Шаардлагагүй.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Шаардлагагүй.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: Шаардлагагүй.

[L.Lejnev/А.Бурмаа]

ХОЛЕР, БУСАД ВИБРИОНТ ХАЛДВАР ICD-9 001; ICD-10 A00
(CHOLERA AND OTHER VIBRIOSES) (Урвах тахал)

I. VIBRIO CHOLERAE О1 ба О139 СЕРОБҮЛГҮҮД (VIBRIO CHOLERAE SEROGROUPS O1 AND O139)

1. Тодорхойлолт – Холер нь гэнэт их хэмжээний усархаг (будааны шүүс шиг) шингэнээр суулгах, өвчний эхэн үед дотор муухайрах, бөөлжих зэрэг шинжээр илэрдэг нянгийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм. Зохих эмчилгээг хийхгүй бол богино хугацаанд хүүхдийн бие организм шингэн алдан дегидратац, хүчилшил (ацидоз), цусны эргэлтийн хямрал (коллапс) болж, цусан дахь сахарын хэмжээ багасан (хипогликеми) бөөрний дутмагшлын улмаас үхэлд ч хүргэх аюултай. Ихэнх тохиолдолд халдвар шинж тэмдгийн илрэлгүй эсвэл дунд зэргийн явцтай суулгалт хэлбэрээр явагдах бөгөөд энэ нь Эль Тор хэмээх биохэвшинжээр зонхилон үүсгэгдсэн байдаг. Үүсгэгчийг шинж тэмдгийн илрэлгүйгээр биедээ тээгч хүн халдварыг бусдад тараана. Өвчин маш хүнд явцтай тохиолдолд хэдхэн цагийн дотор үхэж ч болно, энэ үед эндэгдэл 50%-иас давах нь бий. Шингэн алдалтыг цаг алдалгүй зөв эмчилж чадсанаар эндэглийг 1% хүртэл багасгах боломжтой. Өвчтөний өтгөнөөс О1 эсвэл О139 ийлдэс хүрээний Vibrio cholerae-г ялган авснаар өвчний оношийг баталгаажуулна. V. Cholerae нь жирийн тэжээлт орчин дээр сайн ургадаг, тэдгээрээс TCBS агарыг хамгийн өргөн хэрэглэнэ. Тэжээлт орчин дээр өсгөвөрлөгдсөн омгийг О1 ба О139-өвөрмөц эсрэг-ийлдсээр ялган дүйнэ. О1 эсрэгийлдэстэй наалдах урвалд орсон омгийн ийлдэс хүрээг тодорхойлно. Хэрэв лаборатори хол байрлалтай эсвэл лабораторит нэн даруй хүргэх боломжгүй бол өтгөний сорьц, шулуун гэдэсний арчдасыг Cary Blair-ын тээвэрлэх орчинд зөөвөрлөж эсвэл хадгалж болно. Эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэхийн тулд өвчнийг түргэвчилсэн байдлаар оношлоход бараан талбайд буюу фаз-контрас микроскопын аргаар “харваж буй од” шиг хөдөлж байгаа вибрионий хөдөлгөөн нь нөөшлөгч (презерватив) агуулаагүй, ийлдэс хүрээ-өвөрмөц эсрэг ийлдсийн нөлөөгөөр хөдөлгөөнгүй болох үзэгдлийг ашиглана. Тархвар судлалын зорилгоор, хорын эсрэг ба вибрио-үхүүлэх эсрэгбиеийн таньц мэдэгдэхүйц нэмэгдэх үзэгдлийг ашиглана. Холер өвчин нутагшмал бус газар нутагт өвчний сэжигтэй эхний тохиолдлуудаас ялган авсан холерийн вибриог лавлагаа лаборатори луу илгээн биохимийн төрх, серологийн шинжээр нь ялган дүйж, түүнчлэн холерийн хор ялгаруулж байгаа эсэх болон холерийн хорыг нөхцөлдүүлэгч ген байгаа эсэхийг судалж баталгаажуулах шаардлагатай. О1 ба О139 хэвшинжийн V.cholerae-г богино хугацаанд илрүүлэх хурдавчилсан оношлуурыг зохион бүтээгээд байгаа бөгөөд үүнийг зах зээлд аль болох хурдан нэвтрүүлэх нь нийгмийн эрүүл мэндийн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Холерийн эпидемийн үед үүсгэгчийг лабораториор батлан, антибиотикт мэдрэг чанарыг нь нэгэнт тодорхойлчихсон бол өвчний сэжигтэй тохиолдол бүрийг лабораториор заавал баталгаажуулах шаардлагагүй болно. ДЭМБ-аас боловсруулсан холер өвчний эмнэлзүйн тохиолдлын тодорхойлолтыг эхний ээлжинд ашиглана, үүний хажуугаар дараах тохиолдлуудыг мөн харгалзан үзнэ. Үүнд:

  • Урьд нь холер өвчин бүртгэгдэж байгаагүй газар нутагт: 5 ба түүнээс дээш насныхан цочмог усархаг суулгалтын улмаас шингэн дутмагшлийн хүнд хэлбэрт орох, нас барах,
  • Нутагшмал холер: 5 ба түүнээс дээш насныханд цочмог усархаг суулгалттай цуг бөөлжилт хавсарч болно.
  • Тахалт холер: Бүх насныханд цочмог усархаг суулгалттай цуг бөөлжилт хавсарч болно. Эпидемийн үед өвчтөнүүдийн багаахан хэсгийг шинжилгээнд хамруулан, үүсгэгчийг лабораториор баталгаажуулах, антибиотикт мэдрэг чанарыг нь тодорхойлох үйл явцыг тогтмол хийж байх шаардлагатай.

2. Үүсгэгч – О1 ба О139 хэвшинжийн Vibrio cholerae нь холер өвчний тархвар судлал болон эмнэлзүйн шинж төрхийг нөхцөлдүүлнэ. О1 хэв шинжийн үүсгэгч нь дотроо сонгодог ба Эль Тор гэсэн 2 биотип байх бөгөөд тэдгээр биотип бүр нь бас (Инаба, Огава, ховор тохиолдох Хикожима гэсэн) 3 серотип болон хуваагдана. О139 хэв шинжийн V. cholerae ба дээр дурьдсан 2 биотипэд хамаарах О1 V. cholerae–н үед илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүд төстэй, учир нь дээрх хоёр вибрио хоорондоо маш төстэй энтеротоксин ялгаруулдаг байна. Эпидемийн үед тодорхой нэг ийлдэс хэв шинж эсвэл биотип давамгайлах хандлагатай байдаг. Хамгийн сүүлийн буюу долоо дахь пандемийг Эль Тор биотипийн О1 ийлдэс хэвшинж үүсгэсэн. О1 буюу сонгодог V. Cholerae сүүлийн жилүүдэд оношлогдоогүй, харин О139 V. Cholerae нь Зүүн Өмнөд Азид нутагшмал байна. 1992 оноос өмнө О1-бус хэв шинжийн омгууд суулгалт халдварын алаг цоог өвчлөл, хаа нэгтээ дэгдэлт үүсгэж, харин томоохон хэмжээний эпидеми үүсгэдэггүй байжээ. Гэвч 1992-1993 онд шинэ төрлийн үүсгэгч буюу О139 хэв шинжийн V. cholerae– оор үүсгэгдсэн холер-төст өвчний маш том эпидеми Энэтхэг болон Бангладеш улсуудад дэгдсэн. Тэрхүү шинэ үүсгэгч холерын хортой ижил мөртлөө липополисахаридэн бүтэц болон капсулын антиген үүсгэх байдлаараа О1 омгоос ялгаатай хор ялгаруулж байжээ. Түүгээр үүсгэгдсэн өвчний эмнэлзүй болон эпидемиологийн шинж төрх нь холертэй яг ижил байсан бөгөөд өвчлөл олныг хамран бүртгэгдэж байлаа. О1 Эль Тор V. cholerae –ийн хоруу чанарыг өөртөө агуулсан О139 нь Эль Тор вибрионы О1 липополисахарид антигенийг нөхцөлдүүлэгч ген делеци болсны дүнд үүссэн учраас ДНХ-ийн тэр хэсэгт бий болсон шинэ дараалал нь О139-ийн липополисахарид болон антигений нийлэгжлийг дэмжигч ферментийн нийлэгжлийг хариуцдаг байна.  О1-бус V. cholerae–оор үүсгэгдсэн өвчнийг холер хэмээн мэдээлэх нь төдий л оновчтой нэршил биш бөгөөд төөрөгдөлд ч хүргэж болзошгүй юм.

3. Тархалт – Холер бол эпидеми үүсгэдэг өвчнүүдийн дотроос хамгийн эртний бөгөөд хамгийн сайн судлагдсан өвчин юм. Бохир ус унданд хэрэглэх, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл муу байх, хүн ам олноор бөөгнөрч амьдрах зэрэг нь холер өвчний эпидеми, пандеми үүсэх гол нөхцөл болдог. Холерын эпидемид хүргэх нөхцөл байдал хөгжиж буй олон оронд байсаар байгаа бөгөөд тэдгээр газар оронд холер өвчин нутагшмал эсвэл нутаг орных нь ихэнх хэсэгт байнга тохиолдсоор байдаг. Холер нь хот орчмын ядуусын хороололд зонхилон тохиолдох бөгөөд тэнд хотод байх дэд бүтэц бий болоогүйтэй холбоотой. Ази, Африкийн нутагшмал улс оронд холер өвчин улирлын чанартай дэгдэлт үүсгэх нь бий. Тухайлбал: Өмнөд Африкийн Квазулу-Наталд (2000- 2001) онд 125 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, эндэгдлийн үзүүлэлт 0.5%-иас бага байсан нь тиймэрхүү том хэмжээний дэгдэлтийн үед урьд өмнө нь тохиолдож байгаагүй цөөн эндэгдэл байсан юм. Хүний үйл ажиллагаатай холбоотой эсвэл  байгалийн томоохон гамшиг, үер усны аюул ослын уршгаар хүмүүс олноор шилжин нүүдэллэж, дүрвэгсдийн суурин зэрэг хүн ам олноор бөөгнөрсөн газар орон нь эндэгдлийн өндөр үзүүлэлт бүхий өвчний томоохон хэмжээний дэгдэлт үүсэхэд нөлөөлдөг. Конга улс (тухайн үед Зайр нэртэй байснаа одоо бол Конго улс хэмээн нэрийдэх болсон)-ын Рвандан суурингийн дүрвэгсдийн дунд 1994 оны 7-р сард дэгдсэн Эль Тор V.cholerae-ийн дэгдэлтийн үеэр нэг сар гаруйхны хугацаанд 50 000 хүн өвчилж тэдгээрээс 24 000 нь нас барсан байна.

Холер нь Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрмийн дагуу мэдээлэхийг шаарддаг 3 өвчний нэг юм. 2002 онд дэлхийн 52 улс холер өвчний 142 311 тохиолдол (эдгээрийн 36 нь импорлогдсон тохиолдол), 4 564 нас баралтыг албан ёсоор мэдээлсэн нь эндэгдлийн үзүүлэлт 3.2% байжээ. Өмнөд Африк зэрэг хэд хэдэн улс оронд эндэгдлийн үзүүлэлт бага байсан байна. Бусад газруудад эндэгдлийн үзүүлэлт өндөр байж, эрсдэлт бүс нутагт байгаа өртөмтгий хүн амын  дунд шингэн нөхөх эмчилгээг зөв хийж чадаагүйн улмаас эндэгдэл 30-40% хүртэл тохиолдож байжээ. Өвчний тохиолдол бүрийг тэр бүр бүрэн мэдээлж байгаагүй, мөн тандалтын тогтолцоо тийм сайн бүрэлдээгүй байсантай холбоотойгоор холероор өвчлөгсдийн бодит тоо тухайн үед түүхэнд тэмдэглэгдсэн тоо хэмжээнээс хэд дахин олон байсан хэмээн зарим судлаачид үздэг.

19-р зуунд Бенгалын хойгоос эхлэн дэлхий дахиныг бараг бүхэлд нь хамарсан холерын пандем 6 удаагийн давалгаатайгаар болж өнгөрчээ. 20-р зууны эхний хагасын тухайд, 1947 онд Египетэд дэгдсэн маш хүнд явцтай холерийн эпидемиэс гадна Ази тивд холер өвчин маш өргөн тархсан. Харин 20-р зууны сүүлийн хагаст холер өвчний тархвар зүй дараах онцлогтой байсан. Үүнд: 1) Эль Тор V.cholerae-ийн О1 хэв шинжээр үүсгэгдсэн 7 дахь пандеми дэлхий даяар түгэн тархсан, 2) Холерын үүсгэгчийг агуулагч орчны бохирдол болсон: Бенгалын хойг болон АНУын Мексикийн хойгийн эрэг орчмын газар нутаг, 3) О1-ээс өөр хүрээний V.cholerae-оор үүсгэгдсэн холер өвчний маш том эпидеми анх удаа тохиолдсон. 1961 оноос эхэлсэн одоогийн (долоо дахь) пандемийн үеэр Эль Тор биотипийн V.cholerae Индонезээс эхлэн дэлхий дахинаа тархаж, 1962-1963 онд Азийн эх газар, 1970 онд баруун Африкт хүрэн тэндээсээ Африк тивээр дамжин богино хугацааны дотор тус тивийн олон газар оронд нутагшин үлдэж, эцэст нь 1999 онд Мадагаскарт хүрсэн. Холер өвчин бүтэн зуун жил чимээгүй байсны эцэст 1991 онд Латин Америкт дахин гарсан: Перу улсын Номхон далайн эрэг орчмын газар нутаг болон түүнтэй хөрш зэргэлдээ улс орнуудад тэсрэлт маягийн эпидеми үүсгэн, 1994 оны байдлаар холер өвчний нэг сая орчим тохиолдол бүртгэгдэж байжээ. Өвчний явц дэлхийн бусад бүсүүдэд гарсан өвчлөлийн нэгэн адил хүнд явцтай байсан хэдий ч Латин Америкт эндэгдлийн үзүүлэлт 1% хүрэхгүй бага байсан. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хол орших Анд болон Амазон голын сав зах хязгаар нутагт эндэгдлийн үзүүлэлт өндөр байсан.

1992 оны төгсгөлөөр, Бенгалын О139 хэмээн нэрлэгдсэн V.cholerae–ийн шинэ хэв шинж Энэтхэгийн өмнөд хэсэг болон Бангладешид сэргэн, цөөн хэдэн сарын дотор бүсийн хэмжээнд тархаж, хэдэн зуун мянган хүнийг халдварлуулсан. Тэр эпидемийн үеэр О139 хэв шинжийн V.cholerae нь О1 V.cholerae–ийг түрэн зайлуулж, эмнэлэгт хэвтсэн холертой өвчтөн болон гадаргуугийн уснаас авсан сорьцонд давамгайлан илрэх болсон. Эпидеми 1994 он хүртэл тархаж энэ хугацаанд Азийн 11 оронд холерын өвчлөл бүртгэгдсэн. Холерын тэрхүү шинэ омог халдвар авсан жуулчдаар дамжин дэлхийн бусад тивүүдэд зөөвөрлөгдөн очсон хэдий ч Ази тивээс бусал тивүүдэд өвчлөл хоёр дахиа тархалгүй, О139 хэв шинжийн V.cholerae Ази тивийн зүүн өмнөд хэсэгт нутагшин хоцорчээ. Холерын тэрхүү шинэ омог пандеми үүсгэх чадавхтай эсэх талаар ямар нэгэн нотолгоо одоогоор байхгүй байгаа учир олон улсын хэмжээний тандалт судалгааг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай байгаа юм.Холер өвчний тохиолдлууд аж үйлдвэр хөгжсөн орнуудад импорлогдон очих нь бий. Нян судлалын арга (TCBS тэжээл)-ыг ашиглан явуулсан хэд хэдэн удаагийн проспектив судалгаагаар, АНУ-д жуулчлагсад болон Япон жуулчдын дунд холероор өвчлөх явдал өмнө тогтоогдсон судалгааны үр дүнгээс олон дахин илүү болох нь тогтоогджээ. Гэхдээ ундны цэвэр ус хэрэглэх, ариун цэврийн таатай нөхцөл зэрэг нь дэгдэлт үүсэхээс хамгаалдаг байна.

АНУ-д лабораторийн буюу өвчлөлийн алаг цоог тохиолдол 1911 оноос эхлэн Мексикийн хойг орчмын газар нутагт орчилдох омгоор үүсгэгдэн олон жилийн туршид гарч байсныг ялган дүйж, О1 V.cholerae –ийн Эль Тор Инаба хэмээн нэрийдэж, тэрхүү газар нутаг тухайн төрлийн вибриог хадгалагч орчин болох нь батлагдсан юм.

4. Резервуар - Халдварын үндсэн хадгалагч нь хүн. Австрали, Бангладеш, АНУ-д хийсэн ажиглалтаас үзэхэд, үүсгэгчийг хадгалагч гадаад орчин байдаг болох нь тогтоогдсон.

5. Дамжин тархах зам – Холер нь халдварлагдсан хоол хүнс болон усыг халдварлуулах тун хэмжээтэйгээр залгиснаас болж үүсэх бөгөөд олон төрлийн механизмаар дамжин тархдаг. Ус нь халдвар авсан хүний өтгөн ялгадсаар бохирдож хоол хүнсийг шууд ба шууд бус замаар халдвар дамжуулна. Ундны ус эх үүсвэрт байхдаа, тээвэрлэгдэж байх явцдаа эсвэл гэрт хадгалагдаж байх үедээ тус тус халдварлагдаж болно. Хоол хүнсийг бэлтгэх болон идэх үедээ бохир гараар хүрэлцсэнээс болж халдвар авч болно. Холероор нас барсан өвчтөний гэр бүлийнхэн талийгаачийн шарилыг оршуулсны дараа гараа халдваргүйтгэлгүйгээр бэлтгэсэн хоол хүнс, ундааг хэрэглэвэл эрүүл хүнд халдвар дамжина. О1 ба О139 хэв шинжийн V.cholerae нь усанд удаан хугацаагаар хадгалагдах бөгөөд хоол хүнсний үлдэгдэл дотор өсөж үржих чадвартай.

1991 онд Латин Америкт дэгдсэн Эль Тор холерын эпидеми нь хотын ус түгээх системийн эвдрэл, гадаргуугийн усны бохирдолт, ундны усыг гэрийн нөхцөлд буруу хадгалсан зэрэг шалтгааны улмаас усаар дамжин үүссэн байжээ. Бохирлогдсон усаар бэлтгэн, гудамжны худалдагчийн гар дээрээс зарагдсан ундаа, мөстэй ус, тэр ч байтугай үйлдвэрийн аргаар савласан ус хүртэл холер өвчнийг тараахад нөлөөлсөн байжээ. Хоол бэлтгэгчийн гараар  дамжин дээрх хоол хүнсний аль нэгэнд орж, хөргөгчгүй нөхцөлд хадгалагдсан V.cholerae 8-12 цагийн дотор хэдэн логарифмын утгатай тэнцэхүйц хэмжээнд хүртлээ үржиж чаддаг. Хаягдал, бохир усыг зохих журмын дагуу халдваргүйтгэлгүйгээр хүнсний ногоо, жимсийг усалбал халдвар мөн дамжих болно. Түүхий буюу дутуу боловсруулсан далайн хоолыг хүнсэнд хэрэглэснээс болж холерын дэгдэлт, эсвэл эпидеми, зарим тохиолдолд алаг цоог өвчлөл ч үүсэх нь бий. Өөрөөр хэлбэл, бохирдоогүй уснаас гарган авсан далайн хоолыг түүхий эсвэл дутуу боловсруулан хэрэглэснээр холер өвчний алаг цоог өвчлөл тохиолдоно. О1 V.cholerae–ийн Инаба ийлдэсхэвшинжийн байгаль дээрх резервуар нутгийн далай тэнгисээс бэлтгэсэн далайн хоолыг идсэн хүмүүс холероор өвчилж байжээ. Холер нутагшмал газар оронд нийгмийн доод давхаргын хүмүүс зонхилон өвчилдөг.

6. Нууц үе – Хэдэн цагаас 5 өдөр хүртэл, дунджаар 2-3 хоног.

7. Халдвартай байх хугацаа – Өтгөний шинжилгээ эерэг байх хугацааны туршид, өвчин эдгэрснээс хойших хэд хоногийн хугацаанд халдварыг бусдад тараана. Зарим үед үүсгэгчийг хэдэн сараар тээх явдал бий. Тухайн омгийн эсрэг идэвхтэй үйлчилж буй антибиотик (тетрациклин, эсвэл доксициклин) халдвартай байх хугацааг богиносгох хэдий ч түүнийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх нь зохимжтой. Ховор тохиолдолд, олон жилээр  үргэлжлэх цөсний архаг халдварын үед вибрио үе үе өтгөнөөр ялгарах үзэгдэл насанд хүрэгчдэд ажиглагддаг.

8. Өртөмтгий байдал – Харилцан адилгүй, ходоодны хүчил бага буюу огт байхгүй байх нь өвчинд өртөх байдлыг нэмэгдүүлнэ, харин хөхөөр хооллодог нярай халдвараас хамгаалагдсан байна. О бүлгийн цустай хүмүүс холероор өвчлөх нь илүү. О1 ба О139 хэв шинжийн V.cholerae –ийн халдварын үед наалдуулах болон хорын эсрэг эсрэгбиеийн хэмжээ

ихсэн, дахин халдвар авахаас хамгаалдаг. Вибрио-үхүүлэх үйлчлэл бүхий ийлдсийн эсрэгбиеийг О1 хэвшинжээр үүсгэгдэх халдварын дараа илрүүлэхэд маш хялбар байдаг бөгөөд тэдгээр эсрэгбиес нь О1 холерын эсрэг үүсч буй хамгаалах чадварын хамгийн тод хамаарал юм (харамсалтай нь О139 хэвшинжээр үүсгэгдэх халдварын үед ийлдсийн эсрэгбиеийг илрүүлэх өвөрмөц, мэдрэг, тохиромжтой шинжилгээний арга одоогоор үгүй байна). Сонгодог биотипийн О1 V.cholerae–ийн халдвараар анх өвчлөх үед сонгодог эсвэл Эль Тор биотипийн эсрэг  хамгаалах чадвар үүсдэг болох нь судалгаагаар тогтоогджээ; тодруулбал, Эль Тор биотипийн халдвараар анх өвчлөх үед дунд зэргийн эрчимтэй урт хугацааны хамгаалах чадвар үүсдэг хэдий ч тэр нь Эль Торын халдвараас хамгаалж чаддаггүй байна. Холер өвчин нутагшмал газар  оронд ихэнх хүмүүс нас бие гүйцэхийнхээ өмнө эсрэгбиетэй болсон байдаг. Гэсэн хэдий ч О1 ба О139 нь харилцан бие биенийхээ эсрэг хамгаалах чадвар үүсгэдэггүй байна. Сайн дурын хүмүүс дээр хийсэн туршилт судалгаанаас үзэхэд, О139 V.cholerae–оор анх удаа өвчилсөн хүнд суулгалтын эсрэг тодорхой хэмжээний хамгаалах чадвар үүсч байсан явдал нь О139 хүрээний V.cholerae–ийг улам сайн судлах шаардлага байгаа болохыг харуулсан юм.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

1. Бөөсний хижиг өгүүллийн 9A1–10 хэсгийн адил.

2. Үхүүлсэн эсээс бэлтгэсэн холерын уламжлалт, тарьж хэрэглэдэг вакцин нь богино (3-6 сар) хугацаанд 50%-ийн (хэсэгчилсэн) хамгаалах чадвар үүсгэдэг байна. Уг вакцин нь шинж тэмдгийн илрэлгүй халдвараас сэргийлж чаддаггүй бөгөөд гаж нөлөө ихтэй ажээ. Тэрхүү вакциныг хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгодоггүй.

3. О1 хэвшинжийн холерээс хэдэн сарын турш хамгаалах чадвартай, амаар ууж хэрэглэдэг холерын 2 төрлийн вакцин олон улсын зах зээл дээр байна. Аж үйлдвэр хөгжсөн орнуудаас ирж буй жуулчдад дээрх вакциныг зонхилон хэрэглэнэ. Эхнийх нь нэг тунт амьд вакцин (CVD 103-HgR омог), дараагийнх нь холерын хорын В-дэд-нэгж ба идэвхгүйжүүлсэн вибрионоос бүрдэх үхүүлсэн, хоёр тунт вакцин юм. 2003 оны байдлаар дээрх 2 вакциныг АНУ-д хэрэглэх зөвшөөрөл гараагүй байсан. Холер өвчнийг хянах үйл ажилагааны хүрээнд ялангуяа хүн амыг олноор хамарсан гамшгийн үе болон дүрвэгсдийн дунд нийгмийн эрүүл мэндийн нэмэлт хэрэгсэл болгон тэдгээр вакцинуудыг хэрэглэж болох эсэх асуудлыг одоогоор хэлэлцэж байна. Хамгийн анхны өргөнх үрээтэй туршилт Мозамбик улсад (2003-2004) онд хийгджээ.

4. Хүн амын шилжилт хөдөлгөөн, хоол хүнс, бусад төрлийн бараа бүтээгдэхүүнд хориг тавих зэрэг арга хэмжээ нь тархвар судлалын хувьд ач холбогдолгүй бөгөөд холер өвчнийг хянах үйл явцад нөлөөлдөггүй болох нь батлагдаад байна.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1. Мэдээлэх: Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрмийн дагуу өвчний тохиолдлыг дэлхий нийтэд зарлан мэдээлэхийг шаарддаг. Тохиолдол бүрийг нь заавал мэдээлэх өвчин. Мэдээлэх нэгдүгээр бүлэгт хамаарна. (“Халдварт өвчнийг мэдээлэх” [x.XXIXXXXII] гэсэн хэсгээс тодруулах).

2. Тусгаарлах: Хүндээр өвчилсөн өвчтөнийг эмнэлэгт байх хугацаанд нь гэдэсний халдварын үед дагаж мөрддөг халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай; өвчтөнийг заавал тусгаарлах шаардлагагүй. Өвчний явц дунд зэрэг байвал халдвар тархахаас сэргийлж антибиотик эмчилгээ, мөн шингэн нөхөх эм бэлдмэлийг амбулаториор өгч уулгаж болно. Өвчтөнийг эргэж ирсэн хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудад халдвар дамжих аюул эрсдэл байхгүй гэж үзвэл гар угаах болон ариун цэврийн стандарт шаардлага хангасан нөхцөлд дээрх хүмүүсийг өвчтөн дээр орж гардаг байхаар холер өвчний тасгийг зохион байгуулж болно. Ялаа батганатай тэмцэх арга хэмжээ онцын шаардлагагүй.

3. Явцын халдваргүйтгэл: Өтгөн ялгадас, бөөлжис, цагаан хэрэглэл болон өвчтөний хэрэглэсэн эд зүйлсийг буцалгах, карболын хүчил болон халдваргүйтгэгч бусад бодис хэрэглэх замаар халдваргүйтгэнэ. Бохир ус зайлуулах орчин үеийн, боловсронгуй системтэй хүн амын тухайд бол өтгөн ялгадсыг урьдчилан халдваргүйтгэлгүйгээр татуургын хоолойд шууд хийн зайлуулж болно. Эцсийн халдваргүйтгэл хийнэ.

4. Хөл хорио: Шаардлагагүй.

5. Хавьтлыг дархлаажуулах: Холер өвчтэй хүнтэй хоол ундаа хувааж хэрэглэсэн хүмүүсийг өвчтөнтэй хамгийн сүүлд уулзсан өдрөөс хойш 5 хоногийн туршид хяналтанд байлгана. Гэрийн голомтонд халдвар хоёрдогчоор дамжсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүдэд химийн сэргийлэлт хийнэ: тухайн газар оронд тархсан холерын омог тетрациклинд мэдрэг гэдэг нь мэдэгдэж байгаа үед насанд хүрэгсдэд тетрациклинийг 500 мг-аар өдөрт 4 удаа 3 хоногийн турш, эсвэл доксициклинийг 300 мг-аар нэг удаа тус тус өгнө. Хүүхдэд мөн тетрациклин (биеийн жингийн кг тутамд хоногт 50 мг-аар тооцсон тунг өдөрт 4 хуваан 3 хоногийн турш эсвэл доксоциклиныг биеийн жингийн кг тутамд 6 мг-аар тооцсон тунг нэг удаа) өгч болно. Тетрациклинийг ийнхүү богино хугацаагаар хэрэглэхэд шүдний паалангийн өнгө хувирахгүй. О1 V.сholerae тетрациклинд тэсвэртэй байвал сэргийлэгт дараах бэлдмэлүүдийг хэрэглэж болно. Үүнд: фуразолидон (насанд хүрэгсэд 100 мг-ийг өдөрт 4 удаа, хүүхэд 1.25 мг/кг-аар өдөрт 4 удаа); эритромицин (хүүхдийн биеийн жингийн кг тутамд хоногт 40 мг-аар тооцсон тунг өдөрт 4 хуваан өгнө, насанд хүрэгсэд 250 мг-ийг өдөрт 4 удаа). Хүн амыг нийтэд нь хамарсан хими сэргийлэлтийг хэзээч хийж байгаагүй, энэ нь үр ашиггүй   бөгөөд улмаар антибиотикт тэсвэржил үүсэхэд хүргэж ч болно. 

6. Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Бохирдсон ундны ус болон халдварлагдсан хоол хүнсээр дамжин халдвар гарсан эсэхийг магадлана. Өвчний шинж тэмдэг илрэхийн өмнөх 5 хоногт идсэн хоолны талаар асууж тодруулна. Өвчтөний гэр бүлийн гишүүд, халдварт өртөөгүй газар оронд байхдаа өвчтөнтэй адил нөлөөлөлд өртсөн хүмүүсээс өтгөний сорьц авч шинжилнэ.

7. Өвөрмөц эмчилгээ: Холер өвчний эмчилгээний үндсэн зарчим нь алдсан шингэнийг цаг алдалгүй, зөв нөхөх явдал юм. Дунд зэргийн шингэн дутмагшилтай өвчтөнд шингэн сэлбэх давс уулгах замаар шингэнийг нөхнө. Хүнд хэлбэрийн шингэн дутмагшилтай өвчтөний судсаар нь шингэн сэлбэх замаар суулгалтын үед алдсан шингэн, электролитуудыг нь нөхнө. Шингэн сэлбэх эмчилгээ үр дүнгээ өгөхийн хирээр хиповолиемик шок, хүнд хэлбэрийн шингэн дутмагшлийн дараах хүндрэлүүд (тухайлбал: хипогликеми) тохиолдож болно. Тиймээс тэдгээрийг цаг алдалгүй таньж илрүүлэн, холбогдох эмчилгээг хийх хэрэгтэй. Дунд зэргийн шингэн алдалттай ихэнх өвчтөнийг 75 ммоль/л глюкоз, 75 ммоль/л NaCl, 20 ммоль/л KCl, 10 ммоль/л гурван натрит цитратын дихидратаас бүрдсэн шингэн сэлбэх уусмалаар эмчилж болдог. Шингэн сэлбэх давсны энэхүү шинэ найрлагыг ДЭМБ-ын шинжээчдын уулзалтаар 2002 оны 6-р сард баталсан; 245 мОсм/л осмос чанартай энэхүү уусмал нь хөгжиж буй болон хөгжсөн орнуудын хүүхдэд тохиолдох холерын-бус цочмог суулгалтын үед хэрэглэхэд маш сайн үр дүн өгч байжээ. Биеийн алдсан шингэний хэмжээнээс хамааран 4-6 цагийн турш шингэн уулгах замаар хөнгөн ба дунд зэргийн шингэн алдалтыг эмчилнэ (биеийн жингийн 5%-тай тэнцэх хэмжээний шингэн алдалтыг хөнгөн, харин 7%- тай тэнцэх хэмжээний шингэн алдалтыг дунд зэргийн хэмээн үзнэ). Шингэнээ үргэлжлүүлэн алдсаар байвал өмнөх 4 цагийн туршид суулгалтаар алдсан шингэний хэмжээнээс 1.5 дахин их хэмжээний шингэнг 4 цагийн дотор амаар нь уулгана.

Шингэн алдалтын хүнд хэлбэр эсвэл шокын байдалд байгаа өвчтөнд электролитуудыг зохистой тоо хэмжээгээр агуулсан, шингэн сэлбэх уусмалыг венийн судсаар нь нэн даруй хийнэ. Электролитуудын зохистой тоо хэмжээ бүхий уусмалын найрлагад натрийн ион 130 mEq/L, бикарбонат, ацетат эсвэл лактатын ион 25-48 mEq/L, калийн ион 10-15 mEq/L хэмжээгээр тус тус агуулагддаг. Түүнчлэн Рингер лактат (1 литр уусмалд NaCl, KCl, 6,5 гр натрийн ацетат, 8 гр глюкоз агуулсан), “Даккын уусмал” (1 литр уусмалд 5 гр NaCl, 4 гр NaHCO3, 1 гр KCl агуулсан) зэрэг уусмалыг гамшгийн үед тухайн орон нутгийн нөхцөлд өөрсдөө бэлтгэн хэрэглэх боломжтой юм. Шингэнийг нөхөхдөө нярай хүүхдэд эхний 1 цагт, харин нэгээс дээш насныханд эхний 30 минутанд 30 мл/кг-аар тус тус тооцно. Үүний дараа өвчтөний биеийн байдлыг дахин үнэлнэ. Коллапсын байдлаас гарсны дараа ихэнх өвчтөнууд шингэн уух чадвартай болдог бөгөөд ийнхүү алдсан шингэний 10 хүртэл хувийг шингэн уулгах замаар нөхөх боломжтой болдог. Өвчин хүнд явцтай үед тохирох антибиотикийг өгөх нь суулгалтын үргэлжлэх хугацааг богиносгох, шингэн сэлбэх уусмалын шаардлагатай хэмжээг бууруулах, вибрио бие махбодиос ялгарах хугацааг бууруулах зэрэг ач холбогдолтой. Насанд хүрэгсдэд тетрациклинийг 500 мг-аар өдөрт 4 удаа, хүүхдэд 12.5 мг/кг-аар тус тус 3 хоног уулгана. Насанд хүрэгсдэд тетрациклиныг орлуулан 300 мг доксициклинээр нэг удаа уулгаж болно. Тетрациклиндтэсвэртэй V.cholerae давамгайлсан үед фуразолидон (насанд хүрэгсэд 100 мг-ийг өдөрт 4 удаа, хүүхэд 1.25 мг/кг-аар өдөрт 4 удаа тус тус 3 хоногийн турш), эсвэл эритромицин (насанд хүрэгсэд 250 мгийг, хүүхэд 30 мг/кг-ийг тус тус өдөрт 4 удаа, нийт 3 хоногийн турш)-ийг хэрэглэж болно. Түүнчлэн насанд хүрэгсдэд ципрофлоксазинийг 250 мг-аар өдөрт 1 удаа, нийт 3 хоногийн турш уулгаж бас болно. О1 ба О139 V.cholerae нь триметоприм-котримоксазолд тэсвэртэй байдаг. О1 эсвэл О139 ххэв шинжийн зарим V.cholerae өмнө өгүүлсэн антибиотикуудын аль нэгэнд нь тэсвэртэй байж болох учраас тухайн орон нутагт орчилдох омгийн антибиотикт мэдрэг чанарыг боломжтой бол судалж шинжилсний үндсэн дээр антибиотик эмчилгээний тактикийг сонгох нь зүйтэй.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

1. Өвчин туссан үед зохих эмчилгээг цаг алдалгүй хийх шаардлагатай болохыг ард иргэдэд хэлж ойлгуулан, энэ талаар тэдэнд сургалт зохион байгуулах.

2. Өвчтөнийг эмчлэх нөхцөл боломжоор хангах.

3. Усан хангамжийн аюулгүй байдлыг хангасан гамшгийн үеийн арга хэмжээг боловсруулан батлах. Нийтийн хэрэглээний усны эх үүсвэр бохирдоогүй, эсвэл халдварлагдаагүй байсан ч гэсэн хлоржуулах, ус хангамжийн тогтолцоо зохих журмын дагуу хлоржуулагдаагүй мөн халдварлалт, бохирдлоос хамгаалагдаагүй бол хоол унд бэлтгэх, аяга таваг болон хүнсний бүтээгдэхүүн хадгалсан сав суулгыг угаах зорилгоор хэрэглэсэн усыг хлоржуулах, эсвэл буцалгах.

4. Хоол хүнс болон ундаа бэлтгэх үйл явцад хяналт тавих. Хоол хүнсийг бэлтгэсний дараа, усыг буцалгасны дараа ялаа шавьжаар бохирдох, бохир гараар хүрэлцэхээс хамгаалах. Үлдэгдэл хоол хүнсийг хэрэглэхийн өмнө сайтар (70ОС буюу 158ОF хэмд дор хаяж 15 минут) халаах. Суулгаж буй хүн бусад хүмүүст зориулан хоол хүнс бэлтгэх, ус зөөвөрлөх ёсгүй. Холероор нас барсан хүний оршуулганд оролцогсод талийгаачийн биед хүрэлцсэн үедээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиагүй нөхцөлд оршуулган дээр идсэн хоол хүнсээр халдвар дамжиж болзошгүй, энэ төрлийн арга хэмжээг эпидемийн үед хэрэглэхгүй байх нь зүйтэй.

5. Халдвар дамжуулсан эд зүйлс, халдвар тархсан нөхцөл байдал (цаг хугацаа, орон зай, хүний хамаарал)-ыг нарийвчлан судалж, халдварыг хянах тохирох арга хэмжээг төлөвлөх.

6. Бохир ус зайлуулах аюулгүй тогтолцоогоор хангах.

7. Бүтэн эсээс бэлтгэсэн парэнтераль вакциныг хэрэглэхгүй байх нь зохимжтой.

8. Холерын эсрэг ууж хэрэглэдэг вакциныг нийгмийн эрүүл мэндийн нэмэлт хэрэгсэл болгон хэрэглэж болох эсэхийг Мозамбек улсад туршин судалж байна.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ:

Холер өвчний нутагшмал газар оронд чанарын шаардлага хангасан аюулгүй ус байхгүй, хүнсний аюулгүй байдал алдагдсан, ариун цэврийн шаардлага хангаагүй зэрэг нөхцлүүдэд хүн ам олноор бөөгнөрөн суурьших нь холер өвчний дэгдэлт гарах өндөр эрсдэл болно.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ:

1. О1 ба О139 V.cholerae–аар үүсгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг улс орон бүр ДЭМБ-д мэдээлэх ёстой. АНУ-ын тухайд бол, өвчний сэжигтэй тохиолдлыг мужийн халдвар судлагч болон мужийн эрүүл мэндийн газарт мэдээлнэ, тэндээс Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв (ӨХТ)-д мэдээлдэг. ӨХТ өвчнийг баталгаажуулсны дараа ДЭМБ-д мэдээлнэ.

2. Холер өвчин бүртгэгдсэн газар орноос усан тээвэр, агаарын тээвэр, хуурай газраар ирж буй хүмүүст авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрэмд тусгасан байдаг.

3. Олон улсын зорчигчид: Бүтэн эсээс бэлтгэсэн парэнтераль вакцин хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгодоггүй. Холер өвчний эсрэг вакцин хийлгэсэн болохыг гэрчилсэн нөхцөл байдлыг ямар ч улс орон өөрийн нутаг дэвсгэрт орж ирж буй зорчигчдоос шаарддаггүй, Вакцинжуулалтын Олон Улсын Гэрчилгээнд холер өвчний эсрэг вакцинжуулалтыг тэмдэглэх тусгайлсан хэсэг байдаггүй. Аж үйлдвэр хөгжсөн орнуудаас холер өвчний эндемик эсвэл эпидемик, өвчлөл бүхий нутаг оронд зорчиж буй хүмүүст холер өвчний эсрэг, ууж хэрэглэдэг, одоо байгаа 2 төрлийн вакцины аль нэгийг нь хийлгэсэн байхыг зөвлөдөг. Харин дээрх вакцинуудыг хэрэглэх зөвшөөрөл бүхий улс оронд амьдарч байгаа эрсдэлт хүчин зүйлс (ходоодны хүчил багатай, ходоодоо тайруулсан, ходоодны эм байнга хэрэглэдэг, аритми зэрэг зүрхний эмгэгтэй, өндөр настай, О бүлгийн цусны бүлэгтэй) бүхий хүмүүс вакцин хийлгэхийг онцгойлон зөвлөдөг.

4. ДЭМБ-ын Хамтын Ажиллагаатай Төвүүд: Дэлгэрэнгүй мэдээллийг http//www.who.int/csr/disease/cholera эсвэл http//www.who.int/emc/diseases/cholera вэб сайтуудаас авна уу.

II. VIBRIO CHOLERAE О1 ба О139-ӨӨС БУСАД СЕРОБҮЛГҮҮД (VIBRIO CHOLERAE SEROGROUPS OTHER THAN O1 AND O139) ICD-9 005.8; ICD-10 A05.8

1. Тодорхойлолт V. cholerae-ийн 200 гаруй ийлдэс хэвшинжээс зөвхөн О1 ба О139 нь холер өвчний эмнэлзүйн шинж тэмдгийг нөхцөлдүүлж, холер өвчний эпидемийг үүсгэдэг байна. О1 ба О139-өөс бусад хэвшинжийн V. cholerae нь гастроэнтеритийн хоол хүнсээр дамжих дэгдэлтийн алаг цоог өвчлөлийг нөхцөлдүүлдэг ч эпидеми хэлбэрээр тохиолддоггүй. Тэдгээр үүсгэгчид шархны халдварыг үүсгэнэ, мөн ховор тохиолдолд (ихэвчлэн дархлал  дарангуйлагдсан өвчтөнүүдэд) септицемитэй өвчтөнүүдээс ялгагдан өсгөвөрлөгдсөн байдаг.

2. Үүсгэгч – О1 ба О139-өөс бусад хэвшинжийн Vibrio cholerae. V. cholerae нь өөрийн гадаргуугийн (липополисахаридэн О антиген) антигенээсээ хамааран ийлдэс хэвшинжүүд болон хуваагддаг. Биохимийн шинжээрээ ялгарахгүй ч, V. Cholerae -ийн О1 ба О139 эсрэг-ийлдэстэй наалдах урвал өгдөггүй вибрионуудыг (О1-бус, О139–бус омгууд, өмнө нь эдгээрийг наалдах урвал өгдөггүй [NAG] буюу холерын бус вибрионууд [NCG] гэдэг байсан) орчин үед V. cholerae–ийн зүйлүүд хэмээн үзэх болсон. Тэдгээрийн ихэнх омгууд нь холерын хор ялгаруулдаггүй, цөөн хэдэн омог л хор ялгаруулна. Бүх зүйлийн V. cholerae –ууд 1% NaCl бүхий тэжээлт орчин дээр сайн ургана. Ховор тохиолдолд О1-бус/О139-бус омгууд холерын хор ялгаруулж, О1 ба О139 гэсэн эпидемийн омгуудын колонижих факторуудыг дарангуйлдаг. О1-бус ба О139-бус зарим омгууд халуунд тэсвэртэй энтеротоксин (NAGST) ялгаруулдаг. NAG-ST ялгаруулдаг омгууд эмгэг төрүүлэх чанартай болохыг эпидемиологийн болон сайн дурынханд хийсэн судалгаагаар тогтоосон байна. Септицемитэй өвчтөний цуснаас ялган авсан О1-бус ба О139-бус омгууд зузаан капсул үүсгэсэн байжээ. О1 хэвшинжийн хоруу чанаргүй V. Cholerae эсвэл О1-бус/О139-бус хэвшинжийн V. cholerae–аар үүсгэгдсэн халдварыг холер хэмээн мэдээлэх нь төдий л оновчтой нэршил биш бөгөөд төөрөгдөлд ч хүргэж болзошгүй юм.

3. Тархалт – О1-бус/О139-бус хэв шинжийн V.cholerae–ийн омгууд нь хөгжиж буй халуун орнуудад (жуулчдыг оролцуулаад) тохиолдох суулгалт өвчний 2-3%-ийг үүсгэдэг. Далай тэнгисийн эрэг орчмын нутгуудад нянгийн өсгөвөрлөгдөх үзүүлэлт өндөр байна. О1-бус/О139-бус хэвшинжийн V. cholerae–ийн ихэнх омгууд нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол багатай.

4. Резервуар - О1-бус ба О139-бус V. cholerae–ууд нь усан орчинд, ялангуяа цөөрмийн ургамал бүхий усанд өргөн тархсан. Хэдийгээр халофиль (Давсанд дурсаг) шинж чанартай ч гэсэн нуур зэрэг цэнгэг усанд үржих чадвартай. Вибрионы тоо хэмжээ улирлаас хамаарч харилцан адилгүй байх бөгөөд дулааны улиралд хамгийн дээд цэгтээ хүртэл үрждэг. Цөөрмийн усан дахь ургамал, амьтдын гадаргууд наалдсан байдалтай тохиолдоно. О1 ба О139-өөс бусад хэвшинжийн V.cholerae нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн дотор амьдрах, өсөж үржих чадвартай.

5. Дамжин тархах зам – О1-бус/О139-бус хэвшинжээр үүсгэгдэх гастроэнтерит нь түүхий, эсвэл дутуу боловсруулсан далайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэнтэй ихэвчлэн холбоотой байдаг. Нутагшмал өвчлөл бүхий халуун оронд гадаргуугийн ус ууснаас болж халдвар авах нь бий. Гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан шархны халдвар үүснэ, ялангуяа цөөрмийн устай хүрэлцэх эсвэл загасчид зэрэг ажил мэргэжлийн осол эндэгдлийн үед тус тус тохиолдож болно. Өндөр эрсдэл бүхий хүмүүст шархны халдвар эсвэл халдварладгсан далайн бүтээгдэхүүн хэрэглэснээс болж септицеми болох аюултай.

6. Нууц үе – Богино, дэгдэлтийн үед 12-24 цаг, сайн дурынханд хийсэн туршилт судалгаагаар дунджаар 10 цаг байсан (5.5-96 цаг хүртэл).

7. Халдвартай байх хугацаа – Байгаль дээр халдвар хүнээс хүнд шууд, эсвэл хүнээс ялгарсан нян хүнсий бүтээгдэхүүнийг халдварлуулах замаар дамжин халдварладагийн алин болох нь тодорхойгүй байна. Үүний хоёр дахь замаар дамжин халдварладаг бол халдвартай байх хугацаа нь нян бие махбодиос ялгарах үеийн туршид буюу цөөхөн хэдхэн хоног л байх болно.

8. Өртөмтгий байдал – О1-бус/О139-бус хэвшинжийн нянг өвчин үүсгэхүйц тоо хэмжээгээр залгисан, эсвэл шарханд вибрио агуулсан ус буюу далайн бүтээгдэхүүн хүрэлцсэн тохиолдолд бүх насны хүн гастроэнтеритээр өвчлөх боломжтой хэмээн үздэг. Дархлал дарангуйлагдсан, элэгний архаг өвчтэй, тэжээлийн хүнд доройтолтой хүмүүст септицеми болж болно.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

1. 70OC/158OF хэмд дор хаяж 15 минутийн турш боловсруулаагүй, эсвэл түүхий далайн бүтээгдэхүүнийг идэх нь өвчин үүсгэх эрсдэлтэй болохыг хэрэглэгчдэд хэлж ойлгуулах.

2. Далайн бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг хүмүүст халдвараас сэргийлэх дараах арга хэмжээг хэлж ойлгуулах. Үүнд:

a) Далайн бүтээгдэхүүнд агуулагдах нянг устгах хүртэл хэмжээнд дулааны боловсруулалт (70OC/158OF хэмд 15 минут) хийх шаардлагатайг хэлж ойлгуулах (нян 60OC/140OF хэмд 15 минут хүртэл, 80OC/176OF хэмд хэдэн минутийн турш амьд байх чадвартай).

b) Боловсруулан бэлтгэсэн далайн хоолыг далайн түүхий бүтээгдэхүүн болон далайн усаар бохирдуулахаас сэргийлэх.

c) Бэлэн болсон, түүхий бүх төрлийн далайн хоолыг хэрэглэх хүртлээ хөргөгчинд хадгалах.

d) Хоол хүнс бэлтгэдэг газар далайн ус хэрэглэхээс зайлсхийх.

Б, В, Г. Халдвар хамгааллын арга хэмжээ,

Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ, Гамшгийн үеийн арга хэмжээ: Стафилококкоор үүсгэгдэх хоолны хорлого хэсгийг үзнэ үү (1-р бүлэг, 9Б-ийн Б2-оос бусад, 9В, 9DГ хэсгээс тодруулах). Тусгаарлалт: Гэдэсний халдварын үед дагаж мөрддөг халдвар хамгааллын дэглэмийг сахина. Элэгний өвчтэй, дархлал дарангуйлагдсан (эмчилгээ болон өвчний улмаас) өвчтөн болон архичдад далайн түүхий хоол идэхгүй байхыг сануулан хэлэх хэрэгтэй. Дээрх хүмүүст өвчний шинж тэмдэг илэрвэл, ялангуяа далайн хоол идсэний дараа арьсан дээр том толбот тууралт гарах нь антибиотик эмчилгээг миноциклин (12 цаг тутамд 100 мг-ийг) уух, венийн судсаар цефатоксим (8 цаг тутамд 2гр-ийг) тарихтай хослуулан хэрэглэх заалт болно. Түүнчлэн тетрациклин, ципрофлоксазиныг хэрэглэх нь ч бас үр дүнтэй.

III. VIBRIO PARAHAEMOLYTICUS –ААР СЭДЭЭГДСЭН ЭНТЕРИТ (VIBRIO PARAHAEMOLYTICUS ENTERITIS) ICD-9 005.4; ICD-10 A05.3 (Vibrio parahaemolyticus-ээр сэдээгдсэн халдвар)

1. Тодорхойлолт – Бараг бүх тохиолдолд усархаг шингэнээр суулгах, хэвлийн булчин татах, дотор муухайрах, бөөлжих, халуурах, толгой өвдөх шинжээр илэрдэг нарийн гэдэсний эмгэг юм. Нийт өвчтөнүүдийн дөрөвний нэг хувьд нь цусархаг, эсвэл салсархаг суулгах, өндөр халуурах, цусны цагаан эсийн тоо олшрох зэргээр цусан-суулга төст шинж илэрдэг байна. Ерөнхийдөө бол энэ өвчин дунд зэргийн явцтай бөгөөд 1-7 хоног үргэлжилнэ, эрхтэн тогтолцоог нэлэнхүйд нь хамарсан халдвар болон нас баралт маш ховор тохиолдоно. Өвчтөний өтгөнөөс Vibrio parahaemolyticus-ийг тэжээлт (ихэвчлэн TCBS) орчин дээр ялган авснаар; эсвэл тархвар судлалын ач холбогдол бүхий (ихэвчлэн далайн гаралтай) хоол хүнсний 1гр-д 105 ба түүнээс дээш тооны үүсгэгчийг илрүүлснээр тус тус оношийг баталгаажуулна.

2. Үүсгэгч Vibrio parahaemolyticus хэмээх халофиль вибрио. 12 төрлийн О антиген, 60-аад төрлийн К антиген тодорхойлогдоод байна. Эмгэг төрүүлэгч омгууд (гэхдээ бүгд бус зөвхөн зарим нь) цус задлах урвал өгдөг (Канагава феномен). Хоруу чанарыг нь тодорхойлох сүүлд боловруулсан шинэ аргын дагуу дулаанд тэсвэртэй хемолизин-кодлогч ДНХ-пробыг судалж эхлээд байна.

3. Тархалт – Өвчлөлийн алаг цоог тохиолдлууд болон халдварын ерөнхий-эх уурхайтай дэгдэлтүүд дэлхийн олон орон ялангуяа Япон, Зүүн Өмнөд Ази, АНУ-д тохиолддог. Дутуу боловсруулсан далайн хоолоор дамжсан томоохон хэмжээний дэгдэлтүүд АНУ-д хэд хэдэн удаа гарч байсан. Түүхий, эсвэл дутуу боловсруулсан хясаа идсэнээс болж өвдөх тохиолдол бий. Өвчлөл дулааны улиралд илүүтэй гарна.

4. Резервуар - Далайн эрэг орчмын газар нутаг байгаль дээрх нөөцлүүр болдог. Сэрүүн улиралд үүсгэгчид далайн лаг шавар дотор байна, харин дулааныулиралд эрэг орчмын усанд дангаар эсвэл загас, далайн амьтдад илэрнэ.

5. Дамжин тархах зам – Түүхий, эсвэл дутуу боловсруулсан далайн хоол, далайн түүхий хоолтой холилдож бохирдсон, эсвэл бохир усаар зайлсан бүх төрлийн хоолыг хүнсэнд хэрэглэснээс халдвар дамжин тархана.

6. Нууц үе – 4-30 цаг хүртэл дунджаар 12-24 цаг байна.

7. Халдвартай байх хугацаа – Хэвийн нөхцөлд (өтгөн-мөрийн механизмаас бусад тохиолдолд) хүнээс хүнд халдвар дамжихгүй.

8. Өртөмтгий байдал – Ямар ч хүн өвчилж болно, ялангуяа элэгний өвчтэй, ходоодны хүчил багатай, чихэр шижин болон ходоодны шархлаатай, дархлал дарангуйлагдсан хүмүүс илүү өртөмтгий.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

Хоруу чанаргүй V.cholerae-аар үүсгэгдэх халдвар хэсгийг үз: далайн эрэг орчмын ус болон далайн амьтдад эмгэг төрөгч Vibrio parahaemolyticus байгаа эсэхийг хянаж байх. Б, В, Г. Халдвар хамгааллын арга хэмжээ, Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ, Гамшгийн үеийн арга хэмжээ: Стафилококкоор үүсгэгдэх хоолны хорлого хэсгийг үзнэ үү (1-р бүлэг, 9В ба 9Г хэсгээс тодруулах). Тусгаарлалт: Гэдэсний халдварын үед дагаж мөрддөг халдвар хамгааллын дэглэмийг сахина. Зарим газар оронд 7 өвчний тохиолдол бүрийг заавал мэдээлэх журмыг мөрддөг.

Өвөрмөц эмчилгээ: Шингэн алдалтыг нөхнө. Септицеми болбол тохирох антибиотикоор эмчилнэ (аминогликозид, гурав дахь үеийн цифалоспорин, флюрохинолин, тетрациклин).

IV. VIBRIO VULNIFICUS-ЭЭР СЭДЭЭГДСЭН ХАЛДВАР (INFECTION WITH VIBRIO VULNIFICUS) ICD-9 005.8; ICD-10 A05.8

1. Тодорхойлолт Vibrio vulnificus –ийн халдвар нь элэгний архаг өвчтэй, архаг архичин, хемохроматозтой, эсвэл дархлал дарангуйлагдсан хүмүүст септицеми үүсгэдэг. Түүхий, эсвэл дутуу боловсруулсан далайн бүтээгдэхүүнийг идсэнээс хойш 12 цагаас 3 хоногийн дараа өвчин илэрнэ. Нийт өвчтөний гуравны нэг нь эмнэлэгт хэвтсэнээсээ хойш 12 цагийн дотор шоконд орж, даралт нь унадаг, харин дөрөвний нэгд нь арьсан дээр том толбот тууралт гардаг; тромбоцит эсийн тоо цөөрөх үзэгдэл түгээмэл тохиолдох бөгөөд цус судсан дотроо тархмалаар бүлэгнэснийг илтгэх шинж илэрнэ. Анхдагч септицемитэй өвчтөний тал хувь нь энддэг; даралт нь унасан өвчтөнүүдийн хувьд нас баралт бараг 90%-тай байна. Vibrio vulnificus нь далайн эрэг орчмын устай хүрэлцсэн шархыг халдварлуулна: шарх нь хөнгөн явцтай өөрөө аяндаа эдгэрэх шархнаас авахуулаад түргэн даамжрах явц бүхий (тархалтын эрчим, эдийг гэмтээх байдлаараа клостридоор үүсгэгдэх булчингийн үхшил-төст) целлюлит, миозит хүртэл олон хэлбэртэйгээр тохиолдоно.

2. Үүсгэгч – Биохимийн шинжээрээ Vibrio parahaemolyticus –тэй нилээд төстэй, лактоз-эерэг (ялгасан өсгөврийн 85% нь), халофиль шинжтэй далайн вибрио. Үүсгэгчийн төрөл зүйлийг баталгаажуулахын тулд зарим тохиолдолд лавлагаа лабораторит илгээн ДНХ сорил тавих, таксономийн нэршлийг тогтоох шаардлага гарна. Vibrio vulnificus –ийн үүсгэдэг полисахаридэн бүрээс нь түүнийг гадаргуугийн антигенээс нь хамааран ангилах боломжийг олгодог.

3. Тархалт – Vibrio vulnificus нь АНУ-д тохиолдох Vibrio бүлийн зүйлүүдээр үүсгэгдэх ноцтой халдваруудын үндсэн үүсгэгч юм. Далайн эрэг орчмын нутаг оронд Vibrio vulnificus–ээр үүсгэгдэх халдварын тохиолдол 100 000 хүн амд 0.5 байдаг бөгөөд тэдгээрийн гуравны хоёрт нь анхдагч септицеми хэлбэрээр илэрдэг байна. Vibrio vulnificus-ээр үүсгэгдэх халдвар нь дэлхийн олон оронд бүртгэгдсээр байна (Израиль, Япон, БНСУ, Испани, Тайвань, Турк).

4. Резервуар - Vibrio vulnificus нь далай тэнгисийн ургамлын чөлөөт амьдралтай аутохтон нян юм. Далай тэнгисийн ус, амьтдаас нөхөн төлжиж байдаг. Зуны дулаан улиралд энэ төрлийн үүсгэгчид далайн ургамалд байнга агуулагдаж байна.

5. Дамжин тархах зам – Дархлал нь дарангуйлагдсан, эсвэл элэгний өвчтэй зэрэг эрсдэл өндөрт бүлгийн хүмүүс түүхий, эсвэл дутуу боловсруулсан далайн хоол идсэнтэй холбоотойгоор халдвар үүснэ. Дархлалын чадавхтай эрүүл хүмүүсийн шарх далай тэнгисийн устай хүрэлцэх, эсвэл ажил мэргэжлээс (загасчид) шалтгаалсан ослын үед тус тус халдвар авдаг.

6. Нууц үе – Түүхий, эсвэл дутуу боловсруулсан далайн хоол хүнс идсэнээс хойш дунджаар 12-72 цагийн дараа өвчин илэрнэ.

7. Халдвартай байх хугацаа – I.5-д дурьдсанаас бусад тохиолдолд хүнээс хүнд шууд, эсвэл халдвартай хоол хүнсээр дамжин халдварладаг өвчин хэмээн үздэггүй.

8. Өртөмтгий байдал – Цирроз, хемохротамоз болон элэгний бусад архаг өвчтэй, эсвэл дархлал дарангуйлагдсан хүмүүст өвчний септицеми хэлбэр тохиолдох эрсдэл илүү байна. 1981-1992 онуудад Флорида мужид (АНУ) далайн түүхий бүтээгдэхүүн идсэнээс шалтгаалсан өвчлөл элэгний өвчтэй 100 000 насанд хүрэгсэд тутамд жилд 7.2 тохиолдож байхад, элэгний эмгэггүй хүмүүст энэ үзүүлэлт 0.09 байсан байна.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ: О1-бус ба О139–бус хэв шинжийн V.cholerae – оор үүсгэгдэх халдварын үеийн сэргийлэх арга хэмжээтэй ижил.

V. БУСАД ВИБРИОНООР СЭДЭЭГДСЭН ХАЛДВАР (INFECTIONS WITH OTHER VIBRIOS) ICD-9 005.8; ICD-10 A05.8

Бусад зүйлийн Vibrio-ноор үүсгэгдэх халдвар нь суулгалтын алаг цоог өвчлөл, ховор тохиолдолд дэгдэлт үүсгэнэ. Тэдгээр зүйлүүдэд О1 ба О139-өөс бусад хэвшинжийн V.cholerae, V.mimicus (зарим омог нь О1 ба О139 V.cholerae-ийн ялгаруулдаг энтеротоксинтэй ижил хор ялгаруулна), V.fluvialis, V.furnissit, V.bollisae тус тус багтана. Хүнд хэлбэрийн тэжээлийн доройтол, элэгний өвчтэй эсвэл дархлалын чадавх суларсан хүмүүст V.bollisae ховор тохиолдолд септицеми үүсгэх нь бий. V.alginolyticus ба V.damsela зүйлүүд нь шархны халдварыг нөхцөлдүүлнэ. О1 ба О139-өөс бусад хэвшинжийн вибрионууд том хэмжээний дэгдэлт үүсгэхгүй.Тэдгээр омгуудаар үүсгэгдэх халдварын эмнэлзүй нь холер өвчнөөс ялгаатай учир тэдгээрийг холер хэмээн нэрлэх нь зохимжгүй юм.

[C.Chaignat/Д.Содбаяр]

ХООЛНЫ ХОРДЛОГУУД (FOOD INTOXICATIONS)

Хоол, хүнсээр дамжих хордлогууд ба хоол хүнсээр дамжих халдварыг багтаасан хоол, хүнсээр дамжих өвчнүүд гэсэн нэр томъёонд бохирдсон хоол хүнсийг идэж хэрэглэсний улмаас үүсэх өвчнүүд багтах бөгөөд тэдгээрийг оновчтой бус ч ихэвчлэн хоолны хордлого гэж нэрлэдэг.

Энэ бүлэгт хүнд металл, төрөл бүрийн органик нэгдэл зэрэг химийн бохирдлын улмаас үүссэн өвчнүүд багтах бөгөөд хоол хүнсээр дамжих өвчний голлох шалтгаанд: 1) Идэж, хэрэглэхийн өмнө хоол хүнсэнд ургасан нянгийн ялгаруулсан хор (Clostridium botulinum, Staphylococcus aureus ба Bacillus cereus; хоров загасны мах хэрэглэснээс үүдэлтэй хоолны хордлого – энэ нь өвөрмөц хор үүсгэдэгтэй холбоотой бус хистамины түвшинг ихэсгэснээс болдог эсвэл гэдсэн дотор үүссэн хор (Clostridium perfringens); 2) нян, вирүс эсвэл шимэгчийн халдварууд(бруцеллёз, Campylobacter-ийн шалтгаантай гэдэсний үрэвсэл, Escherichia coli-ийн шалтгаантай суулгалт, хепатит А, листериоз, сальмонеллёз, шигеллёз, токсоплазмоз, вирүсийн шалтгаантай ходоод гэдэсний үрэвсэл, тениаз, трихиноз ба вибриозын халдвар) 3) Амь насанд аюултай хор ялгаруулдаг далайн төрөл зүйлийн амьтад (хясаа загасны мах хэрэглэснээс үүсэх хоолны хордлого, саажилт, мэдрэл хордуулах, суулгах, саажуулагч хос хавтаст зөөлөн биетнээс үүдэлтэй хордлого), эсвэл өвөрмөц төрөл зүйлийн амьтан, тэдний хороор бохирдсон хүнс хэрэглэснээс үүдэлтэй хоолны хордлогууд орно (цүндгэр загаснаас үүдэлтэй хордлого, азаспирацидын хордлого гэх мэт). Номын энэ хэсэгт хортой холбоотой, хоол хүнсээр дамжих өвчнүүд (хиамдлаас бусад нь) орно. Хоол хүнсээр дамжих өвчнүүд өвөрмөц үүсгэгчээр үүсдэг халдварт хамааралтай бөгөөд энд эдгээр үүсгэгчийн тухай мөн багтаасан байна.

Хоол идсэний дараа хордлого илрэх хугацаа янз бүр байдаг ч ихэвчлэн богино хугацаанд (хэдэн цагаас хэдэн долоо хоног хүртэлх хугацаанд) өвчин тархсан бол хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гэж үздэг. Тохиолдол болон сэжигтэй хоол хүнсийг маш яаралтай, цаг алдалгүй лабораториор зөв шинжлэх нь хамгийн чухал. Хоол хүнсээр дамжих өвчний ганц нэг тохиолдлыг хиамдлын нэгэн адил тодорхойлоход бэрхшээлтэй байдаг ч маш тодорхой  эмнэлзүйн хамшинжээр илэрнэ. Хоол хүнсээр дамжих өвчин нь цочмог өвчлөлийн хамгийн голлох шалтгааны нэг байж болох талтай. Маш олон тохиолдол ба дэгдэлт мэдээлэгдэж, бүртгэгдэлгүй өнгөрдөг. Эдгээр өвчний сэргийлэг, хяналт нь өвөрмөц үүсгэгчээс шалтгаалахгүйгээр нэгэн ижил зарчимд суурилдаг: хоол хүнсийг бохирдлоос хамгаалах, нянг устгах, цаашид тархах, үржихээс урьдчилан сэргийлэх. Өвөрмөц асуудлууд, авах арга хэмжээ улс орон бүрт харилцан адилгүй байх ба энэ нь гадаад орчин, эдийн засаг, улс төр, технологийн ба нийгэм соёлын хүчин зүйлээс хамааралтай. Эцсийн бүлэгтээ хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх нь хоол, хүнсний зүйлтэй харьцдаг ажилчдын хоолыг бэлтгэх, боловсруулах, хоол хүнсийг зөв хадгалах, хувийн ариун цэврийг сахих тухай практикт сурган дадлагажуулсан эсэхээс шалтгаална. ДЭМБ “хүнсийг аюулгүй байлгах таван түлхүүр” гэж нэрлэсэн баримт бичиг боловсруулаад (http://www.who.int/fsf/Documents/5keys-ID-eng.pdf) байгаа бөгөөд үүнд:

1. Цэвэр байх,

2. Түүхий болон болгосон хоол хүнсний зүйлийг тусад нь савлаж, хадгалах,

3. Хоолыг сайтар чанаж болгох,

4. Хоол хүнсийг тохирсон хэмд хадгалах,

5.Хоол хүнс бэлтгэхэд цэвэр, аюулгүй ус ба түүхий эдийг хэрэглэх.

I. ХООЛНЫ СТАФИЛOКОККТ ХОРДЛОГО ICD-9 005.0; ICD-10 A05.0 (STAPHYLOCOCCAL FOOD INTOXICATION)

1. Тодорхойлолт – Гэнэт дотор муухайрах, чичрүүдэс хүрэх, бөөлжих,бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч, цаашдаа суулгах, заримдаа бага зэрэг халуурах, цусны даралт буурах зэрэг шинж тэмдгээр даамжирдаг тохиолдлыг хордлого (халдвар бус) гэнэ. Нас баралт ховор тохиолддог. Өвчин ихэнх тохиолдолд 1-2 хоног үргэлжилдэг ч цөөн халтай тохиолдолд удаан үргэлжилж болно. Бүр цөөн тохиолдолд шинж тэмдгийн хүнд хөнгөнөөс шалтгаалж, эмнэлэгт хэвтүүлэх, мэс засал хийхэд ч хүргэдэг байна. Хэсэг бүлэг хүмүүст эдгээр шинж тэмдгүүд, ялангуяа ходоод-гэдэсний дээд хэсгийн үрэвслийн шинж тэмдгүүд цочмог, давамгайлж илрэх, хоол идсэнээс хойш шинж тэмдэг илрэх хоорондох хугацаа (ихэвчлэн 4 цагийн дотор) бага байвал хордлого гэсэн онош тавих үндэслэл ихэсдэг. Хоолны хордлогын бусад төрөл, химийн хордлогоос ялган оношлох шаардлагатай.

Дэгдэлт бүртгэгдсэн тохиолдолд энгийн өсгөврийн орчинд стафилококк их хэмжээтэй (1 грамм хоол хүнсний дээжинд 105 ба түүнээс олон)-ыг илрүүлэх, эсвэл тархвар судлалаар таамаглаж буй хоол хүнснээс энтеротоксиныг тодорхойлсон тохиолдолд онош батлагдана. Халаасан хоолноос авсан өсгөвөрт стафилококк илрэхгүй байх нь оношийг үгүйсгэхгүй. Хоол хүнсэнд грамаар будалт хийхэд халаахад үхсэн нянг илрүүлж болдог. Нян өсгөвөрлөгдөх ч хоолонд энтеротоксин, эсвэл термонуклеаз илрүүлбэл мөн онош батлагдана. 2 ба түүнээс олон өвчтөний өтгөн, эсвэл бөөлжиснөөс ижил төрлийн нян ялгарсан тохиолдолд онош мөн баталгаажна. Ганц нэг өвчтөний өтгөн, эсвэл бөөлжиснөөс их хэмжээний энтеротоксин ялгаруулагч стафилококк илрэх нь онош баталгаажихад туслана. Хэвшинж тодорхойлох, энтеротоксин илрүүлэх шинжилгээ нь тархвар судлалын ач холбогдолтой ч, тэр бүр хийх боломжгүй. Дэгдэлтийн үед өндөр хүчдэлт гель электрофорез ашиглах нь омгийн дэд хэвшинжийг тодорхойлоход илүү тустай байж болох юм.

2. Үүсгэгч - Буцлах хэмд, буцалгахад ч тэсвэртэй Staphylococcus aureus-ийн ялгаруулдаг хэд хэдэн төрлийн энтеротоксин. Бусад нян үржих боломжгүй чийглэг багатай хоол хүнсний бүтээгдэхүүнд стафилококк үржиж, хор үүсгэдэг онцлогтой.

3. Тархалт - Дэлхий дахинд өргөн тархсан цочмог хоолны хордлогын нэг. Нийт хүн амын 25% орчим нь энэ эмгэгтөрөгчийн нян тээгч байдаг.

4. Резервуар – Ихэвчлэн хүмүүс. Цөөн тохиолдолд хөх нь үрэвссэн үнээ болон эрүүл нохой, шувуу зэрэг амьтад байж болно.

5. Дамжин тархах зам – Хоол бэлтгэгчийн гар, хоол горимын дагуу бэлтгэж, хадгалаагүй бялуу, крем, майонез, сэндвич, татсан мах, махан бүтээгдэхүүнд байсан стафилококкын энтеротоксиноор бохирдсон хоол хүнсний зүйлийг идэж, хэрэглэсэн тохиолдолд дэгдэлт үүсдэг. Хугацаа нь дууссан нөөш, хиамнаас гадна түүхий, буруу боловсруулсан бяслаг зэрэгт хор хуримтлах боломжтой. Бэлтгэсэн хоолыг идэхийн өмнө хэдэн цагийн турш, тасалгааны хэмд байлгахад хор үүсгэгч стафилококкууд үржиж, дулаанд тэсвэртэй хорыг үүсгэдэг байна. Бичил биет нянг хүний гар, хуруу, нүд зэрэг эрхтэний идээлсэн шарх, буглаа, нүүрний батганы шалбархай, хамар залгиурын шүүрэл, эсвэл хэвийн арьс, мал, амьтны гаралтай халдварлагдсан сүү, сүүн бүтээгдэхүүн, ялангуяа бяслагнаас илрүүлж болно.

6. Нууц үе - Хоол идсэнээс хойш шинж тэмдэг илрэх хүртэл хугацаа 30минутаас 8 цаг хүртэл, ихэвчлэн 2-4 цаг.

7. Халдвартай байх үе – Тодорхой бус.

8. Өртөмтгий байдал – Ихэнх хүмүүс мэдрэг.

9. Халдварын хяналт –

А. Сэргийлэх арга хэмжээ:

1) Хоол хүнсний газар ажиллагсдыг сургалтанд хамруулах: а) хоол хүнс бэлтгэх эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих, гал тогооны ариун цэвэр, угаалгыг сайтар хийх, хэмийн хяналтыг зөв баримталж, гар угаах, хумсыг цэвэр байлгах; б) арьсны, хамар, нүдний халдвартай ба ил шархтай хүнийг хүнс бэлтгэх, боловсруулах тасаг, хэсэгт ажиллуулахгүй байх.

2) Хоол бэлтгэснээс хойш идэх хүртэлх хугацааг аль болох богино байлгах, бэлтгэснээс хойш 4 цаг хүртэлх хугацаанд зохих хэмд хадгалах. Хэрвээ 2 цагаас илүү хугацаагаар хадгалах шаардлагатай бол урдан муудах хоол хүнсийг халуунаар нь (60°/140°Fаас дээш), эсвэл хөргөж (7°/45°F-аас доош) жижиг саванд хийн хадгална.

3) Шарх, буглаа, гар, нүүр, хамар дээр бусад идээт үрэвсэлтэй хүмүүсийг хоол хүнс бэлтгэх, боловсруулах тасаг, хэсэгт түр хугацаагаар ч ажиллуулахгүй байх.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1. Мэдээлэх: зарим улс оронд сэжигтэй, батлагдсан тохиолдлын дэгдэлтийг заавал мэдээлнэ. Мэдээлэх 4 дүгээр бүлэгт хамаарна (“Халдварт өвчнийг мэдээлэх” [х. ХХIX-XXXII] гэсэн хэсгээс тодруулах).

2), 3), 4), 5) ба 6) Тусгаарлах, Явцын халдваргүйтгэл, Хөл хорио, Хавьтлыг дархлаажуулах, Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Шаардлагагүй. Дэгдэлтийг зогсоох арга хэмжээ авна. Ганц нэг тохиолдлыг оношлож, хяналт тавих боломжгүй.

7) Өвөрмөц эмчилгээ: Шаардлагатай тохиолдолд шингэн сэлбэх эмчилгээ хийнэ.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

1. Мэдээлэгдсэн тохиолдлыг яаралтай нягталж, үргэлжлэх хугацаа, газар нутаг, эрсдэлд өртөж болзошгүй хүн амыг тодорхойлох; хөргөгчинд хадгалагдаж байгаа болон идсэн бүх хоол хүнсний нэрсийн жагсаалтыг гаргана. Эмнэлзүйн шинж тэмдгээс нууц үеийг тооцоолон, шалтгааны болзошгүй үүсгэгчийг тодорхойлж болно. Лабораторийн шинжилгээнд шаардлагатай өтгөн, бөөлжисний сорьцийг цуглуулах; лабораторийнхонд сэжиглэж буй үүсгэгчийг сануулах, мэдээлэх. Өвчтөн болон хавьтагсдаас идсэн хоол, өвчний холбоог тогтоохын тулд тархвар судлалын судалгааг авна. Идсэн, идээгүй хоолны эрсдэлийн түвшинг харьцуулах; харьцангуй эрсдэлийн түвшинг тодорхойлоход сэжиглэгдэж буй хоол хүнс ихэвчлэн асар их өөрчлөлттэй байдаг ба өвчтөнүүдийн ихэнх бохирдсон байж болох идсэн хоолоо санадаг.

2.Сэжиглэгдсэн хоол хүнсний гарал, үүсэл, хэрэглэхийн өмнө бэлтгэсэн ба хадгалсан зааврыг шаардан гаргуулж үзэх. Стафилококк үржих боломж бүрдсэн халдварын болзошгүй эх уурхай, хөргөгчинд хадгалах, халаах хугацаа зэргийг тодорхойлж, илрүүлэх. Лабораторийн шинжилгээнд сэжигтэй хоолны үлдэгдлийг яаралтай хүргүүлэх; Хоол хүнсний зүйлд халуунд тэсвэртэй энтеротоксин илэрвэл стафилококк ялгаж чадаагүй нь стафилококкт хордлогыг үгүйсгэж чадахгүй.

3. Хоол, хүнсний газрын ажилчдын гар үрэвсэлт өвчтэй эсэхийг олж илрүүлэх. Бүх ажиллагсдаас хамрын арчдас цуглуулж, шархны идээнээс өсгөвөр авна.Энтеротоксин үүсгэж буй стафилакоккийн тухайн омгийн хэвшинж ба/эсвэл антибиограммыг хоол хүнснээс, хоол хүнстэй ажиллагсад, өвчтөний бөөлжис, өтгөнөөс илрүүлэх нь хэрэгтэй байж болох юм.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Олныг хамарсан хооллолт, агаарын хөлгөөр аялагсад, хөргөх төхөөрөмж хомсдолтой орчин нөхцөл өндөр эрсдэлтэй.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төвүүд зохион байгуулна.

II. CLOSTRIDIUM PERFRINGENS–ээр СЭДЭЭГДСЭН ХООЛНЫ ХОРДЛОГО (CLOSTRIDIUM PERFRINGENS FOOD INTOXICATION) ICD-9 005.2; ICD-10 A05.2 (C.welchii-гээр сэдээгдсэн хоолны хордлого, Үхжилт энтерит)

1. Тодорхойлолт – Хэвлий гэдэс орчмоор гэнэт хатгаж өвдөх, суулгах шинж тэмдгээр илэрдэг ходоод гэдэсний хямралыг хэлнэ; ихэвчлэн дотор муухай оргих шинж тэмдэг давамгайлж, бөөлжих, халуурах нь ховор тохиолдоно. Ерөнхийдөө богино (1 хоног ба түүнээс ч бага) хугацаанд, хөнгөн хэлбэрийн явцтай, эрүүл хүмүүсийн дунд нас баралт маш ховор тохиолдоно. Герман, Папуй Шинэ Гвинейд дайны дараахи баримт бичигт тохиолдол-нас баралтын харьцаа өндөртэй халтай өвчний дэгдэлтийг үжилт энтериттэй холбоотой гэж өгүүлсэн байна. Өвчтөний өтгөний сорьц (106/гр, түүнээс их) эсвэл хоол хүнсний дээжинд (105/грамм, түүнээс их) semiquantitative агааргүй (анаэробик) өсгөвөрт Clostridium perfringens-ийг илрүүлэхээс гадна эмнэлзүй, тархвар судлалын судалгаанд үндэслэн дэгдэлтийн үед оношийг баталгаажуулна. Өвчтөний өтгөнд энтеротоксиныг тодорхойлсон тохиолдолд онош мөн батлагдана. Хэрвээ ийлдэс хүрээг тодорхойлох боломжтой нөхцөлд өөр өөр сорьцонд ч ижил хүрээг илрүүлдэг ба Япон, Нэгдсэн Вант Улсад ийлдэс хүрээг заавал тодорхойлно.

2. Үүсгэгч - C. perfringens (C.welchii)-ийн А хэвшинжийн омог нь хоолны хордлогын дэгдэлтийн шалтгаан болдог (тэдгээр нь мөн хийт үхжлийн шалтгаан болно); С хэвшинжийн омог үжилт энтеритийг үүсгэдэг. Нянгийн ялгаруулсан хор өвчин үүсгэнэ.

3. Тархалт - Өргөн тархсан. Харьцангуй түргэн аргаар хоол хийдэг улс оронд clostridia маш их хэмжээгээр үржинэ.

4. Резервуар – Эрүүл хүмүүс ба мал амьтны (үхэр, загас, гахай ба тахиа, шувуу) ходоод гэдэсний зам.

5. Дамжин тархах зам - Хөрс эсвэл өтгөн ялгадсаар бохирдсон хоол хүнсний зүйл идэж уух, нян үржих нөхцөл бүрдсэн орчин халдварыг дамжуулна. Дэгдэлтийн дийлэнхи нь хангалтгүй халаасан эсвэл дахин халаасан мах, ялангуяа жигнэсэн мах, махан зууш, үхрийн мах, цацагт хяруул эсвэл тахианы махан амтлагч сүмсээс үүдэлтэй үүсдэг байна. Спорууд хоол боловсруулах ердийн хэмд тэсвэртэй, аажмаар хөргөх үед үржин ургах ба, гадаад орчинд ердийн хэмд хадгалах ба/эсвэл дахин хангалтгүй халаахад ч нян амьдрах чадвартай байна. Дэгдэлтүүд нь хүн олноор үйлчлүүлдэг хөргөх, хөргөлтийн тоног төхөөрөмж хангалтгүй газруудад, гуанз, зоогийн газар, хоол боловсруулдаг бусад газрууд, сургуулиудад ихэвчлэн бүртгэгдэнэ. Өвчин гэдэсний доод хэсгийн замд спор үүсгэсэн эсээс хор ялгарсны үр дүнд үүснэ. Хэт их нянгийн бохирдолт нь хүний ходоод гэдсэнд хорыг ялгаруулж (1 грамм хоол хүнсний зүйлд 105-аас их) өвчин үүсгэнэ.

6. Нууц үе – 6-24 цаг хүртэл, ихэвчлэн 10-12 цаг.

7. Халдвартай байх үе – Тодорхой бус.

8. Өртөмтгий байдал – Ихэнх хүмүүс мэдрэг. Сайн дурынхан оролцсон судалгааны дүнгээс үзэхэд өвчилсөн хүмүүс дахин халдварт өртөх байдал ажиглагдсан байна.

9. Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

1) Олон хүнийг хамарсан хүлээн авалт, цайллага, дайллаганд зориулж их хэмжээний хоол бэлтгэх, ялангуяа махан хоол бэлтгэх, боловсруулахад гарч болох эрсдэлийн талаар хоол, хүнс бэлтгэгчдэд мэдлэг олгох. Хоолыг болгосны дараа аль болох халуунаар нь үйлчлэх.

2) Махан хоолыг болгосны дараа халуунаар идэх эсвэл хооллох цаг болоогүй бол түүнийг зориулалтын хөргөх саванд нэн түргэн хийж хөргөнө. Дахин халаах шаардлага гарвал маш сайн халааж хэрэглэнэ. Хэдийгээр зохих хэмд хадгалагдаж байгаа ч гэсэн тахиа болон махыг нэг өдөр хэсэгчлэн болгож, дараагийн өдөр дахин халаах шаардлагагүй. Том хэмжээтэй хэрчсэн махыг сайтар чанаж болгоно: болгосон хоол хүнсний зүйлийг түргэн хөргөхийн тулд олон жижиг савнуудад савлан хөргөх газар байрлуулна.

Б, В ба Г. Халдвар хамгааллын арга хэмжээ, Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ ба Гамшгийн үеийн арга хэмжээ: Стафилококкийн шалтгаантай хоолны хордлогын арга хэмжээнээс харах (I, 9Б, 9В ба 9Г)

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: Шаардлагагүй.

III. BACILLUS CEREUS–ээр СЭДЭЭГДСЭН ХООЛНЫ ХОРДЛОГО (BACILLUS CEREUS FOOD INTOXICATION) ICD-9 005.8; ICD-10 A05.4

1.Тодорхойлолт – Гэнэт дотор муухайрах, бөөлжих, зарим тохиолдолд гэдсээр хатгах, суулгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг хордлого юм. Өвчин 24 цагаас богино хугацаанд үргэлжилж, нас баралт маш ховор тохиолдоно. Дэгдэлтийн үед сэжигтэй хоол хүнснээс авсан дээжийг сонгомол орчинд тоон өсгөвөрт өсгөвөрлөж, нянгийн тоог тодорхойлж оношийг баталгаажуулна (сэжигтэй хоол хүнсний 1 граммд 105-аас 106 хүртэл их хэмжээний нян байх шаардлагатай). 2 ба түүнээс олон тооны өвчтэй хүний өтгөнд нян илэрч, хяналтын бүлгийнхний өтгөнд нян илрээгүй тохиолдолд ч оношийг батлагдсанд тооцно. Хэдийгээр энтеротоксиныг илрүүлэх нь чухал ч тэр бүр илрүүлэх боломж хомс байдаг.

2.Үүсгэгч Bacillus cereus, аэробик (агаартан) спор үүсгэгч. Одоогоор 2 төрлийн энтеротоксиныг тодорхойлсон байна. Үүнд: нэгдүгээрт (халуунд тэсвэртэй) Bacillus cereus-ийн хэмжээ хоол хүнсний 1 граммд 105 зэрэгт колони үүсгэгч нэгжид хүрэхэд бөөлжих шинж тэмдэг өгдөг. Хоёрдугаарт (халуунд тэсвэргүй) хүн-эзэн биеийн нарийн гэдсэнд үржиж, суулгалтын шалтгаан болно.

3.Тархалт – Дэлхийд өргөн тархсан хоол хүнсээр дамжих халдварын нэг.

4. Резервуар – Хөрс, гадаад орчинд хаа сайгүй амьдардаг нян бөгөөд ихэвчлэн түүнийг түүхий, дутуу боловсруулсан, хатаасан хүнсний зүйл, зарим тохиолдолд боловсруулсан хоол хүнсний зүйлээс илрүүлэх боломжтой.

5. Дамжин тархах зам – Нянгаар бохирдсон хоол хүнсийг болгосныдараа орчны хэмд хадгалж, хэрэглэснээс хордлого үүснэ. Бөөлжилт бүхий хордлогын дэгдэлт нь ихэвчлэн цагаан будааг болгосны дараа тасалгааны хэмд хадгалж, дахин халааж хэрэглэснээс үүдэлтэй. Буруу бэлтгэж, боловсруулсан төрөл бүрийн хоол хүнсний зүйл идэж уусны дараа суулгах шинж тэмдгээр илэрдэг дэгдэлт үүсгэнэ.

6. Нууц үе – Бөөлжих шинж тэмдэг давамгайлсан тохиолдолд 30 минутаас 6 цаг хүртэл, харин суулгах шинж тэмдэг давамгайлсан тохиолдолд 6-24 цаг хүртэл үргэлжилнэ.

7. Халдвартай байх үе – Хүнээс хүнд халдвар дамжин тархахгүй.

8. Өртөмтгий байдал – Тодорхой бус.

9. Халдварын хяналт –

А. Сэргийлэх арга хэмжээ: Хаа сайгүй амьдрагч Bacillus cereus-ийн спорууд нь тасалгааны хэмд маш хурдан үржиж, буцалгахад ч амьдрах чадвартай байна. Хоолыг болгосны дараа тасалгааны хэмд хадгалж болохгүй. Үүссэн эметик хор нь халуунд тэсвэртэй хэрэглээд үлдсэн хоолыг нэн даруй хөргөгчинд хийнэ. Нян үржихээс зайлсхийж аль болох түргэн, бүх талаас нь сайн халааж хэрэглэнэ.

Б, В ба Г. Халдвар хамгааллын арга хэмжээ,

Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ ба Гамшгийн үеийн арга хэмжээ: Стафилококкийн шалтгаантай хоолны хордлогын арга хэмжээг харах (I, 9Б, 9В ба 9Г)

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: Шаардлагагүй.

IY. ХОРОВ ЗАГАСНЫ ХОРДЛОГО (SCOMBROID FISH POISONING) (Хистамины хордлого) ICD-9 988.0; ICD-10 T61.1

Чөлөөт хистаминыг их хэмжээ (100 грамм загасны маханд 20мг-аас их агуулсан)-гээр агуулсан загасны мах идэж хэрэглэснээс хойш хэдхэн цагийн дотор амны эргэн тойронд чимчигнэж, гал асах мэт нүүр гэнэт халуу оргиж улайх ба хөлрөх, хөлс гоожих, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, толгой эргэх, зүрхний цохилт хурдсах, тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг хамшинж бөгөөд энэ нь загас нянгаар бохирдсон тохиолдолд үүсдэг. Дээрхи шинж тэмдгүүд 12 цагийн дотор гэнэт арилж, удаан хугацаагаар үргэлжилдэггүй. Дэлхий дахинд өргөн тархсан. Энэ хамшинж хистидин их хэмжээгээр агуулдаг Хоров ба Хоров төст ((Скомбересошид) (туна, маккерел, скипжак ба бонито)) овгийн загасны мах хэрэглэснээс үүсдэг бөгөөд хистидин нь хистидин-декарбоксилаз үүсгэдэг нянгаар хистамин хэлбэрт шилжинэ. Түүнчлэн махимахи (Coryphaena hippurus), цэнхэр загас (Pomatomus saltatrix) гэх мэт хоров бус загас энэхүү өвчнийг үүсгэх боломжтой. Халуун орон, хагас (semi)халуун орноос загас импортлох, мэргэжлийн бус сайн дурын загасчид өөрөөр хэлбэл их хэмжээний загасыг хадгалах зориулалтын сав суулга хүрэлцээгүй нөхцөл байдал нь эрсдэлийг дагуулдаг. Тархвар судлалаар сэжигтэй загасны маханд хистамин илрүүлж, оношийг батална.

Эрүүл ахуйн дэглэмийг баримталж, загалмайг салгаж, заагдсан хэмд, яаралтай хөргөгчинд хадгалах нь муудаж, гэмтэхээс сэргийлнэ. Ихэнх тохиолдолд илэрсэн шинж тэмдгүүд гэнэт алга болно. Хүндэвтэр тохиолдолд шинж тэмдгийн хистамины эсрэг эмийн бэлдмэл үр дүнтэй байдаг. Ихэвчлэн тухайн амин хүчлийг агуулсан загасны мах, ямар ч хоол хүнс (б яслаг зэрэг)-тэй холбоотой байж, тодорхой  нянгийн бохирдолт бөгөөд ургалт нь хоров загасны хордлоготой холбоотой бөгөөд ялангуяа хистамины метаболизмыг саатуулах изониазид эсвэл бусад эм бэлдмэл хэрэглэдэг өвчтөн илүү өртөнө.

Y. ХЯСАА ЗАГАСНЫ ХОРДЛОГО (CIGUATERA FISH POISONING) ICD-9 988.0; ICD-10 T61.1

Халуун орны хясаа загасыг идсэнээс хойш ойролцоогоор 1 цагийн дараа ходоод гэдэс, мэдрэлийн хамшинжээр илэрдэг хордлого юм. Өвчний эхэн үед суулгах, бөөлжих, гэдэс өвдөх зэрэг ходоод гэдэсний талаас шинж тэмдгүүд илэрч, гол төлөв 24 цагийн дотор эдгээр шинж тэмдгүүд аяндаа арилна. Өвчин хүндэрсэн үед өвчтөний даралт буурч, парадоксийн брадикарди үүсдэг. Доод мөчөөр өвдөх, сульдах зэрэг мэдрэлийн шинж тэмдгүүд илрэхийн зэрэгцээ төв ба захын парестез нь анхны шинж тэмдгүүдтэй зэрэгцэн эсвэл 1-2 хоногийн хожуу илэрч, хэдэн долоо хоног, сараар үргэлжилж болно.

Халуун хүйтнийг буруу мэдрэх (мөхөөлдөс халуун юм шиг, халуун кофе хүйтэн юм шиг мэдрэгдэнэ) шинж тэмдгээс гадна “шүд өвдөхтэй” ижил шинж тэмдэг илэрнэ. Өвчний маш хүнд хэлбэрийн үед мэдрэлийн шинж тэмдгүүд даамжирч 24 цагийн дотор ком, амьсгалын замын боогдолд хүргэнэ. Ихэнх өвчтөн хэдэн долоо хоногийн дотор бүрэн илааршдаг боловч зарим шинж тэмдэг сар, жилийн дараа дахиж болзошгүй. Энэ хамшинж нь Gambierdiscus toxicusийн dinoflagellate, усан доорхи хадан дээр ургадаг замгийн ялгаруулдаг хорноос шалтгаалж үүсэх ба түүгээр хооллосон загас хорыг агуулж, эдгээрээр хооллодог том, том махчин загаснууд тэдгээрээс илүү их хортой болж, хоолны гинжин хэлхээг үүсгэнэ. Энэ нь халуун оронд өргөн тархсан байна. Австрали, Кариб, Өмнөд Флорида, Хавай болон Номхон Далайн Өмнөд Бүсийн хясаа загасны хэрэглээ элбэг газар өвчлөл элбэг тохиолддог. Номхон Далайн Өмнөд Бүсэд жилд 100000 хүн ам тутамд 500 тохиолдол бүртгэгдэж байгаа нь зарим арлын орнуудад бүртгэгдэж байгаагаас даруй 50 дахин их байна. Хордлого үүсгэх хоруу чанартай 400 гаруй загасны төрөл зүйл байдаг. Дэлхий дээр жил бүр хясаа загаснаас шалтгаантай 50000 гаруй  хордлогын  тохиолдол бүртгэгддэг. Хясаа загасны хороор үүсгэгдсэн болох нотолгоо нь тархвар судлалын талаас загасан дахь хорыг тодорхойлсноор оношийг баталгаажуулна. Ялангуяа хясаа загас элбэг нутаг дэвсгэрт аль болох махчин загас (барракуда)-ыг хоол хүнсэнд хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хортой загасыг шинжлэх боломжтой тохиолдолд “эрсдэл өндөртэй” загасыг хоол хүнсэнд хэрэглэхийн өмнө шинжилгээ хийж баталгаажуулах нь эрсдэлийг багасгана. Хортой загас алаг цоог тархалттай байдаг ба дээрх нэр төрлийн бүх загасыг хортой гэж үзэж болохгүй. Хясаа загаснаас үүссэн хордлогын эхний шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд маннитолыг (1гр/кг биеийн жинд 20%-ийн шингэнийг 45 минутаас дээш хугацаагаар) венийн судсаар хийвэл ялангуяа хүндрэх, комаас сэргийлэхэд маш үр дүн сайтай эмчилгээ болно.

YI. СААЖУУЛАГЧ ХОС ХАВТАСТ ЗӨӨЛӨН БИЕТНИЙ ХОРДЛОГО (PARALYTIC SHELLFISH POISONING) ICD-9 988.0; ICD-10 T61.1

Хос хавтаст зөөлөн биетэн (ХХЗБ)-ээс үүдэлтэй саажилт өгдөг хордлого нь далайн нялцгай биетэн идсэнээс хойш хэдэн минутаас хэдхэн цагийн дотор сонгомол хамшинжээр (мэдрэлийн шинж давамгайлсан) илэрдэг халдвар юм. Ам, мөчүүд саажих анхны шинж тэмдэг нь ходоод-гэдэсний шинж тэмдгүүдтэй хавсардаг ч ихэвчлэн хэдэн хоногийн дараа эдгэрдэг. Хордлогын хүнд үед биеийн тэнцвэр алдагдах, сонсгол муудах, залгиж чадахгүй болж, амьсгалын замын булчин саажсанаар 12 цагийн дотор үхэлд хүргэнэ. ХХЗБ-ийг идсэнээс хойш илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг хэдэн цагаас хэдэн өдрийн дотор бүрмөсөн арилдаг. Энэ хамшинж нь ХХЗБ-д агуулагдах Alexandrium–ийн хэвшинж ялгаруулдаг сакситоксин, гоняоутоксинтой холбоотой. Эдгээр хор нь их хэмжээгээр замаг үржихэд бий болдог ч зарим тохиолдолд үүнтэй холбоогүйгээр гардаг. 300 дээш өргөрөг, 300 доош уртрагийн хүйтэн усанд өргөн тархсан байдаг бөгөөд заримдаа халуун нуур, цөөрөм, устай газар бас тохиолдоно. Энэ хордлого нь АНУ-ын Шинэ-Английн муж, Аляск, Калифорни, Вашингтонд томоохон асуудлыг үүсгэдэг байна. Alexandrium хэвшинжийн үржил нь жилд хэд хэдэн удаа болох ба зонхилон 4-10 сар хооронд явагдана. Үржил багассанаас хойш хэдэн долоо хоногийн турш ХХЗБ нь хортой чанараа хадгалдаг. ХХЗБ-ий зарим төрөл зүйл нь хоргүй байна. Тохиолдлын ихэнх нь хувиараа   ХХЗБ барьдаг хувь хүн, хэсэг бүлэг хүмүүст тохиолддог. Хорыг шинжилгээгээр илрүүлж оношийг баталгаажуулна. Сакситоксиныг өвчний цочмог үед ийлдсэнд, шинж тэмдэг арилсны дараа шээсэнд тодорхойлно. Нейротоксин нь дулаанд тэсвэртэй. Канад, Европын Холбоо нь өндөр эрсдэлтэй бүс нутгуудад тандалт явуулдаг. Япон, Америк улсад стандарт шинжилгээгээр хорын түвшинг тодорхойлдог. ХХЗБ-ий хорын түвшин сакситоксины 80 микрограммаас хэтэрвэл тухайн бүсэд далайн эргээр анхааруулах тэмдэг тавьдаг.

YII. МЭДРЭЛ ХОРДУУЛАГЧ ХОС ХАВТАСТ ЗӨӨЛӨН БИЕТНИЙ ХОРДЛОГО (NEUROTOXIC SHELLFISH POISONING) ICD-9 988.0; ICD-10 T61.2

Мэдрэл хордуулагч хос хавтаст зөөлөн биетний хордлого нь брэветоксин ялгаруулдаг Gymnodinium breve-ийн үүдэлтэй замгийн үржилтэй холбоотой. Флорида эрэг орчмоорхи G. Breve-ийн үүдэлтэй замгийн үржил нь загас, далайн шувуу, хөхтөн амьтны сэг зэмээс шалтгаалан үүснэ. Хортой хос хавтаст зөөлөн биетэн идсэний дараа толгой эргэх, биеийн тэнцвэр алдагдах шинж тэмдэг илэрч, булчин өвдөх, ходоод гэдэсний хямралын хөнгөн хэлбэрээр явагдаж, шинж тэмдгүүд богино хугацаанд бүрэн арилна. Амьсгалын замын ба нүдний талаас гарах цочрол өөрчлөлт нь далайн давалгаагаар замгийн ялгаруулсан хор ууршсантай холбоотой байна.

YIII. СУУЛГА СЭДЭЭГЧ ХОС ХАВТАСТ ЗӨӨЛӨН БИЕТНИЙ ХОРДЛОГО (DIARRHETIC SHELLFISH POISONING) ICD-9 988.0; ICD-10 T61.2

1978 онд анх Япон улсад, улмаар дэлхий дахинд бүртгэгдсэн. Динофизистоксин-1 (DTX1), динофизистоксин-2 (DTX2), динофизистоксин-3 (DTX3), окадайкийн хүчил (OA), 7-0-асуIDTX2 (acy- IDTX2), 7-0-acylOA (acy1OA) зэрэг үүсгэгч хорыг ялгасан. Dinophysis fortii эсвэл Dinophysis acyminata- аар тэжээсэн нальхан хорхой, дун, хясаа лавай идсэнээс өвчин үүснэ. Суулгах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ. Дун хясааны хор нь элэг, нойр булчирхайн хэсэгт хуримтлагддаг тул эдгээр эрхтэнийг салгаж авснө дараа дун хясааг хоол хүнсэнд хэрэглэхэд аюулгүй болно. Усанд буцалгах буюу жигнэх энгийн аргаар болгох нь химийн тогтвортой бүтэцтэй хорыг сааруулж чадахгүй. Илрүүлэх аргад ELISA, шингэн хроматограф-масс спектрометр зэрэг аргууд орно. АНУ окадайкийн хүчил (OA) 0.2 м.у.б дээр 35 метил окадайкийн хүчил (DXT1) нэмсэн үед арга хэмжээ авдаг.

IX. МАРТАГНУУЛАГЧ ХОС ХАВТАСТ ЗӨӨЛӨН БИЕТНИЙ ХОРДЛОГО (DIARRHETIC SHELLFISH POISONING) ICD-9 988.0; ICD-10 T61.2

Pseudonitzschia pungens-ээр үүсгэгдсэн домоик хүчил агуулсан ХХЗБ-ийг хоолонд хэрэглэснээр мартагнуулагч хос хавтаст зөөлөн биетний хордлого үүснэ. 1987 онд Канадын Атлантын мужуудад бөөлжих, гэдэс хэвлийгээр базлах, түр хугацаагаар мартагнах, ой санамж алдагдах шинж тэмдгээр илэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Цочмог хордлогоор хордсоны хожуу хэдэн сарын дараа өвчтөнүүдэд хэдийгээр зарим үйл ажиллагаа хэвийн хадгалагдаж байгаа ч мартагнах байдал, мэдрэл, хөдөлгөөний нейропати, аксонопати зэрэг нь эмнэлзүй, электромиографын шинжилгээгээр илэрдэг байна. Канадын эрх баригчид ХХЗБ-д домоик хүчил илрүүлэх шинжилгээ хийж, домоик хүчил 20 м.у.б–аас хэтэрсэн тохиолдолд хориг тавьдаг. 1991 онд Орегон, Техас, Вашингтоны эргийн дун хясаанаас домоик хүчлийг анх ялгаж авсан. Бага хэмжээний домоик хүчил биенд орсон тохиолдолд эмнэлзүйн талаас шинж тэмдэг нь ямар байх нь тодорхой бус байна. 91/492/EEC хуульд зааснаар дун хясаанд агуулагдах домоик хүчлийн хэмжээ нь өндөр даралтат шингэн хроматографын аргаар (ӨДШХ) шинжлэхэд 1 грамм ХХЗБ-д 20 микрограмаас хэтрэхгүй байхаар заажээ.

X. ЦҮНДГЭР ЗАГАСНЫ ХОРДЛОГО (PUFFER FISH POISONING) (Тетродотоксинт хордлого) ICD-9 988.0; ICD-10 T61.2

Цүндгэр загаснаас үүдэлтэй хордлогын үед саажих, толгой эргэх, ходоод гэдэсний хямрал, тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч улмаар загасны махыг идсэнээс хойш хэдхэн цагийн дотор саажилт үүсэн, нас барахад хүргэдэг байна. Тохиолдол-нас баралтын харьцаа 60 орчим хувь. Үүсгэгч хор нь тетродотоксин. Дулаанд тэсвэртэй, цүндгэр загас, үхэр, зарааны арьс, дотор эрхтэнд агуулагдах уургын биш нейротоксин агуулдаг хор юм. 6000 гаруй тохиолдол тэмдэглэгдсэнээс Япон улсад зонхилон бүртгэгдсэн. Тетродотоксин ялгаруулдаг загасны төрлийг хүнсэнд хэрэглэхгүй байх замаар хордлогоос хамгаална. Загасны зарим төрөл зүйл нь булчин хэсэгтээ бага зэрэг тетродотоксин агуулах ба зарим тохиолдолд агуулахгүй ч байна. Япон улс загасны төрөл зүйлг тодорхойлохоос гадна хоол бэлтгэхээс өмнө загасны хортой хэсэг(өндгөвч, гэдэс зэрэг)-ийг зөв зайлуулах арга хэмжээ авдаг.

XI. АЗАСПИРАЦИДЫН ХОРДЛОГО (AZASPIRACID POISONING) ICD -9 988.0; ICD-10 T61.2

Анх 1995 онд Нидерландад Ирландаас гаралтай дун хясааг хоолонд хэрэглэснээр суулгалтын шинж тэмдгээр илэрсэн Азаспирацидийн хордлого бүртгэгдсэн. 1996 оноос хойш Европын Холбооны хэд хэдэн оронд хордлогын тохиолдол гарсан. Дун хясаа идсэнээс хойш 12-24 цагийн дотор эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 5 хүртэл хоног үргэлжилж болно. Бөөлжих, суулгах, хэвлийгээр базлах, бие сулрах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, гэдэс өвдөх шинж тэмдгүүд илэрнэ. Азаспирацид нь гэдэс, бамбай, элгэнд үхжил үүсгэдэг.

[H.Toyofuku/А.Бурмаа]

ЦИКЛОСПОРТ СУУЛГА (DIARRHEA CAUSED BY CYCLOSPORA) ICD-10 A07.8

Суулгалтын энэ өвчин Cyclospora cayetanensis-р үүсгэгддэг бөгөөд энэ шимэгч эгэл биетэн нь нарийн гэдэсний дээд хэсэгт бэхлэгддэг байна. Клиникийн шинж тэмдэг нь усархаг суулгалт, дотор муухайралт, хоолонд дургүй болох, хэвлий базлах, ядарч сульдах, жингээ алдах бөгөөд халууралт ховор тохиолддог. Нууц үе нь дунджаар 1 долоо хоног орчим байдаг. Дархлааны үйл ажиллагаа хэвийн хүний суулгалт удаан үргэлжилж болох ч өөрөө зүгээр болдог.

Перугийн хүүхдэд шимэгч эгэл биет гадагшлах хугацаа 23 өдөр байсан. Дархлааны үйл ажиллагаа алдагдсан хүмүүст суулгалт хэдэн сараар ч үргэлжилж болдог. Ази, Карибийн тэнгис, Мексик, Перу улсад аялсан хүмүүсийн суулгалт нь энэ халварт өвчинтэй холбоотой байдаг.

Өтгөнд 8-10 микрометр хэмжээтэй ооцистыг тодорхойлсноор энэ өвчин оношлогдоно. Энэ нь микроскопоор харахад Cryptosporidium parvum-с хоёр дахин том хэмжээтэй байдаг. Хурдан-хүчлийн шинэчилсэн будагч бодис болон сафраний шинэчилсэн аргыг хэрэглэж болно. Ультра ягаан туяанд эгэл биет гэрэлтэн харагддаг.

Cyclospora хөгжиж байгаа олон оронд нутагшмал байдаг. Ус, хүнсээр дамжих бөгөөд бохир ус уух, бохирдсон усанд сэлэх, эсвэл бохирдсон жимс ногоо хэрэглэхэд дамжиж болно. Cyclospora-ын ооцист нь шинэ өтгөн дотор байхдаа халдвартай бус байдаг. Өтгөн дэх ооцист хэд хоногоос хэдэн долоо хоногийн дараа халдвар тараах боломжтой болдог.

С. cayetanensis нь Хойд Америкт хөгжиж байгаа орнуудаас импортолсон янз бүрийн төрлийн шинэ бүтээгдхүүнээс хүнсний гаралтай олон дэгдэлтийн үүсгэгч байсан. Хүнсний бүтээгдхүүнийг идэхийн өмнө сайтар угаах ёстой ч энэ нь Cyclospora-ын халдварын эрсдлийг арилгаж чадахгүй. Түүнчлэн сyclospora хлорт тэсвэртэй.

Циклопорт суулгалтын үед 7 хоногийн турш триметоприм-сулфаметоксазол-ыг амаар уулган (насанд хүрэгчдэд 160 мг триметоприм ба 80 мг сульфаметоксазолыг өдөрт 2 удаа, хүүхдэд 5 мг/кг триметоприм ба 25 мг/кг сульфаметоксазол өдөрт 2 удаа) эмчилдэг. Эмчилгээ хийлгээгүй өвчтнүүдийн өвчлөл удаан үргэлжлэн далд хэлбэрт шилжиж, дахин сэдрэж болдог. Сулфа төрлийн эм хэрэглэж чадахгүй өвчтнүүдийн хувьд эмчилгээ тодорхойгүй байна.

Өтгөний шинжилгээ өгөх шаардлагатай суулгалт удаан үргэлжилсэн өвчтнүүдэд Cyclospora-ын халдварыг илрүүлэх өвөрмөц шинжилгээ хийн оношлоход эмнэлгийн мэргэжилтнүүд анхаарах ёстой. Албан ёсны мэдээлэл өгөх тогтолцоо хараахан нэвтрээгүй үед циклопорт суулгалтын тохиолдыг илрүүлсэн эмч болон лабораторийн ажилтнууд эрүүл мэндийн зохих салбаруудад мэдээлэх нь зүйтэй юм.

[L.Savioli/Н.Хүрэлбаатар]

ЦОЧМОГ ВИРҮСТ ГАСТРОЭНТЕРИТ (GASTROENTERITIS, ACUTE VIRAL) ICD-9 008.6; ICD-10 AO8

Гастроэнтерит нь нярай, хүүхэд, насанд хүрэгсдэд нутагшмал болон дэгдэлт байдлаар гардаг өвчин. Ротавирүс, гэдэсний аденовирүс, калицей вирүс, норволк төст вирүс зэрэг хэд хэдэн вирүсийн халдвараар хүүхэд бага насандаа өвчилж, суулгалтын улмаас шингэн ихээр алдахад хүрнэ. Норволк төст вирүс нь хүүхэд, насанд хүрэгсдийн дунд гастроэнтеритийн дэгдэлт үүсгэдэг. Нярайн А төрлийн ротавирүс, насанд хүрэгсдийн норволк вирүсийн тархвар судлал, байгалийн жам, эмнэлзүйн илрэл нь хамгийн сайн судлагдсан.

I. РОТАВИРҮСТ ЭНТЕРИТ (ROTAVIRAL ENTERITIS) ICD-9 008.61; ICD-10 A08.0 (Вирүст гастроэнтерит, Нярайн хүнд хэлбэрийн вирүст гастроэнтерит)

1. Тодорхойлолт – Нярай, бага насны хүүхдэд бөөлжих, халуурах, усархаг суулгах зэрэг шинж тэмдгээр илэрч, хүнд явцтай, алаг цоог бүртгэгддэг, улиралчлалтай ходоод гэдэсний халдвар юм. Зарим тохиолдолд ротавирүсийн халдвар нь бага насны хүүхдэд хүнд явцтай шингэн алдалт үүсгэж, улмаар нас баралтын шалтгаан болдог. Гэр бүлийн насанд хүрсэн хавьтлын дунд хоёрдогч хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг ч ихэнх тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэггүй байна. Заримдаа хүүхдэд эмнэлзүйн бусад төрлийн шинж тэмдгүүдтэй хамт илэрч, өөр бусад үүсгэгчидтэй хавсарч халдвар үүсгэнэ. Нярайн эмнэлгээс шалтгаалсан суулгалтын гол үүсгэгч нь ротавирүс байна. Ротавирүсээр үүсгэгдсэн суулгалт нь бусад үүсгэгчээр үүсгэгдсэн суулгалттай харьцуулахад хүнд явцтай байдаг ч хооронд нь ялган оношлоход бэрхшээлтэй. Электрон микроскоп, ELISA, LA болон бусад дархлал судлалын шинжилгээгээр өтгөний сорьц, шулуун гэдэсний арчдасаас ротавирүсийг илрүүлнэ. Ийлдсийн шинжилгээгээр өтгөнд ротавирүсийн антигенийг илрүүлж, оношлодог. Хуурамч - эерэг ELISA урвал нь нярайд түгээмэл тохиолддог. Эерэг хариу гарсан тохиолдолд бусад шинжилгээ хийж баталгаажуулна.

2. Үүсгэгч – 70 нанометрийн хэмжээтэй ротавирүс нь Реовирида бүлэгт багтдаг. А бүлэг нь нярайд зонхилон өвчлөл үүсгэж, B бүлэг нь Хятад улсад насанд хүрэгсдийн дунд томоохон хэмжээний дэгдэлт үүсгэж байсан. С бүлэг нь хүнд халдвар үүсгэх нь ховор байдаг. А, B, С, D, E, F бүлэг нь амьтанд халдвар үүсгэдэг. А бүлгийн хүний ротавирүс нь вирүсийн уураг 7 (VP7) антигены ялгаан дээр үндэслэсэн 4 том, 10 жижиг хэвшинжтэй. VP4 уураг гэж нэрлэгддэг гадны бүрхүүлтэй өөр уураг нь хоруу чанартай холбоотой бөгөөд вирүсийн саармагжилтанд оролцдог.

3. Тархалт – Хөгжиж буй, хөгжингүй орны аль алинд ротавирүсээр үүсгэгдсэн суулгалтын улмаас эмнэлэгт хэвтсэн нярай, 5 хүртэлх насны хүүхдүүд гуравны нэгийг эзэлдэг. Нярайн ротавирүсийн халдвар тодорхой нутаг дэвсгэрт элбэг тохиолддог ч ихэнхдээ шинж тэмдэггүй хэлбэрээр явагддаг. Ихэнх хүүхдүүд 2-3 насандаа ротавирүсийн халдвараар халдварладаг бөгөөд зонхилон 6-24 сартай хүүхэд, хүүхдийн байгууллагад дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг. Бусад гэдэсний халдвартай харьцуулахад ротавирүсийн халдвар нь хүнд явцтай суулгалт үүсгэдэг. Хөгжиж буй орнуудад жил бүр 600000-аас 870000 хүн суулгалтын улмаас нас бардаг. Сэрүүн уур амьсгалтай улс оронд хүйтний улиралд ротавирүсийн дэгдэлт оргил үедээ хүрдэг. Халуун оронд жилийн дөрвөн улиралд гарч, сэрүүн хуурай үед оргил үедээ хүрдэг. Насанд хүрэгсдэд халдвар ихэнхдээ шинж тэмдэггүй явагдаж, өндөр настай хүмүүсийн дунд дэгдэлт байдлаар гардаг.

Ротавирүс нь насанд хүрэгсэд, дархлал суларсан (ДОХ–ын халдвартай зэрэг) хүмүүст, ротавирүсийн халдвартай хүүхдийн эцэг эх, өндөр настангууд халдварын эх уурхай болно.

4. Резервуар - Хүн. Амьтны вирүс нь хүнд халдвар үүсгэдэггүй, хүнээс ялгаж авсан В, С ротавирүс нь амьтнаас ялгаж авсан вирүсээс өөр бүтэцтэй байдаг.

5. Дамжин тархах зам – Өвчтөнөөс өтгөн-мөр, амьсгалын замаар хавьтсанаар халдвар дамжина. Ротавирүс нь амьсгалын замд идэвхтэй үрждэггүй ч амьсгалын замын шүүрэлд байж болно. Бохирдсон усанд ротавирүсийг тодорхойлсон тохиолдлууд байдаг.

6. Нууц үе – Ойролцоогоор 24-72 цаг.

7. Халдвартай байх үе – Өвчний цочмог үе, вирүс биеэс ялгарах үе.

Халдварын 8 дахь хоногоос ротавирүс өвчтөнөөс ялгарах нь намждаг ч дархлал султай өвчтөн 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд вирүсийг ялгаруулж болно. Шинж тэмдэг дунджаар 4-6 хоног үргэлжилнэ.

8.Өртөмтгий байдал – 6-24 сартай хүүхдүүд хамгийн их өртөмхий. Ихэнх хүүхэд 3 нас хүрэхэд ротавирүсийн эсрэгбиетэй болсон байна. 3 сар хүртэлх нярайд суулгалтын шинж тэмдэг ховор. Дархлал султай хүмүүс ротавирүсийг удаан хугацаагаар ялгаруулж, суулгах эрсдэл өндөртэй.

9.Халдварын хяналт

А. Сэргийлэх арга хэмжээ:

1. 1998 оны 8 дугаар сард амаар ууж хэрэглэдэг, амьд, 4 цэнт ротавирүсийн эсрэг вакциныг (RRTTV) АНУ-д гарган авч, нярайд хэрэглэх болсон. Энэ вакциныг 6 сараас 1 настай нярайд 3 тунгаар 2, 4, 6 сартай хүүхдэд давтан тунгаар дархлаажуулахыг зөвлөсөн байна. Анхны тунг 6 долоо хоногтойгоос 6 сартайд нь уулгана. 2 тунгийн хооронд доод тал нь 3 долоо хоногийн зайтай байхаар бодож дараагийн тунг уулгана. Вакцины үр дүнд ротавирүсээр үүсгэгдсэн гастроэнтеритын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийг 2/3-оор, ротавирүсийн шалтгаантай нас баралтыг бууруулна. Вакциныг туршилтын явцад гэдэсний түгжрэлийг ротавирүстэй холбон тайлбарласан хэдий ч гэдэсний түгжрэл мэдээлэгдсэн хэвээр байсан тул Дархлаажуулалтын зөвлөх хорооноос уг вакциныг хэрэглээнээс хассан байна. Ротавирүсийн шинэ вакцин үйлдвэрлэлийн үе шатандаа явагдаж байна. Вакцины туршилтыг хэд хэдэн оронд хийсэн.

2. Урьдчилан сэргийлэх үр дүнг тогтоогоогүй байна. Өтгөн-мөрөөр дамжих халдварын үед эрүүл ахуй-ариун цэврийн арга хэмжээ төдийлөн үр дүнтэй биш. Вирүс нь хатуу гадаргуу, бохирдсон усанд удаан хугацаагаар амьдардаг. Ихэнх халдваргүйтгэлийн бодист тэсвэртэй боловч хлорин агуулсан бодист амархан идэвхгүйждэг.

3. Хүүхдийн байгууллагад нярайг сайн өлгийдөх нь халдвар тархалтыг багасгахад нөлөөлдгийг харуулсан.

4. Нярай ба бага насны хүүхдийг цочмог гастроэнтериттэй өвчтөнөөс тусгаарлаж, эрүүл ахуйн дэглэмийг сахих хэрэгтэй.

5. Иммуноглобулиныг амаар уулгаж идэвхгүй дархлаажуулалт хийх нь бага жинтэй нярай, дархлал сул хүүхдүүдийг халдвар авахаас сэргийлнэ. Хүүхдийг хөхөөр хооллох нь халдварт өртөлтийг бууруулахгүй ч өвчний явцыг хөнгөлөх талтай.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1.Мэдээлэх: Орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ. Зарим оронд заавал мэдээлэх шаардлагатай. Мэдээлэх 4 дүгээр бүлэгт хамаарна (“Халдварт өвчнийг мэдээлэх” [х. ХХIX-XXXII] гэсэн хэсгээс тодруулах).

2. Тусгаарлах: Нярайн асрагч нар гараа тогтмол угаана.

3.Явцын халдваргүйтгэл: Бохирдсон живхийг хог хаягдлыг хаях журмын дагуу зайлуулна. Шингэн ялгадас дусаж, гоожихоос сэргийлнэ.

4. Хөл хорио: Шаардлагагүй.

5. Хавьтлыг дархлаажуулах: Шаардлагагүй.

6. Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Халдварын эх үүсвэрийг эрсдэл өндөртэй хүн ам, вирүс ялгаруулагсдаас хайх хэрэгтэй.

7. Өвөрмөц эмчилгээ: Байхгүй. Ихэнх тохиолдолд глюкоз-электролитийн уусмалыг амаар өгөх нь үр дүнтэй. Зогсолтгүй бөөлжих, судас тэмтрэгдэхгүй тохиолдолд судсаар шингэн сэлбэнэ (9В 7-Холерийн эмчилгээнээс харах). Антибиотик, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний эсрэг эм эсрэг заалттай.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Тархвар судлалын судалгаагаар дамжин тархах зам, эх уурхайг тогтооно.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Тарж байрласан хүн ам эрсдэлтэй.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төвүүд зохион байгуулна.

II.ВИРҮСТ ТАХАЛТ ГАСТРОЭНТЕРОПАТИ (EPIDEMIC VIRAL GASTROENTEROPATHY) ICD-9 008.6, 008.8; ICD-10 A08.1

(Норволкийн агентаар сэдээгдсэн өвчин, Норволкт өст өвчин, Насанд хүрэгсдийн вирүст гастроэнтерит, Бактерийн бус цочмог халдварт гастроэнтерит, Вирүст суулга, Өвлийн бөөлжилт суулга)

1. Тодорхойлолт - Ихэвчлэн бие сулрах, бөөлжих, хэвлий, булчин, толгой өвдөх, бага зэрэг халуурах шинж тэмдгээр илэрч, хөнгөн, дунд явцтай явагдаж, аяндаа эдгэрдэг, дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг өвчин юм. Ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг 24-48 цагийн турш үргэлжилнэ. Вирүсийг өтгөнд шууд эсвэл дархлалын электрон микроскоп, норволк вирүсийн хувьд урвуу транскриптаз-полимеразийн гинжин урвал (УТ-ПГУ)–аар тодорхойлно. Үүсгэгчийн ийлдэс хүрээг дархлалын электрон микроскоп (IEM)- оор эсвэл норволк вирүсийн хувьд радиоиммуны шинжилгээгээр (RIA) тодорхойлно. Шинжилгээнд бөөлжис, өтгөний сорьцийг цуглуулах бөгөөд эдгээрийг электрон микроскопд зориулж 4°(390F)-д, эсрэгтөрөгчийн шинжилгээнд зориулж -20°(-40F)-д хадгална. Цочмог ба конвалесцент сера (3-4 долоо хоногийн зайтай)нь электрон микроскопоор харагдаж буй хэсгийг өвчний шалтгаантай холбож ажиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг. УТ-ПГУ нь дархлалын электрон микроскоп (IEM)-ыг бодоход илүү мэдрэг бөгөөд өвчний тархалтын холбоог тогтооход хэрэглэж болох талтай.

2. Үүсгэгч – Норволк төст вирүс нь жижигхэн /27-32 нанометр/ калицивирүсийн адил РНХ бүтэцтэй вирүс юм. Вирүс нь нянгийн бус гастроэнтеритийн дийлэнх дэгдэлтийг үүсгэдэг. Бүтцийн хувьд төстэй, эсрэгтөрөгчийн бүтцээрээ өөр хэд хэдэн төрлийн вирүс гастроэнтеритийн дэгдэлт үүсгэдэг: Үүнд Хавай, Таунтон, Дийчлинг, Кокэл, Парамата, Оклахома, Сновмаунтинг зэрэг орно.

3. Тархалт - Дэлхий дахинд өргөн тархсан. Ихэнхдээ дэгдэлт хэлбэрээр, алаг цоог бүртгэгддэг. Бүх насны хүмүүс энэ халдварт өртөмхий байна. АНУ бусад хөгжилтэй орнуудад гарах дэгдэлтийн шалтгаан нь дун, хясааг хоолонд түүхий хэрэглэснээс болж гардаг. АНУ-д хийсэн судалгаагаар норволкийн эсрэгбие нь удаан хугацаанд үүсдэг бөгөөд 50 нас гэхэд хүн амын 60%-д эсрэгбие тогтдог байна. Ихэнх хөгжиж буй орны судалгаагаар эсрэгбие нь эрт үүсдэг. Бангладеш, Финляндын нярай, бага насны хүүхдэд ийлдсийн хариу урвал илэрдэг.

4. Резервуар- Цорын ганц эх уурхай нь хүн.

5. Дамжин тархах зам – Өтгөн-мөр ба амьсгалын тоосонцроор эмнэлгийн нөхцөлд хурдан тархдаг. Сүүлийн үеийн судалгаагаар дэгдэлт хүн амын хоол хүнс, дун хясаагаар анхдагчаар халдварлаж, хоёрдогчоор гэр бүлийнхээ гишүүдэд дамжуулна.

6. Нууц үе - Ихэнхдээ 24-48 цаг, норволк вирүсийн судалгаанд оролцсон сайн дурынханд 10-50 цаг байсан байна.

7. Халдвартай байх үе - Өвчний ид үед, суулгалт зогссоноос хойш 48 цаг хүртэл хугацаа.

8. Өртөмтгий байдал - Судалгаанд оролцсон сайн дурынханд 14 долоо хоног хүртэл үргэлжлэх богино хугацааны дархлаа илэрч байсан. Урт хугацаанд тогтвортой дархлаа тогтохгүй. Зарим хүмүүс 27-42 сарын дараа дахин халдвар авч байсан. Норволк вирүсийн ийлдсийн эсрэгбиеийн хэмжээ нь өртөмхий болон тэсвэртэй байдалтай хамааралгүй байв.

9. Халдварын хяналтА.

Сэргийлэх арга хэмжээ:

Өтгөн-мөрөөр дамждаг өвчний үед авах арга хэмжээг харна (9А-Балнадын үед авах арга хэмжээ). Ялангуяа дун хясааг болгох, дун хясаа үрждэг усанд тандалт хийж сэргийлнэ.

Б. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1. Мэдээлэх: зарим оронд заавал мэдээлэх шаардлагатай. Мэдээлэх 4 дүгээр бүлэгт хамаарна (“Халдварт өвчнийг мэдээлэх” [х. ХХIX-XXXII] гэсэн хэсгээс тодруулах).

2. Тусгаарлах: Нярайн асрагч нар гараа тогтмол угаана.

3. Явцын халдваргүйтгэл: Шаардлагагүй.

4. Хөл хорио: Шаардлагагүй.

5. Хавьтлыг дархлаажуулах: Шаардлагагүй.

6. Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: халдварын эх үүсвэр, халдвар тархах замыг дэгдэлтийн үеийн судалгаагаар тодруулах.

7. Өвөрмөц эмчилгээ: Байхгүй. Ихэнх тохиолдолд глюкоз электролитийн уусмалыг амаар өгөх нь үр дүнтэй. Хяналтгүй бөөлжих, судас тэмтрэгдэхгүй тохиолдолд судсаар шингэн хийнэ (9В 7-Холерийн эмчилгээнээс харах), антибиотик, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний эсрэг эм эсрэг заалттай.

В. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Тархвар судлалын судалгаагаар дамжсан замыг тогтооно.

Г. Гамшгийн үеийн арга хэмжээ: Эрсдэлтэй.

Д. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: Шаардлагагүй.

[O.Fontaine/А.Бурмаа]

ЦОЧМОГ СУУЛГА, (DIARRHEA, ACUTE) ICD-9 001-009; ICD-10 А09

Суулгалт өвчин нь - Ихэвчлэн бөөлжих, халуурах, шингэн алдах, электролитийн тэнцвэр алдагдах зэрэг хам шинжүүдээр илэрч, бусад хам шинжүүд хавсран дагалддаг. Энэ нь олон янзын бактери, вирүс, болон шимэгчид гэх мэт гэдэсний замыг сонгомлоор гэмтээдэг эмгэг төрөгчдийн халдварын үед илэрдэг шинжүүд юм. Өвөрмөц суулгалт өвчлөлүүд болох холера, шигеллозис, салмонеллез, эшерхи колийн халдварууд, иерсиноз, жиардиаз, гэдэсний кампилобактер, криптоспорадиаз, вирүсийн гаралтай гастроэнтеропати өвчнүүд нэг бүрийг энэ номд зарим нэг өвчтөний жишээн дээр тодорхой харуулав. Суулгалт өвчин нь бас хумхаа, улаанбурхан гэх мэт бусад халдварт өвчнүүд, түүнчлэн химийн хүчин зүйлстэй холбоотойгоор тохиолдож болно. Гэдэсний флоруудын антибиотикийн гаралтай өөрчлөлтийн улмаас болон Clostridum Difficille –ээр үүсгэгдсэн хороор хэт цочмог хурц суулгалт үүсч болно. Үйлдвэрлэл бага хөгжсөн орнуудад эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дундах алаг цоог өвчлөл нь зөвхөн шинэ лабораторийн сорил гарч, ашиглагдах боломжтой болсон үед ойролцоогоор 70-80%-д оношлогдох боломжтой юм.

АНУ-д жилд 5 сая хүн суулгалт халдварт өртөж байдгаас 4 сая орчим хүн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдаг. Суулгалтын хам шинжийг ерөнхийд нь эмнэлзүйн 3 төрөлд хувааж болно.

1. Цочмог усархаг суулгалт (холер бас хамрагдана) нь хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжилдэг, гол аюул нь шингэн алдалт юм. Энэ үед нөхөн тэжээл дутагдвал жин алддаг. Хүнд хэлбэрийн шингэн алдалт (дараахь шинжүүдийн нэг ба түүнээс олон шинж илэрсэн үед: хүүхэд ухаангүй болох буюу унтаарах, шингэн юм уухдаа дургүй, эсвэл ерөөс уухгүй байх, нүд хөнхийж, аргасан, ам маш хуурай, арьс чимхэхэд хэвийн байдалд буцаж орохдоо удах-  шингэний дутагдал биеийн жингийн 10%-аас дээш болох) –ын үед судсаар болон амаар шингэн сэлбэх уусмал өгч эмчлэхийг илүүд үздэг ба бусад тохиолдолд (шингэн алдалт бага зэрэг буюу байхгүй үед) амаар шингэн сэлбэх уусмал өгдөг.

2. Цочмог цусан суулга (дизентерия) нь Shigella, E. Coli O157:H7 болон бусад бичил биетнээр үүсгэгддэг, гол аюул нь гэдэсний замын гэмтэл, сепсис ба тэжээлийн дутагдал, бусад шингэн алдалтанд хүргэж болох хүндрэлүүд байдаг.

3. Үргэлжилсэн суулгалт, 14 хоног буюу түүнээс ч удаан хугацаагаар үргэлжилж болно. Гол аюул нь тэжээлийн дутагдал, экстраинтестинал /гэдэсний гаднах/ ноцтой халдвар юм. Шингэн алдалт тохиолдож болдог.

Өвчин тус бүрийг нарийвчлан тусдаа бүлгүүдэд дурдсан тайлбарлав.

[O.Fontaine/Н.Хүрэлбаатар]

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 10750
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК