Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Хүүхдийн нүдний зонхилон тохиолдох эмгэгийн оношлогоо, эмчилгээний стандарт
( Лекц )

М.Алтанхүү, Ч.Цэнгэлмаа, Б.Батцэцэг

Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв

 

1. Зовхины эмгэг

1.1 Өвдөг, товхог, хатиг, буглаа

Зовхины хөлсний, мейбомийн, сормуусны хүүдийн булчирхайн цочмог ба архаг үрэвсэл.

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • Нуухтана
  • Торно
  • Улайна
  • Хавдана
  • Хөндүүрлэнэ
  • Халуурна

Шинжилгээ:

  • Харааны чадал
  • Хугарал
  • Цусны дэлгэрэнгүй
  • Нян ба антиобиотикийн мэдрэг чанар
  • Шимэгч хорхойн шинжилгээ

Эмчилгээ:

  • Үрэвсэл, халдвар, харшлын эсрэг, физик эмчилгээ
  • Харшил, дотрын эмчийн зөвлөгөө

Ор хоног: 2-7

1.2. Зовхи буух, (птоз)

Дээд зовхи өргөх булчингийн төрөлхийн болон гэмтлийн нөлөөнөөс шалтгаалан зовхи доош буух, хараа алдах

Хэлбэр: дээд зовхины булчингийн ажиллагаа, хүүхэн хараа хаасан, мохос харааны түвшингээс шалтгаалан 3 зэрэгт ангилна.

Эмнэл зүйн шинжүүд:

  • Хүүхэн хараа хаасан 3 зэрэг
  • Зовхи өргөх булчингийн үйл ажиллагаа хагас ба бүрэн гэмтсэн
  • Толгой албадмал байдалтай байх, хүзүү гэлжийх

Шинжилгээ:

  • Харааны чадал
  • Рефракци
  • Дээд зовхи өргөх булчингийн үйл ажиллагааг шалгах

Эмчилгээ:

  • Нөхөн сэргээх мэс заслууд
  • Плеоптик

Ор хоног: 7-10 хоног

1.3. Дээд доод зовхи шамрах, сормуус гаж ургах

Дээд доод зовхи дотогш ба гадагш эргэсэн, сормуус гаж ургасан, төрөлхийн болон доод зовхины дугуй булчингийн хэт таталтаас дотогш эргэнэ.

Эмнэл зүй:

  • Дээд доод зовхи дотогш ба гадагш эргэсэн
  • Сормуус гаж ургасан
  • Нулимс гоожино
  • Нүд гялбана
  • Нуухтана

Шинжилгээ:

  • Харааны чадал
  • Биомикроскопи

Эмчилгээ: нөхөн сэргээх мэс засал эмчилгээ

Ор хоног: 4-7 хоног

1.4. Гэмтэл

Нүд, ухархай, нүдний дайвар хэсэг гадны нөлөөнөөс болж бүрэн бүтэн байдал, үйл ажиллагаа алдагдан гэмтэж, гадны биет нүдэнд орно.

Эмнэл зүй:

  • Арьс салст гэмтэнэ
  • Нулимс гоожино
  • Хавдана
  • Хөндүүрлэнэ
  • Өвдөнө

Шинжилгээ:

  • Харааны чадал
  • Чанд авианы шинжилгээ
  • Балтин-Комбергийн аргаар рентген зураг
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи

Эмчилгээ:

Мэс заслын анхдагч арга хэмжээ, нөхөн сэргээх мэс засал, үрэвсэл, халдвар, харшлын эмчилгээ. Чих хамар хоолойн, эрүү нүүрний мэс заслын эмчийн зөвлөгөө

Ор хоног: 5-10

2. Салстын эмгэг

Хурц, архаг үрэвсэл, Кох-Уиксийн салстын үрэвсэл, нүний заг хүйтэн өвчин. Бактери, вирус, харшлын мөн биеийн ерөнхий өвчний улмаас нүдний салст үрэвсэх.

Эмнэл зүй

  • Нуухтана
  • Нулимс гарна
  • Торно
  • Улайна
  • Хавагнана
  • Цэгчилсэн цус харвалт

Шинжилгээ

  • Харааны чадал
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Нянгийн болон вирусологийн шинжилгээ

Эмчилгээ

  • Үрэвслийн эсрэг
  • Бактери, вирус, харшлын эсрэг эмчилгээ
  • Харшлын, дотрын эмчийн зөвлөгөө

Үр дүн: сайн

Хүндрэл: симблефарон

Ор хоног: 5-10 хоног

3. Уураглаг бүрхүүлийн эмгэг

Склерит, эписклерит

Биеийн ерөнхий өвчин, харшил, вирусын, сүрьеэ, тэмбүү өвчний шалтгаанаас уураглаг бүрхүүлийн өнгөн давхарга болон бүхэлд нь хамарсан үрэвсэл.

Эмнэл зүй

  • Хэсэг газрын улайлт
  • Хавагнах
  • Тэмтрэхэд өвдөх
  • Нулимс гарах

Шинжилгээ

  • Харааны чадал
  • Биомикроскопи
  • Цусны шинжилгээ
  • Ревматологийн шинжилгээ
  • Цээж гэрэлд харах
  • Сүрьеэгийн сорил
  • Иммунологийн шинжилгээ

Эмчилгээ

  • Шалтгааны эсрэг (ревматизм, тэмбүү, сүрьеэ)
  • Үрэвслийн эсрэг
  • Хэт мэдрэгжилтийг бууруулах
  • Ерөнхий биеийн эсэргүүцэл сайжруулах
  • Хэсэг газрын

Үр дүн: сайн

Хүндрэл: иридоциклит, хоёрдогчоор нүдний даралт ихсэх, стафилом, склеромаляци, нүд цоорох

Ор хоног: 10-14 хоног

4. Нулимсны замын эмгэг

4.1 Нулимсны хүүдийн цочмог ба архаг үрэвсэл (дакроцистит).

Төрөлхийн болон гэмтлийн, үрэвсэлийн улмаас нулимсны суваг битүүрч нулимсны хүүдий үрэвсэнэ.

Хэлбэр:

  • Төрөлхийн
  • Гэмтлийн

Эмнэл зүй:

  • Нулимс гоожино
  • Нүд нуухтана
  • Нулимсны хүүдий орчим дарахад нулимсны цэгээр идээт шингэн гоожно
  • Хүүдийн орчим арьс улайж хавдаж өвдөнө.
  • Халуурна

Шинжилгээ:

  • Харааны чадал
  • Ширмерийн сорил
  • Будагч бодистой хамрын сорил
  • Тодруулагч бодистой хамар, дайвар, ухархайн зураг 2 байрлалаар авах

Эмчилгээ:

Нулимсны замыг сэтгүүрдэж, угаах, гуурс тавих, үрэвсэл, халдварын эсрэг эмийн эмчилгээ, нөхөн сэргээх мэс заслууд

Ор хоног: 4-10 хоног

4.2. Нулимсны булчирхайн цочмог ба архаг үрэвсэл

Ханиад, томуу, хатгаа болон зарим халдварт өвчний үед ба дараа нулимсны булчирхай үрэвсэж өвдөнө.

Хэлбэр: Хурц ба архаг

Эмнэл зүй:

  • Нүд нуухтана
  • Нулимс гоожно
  • Дээд зовхи хавдана
  • Зовхины хэмжээ багасна, S-хэлбэртэй харагдана.
  • Халуурна
  • Хөндүүрлэнэ
  • Толгой өвдөнө
  • Ойр хавийн тунгалагийн булчирхай томорно, цочирно

Шинжилгээ:

  • Биомикроскопи
  • Харааны чадал
  • Ширмерийн сорил
  • Нян болон антибиотикийн мэдрэг чанар илрүүлнэ
  • Манту, Пиркегийн сорил

Эмчилгээ:

Үрэвсэл халдварын эсрэг, өвчин намдаах, физик эмчилгээ, харшил, дотор, сүрьеэгийн эмчийн зөвлөгөө

Ор хоног: 5-10

5. Эвэрлэг бүрхүүлийн эмгэг

Эвэрлэг нь нүдний алимны хамгийн өмнөд хэсэг ба тунгалаг, толирхог, гэрлийг нэвтрүүлэх, хугалах чадвартай, судасгүй, өндөр мэдрэмтгий, гялгар, гөлгөр гадаргуутай, хамгаалах, харах үүрэгтэй нүдний өмнөд бүрхүүл.

5.1. Кератит

Эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл.

Хэлбэр:

  • Анхдагч, хоёрдогч, гэмтлийн
  • Үүсгэгчээр: вирус, нян, мөөгөнцөр
  • Явцаар: цочмог, архаг, дахилттай

Эмнэл зүй

  • Хараа муудна, нулимс гоожно, нүд гялбана
  • Хатгуулах, чинэрэх өвдөлттэй
  • Салст улайна
  • Эвэрлэг хавагнаж янз бүрийн хэмжээтэй нэвчдэс үүснэ.
  • Эвэрлэг судасжина, мэдрэг нь суларна

Шинжилгээ:

  • Харааны чадал
  • Биомикроскопи будагч бодистой шинжлэх
  • Вирус, нян болон антибиотикийн мэдрэг чанар илрүүлнэ
  • Манту, Пирке, Вассерманы сорил
  • Цээжний рентген зураг авах
  • Дотор, харшил, фтизиатор эмчийн зөвлөгөө

Эмчилгээ:

Амин дэм, үрэвсэл, халдвар, вирус, харшлын эсрэг, физик эмчилгээ, эвэрлэгийн нөхөн төлжүүлэх, амин дэмийн бэлдмэлүүд, эвэрлэг салстаар болон бусад материалаар, эвэрлэгийг хэсэгчлэн, үечлэн, нэвт шилжүүлэн суулгах мэс заслууд

Ор хоног: 7-10 хоног

5.2 Эвэрлэгийн цагаа (бельмо)

Үрэвслийн ба гэмтлийн дараа эвэрлэг бүдэгших.

Хэлбэр: өнгөц, гүн, төвийн, захын, хавсарсан, судасжсан, судасжаагүй

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • Хараа муудна
  • Нүд гэрэлд гялбана
  • Цагаа тогтоно
  • Эвэрлэг судасжина

Шинжилгээ:

  • Харааны чадал
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи
  • Манту, Пирке, Вассерманы сорил
  • Цээжний рентген зураг авах
  • Дотор, харшлын эмчийн зөвлөгөө

Эмчилгээ: амин дэм, физик эмчилгээ, эвэрлэгийн нөхөн төлжүүлэх, амин дэмийн бэлдмэлүүд, эвэрлэг, хэсэгчлэн, үечлэн, нэвт шилжүүлэн суулгах мэс заслууд

Ор хоног: 7-10

5.3 Эвэрлэгийн гэмтэл

Гадны нөлөөнөөс болж эвэрлэгийн бүрэн байдал алдагдан гэмтэж, гадны биет үлдэнэ.

Эмнэл зүй:

  • Хараа муудна
  • Нулимс гоожно
  • Нуухтана
  • Эвэрлэгийн бүрэн бүтэн байдал алдагдсан
  • Шархаар солонго, циллиарийн бие хавчигдсан
  • Өмнөд хорго жигд биш, наалдацтай
  • Хүүхэн харааны хэлбэр өөрчлөгдсөн

Шинжилгээ:

  • Харааны чадал ба захын хараа
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи
  • Чанд авианы шинжилгээ
  • Балтин-Комбергийн аргаар рентген зураг
  • Чих хамар хоолойн, эрүү нүүрний мэс заслын эмчийн зөвлөгөө

Эмчилгээ:

Мэс заслын анхдагч цэгцлэлт, гадны биет авах, нөхөн сэргээх мэс засал, үрэвсэл, халдвар, харшлын эмчилгээ

Ор хоног: 5-10

6. Судсавчийн эмгэг

Судсан бүрхүүл нь уурган бүрхүүлийн дотор байрлах судасны бүтцээс хамааран нарийн уялдаа холбоотой бүтэц, гарал, үйл ажиллагаагаараа 3 хэсгээс тогтсон нарийн эрхтэн.

6.1 Ирит, циклит, иридоциклит.

Солонго, сормослог бие нь нүдний өмнөд хэсэгт байдаг харах үйл ажиллагааг голлон явуулдаг, симпатик, парасимпатик мэдрэлийн судас ихтэй, цусан хангамжийн өвөрмөц бүтэцтэй учир гэмтэл, ерөнхий биеийн хямрал, өвчлөлөөс шалтгаалан үрэвсэнэ.

Хэлбэр:

Үрэвслийн явцаар:

  • Хурц
  • Архаг
  • Дахилттай

Үүсгэгчээр:

  • Вирус
  • Нян
  • Мөөгөнцөр

Эмгэг жамаар

  • Халдвар, халдвар харшлын
  • Халдварын бус харшлын
  • Бодисын солилцооны, ерөнхий биеийн эмгэг
  • Ерөнхий биеийн хам шинж эмгэгүүдийн үед
  • Гэмтлийн дараах

Эмнэл зүй:

  • Нүд гялбана
  • Нүд өвдөнө (хатгаж)
  • Нулимс гоожно
  • Хараа муудна, бүрэлзэнэ
  • Салст улайна
  • Эвэрлэгийн эндотели дээр үрэвслийн тундас (бөөгөнцөл) үүснэ
  • Солонгын өнгө, хэлбэр өөрчлөгдөнө
  • Хүүхэн харааны хэлбэр өөрчлөгдөн, наалдац үүснэ
  • Нүдний даралт хэлбэлзэнэ
  • Шилэнцэрийн бүдэгшилт үүснэ

Шинжилгээ:

  • Төв захын хараа
  • Даралт хэмжих
  • Гониоскопи
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи
  • Эхобиометри
  • Вирусолог шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Манту, Пирке, Вассмерманы сорил
  • Цээжний рентген зураг авах
  • Дотор, харшлын эмчийн зөвлөгөө

Ялгах өвчин: глауком, налихтас

Эмчилгээ: өвчин намдаах, хүүхэн хараа өргөсгөх, амин дэм, үрэвсэл, халдвар, вирус, харшлын эсрэг, физик эмчилгээ

Ор хоног: 7-10

6.2 Судсавчийн арын эмгэг (хориодит)

Судсавчийн арын хэсэг нь судасны нарийвчлалаас болж 3 давхарга үүсгэдэг, мэдрэлийн судасгүй ба торлог бүрхүүлтэй нягт холбоотой учир хамтдаа цуг амархан гэмтэж үрэвсэнэ.

Хэлбэр (үүсгэгчээр):

  • Вирус
  • Нян
  • Мөөгөнцөр

Байрлалаар:

  • Төвийн
  • Шар толбоны
  • Шар толбо орчим
  • Харах мэдрэлийн хөхлөгийн
  • Экватор орчим
  • Захын

Хамарсан хэсгээр:

  • Голомтот
  • Тархмал

Үрэвслийн явцаар:

  • Серозон
  • Фибринт-Серозон
  • Фибринт ялтаст
  • Идээт
  • Цусархаг

Эмгэг жамаар:

  • Халдвар, халдвар харшлын
  • Бодисын солилцооны,
  • Ерөнхий биеийн эмгэг
  • Ерөнхий биеийн хам шинжит эмгэгүүдийн үед
  • Гэмтлийн дараах

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • Хараа муудна, бүрэлзэнэ
  • Харах талбайд сохор толбо үүснэ
  • Улайна
  • Хүүхэн харааны гэрлийн урвал суларна
  • Шилэнцрийн бүдэгшил үүснэ
  • Нүдний даралт хэлбэлзэнэ

Шинжилгээ:

  • Төв захын хараа
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи
  • Нүдний даралт хэмжих
  • Чанд авианы шинжилгээ
  • Манту, Пирке, Вассерманы сорил
  • Цээжний рентген зураг авах
  • Дотор, харшил, фтизиатр эмчийн зөвлөгөө

Эмчилгээ:

Хүүхэн хараа өргөсгөх, хялгасан судасны хана тогтворжуулах, амин дэм, үрэвсэл, халдвар, вирус, харшлын эсрэг, шингэн хөөх, судас өргөсгөх бэлдмэл, физик эмчилгээ

Ор хоног: 7-10

7. Даамжрах миопи

Удамшил, төрөлхийн, олдмол, уураглаг бүрхүүлийн тэжээлийн хомсдолоос шалтгаалан нүдний алим сунаж торлог, судсан бүрхүүлийн эмгэг үүсгэж холын хараа муудна.

Хэлбэр (үүслээр):

  • Төрөлхийн
  • Олдмол
  • Эрт
  • Хожуу

Явцаар:

  • Даамжрах
  • Тогтвортой

Хүндрэлээр:

  • Хүндрэлгүй
  • Хүндрэлтэй
  • Торлогийн сөнөрөлтэй
  • Торлог, судсавчийн сөнөрөлтэй
  • Торлог, судсавч, цөцгийн сөнөрөлтэй

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • Холын хараа муудна
  • Харааны чадал багасна
  • Бүрэнхийн хараа муудна

Нүдний угт:

  • Миопийн конустай
  • Вейсийн хам шинж
  • Рефракцийн даамжралт жилдээ 0.25-аас илүүтэй
  • Торлог, судсавчийн сөнөрөлтэй
  • Нүдний алимны урт хэвийн хэмжээнээс сунасан

Шинжилгээ:

  • Төв захын хараа
  • Рефракци
  • Офталтьмоскопи
  • Биомикроскопи
  • Допплерографи
  • Эхобиометри
  • Кератометри
  • Нүдний даралт үзэх
  • Аккомодацийн нөөц

Эмчилгээ:

  • Мэс заслын: уураглаг бүрхүүл бэхжүүлэх, судсан бүрхүүлийн цусан хангамж сайжруулах мэс засал, биостимуляци
  • Эмийн: амин дэм, судасны хана тогтворжуулах, өргөсгөх, эдийн бодисын солилцоо, хүчил төрөгчийн хангамж сайжруулах эмийн бэлдмэл, физик эмчилгээ, хараа сайжруулах дасгалууд

Ор-хоног: 5-10

8. Нүдний хөдлөл, зохирлын эмгэг

Төрөлхийн болон олдмол (гэмтэл, харааны хугарлын гажиг, халдварт өвчнөөр өвчилснөөс) шалтгаанаас нүд хялар харна, чичирхийлнэ.

Хэлбэр:

  • Дотогш
  • Дээш
  • Доош
  • Гадагш
  • Саа
  • DVD
  • Дуайны хам шинж
  • Брауны хам шинж
  • Нистагм

Шинжилгээ:

  • Төв ба захын хараа
  • Синоптофор
  • Призм
  • Стериотест
  • Маддоксын арга
  • Арановын арга
  • Гиршбергийн арга
  • Вортын шинжилгээ
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

Эмчилгээ: хялар засах мэс заслууд, Женсен, Кестенбаумын ажилбар, ортоптик, плеоптик

Ор хоног: 3-7

9. Торовчийн эмгэг

Нүдний алимны хэлбэр, шиллэгийн гажиг, анатомын бүтэц, шиллэгийн химийн найрлага, үрэвсэл болон гэмтлээс болж торлог гэмтэж урагдан хуурна.

Хэлбэр:

  • Анхдагч,
  • Хоёрдогч

А. Бага: шилэнцэр бага зэрэг бүдэгшилтэй

В. Дунд: торлог хуурсан, торлогийн урагдсан ирмэг эргэсэн, судаснууд мурийсан

С. Мэдэгдэхүйц:

С-1 Хууралт нэг талбар хамарсан

С-2 Хууралт хоёр талбар хамарсан

С-3 Хууралт гурван талбар хамарсан

Д. Торлог шиллэгийн их хэмжээний даамжрах эмгэг

Д-1 Өргөн өнцөгт цорго үүсэх

Д-2 Нарийн өнцөгт цорго үүсэх

Д-3 Хаалттай цорготой, торлог хоорондоо наалдсан, ХМД харагдахгүй

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • Хараа муудна, бүрэлзэнэ
  • Харах талбайд сохор толбо үүснэ
  • Улайна
  • Хүүхэн харааны гэрлийн урвал суларна
  • Шилэнцэрийн бүдэгшилт үүснэ
  • Нүдний даралт багасна

Шинжилгээ:

  • Төв, захын хараа
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи
  • Нүдний даралт
  • Эхобиометр
  • Электрофосфен
  • ЦФШ

Эмчилгээ: нүдний алим бүслүүрдэх, ломбодох, витреоэктоми, фото-лазеркоагуляци, криопекси, дэгдэмхий өсөх агаар, тослог шингэн хийнэ, амин дэм, үрэвсэл, халдвар, вирус, харшлын эсрэг, шингэн хөөх, судас өргөсөх бэлдмэл, физик эмчилгээ

Ор хоног: 10-15

10. Шиллэг биеийн эмгэг

10.1 Идээт эндофтальмит

Нүдний үрэвсэлт өвчнүүд, гэмтийн улмаас шиллэг бие үрэвсэх.

Эмнэл зүй:

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Хараа эрс муудах
  • Нүдний угийн рефлекс сулрах

Шинжилгээ

  • Харах чадал
  • Захын хараа
  • Биомикроскопи
  • Офтальмоскопи
  • Эхобиометри
  • Нүдний дотоод даралт хэмжих

Эмчилгээ

  • Мэс заслын (витрэктоми)
  • Эмийн эмчилгээ (үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг, хордлого тайлах)
  • Хэсэг газрын (дусаалга, хүүхэн хараа өргөсгөх эм, шилэнцэрт, нүдний ард антибиотик тарих)

Ор хоног: 7-10

10.2 Гемофтальм

Нүдний уураг бүрхүүл болон эвэрлэг, уураг бүрхүүлийн нэвт гэмтэл, битүү гэмтлийн үед шиллэг биед цус хурах.

Эмнэл зүй

  • • Хараа муудах
  • • Хүүхэн хараа өргөсөх
  • • Холимог улайлт
  • • Нүдний угийн рефлекс арилах
  • • Толгой өвдөх

Шинжилгээ

  • • Харааны чадал
  • • Харааны талбай
  • • Биомикроскопи
  • • Офтальмоскопи
  • • Эхобиометри
  • • Нүдний дотоод даралт

Эмчилгээ

  • • Мэс заслын (витрэктоми, шарханд цэгцлэлт хийх)
  • • Эмийн эмчилгээ (тайвшруулах, дегидратацын, судас бэхжүүлэх, тромб хайлуулах, үрэвслийн эсрэг, даралт зохицуулах)
  • • Лазер эмчилгээ

Тавилан: харьцангуй хүнд

Ор хоног: 8-10

11. Болрын эмгэг

Болор цайх (катаракт)

Хэлбэр:

  • • Олдмол
  • • Төрөлхийн
  • • Гэмтлийн
  • • Эм, химийн бодисын хордлогын

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • • Хараа муудах
  • • Хялар харах

Шинжилгээ:

  • • Төв захын хараа
  • • Харааны чадал
  • • Рефракци
  • • Офтальмоскопи
  • • Биомикроскопи
  • • Допплерографи
  • • Эхобиометри
  • • ЦФШ
  • • Кератометри
  • • Нүдний даралт үзэх

Эмчилгээ:

  • • Болор авах, хиймэл болор суулгах мэс засал
  • • Үрэвсэл, халдвар, харшлын эсрэг эмчилгээ

Ор хоног 5-10

12. Ретинобластом

Торлогоос гаралтай төрөлхийн хорт хавдар.

1-3 насанд тохиолдоно.

Хэлбэр: хавдар ургалтаараа гадагш, дотогш ургалттай.

TNM системийн ангилалд хамаарна.

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • • “Муурын нүд” шинж тэмдэг илэрнэ (бүрэнхийд нүдний угаас ойсон гэрлийн гаж рефлекс)
  • • Хүүхэн харааны гэрлийн урвал суларна
  • • Хараа муу
  • • Хялар харах
  • • Хүүхэн хараа өргөсөх
  • • Даралт ихсэх
  • • Өвдөнө
  • • Нүд улайна
  • • Эвэрлэг бүдэгшиж цайна, хавагнана
  • • Экзофтальм үүснэ

Эмчилгээ: энуклеаци, экзентераци мэс засал, туяа, хими, үрэвсэл, халдварын эсрэг эмчилгээ

Ор хоног: 5-10

13. Нүдний даралтын эмгэг

13.1 Төрөлхийн глауком, гидрофтальм, буфтальм

Удамшлын гаралтай өмнөд хоргын анатомийн бүтцийн төрөлхийн өөрчлөлт, төрөх үеийн үрэвслээс шалтгаалан нүдний дотоод даралт ихсэх өвчин.

Хэлбэр:

  • • Нүдний даралт их
  • • Эвэрлэгийн хэмжээ ихсэх
  • • Нүдний алимны хэмжээ уртсах
  • • ХМХ экскавацийн хэмжээнүүдийн зэргээр ангилна

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • • Нүд гэрэлд гялбана
  • • Нулимс гоожно
  • • Эвэрлэг, нүдний алим сунаж томорсон
  • • Эвэрлэг хавантай
  • • Өмнөд хорго гүн
  • • Миопийн хугаралтай

Шинжилгээ:

  • • Төв, захын хараа
  • • Биомикроскопи
  • • Офтальмоскопи
  • • Тонометри
  • • Тонографи
  • • Эластотометри
  • • Гониоскопи
  • • Эхобиометри
  • • ЦФШ

Эмчилгээ:

  • • Мэс заслын: эмгэг жамыг барин даралт зохицуулах мэс заслууд, лазерийн мэс засал
  • • Эмийн: амин дэм, судасны хана тогтворжуулах, өргөсгөх, эдийн бодисын солилцоо, хүчил төрөгчийн хангамж сайжруулах эмийн бэлдмэл, физик эмчилгээ

Ор хоног: 7-10

13.2 Анхдагч глауком

Нүдний өмнөд камерт шингэний зохицуулалт алдагдсанаас үе үе тогтмол нүдний даралт ихсэж торлог, харааны мэдрэлийг гэмтээдэг нүдний архаг өвчин

Глауком сэжиглэх

Хэлбэр:

  • • Хаалттай өнцөгт
  • • Нээлттэй өнцөгт

Үе шатаар:

  • • Эхлэх (1)
  • • Хөгжсөн (2)
  • • Даамжирсан (3)
  • • Эцсийн (4)

Нүдний дотоод даралтын байдлаар:

  • • Хэвийн (А)
  • • Дунд зэргийн ихэссэн (В)
  • • Өндөр (С)

Харааны байдлаар:

  • • Тогтвортой
  • • Тогтвортой бус

Эмнэл зүйн гол шинжүүд:

  • • Нүдний хараа муудах
  • • Харах талбай багасгах
  • • Гэрэл үүсгэгчийг харахад цагираг, солонго, хүрээ харагдах
  • • Бүрэнхийн хараа муудах
  • • Ухархай чинэрэх
  • • Толгой таллаж өвдөх
  • • Нүдний даралт ихсэх
  • • Солонгод сөнөрөл үүсэх
  • • ХМХ экскавацийн харьцаа 0.2-оос их, сөнөрөл үүсэх

Эмчилгээ:

  • • Мэс заслын: эмгэг жамын дагуу даралт зохицуулах мэс заслууд, лазерийн мэс засал
  • • Эмийн: хүүхэн хараа нарийсгах, шингэн үүсэхийг дарангуйлах эмүүд, амин дэм, судасны хана тогтворжуулах, өргөсгөх, эдийн бодисын солилцоо, хүчилтөрөгчийн хангамж сайжруулах эмийн бэлдмэл, физик эмчилгээ

Ор хоног: 5-10

14. Харааны мэдрэлийн өвчин

Харааны мэдрэлийн үрэвсэл, хатингаршил

Тархи ба түүний бүрхүүлийн өвчин, нүдний алим, нүдний аяганы үрэвсэлт өвчнүүд, чих хамар хоолой, шүдний өвчин, биеийн цочмог ба архаг үрэвслүүдийн улмаас харааны мэдрэл үрэвсэх.

Эмнэл зүй:

  • • Хараа эрс муудах
  • • Харах талбай багасах
  • • Өнгө таних чадвар алдагдах
  • • Толгой өвдөх

Шинжилгээ:

  • • Харааны чадал
  • • Захын хараа
  • • Тонометри
  • • Офтальмоскопи
  • • Биомикроскопи
  • • Толгойн рентген зураг
  • • КТГ
  • • Эхобиометри
  • • Мэдрэлийн эмчийн зөвлөгөө

Эмчилгээ:

  • • Үрэвслийн эсрэг (антибиотик, сульфаниламид, кортикостероид)
  • • Хаван бууруулах
  • • Хэт мэдрэгжилтийг бууруулах
  • • Судас тэлэх
  • • Электростимуляци
  • • Витамин эмчилгээ
  • • Физик эмчилгээ

Ор хоног: 7-10

15. Ухархайн эмгэг

Ухархайн флегмон

Хамрын дайвар хөндийн үрэвсэл, томуу, ангина бусад халдварт өвчин, нүүр толгойн хатиг, шүдний өвчин, дакриоцистит болон гэмтлээс шалтгаалан ухархайн зөөлөн эд үрэвсэнэ.

Эмнэл зүй:

  • • Зовхи хавдаж нүдний алим урагш бүлтийх
  • • Салст бүрхэвч улайж хавагнах
  • • Халуурах
  • • Толгой хүчтэй өвдөх

Шинжилгээ:

  • • Харааны чадал
  • • Офтальмоскопи
  • • Экзофтальмометри
  • • Цусны шинжилгээ
  • • Хамар дайврын рентген зураг
  • • КТГ

Эмчилгээ:

  • • Яаралтай мэс засал (орбитотоми)
  • • Үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ
  • • Витамин эмчилгээ
  • • Физик эмчилгээ

Өвчний тавилан: хүнд

Ор хоног: 7-10

16. Зовхи, салст, эвэрлэгийн хавдрууд

Гемангиома, лимфангиома, дермоидны киста, липодермоид, нейрофиброма, невус, саркома

Эмнэл зүйн шинж:

  • • Зовхины арьсны өнгө өөрчлөгдөх
  • • Тодорхой хэлбэр хэмжээтэй бүрдэл тодорхойлогдох
  • • Хараа муудах
  • • Өвдөлт
  • • Нүдний хөдөлгөөн хязгаарлагдах

Шинжилгээ:

  • • Харааны чадал
  • • Биомикроскопи
  • • Офтальмоскопи
  • • Рентген шинжилгээ
  • • Эдийн шинжилгээ
  • • КТГ

Эмчилгээ:

  • • Мэс засал
  • • Диатермо, криокаогуляци
  • • Хими эмчилгээ

Үр дүн: хавдрын хэлбэр явцаас хамаарна.

Ор хоног: 5-10

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 12767
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК