Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Артерийн даралт ихсэх өвчний үеийн эдийн засгийн зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Жавхланбаяр, Ч.Батболд, Б.Энхжаргал, Л.Ундрам, П.Цэдэн

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургууль

 
Абстракт

 

Goal: The aim of the study was to identify economic burden from hypertention in Ulaanbaatar and develop some recommenadations.  
Material and Method: The top down approach was used to calculate direct costs of hypertension in five hospitals of the secondary and tertiary levels. To calculate cost of hypertension financial reports and cost centres data were used. A self-administered questionnaire was used to calculate indirect costs from the disease. Patients, admitted to six UB district and three tertiary level hospitals due to hypertension filled in the questionnaire. Data was analysed using SPSS 15 programme. 
Results: Some 114 patients were surveyed. The average cost of hypertension was 143914 ± 38189.5 (average bed days 8.7) and 264756 ± 40760.4₮ (average bed days 9.5) in the selected district and tertiary level hospitals respectively. The average cost for per out-patient visit was 4237 ± 2123.5₮ in the selected district hospitals and 3,162 ± 308.3₮ in the selected tertiary level hospitals. The indirect costs included transport cost to and from hospital, food, transport cost of relatives to visit them, cost of medications, and some other expenses related to their admission. Average indirect cost of an admission of patients with the hypertension was 253,395 and 212,717.44₮ in district and tertiary level hospitals respectively. Economic burden from temporary loss of working ablility due to hypertension was 177.1 millions tugrigs. National average wage was 300500₮ in 2009.
Some 65.8% of respondents used antihypertension drugs at least once a day and average cost was 653.4₮ per patient per day. Annual and 10 years drug use estimates were 238491 and 2.3 million tugrigs per patient respectively (Inflation and price changes were not counted).  
Conclusion: Indirect and direct costs for admission were 1.1 billion (49.6%) and 939 million (42.5%) tugrigs respectively. Cost of hypertension in Ulaanbaatar was 2.2 billion tugrigs in 2009 and it is 1.1% of total health sector financing.

 

Оршил
Зүрх судасны өвчин нь дэлхийн хүн амын нас баралтын эхний 3-р байранд орж байгаа бол жилд артерийн даралт ихсэх өвчнөөр 1 тэрбум хүн өвдөж, 4 сая хүн нас барж байгааг тогтоожээ1
Монгол орны хувьд халдварт бус өвчлөл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүний дотор зүрх судасны өвчлөл нь (21.92/10,000 хүн амд) нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байна.2 Үүнд эрүүл бус амьдралын хэв маяг, стресс болон агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.  Улсын хэмжээнд 2008 оны байдлаар,  артерийн даралт ихсэх өвчин оноштойгоор 19,811 хүн хэвтэн эмчлүүлж,  46,022 хүн амбулаторийн тусламж үйлчилгээг авсан байна.3 ЗГХА-ЭМГ-аас гаргасан мэдээгээр уг оношоор хэвтэн эмчлүүлсэн хүний 39.9 хувь нь 65-аас дээш насны хүмүүс байгаа нь хамгийн их, 0.06 хувь нь 15-19 насны бүлэг буюу хамгийн бага байна.  Улсын хэмжээнд артерийн даралт ихсэх өвчний хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний нийт ор хоног нь 230,957, дундаж ор хоног 11.7 байна.

Өвчлөлийн тоо болон нас баралт нэмэгдэхээс гадна эмчилгээ, үйлчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар түр алдахтай холбоотой  зардал өсөн нэмэгдэж улс орны эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа боловч энэ төрлийн судалгааны ажил х арьцангуй дутагдалтай байна.
Зорилго
Артерийн даралт ихсэх өвчний эдийн засгийн хор хохиролыг тооцож, цаашид хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх үйл ажиллагаанд ашиглагдах суурь судалгааг хйих.  
Зорилт
Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээ, үйлчилгээний нийт зардлыг тооцох
Артерийн даралт ихсэх өвчний шууд бус зардлыг тооцох
Артерийн даралт ихсэх өвчний улмаас үүдэлтэй хөдөлмөрийн чадвар түр алдалтын эдийн засгийн хохиролыг тооцох
Артерийн даралт ихсэх өвчнөөс үүдэлтэй эдийн засгийн нийт хохиролыг тооцох
Материал, арга зүй
Улаанбаатар хотын нэгдсэн 3 эмнэлэг, төвийн 6 дүүргийн нэгдсэн эмнэлэгт артерийн даралт ихсэх (I-10) өвчний оноштой хэвтэн эмчлүүлж байсан 114 өвчтнөөс 4 бүлэг бүхий асуумж авч  шууд бус зардлыг тооцов.  
Эмчилгээний шууд зардлыг  Улаанбаатар хотын II шатлалын 3 эмнэлэг, III шатлалын 2 нэгдсэн эмнэлгийн санхүүгийн тайлан балансийг ашиглан “Зардлыг дээрээс доош хуваарилах” аргаар тооцов.  
Артерийн даралт ихсэх өвчний улмаас үүдэлтэй хөдөлмөрийн чадвар түр алдалтын эдийн засгийн хохиролыг судалгаанд бүртгэгдсэн хөдөлмөрийн насны хүний тоог үндэслэн Монгол улсын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээтэй (Монгол Улсын Статистикийн Үндэсний Хорооноос гаргасан тайланг үндэслэн) уялдуулан гаргав.  
Статистик шинжилгээ, боловсруулалт
Тоон судалгааны мэдээллийг оруулж, үр дүнгийн шинжилгээ хийн, мэдээлэл боловсруулахад SPSS15 программ ашиглав. Судалгаанд оролцогчдын  ерөнхий шинжийг дескриптив судалгааны аргаар шинжлэн дундаж, түүний хазайлт, дээд ба доод утгуудыг тооцов.
Судалгааны ажлын ёс зүй
ЭМЯ-ны Анагаах Ухааны Ёс Зүйн Хорооны 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар судалгааны арга аргачлалыг хэлэлцүүлж, судалгаа явуулах зөвшөөрлийг авсны дараа судалгааны мэдээ баримтыг цуглуулав (хурлын тэмдэглэл №3).
ДҮГНЭЛТ
Улаанбаатар хотод артерийн даралт ихсэх өвчний эмчилгээ, оношилгоонд 939,0 сая төгрөгийн шууд зардал гарсан байгаа бөгөөд эмнэлгийн шатлал ахих тусам хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээтэй холбоотой зардал нь нэмэгдэж, шатлал буурахад амбулаторийн зардал нь багасч байна.
Уг өвчний улмаас Улаанбаатар хотын II, III шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн шууд бус зардал нь  1,09 тэрбум төгрөг гарсан бөгөөд энэ нь эмчилгээ, оношилогоотой холбоотой шууд зардлаас өндөр байна.
Хөдөлмөрийн чадвар түр алдалтаас үүдэлтэй эдийн засгийн хохирол 177,0 сая төгрөг байгаа нь харьцангуй бага үзүүлэлт бөгөөд энэ нь уг өвчин насжилттай шууд хамааралтай байдагтай холбоотой гэж үзэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2009 онд артерийн даралт ихсэх өвчний улмаас 2,2 тэрбум төгрөгийн шууд болон шууд бус зардал гарсан байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 1.07 хувьтай тэнцэж байна.
САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Артерийн даралт ихсэх өвчний жишээн дээр судлан үзэхэд хэвтэн эмчлүүлэгчдээс хувиас нь гарч буй эрүүл мэндийн шууд бус зардлууд нь эмчилгээний шууд зардлаас харьцангуй өндөр байна. Энэ нь нэг талаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодит өртөг нь стандарт өртгөөс  бага байгааг, нөгөө талаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн механизмийг аль болох үйлчлүүлэгчдийн өрхийн амьжиргаанд дарамтгүй байлгах боломжийг цаашид судлах шаардлагатай байгааг харуулж байна.  
Эрүүл мэндийн боловсрол, зан үйл, таргалалт, хооллолт болон агаарын бохирдол, хотжилт гэх мэт нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр атрерийн даралт ихсэх өвчнөөс гадна бусад халдварт бус өвчний өвчлөл, тархалт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй уялдан өвчлөлөөс үүдэлтэй эдийн засгийн хохирол нь жил ирэх тусам өсөх учир энэ чиглэлээр хийгдэж буй төсөл, хөтөлбөр болон үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, мониторинг, үнэлгээний үзүүлэлтэд эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээний аргуудыг ашиглах хэрэгцээ гарч байна.
 Энэхүү судалгааг цаашид улсын хэмжээнд өргөжүүлж, нас баралт болон өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж буй бусад өвчний эдийн засгийн хохирлыг тооцох, үр дүнг эрүүл мэндийн үндэсний тооцоо болон бусад судалгааны үр дүнтэй харьцуулах, ашиглах боломжтой юм. 

Ном зүй

1. Д.Даваалхам ба бусад., Халдварт бус өвчний өвчлөл ба нас баралтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн кохорт судалгаа: Монкохорт судалгаа. Суурь судалгааны тайлан: 79-90. ЭМШУИС, Улаанбаатар хот. 2010
2. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2007: 45-47. ЭМЯ, ЭМХҮТ. 2008 он
3. ДЭМБ. Ази Номхон Далайн Бүсийн Эрүүл Mэндийн Cанхүүжилтийн Cтратеги 2010-2015: 9-19. Манила. 2010
4. Qais Alefan etc., Cost of treating hypertension in Malaysia. Asian Journal of Pharmaceutical and Clinical Research. Volume 2, Issue 1: 1-5. 2009.
5. The Illness Costs of Air pollution 2005-2026:7-9. Health and Economic Damage Estimates. Ontario Medical Association. 2005
6. B.Schramm, B.Ehlken and Etc., Cost illness of atopic asthma and seasonal allergic rhinitis in Germany:1-yr retrospective study. European Respiratory Journal. 21:116-122.2003
7. Lauraine G.Chestnut and etc., Estimates of willingness to pay for pollution-induced changes in morbidity: 3.1-35. U.S. Environmental Protection Agency, Washington.1984
8. Juan Camilo Gonzalez, John H.Walker and etc., Cost-of-illness study of type 2 diabetes mellitus in Colombia. Rev Pan American Journal of Public Health 26(1), 2009
9. Murray D.Krahn and Peter Langlois. Direct and indirect costs of asthma in Canada. Can Med Assoc J. 154(6).1996
10. Michael Mirolla. The Cost of Chronic Disease in Canada:9-60. 2004
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, анагаах ухааны доктор Ц.Содномпил


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1237
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК