Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Монгол орны эмнэлгийн байгууллагуудад хэрэглэгдэж буй мөнгөн ус агуулсан төхөөрөмжүүдийн суурь судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Ичинхорлоо1, С.Өлзийсайхан2, М.Цэнгэлмаа3, Ш.Энхцэцэг4, С.Өнөрсайхан1

1НЭМХ, 2 УКТЭ, 3ХЯТҮТ, 4ДЭМБ

 
Абстракт

 

Goal: To conduct mercury-based medical devises used in health care organizations and develop strategy and recommendations on futher activity
Material and Methods: A cross-sectional study design was used. Totally 578 units of 38 governmental and private health care organizations in Ulaanbaatar, Darkhan, Erdenet cities and Uvurkhangai aimags were conducted in the survey.  The survey was conducted by means of a questionnaire given to the medical workers and doctors to complete.  There were 3 parts of questions. The first part of the questionnaire dealth with the use of mercury-based medical devices, working, transportation and storage conditions, and waste management. The second section was concerned with   knowledge, attitude and practice (KAP) of medical personals for safety handling, storage and disposal of mercury containing devices. The third part of the questionnaire dealth with the dental amalgam.

Mercury concentration of dental amalgam samples were detected by portable mercury vapor analyser RP-91, PYRO-915+ in the Poison Information Center of Public Health Institute.  Data processing was done by using statistical program SPSS-10.  
Conclusions:
1.    Mercury containing devices such as thermometer, blood pressure sphygmomanometer, energy saving fluorescence lamp and termostates were used in urban and rural hospitals. There are not any regulations for safe handling, storage, and transportation and disposal system of mercury containing divices.

2.    Knowledge on handling, storaging and disposing mercury based devices are not enough among the medical personals. The current situations for inapproiprate disposal system can be posed to increase riskes of environmental pollution with mercury. 
3.   Knowledge on health impact of spilled mercury from broken mercury based medical devices is not enough among the medical workers. Safety manual for handling, storage and disposal of mercury based medical devices and promotion materials for health adverse effect and prevention methods have not been developed. 
4.    14.7% of the investigated dental hospitals and cabinets were used dental amalgam for treatment. Of these was involved the fist stage hospitals. Dental amalgams were imported from China and Russia. Any special recommendations and rules for safe use, storage and disposal of dental amalgam have not developed. 

Үндэслэл
Эрүүл мэндийн салбар нь гадаад орчинд мөнгөн ус ялгаруулах гол эх үүсвэрийн нэг болдог бөгөөд АНУ-ын Гадаад Орчныг Хамгаалах Агентлагын 1997 оны тайланд эмнэлгийн хог хаягдал шатааснаас 10%, бохир уснаас 5%-иас дээш хэмжээний мөнгөн ус агаарт ялгардаг хэмээн дурьджээ (1-4). Халууны шил, цусны даралт хэмжигч, ходоод нарийн гэдэсний хүндрүүлэгч бүхий гуурс, улаан хоолой тэлэгч, лабораторийн зарим химийн бодисууд, вакцин, нүд/хамрын дусаалга гэх мэт зарим эмийн бүтээгдэхүүн, шүдний амалгам, товчин зай, хэт ягаан туяаны болон өдрийн гэрэл зэрэг мөнгөн ус агуулсан багаж хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийн салбарт өргөнөөр хэрэглэдэг. Мөнгөн ус агуулсан багаж төхөөрөмжүүд хагарах, эвдэрснээс мөнгөн ус гадаад орчинд тархаж эмнэлгийн ажилчид төдийгүй олон нийт мөнгөн усны нөлөөлөлд өртөх аюул тулгардаг байна (2). Түүнчлэн шүдний амалгамын 45-55% нь мөнгөн ус, 30% нь мөнгө, зэс, цайр зэрэг бусад металлуудаас тогтдог. 1991 онд ДЭМБ-аас мөнгөн ус агуулсан шүдний амалгам нь үйлдвэрийн бус газраас ялгарч буй мөнгөн усны уурын ихэнхи хувийг эзлэн орчны агаар, хүнсийг бохирдуулснаар хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна гэж мэдэгдсэн байна (1). Англи улсын OSPAR-ын комиссын тайланд шүдний амальгамаас жил бүр 7.41 тонн мөнгөн ус ялгаран бохир усны систем, агаар, хөрсийг бохирдуулдаг бөгөөд эмнэлгийн хэрэгсэл, лаборатори, шүдний амальгамаас нийтдээ 53% орчим мөнгөн ус гадаад орчинд ялгардаг гэсэн байна. НҮБ-ын Гадаад Орчны Хөтөлбөрийн дэлхий дахинд хэрэгжүүлж буй Мөнгөн усны хөтөлбөр нь мөнгөн усны хэрэглээ, худалдаа, эрсдлийг бууруулахад чиглэгдэж байна.  Мөн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудын мөнгөн усны хэрэглээг үнэлэх, мөнгөн усны талаарх эмнэлгийн ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх, эмнэлгийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилгоор ДЭМБ-аас богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны чиглэл боловсруулан ажиллаж байна. Ази, Африкийн зарим орнуудын (Энэтхэг улсын Дели хот, Өмнөд Африкийн Ква Зулу Ната хот, Филлифин, Тайван) том хотуудын эрүүл мэндийн үйлчилгээний салбарт мөнгөн усгүй технологи нэвтэрч эхлээд байна (5-10). Манай орны хувьд хууль бус алт олборлолтын улмаас хүрээлэн буй орчин  мөнгөн усны бохирдож улмаар хүн амын эрүүл мэндэд нөлөөлсөн тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд мөнгөн усны эрүүл мэндийн нөлөөллийн түвшинг тогтоох, эрсдлийн үнэлгээ хийх судалгааны ажлууд хийгдсэн байна. Харин эмнэлгийн байгууллагуудад хэрэглэгдэж байгаа мөнгөн ус агуулсан багаж, тоног төхөөрөмжийн нарийвчилсан бүртгэл байхгүйгээс эрүүл мэндийн салбараас мөнгөн ус ялгарч байгааг мэдэх аргагүй байна. Иймээс эмнэлгийн байгууллагуудад (ялангуяа шүдний амалгамын хэрэглээ) хэрэглэгдэж буй мөнгөн ус агуулсан багаж, тоног төхөөрөмжийн бүртгэл хийж, хадгалалт, устгал, аюулгүй ажиллагааны нөхцлийг судлах зайлшгүй шаардлагын дагуу энэхүү судалгааг хийв.    
Зорилго. Эмнэлгийн байгууллагуудад хэрэглэгдэж буй мөнгөн ус агуулсан багаж, тоног төхөөрөмжүүдийн судалгаа гаргаж, цаашид авах арга хэмжээний чиглэлийн талаар зөвлөмж боловсруулах
Зорилтууд:
Хот, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгүүд, амбулаториуд, лабораторуудад ашиглагдаж байгаа мөнгөн ус агуулсан багаж, тоног төхөөрөмжүүдийн бүртгэл хийх
Мөнгөн ус агуулсан багажийн хадгалалт, ашиглалт, устгалт болон аюулгүй ажиллагааны зааврын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг  тодорхойлох
Шүдний эмнэлгүүдэд хэрэглэгдэж байгаа шүдний амальгамд агуулагдах мөнгөн усны агуулгыг тодорхойлох
Судалгааны дүнд үндэслэн цаашид авах арга хэмжээний талаар  зөвлөмж боловсруулах 
Хэлцэмж, дүгнэлт
Олон төрлийн эмнэлгийн хэрэгслээс мөнгөн ус агуулсан халууны шил, цусны даралт хэмжигч спигмоманометр нь эмнэлгийн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг байна.  Мексик хотын “Федерико Гомец” хүүхдийн эмнэлэгт хийсэн судалгаагаар энэ эмнэлэгт сард 385 ширхэг, жилд 4000 гаруй халууны шил хагардаг гэсэн тооцоолол гарсан бөгөөд зөвхөн нэг эмнэлгээс 2002-2007 оны хооронд 22000 халууны шил хагарч 22 кг мөнгөн ус хаягдсан байна.  Шинэ Делид хийгдсэн судалгаагаар эмнэлгийн дотоод агаарын дээжинд мөнгөн усны агууламж аюултай түвшинд байгааг илрүүлсэн бөгөөд эмнэлгийн дотор агаар дахь мөнгөн усны агууламж нь 1.12-3.78 мкг/м3 байсан байна. Энэ агууламж нь олон улсад мөрддөг бүх стандарт хэмжээнээс өндөр байв.  Үүний гол шалтгаан нь 80-100 г мөнгөн ус агуулдаг цусны даралт хэмжигч спигмоманометр болохыг судалгаар тогтоожээ.  
Бидний хийсэн судалгаагаар мөнгөн ус агуулсан багаж тоног төхөөрөмжүүдээс халууны шил, даралт хэмжигч, гэрлийн шил, термостат зэрэг багажууд эмнэлгийн байгууллагуудад хамгийн өргөн хэрэглэгдэж байсан бөгөөд судалгаанд хамрагдсан эмнэлгүүдэд хэрэглэгдэж буй мөнгөн ус агуулсан даралт, температур хэмжигч нийт 797 багажаас 38%-ийг халууны шил, 24%-ийг цусны даралт хэмжигч спигмоманометр эзэлж байгаа нь мөнгөн уснаас үүдэлтэй эмнэлгийн дотоод агаар бохирдол үүсэх боломж байгааг харуулж байна. Ялангуяа манай орны эмнэлгийн байгууллагууд нь мөнгөн ус агуулсан халууны шил хагарсан тохиолдолд хогийн сав руу хийх эсвэл эмнэлгийн хаягдалтай нийлүүлэн шатааж байгаа нь эмнэлгээс ялгарсан мөнгөн ус хүний эрүүл мэнд, гадаад орчинд аюул учруулахад багагүй хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. Эмнэлгийн хог хаягдлыг шатаах зуух нь мөнгөн ус гадаад орчинд тархах 4 дэх том эх үүсвэр учраас АНУ-ын Гадаад Орчныг Хамгаалах Агентлагаас 1996 онд АНУ-ын эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудад мөнгөн усыг хэрэглээнээс гаргах зорилт дэвшүүлэн ажилласан.  2005 онд Трансанд нар АНУ-ын Өвчний Хяналтын Төвийн цусан дах мөнгөн усны агууламжийн үндэсний мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэсэн энэ зуунд хүйны цусан дах мөнгөн усны түвшин 5.8мкг/л-ээс их америк хүүхдийн тоо жил бүр 316588-637233–ын хооронд байхыг тооцоолон гаргасан байна. Энэ нь хүүхдийн IQ буурах мөнгөн усны түвшин юм.  Манай оронд мөнгөн ус агуулсан даралт хэмжигч багажийн хэрэглээ буурсан боловч мөнгөн ус агуулсан халууны шил хэрэглэгдсээр байна.  2007 онд Европын парламент Европын холбооны улсуудад мөнгөн ус агуулсан халууны шил хэрэглэхийг хориглосон байна. Монгол улсын засгийн газар уул уурхайн салбар ялангуяа алт олборлох үйл ажиллагаанд металл мөнгөн ус хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан боловч мөнгөн усгүй эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар ямар нэгэн шийдвэр хараахан гаргаагүй байна.
Мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмжийг хадгалах, зөөвөрлөх, устгах, ажиллах зарчмын талаарх хот, хөдөөгийн эмнэлгийн нэгжүүдийн эмч ажилчдын мэдлэг муу, мэдээлэл авах эх сурвалж байхгүй байгаа нь энэ талаарх сургалт сурталчилгааны ажил хийгддэггүйг харуулж байна. Иймээс мөнгөн ус агуулсан төхөөрөмжүүдийн хэрэглээний аюулгүй менежмент, хяналтын тогтолцоог бүрдүүлж, шат дараалсан сургалтуудыг зохион байгуулах, сургалт сурталчилгааны материал боловсруулах, мөнгөн ус агуулаагүй аюулгүй технологи, багаж, тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд доорх нэгдсэн дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
1.  Хот, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгүүд, амбулаториуд, лабораторуудад ашиглагдаж байгаа мөнгөн ус агуулсан багаж, тоног төхөөрөмжүүдийн ихэнх хувийг халууны шил, спигмоманометр, флюресценцийн болон кварцийн гэрэл эзэлж байгаа бөгөөд мөнгөн ус агуулсан багаж төхөөрөмжтэй ажиллах, хадгалах, зөөвөрлөх аюулгүй ажиллагааны дүрэм ихэнх эмнэлэгт байхгүй байна.
2.  Мөнгөн ус агуулсан багаж, тоног төхөөрөмжүүдийг эмнэлгийн бусад хог хаягдалтай нийлүүлэн шатааж устгадаг эсвэл хогийн саванд хаядаг байдал нь гадаад орчин бохирдуулах эрсдэл өндөр байгааг харуулж байна. 
3.  Эмнэлгийн байгууллагын ажилчдын мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмжтэй ажиллах, хадгалах, устгах, мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмжийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх эмнэлгийн ажилчдын мэдлэг хангалтгүй байгаа нь нэг талаас мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм боловсрогдоогүйтэй нөгөө талаас сургалт зохион байгууллагддаггүй, сурталчилгааны материал, гарын авлага байхгүйтэй холбоотой.
4.  Шүдний эмнэлгүүдийн 14,7 % нь мөнгөн ус агуулсан шүдний амальгам хэрэглэж байгаа бөгөөд хэрэглэсэн материалын үлдэгдлээ бохир усны системд шууд нийлүүлж байгаа нь гадаад орчин бохирдуулах эх үүсвэр болж байна.
Энэхүү судалгааны эцэст мөнгөн ус агуулсан тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны зөвлөмжийг шийдвэр гаргагчид, эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон олон нийтийн түвшинд боловсруулан гаргав.

 

 

 

Ном зүй

1. Bailey RH, Knaus VL, Bauer JH. Aneroid sphygmomanometers. An assessment of accuracy at a university hospital and clinics. Arch Intern Med, 151(7):1409-12 (1991).
2. Brinton TJ, Walls ED, Yajnik AK, Chio SS. Age-based differences between mercury sphygmomanometer and pulse dynamic blood pressure measurements. Blood Press Monit, 3(2):125-129 (1998).
3. Canzanello et al., \"Are Aneroid Sphygmomanometers Accurate in Hospital and Clinic Settings?\" Archives of Internal Medicine, March 12, 2001, 729-731.
4. Gonzalez Biosca MD, Fernandez-Cruz A, Mizushima S, Yamori Y. Correlation between objective automatic and auscultatory mercury manometer blood pressure measurements. J Cardiovasc Pharmacol. 16(Suppl 8):S26-7 (1990).
5. Gourlay SG, McNeil JJ, Marriner T, Farish SJ, Prijatmoko D, McGrath BP. Discordance of mercury sphygmomanometer and ambulatory blood pressure measurements for the detection of untreated hypertension in a population study. J Hum Hypertens, 7(5):467-72 (1993).
6. Grim CE, Garcia J, Fong RJ, Drew CR. The health risks of removing mercury manometers from the hospital and clinic. American Society of Hypertension. 7(4):172 (1994).
7. Langford NJ , Ferner RE. Toxicity of mercury. Correspondence: NJ Langford Journal of Human Hypertension, October 1999, vol. 13, no. 10, pp. 651-656(6)
8. Markandu ND, Whitcher F, Arnold A, Carney C. The mercury phygmomanometer should be abandoned before it is proscribed. J Hum Hypertens, 14(1):31-6 (2000).
9. Rogers P, Burke V, Stroud P, Puddey IB. Comparison of oscillometric blood pressure measurements at the wrist with an upper-arm auscultatory mercury sphygmomanometer.Clin Exp Pharmacol Physiol, 26(5-6):477-81 (1999).
10. Stewart MJ, Padfield PL. Blood pressure measurement: an epitaph for the mercury sphygmomanometer? Clin Sci (Colch), 83(1):1-12 (1992).
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1444
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК